Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2024/ДШМ/327

 

Э.Т-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Намжил,

шүүгдэгч Э.Т-, түүний өмгөөлөгч Г.Энхболд,

нарийн бичгийн дарга Т.МөнхТ- нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж, шүүгч М.Далайхүү, шүүгч Ч.Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/37 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Т-, түүний өмгөөлөгч Г.Энхболд нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Э.Т-д холбогдох 2205 00000 2578 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Э-ын Т-, 1976 оны ... дүгээр сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл нэг, Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ... /,

  1. Октябрийн дүүргийн шүүхийн 1991 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 235 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулиар хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,
  2. Сүхбаатар дүүргийн ардын шүүхийн 1992 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 51 дүгээр таслан шийдвэрлэн тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил хорих ял шийтгүүлж, 1993 оны 3 дугаар сарын 02-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 5 хоногийн ялыг тэнсэж сулласан,
  3. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1995 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 243 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял,
  4. Баянзүрх дүүргийн шүүхийн 1997 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 412 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3, 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 9 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн, нийт 3 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1999 оны 5 дугаар сарын 18-ны өдөр эдлээгүй үлдсэн 11 сар 4 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн сулласан,
  5. Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 480 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял,
  6. Баянзүрх дүүргийн 2004 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 322 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 9 сар 11 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн 2 жил 9 сар 11 хоногийн хорих ял шийтгүүлж, 2006 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
  7. Хан-Уул дүүргийн шүүхийн 2007 оны 8 дүгээр сарын 17-ны өдрийн 179 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял,
  8. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 309 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 12 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 12 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 283 дугаар захирамжаар хуулийн тэгшитгэлд хамрагдаж суллагдсан,
  9. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/1349 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн уулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан;
  1. Э.Т- нь үргэлжилсэн үйлдлээр:
    1. 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүн байнга амьдрах зориулалттай буюу Сүхбаатар дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ю” хотхоны ... дугаар байрны ... тоотод оршин суух Д.С-ийн гэрт нууцаар нэвтрэн орж 7 төрлийн эд зүйлс хулгайлан 2.208.000 төгрөгийн хохирол учруулсан,
    2. 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-ны өдрийн хооронд хүн байнга амьдрах зориулалттай буюу Сүхбаатар дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны ... тоотод оршин суух Б.О-ийн гэрт нэвтрэн орж 14 төрлийн эд зүйлсийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч 1.987.000 төгрөгийн хохирол учруулсан,
    3. 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүн байнга амьдрах зориулалттай буюу Сүхбаатар дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны ... тоотод оршин суух З.Ө-ын гэрт нууцаар нэвтрэн орж бэлэн мөнгө болон 7 төрлийн эд зүйлс хулгайлан 1.036.480 төгрөгийн хохирол учруулсан,
    4. 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүн байнга амьдрах зориулалттай буюу Сүхбаатар дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дүгээр байрны ... тоотод оршин суух хохирогч Б.У-ийн гэрт нууцаар нэвтрэн орж эд зүйлс хулгайлан нийт 1.243.000 төгрөгийн хохирол учруулсан,
    5. 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... тоотод оршин суух хаягтай хохирогч Ж.М-ийн гэрт буюу байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд зүйлийг хулгайлан авч, 1.020.000 төгрөгийн хохирол учруулсан,
    6. 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны ... тоотод оршин суух хохирогч Д.У-ын гэрт буюу байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд зүйлийг хулгайлан авч, 950.000 төгрөгийн хохирол учруулсан,
    7. 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... тоотод оршин суух хохирогч Б.Л-ын гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд зүйлсийг хулгайлан авч, 850.000 төгрөгийн хохирол учруулсан,
    8. 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар гудамжны ... тоотод оршин суух хохирогч О.У-ын гэрийн цоожийг эвдэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйлсийг хулгайлан авч, 10.618.400 төгрөгийн хохирол учруулсан,
    9. 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т” хотхоны ... дүгээр байрны ... тоотод оршин суух хохирогч Б.М-ийн гал тогооны өрөөний цонхоор орон байранд хууль бусаар нэвтэрч, эд зүйлийг хулгайлан авч, 5.993.000 төгрөгийн хохирол учруулсан,
    10. 2020 оны 5 дугаар сарын 11-ний шөнө Баянзүрх дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г” хотхоны ... тоот өвлийн байшингийн цонхоор хохирогч Л.О-ийн орон байранд хууль бусаар нэвтэрч, нууцаар хууль эд зүйлсийг хулгайлан авч, 20.668.290 төгрөгийн хохирол учруулсан,
    11. 2018 оны 10 дугаар сарын 26-ны шөнө Баянзүрх дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” хотхоны ... тоот байшингийн 1 давхрын вакум цонхыг хагалж, хохирогч А.Б-ын орон байранд хууль бусаар нэвтэрч, эд зүйлсийг хулгайлан авч, 4.274.000 төгрөгийн хохирол учруулсан,
    12. 2017 оны 12 дугаар сарын 26-ны шөнө Баянзүрх дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “АОС”-ын хотхоны ... тоот өвлийн байшингийн 1 давхрын вакум цонхыг хагалан орж, хохирогч Ф.Р-ийн орон байранд хууль бусаар нэвтэрч, эд зүйлсийг хулгайлан авч, 2.520.000 төгрөгийн хохирол учруулсан,
    13. 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т” хотхоны ... дүгээр байрны ... тоотын вакум цонхыг хагалан орж, хохирогч Ш.А-ийн орон байранд хууль бусаар нэвтэрч, эд зүйлсийг нь хулгайлан авч, 8.870.000 төгрөгийн хохирол учруулсан,
    14. 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” хотхоны Амины орон сууцны ... тоотын вакум цонхыг хагалан орж, хохирогч Ш.Б-ийн орон байранд хууль бусаар нэвтэрч, эд зүйлсийг нь хулгайлан авч, 10.450.000 төгрөгийн хохирол учруулсан,
    15. 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 13-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт байрлах “Э” хотхоны ... дугаартай хохирогч Б.Т-ийн хүн байнга амьдрах зориулалттай амины орон байранд хууль бусаар нэвтэрч, 35 төрлийн эд зүйлсийг хулгайлан авч, 120.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
    16. 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, Х амралт руу өгсөх замд ... гудамжинд байрлах хохирогч Х.Б-ын хүн байнга амьдрах зориулалттай амины орон сууцанд хууль бусаар нэвтэрч, эд зүйлсийг хулгайлан авч, 61.911.000 төгрөгийн хохирол учруулсан,
    17. 2021 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Хан- Уул дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дүгээр байрны ... тоот хохирогч А.Е-ы хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, эд зүйлсийг хулгайлан авч, 4.074.450 төгрөгийн хохирол учруулсан,
    18. 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” хотхон ... тоот хохирогч Б.Л-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, эд зүйлсийг нь хулгайлан авч, 3.161.500 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргүүдийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож, бусдад нийт 261.835.120 хохирол учруулсан,
  2. Мөн Э.Т- ганцаараа үргэлжилсэн үйлдлээр:
    1. Фейсбүүк цахим орчинд “Мөнгө зээлж, хүүгийн төлбөрийн оронд байрандаа суулгана” гэх хуурамч зар байршуулан 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... байрны ... тоот байранд зээлсэн мөнгөнд суулгана гэж хохирогч Г.Б-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 10.000.000 төгрөгийг авч залилсан,
    2. Мөн фейсбүүк цахим орчинд “Мөнгө зээлж хүүгийн төлбөрт оронд байрандаа суулгана” гэх хуурамч зар байршуулан, 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “О” хотхоны ... дугаар байрны ... тоот байранд зээлсэн мөнгөнд суулгана гэж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Б-г өөрийн өмчлөлийн бус байрыг үзүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж 15.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
    3. Иргэн В.Э-ын эзэмшлийн “Тоёота Приус 20” маркийн 00-00УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 8.500.000 төгрөгөөр худалдан авахаар 2021 оны 6 дугаар сарын 12-ны өдөр “тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г Хан-Уул дүүргийн тойргийн нотариатчаар батлуулж урьдчилгаа 3.500.000 төгрөгийг В.Э-т өгч, 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хуурамч бичиг баримт бүрдүүлж уг автомашины өмчлөлийг В.Э-ын эзэмшлээс өөрийн эзэмшилд шилжүүлэн авч бусдад худалдаж хохирогч В.Э-т 8.500.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,
    4. Мөн фейсбүүк цахим орчинд “Сансарт 2 өрөө байранд мөнгө зээлж, барьцаанд нь суулгана” гэх зар байршуулан, “2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны ... тоот 2 өрөө байранд суулгана” гэж хохирогч Б.У-аас өөрийн өмчлөлийн бус байрыг үзүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж 15.000.000 төгрөгийг 11111111111 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,
    5. 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр “Үнэгүй.мн” сайтад “орон сууц түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар байршуулан Сүхбаатар дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны ... тоот орон сууцыг өөрийн өмч гэж итгүүлэн, 2 жилийн хугацаагаар түрээслэх гэрээ байгуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.Э-аас 15.000.000 төгрөгийг бэлнээр авч, үлэмж хэмжээний хохирол учруулан залилсан,
    6. 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хохирогч Б.Г-ийн “Ц” хотхоны ... байрны 8 давхрын ... тоот байрыг түрээслэхээр хуурч, уг байранд байсан хөшиг, чүүл хөргөгч, гал тогооны тавилга, ширээ сандал, буйдан, хувцасны шкаф зэрэг эд зүйлийг өөртөө авч, хохирогч Б.Г-д 1.532.520 мянган төгрөгийг хохирол учруулсан, улмаар уг байрыг 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр “хүүтэй мөнгө зээлээд хүүнд нь байранд үнэгүй суулгана” гэх хуурамч зар байршуулан, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Ц.Б-оос 15.000.000 сая төгрөгийг Хаан банкны 5555555555 тоот Н гэх хүний данс руу шилжүүлэн авч залилсан,
    7. Мөн фейсбүүк цахим орчинд “мөнгө зээлж, барьцаанд нь суулгана” гэх зар байршуулан, 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн ... хорооны ... байрны ... тоотод байрлах 2 өрөө байранд суулгана гэж хохирогч М.М-аас өөрийн өмчлөлийн бус байрыг үзүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж 15.000.000 төгрөгийг 11111111111 тоот дансаар шилжүүлэн авч залилсан, бусдад их хэмжээний буюу 95.032.250 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газар: Э.Т-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Э-ын Т-г үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

            шүүгдэгч Э.Т-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1349 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 10 жилийн хорих ялын эдлээгүй үлдсэн 9 жил 19 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 16 жил 19 хоногийн хорих ялаар тогтоож, шүүгдэгч Э.Т-гийн цагдан хоригдсон нийт 1 жил 7 сар 18 хоногийг түүнд оногдуулсан хорих ялаас хасаж тооцож, түүнд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр,

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Т-ээс нийт 350.370.120 төгрөг гаргуулан хохирогч Д.С-ад 1.243.000 төгрөг, Б.О-д 1.987.000 төгрөг, З.Ө-ад 1.036.480 төгрөг, Б.У-д 1.243.000 төгрөг, Ж.М-т 1.020.000 төгрөг, Д.У-д 950.000 төгрөг, Б.Л-т 850.000 төгрөг, О.У-т 10.618.400 төгрөг, Б.М-д 5.993.000 төгрөг, Л.О-өд 20.668.290 төгрөг, А.Б-д 4.274.000 төгрөг, Ц.Р-д 2.520.000 төгрөг, Ш.А-д 8.870.000 төрөг, Ш.Б-д 10.450.000 төгрөг, Б.Т-нд 120.000.000 төгрөг, Х.Б-т 61.991.000 төгрөг, А.Е-д 4.074.450 төгрөг, Б.Л-д 3.161.500 төгрөг, Г.Б-д 10.000.000 төгрөг, Д.Б-д 15.000.000 төгрөг, В.Э-т 4.500.000 төгрөг, Б.У-т 15.000.000 төгрөг, С.Э-д 15.000.000 төгрөг, Ц.Б-д 15.000.000 төгрөг, М.М-ад 15.000.000 төгрөг тус тус олгохоор,

            шүүгдэгч Э.Т-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн тоолохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 6 ширхэг сидийг хэргийн хамт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

      Шүүгдэгч Э.Т- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн болох нөхцөлүүд нь хавтаст хэргийн материалд авагдсан байх тул зөрчигдсөн эрхээ сэргээлгүүлэх шударга ёсны зарчимд нийцэхээр хэр хэмжээнд хууль зүйн дүгнэлтийг үнэлж дүгнүүлэх хүсэлтэй байна.

2. Өмнөх буюу Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд цагдан хорих хугацааг хуульд нийцсэнээр тооцсон байсан хэдий ч одоогоор Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 730 хоног буюу 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэлгүй орхигдуулан ялын тооцоог гаргасан.

3. 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаан дээр миний өмгөөлөгч Г.Энхболд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас надад холбогдох эрүүгийн хэргийн 210802370 дугаартай гэмт хэргийн яллагдагчаар татсан тогтоолыг, мөн Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс дээр байгаа эрүүгийн 211001915 дугаартай хэрэгт сэжигтнээр татаад мөрдөн байцаалт явуулсан гэмт хэргийг нэгтгэх гэхээр Э.Т-д холбогдох хэрэг нь шүүхэд шилжсэн байх тул нэгтгэх боломжгүй байна гэсэн прокурорын хариу мэдэгдэх хуудсыг шүүхэд баримтаар гаргаж өгсөн боловч шүүх хуралдаанаар авч хэлэлцэлгүй орхигдуулсан нь эрх зүйн байдлыг минь дордуулсан хэр хэмжээнд хүргэсэн болох нь илэрхий байдаг. Энэ нь дахин яллагдах нөхцөл байдал бий болгосон төдийгүй миний эрх зөрчигдөхөд хүрсэн болох нь харагдахаар байна. Үүнийг судлан авч үзэж цаашид нэг шийдэх тогтоолоор шийдүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж өгнө үү.

4. Хохирогч Ш.Б-ийн гэмт хэрэгт нь хавтаст хэргийн материал, камерын бичлэгт нь 2 хүний дүрс бичигдсэн байхад мөрдөгч, прокурор нар нэг хүн үйлдсэн болгож хууль зүйн дүгнэлтийг гаргасан нь үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд мөрдөгч гэмт хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүн хуулийн этгээдийг олж тогтоох талаар энэ хуульд заасан ажиллагаа явуулна гэж заасан. Гэтэл энэ хуулиа зөрчсөн, шударга зарчмаа хэрэгт зохих ажиллагааг хийгээгүй, одоогийн нөхцөлд гэмт хэрэгтэн ял завшиж бусдыг хуулийн хариуцлага хүлээлгэх хууль эрх зүйн орчныг илтээр үгүйсгэж байна. Хоригдол намайг хуулийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэж байгаа нь өөрөө хуулийг ноцтой зөрчиж байна гэж үзэж байна. Иймд хууль зүйн орчныг бий болгон өгч, эрх тэгш байдлаар бай байдлаар ялгаварлаж хандалгүйгээр зохих хариуцлагыг тооцож өгнө үү.

5. Хавтаст хэргийн материалд авагдсан бодит хохирлын асуудал нь маргаантай нөхцөлүүд байдаг. Учир нь хохирогч М- нь 10 сая төгрөг бэлнээр авч өгсөн гэж мэдүүлсэн. Гэтэл 10 сая төгрөгөөс нь надаас 99-99УУУ улсын дугаартай “Honda Civic” загварын автомашин надаас авсан боловч энэ нь хохирлоос хасагдаагүй, түүнийг үнэлж тооцоогүй. Мөн хохирогч М-д 15 сая төгрөг төлнө гэж шүүх дүгнэлт гаргасан нь хууль зүйн талаасаа учир дутагдлыг агуулахаар байдаг.

6. Мөн хохирогч В.Э-т нь одоогоор 3 сая төгрөг өгөхөөр байдаг. Гэтэл шүүх хохирогч Э-т 4.500.000 мянган төгрөг гэж тогтоосон. Би өөрийн нэр дээр бүртгэлтэй Төрийн банкны дансны хуулгыг шүүх хуралдаанаас өмнө авч чадаагүй байсан. Энэ тухайгаа шүүх хуралдаан удаа дараа хэлж байсан. Би 2021 оны 6 дугаар сарын 27-нд Э-ын нэр дээрх 5555555555 дугаартай Хаан банкны данс руу 500 мянган төгрөгийн гүйлгээний утга “Т-” гэж явуулсан байна. Мөн 2021 оны 8 дугаар сарын 11-нд дээрх данс руу 500 мянган төгрөгийг гүйлгээний утга дээр нь “Түрээс” гэсэн утгатай, 2021 оны 9 дүгээр сарын 06-нд дээрх данс руу гүйлгээний утга 66-66УУУ “Prius-20-ийн төлбөр Эрдэнэбат Т-” гэж явуулсан. Мөн 2021 оны 10 дугаар сарын 11-нд дээрх данс руу 500 мянган төгрөг гүйлгээний утга дээр “66-66УУУ Prius 20 машины төлбөр” гэж явуулсан байгаа. Мөн энэ асуудлыг харж үзнэ үү.

7. Хохирогч Т-нагийн гэрээс бэлэн мөнгө аваагүй бусад зүйлсийг авсан гэж удаа дараа би мэдүүлсэн. Хохирогч бэлэн мөнгө нэхэмжилж байгаа болохоор хамтран оролцсон хүн байна гэсэн үг. Гэмт этгээдийг шалгуулан гэрчийн мэдүүлэг өгүүлж эд зүйлсийн бодит үйл баримтыг шударгаар тогтоолгох хүсэлтэй байгаа тул би гомдолд дурдаж байна. Үнэн зөв нөхцөл байдлыг тогтоолгосноор хохирсон иргэний бодит хохирол мөнгөн дүнг шударгаар дүгнүүлэн цаашид төлөх хүсэлтэй байдаг тул тухайн хэргийн алдагдсан эд зүйлсээс авч байсан зүйлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөвөөр мэдүүлж байсан.

8. 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн өмнөх шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болохын өмнө буюу 2021 оны 7 дугаар сард 1710007150097 дугаартай хэргийн яллах дүгнэлтийг авахаас өмнө өөрийн үйлдсэн хэргүүдийг нэмж нэгтгүүлж, 1 удаагийн шийтгэх тогтоолоор бүрэн шийдвэрлэх боломжтой байсан төдийгүй хэргүүдэд нь гэрчийн мэдүүлэг болон яллагдагчаар татах тогтоолыг үйлдсэн байсан. Жишээ нь хохирогч Ш.Б-, хохирогч М-, хохирогч Б-, хохирогч Т-на нарын болон бусад үйлдлүүдэд нь хэргээ нэгтгүүлэх талаар хариуцсан мөрдөгч, прокурор нарт удаа дараа мөрдөн байцаалтын явцад хүсэлт гаргаж тайлбарласаар байхад хүсэлтийг хангаж өгөөгүй, зөвхөн яллах талыг урьдал болгон эрх зүйн байдлыг минь дордуулсан, хэргийг шүүхийн шатанд өөрсдөөсөө түлхэн шилжүүлж байсны үр дүнд дахин яллагдах нөхцөлд зориудаар хүргэсэн нь дүгнэгдэхээр байдаг. Энэ бүхэнд мөн хууль ёсны эрх ашиг ноцтойгоор зөрчиж байсан. Мөн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр болсон Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт би дээрх гэмт хэргүүдээ нэгтгүүлэх талаар хүсэлтийг илэрхийлж байсан. Энэхүү асуудал нь тухайн үеийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаж тодорхой харагдахаар байдаг. 2021 оны 11 дүгээр сарын 21-нд болсон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дээр шүүгдэгч би хохирогч Т-ны гэрээс авсан 2 ширхэг бурхныг шүүх хуралдаанд эд мөрийн баримт болгож шүүхэд гаргасан боловч шүүгч авч хэлэлцэлгүй орхигдуулсан, хохирсон иргэний хууль, ёсны эрх ашгийг хүндэтгэн авч үзэн алдагдсан эд зүйлийг буцаан олгох хүсэлтэй байсан боловч хүсэлтийг нь хүлээн аваагүй болно. Энэ талаарх тайлбарыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд илэрхийлсэн боловч хууль ёсны дүгнэлтийг одоо хүртэл тооцож үнэлээгүй болох нь хууль зүйн талаасаа учир дутагдалтай байдаг. Түүнчлэн энэ талаар 2022 оны 02 дугаар сард болсон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгч Б.Ариунхишиг нь прокурор Б.Хурцаас “Шүүгдэгч Э.Т- нь анхан шатын шүүх хуралдаанд ямар 2 ширхэг бурхныг гаргаж ирсэн юм бэ, та харсан уу” гэж асуухад прокурор Б.Хурц “Би ямар ч бурхан хараагүй” гэж тайлбарласан байдаг. Прокурор ёс зүйн зөрчилд үнэлэхүйц буруу ташаа тайлбарыг шүүхэд өгч байсан нь харагдахаар байдаг. Энэ нь шүүх хуралдааны бичлэгээс ойлгогдохоор байдаг. Үүгээр гагцхүү намайг яллах л нөхцөлтэйгөөр бусад хэрэгт ач холбогдолтой бүхий л нөхцөлийг илтээр орхигдуулж байсан.

9. 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүх хуралдаанд Улсын Ерөнхий прокурорын шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Мөнхбаатараас ирүүлсэн хариу мэдэгдэх хуудас “Э.Т- нь таны гаргасан гомдлыг хэргийн шүүх хуралдаан дээр хэлэлцэж болно” гэх хариуг албан ёсоор шүүх хуралдаанд өмгөөлөгч нь тайлбарласан боловч хүлээн аваагүй болох нь хууль ёсны эрх ашигт ноцтойгоор нөлөөлөх хүчин зүйлсийг бий болгосон байдаг тул зохих асуудалд нь хууль зүйн дүгнэлтийг тооцож өгнө үү. Би өөрийн дорой байдлаасаа болж гэмт хэрэгт удаа дараа үл холбогдож өөрийнхөө эрх зүйн байдлыг дордуулж байгаадаа харамсаж байна. Буруугаа хүлээн би ямар ч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч ухамсарлаж байгаа. Иймд дээр дурдсан гомдлуудыг шинжлэн судлуулж хууль ёсны шийдвэрийг шударга зарчмаар гаргуулах хүсэлтэйгээр эрх зүйн байдлаа дээрдүүлэх үүднээс өөрт тулгарсан бүхий л нөхцөл байдлаа үнэн зөвөөр илэрхийлснийг үнэлж холбогдох шийдвэрийг гаргаж өгнө үү. Хууль зөрчсөн бүхий л нөхцөлүүдийг шинжлэн судалж өгнө үү. ... Уг хэрэгт 2018 оноос хойш Б.Хурц прокурор хяналт тавьж байсан. Тэгээд прокурор нь хохирогч М.М-ад, Ш.Б-, Д.Б- нарын хэрэг дээр хяналт тавиад 2018 оны 08 дугаар сараас эхлэн 2021 оны 08 дугаар сар хүртэл 2, 3 жилийн хугацаанд хэргийг сунгасан байгаа. Тэгэхээр Б.Хурц прокурорт хэргийг нэгтгэх бүрэн боломж байсан. Гэтэл хэргийг нэгтгэж өгөөгүй яллаж байгаад гомдолтой байгаа. Гол 10 орчим хоногийн өмнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хэлтсээс яллагдагчаар татсан байгаа. Миний бие өмнө нь шүүх хуралдаан дээр Хан-Уул дүүрэг, Сонгинохайрхан дүүрэг дээр 2 хэрэг байгаа эдгээр хэргээ нэгтгээд шийдвэрлүүлье, дахин дахин яллагдагчаар татах нөхцөл байдал бий болоод байна гэж дурдсан боловч 16 жилийн хорих ял оногдуулсан. Тиймээс эдгээр нөхцөл байдлыг анхаарч үзэхийг хүсэж байна. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Э.Т-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлсний дараа Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Э.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан. Энэ тогтоолыг шүүх хуралдааны өмнө шүүхэд гаргаж өгсөн. Өмгөөлөгчийн хувьд дээрх хэргүүдийг нэгтгэн нэг шийтгэх тогтоолоор шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан боловч анхан шатны шүүх хүлээж аваагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг гэмт хэрэгт нэг удаа ял шийтгэл оногдуулах хүний эрхийг дээдэлсэн, шударга ёсны зарчимд нийцсэн зохицуулалт юм. нэг гэмт хэргийн үргэлжилсэн үйлдлийг нэгтгэлгүй үлдээж, дахин гэмт хэрэгт тооцон тус тусад нь ял оногдуулж нэмж нэгтгэвэл түүний эрх зүйн байдлыг дордуулах юм. Шүүгдэгч Э.Т-гийн хувьд дээрх үйлдлүүдийг нэгтгүүлэх хүсэлтийг мөрдөн байцаалт болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед гаргасан хэдий ч хүлээж авалгүй шүүхэд шилжүүлсэн байна. Шүүхээр хэргийг шийдвэрлэхийн өмнө нэгтгээгүй үргэлжилсэн үйлдэл илэрсэн тохиолдолд шүүгдэгчид ашигтай байдлаар нэгтгэж, нэг шийтгэх тогтоолоор шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1349 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 10 жилийн хорих ялын эдлээгүй үлдсэн 9 жил 19 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 16 жил 19 хоногийн хорих ялаар тогтоожээ. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1349 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 жилийн хорих ялыг оногдуулснаас 7 жил 9 хоног үлдсэн байхад 9 жил 19 хоног үлдсэн гэж тооцсон нь бодит байдалд нийцээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Намжил тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэг нэгтгэх үйл ажиллагааг хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт явуулах шатанд нэгтгэгдэнэ. Өөрөөр хэлбэл, энэ хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр анхан шатны шүүх дээр хэлэлцэхийн өмнөх өдөр буюу 01 дүгээр сарын 07-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Анхан шатны шүүхэд яллагдагчаар татсан тогтоолын хуулбарыг яллагдагчийн зүгээс гаргаж өгсөн. Прокурорын байгууллагад албан ёсоор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол ирээгүй. Шүүхийн шатанд эрүүгийн хэргийг нэгтгэх процесс явагдахгүй. Хоёрдугаарт, 7 жил, 19 хоногоор 05 дугаар сарын 18-ны өдрийн ялын тооцооны хуудас гаргаж өгсөн. Үлдэгдэл ял нь 9 жил, 19 хоног байна. 2021 оны 10 дугаар сард анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Т- 10 жилийн хорих ял авсан. Тэгээд 5 дугаар сард дуудлагаар авч ирсэн. Цаг хугацааны хувьд 4 сарын хугацаа харагдаж байгаа. Тэгэхээр 10 жилийн хорих ялаасаа 9 сар биеэр эдэлсэн байна гэж хавтас хэрэгт авагдсан ялын тооцоонд байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлсэн хувийн хэрэгтэй нь танилцахад 9 жил, 19 хоногоор ял бодогдсон бөгөөд энэ нь хэрэгт авагдсан байгаа. Тэгэхээр анхан шатны шүүх дээр ял буруу бодсон асуудал байхгүй. Гуравдугаарт, хохирогч В.Э-ын хохирлыг шүүхийн шийтгэх тогтоолд буруу бичсэн гэж байна. Хохирогч В.Э-ын 3.000.000 төгрөг авсан, 500.000 төгрөг шилжүүлсэн гэх мэдүүлэг нь авагдсан. Э.Т- би өөрийн дансаар шилжүүлсэн гэж байгаа боловч баримтаа гаргаж өгөөгүй учраас хохирогчийн мэдүүлгийн хүрээнд хохирлоос нь тооцож, 4.500.000 төгрөгөөр тогтоосон. Хохирогч М.М-агаас 15.000.000 төгрөг залилах аргаар авсан. 5.000.000 төгрөгт нь машин оролцуулсан. Энэ талаар хэлэлцүүлгийн явцад 5.000.000 төгрөгт нь машин тооцсон, 10.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж тогтоосон. Гэхдээ шийтгэх тогтоолд 15.000.000 төгрөг гэсэн байна. Үүнд давж заалдах шатны шүүхээс хохирлыг өөрчилж тогтоох боломжтой юм. Мөн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шийтгэх тогтоолын асуудлыг удаа дараа дурддаг. Тэгэхээр шийтгэх тогтоол хүчингүй болгох асуудал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлд заасан онцгой журмаар зохицуулагддаг. Энэ 2 хэргийг нэгтгүүлэх юм уу, эрх зүйн байдал дордсон асуудлыг уг хэргийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа холбогдох газарт нь гаргах хуулийн зохицуулалттай байна. Давж заалдах шатны шүүх болон анхан шатны шүүхээс өмнөх шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хуулийн зохицуулалт байхгүй гэж үзэж байгаа. Ш.Б- бууныхаа асуудлаар гомдол гаргаад шалгагдаж байгаа асуудал байгаа. Тухайн үед буу хурааж авсан мөрдөгчтэй холбоотой асуудлыг шалгуулж байх магадлалтай. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Э.Т-д холбогдох эрүүгийн хэргийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Э.Т-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

  1. Шүүгдэгч Э.Т- нь:
    1. 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүн байнга амьдрах зориулалттай буюу Сүхбаатар дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ю” хотхоны ... дугаар байрны ... тоотод оршин суух Д.С-ын гэрт нууцаар нэвтрэн орж 7 төрлийн мөнгөн аяга, хөөрөг, ээмэг, гинж зэрэг эд зүйлс хулгайлан 2.208.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Д.С-ын мэдүүлэг /1хх 49/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 39-47/, хохирогч Д.С-ын гэрээс алдагдсан эд зүйлийн үнэлгээ /1хх 57/ зэрэг нотлох баримтуудаар,
    2. 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-ны өдрийн хооронд хүн байнга амьдрах зориулалттай буюу Сүхбаатар дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны ... тоотод оршин суух Б.О-ийн гэрт нэвтрэн орж 14 төрлийн зөөврийн компьютер, бугуйвч, ээмэг, зүүт, бугуйн цаг, чихэвч зэрэг эд зүйлсийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч 1.987.000 төгрөгийн хохирол учруулсан хохирогч Б.О-ийн мэдүүлэг /2хх 52/, гэрч Р.Ө-ы мэдүүлэг /2хх 58/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 41-47/, хохирогч Б.О-ийн гэрээс алдагдсан эд зүйлийн үнэлгээ /2хх 70/ зэрэг нотлох баримтуудаар,
    3. 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүн байнга амьдрах зориулалттай буюу Сүхбаатар дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны ... тоотод оршин суух З.Ө-ын гэрт нууцаар нэвтрэн орж бэлэн мөнгө болон 7 төрлийн мөнгөн аяга, архи, үүргэвч, бугуйвч зэрэг эд зүйлс хулгайлан 1.036.480 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч З.Ө-ын мэдүүлэг /2хх 2, 13-15/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 3-8/, хохирогч З.Ө-ын гэрээс алдагдсан эд зүйлсийн үнэлгээ /2хх 17/ зэрэг нотлох баримтуудаар,
    4. 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүн байнга амьдрах зориулалттай буюу Сүхбаатар дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дүгээр байрны ... тоотод оршин суух хохирогч Б.У-гийн гэрт нууцаар нэвтрэн орж гар утас, мөнгөн аяга, ээмэг, бөгж, гинж, өвдгөвч зэрэг эд зүйлс хулгайлан нийт 1.243.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Б.У-гийн мэдүүлэг /1хх 196/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 197-204/, хохирогч Б.У-гийн гэрээс алдагдсан эд зүйлсийн үнэлгээ /1хх 218/ зэрэг нотлох баримтуудаар,
    5. 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... тоотод оршин суух хаягтай хохирогч Ж.М-ийн гэрт буюу байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч мах, гүзээтэй тос, бөгж, ээмэг, архи, мах, эмээлийн мод зэрэг эд зүйлийг хулгайлан авч, 1.020.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Ж.М-ийн мэдүүлэг /3хх 166/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /3хх 146-160/, хохирогч Ж.М-ийн гэрээс алдагдсан эд зүйлд хийсэн үнэлгээ /3хх 198/ зэрэг нотлох баримтуудаар,
    6. 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны ... тоотод оршин суух хохирогч Д.У-ын гэрт буюу байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч мөнгөн аяга, гутал, бугуйвч, оёдлын машин зэрэг эд зүйлийг хулгайлан авч, 950.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Д.У-ын мэдүүлэг /3хх 248/, гэрч Ц.Д-ийн мэдүүлэг /4хх 1/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /3хх 234-241/, хохирогч Д.У-ын гэрээс алдагдсан эд зүйлд хийсэн үнэлгээ /4хх 17/ зэрэг нотлох баримтуудаар,
    7. 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... тоотод оршин суух хохирогч Б.Л-ын гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч мөнгөн аяга, мөнгөн бүс, үсний даруулга зэрэг эд зүйлсийг хулгайлан авч, 850.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Л-ын мэдүүлэг /3хх 92/, шүүгдэгч Э.Т-гийн мэдүүлэг /3хх 125-126/,хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /3хх 82-87/, хохирогч Б.Л-ын гэрээс алдагдсан эд зүйлсийн үнэлгээ /3хх 106/ зэрэг нотлох баримтуудаар,
    8. 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар гудамжны ... тоотод оршин суух хохирогч О.У-ын гэрийн цоожийг эвдэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бөгж, хөөрөг, зөөврийн компьютер, зөөврийн цэнэглэгч, дуран, бгуйц цаг эд зүйлсийг хулгайлан авч, 10.618.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч О.У-ын мэдүүлэг /5хх 191/, гэрч Г.Г-ын мэдүүлэг /5хх 197-198/, шүүгдэгч Э.Т-гийн мэдүүлэг /5хх 208/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /5хх 179-184/, хохирогч О.У-ын гэрээс алдагдсан эд зүйлсийн үнэлгээ /5хх 203/ зэрэг нотлох баримтуудаар,
    9. 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т” хотхоны ... дүгээр байрны ... тоотод оршин суух хохирогч Б.М-гийн гал тогооны өрөөний цонхоор орон байранд хууль бусаар нэвтэрч, мөнгөн аяга, зэс аяга, ээмэг, архи, хөөрөг зэрэг эд зүйлийг хулгайлан авч, 5.993.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Б.М-гийн мэдүүлэг /7хх 178-180/, гэрч Н.Б-ын мэдүүлэг /7хх 189-190/, хохирогч Б.М-гийн гэрээс алдагдсан эд зүйлсийн үнэлгээ /7хх 213/ зэрэг нотлох баримтуудаар,
    10. 2020 оны 5 дугаар сарын 11-ний шөнө Баянзүрх дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г” хотхоны ... тоот өвлийн байшингийн цонхоор хохирогч Л.О-ийн орон байранд хууль бусаар нэвтэрч, нууцаар хууль бусаар ээмэг, бөгж, бугуйвч, зүүлт, зөөврийн компьютер, хөөрөг зэрэг эд зүйлсийг хулгайлан авч, 20.668.290 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Л.О-ийн мэдүүлэг /6хх 218/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /6хх 194-206/, хохирогчийн гэрээс алдагдсан эд зүйлийн үнэлгээ /6хх 246/ зэрэг нотлох баримтуудаар,
    11. 2018 оны 10 дугаар сарын 26-ны шөнө Баянзүрх дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” хотхоны ... тоот байшингийн 1 давхрын вакум цонхыг хагалж, хохирогч А.Б-ын орон байранд хууль бусаар нэвтэрч, архи, домбо, мөнгөн цар, пүүз, цүнх, хөөрөг зэрэг эд зүйлсийг хулгайлан авч, 4.274.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч А.Б-ын мэдүүлэг /8хх 83-85/, хэргийн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл /8хх 72-79/, хохирогч А.Б-ын гэрээс алдагдсан эд зүйлийн үнэлгээ /8хх 117/ зэрэг нотлох баримтуудаар,
    12. 2017 оны 12 дугаар сарын 26-ны шөнө Баянзүрх дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “АОС”-ын хотхоны ... тоот өвлийн байшингийн 1 давхрын вакум цонхыг хагалан орж, хохирогч Ц.Р-гийн орон байранд хууль бусаар нэвтэрч, мөнгөн аяга, булган шуба, хөөрөг, архи, бөгж, ээмэг, зүүлт зэрэг эд зүйлсийг хулгайлан авч, 2.520.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Ц.Р-гийн мэдүүлэг /8хх 12-13/, хэргийн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл /7хх 248 – 8хх 4/, хохирогч Ц.Р-гийн гэрээс алдагдсан эд зүйлийн үнэлгээ /8хх 31/ зэрэг нотлох баримтуудаар,
    13. 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т” хотхоны 14 дүгээр байрны 01 тоотын вакум цонхыг хагалан орж, хохирогч Ш.А-ийн орон байранд хууль бусаар нэвтэрч, зөөврийн компьютер, хөөрөг, мөнгөн аяга, ээмэг, бөгж, гинж, кулон зэрэг эд зүйлсийг нь хулгайлан авч, 8.870.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Ш.А-ийн мэдүүлэг /8хх 179-182/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /8хх 158-175/, хохирогч Ш.А-ийн гэрээс алдагдсан эд зүйлийн үнэлгээ /8хх 203/ зэрэг нотлох баримтуудаар,
    14. 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” хотхоны Амины орон сууцны ... тоотын вакум цонхыг хагалан орж, хохирогч Ш.Б-ийн орон байранд хууль бусаар нэвтэрч, ангийн буу, сум зэрэг эд зүйлсийг нь хулгайлан авч, 10.450.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Ш.Б-ийн мэдүүлэг /7хх 72/, гэрч Н.Б-ын мэдүүлэг /7хх 89-91/, хэргийн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл /7хх 39-50/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /7хх 60-64/ зэрэг нотлох баримтуудаар,
    15. 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 13-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт байрлах “Э” хотхоны ... дугаартай хохирогч Б.Т-гийн хүн байнга амьдрах зориулалттай амины орон байранд хууль бусаар нэвтэрч, бэлэн мөнгө, мөнгөн аяга, гар цүнх, гинж, бугуйвч, тамхи, бурхан, гар утас, ээмэг зэрэг 35 төрлийн эд зүйлсийг хулгайлан авч, 120.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогчийн Б.Т-гийн мэдүүлэг /10хх 69/, гэрч Б.М-ын мэдүүлэг /10хх 71-72/, шүүгдэгч Э.Т-гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /10хх 48-63/, хэргийн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл /10хх 27-47/, хохирогчийн гэрээс алдагдсан эд зүйлийн үнэлгээ /10хх 93/ зэрэг нотлох баримтуудаар,
    16. 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, Х амралт руу өгсөх замд ... гудамжинд байрлах хохирогч Х.Б-ын хүн байнга амьдрах зориулалттай амины орон сууцанд хууль бусаар нэвтэрч, эмээл, ташуур, аяга, бугуйн цаг, хөөрөг, ээмэг, бөгж, халбага зэрэг эд зүйлсийг хулгайлан авч, 61.911.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Х.Б-ын мэдүүлэг /10хх 137-138/, шүүгдэгч Э.Т-гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /10хх 149-153/, хэргийн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл /10хх 127-133/, хохирогч Х.Б-ын гэрээс алдагдсан эд зүйлийн үнэлгээ /10хх 145/ зэрэг нотлох баримтуудаар,
    17. 2021 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Хан- Уул дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дүгээр байрны ... тоот хохирогч А.Е-ы хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, мөнгөн аяга, бугуйн цаг, бөгж, виски, үнэртэй ус зэрэг эд зүйлсийг хулгайлан авч, 4.074.450 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч А.Е-ы мэдүүлэг /10хх 195/, түүний гэрээс алдагдсан эд зүйлийн үнэлгээ /10хх 213/, шүүгдэгч Э.Т-гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /10хх 173-177/ зэрэг нотлох баримтуудаар,
    18. 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Хан- Уул дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” хотхон ... тоот хохирогч Б.Л-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, бугуйвч, ээмэг, бөгж зүүлт, хийн буу зэрэг эд зүйлсийг нь хулгайлан авч, 3.161.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Л-гийн мэдүүлэг /11хх 24-27/, түүний гэрээс алдагдсан эд зүйлсийн үнэлгээ /11хх 36/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /11хх 5-17/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
  2. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Э.Т-г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцжээ.

Хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгох гэдэг нь гэмт этгээдийн үйл ажиллагаанд тогтвортой давтагддаг, амьдрал, зан төлөвийн хэвшил болсон, өөрөөр хэлбэл, бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, түүнд чиглэсэн үйл ажиллагааг тогтвортой явуулах гэмт санаа зорилготой байх бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Э.Т-г бусдын эд хөрөнгийг хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэхдээ хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

  1. Шүүгдэгч Э.Т-гийн үйлдсэн хулгайлах гэмт хэрэг нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудаас гадна түүний үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгүүд болон түүний мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэргээр давхар нотлогдож байгаа бөгөөд энэ хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн нотлогдсон, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагагүй, хэрэгт авагдсан баримтууд нь нотлох баримтын хүлээн зөвшөөрөгдөхүйц байх шаардлагыг хангасан, тэдгээрийг үнэлэх боломжтой байна.
  2. Шүүгдэгч Э.Т- нь:
    1. Фейсбүүк цахим орчинд “Мөнгө зээлж, хүүгийн төлбөрийн оронд байрандаа суулгана” гэх хуурамч зар байршуулан 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... байрны ... тоот байранд зээлсэн мөнгөнд суулгана гэж хохирогч Г.Б-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 10.000.000 төгрөгийг авч залилсан болох нь хохирогч Г.Б-гийн мэдүүлэг /1хх 128/, гэрч Т.О-ы мэдүүлэг /1хх 144-145/, гэрч М.О-ын мэдүүлэг /1хх 131-132/ зэрэг нотлох баримтуудаар,
    2. Мөн фейсбүүк цахим орчинд “Мөнгө зээлж хүүгийн төлбөрт оронд байрандаа суулгана” гэх хуурамч зар байршуулан, 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “О” хотхоны ... дугаар байрны ... тоот байранд зээлсэн мөнгөнд суулгана гэж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Б-г өөрийн өмчлөлийн бус байрыг үзүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж 15.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь хохирогч Д.Б-гийн мэдүүлэг /5хх 18-19/, гэрч Ц.Г-ийн мэдүүлэг /5хх 27/, гэрч Е.Г-ы мэдүүлэг /5хх 30/, орон сууц хөлслөх гэрээ /5хх 52/, данс
    3. Иргэн В.Э-ын эзэмшлийн “Тоёота Приус 20” маркийн 66-66УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 8.500.000 төгрөгөөр худалдан авахаар 2021 оны 6 дугаар сарын 12-ны өдөр “тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г Хан-Уул дүүргийн тойргийн нотариатчаар батлуулж урьдчилгаа 3.500.000 төгрөгийг В.Э-т өгч, 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хуурамч бичиг баримт бүрдүүлж уг автомашины өмчлөлийг В.Э-ын эзэмшлээс өөрийн эзэмшилд шилжүүлэн авч бусдад худалдаж хохирогч В.Э-т 8.500.000 төгрөгийн хохирол учруулж залилсан болох нь хохирогч В.Э-ын мэдүүлэг /4хх 106/, хохирогч В.Э- болон шүүгдэгч Э.Т- нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ /4хх 124/ зэрэг нотлох баримтуудаар,
    4. Мөн фейсбүүк цахим орчинд “Сансарт 2 өрөө байранд мөнгө зээлж, барьцаанд нь суулгана” гэх зар байршуулан, “2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны ... тоот 2 өрөө байранд суулгана” гэж хохирогч Б.У-аас өөрийн өмчлөлийн бус байрыг үзүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж 15.000.000 төгрөгийг 11111111111 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь хохирогч Б.У-ын мэдүүлэг /6хх 23/, гэрч Ц.М-ы мэдүүлэг /6хх 27/, хохирогч Б.У болон шүүгдэгч Э.Т- нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ /6хх 75-85/ зэрэг нотлох баримтуудаар,
    5. 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр “Үнэгүй.мн” сайтад “орон сууц түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар байршуулан Сүхбаатар дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны ... тоот орон сууцыг өөрийн өмч гэж итгүүлэн, 2 жилийн хугацаагаар түрээслэх гэрээ байгуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.Э-гаас 15.000.000 төгрөгийг бэлнээр авч, үлэмж хэмжээний хохирол учруулан залилсан болох нь хохирогч С.Э-гийн мэдүүлэг /6хх 121-122/, гэрч Г.Б-ын мэдүүлэг /6хх 126/, шүүгдэгч Э.Т-гийн мэдүүлэг /6хх 175/, хохирогч С.Э-, шүүгдэгч Э.Т- нарын байгуулсан зээлийн гэрээ /6хх 138/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /6хх 160-165/ зэрэг нотлох баримтуудаар,
    6. 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хохирогч Б.Г-ийн “Ц” хотхоны ... байрны 8 давхрын ... тоот байрыг түрээслэхээр хуурч, уг байранд байсан хөшиг, чүүл хөргөгч, гал тогооны тавилга, ширээ сандал, буйдан, хувцасны шкаф зэрэг эд зүйлийг өөртөө авч, хохирогч Б.Г-д 1.532.520 мянган төгрөгийг хохирол учруулсан, улмаар уг байрыг 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр “хүүтэй мөнгө зээлээд хүүнд нь байранд үнэгүй суулгана” гэх хуурамч зар байршуулан, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Ц.Б-оос 15.000.000 сая төгрөгийг Хаан банкны 5005478941 тоот Нархажид гэх хүний данс руу шилжүүлэн авч залилсан болох нь хохирогч Б.Г-ийн мэдүүлэг /8хх 245/, хохирогч Ц.Б-ын мэдүүлэг /8хх 241/, зээлийн гэрээ /9хх 1, 4/,
    7. Мөн фейсбүүк цахим орчинд “мөнгө зээлж, барьцаанд нь суулгана” гэх зар байршуулан, 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн ... хорооны ... байрны ... тоотод байрлах 2 өрөө байранд суулгана гэж хохирогч М.М-агаас өөрийн өмчлөлийн бус байрыг үзүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж 10.000.000 төгрөгийг 11111111111 тоот дансаар шилжүүлэн авч залилсан болох нь хохирогч М.М-гийн мэдүүлэг /9хх 141-142/, гэрч Б.Ч-ийн мэдүүлэг /9хх 150-152/, гэрч Э.Д-ийн мэдүүлэг /8хх 153-154/, гэрч Ч.Н-ын мэдүүлэг /8хх 165-166/, шүүгдэгч Э.Т-гийн мэдүүлэг /9хх 246-247/, зээлийн гэрээ /9хх 179/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
  3. Анхан шатны шүүх шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Э.Т-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдад их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэг гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцжээ.

Залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол хүндрүүлэх шинжээр зүйлчлэхээр заасан бөгөөд шүүгдэгч Э.Т-гийн “мөнгө зээлж, хүүгийн төлбөрийн оронд байрандаа суулгана”, “тээврийн хэрэгслийг худалдан авна”, “орон сууц түрээслүүлнэ” гэх зэргээр бусдыг залилж, их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

  1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон этгээдэд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хууль зүйн дүгнэлтийг хийдэг.

Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэн, уг ялуудыг нэмж нэгтгэн нийт 7 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэм буруу, тэрээр урьд удаа дараа өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байсан хувийн байдал зэрэгт тус тус тохирсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Харин анхан шатны шүүх дээрх ялыг өмнөх буюу Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/1349 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялын эдлээгүй үлдсэн хэсэгтэй нэмж нэгтгэхдээ тоо тооцооллын шинжтэй алдаа гаргажээ.

Тодруулбал, шүүгдэгч Э.Т-г өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг эдэлж байхад нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ЦХШЗ/322 дугаар захирамжаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид шилжүүлэн хорихоор шийдвэрлэсэн байх бөгөөд шилжүүлэн хорих үед буюу 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар тэрээр 7 жил 19 хоногийн хорих ялыг эдлээгүй үлдсэн байжээ.

Гэтэл анхан шатны шүүх өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн ялыг 9 жил 19 хоногоор тооцон ялыг нэмж нэгтгэсэн нь үндэслэлгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхболдын давж заалдах гомдлын энэ талаарх хэсгийг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулав.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд цагдан хоригдсон хугацааг тоолох журмыг заасан бөгөөд яллагдагч, шүүгдэгч цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон эдлэх ялаас хасахаар заасан байхад анхан шатны шүүх шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг жил, сараар тооцон хасахаар шийдвэрлэсэн нь буруу байх тул шүүгдэгч Э.Т-г шилжүүлэн цагдан хорьсноос хойш анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэлх нийт 599 хоногийг түүний эдлэх ялаас хасаж тооцсон өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулав.
  2. Мөн анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас хохирсон нэр бүхий хохирогч нарт хуульд заасны дагуу хохирлыг шүүгдэгчээс гаргуулан шийдвэрлэхдээ зарим нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүх зөвтгөн залруулав.

Тодруулбал, хохирогч Д.С-д хулгайлах гэмт хэргийн улмаас 2.208.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэргийн 1 дүгээр хавтасны 56-57 дугаар талд авагдсан Дамно ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №СБ1-20-1573 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдож байхад анхан шатны шүүх шүүгдэгчээс 1.243.000 төгрөгийг гаргуулсан,

хохирогч В.Э- нь өөрийн өмчлөлийн 66-66УУУ улсын дугаартай “Toyota Prius” загварын тээврийн хэрэгслийг шүүгдэгч Э.Т-д 8.500.000 төгрөгөөр худалдахаар тохиролцон тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /4хх 111/ байгуулан залилуулсан бөгөөд хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар “...Би 3.500.000 төгрөгөө авчихвал гомдолгүй. Би Э.Т-ээс нийт 5.000.000 төгрөг авсан. ...” /4хх 169/ гэж мэдүүлсэн ба шүүгдэгчээс үлдэгдэл 3.500.000 төгрөгийг гаргуулах ёстой байтал анхан шатны шүүх шүүгдэгчээс 4.500.000 төгрөгийг гаргуулсан,

хохирогч Д.Б- нь “мөнгө зээлж, байрандаа суулгана” гэсэн агуулга бүхий зарын дагуу шүүгдэгч Э.Т-тэй холбогдон 15.000.000 төгрөг залилуулсан бөгөөд тэрээр “...Өгсөн 15.000.000 төгрөгөөсөө 1.000.000 төгрөгийг буцаан авсан. Одоо 14.000.000 төгрөг нэхэмжилж байгаа. ...” хэмээн мэдүүлсэн /5хх 21/ байхад анхан шатны шүүх үүнийг анхаарч үзэлгүй орхигдуулан шүүгдэгчээс 15.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Б-д олгохоор шийдвэрлэсэн,

хохирогч М.М- мөн адил “мөнгө зээлж, байрандаа суулгана” гэсэн агуулга бүхий зарын дагуу шүүгдэгч Э.Т-тэй холбогдон 15.000.000 төгрөг зээлж, 2 жил 6 сарын хугацаанд орон сууцанд нь суухаар тохиролцон гэрээ байгуулсан боловч Э.Т-д 9.960.000 төгрөгийг дансаар шилжүүлж, 40.000 төгрөгийг бэлнээр, нийт 10.000.000 төгрөг өгсөн ба хохирогч М.М- нь “...Би нийт 3.100.000 төгрөгийн хохирлыг барагдуулан авсан. Одоо үлдэгдэл 6.900.000 төгрөгийг барагдуулбал гомдолгүй. ...” /9хх 148/ гэж мэдүүлсэн байхад анхан шатны шүүх шүүгдэгчээс 15.000.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шүүгдэгч Э.Т-гийн гаргасан давж заалдах гомдлоос энэ талаар гаргасан хэсгийг хүлээн авав.

Мөн шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэж учруулсан гэм хорын хохирлыг гаргуулахдаа Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийг баримталсан нь зөв боловч мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг баримтлалгүй орхигдуулсан байна.

  1. Шүүгдэгч Э.Т- бусдаас хууль бусаар хулгайлан авсан эд зүйлсээ бусдад худалдан борлуулсан талаар буюу:
  • хохирогч Д.С-ын гэрээс хулгайлсан эд зүйлсээ Хархорин зах орчимд 400.000 төгрөгөөр худалдсан /1хх 50/,
  • хохирогч Б.У-гийн гэрээс хулгайлан авсан эд зүйлсийг Урт цагаан орчимд алт, мөнгөний дамын наймаачинд 500.000 төгрөгөөр худалдсан /1хх 209/,
  • хохирогч З.Ө-ын гэрээс хулгайлан авсан эд зүйлсийг Хархорин зах орчимд бусдад 200.000 төгрөгөөр худалдсан /2хх 21/,
  • хохирогч Б.О-ийн гэрээс хулгайлан авсан эд зүйлсийг Хархорин зах орчимд бусдад 100.000 төгрөгөөр бусдад худалдсан /2хх 78/,
  • хохирогч Д.У-ын гэрээс хулгайлан авсан эд зүйлсийг Хархорин зах орчимд бусдад 600.000 төгрөгөөр худалдсан /3хх 29/,
  • хохирогч Ж.М-ийн гэрээс хулгайлан авсан эд зүйлсийг Хархорин зах орчимд бусдад 400.000 төгрөгөөр худалдсан /3хх 30/,
  • хохирогч О.У-ын гэрээс хулгайлсан эд зүйлсийг 200.000 төгрөгөөр Хархорин зах орчимд бусдад худалдсан /5хх 200/ буюу хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлсийг бусдад худалдаж, нийт 2.400.000 төгрөгийн орлого олсон талаар мэдүүлсэн байхад гэмт хэрэг үйлдэж олсон дээрх хөрөнгө, орлогыг гаргуулах талаар прокурор санал гаргаагүй, шүүх энэ талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна.

Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулах замаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон дээрх хөрөнгө, орлогыг Эрүүгийн хуульд зааснаар тэднээс гаргуулах нь зүйтэй гэж үзсэн бөгөөд ийнхүү шийдвэрлэх нь тэдгээрийн эрх зүйн байдлыг дордуулахгүй болохыг дурдав.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулах зорилгоор гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эд зүйл, багаж хэрэгсэл, машин механизмыг хураан авах талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зохицуулсан бөгөөд энэ нь заавал хэрэглэх хэм хэмжээ юм.

Тодруулбал, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулах ёстой.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт этгээдийг нийгэмшүүлэх, цээрлүүлэхээс гадна дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх явдал бөгөөд албадлагын арга хэмжээ нь ялын зорилгыг хангах, түүний үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор хэрэглэгддэг эрүүгийн ялын бус хариуцлагын төрөл болох тул энэ талаар цаашид анхаарч ажиллах нь зүйтэй.

  1. Прокуророос шүүгдэгч Э.Т-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт гэмт хэрэг нь хэд хэдэн шүүхийн харьяалах нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бол сүүлчийн гэмт хэрэг үйлдэгдсэн газрын харьяалах шүүх хэргийг хянан шийдвэрлэхээр заасан.

Шүүгдэгч Э.Т-гийн үйлдсэн гэмт хэргийн сүүлийн үйлдэл нь 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Л-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлсан хэрэг байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчид шүүхийн харьяалалтай холбоотой санал, хүсэлт гаргаж байгаагүй тул энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарахгүй болно.

  1. Шүүгдэгч Э.Т-, түүний өмгөөлөгч Г.Энхболд нараас Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Э.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллагдагчаар татан, 2108 02370 0035 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар тайлбарлан энэ талаарх баримтыг давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гарган өгч, хэргийг тус хэрэгтэй нэмж нэгтгэн, нэг шийтгэх тогтоолоор шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан ...шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж заасны дагуу дээрх асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж дүгнэн, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын энэ талаарх хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Э.Т-гийн гаргасан давж заалдах гомдлоос “хохирогч М.М-д 15 сая төгрөг төлнө гэж гэж шүүх үндэслэлгүй дүгнэлт гаргасан, ...хохирогч В.Э-т 3 сая төгрөг төлөхөөр байдаг, ...2 жилийн хорих ялыг орхигдуулан ялын тооцоо гаргасан. ...” гэсэн хэсгийг, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхболдын гаргасан давж заалдах гомдлоос “...өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг зөвтгүүлэх...” гэсэн хэсгийг тус тус хүлээн авч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгов.

            Давж заалдах шатны шүүх ийнхүү анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан тул шүүгдэгч Э.Т-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулж тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/37 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

            3 дахь заалтын “...9 жил 19 хоногийн хорих ял дээр...” гэснийг “...7 /долоо/ жил 19 /арван ес/ хоногийн хорих ял дээр...” гэж, “...нийт ялыг 16 жил 19 хоногийн хорих ялаар тогтоосугай.” гэснийг “...нийт ялыг 14 /арван дөрөв/ жил 19 /арван ес/ хоногийн хорих ялаар тогтоосугай.” гэж,

            4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Т-гийн цагдан хоригдсон нийт 599 /таван зуун ерэн ес/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.” гэж,

            5 дахь заалтын “...16 жил 19 хоногийн хорих ялыг...” гэснийг “...14 /арван дөрөв/ жил 19 /арван ес/ хоногийн хорих ялыг...” гэж,

            6 дахь заалтын “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт...” гэж,

            “...хохирогч Д.С-д 1.243.000 төгрөг...” гэснийг “...хохирогч Д.С-д 2.208.000 /хоёр сая хоёр зуун найман мянга/ төгрөг гэж,

            “...Д.Б-д 15.000.000 төгрөг...” гэснийг “...Д.Б-д 14.000.000 /арван дөрвөн сая/ төгрөг...” гэж,

            “...В.Э-т 4.500.000 төгрөг...” гэснийг “...В.Э-т 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг...” гэж,

            “...М.М-ад 15.000.000 төгрөг...” гэснийг “...М.М-д 6.900.000 /зургаан сая есөн зуун мянга/ төгрөг...” гэж тус тус өөрчилж,

            шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-ээс 2.400.000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

  1. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Т-, түүний өмгөөлөгч Г.Энхболдын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэсэгчлэн хангасугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-гийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 3 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 66 /жаран зургаа/ хоногийг эдлэх ялд  оруулан тооцсугай.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                                             

                                                  

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХӨӨ

                                    ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ