Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 313

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

Улсын яллагч Д.Нямбат,

Шүүгдэгч У.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигин овогт Уын А-д холбогдох 1808008550308 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэшсэн жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигин овогт Уын А/РД:.../.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

            Нэг:Яллах талын нотлох баримтууд.

                 1.1.Хохирогч Ц.Эгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр би дүүтэйгээ хамт захиалгаар явж цүнх гутал зарах гэсэн боловч унаа олдохгүй болохоор нь найз Аийн автомашиныг гуйхаар, хаана байгааг нь асуухад 13 дугаар хороололд явж байна гэхээр нь завтай бол манай гэрт хүрээд ир гэж хэлэхэд Азөвшөөрсөн. Тэгээд 18 цагийн үед Агэрийн гадна ирчихлээ гээд над руу залгахаар нь би гэрээсээ гараад уулзахад Атоёота приус-20 маркын автомашинтай ирсэн байсан. Тэгээд би автомашинд нь суухад шууд хөдлөөд явахаар нь хаашаа явах гэж байгаа юм бэ гэж асуухад холдохгүй хүнээс юм аваадахъя гэж хэлээд бид хоёр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо “Макс” худалдааны төвийн урд талын зогсоол дээр зогсоход Аптан-Өд хүнээс юм аваад ирье гэж хэлээд автомашинаасаа буугаад явсан. Тэгээд Аавтобусны буудал орчихоод буцаж ирээд машиндаа суугаад хоёулаа пиво уух уу гэхээр нь би зөвшөөрөөд А“Макс” дэлгүүр орж 05 граммтай лаазтай 4 ширхэг пиво аваад бид хоёр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 9 дүгээр байрны хажуу талын зогсоол дээр очиж зогсоод пивоо ууж дуусаад би явъя гэтэл Анамайг үнсэх гэхээр нь би дургүйцээд, ингэмээргүй байна гэхэд Агараараа миний хамар руу цохисон. Тэгтэл хамраас цус гарахад Ауучлаарай чи цагдаад хэлүүл хэл гэхээр нь би дүү Дөлгөөнийг дуудаад цагдаагийн хэлтэс дээр ирээд өргөдөл гаргаж өгөөд гэмтлийн эмнэлэг явж хамартаа 2 оёдол тавиулсан. ...Аминий хамар луу гараараа нэг удаа цохисон өөр цохиж зодсон зүйл байхгүй. ...Аминий биед хүч хэрэглээгүй, миний биед хүрээгүй, оролдож барьсан асуудал байхгүй. ...Аийг таньдаг болоод 5 жил болж байна. Бид хоёр үерхэж байгаагүй. ...өмнө өгсөн мэдүүлэгтээ 1.150.000 төгрөг нэхэмжилж байсан боловч одоо надад тэр мөнгийг нэхэмжлэх шаардлагагүй болсон. Хохиролын 200.000 төгрөг хүлээн авсан тул одоо надад гомдол санал байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 12-15 х/

 

            1.2.Шүүгдэгч У.Аийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр би 13-р хороололд хүнтэй уулзах гээд явж байхад Э над руу залгаад завтай бол уулзах хэрэгтэй байна гэхээр нь би одоо танай гэрт яваад очъё гэж хэлээд шууд 13-р хорооллоос гэртээ ирээд байрны урд тавьсан өөрийн Тоёота приус-20 маркын автомашиныг аваад Эгийн байрны гадна ирээд дуудсан. Тэгээд Э гарч ирээд бид хоёр Цамбагаравын “Макс” худалдааны төвийн урд талын ил зогсоол дээр ирээд би машинаас буугаад автобусны буудал орж найзаасаа мөнгө аваад Макс дэлгүүр орж 4 ширхэг лаазтай пиво аваад Э бид хоёр 9 дүгээр байрны хажуу талын ил зогсоол дээр очиж зогсоод пиво уусан. Би эхний лаазтай пивыг уугаад нэлээн согтсон хоёр дахь лаазтай пивыг задлаад дээрээс нь 2-3 балгаад тасарсан тэрнээс хойш юу болсныг сайн санахгүй байна. Нэг мэдэхэд Эгийн хамарнаас цус гарсан чи намайг цохичихлоо гэж хэлж байсан. Тэгээд Эг аргадаж тэврээд гарын алгаа хартал цус болсон байсан, баруун гарын ядам хуруу шалбарсан хуруу жоохон хөндүүр болсон байхаар нь Эд хандан найзыгаа уучлаарай цагдаад хэлвэл хэл найз нь эмнэлгээр дагуулж явъя гэхэд Э дүү рүүгээ утасдаж дуудаад цагдаагийн хэлтэс дээр ирж өргөдөл гаргасан юм. ...Би гараараа нүүр рүү нь нэг удаа цохисон өөр цохиж зодсон асуудал байхгүй. Би Этай 5-6 жилийн өмнөөс танидаг болсон. Э бид хоёр үерхэж байгаагүй. Би шүүх эмнэлгийн дүгнэлтийг уншиж танилцсан. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. ..." гэх мэдүүлэг /хх 36-37 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

           1.3.Шинжээчийн 2466 тоот дүгнэлт

            1.Ц.Эгийн биед баруун нүдний дотор булан, доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нурууны шарх, хамрын ясны цөмөрсөн хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

           5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэсэн дүгнэлт /хх 26 х/

 

Хоёр:Хувийн байдлын талаарх баримтууд.

2.1.Гэрч С.Дашдуламын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай хүү Аихэр хүүхэд ба 1990.12.07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. 40-р дунд сургуульд 1-8 анги хүртлээ суралцаж байгаад 9-10 дугаар ангиа “Чухаг” бүрэн дунд сургуульд сурч төгссөн. Тэгээд Хүрээ дээд сургуульд 3-р курс хүртэл суралцаж байгаад хувийн шалтгаанаас болоос сургуулиасаа гарсан. Миний хүү зан аашны хувьд хүнд тусч, сайхан сэтгэлтэй, хүнлэг чанартай, эхдээ халамжтай, гэр орноосоо гараад байдаггүй. ...” гэх мэдүүлэг /хх 17 х/

 

2.2.У.Аийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 42 х/

2.3.Оршин суугаа газрын тодорхойлолт /хх 43 х/

2.4.Эд хөрөнгөтэй эсэх талаарх дэлгэрэнгүй лавлагаа /хх 44 х/

2.5.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 38 х/

 

Гурав:Хохиролын талаарх нотлох баримтууд.

                  3.1.Хохирогч Ц.Эгийн “...Хохиролын 200.000 төгрөг хүлээн авсан тул одоо надад гомдол санал байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 12-15 х/

3.2.Хохирлын баримт /хх 66 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд  нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,  прокуророос  шүүхэд  шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт.

У.Ань согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 19 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны 9 дүгээр байрны хажуу талын зогсоол дээр машин дотор хамт пиво ууж байсан эмэгтэй Ц.Эг үнсүүлсэнгүй” гэх шалтгааны улмаас маргалдан, нүүр хэсэг рүү нь гараараа нэг удаа цохиж түүний эрүүл мэндэд баруун нүдний дотор булан, доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нурууны шарх, хамрын ясны цөмөрсөн хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

                  Шүүгдэгч У.Аийн “... Би гараараа нүүр рүү нь нэг удаа цохисон өөр цохиж зодсон асуудал байхгүй. Би Этай 5-6 жилийн өмнөөс танидаг болсон. Э бид хоёр үерхэж байгаагүй. Би шүүх эмнэлгийн дүгнэлтийг уншиж танилцсан. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. ..." гэх мэдүүлэг /хх 36-37 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

                  Хохирогч Ц.Эгийн “...2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ... А“Макс” дэлгүүр орж 05 граммтай лаазтай 4 ширхэг пиво аваад бид хоёр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 9 дүгээр байрны хажуу талын зогсоол дээр очиж зогсоод пивоо ууж дуусаад би явъя гэтэл Анамайг үнсэх гэхээр нь би дургүйцээд, ингэмээргүй байна гэхэд Агараараа миний хамар руу цохисон. Тэгтэл хамраас цус гарахад Ауучлаарай чи цагдаад хэлүүл хэл гэхээр нь би дүү Дөлгөөнийг дуудаад цагдаагийн хэлтэс дээр ирээд өргөдөл гаргаж өгөөд гэмтлийн эмнэлэг явж хамартаа 2 оёдол тавиулсан. ...Аминий хамар луу гараараа нэг удаа цохисон өөр цохиж зодсон зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 12-15 х/

 

Шинжээчийн 2466 тоот дүгнэлт

            1.Ц.Эгийн биед баруун нүдний дотор булан, доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нурууны шарх, хамрын ясны цөмөрсөн хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

           5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэсэн дүгнэлт /хх 26 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзсэн.

 

Хохирлын талаар.

Хохирогч Ц.Эд учруулсан гэмтлийн эмчилгээний зардалд 200,000 төгрөг төлсөн, өөр нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирол төлсөн баримт /хх 68 х/-аар тогтоогдож байгаа тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

 

                         Эрүүгийн хариуцлагын талаар.

            У.Ань гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,  эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд гэм буруугаа ойлгож гэмшсэн, эрхэлсэн тодорхой ажилгүй, анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзээд түүнд 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзсэн.

 

                          Бусад асуудлын талаар.

              Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

 

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Боржигин овогт Уын Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.Аийг 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг У.А-д мэдэгдсүгэй. 

 

4.У.Аийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол У.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ