2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 193/ШШ2025/00411

 

2025 05 29

193/ШШ2025/00411

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******гийн нэхэмжлэлтэй

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мягмарнаран нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Увс аймгийн ******* Баруунтуруун сумын *******, байгаль орчны хяналтын улсын байцаагчаар 1989 оны 09 дүгээр сарын 05-наас 1994 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл ажиллаж байсан. Энэ хугацаанд яам, дээд газрын шийдвэрээр байгууллагын нэр хаяг өөрчлөгдөн, салж нийлж байсан боловч бид орон нутагтаа үндсэн ажлаа хийж байсан. Хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийсэн боловч миний анх ажилд орсон тушаал олдохгүй байна.

Иймд намайг 1991 оны 03 дугаар сарын 28-наас 1994 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл Увс аймгийн Баруунтуруун сумын Байгаль орчны хяналтын хэсгийн дарга, байгаль орчны улсын байцаагчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгсөн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Нийслэлийн Налайх дүүргийн *******ны Засаг даргын тодорхойлолт, Үндэсний төв архивын тодорхойлолт, 2025 он 04 сарын 17-ны өдрийн 177 дугаартай Нийслэлийн архивын газрын тодорхойлолт, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн тодорхойлолт, Увс аймаг Байгаль орчны хяналтын газрын даргын 1991 оны 03 дугар сарын 12-ны өдрийн 18 дугаартай ажилд авах тухай тушаал, хавсралт, 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 47 дугаартай ээлжийн амралтын хувиар батлах тухай тушаал, хуваарь, 1991 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 68 дугаартай түр ажилчин авах тухай тушаал, 088227 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар Б.ийн тодорхойлолтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б.ийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Л.ийн тодорхойлолтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Л.ийн мэдүүлэг зэрэг болно

Шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.******* ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Н.******* нь 1991 оны 03 дугаар сарын 28-наас 1994 оны 04 дүгээр сарын 25-н хүртэл Увс аймгийн Баруунтуруун сумын Байгаль орчны хяналтын хэсгийн дарга, байгаль орчны улсын байцаагчаар ажиллаж байсан болох нь Увс аймаг Байгаль орчны хяналтын газрын даргын 1991 оны 03 дугар сарын 12-ны өдрийн 18 дугаартай ажилд авах тухай тушаал, тушаалын хавсралтад Баруунтуруун сум Н.******* гэж, 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 47 дугаартай ээлжийн амралтын хувиар батлах тухай тушаал, амралтын хуваарийн 2 дугаарт Баруунтуруун сум ******* улсад ажилласан жил 7 гэж, 1991 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн 68 дугаартай түр ажилчин авах тухай тушаалд хэсгийн ахлагч *******д үүрэг болгосон гэсэн бичилттэй, 088227 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт Н.*******г 1991 оны 03 дугаар сарын 28-нд Баруун туруун сумын байгаль орчны хэсгийн дарга, байцаагчаар томилон ажиллуулав, 1994 оны 04 сарын 25-нд Увс аймгийн Байгал орчны хяналтын газрын даргын шийдвэрээр өөр ажилд томилогдсон тул ажлаас нь чөлөөлөв гэсэн бичилттэй нотлох баримтууд болон гэрч Л.ийн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч ******* овогт *******гийн *******г 1991 оны 03 дугаар сарын 28-наас 1994 оны 04 дүгээр сарын 25-н хүртэл Увс аймгийн Баруунтуруун сумын Байгаль орчны хяналтын хэсгийн дарга, байгаль орчны улсын байцаагчаар ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт *******гийн *******г 1991 оны 03 дугаар сарын 28-наас 1994 оны 04 дүгээр сарын 25-н хүртэл Увс аймгийн Баруунтуруун сумын Байгаль орчны хяналтын хэсгийн дарга, байгаль орчны улсын байцаагчаар ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан хугацаанд тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА