Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүхийн тогтоол

2025 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 120/ШШ2025/0011

 

2025 оны 06 сарын 03 өдөр Дугаар 120/ШШ2025/0011 Даланзадгад сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Цэцэгмаа даргалж, шүүгч С.Отгонцэцэг, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сугиржав нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* ******* ХХК

Хариуцагч: ******* ХК

Хариуцагч: ******* ХК-ийн тендерийн Үнэлгээний хороо

Гуравдагч этгээд ******* ХХК-иудын хоорондын тендерийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагч ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.*******, хариуцагч тендерийн Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, Л. (нар цахимаар), өмгөөлөгч Б.Эрдэнэбаяр, гуравдагч этгээд ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., өмгөөлөгч Б.Болдбаатар, иргэдийн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Анх ******* ******* ХХК-иас 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2024/0689 дугаар магадлалаар ...шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх-ээр буцаасан.

2 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр (3-р хавтаст хэргийн 204-242 дахь тал), нэхэмжлэлийн шаардлагаа I) Үнэлгээний хорооны 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар хурлын тэмдэглэл (зөвлөмж)-ийн ******* ******* ХХК, ******* ХХК-иудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, II) дахин үнэлгээ явуулахыг Үнэлгээний хороонд даалгах, III) ******* ХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1/691 дүгээр ******* ХХК-д Гэрээ байгуулах эрх олгох тухай, IV) 1/692 дугаар ******* ******* ХХК-ийн Тендерээс татгалзсан тухай албан бичгүүд, V) ******* ХК болон ******* ХХК-ийн хооронд 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан ******* ХК-ийн уурхайд тэсэлгээний ажил гүйцэтгэх ******* дүгээр гэрээг тус тус хүчингүй болгуулах гэж тодруулж, нэмэгдүүлсэн.

 

3. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.*******, өмгөөлөгч Т.******* нар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Захиалагч нь доорх 3 үндэслэлээр манай тендерээр татгалзсан байх ба татгалзсан үндэслэл нь хууль болон Тендерийн баримт бичигт заасантай нийцэхгүй байх тул хүлээн зөвшөөрөхгүй байна.

ТШЗ 19.1-д заасны дагуу ...2021 оны гэрээний мэдээлэл ирүүлсэн боловч 2022, 2023 оны гэрээний мэдээллийг жагсаалтаар болон хуулбарыг ирүүлээгүй гэжээ. Гэвч ТШЗ 19.1-д доод шалгуур үзүүлэлтийг маш тодорхой заасан ба ******* ******* ХХК-ийн зүгээс уг шалгуур үзүүлэлтийг бүрэн хангаж буйг нотлох -******* ХК-тай байгуулсан - тоот гэрээний хуулбар, 2021 онд хийгдсэн өрөмдлөг, тэсэлгээний ажлыг дүгнэсэн баримт бичгийн хуулбарыг тендерт ирүүлсэн. - тоот гэрээний хугацаа нь 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр байснаараа 2021, 2022, 2023 онуудад хамаарч байгаа бөгөөд доод шалгуур үзүүлэлтийг хангаж буйг нотлох уг гэрээгээр 2021 онд болон уурхайд нийлбэр нь 82.747.557.002.0 үнийн дүнтэй ажил гүйцэтгэсэн мэдээлэл, нотлох баримтыг тендерт ирүүлсэн. - гэрээ нь өнгөрсөн хугацаанд үндсэн гүйцэтгэгчээр гүйцэтгэсэн, цар хүрээний хувьд цооног бэлтгэх/өрөмдлөг, тэсэлгээний ажил буюу ижил төстэй гэрээ тул Маягт 4 болон Маягт 6-г тус тус бөглөж тендерт ирүүлсэн.

Тендерт санал болгосон Б. нь ТШЗ 19.1-д заасан шалгуур үзүүлэлтийг хангаагүй гэж үзсэн байна. Эрх бүхий байгууллага нь хянаад нэгэнт тэсэлгээчний нэгдсэн үнэмлэх олгосон, Тэсэлгээний чиглэлээр 3 болон түүнээс дээш жил ажилласан, уул уурхайн инженер мэргэжилтэй гэсэн ур чадвар, шалгуур үзүүлэлтийг бүрэн хангаж байгаа гэж үзэж байна. Мөн манай зүгээс тендерт нийт 5 Тэсэлгээний удирдагч санал болгосон тул Б.ыг харгалзан үзэхгүйгээр бусад санал болгосон тэсэлгээний удирдагчдаар ТШЗ 19.1-д Тэсэлгээний удирдагч -4 гэсэн доод шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа

ТШЗ 19.1-д үндсэн техник, төхөөрөмжтэй холбогдолтой заасан шалгуур үзүүлэлт хангаагүй гэжээ. ТШЗ 19.1-д эсхүл гэсэн сонголттой техникийн тодорхойлолт, болон доод шалгуур үзүүлэлт, тоо хэмжээний талаар маш тодорхой заасан бөгөөд манай ирүүлсэн тендерт Устай цооног цэнэглэгч эмульс 3, Хуурай цооног цэнэглэх анфоны 4 гэсэн техникийн тодорхойлолтод нийцэх тооны цэнэглэгч машиныг Тэсэлгээний зориулалттай тоног төхөөрөмжийг ашиглалтад хүлээн авсан акт-ын хамт, тайлбартайгаар тендерт ирүүлсэн. Уг баримт бичгээс цэнэглэгч машин тус бүрийн техникийн тодорхойлолт, ашиглах шаардлага хангаж буй тогтоох, эмульс цэнэглэгч машин З, анфо цэнэглэгч машин 4 ирүүлсэн.

******* ХХК нь дараах шаардлагуудыг хангаагүй байна. ТӨХ-ийн ТШЗ 19.1 болон Ажлын даалгаврын 2.3.3-д Тэсэлгээний цооног бэлтгэх машин 165мм-ээс нэмэх, хасах 20мм өрмийн хошуутай 4 (Өөрийнх-З Түрээс-1) гэж заасан байхад ******* ХХК-ийн тендер ирүүлсэн 29-91УР улсын дугаартай Тэсэлгээний цооног бэлтгэх машин нь нээлттэй auto.dox цахим мэдээллээр шалгахад цооног бэлтгэх машин биш Экскаватор байх бөгөөд эзэмшигч нь иргэн Т.Х буюу ******* ХХК биш, мөн түрээсийн гэрээг ирүүлээгүй нь ТШЗ 19.1-д заасан Түрээсээр ашиглах бол түрээсийн гэрээг ирүүлнэ гэж заасныг зөрчсөн байна. ТӨХ-д шаардсан материалуудын аль нэг ирүүлээгүй, эсхүл өөрөөр ирүүлсэн тохиолдолд уг тендерээс татгалзах үндэслэл болно.

Мөн Ажлын даалгаврын 2.3.3-д Шаардлагатай тохиолдолд Тэсэлгээний цооног бэлтгэх машины тоо хэмжээг нэмж ажиллуулах боломжтой байх гэсэн шаардлагыг хэрхэн хангасан тодорхойгүй буюу нотлоогүй. Үйлдвэрийн барилга байгууламж ашиглалтад орсноо нотлох баримт ирүүлээгүй. Ажлын даалгаврын 1.4.2-д ISO45001:2018 ирүүлэхээр заасан боловч ISO9001 ирүүлсэн нь шаардлага хангахгүй. ******* ХХК-ийн санал болгосон SWDE165A, Atlas Copco rock L8 Тэсэлгээний цооног цэнэглэх машинууд нь 138-180 мм диаметр өрмийн хошуутай байгаа тул ТШЗ 19.1-д заасан 165 мм-ээс нэмэх, хасах 20 мм буюу 145-185 мм өрмийн хошуутай байх техникийн тодорхойлолтыг хангахгүй байна.

******* ХХК нь ТШЗ 1.1.8-д заасан чичирхийллийг хэмжих ажлын багаж мэдээлэл, нотлох баримт тендерт ирүүлээгүй. Мөн Түүхий эдийн агуулахын багтаамж 800 тн байх шалгуур үзүүлэлт хангахгүй байна. Ажлын даалгаварт заасан өгөгдлөөр тооцоход 1500 тн орчим тэсрэх бодис (Эмульс+Анфо), зарцуулалт багаар тооцоход зайлшгүй 1200 тн багтаамжтай агуулахтай байх шаардлага үүснэ.

******* ХК-иас зарласан ТТХК/20240101012 дугаар бүхий Тэсэлгээний ажил гүйцэтгэх тендер сонгон шалгаруулалтын тендер хянан үзэх ажиллагаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д заасанд нийцээгүй. ******* ХХК-ийн ирүүлсэн тендер хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасан шаардлагыг хангаагүй, ******* ******* ХХК-ийн ирүүлсэн тендерийг буруу хянан үзсэн буюу 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 02 дугаар Үнэлгээний хорооны зөвлөмж хууль бус байсан. Иймээс Захиалагчийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 1-548 тоот Тендерээс татгалзсан тухай мэдэгдэл хүргүүлэх тухай" шийдвэрийг эс зөвшөөрч, Сангийн яаманд гомдол гаргасан. Гомдлыг хянаад Сангийн яамны 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 03/4943 тоот Гомдол хянасан тухай" шийдвэрээр манай гомдлыг үндэслэлгүй, захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн бөгөөд үндэслэл болон баримтууд нь хууль, Тендерийн баримт бичигт нийцэхгүй байна.

Үнэлгээний хороо дахин үнэлгээ хийж *******" ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг мэдээлэл цахим сүлжээнд байршуулсан байсныг ерөнхий байдлаар мэдсэн ба Захиргааны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд дахин үнэлгээ хийгдэж, 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар тендерийн Үнэлгээний хорооны зөвлөмж гарсан болохыг хэргийн материалтай танилцах явцад мэдсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн дахин үнэлгээ буюу Үнэлгээний хорооны 03 дугаар зөвлөмжид холбогдуулан Сангийн яаманд гомдол гаргах шаардлагагүйгээр шууд шүүх хянах үндэслэлтэй гэж үзэж байна. Захиалагчийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 1-548 тоот Тендерээс татгалзсан тухай мэдэгдэл хүргүүлэх тухай" шийдвэрийг Сангийн яам нь үндэслэлтэй гэж үзсэн тул хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар процессын дагуу шүүхэд гомдол гаргах үндэслэл бий болсон.

Иймд ******* ******* ХХК нь *******' ХК-иас зарласан ТТХК/20240101012 дугаар бүхий Тэсэлгээний ажил гүйцэтгэх тендер сонгон шалгаруулалттай холбогдуулан хуульд заасан шүүхэд гомдол гаргах хугацаандаа нэхэмжлэл гаргасан. Тендер сонгон шалгаруулалт гэж хуульд заасан журмын дагуу зарлал нийтлэх, урилга хүргүүлэх, тендер хүлээн авах, нээх, хянан үзэх, үнэлэх, захиалагч шийдвэр гаргах цогц үйл ажиллагаа учраас энэ цогц үйл ажиллагаа буюу тендер сонгон шалгаруулалттай холбогдуулан нэгэнт хуульд заасан хугацаандаа шүүхэд хандсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх нь манай нэхэмжлэгч талын хуулиар олгогдсон эрх.

******* ХК-иас зарласан ТТХК/20240101012 дугаар бүхий Тэсэлгээний ажил гүйцэтгэх тендер сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар зөвлөмж нь дараах үндэслэлээр хууль бус байна. Үнэлгээний хороо нь дахин үнэлгээ явуулахдаа хуулийн 50.2.2-т заасан чиг үүрэг болох тендерийг хянан үзэх, үнэлэх ажиллагааг дахин шинээр хийх ёстой байжээ. Гэтэл ******* ******* ХХК, Мера *******" ХХК нарын гомдлыг Сангийн яам үндэслэлгүй гэж үзсэн тул хэвээр үлдээнэ гэж тайлбарлан ирүүлсэн, тендерийг хянан үзэх, үнэлэх ажиллагааг хийгээгүй тул дахин үнэлээгүй гэж үзэж байна. Сонгон шалгаруулалтад ирүүлсэн бүх тендерийг хянан үзэлгүй шууд үнэлгээ гаргасан болох нь үнэлгээ хийхдээ харьцуулсан хүснэгт гаргаагүй зэргээс харагдаж байна. Дахин үнэлснээр шинэ нөхцөл байдал үүсч, энэхүү үнэлгээний дагуу захиалагч ******* ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр, ******* ******* ХХК-ийн тендерээс татгалзсан тухай шийдвэр гарч, энэ үнэлгээний дагуу ерөнхий гэрээ байгуулагдсан тул эрх зүйн үр дагавар үүсгэсэн үнэлгээ болсон. Эрх зүйн үр дагавар үүсгэсэн үнэлгээ тул хуульд заасан журмын дагуу хийгдсэн байх ёстой.

Иймд Үнэлгээний хорооны 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар тэмдэглэл (зөвлөмж)-ийн ******* ******* ХХК, ******* ХХК-иудад холбогдох хэсэг хууль бус байх тул хүчингүй болгуулах, дахин үнэлгээ явуулахыг Үнэлгээний хороонд даалгах, ******* ХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ******* ХХК-д Гэрээ байгуулах эрх олгох тухай 1/691 дүгээр, ******* ******* ХХК-ийн Тендерээс татгалзсан тухай 1/692 дугаар албан бичгүүд хууль бус байх тул хүчингүй болгуулах, захиалагч ******* ХК болон ******* ХХК-ийн хооронд байгуулсан 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Таван толгой ХК-ийн уурхайд тэсэлгээний ажил гүйцэтгэх ******* дүгээр гэрээг мөн хууль бус тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагч ******* ХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Гүнждагва, итгэмжлэгдсэн төлөөлөгч П.*******, өмгөөлөгч Б.Эрдэнэбаяр нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...нэхэмжлэгч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг зөрчиж шүүхэд маргаан үүсгэсэн байна. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.3-д заасантай зөрчилдөж байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэхдээ "******* ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг цахим сүлжээнд байршуулсан байсныг ерөнхий байдлаар мэдсэн гэсэн нь дахин үнэлгээ хийгдсэнийг мэдэж, хүлээн зөвшөөрсөн хэрэг бөгөөд нэгэнт шүүхэд хэрэг үүсгэсэн бол хуулийг зөрчиж, гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг хангахгүй байж болно хэмээн хуулийг гуйвуулан тайлбарлаж байгаа нь хууль бус.

Нөгөө талаар, нэхэмжлэгч нь Үнэлгээний хороог дахин үнэлгээ хийгдээгүй тухай өөрийн таамаглалыг дэвшүүлж, нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа сонгон шалгаруулалтад ирүүлсэн бүхий тендерийг хянан үзэлгүй шууд үнэлгээ гаргасан болох нь үнэлгээ хийхдээ харьцуулсан хүснэгт гаргаагүй зэргээс харагдаж байна гэж хэтэрхий субьектив байдлаар өрөөсгөл дүгнэлт хийжээ. Учир нь, Үнэлгээний хороо тендерийн үнэлгээг хяналт тавих эрх бүхий байгууллагын тавьсан албан шаардлагын дагуу хоёр дахь удаагаа хийж байгаа нөхцөлд харьцуулсан хүснэгтэд илэрхий өөрчлөлт орохгүй нөхцөлд заавал дахин харьцуулсан хүснэгт гаргах нь илүүц уг үнэлгээг дахин үнэлгээ болохоос цоо шинээр хийж байгаа тендерийн үнэлгээ биш.

Үнэлгээний хорооны аливаа үйлдэл, эс үйлдэл нь хуулийн хүрээнд хийгддэг бөгөөд холбогдох нотлох баримтад үндэслэн хийсэн үнэлгээг дахин дахин хүснэгтэлж хийх нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 -д заасан зарчимд үл нийцэх болно.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.7 дахь хэсэгт зааснаас үзэхэд шүүх гагцхүү хууль зүйн хувьд гэрээ илт хууль бус болохыг тогтоох боломжтой байна. Гэтэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасан захиргааны акт, захиргааны гэрээ нь илт хууль бус болохыг тогтооx шаардлага гаргалгүй, гагцхүү гэрээ хууль бус тул хүчингүй болгох шаардлага гаргаж байгаа нь хууль бус бөгөөд шүүхийг хууль зөрчихөд түлхсэн хууль бус нэхэмжлэлийн шаардлага болжээ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 41 дүгээр зүйлд худалдан авах гэрээ илт хууль бус болох үндэслэлийг тодорхой заасан.

Нэхэмжлэгч нь хуульд зааснаас огт өөр үндэслэлээр буюу техникийн шинжтэй зөрчлийн талаар маргасан нь Захиалагчийн тендерийн үйл ажиллагаа хуульд нийцсэнийг илтгэх бөгөөд гэрээ илт хууль бус байх хууль зүйн үндэслэлд хамаарахгүй. Захиалагч ******* ХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу Тэсэлгээний ажил гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах талаар ТТХК/20240101012 дугаартай тендерийг хуульд нийцүүлэн зохион байгуулсан бөгөөд ямар нэгэн хууль зөрчөөгүй.

Тендерийн сонгон шалгаруулалтад ******* ******* ХХК, ******* ХХК, Мера-******* ХХК болон Мера ХХК-ийн түншлэл оролцсон бөгөөд ******* ХХК-иас 98,468,094,625 төгрөг, Мера ******* ХХК-ийн түншлэлээс 149,041,306,700 төгрөг, ******* ******* ХХК-ээс 154,791,843,375 төгрөгийн үнийн санал ирүүлж, хамгийн бага үнийн санал ирүүлсэн ******* ХХК-тэй 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Тэсэлгээний ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан.

Тендер шалгаруулалтын зааварчилгаа /ТШЗ/-19.1-д ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа гүйцэтгэсэн байвал зохих жилийн тоо: 2021, 2022, 2023 он" гэсэн нь 1 ажлыг 3 жил дамнуулан хийсэн байхыг хүлээн зөвшөөрсөн бус, харин дараалсан 3 жилд доод тал нь 1 ижил төстэй ажил, өөрөөр хэлбэл, нийт дүндээ 3 өөр ажил хийсэн байх шаардлага тавьсан. ******* ******* ХХК-ийн ирүүлсэн тавантолгой ХК-тай 2020-2021 онд байгуулсан 1 гэрээ, гэрээ дүгнэсэн актыг ирүүлсэн, 2022, 2023 онд хийж гүйцэтгэсэн ажлын гэрээ, гэрээ дүгнэсэн акт ирүүлээгүй нь гурваас доошгүй тэсэлгээний ажил хийж гүйцэтгэсэн туршлага гэсэн тендер шалгаруулалтын шаардлагад нийцээгүй гэж Үнэлгээний хороо дүгнэсэн нь тендерийн баримт бичиг болон хуульд нийцсэн.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 06/1132 тоот албан бичгээр нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн ашиглахаар ирүүлсэн буюу тендерийн баримт бичигт тусгагдсан 37-88 УБЗ улсын дугаартай цооног цэнэглэгч төхөөрөмж нь зөвхөн энгийн найрлагатай тэсрэх бодис цэнэглэх хосолсон /анфо, эмульс/ хүчин чадалтай машин биш болох нь тогтоогдож, тендерийн шалгуурт заасан Устай цооног цэнэглэгч эмульс, хуурай цооног цэнэглэх анфоны хосолсон давхар хүчин чадалтай машин- 4 байх гэсэн шалгуур хангагдаагүй тул тендерээс татгалзсан.

******* ХХК-ийн ирүүлсэн тендерт техник нэг бүрийг төрийн эрх бүхий байгууллагын бүртгэлийн санд хайлт хийж үзэхэд тус компани нь өөрийн өмчлөлийн 26-91 УР улсын дугаартай тэсэлгээний цооног бэлтгэх машины мэдээллийг (www.tender.gov.mn)-д илгээсэн байсан нь тендерийн шаардлага хангаж байсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу захиалагч нь тендерт оролцогчийн ирүүлсэн тендерийн материалыг Захиалагч нь шаардлагад нийцсэн эсэх талаас нь хянан үзэх шаардлагатай нөхцөлд тодруулга, лавлагаа авах бүрэн эрх хэмжээтэй.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ******* ХХК-ийн санал болгосон Sunward SWDE165A тэсэлгээний цооног цэнэглэх машинууд нь 138-180мм өрмийн хошуутай байгаа тул ТӨХ-ийн ТШЗ 19.1-д заасан 165мм-ээс нэмэх, хасах 20мм буюу 145-185 мм өрмийн хошуутай байх техникийн тодорхойлолтыг хангахгүй байна гэжээ. Гуравдагч этгээдийн зүгээс тэсэлгээний цооног цэнэглэгч машинд дээрх машинуудыг санал болгоогүй бөгөөд Цооног цэнэглэх машинд нийт 9 машин санал болгосон нь тендерийн техникийн шаардлагыг бүрэн хангаж байгаа. Түүнчлэн, гуравдагч этгээдийн санал болгосон цооног бэлтгэх машинууд нь хүчин чадлын хувьд 165 мм өрмийн хошуутай байгаа нь тендерийн техник хэрэгсэлд тавигдах шаардлагыг бүрэн хангаж байгаа

******* ХХК-аас 800 тн химийн хорт болон аюултай бодис, бүтээгдэхүүн хадгалах хүчин чадалтай агуулахтай талаар нотлох баримтыг тендерт хүргүүлсэн нь шаардлага хангаж байна гэж үзнэ. Нөгөө талаар, тендер шалгаруулалтын баримт бичигт агуулахын хүчин чадалд тодорхой шалгуур үзүүлэлт, шаардлага тавиагүй тул энэ талаарх шаардлагыг гуравдагч этгээд хангаагүй гэж нэхэмжлэгчийн буруутгалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Нэхэмжлэгчийн гомдлоос үзэхэд нэхэмжлэгч нь Ажлын даалгаврын заалтыг буруу ойлгосон байх бөгөөд уг шаардлага нь үйл ажиллагаандаа баримтлах стандартыг дурдсан бөгөөд өөрөөр хэлбэл, хэрэв оролцогч тендерт шалгарч, гэрээ байгуулсан тохиолдолд дээрх стандартыг нэвтрүүлэх, шаардлагатай дүрэм журмыг захиалагчаар батлуулан мөрдөж ажиллахыг анхааруулсан байтал заавал тендерт оролцохдоо өмнө нь ирүүлэх учиртай баримт бичиг мэтээр буруу ойлгосныг харуулж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн гаргасан ******* ХК-ийн зарласан ТТХК/20240101012 дугаартай тэсэлгээний ажил гүйцэтгэх тендер гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендертэй холбоотой нэхэмжлэлийг дээрх хууль зүйн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

5. Хариуцагч тендерийн Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, Л. нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Үнэлгээний хороо нь уг тендер шалгаруулалтыг үнэлэхдээ Сангийн сайдын 2023 оны 255 дугаар тушаалаар баталсан Тендер үнэлэх, давуу эрх олгох аргачлал, заавар"-ын дагуу цахим системээр дамжуулан авсан тодорхойлолт, холбогдох байгууллагын тодруулга, ирүүлсэн баримт бичигт үнэлгээ хийж ******* ******* ХХК-ийн ирүүлсэн материал нь тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-д заасан шаардлагыг хангаагүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.4-д тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага хангасан байх", 26.10-т Энэ хуулийн 26.9-д зааснаас бусад тендер болон дараах тендерийг шаардлага хангаагүй гэж үзэж татгалзана" гэж заасныг тус тус үндэслэн шаардлага хангаагүй гэж үзэж, 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалтад заасны дагуу захиалагч шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах шийдвэр гаргаж, түүнийг оролцогчид 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр албан бичгээр хүргүүлэхийн зэрэгцээ Худалдан авах ажиллагааны цахим системд байршуулах замаар албан ёсоор мэдэгдсэн.

******* ХХК-ийн ирүүлсэн материал нь тендер шалгаруулалтын баримт бичгийн шаардлагыг хангаж байсан тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.4, 26.9 дэх заалтуудыг үндэслэн шаардлагад нийцсэн тендер гэж үзэж, 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалтад заасны дагуу захиалагч хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргаж, мөн албан бичгээр болон Худалдан авах ажиллагааны цахим системээр дамжуулан мэдэгдсэн.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д Захиалагч энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийг цахим системд нийтэлснээр мэдэгдсэнд тооцно" гэж заасны дагуу Худалдан авах ажиллагааны цахим системд байршуулснаар оролцогч талуудад мэдэгдсэн гэж үзэх боломжтой. Харин Үнэлгээний хороо нь шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн өөр оролцогч байвал Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д Тендерийг энэ хуулийн 11.4.1-д зааснаар үнэлэхэд харьцуулах үнийг, энэ хуулийн 11.4.2-т зааснаар үнэлэхэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан аргачлал, зааврын дагуу тооцсон үнийг тус тус өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ" гэж заасны дагуу шалгаруулах үүрэгтэй.

******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/37 дугаар тушаалаар байгуулагдсан үнэлгээний хороо нь Тэсэлгээний ажил гүйцэтгэх ТТХК/240101012 тоот тендер шалгаруулалтын ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулсан. Тус үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хурлаар шийдвэрлэсэн асуудалтай холбогдуулан гарсан Сангийн яамны 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 03/4942, 03/4943 тоот гомдол хянасан тухай албан тоотын дагуу Үнэлгээний хороо 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр дахин үнэлгээг Сангийн сайдын 2023 оны А/255 дугаар тушаалаар баталсан Тендер үнэлэх, давуу.эрх олгох аргачлал, заавар, цахим системээр дамжуулан авсан тодорхойлолт, холбогдох байгууллагын тодруулга, ирүүлсэн баримт бичигт үнэлгээ хийгдсэн. "******* ХХК-ийн ирүүлсэн материал нь техникийн шаардлага хангасан хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн гэж үнэлсэн тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалтыг үндэслэн өмнөх шийдвэр буюу 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 1-547 тоот гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг үндэслэлтэй гэж үзсэн.

Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад дурьдсан Сангийн яаманд хянагдсан баримт, үндэслэлээ яг хэвээр шийдвэрлэсэн нь урьдчилсан ажиллагаа хийгдсэн ба хуулийн 59.5-д заасны дагуу үнэлгээний хороо 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр дахин үнэлгээг Сангийн сайдын 2023 оны А/255 дугаар тушаалаар баталсан Тендер үнэлэх, давуу эрх олгох аргачлал, заавар, цахим системээр дамжуулан авсан тодорхойлолт, холбогдох байгууллагын тодруулга. ирүүлсэн баримт бичигт үнэлгээ хийгдсэн бөгөөд ******* ******* ХХК-ийн ирүүлсэн материал нь шаардлага хангахгүй гэж үнэлсэн тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалтыг үндэслэн өмнө шийдвэр буюу 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 1-548 тоот татгалзах мэдэгдлийг үндэслэлтэй гэж үзсэн.

Үнэлгээний хороо тендерийн үнэлгээг хяналт тавих эрх бүхий байгууллагын тавьсан шаардлагын дагуу хоёр дахь удаагаа хийж байгаа нөхцөлд харьцуулсан хүснэгтэд илэрхий өөрчлөлт орохгүй нөхцөлд заавал дахин харьцуулсан хүснэгт гаргах нь илүүц ,уг дахин үнэлгээ болохоос шинээр хийж байгаа тендерийн үнэлгээ биш гэж Үнэлгээний хорооны гишүүд санал үзэж, хурлаар ярилцсан асуудлуудаа баталгаажуулж гарын үсэг зурж, үнэлгээний хорооноос захиалагчид зөвлөмж хүргүүлсэн.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн заасны дагуу нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн гаргасан ******* ХК-ийн зарласан ТТХК/20240101012 дугаартай тэсэлгээний ажил гүйцэтгэх тендер гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендертэй холбоотой нэхэмжлэлийг дээрх хууль зүйн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

6. Гуравдагч этгээд "******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., өмгөөлөгч Б.Болдбаатар нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага болох 2 хариуцагчийн үйл ажиллагаа буюу захиргааны актыг нэхэмжлэгч мэдсэнээс хойш хуулийн дээрх зохицуулалтад заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байгаа 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн ******* ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай 1/691 дугаар, ******* ******* ХХК-ийн Тендерээс татгалзах тухай 1/692 дугаар захиалагчийн шийдвэр, захиалагчийн ******* ХХК-тай байгуулсан 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаартай Тэсэлгээний ажил гүйцэтгэх гэрээ нь хууль бус байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т зааснаар хүчингүй болгуулах шаардлага нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна.

Нэхэмжлэгч өмнө нь анхан болон давж заалдах журмаар шийдвэрлүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болон 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ихэсгэж байгаа нэхэмжлэлийн шаардлагуудаар чухам ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөнийг сэргээлгэх гэж байгаа нь тодорхойгүй. Түүнчлэн Сангийн яам нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авч хянаад хариу өгсөн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 03/4943 дугаар албан бичгийг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргаагүй нь түүнийг хүлээн зөвшөөрч байгаа эсэх, ер нь Сангийн яамны хянан шийдвэрлэсэн захиргааны актыг хэрэгжүүлсэн Үнэлгээний хороог буруутгах үндэслэлтэй эсэх нь ойлгомжгүй байна.

******* ХХК тендерийн баримт бичигт техникийн алдаа гаргаж, өөрийн өмчлөлийн 26-91УР улсын дугаартай тэсэлгээний цооног бэлтгэх машины мэдээллийг илгээхдээ улсын дугаарын нэг тоог буруу бичсэн нь гуравдагч этгээдийн тендерээс татгалзах ноцтой шалтгаан биш гэж Захиалагчийг буруутгах үндэслэлгүй. ******* ХХК нь Ажлын даалгаврын 2.3.3-д Шаардлагатай тохиолдолд Тэсэлгээний цооног бэлтгэх машины тоо хэмжээг нэмж ажиллуулах боломжтой байх шаардлагыг хангасан, шаардлагатай тохиолдолд тэсэлгээний цооног бэлтгэх машины тоог нэмж ажиллуулах боломжтой талаараа 2/590 болон 2/599 дугаар албан бичгээр мэдэгдэл хүргүүлж баталгаажуулсан. Мөн манайх тэсэлгээний цооног цэнэглэгч машинд нэхэмжлэлд дурдсан машинуудыг санал болгоогүй бөгөөд Цооног цэнэглэх машинд нийт 9 машин санал болгосон нь тендерийн техникийн шаардлагыг бүрэн хангаж байгаа.

Нөгөө талаар, цооног бэлтгэх машинд 165 мм-ээс нэмэх, хасах 20 мм өрмийн хошууны диаметрийн шаардлага тавьсан бол цооног цэнэглэх машинд өрмийн хошууны диаметрийн талаар ямар нэгэн техникийн шаардлага тавигдаагүй тул нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна. Түүнчлэн, гуравдагч этгээдийн санал болгосон цооног бэлтгэх машинууд нь хүчин чадлын хувьд 165 мм өрмийн хошуутай байгаа нь тендерийн техник хэрэгсэлд тавигдах шаардлагыг бүрэн хангаж байгаа.

Тэсэлгээний ажил гүйцэтгэх ажлын даалгаврын 1.1.8-д Гүйцэтгэгч нь уурхай дээр энэхүү техникийн тодорхойлолтод заасан ажлыг хийж гүйцэтгэх... ба тэсэлгээний чичирхийллийг хэмжих багаж ашиглана гэж заасан бөгөөд энэ заалтыг баримталбал гагцхүү чичирхийллийг хэмжих тусгай багаж ашиглах шаардлага тавьснаас бус тухайн багаж нь тодорхой техникийн үзүүлэлтийг хангасан байх гэсэн тусгайлсан шаардлага тавигдаагүй байгааг Ажлын даалгаврын 1.1.8 дахь заалтаас тодорхой харж болно. Иймд, нэхэмжлэгчийн дээрх буруутгал үндэслэлгүй.

Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.2-т Тэсрэх хэрэгсэл, тэсрэх бодисын гол түүхий эдийн агуулахтай байх, эсхүл хамтран ажиллах гэрээтэй байж болох бөгөөд холбогдох баримтыг ирүүлнэ гэж заасан бол Ажлын даалгаврын 2.1.5-д Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тасралтгүй хангах тэсрэх хэрэгсэл, тэсрэх бодисын гол түүхий эдийн агуулахтай байх, эсхүл хамтран ажиллах гэрээтэй байх гэж тус тус заасны дагуу ******* ХХК-иас 800 тн химийн хорт болон аюултай бодис, бүтээгдэхүүн хадгалах хүчин чадалтай агуулахтай талаар нотлох баримтыг тендерт хүргүүлсэн. Мөн тендерийн баримт бичигт Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлт болон 4 агуулахын Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг хүргүүлсэн.

******* ******* ХХК-ийн нэхэмжлэлд Ажлын даалгаврын 1.4.2-д ISO45001:2018 ирүүлэхээр заасан боловч ISO9001 ирүүлсэн байна. ТШЗ 20.1-д Санал болгож буй ажил нь III бүлэгт заасан техникийн тодорхойлолт, тавигдах шаардлагад нийцсэнийг нотлох баримт тендерт ирүүлнэ гэснээс үзвэл нэхэмжлэгч нь Ажлын даалгаврын заалтыг буруу ойлгосон байх бөгөөд уг шаардлага нь үйл ажиллагаандаа баримтлах стандартыг дурдсан бөгөөд өөрөөр хэлбэл, хэрэв оролцогч тендерт шалгарч, гэрээ байгуулсан тохиолдолд дээрх стандартыг нэвтрүүлэх, шаардлагатай дүрэм журмыг захиалагчаар батлуулан мөрдөж ажиллахыг анхааруулсан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн гэж байгаа боловч хангагдах үндэслэлгүй, нэхэмжлэгч ямар үндэслэлээр шүүхэд Үнэлгээний хорооны 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн шийдвэрүүдэд гомдол гаргаж байгаа юм. Нэхэмжлэлийн шаардлага ихэсгэж байгаа бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 14 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж байгаа юм уу, шаардлага хангаагүй бол илт хууль бус акт руу ордог болсон. Хариуцагч ямар үйлдэл, эс үйлдэл хийхгүй байгаа болоод нэхэмжлэгч шийдвэр гаргахыг даалгаад байгаа ойлгомжгүй. Хариуцагч нар ажлаа хийсэн. Тиймээс цаашаа тендерийн үйл ажиллагаа үргэлжлээд явсан. Үүнд ямар нэгэн үйлдэл, эс үйлдэл гаргаагүй. Үүнд хариуцагчийг буруутгаж даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргах хууль зүйн үндэслэлгүй. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

7. Иргэдийн төлөөлөгч Б. шүүхэд хуралдаанд амаар гаргасан дүгнэлтдээ: ...нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд ирээгүй байгаа нь шүүхийг үл хүндэтгэж байна гэж үзлээ. Шүүх хуралдаан маш олон удаа хойшилсон байна. Миний хувьд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, зарлагдсан тендерийн техникийн болон бусад шаардлагыг хангаагүй. гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хавтаст хэрэгт авагдсан болон Худалдан авах ажиллагааны цахим систем (tender.gov.mn) дэх нотлох баримтуудыг шинжлэн судлаад, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Шүүх хуралдааны ирцийн тухайд:

2.1 Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.*******, түүний өмгөөлөгч Т.******* нар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй. Тодруулбал, ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.*******д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүхэд ямар нэгэн хүсэлт, тайлбар ирүүлээгүй тул хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Харин нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.*******ээс шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг шүүх хуралдааны өмнө буюу 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 0935 цагт цахимаар ирүүлсэн бөгөөд уг хүсэлтийн үндэслэл (5 сартай хүүхэд харах хүнгүй) шалтгаан нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй байна.

2.2 Энэхүү хэрэг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.4.2-т зааснаар тусгай журмаар хянан шийдвэрлэх маргаан бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс уг хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж ирүүлснээс хойш товлогдсон шүүх хуралдаан нийт 9 удаа хойшлогдсон (4-р хавтаст хэргийн 140 дэх тал), хариуцагчийн болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийн үндэслэл нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй байна. Хэрэгт хангалттай нотлох баримт цугларсан тул нэхэмжлэгчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг хянан шийдвэрлэх саналтай гэх тайлбарыг талууд гаргасан.

2.3 Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-д Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд хариуцагчийн хүсэлтээр шүүх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзвэл хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасны дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.*******ийн гаргасан шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтэд дурьдсан үндэслэл нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй, уг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан гэж үзэж нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.*******, өмгөөлөгч Т.******* нарын эзгүйд шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

3. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар зөвлөмжийг эс зөвшөөрч Сангийн яаманд дахин гомдол гаргах байсан гэх тухайд:

3.1 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар ...Нэхэмжлэгч нь "******* ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон 03 дугаар зөвлөмжийг цахим сүлжээнд байршуулсан байсныг мэдсэн гэсэн нь дахин үнэлгээ хийгдсэнийг мэдэж, хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд нэгэнт шүүхэд захиргааны хэрэг үүсгэсэн бол урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлэхгүй байж болно хэмээн тайлбарлаж байгаа нь хууль бус, Сангийн яаманд дахин гомдол гаргах ёстой гэж маргаж байна. Нэхэмжлэгчээс ...Шүүхээс захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байхад хариуцагч тендерийн Үнэлгээний хороо дахин үнэлгээ хийж, 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 03 дугаар зөвлөмжийг гарсан болохыг хэргийн материалтай танилцах явцад мэдсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дахин хийгдсэн үнэлгээ буюу Үнэлгээний хорооны 2024 оны 03 дугаар зөвлөмжид холбогдуулан Сангийн яаманд дахин гомдол гаргах шаардлагагүй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулах үндэслэлтэй гэж тайлбар гаргасан.

3.2 ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/37 дугаар тушаалаар Тэсэлгээний ажил гүйцэтгэх ажлыг зохион байгуулах Үнэлгээний хороог байгуулсан ба тус Үнэлгээний хорооноос нээлттэй тендер шалгаруулалтын журмаар Тэсэлгээний ажил гүйцэтгэх ТТХК/20240101012 дугаар цахим системээр зарласан тендерт Мера-******* ХХК, ******* ******* ХХК, ******* ХХК-иуд оролцсон байна.

3.3 Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон Худалдан авах ажиллагааны цахим систем (tender.gov.mn)-ээс (цаашид Цахим систем гэх) үзэхэд өмнө нь тендерийн Үнэлгээний хороо 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хуралдаж, тендерийн баримт бичигт үнэлгээ хийж 02 дугаар хурлын тэмдэглэлээр ******* ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж шийдвэрлэсэн. Харин ******* ******* ХХК, Мера ******* ХХК-иудын тендерээс татгалзсан тухай мэдэгдлийг тус тус хүргүүлсэн байна. Тендерт оролцогч ******* ******* ХХК, Мера ******* ХХК-иудаас дээрх шийдвэртэй холбогдуулан Сангийн яаманд урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу гомдол гаргасан. Сангийн яам уг гомдлыг хянаад 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 03/4942 дугаар албан бичгээр захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож, тендерийн үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийх (Мера ******* ХХК-д), 03/4943 дугаар албан бичгээр захиалагчийн шийдвэр үндэслэлтэй тухай (******* ******* ХХК-д) хариу тус тус өгсөн. Дээрх хариуг эс зөвшөөрч ******* ******* ХХК-иас шүүхэд нэхэмжлэл гаргасан.

3.4 Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 120/ШЗ2024/0078 дугаар захирамжаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн гаргасан зарим нэхэмжлэлийн шаардлагад захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байхад хариуцагч тендерийн Үнэлгээний хороо нь Сангийн яамны 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Гомдол хянасан тухай 03/4942 дугаар албан бичгийг хэрэгжүүлж, 06 дугаар сарын 26-ны өдөр тендер шалгаруулалтын тендерийн баримт бичигт дахин үнэлгээ хийж, 03 дугаар хурлын тэмдэглэлээр ******* ХХК-ийн материал техникийн шаардлага хангасан, харьцуулах хамгийн бага үнийг ирүүлсэн, тэсэлгээний ажил гүйцэтгэх ажлыг үзүүлэх боломжтой гэж гишүүдийн 100 хувийн саналаар тус тендерийн гүйцэтгэгчээр шалгаруулсан байна. Мөн өдөр захиалагч ******* ХК-д Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д заасныг үндэслэн ******* ХХК нь тэсэлгээний ажил гүйцэтгэх үйлчилгээг үзүүлэх боломжтой тухай зөвлөмж (3-р хавтаст хэргийн 28, 30-33 дахь тал) хүргүүлсэн. Захиалагчаас Үнэлгээний хорооны энэхүү шийдвэрийн дагуу 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 1/691 дүгээр албан бичгээр ******* ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай, харин ******* ******* ХХК-д 1/692 дүгээр, Мера ******* ХХК-д 1/693 дугаар албан бичгээр тус тус Тендерээс татгалзсан тухай мэдэгдэл хүргүүлсэн болох нь Цахим системд байршсан баримтуудаар тогтоогдож байна.

3.5 Ингээд захиалагч ******* ХК болон ******* ХХК-ийн хооронд 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ******* ХК-ийн уурхайд тэсэлгээний ажил гүйцэтгэх ******* дүгээр гэрээ байгуулагдсан (2-р хавтаст хэргийн 46-103 дахь тал) байна. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх ******* дүгээр гэрээ байгуулагдсаныг мэдсэн бөгөөд 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр (1-р хавтаст хэргийн 226-229 дэх тал) Тэсэлгээний ажил гүйцэтгэх гэрээ-г хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

3.6 Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т Энэ хуулийн 59.2-т зааснаар урьдчилан шийдвэрлүүлэх журмаар санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдол хянан шийдвэрлэхээс бусад тохиолдолд худалдан авах гэрээ байгуулснаас хойш гаргасан гомдлыг шүүхэд гаргана гэж заасан. Нэгэнт захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад Үнэлгээний хороо 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр дахин үнэлгээг хийж 03 дугаар тэмдэглэлээр ******* ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан, захиалагч ******* ХХК-тай 07 дугаар сарын 08-ны өдөр Таван толгой ХК-ийн уурхайд тэсэлгээний ажил гүйцэтгэх ******* дүгээр гэрээ байгуулсан энэ тохиолдолд уг маргаан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.4.2-т заасан тусгай журмаар хянан шийдвэрлэх маргаан бөгөөд дээрх хуульд заасны дагуу Сангийн яаманд урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар дахин гомдол гаргасан байхыг шаардахгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

4. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн гаргасан ******* ХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1/691, 1/692 дугаар албан бичгүүдийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

4.1 Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж хуульчилсан. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагаас гаргасан нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн, тодорхой нэг тохиолдлыг зохицуулж, гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, захирамжилсан шинж бүхий захиргааны акттай холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг харьяалан шийдвэрлэхээр байна.

4.2 Гэтэл захиалагчийн дээрх 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Гэрээ байгуулах эрх олгох тухай 1/691, Тендерээс татгалзсан тухай 1/692 дугаар албан бичгүүд нь тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар тэмдэглэл (зөвлөмж)-д үндэслэсэн, өөрөөр хэлбэл тухайн мэдэгдэлд дурдсан асуудлыг захиалагч ******* ХК шийдвэрлээгүй, харин тендерийн Үнэлгээний хорооны гаргасан эрх зүйн үр дагавар бүхий шийдвэрийг тендерт оролцогч ******* ХХК, ******* ******* ХХК-иудад дамжуулан мэдэгдсэн агуулгатай байх тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны акт-ын шинжийг агуулаагүй болно.

4.3 Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасан хүчингүй болгох нэхэмжлэлийн зүйл болохгүй тул мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д Шүүгч дараах тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана, 54.1.1-д захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэж зааснаар ******* ХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1/691, 1/692 дугаар албан бичгүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.

******* ******* ХХК-ийн (үлдэх 3) нэхэмжлэлийн шаардлагууд:

5. Үнэлгээний хорооны 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар хурлын тэмдэглэл (зөвлөмж)-ийн ******* ******* ХХК, ******* ХХК-иудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ явуулахыг Үнэлгээний хороонд даалгуулах шаардлагын тухайд:

5.1 Хавтаст хэрэгт авагдсан болон Цахим системд байршсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь ...******* ******* ХХК-ийг шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн гэж үзэж тендерээс татгалзсан Үнэлгээний хорооны шийдвэрийг эс зөвшөөрч маргаж байгаа зарим (2) үндэслэлүүд нь нотлогдохгүй байна. Тодруулбал,

6. Тендерийн баримт бичгийн Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-д Ажил гүйцэтгэх хүний нөөц: Шаардана Тэсэлгээний удирдагч 4, Тэсэлгээний чиглэл 3 болон түүнээс дээш жил ажилласан, Уул уурхайн инженер мэргэжилтэй, тэсэлгээчний нэгдсэн үнэмлэхтэй байх гэж заасан шаардлагыг хангаагүй гэж үзсэн. Цахим системд байршсан баримтуудаас үзэхэд инженер Б. нь 026/2023 дугаар тэсэлгээчний нэгдсэн үнэмлэхтэй байх ба ШУТИС-ийг 2013 онд Ашигт малтмалын баяжуулалтын технологи мэргэжлээр төгссөн байх тул мэргэжлийн хувьд дээрх шалгуур үзүүлэлтийг хангахгүй болох нь тогтоогдож байна.

6.1 Гэхдээ нэхэмжлэгч нь тендерт тэсэлгээний удирдагч нийт 5 хүн санал болгосон байх бөгөөд (Б.ыг хасахад) бусад 4 тэсэлгээний удирдагч Б.Очирдогсом, Д.Ганболд, Ж.Амгаланбаатар, Ч.Мөнхжаргал нар мэргэжил болон тэсэлгээчний нэгдсэн үнэмлэхтэй байх шалгуур үзүүлэлтийг хангаж байна. Иймээс энэ талаарх Үнэлгээний хорооны дүгнэлт үндэслэлгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд бусад санал болгосон 4 тэсэлгээний удирдагч шаардлага хангаж байгаа, энэ талаар маргахгүй гэж тайлбар гаргасан болно.

7. ******* ******* ХХК-ийг Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-д Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлага: Шаардана Ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа гүйцэтгэсэн байвал зохих жилийн тоо: 2021, 2022, 2023 онуудад хийж гүйцэтгэсэн.., (...гурваас доошгүй Тэсэлгээний ажил хийж гүйцэтгэсэн туршлагыг харгалзан үзнэ) гэж заасан шаардлагыг хангаагүй гэж үзсэн.

7.1 Цахим системээс үзэхэд ******* ******* ХХК-иас ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагад тавантолгой ХК-тай 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан - дугаар *******н ордын уурхайн хөрсний чулуулаг болон нүүрсийг бутлах өрөмдлөг тэсэлгээний ажил гүйцэтгэх гэрээ, уг гэрээний хугацаа нь 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл. 2021 оны 12 дугаар сарын өрөмдлөг, тэсэлгээний ажлын дүгнэлт болон баталгаажуулалт гэсэн баримт бичгийг ирүүлсэн. Харин 2022, 2023 оны гэрээний мэдээлэл болон хуулбарыг ирүүлээгүй байна.

7.2 ТШЗ 19.1-д заасан ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа гүйцэтгэсэн байвал зохих жилийн тоо: 2021, 2022, 2023 онуудад... гэснийг 2021, 2022, 2023 он тус бүр 1-ээс доошгүй ижил төстэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байх буюу өөрөөр хэлбэл, 2021, 2022, 2023 онуудад доод тал нь 3-с доошгүй гэрээний хуулбарыг ирүүлнэ гэж ойлгохоор байна. Иймд 2022, 2023 онд хамаарах ижил төстэй ажлын гэрээний мэдээлэл ирүүлээгүй гэж үзсэн Үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй байна.

8. Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-д Ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл: Шаардана Тэсэлгээний цооног цэнэглэгч машин буюу Устай цооног цэнэглэгч эмульс 3 (өөрийн 2, түрээс 1), Хуурай цооног цэнэглэх анфоны 4 (өөрийн 3, түрээс 1), эсхүл Устай цооног цэнэглэгч эмульс, Хуурай цооног цэнэглэх анфоны хосолсон давхар хүчин чадалтай 4 (өөрийн 3, түрээс 1) гэж заасан шаардлагыг хангаагүй гэж үзсэн.

8.1 Цахим системээс шалгахад ******* ******* ХХК-иас Устай цооног цэнэглэгч эмульс, Хуурай цооног цэнэглэх анфоны хосолсон давхар хүчин чадалтай 0487 УНН, 1952 УЕО, 1943 УЕС улсын дугаартай 3 автомашин, харин 3788 УБЗ улсын дугаартай 1 автомашин нь Хуурай цооног цэнэглэх анфоны машин санал болгосон тул шаардлага хангахгүй байна.

8.2 Үнэлгээний хороо дахин үнэлгээ хийхдээ Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яамнаас тодруулга авсан байх ба яамны 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 06/1421 дүгээр албан бичигт ...3788 УБЗ улсын дугаартай ...автомашин нь зөвхөн энгийн найрлагатай тэсрэх бодис цэнэглэх зориулалттай гэсэн байх тул Устай цооног цэнэглэгч эмульс, Хуурай цооног цэнэглэх анфоны хосолсон давхар хүчин чадалтай 4 (өөрийн 3, түрээс 1) автомашин байх шаардлагыг хангаагүй болох нь нотлогдож байна.

9. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т Техникийн чадавх, туршлагын талаарх мэдээллийг дараах баримт бичгээр нотолж болно, 17.2.1-д ажил гүйцэтгэх тендер шалгаруулалтын хувьд сүүлийн гурав хүртэл жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын жагсаалт, тэдгээрээс ижил төстэй ажлын өртөг, хугацаа, байршил, гэрээний үүргийг гүйцэтгэсэн болохыг нотлох баримт, 17.4-д Оролцогч захиалагчийн тогтоосон техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангасан байна, 26 дугаар зүйлийн 26.4.1-д Энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх, 26.9-д Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ, 26 дугаар зүйлийн 26.10-д Энэ хуулийн 26.9-д зааснаас бусад тендер болон дараах тендерийг шаардлага хангаагүй гэж үзэж татгалзана гэж заажээ.

10. Дээр дурьдсан нөхцөл байдлуудаас үзэхэд ******* ******* ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичиг нь Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-д заасан I) Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлага, II) Ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгсэлд тавигдах шаардлагуудыг хангахгүй гэж үзсэн Үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-д шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах гэж заасантай нийцэж байна.

11. Нэхэмжлэгчээс гуравдагч этгээд ******* ХХК-ийг шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн гэж маргаж буй нь үндэслэлгүй, Цахим системд байршсан баримт бичгүүдийг шалгахад тогтоогдохгүй байна. Тодруулбал,

11.1 Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-д заасан ******* ХХК-ийн тендерт ирүүлсэн 29-91 УР улсын дугаартай Тэсэлгээний цооног бэлтгэх машин нь Экскаватор байх ба эзэмшигч нь иргэн Т.Х байна, мөн түрээсийн гэрээг ирүүлээгүй гэх тухайд: Үнэлгээний хороо техник нэг бүрийг эрх бүхий байгууллагын бүртгэлийн санд хайлт хийж шалгаж үзсэн байх бөгөөд ******* ХХК нь 26-91 УР улсын дугаартай тэсэлгээний цооног цэнэглэх автомашины мэдээллийг илгээхдээ тоо, цифрийн илэрхий алдаа гаргасан бөгөөд уг автомашин нь тус компанийн өмчлөлийнх болох нь тогтоогдож байна.

11.2 Ажлын даалгаврын 2.3.3-д Шаардлагатай тохиолдолд тэсэлгээний цооног бэлтгэх машины тоо хэмжээг нэмж ажиллуулах боломжтой байх гэсэн шаардлагыг хэрхэн хангасан нь тодорхойгүй гэх тухайд: ******* ХХК шаардлагатай тохиолдолд тэсэлгээний цооног бэлтгэх машины тоог нэмж ажиллуулах боломжтой тухай 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 02/590 дугаар, 05 дугаар сарын 09-ний өдрийн 02/599 дугаар албан бичгээр баталгаажуулсан болох нь шаардлагад нийцэж байна.

11.3 Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-д Тэсэлгээний цооног бэлтгэх машин 165 мм-ээс нэмэх, хасах 20 мм өрмийн хошуутай 4ш гэж заасан. ******* ХХК-ийн санал болгосон Sunward SWDE165A, Atlas Copco rock L8 тэсэлгээний цооног цэнэглэх машинууд нь 138-180 мм диаметр өрмийн хошуутай тул хангахгүй байна гэх тухайд: ******* ХХК-иас тэсэлгээний цооног бэлтгэх машинд дээрх машиныг санал болгоогүй бөгөөд цооног цэнэглэх нийт 9 машин санал болгосон байна. Харин тэсэлгээний цооног бэлтгэх машинд өрмийн хошууны диаметр 165 мм-ээс нэмэх, хасах 20 мм байх шаардлага тавигдсан бөгөөд уг шаардлагад нийцсэн байна.

11.4 Ажлын даалгаврын 1.1.8-д Гүйцэтгэгч нь уурхай дээр энэхүү техникийн тодорхойлолтод заасан ажлыг хийж гүйцэтгэх хангалттай бүрэлдэхүүн, машин тоног төхөөрөмж бүхий байнгын ажиллагаатай байх ба тэсэлгээний чичирхийллийг хэмжих багаж ашиглана гэж заасан. Тэсэлгээний чичирхийллийг хэмжих ажлын багаж мэдээлэл, нотлох баримтыг тендерт ирүүлээгүй гэх тухайд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ...Ажлын даалгавар нь ******* дүгээр гэрээний салшгүй хэсэг, 3-р хавсралт юм. Гэрээ байгуулагдах үед Ажлын даалгаврыг баталгаажуулна. Тиймээс 1.1.8-д тэсэлгээний чичирхийллийг хэмжих тусгай багаж ашиглах талаар тусгагдсан болохоос ямар нэгэн нотлох баримтыг ирүүлнэ гэж заагаагүй гэх тайлбар үндэслэлтэй байна.

11.5 ******* ХХК-иас Түүхий эдийн агуулахын багтаамж 800 тн хүчин чадал бүхий химийн хорт болон аюултай бодисын зориулалт бүхий агуулахын мэдээлэл болон нотлох баримт ирүүлсэн нь агуулахын доод шалгуур үзүүлэлтийг хангаагүй гэх тухайд: Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.2-т Тэсрэх хэрэгсэл, тэсрэх бодисын гол түүхий эдийн агуулахтай байх, эсхүл ...холбогдох нотлох баримтуудыг ирүүлнэ гэж заасан. Тендер шалгаруулалтын баримт бичигт агуулахын хүчин чадалд тодорхой шалгуур үзүүлэлт, шаардлага тавигдаагүй. ******* ХХК-иас өөрийн эзэмшлийн 4 түүхий эдийн агуулахын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбарыг ирүүлсэн болох нь Цахим системд нотлох баримтыг шинжлэн судлах явцад тогтоогдсон.

11.6 Нэхэмжлэгчээс Үйлдвэрийн барилга байгууламж ашиглалтад орсноо нотлох баримт ирүүлээгүй гэх тухайд: ******* ХХК-иас тендерийн баримт бичигт Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлт болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг хүргүүлсэн нь Цахим системд нотлох баримт шинжлэн судлах явцад тогтоогдсон.

11.7 ТШЗ 20.1-д Санал болгож буй ажил нь III бүлэгт заасан техникийн тодорхойлолт, тавигдах шаардлагад нийцсэнийг нотлох баримт тендерт ирүүлнэ, Ажлын даалгаврын 1.4.2-д ISO45001:2018 стандартыг заасан байхад нэхэмжлэгч ISO9001 ирүүлсэн гэх тухайд: Ажлын даалгаврын 1.4.2-д ...үйл ажиллагаандаа ISO45001:2018 стандартыг нэвтрүүлж ажиллах бөгөөд шаардлагатай ажлууд дээр дутуу дүрэм журмыг боловсруулан захиалагчаар батлуулж, мөрдөж ажиллана гэж заасан. ******* дүгээр гэрээ байгуулагдах үед Ажлын даалгаврыг баталгаажуулах бөгөөд уг шаардлага нь үйл ажиллагаандаа баримтлах стандартыг дурдсан бөгөөд шаардлагатай дүрэм журмыг захиалагчаар батлуулан мөрдөж ажиллахыг анхааруулсан болохоос, тендерт оролцохдоо заавал ирүүлсэн байх ёстой шаардлага биш байна.

12. Иргэдийн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан ...******* ******* ХХК нь ...Монгол Улсын хуулийг дээдлээгүй, тендер шаардлага хангаагүй, техникийн болон бусад шаардлагыг хангаагүй байна гэх дүгнэлт үндэслэл бүхий байна гэж үзлээ.

13. Нэгтгэн дүгнэхэд, нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийг шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн гэж, гуравдагч этгээд ******* ХХК-ийг шаардлага хангасан, хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж тус тус үнэлсэн тендерийн Үнэлгээний хорооны шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9, 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.3-д заасантай нийцэж байх тул Үнэлгээний хорооны 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар хурлын тэмдэглэл (зөвлөмж)-ийн ******* ******* ХХК, ******* ХХК-иудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ явуулахыг Үнэлгээний хороонд даалгуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

14. Захиалагч ******* ХК болон ******* ХХК-ийн хооронд 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан ******* ХК-ийн уурхайд тэсэлгээний ажил гүйцэтгэх ******* дүгээр гэрээг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

14.1 Сангийн яамны шийдвэрийн дагуу тендерийн Үнэлгээний хороо тендерийг дахин хянан үзэж, үнэлсэн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар тэмдэглэл, зөвлөмжөөр гэрээ байгуулах эрх олгосны дагуу захиалагч ******* ХК ******* ХХК-тай 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ******* ХК-ийн уурхайд тэсэлгээний ажил гүйцэтгэх ******* дүгээр гэрээг байгуулсан байна.

14.2 Нэгэнт шүүхээс үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох Үнэлгээний хорооны 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар тэмдэглэл буюу шийдвэр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална гэж заасныг зөрчөөгүй, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.3-д заасантай нийцсэн гэж дүгнэсэн энэ тохиолдолд дээрх ******* ХК-ийн уурхайд тэсэлгээний ажил гүйцэтгэх ******* дүгээр гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

15. Хариуцагч ******* ХК-иас 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 1/290 дүгээр албан бичгээр ...******* ХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ******* ХХК-тай байгуулсан ******* дүгээр гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэл 19,4 хувь, гүйцэтгэсэн ажлын дагуу олгосон санхүүжилт нь 14,597,894,794.00 (арван дөрвөн тэрбум) төгрөг шилжүүлэг хийсэн... тухай (4-р хавтаст хэргийн 62-110 дахь тал) шүүхэд тайлбар, холбогдох баримтуудын хамт ирүүлсэн болохыг дурдав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн хариуцагч ******* ХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн зарим хэсэг болох ******* ХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Гэрээ байгуулах эрх олгох тухай 1/691 дүгээр, Тендерээс татгалзсан тухай 1/692 дугаар албан бичгүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 26 дугаар зүйлийн 26.9, 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн Үнэлгээний хорооны 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар тэмдэглэл (зөвлөмж)-ийн ******* ******* ХХК, ******* ХХК-иудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ явуулахыг Үнэлгээний хороонд даалгах, захиалагч ******* ХК болон ******* ХХК-ийн хооронд байгуулсан 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Таван толгой ХК-ийн уурхайд тэсэлгээний ажил гүйцэтгэх ******* дүгээр гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА

 

ШҮҮГЧ С.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ Б.СУГИРЖАВ