| Шүүх | Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сангаагийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 120/2025/0010/З |
| Дугаар | 120/ШШ2025/0012 |
| Огноо | 2025-06-12 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 120/ШШ2025/0012
2025 оны 06 сарын 12 өдөр 120/ШШ2025/0012 Даланзадгад сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.От*******цэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: ******* ******* ******* ******* ГХОХХК[1],
Хариуцагч: Өмнөговь аймгийн Байгаль орчны газрын ******* орчны хяналтын улсын байцаагчид холбогдох,
Гомдлын шаардлага: Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 0116731, 0116733, 0116734 дугаартай Шийтгэлийн хуудсуудыг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч ******* ******* ******* ******* ХХК-иас Өмнөговь аймгийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 0116731, 0116733, 0116734 дугаартай Шийтгэлийн хуудсуудыг тус тус хүчингүй болгуулах-аар гомдол гаргасан.
2. Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Чиглэл өгөх тухай 16-14 дугаартай тогтоолын дагуу тус аймгийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/1951 дугаартай захирамжаар ...Өмнөговь аймгийн Цагаандэл Уулын боомтын гаалийн гадна авто зам талбайн бүтээн байгуулалтын ажилд ашиглагдах түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах түр зөвшөөрлийг 2024 оны 12 дугаар сарын 31-ийг хүртэл ******* ******* ******* ******* ХХК-д олгож, энэ үйл ажиллагаанд холбогдох хуулийн дагуу хяналт тавьж ажиллахыг Байгаль орчны газар /Х.От*******мөнх/-т даалгаж... шийдвэрлэсэн, уг түр зөвшөөрлийн хугацаа нь дуусжээ.
4. Гомдол гаргагч ******* ******* ******* ******* ХХК-иас 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр тус шүүхэд хандсан байна.
5. Гомдол гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: ...Манай компанийг 2024 оны 05 дугаар сард анх тухайн төслийн газарт очиход өмнөх төсөл хэрэгжүүлэгч компанийн үйл ажиллагаанд тухайн газар нэлээд өртсөн байсан. Хэдийгээр бид Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй байсан ч энэ нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдгийг харгалзан үзэлгүйгээр, тухайн газар нутгийг хэн хэзээ хөндсөн гэдгийг шалгаж тогтоолгүйгээр ******* орчны нөлөөлөх байдлын үнэлгээгүй, газрын хэвлий дур мэдэн хөндсөн, техникийн ашигласан тос хөрс бохирдуулсан гэх үндэслэ*******үдээр торгох шийтгэл тус тус оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй.
Учир нь гомдол мэдээллийн дагуу манай компанийг үйл ажиллагаа явуулахдаа зохих зөрчлийг гаргасан гэж үзэж шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа эрх бүхий албан тушаалтан болох Байгаль орчны хяналтын улсын байцаагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны алдаа гаргасан. Манай компанид холбогдох зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хэдий хугацаанд үргэлжилж зөрчлийн шийтгэл оногдуулсан талаар бид мэдээгүй, манай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцсон бөгөөд улсын байцаагч З. нь компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.г ирж тайлбар мэдүүлэг өг гэж дуудсаны дагуу мэдүүлэг тайлбар өгч баримтуудад гарын үсэг зуруулсан. Дараа нь хохирлын үнэлгээ гарсан ирж танилц, гэж дуудсан боловч уг ажиллагаанд ямар эрх, үүрэгтэй оролцох талаар тайлбарлаж өгөөгүй, зөрчлийн материалтай огт танилцуулаагүй.
Ажлын ачаалалтай нөхцөл байдлын улмаас манай компани зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр компанийн ажилтан БНХАУ-ын иргэн -г томилон оролцуулсан, итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд шийтгэлийн хуудаснууд болон Байгаль орчны улсын хяналтын байцаагчийн акт, хохирлын үнэлгээний тайланг гардаж авах шатнаас оролцсон. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь монгол хэлээр муу ярьж ойлгодог хүн бөгөөд монгол хэлээр бичиж, уншиж чаддаггүй.
Гэтэл түүнд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд ямар эрх, үүрэгтэй оролцох, ямар баримтад гарын үсэг зурсан, эрх бүхий албан тушаалтны гаргасан эрх зүйн актын учир холбогдол, гарах үр дагавар зэргийг орчуулагчийн оролцоотойгоор тайлбарлалгүйгээр манай компанид шийтгэл оногдуулж, улсын байцаагчийн акт үйлдэж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж дуусгасан.
Манай компани зөрчил шалгах ажиллагаа хуульд заасан журам зөрчиж явагдсан байна гэдгийг хуулийн зөвлөгөө авснаар олж мэдээд өмгөөлөгчөөрөө дамжуулан зөрчлийн хэргийн материалтай танилцах хүсэлтийг эрх бүхий албан тушаалтан З.ад гаргасан боловч Өмнөговь аймгийн Байгаль орчны газраас хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., нар нь уг ажиллагаанд оролцох эрх, албан тушаалтны шинжээч оролцуулах тогтоолтой танилцаж чадаагүй, тогтоолд шинжээчээс тодруулах асуултаа тусгуулж чадаагүйгээс шинжээч ******* ******* ******* ХХК-ийн үйлдэж ирүүлсэн үнэлгээний тайлангаар манай компани их хэмжээний нөхөн төлбөр төлөхөөр болж хохироод байна.
Бидний гэрээ байгуулан хамтран ажиллаж байгаа өмгөөлөгчид маань хэргийн материалтай танилцах боломжоор хангаагүйгээс холбогдох зөрчлийн хэргийн материалд өөр ямар шалган шийдвэрлэх хууль, журам зөрчсөн алдаа байгааг хэлэх боломжгүй байна.
Иймд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж гарсан Өмнөговь аймгийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 0116731, 0116733, 0116734 дугаартай шийтгэлийн хуудсуудыг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.
5.1. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж бэхжүүлнэ гэж зааснаар зөрчлийн хэрэгт авагдсан материалууд бүгд хуульд заасан журмын дагуу авагдах ёстой. Зөрчлийн хэрэгт Дашдондог гэх хүн 01 дүгээр сарын 25-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгсөн. Гэтэл гэрчээр мэдүүлэг өгсөн өдрөө эрх бүхий албан тушаалтны үзлэг хийсэн тэмдэглэлд хөндлөнгийн гэрчээр мөн оролцсон, хөндлөнгийн гэрчээр оролцсон бол гэрчээр мэдүүлэг өгөх ёсгүй. Мөрдөгч, шүүгч, прокурорын дуудсанаар ирж мэдүүлэг өгөх үүрэгтэй боловч аливаа ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр оролцсон тохиолдолд зөвхөн үзлэгтэйгээ холбоотой асуудлыг ярина.
Гэтэл хөндлөнгийн гэрчээр оролцсон хүнийг дахин гэрчээр дуудаж асуух зохицуулалт Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд байхгүй, гэрчээр оролцсон хүн үзлэг хийхэд хөндлөнгийн гэрчээр оролцож болохгүй гэсэн хориглосон заалт ч байхгүй. Гэхдээ зөвхөн үзсэн, харсан, хөндлөнгийн гэрчээр оролцсон ажиллагааны талаар мэдүүлэх үүрэгтэй.
Мөн тухайн үзлэгт оролцсон Бадамцэцэг гэж хүн ямар субъектээр оролцсон нь тодорхойгүй, зүгээр Байгаль орчны хяналтын Улсын байцаагч Бадамцэцэгийг оролцууллаа гэсэн боловч хөндлөнгийн гэрч юм уу эсвэл бусад оролцогчоор оролцсон юм уу ямар нэгэн гарын үсэг зураагүй. Гэтэл энэ хүнийг Байгаль орчны газрын дарга От*******мөнх иргэний нэхэмжлэгчээр томилж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт хохирогч, холбогдогч нь хуулийн этгээд байгаа тохиолдолд төлөөлөгчийг эрх бүхий албан тушаалтан, прокурор томилж оролцуулах эрхтэй байсаар байхад хувь хүнийг иргэний нэхэмжлэгч хохирогчоор тогтоогоод мэдүүлэг авсан байна. Энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж миний хувьд үзэж байна.
Шинжээчийн авсан зургуудыг үндэслэж зөрчлийн арга хэмжээ авсан гэж байна. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргагчийн гомдолдоо хавсаргаж ирүүлсэн баримтыг бид үнэлсэн мөн үнэлгээнд хавсаргасан зургуудыг үнэлсэн гэсэн тайлбарыг хэлж байгаа хууль зүйн үндэслэлгүй. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч *******г томилж оролцуулсан байдаг. Шүүх шинжилгээний тухай хуульд зааснаар шинжилгээг шинжилгээний байгууллага бусад байгууллагаар хийлгэж болно.
Хэрвээ *******г шинжээчээр томилж байгаа бол Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т зааснаар түүнд эрх үүргийг танилцуулаад, худал дүгнэлт гаргасан тохиолдолд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэснийг тайлбарлах ёстой байсан. Гэтэл ямар хууль тайлбарлаж шинжээчээр томилсон нь ойлгомжгүй. Их ******* ******* ХХК-ийг шинжээчээр томилоод байгаа юм уу, *******г шинжээчээр томилоод байгаа юм уу гэдэг тодорхойгүй байдаг. Тэгэхээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны нэг алдаа болно.
Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгчид эрх үүргийг нь танилцуулж, зөрчлийн хэрэг хаагдсан талаар мэдэгдэж танилцуулсан гэж байгаа боловч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад ******* ******* ******* интернейшнл ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан, түүний ажил хэргийн шалтгаанаас болж, сүүлд уг ажиллагаанд оролцоогүй. Тиймээс байгууллагаас гадаадын иргэн -г итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж, уг ажиллагаанд оролцох болсон. Тухайн хүний хувьд монгол хэл маш муу мэддэг, монголоор бичиж, уншиж чаддаггүй.
Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд орчуулагч оролцуулаагүй, хууль зүйн туслалцаа авах эрхээр хангаагүй л шууд итгэмжлэгдсэн төлөөлөгч гэсэн байдлаар оролцуулаад өнгөрсөн байдаг. Үүнийг бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа гэж үзэж байна.
Өмгөөлөгчийн хувьд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдсаны дараа Байгаль орчны газарт очсон, өөрийн эрх хэмжээний хүрээнд зөрчлийн хэргийн материалтай танилцъя гэсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дууссан учраас танилцуулах боломжгүй гэсэн хариу өгсөн. Миний хувьд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа дууссан байсан ч хэргийн материалтай танилцах боломжтой. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд үг үсгээрээ заагаагүй боловч Үндсэн хуульд зааснаар хэргийн материалтай танилцах эрхтэй гэж бодож байна.
Мөн ******* ******* ******* интернейшнл ХХК итгэмжлэгдсэн төлөөлөгч гаас бүрэн татгалзаагүй байхад түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны төгсгөлд оролцуулаагүй. Дахин томилсон итгэмжлэгдсэн төлөөлөгч -г оролцуулаад явсан буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа гараад байхад цаашаа үргэлжилж явах боломжгүй.
Манай зүгээс шийтгэлийн хуудсанд бичигдсэн зөрчил болон торгуулийн мөнгөн дүнгийн талаар манай зүгээс маргахгүй, харин дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа нь шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлийг бий болгодог, тиймээс эдгээр Шийтгэлийн хуудсууд нь хууль зүйн үндэслэлгүй тул хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү...гэв.
6. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Өмнөговь аймгийн Байгаль орчны газрын ******* орчны хяналтын улсын байцаагч З. би Өмнөговь аймгийн Хүрмэн сумын иргэнээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр баталсан 630/01 дугаартай Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай удирдамж гарч, Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Жанжин багийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа ******* ******* ******* ******* ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн.
Тухайн хяналт шалгалтаар ******* ******* ******* ******* ХХК нь ******* орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүйгээр зохих байгууллагын шийдвэр гаргуулахгүйгээр үйл ажиллагаа явуулсан, аюултай хог хаягдал болох техникийн ашигласан тосоор хөрс бохирдуулсан, газрын хэвлийг дур мэдэн хөндсөн зэрэг зөрчлийг илрүүлэн аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэлийн санд гомдол мэдээллийг бүртгүүлэн Прокурорын хяналтад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хууль тогтоомжоор олгогдсон эрхийн хүрээнд явуулж, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр зөрчлийн ******* дугаартай хэрэг нээсэн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад ******* ******* ******* ******* ХХК-ийн гэрээт орчуулагч Г.г хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож холбогдогчийн эрх, үүргийг танилцуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны талаар мэдэгдсэн.
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг заасны дагуу ******* орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэлгүйгээр зохих байгууллагын шийдвэр гаргуулахгүйгээр үйл ажиллагаа явуулсан, техникийн ашигласан тосоор хөрс бохирдуулсан, газрын хэвлийг дур мэдэн хөндсөн болох нь холбогдогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг, зураг бичлэг, бусад нотлох баримтаар тогтоогдсон. Иймд зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасны дагуу ******* ******* ******* ******* ХХК-ийн үйл ажиллагаа явуулсан талбайд ******* орчинд учруулсан хохирол нөхөн төлбөрийг тооцуулахаар Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.6-д заасны дагуу ******* орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэргэжлийн байгууллагын эрхтэй ******* ******* ******* ХХК-ийн мэргэжилтэн М.*******г шинжээчээр томилон ажиллуулсан.
Тус ******* ******* ******* ******* ХХК-ийн үйл ажиллагаа явуулсан талбайд ******* ******* ******* ХХК ажиллаж, тухайн компанийн үйл ажиллагаанаас ******* орчинд учруулсан хохирлыг тооцсон. Энэхүү материалыг 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр холбогдогчийн төлөөл болох Г.д зөрчил шалган шийдвэрлэсэн талаар утсаар мэдэгдсэн ба өөрийн биеэр ирж чадахгүй гэсэн тул 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан зөрчилд шийтгэл оногдуулж, 0116731, 0116733, 0116734 дугаартай шийтгэлийн хуудас болон Улсын байцаагчийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 630/01 дугаартай акт, эрх бүхий албан тушаалтны зөрчил арилгах хугацаатай даалгавар зэргийг 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 11 цагт [email protected] хаягаар хүргүүлсэн.
******* ******* ******* ХХК-ийн хохирол тогтоосон хэмжээ, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 3, 5, 7 дахь заалтуудыг үндэслэн 105,265,387.02 төгрөгийн нөхөн төлбөр, 8,800,000 төгрөгийн хохирол тооцох зардал, Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 3000 нэгж буюу 3,000,000 төгрөг, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу 3,000,000 төгрөг, 7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 1,500,000 төгрөг нийт 7,500,000 төгрөгийн торгууль ногдуулсан.
Тухайн компанийн хууль ёсны төлөөлөгч Г. нь өөрөө ирж чадахгүй гэсэн тул байгууллагын цахим хаягаар шийтгэлийн хуудас, улсын байцаагчийн акт, зөрчил арилгах даалгавар зэргийг хүргүүлсэн байсан. Үүнээс хойш холбогдогч Г. нь Манай компанийн БНХАУ-н иргэн Bi Qi Getu итгэмжлэл хийлгээд шийтгэлийн хуудас, улсын байцаагчийн акт, эрх бүхий албан тушаалтны зөрчил арилгуулах даалгавар зэрэг дээр гарын үсэг зуруулж авъя болох уу гэж асуусан. Ингээд Bi Qi Getu гэх хүн итгэмжлэл хийлгэж ирсэн тул эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл үйлдэж шийтгэлийн хуудас, улсын байцаагчийн акт, эрх бүхий албан тушаалтны зөрчил арилгуулах тухай албан даалгаврыг танилцуулан гарын үсэг зуруулж хүлээлгэн өгсөн... гэжээ.
6.1 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу аль аль талуудад хуулийг тайлбарлаж өгч байгаа, хэргийн материал дотор эрх бүхий албан тушаалтны мэдүүлэг авсан тэмдэглэл байгаа, хохирогч, шинжээч, холбогдогчийн эрх үүргийг тайлбарласан заалтууд бүгд байна. Процессын алдаа гаргасан гэснээс өөрөөр манай Шийтгэлийн хуудсуудтай холбоотой гомдол байхгүй гэж ойлголоо.
Процесс ажиллагаанд алдаа гарсан гээд байгаа нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хууль сануулаагүй гэдэг тайлбарыг өгч байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд удаа дараа ирж мэдүүлэг, тайлбар өгөх, хэргийн материалтай танилцах ажиллагаануудад гэх төлөөлөгч ирж байсан. Ажиллагааны явцад Та өмгөөлөгчтэй оролцох уу, танд өөр тайлбар санал байна уу гэдэг асуултыг мэдүүлэг бол*******д авсан. Тэр үед би өмгөөлөгчгүй уулзана гэдэг тайлбарыг удаа дараа өгч байсан, мэдүүлэг дээр тодорхой байгаа.
Харин зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа дууссанаас хэд хоногийн дараа өмгөөлөгч аваад, хэргийн материалтай өмгөөлөгч нь танилцъя гэж ирсэн. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгч авах саналыг удаа дараа тавьж байхад аваагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа дууссаны дараа өмгөөлөгч ирэхэд бид та нар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад ирсэн бол бид бүх материалаа танилцуулах ёстой байсан, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа дууссан байгаа учраас та нар тухайн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд захиргааны хэргийн шүүхэд хандаарай гээд явуулсан, энэ зөрчил шалган шийдвэрлэх явцад нэхэмжлэгчийн зүгээс үүнтэй холбоотойгоор ямар нэгэн гомдол, хүсэлт, тайлбар гаргаагүй, энэ нь Байгаль орчны газрын дарга болон прокуророос ирүүлсэн албан бичгүүдээр нотлогдож байгаа. Нэхэмжлэгч талаас манай гаргасан Шийтгэлийн хуудсуудаар ногдуулсан зөрчил, үнийн дүн, хуулийн зүйл заалт, хууль хэрэглээтэй холбоотойгоор маргаагүй гэсэн учир үүнд тайлбар өгөх шаардлагагүй гэж ойлголоо.
Мөн гомдол гаргасан этгээд буюу Цэндоо гэх хүн өөрөө ******* ******* ******* интернейшнл ХХК-ийг Цагаан дэл уулын боомтын бүтээн байгуулалтын ажил хийхдээ хууль тогтоомжуудыг зөрчиж хайрга дайрга олборлосон, бут сөөг, бутлаг ургамлыг их хэмжээгээр сүйтгэсэн, зөвшөөрөлгүй цооног ухсан гэх гомдолдоо гэрэл зургуудыг хавсаргасан болохоос биш, бид зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол гаргагчаас гэрэл зураг аваагүй. Газар дээр нь авсан зургууд хохирол тооцох тайланд бүгд орсон, зөрчлийн хэргийн материалын хохирлын үнэлгээний ар хэсэгт дроноор болон гар утсаар авсан байршлын зураг, эвдэрсэн газрын зургууд байгаа. Бид нар газар дээр шинжээчтэй очиж, хохирол тооцох тухай тогтоол гаргасан. Мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилж, шинжээчээр газрын бүх зураглалыг авч, нотлох баримтуудад үнэлэлт хийсэн.
Үзлэг хийхэд оролцсон хүнээс гэрчийн мэдүүлэг авсан гэж байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд үзлэг хийхэд оролцсон хөндлөнгийн гэрч дахин гэрчээр мэдүүлэг өгөхийг хориглосон заалт байхгүй. Тухайн газар хилийн бүс нутагт байдаг, хилийн бүс нутгаар тусгай зорилготой хил хамгаалах байгууллагаас зөвшөөрөл авсан этгээд нэвтэрдэг. Тиймээс гэрч хязгаарлагдмал байдаг, хуулиар хориглосон заалт байхгүй. Тухайн үед бид хуулийн заалтыг харж гэрчийн мэдүүлгийг авсан. Үзлэг хийх явцад цэргийн ангийн дарга байсан учраас хөндлөнгийн гэрчээр оролцуулж гарын үсэг зуруулсан, мөн тэр хууль бус үйл ажиллагааг зогсоосон гол хүн нь цэргийн ангийн дарга байсан учраас тэр хүн гэрчээр мэдүүлэг өгөх шаардлагатай байсан.
Бадамцэцэгийн хувьд ямар эрх үүрэгтэй явсан бэ гэхээр би ахлаад удирдамжийг батлаад, холбогдох Улсын байцаагч нарыг авч явсан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа Улсын байцаагч хохирогчоор оролцох боломжгүй, шинжээч оролцуулах шаардлагатай байсан учраас шинжээчийг авч явсан. *******г шинжээчээр томилсон ч эрх үүргийг нь танилцуулаагүй байна гэж хэллээ. Бид фото зургийг авахдаа шинжээчээр авхуулсан, шинжээч томилж газрын эвдрэл, газрын өнөөгийн байдал, тухайн нөхцөл байдлыг тогтоохоор шинжээчээр бүх зургуудыг гаргуулсан.
Тиймээс процессын алдаа гараагүй, шинжээч ажиллуулах эрх үүрэг нь бид нарт байсан учраас ажиллуулсан. Хэргийн материалыг үзвэл мэдүүлэг авахдаа эрх үүргийг нь танилцуулаад, гарын үсэг зуруулсан. Мөн шинжээчид хууль танилцуулж гарын үсэг зуруулсан. Тухайлбал, шинжээч тавьсан асуудлын заримыг санаатайгаар хариулахгүй орхисон эсхүл тогтоол судалгааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн, худал дүгнэлт гаргасан бол хуульд заасан хариуцлага хүлээнэ гээд хууль сануулаад, шинжээч гарын үсэг зурсан байна.
Гадаадын иргэнд орчуулагч оролцуулахгүйгээр хохирлын тайлан өгч танилцуулсан, сүүлд акт дээр гарын үсэг зурсан гэж хэллээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэн төлөөлөгч Н. өөрөө зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны аль ч үед шатанд байгаагүй. Тиймээс процессыг огт мэдэхгүй байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад бид гадаадын иргэнийг заавал өөрийн авч ирсэн орчуулагчтай цуг мэдүүлэг, тайлбар авах, танилцуулга хийдэг. Хэргийн материал дотор нотлох баримт байгаа. Хамгийн сүүлд хүлээлгэж өгсөн акт дээр орчуулагч , гадаадын иргэн -г хамт оролцуулан хоёулаа гарын үсэг зурсан байгаа.
Өөрөөр хэлбэл, манай хэргийн материалын 146 дугаар хуудсанд орчуулагч болон итгэмжилсэн төлөөлөгч хоёулаа танилцаж, гарын үсэг зурсан байдаг. Сүүлд өмгөөллийн гэрээ байгуулаад ирэхэд хэргийн материал танилцуулаагүй гэдэг нь хууль тогтоомжийн дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа дууссан байсан. Актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд 30 хоногийн дотор захиргааны шүүхэд хандах эрхтэй, бусдаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа дууссан хойно өмгөөлөгч оролцох ямар ч эрх зүйн үндэслэл байгаагүй учраас хэргийн материалыг танилцуулаагүй.
Энэ компани үйл ажиллагаа явуулаагүй, өмнөх Үлэмж ХХК үйл ажиллагаа явуулсан гэж байгаа боловч энэ хоёр компанийн газрууд хоорондоо хамааралгүй, Үлэмж ХХК татан буугдсан, гаргасан зөрч*******үдтэй, түүнд ногдуулсан торгуулийн арга хэмжээтэй маргаагүй, зөрчил үйлдэгдсэн газар нь нэхэмжлэгч компанид хамаарах буюу үйл ажиллагаа явуулж байсан газар болох нь зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаар тогтоох тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
7. Шүүх гомдлын шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
8. Өмнөговь аймгийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч[2] нь иргэн Г.Цэндоогийн гаргасан гомдол, мэдээллийн дагуу 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, улмаар 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр
0116731 дугаартай шийтгэлийн хуудсаар ******* орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,000,000.00 төгрөгөөр,
0116733 дугаар шийтгэлийн хуудсаар газрын хэвлий дур мэдэн хөндсөн, суурь цутгасан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,500,000.00 төгрөгөөр,
0116734 дугаартай шийтгэлийн хуудсаар техникийн ашигласан тосоор хөрс бохирдуулсан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,000,000.00 төгрөгөөр тус тус торгох шийтгэлийг ******* ******* ******* ******* ХХК-д оногдуулжээ[3].
9. Гомдол гаргагч талаас манай итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт ямар эрх, үүрэгтэй оролцохыг тайлбарлаагүй, зөрчлийн хэрэгтэй танилцуулаагүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч нь монгол хэлээр муу ярьж ойлгодог, бичиж, уншиж чаддаггүй байхад орчуулагч оролцуулах эрхээр хангаагүй, шинжээч оролцуулах тогтоолтой танилцуулаагүйн улмаас шинжээчээс тодруулах асуултаа тусгуулж чадаагүй, хариуцагч байгууллагын дарга Бадамцэцэгийг хохирогч, нэхэмжлэгчээр томилсон нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 5 дахь заалтыг зөрчсөн, хохирогч, нэхэмжлэгчээр томилогдсон, үзлэгийн ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр оролцсон улсын байцаагч гэрч Дашдондогоос мэдүүлэг авсан, өмгөөлөгчийг зөрчлийн хэргийн материалтай танилцах боломжоор хангаагүй зэрэг процессын алдаа гаргасан учир шийтгэлийн хуудсууд хууль ёсны байх боломжгүй гэх агуулгаар тайлбарлан маргасан ба дээрх шийтгэлийн хуудсанд тэмдэглэгдсэн зөрч*******үд, хууль хэрэглээний талаар болон шийтгэлийн хуудсаар ногдуулсан торгууль, мөнгөн дүн, хугацаатай холбогдуулан талууд маргаагүй.
10. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзах, харъяаллын дагуу шилжүүлэх болон зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэхээс бусад тохиолдолд зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах журамтай ба мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэх бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.5, 2.6, 2.7, 2.9-д заасны дагуу ямар зөрчилд холбогдож байгаагаа мэдэх, мэдүүлэг өгөх, орчуулагч авах, эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаанд гомдол гаргах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, зөрчлийн хэрэгтэй танилцах болон хуульд заасан бусад эрхийг холбогдогч эдлэхээс гадна мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасан үүргийг хүлээхээр зохицуулсан.
11. Хавтаст хэрэгт авагдсан[4] Монгол Улсын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, гомдол гаргагч хуулийн этгээдийн компанийн дүрэм, итгэмжлэл, ******* дугаар зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд 6835325 регистрийн дугаартай, ******* ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Hu овогтой Enlong гэж бүртгэгдсэн, тус компанийн дүрмийн Долоо-гийн 7.1-д Гүйцэтгэх захирал нь компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна гэж заасан, мөн Өмнөговь аймгийн Байгаль орчны газарт хүргүүлсэн тус компанийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 25/09 дугаартай албан бичиг /итгэмжлэл/-ээр Г.д ******* ******* ******* ******* ХХК-ийг төлөөлөн хяналт шалгалтын ажлын бүхий л үе шатанд компанийг биечлэн бүрэн төлөөлж оролцох бүрэн эрхийг /нэг жилийн хугацаатай/ олгожээ.
12. Хариуцагчийн зүгээс 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд ******* ******* ******* ******* ХХК-ийг төлөөлж оролцох хууль ёсны төлөөлөгчөөр Г.г тогтоож, зөрчил шалгах ажиллагаанд оролцуулан мөн өдөр түүнд холбогдогчийн эрх үүргийг танилцуулж, мэдүүлэг авсан, өмгөөлөгч авах, зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангасан, мөн хуулийн 4.16 дугаар зүйлийн 2-т заасны дагуу эрх бүхий албан тушаалтнаас дуудахад /2025 оны 03 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд/ Г. нь ирж зөрчлийн хэрэгтэй танилцаагүй болох нь зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаар[5] тогтоогдож байх тул хариуцагчийг буруутгах үндэслэлгүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах, 3.5 дугаар зүйлийн 1 хэсэгт Эрх бүхий албан тушаалтан дараах хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно, мөн хэсгийн 1.2-т хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгахаас өмнө оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийг зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангана гэж тус тус заасныг хариуцагч зөрчөөгүй байна.
13. Мөн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 хэсэг, мөн хэсгийн 1.2-т зааснаар эрх бүхий албан тушаалтнаас хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоохоор байхад Өмнөговь аймгийн Байгаль орчны газрын дарга 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б 30-2 дугаар тушаалаар[6] Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн зөрчлийн ******* дугаартай хэргийн хохирогч, нэхэмжлэгчээр тус аймгийн Хүрмэн сумын ******* хамгаалагч Т.Баярчимэгийг томилсон нь хуульд нийцээгүй, энэ нь маргаан бүхий шийтгэлийн хуудсуудыг бүхэлд нь хүчингүй болгож, зөрчлийг үгүйсгэх үндэслэл болохгүй.
14. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт цугларсан баримтаас[7] үзэхэд гомдол гаргагч компани 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 25/05 дугаар албан бичиг /Тайлбар гаргах тухай/-ийг аймгийн Байгаль орчны газарт хүргүүлсэн байх бөгөөд Зөрчлийн ******* дугаар хэргийг шалгах ажиллагааны явцад гомдол гаргагч, түүний хууль ёсны төлөөлөгч нарын зүгээс эрх бүхий албан тушаалтан, хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтны үйл ажиллагаа, шийдвэрт болон шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан ямар нэгэн гомдол, хүсэлтийг гаргаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байхын зэрэгцээ дээрх зөрчлийн хэргийг шалгах ажиллагаа дууссаны дараа буюу ******* ******* ******* ******* ХХК-иас 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 25/06 дугаар итгэмжлэл /тус компанийг төлөөлөн оролцогчийн бүх эрх үүргийг хэрэгжүүлж, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох бүрэн эрхийг БНХАУ-ын иргэн /Гадаад паспортын №EJ 2982742/-д нэг жилийн хугацаатай олгосон/-ийг Өмнөговь аймгийн Байгаль орчны газарт хүргүүлсэн, үүнийг үндэслэн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр түүнд зөрчлийн хэргийн материал танилцуулж, маргаан бүхий шийтгэлийн хуудсууд, улсын байцаагчийн акт болон эрх бүхий албан тушаалтны даалгавар зэргийг[8] гардуулсан хариуцагчийн үйлдлийг буруутгах боломжгүй.
15. Нэгэнт зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа дууссан байхад сүүлд томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгчид зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлах, зөрчлийн хэрэг танилцуулах, өмгөөлөгч авах, орчуулагч оролцуулах эрхээр хангах талаар хуулиар тусгайлан зохицуулагдаагүй байна.
16. Иймд, гомдол гаргагч талын манай итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт ямар эрх, үүрэгтэй оролцохыг тайлбарлаагүй, зөрчлийн хэрэгтэй танилцуулаагүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч нь монгол хэлээр муу ярьж ойлгодог, бичиж, уншиж чаддаггүй байхад орчуулагч оролцуулах эрхээр хангаагүй, шинжээч оролцуулах тогтоолтой танилцуулаагүйн улмаас шинжээчээс тодруулах асуултаа тусгуулж чадаагүй... гэх тайлбар үндэслэлгүй.
17. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...хохирогч, нэхэмжлэгчээр томилогдож үзлэгийн ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр оролцсон улсын байцаагч нь гэрч Дашдондогоос мэдүүлэг авсан, өмгөөлөгчийг зөрчлийн хэргийн материалтай танилцах боломжоор хангаагүй зэрэг процессын алдаа гаргасан учир шийтгэлийн хуудсууд хууль ёсны байх боломжгүй гэх тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасан ба хэрэгт авагдсан тус аймгийн Байгаль орчны газрын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 630/01 дугаартай хяналт шалгалтын удирдамж, Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /үзлэг хийсэн болон гэрчээс мэдүүлэг авсан тухай/-үүд, Хилийн зурвас, бүсэд нэвтрэх зөвшөөрлийн бичиг, талуудын тайлбар зэргээс[9] үзвэл, Монгол Улсын урд хилийн бүсэд хамаарах Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутаг дэвсгэрт Цагаан дэл уулын боомтын бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэж байгаа ******* ******* ******* ******* ХХК-ийн үйл ажиллагаа явуулж буй гэх газарт хийсэн үзлэгийн ажиллагаанд дээрх удирдамжийн дагуу шалгалт хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд томилогдсон ******* орчны хяналтын улсын байцаагч Т.Бадамцэцэг нь хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх ажил үүргийнхээ хувьд оролцож, Д.Дашдондогоос гэрчийн мэдүүлэг авсан болох нь тогтоогддог.
Эдгээртэй холбогдуулан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хулийн 3.1 дүгээр зүйлийн 2, 4.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зөрлийн хэргийн оролцогч нараас гомдол гаргасан болон гомдлыг шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас шийдвэрлэсэн байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.
18. Түүнчлэн, гомдол гаргагч ******* ******* ******* ******* ХХК-иас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад буюу төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар тогтоогдсон дээрх зөрч*******үдийг гаргасан эсэх асуудлаар болон маргаан бүхий шийтгэлийн хуудсуудаар оногдуулсан торгуулийн мөнгөн дүнд холбогдуулж маргаагүй тул зөрчлийн хэрэг нээн, зөрчил шалгах ажиллагаа явуулж, улмаар шийтгэл хүлээлгэсэн нь Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-т Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх явцад дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гээд мөн хэсгийн 1.10-т хуулиар харьяалуулсан зөрчилд шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авах, 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгаж дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана, мөн хэсгийн 1.2-т шийтгэл оногдуулах, 7.1 дүгээр зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна, 7.2 дугаар зүйлийн 1-д Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах шийдвэр нь шийтгэлийн хуудас хэлбэртэй байна гэж заасантай нийцсэн гэж үзнэ.
19. Иймд дээрх үндэслэ*******үдээр хариуцагч хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, шийтгэл оногдуулсан шийдвэр нь үндэслэлтэй байх тул маргаж буй гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага бол******* ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 1.10, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч ******* ******* ******* ******* ХХК-ийн Өмнөговь аймгийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 0116731, 0116733, 0116734 дугаартай Шийтгэлийн хуудсуудыг тус тус хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОТГОНЦЭЦЭГ