2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 192/ШШ2025/03425

 

2025 04 28 192/ШШ2025/03425

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2 хороо, усны гуд*******ж, өөрийн байранд байрлах, ******* банк ХК /рд:*******/

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 23 хороо, ******* *******, *******/1 байр, 9 давхарт байрлах, Гарьдз******* ХХК /рд:*******/

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 23 хороо, Casa Da vinci хотхон, 309 тоот хаягт оршин суух, ******* овогт ******* /рд:/

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,849,693,386 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ган-Од

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Золжаргал нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Гарьд з******* ХХК болон иргэн Н. нар нь тус банктай 2023.07.06-ны өдөр /24 тоот зээлийн гэрээ байгуулан 2,000,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Хариуцагч нар нь үүргийн гүйцэтгэлийн баталгаанд 2023.07.06-ны өдрийн /24-1 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-ээр доорх үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд:

-Хариуцагч Н.ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-167 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 23 хороо, ******* ******* /17100/, *******/1 байр 3 давхар тоот хаягт байршилтай, 275 м.кв талбайтай, үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

-Хариуцагч Н.ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-160 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 23 хороо, ******* ******* /17100/, *******/1 байр 4 давхар тоот хаягт байршилтай, 275 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

-Хариуцагч Н.ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-172 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 23 хороо, ******* ******* /17100/, *******/1 байр 8 давхар тоот хаягт байршилтай, 275 м.кв талбайтай, үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

-Хариуцагч Н.ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-171 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 23 хороо, ******* ******* /17100/, *******/1 байр 10 давхар тоот хаягт байршилтай, 245 м.кв талбайтай, үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан. Нэхэмжлэгч нь хуульд заасны дагуу барьцааны эрхээ улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Нэхэмжлэгч нь 2023.07.07-ны өдөр хариуцагч Гарьд з******* ХХК-ийн 2286 тоот төгрөгийн дансанд 2,000,000,000 төгрөгийг шилжүүлснээр зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн бөгөөд хариуцагч нар нь үндсэн зээлд 371,397,722.52 төгрөг, зээлийн хүүнд 395,309,588.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3,615,976.20 төгрөг төлсөн байна. Зээлийн эргэн төлөлт болон зээлийн тооцооллын дэлгэрэнгүйг нэхэмжлэлд хавсаргасан зээл, зээлийн хүүний тооцоололд тусгав. Хариуцагч нарт дээрх зээлийн гэрээгээр хүлээсэн мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлэхийг нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа шаардаж байсан боловч үр дүнд хүрэхгүй байна. Иймд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулж, гэрээний үүрэгт зээлийн өрийн үлдэгдэл 1,628,602,277 төгрөг, хүүнд 209,578,876 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 11,512,232 төгрөг, нийт 1,849,693,386 төгрөгийг гаргуулах. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар хариуцагч тус бүрээс 924,846,693 төгрөгийг гаргуулах. Хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгал*******ж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т тус тус заасныг үндэслэн 2025.01.08-ны өдрөөс 2025.02.06-ны өдрийг дуустал бодогдсон нэхэмжлэлийн шаардлагын мөнгөн дүнг дараах байдлаар ихэсгэсэн. Үндсэн зээл 1,628,602,277 төгрөг, үндсэн хүү 237,528,368 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,577,301 төгрөг, нийт 1,880,707,947 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Хариуцагч Н.ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-160 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 23 хороо, ******* ******* /17100/, *******/1 байр 4 давхар тоот хаягт байршилтай, 275 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Хариуцагч Н.ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-172 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 23 хороо, ******* ******* /17100/, *******/1 байр 8 давхар тоот хаягт байршилтай, 275 м.кв талбайтай, үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Хариуцагч Н.ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-171 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 23 хороо, ******* ******* /17100/, *******/1 байр 10 давхар тоот хаягт байршилтай, 245 м.кв талбайтай, үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдээр тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хура*******ж төлсөн баримт, итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, Н.ын зээл хүсэх тухай өргөдөл, Гарьд з******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тус компанийн дүрэм, 2023.07.06-ны өдрийн №/24 дугаар зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2023.07.06-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарууд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, зээлийн дансны хуулга, зээл, зээлийн хүүний тооцоолол, 2024.02.20-ны өдрийн 24/33, 2024.03.13-ны өдрийн 24/48 өдрийн мэдэгдэл, 2024.12.04-ний өдрийн ГЗ/1329 дугаар шаардлага, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Гарьд з******* ХХК, Н. нарт холбогдуулан зээлийн гэрээний үндсэн төлбөрт 1,628,602,277 төгрөг, хүүд 237,528,368 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 14,577,301 төгрөг, нийт 1,880,707,947 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлага гаргажээ.

3. Шүүх нэхэмжлэлийн хувийг хариуцагч нарт 2025.03.12-ны өдөр гардуулсан боловч хариуцагч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд хариу тайлбарыг бичгээр ирүүлээгүй байна. Энэ нь тус хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэх үр дагавар үүсгэнэ.

Мөн хариуцагч Гарьд з******* ХХК-ийн төлөөлөгч Н.т шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

4. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. Нэхэмжлэгч ******* банк ХК нь Гарьд з******* ХХК, Н. нартай 2023.07.06-ны өдрийн №/24 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 2,000,000,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлэхээр тохиролцсон, гэрээний дагуу зээлдүүлэгч мөнгийг зээлдэгч нарт шилжүүлсэн болох нь зээлийн гэрээ, ******* банкны зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна. /хэргийн 14-17, 31 дүгээр тал/

4.2. Нэхэмжлэгч ******* банк ХК нь Гарьд з******* ХХК, Н. нартай 2023.07.06-ны өдрийн №/24-1 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, Н.ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-171 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 23 хороо, ******* ******* /17100/, *******/1 байр 10 давхар тоот хаягт байршилтай, 245 м.кв талбайтай, үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Н.ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-172 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 23 хороо, ******* ******* /17100/, *******/1 байр 8 давхар тоот хаягт байршилтай, 275 м.кв талбайтай, үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Н.ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-160 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 23 хороо, ******* ******* /17100/, *******/1 байр 4 давхар тоот хаягт байршилтай, 275 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Н.ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-167 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 23 хороо, ******* ******* /17100/ *******/1 байр, 3 давхарт байрлах, 275 м.кв үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг тус тус барьцаалж, гэрээг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн байна. /хэргийн 19-30 дугаар тал/

4.3 Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэг барьцаа хөрөнгө болох Н.ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-167 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 23 хороо, ******* ******* /17100/ *******/1 байр, 3 давхарт байрлах, 275 м.кв үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэх хангуулах шаардлагаасаа татгалзсан болно. /хэргийн 40 дүгээр тал/

4.4. Хариуцагч нар нь 2025.01.13-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 371,397.722.52 төгрөг, хүү 395,309,588.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,615,976.20 төгрөг, нийт 770,323,287.66 төгрөгийг ******* банк ХК-д төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчээс гаргаж өгсөн хүү тооцооллын хүснэгтээр тогтоогдож байна. /хэргийн 39 дүгээр тал/

4.5. Хариуцагч нар 2024.02.05-ны өдрөөс 2024.05.05-ны өдөр хүртэл, 2024.07.05-ны өдрөөс хойш гэрээний үүргээ зөрчжээ. /хэргийн 39 дүгээр тал/

4.6. Нэхэмжлэгч Капитал банк ХК-аас 2024.02.20, 2024.03.13, 2024.12.04-ний өдрүүдэд хариуцагч Гарьд з******* ХХК болон Н. нарт үүргээ гүйцэтгэхийг шаардан, хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд гүйцэтгээгүй нөхцөлд гэрээ цуцлах мэдэгдлийг өгсөн, тэдгээрийг хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч хүлээн авч байжээ. /хэргийн 33-35 дугаар зүйл/

5. Зохигчдын хооронд байгуулсан гэрээний агуулга, гэрээгээр илэрхийлсэн талуудын хүсэл зоригийн илэрхийллээс үзэхэд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй, хүчин төгөлдөр бус гэх үндэслэл тогтоогдоогүй тул талуудын байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ. Гэрээ хүчин төгөлдөр тул хэн аль нь гэрээг биелүүлэх үүрэгтэй ба үүргийн биелэлтийг үүргээ зөрчсөн талаас үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй.

6. Гэрээний хугацаанд хариуцагч нар нь зээлийн гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүнд сар бүр төлөх гэрээгээр тохиролцсон хугацааг зөрчсөн байна.

7. Хариуцагч нар гэрээний хавсралтаар баталсан зээлийн хуваарийг удаа дараа зөрчсөн нь талуудын байгуулсан гэрээний 9.2.2-т заасан ноцтой зөрчилд тооцох ба нэхэмжлэгчээс хариуцагч нарыг үүргээ гүйцэтгэхийг шаардан хугацаа тогтоож, гэрээ цуцлах мэдэгдэл өгч байсан нь гэрээний тал үүргээ зөрчсөнөөс гэрээнээс татгалзах журмын зохицуулалт болох Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1.1-д заасантай нийцсэн тул хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар учирсан хохиролд гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлого х*******аардаг бөгөөд энэ хэргийн тохиолдолд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д заасан үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг оруулж тооцно.

8. Үндсэн үүргийн үүрэг гүйцэтгэгч болох зээлдэгч нь зээлээ төлөөгүй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар нэхэмжлэгч ******* банк ХК нь №/24-1 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд заасан үл эд хөрөнгөөр үүргийг хангуулахаар шаардах эрхтэй юм.

9. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 175 дугаар зүйлийн 175.1-т тус тус заасныг баримтлан зээлийн үндсэн төлбөрт 1,628,602,277 төгрөг, хүү 237,528,368 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,577,301 төгрөг, нийт 1,880,707,947 төгрөгийг хариуцагч Гарьд з******* ХХК, Н. нараас гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг Н.ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-171 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 23 хороо, ******* ******* /17100/, *******/1 байр 10 давхар тоот хаягт байршилтай, 245 м.кв талбайтай, үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Хариуцагч Н.ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-172 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 23 хороо, ******* ******* /17100/, *******/1 байр 8 давхар тоот хаягт байршилтай, 275 м.кв талбайтай, үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Н.ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-160 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 23 хороо, ******* ******* /17100/, *******/1 байр 4 давхар тоот хаягт байршилтай, 275 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдээр хангуулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т заасныг баримтлан хариуцагч Гарьд з******* ХХК, Н. нараас зээлийн гэрээний үүрэгт 1,880,707,947 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан ******* банк ХК нь Н.ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-171 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 23 хороо, ******* ******* /17100/, *******/1 байр 10 давхар тоот хаягт байршилтай, 245 м.кв талбайтай, үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Хариуцагч Н.ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-172 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 23 хороо, ******* ******* /17100/, *******/1 байр 8 давхар тоот хаягт байршилтай, 275 м.кв талбайтай, үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Н.ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-160 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 23 хороо, ******* ******* /17100/, *******/1 байр 4 давхар тоот хаягт байршилтай, 275 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан худалдаж, үнийн дүнгээс зээлийн үүргийг хангасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хура*******жийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хура*******жид төлсөн /70,200+9,406,417+70,200+313,023/ нийт 9,859,840 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нараас 9,859,840 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН