2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 193/ШШ2025/00412

 

2025 05 29

193/ШШ2025/00412

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, *******од оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ийн нэхэмжлэлтэй

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мягмарнаран нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1987 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс *******ийн самнах цехэд ажилд орсон. Ар гэрийн гачигдлын улмаас 1989 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон, чөлөөлөгдсөн бичилт байгаа. Тэтгэвэрт гарах болсон тул ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд намайг *******т 1987 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1989 оны 06 дуугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд туузлагчаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгсөн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Нийслэлийн Багахангай дүүргийн *******ны Засаг даргын тодорхойлолт, Үндэсний төв архивын тодорхойлолт, 2025 он 04 сарын 29-ний өдрийн 201 дугаартай Нийслэлийн архивын газрын тодорхойлолт, 241714 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, ******* харьяа *******ийн даргын 1988 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 23 дугаартай мэргэжлийн зэрэг олгох тухай тушаал, хавсралт, 1988 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 200 дугаартай, ээлжийн амралт олгох тухай тушаал , хавсралт, 1987 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 455 дугаартай ажил мэргэжлийн оноот уралдаан явуулах тухай тушаал, хавсралт, 1989 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 222 дугаартай ажилд томилох, шилжүүлэн томилох, ажлаас түр ба бүрмөсөн чөлөөлөх тухай тушаал, гэрч Д.ын мэдүүлэг зэрэг болно

Шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ц.******* нь *******т 1987 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1989 оны 06 дуугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд туузлагчаар ажиллаж байсан болох нь 2025 оны 04 сарын 29-ний өдрийн 201 дугаартай Нийслэлийн архивын газрын тодорхойлолт, 1987 оны 06 дугаар сарын 26-ны өдөр ХНХХ-н томилолтоор ирсэн тул самнах цехэд туузлагчийн дагалдангаар томилон ажиллуулав,1989 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ар гэрийн гачигдлын учир ажлаас нь чөлөөлөв гэсэн бичилттэй 241714 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Ц.*******т туузлах 3 дугаар зэрэг олгосон ******* харьяа *******ийн даргын 1988 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 23 дугаартай мэргэжлийн зэрэг олгох тухай тушаал, хавсралт, ээлжийн амралт олгосон 1988 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 200 дугаартай, ээлжийн амралт олгох тухай тушаал, хавсралт, ажилчдын нэрсэд ******* гэж бичсэн 1987 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 455 дугаартай ажил мэргэжлийн оноот уралдаан явуулах тухай тушаал, хавсралт, туузлагч Ц.******* нарыг ар гэрийн гачигдлын улмаас 6 сарын 25-наас чөлөөлсөн 1989 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 222 дугаартай ажилд томилох, шилжүүлэн томилох, ажлаас түр ба бүрмөсөн чөлөөлөх тухай тушаал, гэрч Д.ын мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч ******* овогт *******ын *******ийн *******т 1987 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1989 оны 06 дуугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд туузлагчаар ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт *******ын *******ийг *******т 1987 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1989 оны 06 дуугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд туузлагчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан хугацаанд тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА