Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 07 өдөр

Дугаар  2024/ДШМ/187

 

 

  2024            02              07                                       2024/ДШМ/187         

                       

У.Бод холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Д.Очмандах, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Өнөрбаяр,

хохирогчийн төлөөлөгч Б.В.Вийн өмгөөлөгч Э.Билэгсайхан,

шүүгдэгч У.Б, түүний өмгөөлөгч П.Баасанжав,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/1045 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч П.Баасанжавын гаргасан давж заалдах гомдлоор У.Бод холбогдох эрүүгийн 2002005940015 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

У.Б, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “*****************” ХХК-ийн ТУЗ-ийн дарга ажилтай, ам бүл 0, ***************** хамт Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, 0 дугаар хэсэг, Зайсан 00000 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:**000000000/;

Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 252 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 14.040.000 төгрөгөөр торгох ял,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 557 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлсэн;

У.Б нь “Д И” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа хуучнаар Оросын Холбооны Улсын өмчид бүртгэлтэй В.И.Лениний нэрэмжит клубын барилга байгууламжийн цогцолборт хамаарах кино сангийн барилгыг түрээсийн гэрээний үндсэн дээр ашиглаж байхдаа тухайн барилгыг бусдын буюу Оросын Холбооны Улсын өмч гэдгийг мэдсээр байж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, залилан кино сангийн барилгыг өөрийн компанийн хөрөнгийг шинээр барьж байгуулсан мэтээр баримт материал бүрдүүлэн Нийслэлийн газрын алба болон Нийслэлийн Улсын бүртгэлийн газарт гарган өгч 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 322 м.кв хэмжээтэй газар эзэмших гэрээг байгуулж, улмаар 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203029873 дугаарт бүртгүүлэн эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авч,

улмаар У.Б үргэлжилсэн үйлдлээр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дээрх 322 м.кв газрын хэмжээг нэмэгдүүлэх тухай нэхэмжлэлийг гаргаж, Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаанд оролцон 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 128/ШШ2017/0933 дугаартай шийдвэрээр тухайн газрыг 748 м.кв болгон өөрчлөхийг Нийслэлийн Засаг даргад даалгах шийдвэрийг гаргуулж, 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр А/546 дугаар захирамжаар “Оргил МГЛ” ХХК-д 748 м.кв газрыг олгуулсны улмаас төрд их хэмжээний буюу 61.332.480 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: У.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч У.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан буюу хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч У.Быг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б нь энэ тогтоолоор оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан У.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг тайлбарлаж, шүүгдэгч У.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хавтаст хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №1731 дүгээр зөвшөөрлөөр хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах тухай прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Баасанжав давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэг. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар:

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “...У.Б нь ОХУ-ын өмчлөлд бүртгэлтэй В.И.Лениний нэрэмжит клубын барилга байгууламжийн цогцолборт хамаарах уг кино сангийн барилгыг бусдын өмч гэдгийг лавтай сайн мэдэж, түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан атлаа бусдын хөрөнгийг Монгол улсын бүртгэлд бүртгэгдээгүйг далимдуулан холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн өөрийн эзэмшилд авсан байгаа үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг агуулжээ” гэж дүгнэжээ.

Шүүх У.Бын гэм буруугийн талаарх дээрх хууль зүйн дүгнэлтийг хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “ ...Дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан”, мөн зүйлийн 1.3-т “...Дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлийг заагаагүй бол” гэж заасныг зөрчсөн, зөвхөн нэг талыг барьж, прокуророос ялласан, яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудад дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Тодруулбал, мөрдөн байцаалтын шатанд У.Б нь Санкт Петербург холдинг компанитай байгуулсан гэрээ, ОХУ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С.Жилинскийн хүсэлт, түүнд хавсаргасан газрын кадастрын зургийг нотлох баримтаар гарган өгсөн нь хэргийн 7 дугаар хавтасны 7-22 дугаар хуудаст авагдсан байна. Шүүх хуралдаанд уг нотлох баримтуудыг шинжлэн судалсан боловч шийтгэх тогтоолд энэ талаар дурдаагүй, улсын яллагчийн шинжлэн судалсан баримтуудыг дурдаж шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, У.Бын өөрийнхөө гэм буруугүйг нотолсон баримтуудад огт хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно. Ийнхүү хэрэгт онцгой ач холбогдол бүхий нотлох баримтуудад дүгнэлт хийгээгүй нь У.Бын эрх ашгийг зөрчсөн үндэслэлгүй шийдвэр гарах нөхцөл болжээ.

Шүүхээс дүгнэлт хийгээгүй үйл баримттай холбоотой нотлох баримтын талаар дурдвал:

- Санкт Петербург холдинг компани, хууль ёсоор компанийн төлөөлөх эрхтэй захирал Абрамова нь компанийн үйл ажиллагаанд зориулж зээлийн гэрээгээр У.Боос 16 орчим мянган долларыг 1995-1997 онд зээлсэн.

- Мөн Санкт Петербург холдинг компанитай байгуулсан түрээсийн гэрээгээр Санкт Петербург төвийн обьектыг У.Б түрээсэлж, түрээслүүлэгчийн зөвшөөрснөөр обьектыг тохижуулан үйл ажиллагаа явуулж байсан, тус обьектыг түрээслүүлэгч Цагаан шонхор ХХК-д шилжүүлж, түрээслэгч У.Бод урьдчилж төлсөн түрээсийн төлбөр, тохижуулалтын зардал хохиролд тооцон Санкт Петербург төвийн барилгаас тусдаа байрлах нурж ашиглалтгүй болсон нэг давхар обьектыг У.Бын эзэмшилд шилжүүлсэн байдаг. У.Б нь хохиролд тооцон шилжүүлж авсан уг барилгыг сэргээж засварлан, ашиглалтад оруулсан төдийгүй хоёр давхар болгон өргөтгөх байдлаар ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалтыг хийсэн байдаг.

- Улмаар Санкт Петербург холдинг компанийн гүйцэтгэх захирал Абрамова 2000 оны сүүлээр ОХУ руу буцахдаа дээрх зээлийн гэрээний төлбөрт уг барилгыг У.Бын өмчлөлд бүр мөсөн шилжүүлсэн байдаг.

Ийнхүү У.Б 1997 оноос хойш уг барилгыг эзэмшиж үйл ажиллагаа явуулж байхад уг хөрөнгийн өмчлөл, эзэмшлийн талаар аливаа маргаан гараагүйн дээр ОХУ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С.Жилинский 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газарт хандаж Санкт Петербург төвийн барилгын эзэмшил газрыг баталгаажуулахаар 10.6 га газрыг эзэмших хүсэлтийг гаргасан байна. Ийнхүү хүсэлт гаргахдаа Санкт Петербург төвийн кадастрт У.Бын эзэмшиж буй барилга, түүний доорх эзэмшил газрыг оруулаагүй. Өөрөөр хэлбэл, ОХУ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Санкт Петербург төвийн барилгын эзэмшил газарт одоо маргаж буй газрыг хамааруулаагүй байна.

Энэ нотлох баримтаас үзвэл С.С.Жилинский 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газарт хүсэлт гаргаж эзэмшил газраа баталгаажуулснаас хойш У.Б нь тухайн барилгын газрыг эзэмших эрхийг 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр авсан нь цаг хугацааны хувьд ч Санкт Петербург төвийн газар эзэмших эрхийг зөрчөөгүйн дээр газрын хувьд тус төвийн газартай давхцуулаагүй байдаг. У.Бын эзэмшихийг хүссэн газар Санкт Петербург төвийн эзэмшил газартай давхцаагүй тул Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасан хүсэлт гаргасан газар нь бусад этгээдийн эзэмшиж, ашиглаж буй газартай давхцаагүй байна” гэсэн газар эзэмших хүсэлт гаргахад тавигдах шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, бусад этгээдийн буюу Санкт Петербург холдинг компани болон ОХУ-ын эрхийг зөрчөөгүй байна.

Хоёр. Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн талаар:

У.Быг гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн “их хэмжээний хохирол” учирсан гэх шинжийг буруу тайлбарлаж дүгнэлт хийсэн.

Прокуророос У.Быг ОХУ-ын өмчийг залилсан, шүүхийн шийдвэр гаргуулж газар эзэмших эрх авч төрийг залилсан гэх хоёр үйлдэлд яллах дүгнэлт үйлдсэн боловч шийтгэх тогтоолд энэ хоёр үйлдлийн талаар огт хууль зүйн дүгнэлт хийгээгүй юм.

Залилах гэмт хэрэг нь “материаллаг бүрэлдэхүүнтэй” үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг үнэ төлбөргүйгээр хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авч хохирол учруулсан байхыг шаарддаг.

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож тогтооно” гэж заасан.

Гэтэл яллах дүгнэлтэд ОХУ-ын өмчийг залилсан гэх атал хохирлын хэмжээг мөрдөн байцаалтаар тогтоогоогүй, шүүх хуралдаанд энэ талаар ярьж мэтгэлцсэн боловч шийтгэх тогтоолд ОХУ-ын өмчид учирсан гэх хохирлын талаар дүгнэлт хийгээгүй байна.

Эрүүгийн хэргийн шүүх нь “ОХУ-ын өмчлөлд бүртгэлтэй В.И.Лениний нэрэмжит клубын барилга байгууламжийн цогцолборт хамаарах уг кино сангийн барилгыг бусдын өмч гэдгийг лавтай сайн мэдэж, түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан атлаа бусдын хөрөнгийг Монгол улсын бүртгэлд бүртгэгдээгүйг далимдуулан холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн өөрийн эзэмшилд авсан байгаа үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг агуулжээ” гэж дүгнэсэн ба зөвхөн энэ үйлдлээр гэм буруутайд тооцсон гэж ойлгогдохоор байна.

Үүний зэрэгцээ Газрын тухай хуулийн (2002 онд батлагдсан) 32 дугаар зүйлд зааснаар У.Б газар эзэмших хүсэлтээ гаргаж, хуулиар шаардсан баримтыг бүрдүүлж төрийн захиргааны байгууллагад өгч, газар эзэмших эрхийг хуулийн дагуу авсан үйлдлийг “төрийн байгууллагыг залилсан”, “төрд хохирол учруулсан” гэж эрүүгийн гэмт хэргээр яллаж байгаа нь үндэслэлгүй юм.

Тухайн газар эзэмших эрхийг авахдаа Нийслэлийн газрын албанаас өгсөн нэхэмжлэлийн дагуу газрын дуудлага худалдааны төлбөрийг төлсөн байхад түүний төлсөн төлбөрийг хохирол гэж үзэж, улмаар хохирол төлөгдсөн гэж дүгнэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, У.Быг үндэслэлгүйгээр гэм буруутайд тооцсон гэж үзэх үндэслэлтэй.

Гурав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т “...Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт”-ийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт бичихээр хуульчилжээ.

Шийтгэх тогтоолд У.Быг буруутгаж яллах дүгнэлтэд бичсэн үйлдэл, үйл баримт, нотлох баримтын талаар огт дүгнэлт хийгээгүй талаар дээр тодорхой дурдсан. Залилж өөрийн өмчлөлд шилжүүлсэн гэх хөрөнгө нь анх ямар байдалтай хөрөнгө байсан, хэрхэн засаж сайжруулсан, түүний оруулсан хөрөнгийн хэмжээ, түүний өмчлөлд хэрхэн шилжсэн, Санкт Петербург холдинг ХХК-д зээл олгосон асуудал зэрэг үйл баримттай холбоотой У.Бын гаргаж өгсөн, гэм буруугүйгээ нотолсон баримтуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0933 дугаар шийдвэр нь хүчин төгөлдөр болсон, түүнийг биелүүлж Нийслэлийн засаг дарга газар эзэмших эрхийг “Оргил МГЛ” ХХК-д олгосон байна. Хуульд нийцүүлэн гаргасан шүүхийн шийдвэр, түүнийг биелүүлсэн төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр У.Б залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг Монгол Улсад иргэн, хуулийн этгээд, байгууллага, албан тушаалтан заавал биелүүлэх үүрэгтэй.”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ.”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт “Захиргааны хэргийн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг хэргийн оролцогч, түүний эрх залгамжлагч биелүүлэх үүрэгтэй.” гэж хуульчилсан.

Хуулийн энэ үндэслэлээр шүүхийн шийдвэр гаргуулж залилсан гэж яллах, Үндсэн хууль бусад хуулиар хуульчлан баталгаажуулсан иргэн хүний шүүхэд хандаж төрийн байгууллагын шийдвэрлэхгүй байгаа асуудлаа шийдвэрлүүлсэн асуудлыг залилах гэмт хэрэг гэж үзэх боломжгүй. Нэг шүүхийн шийдвэрийг нөгөө шүүх хууль бус гэж үзэж шийдвэрлэх хуулийн үндэслэл байхгүй.

Хэрэв шүүхийн шийдвэр хууль бусаар гарсан гэж үзвэл тухайн шийдвэрийн талаар дахин шалгаж баримтаар тогтоогдсон тохиолдолд шинэ илэрсэн нөхцөл байдлаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлэх талаар хуулиар тогтоосон журам холбогдох хэрэг хянан шийдвэрлэх хуулиудад тусгагдсан. Гэтэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хэрэгжүүлсэн байхад үүнийг залилах гэмт хэрэг гэж яллаж байгаа нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл мөн.

Хэрэгт авагдсан баримтуудаар (2хх 35) Санкт Петербург төвийн газрыг У.Боос гадна Н.БатУ.Б, Өмгөөллийн Монгол өмгөөлөгч ХХН, иргэн П.Баярцогт нар мөн л шүүхийн шийдвэрийн дагуу эзэмших эрх авсан нь тогтоогдсон, энэ нотлох баримтыг шүүх хурлын үед шинжлэн судалсан бөгөөд эдгээр иргэн, хуулийн этгээдүүдийн шүүхийн шийдвэр гаргуулсан үйлдлийг хууль ёсны гэж үзсэн талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Хохирогчоор тогтоогдсон Нийслэлийн газрын албаны төлөөлөгч З.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...Энэ хэргийн хохирогч нь газрын алба биш. Газар эзэмших эрх олгосон захирамжууд өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа. Энэ асуудал захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэгдэх ёстой” гэж мэдүүлсэн ба энэ хохирол, хохирогчийн асуудалд мөн л тодорхой дүгнэлт хийгээгүй.

Шүүх хэргийн үйл баримт, нотлох баримтуудад үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийгээгүйгээс У.Быг үндэслэлгүйгээр залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэсэн.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны 2023/ШЦТ/1045 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон, У.Быг цагаатгаж өгнө үү” гэв.

Шүүгдэгч У.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2013 онд Оросын Холбооны Улсын ерөнхийлөгчийн дэргэдэх гадаад дахь хөрөнгө, үл хөдлөхийн ажлын хэсэг ирж, В.И.Ленин клуб гэх нэртэй газрын кадастрыг Нийслэлийн газрын албаар хийлгэсэн. Энэ үед 2013 оны 6 дугаар сард хийлгэсэн кадастрын зурганд бидний маргаад байгаа газрыг Оросын Холбооны Улсын ажлын хэсэг хассан байсан. Санкт Петербург холдинг компанийн гүйцэтгэх захирал Абрамова 2000 оны сүүлээр Оросын Холбооны Улс руу буцахдаа бидний байгуулсан зээлийн гэрээний төлбөрт уг барилгыг миний өмчлөлд шилжүүлсэн болох нь нотлогдож байгаа. Үүний дагуу би Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Хэрэв намайг Оросын Холбооны Улсын өмчид бүртгэлтэй газрыг залилж авсан гэж үзэж байгаа бол 0.05 га газар манай газраас хасагдах байсан. Гэтэл хасагдаагүй, 0.05 га газар нь Оросын Холбооны Улсын өмчид бүртгэлтэй газар хэвээрээ байгаа. Би тухайн газрыг дуудлага худалдаагаар аваагүй. Хууль ёсны дагуу нөхөн төлбөрийг болон анхны үнийг нь төлж авсан. Би улсад ямар ч хохирол учруулаагүй. Урсгал зардлуудыг хүртэл цаг хугацаанд нь төлж байсан. Би тухайн газрыг 1995 оноос хойш эзэмшиж байгаа. Энэ хугацаанд Оросын Холбооны Улсын өмчит газраас нэг ч удаа ямар нэгэн албан тоот, бичиг ирүүлж байгаагүй. 2 дугаар давхрыг барьж байхад хүртэл ямар нэгэн бичиг ирээгүй. Хэрэв тухайн газар нь үнэхээр Оросын Холбооны Улсын өмч байсан бол яагаад “манай өмчийн газрыг танайх авчихлаа” гэх мэтээр мэдэгдээгүй юм бэ. Би үнэхээр гомдолтой байна. Уг хэрэг 2 жил гаруй үргэлжилж байна. Анх хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад би эрүүл саруул 2 хөл дээрээ явдаг байсан. Энэхүү хэргээс болж маш их сэтгэл зүйн дарамтад орж, эрүүл мэндээрээ хохирсон. Одоо би чихрийн шижингийн өвчтэй, бөөрний дутагдалтай. Үүнээсээ болж байнга аппаратад ордог. Чихрийн шижин өвчин хүндэрсний улмаас хөлийн 4 хуруугаа тайруулсан. Би хэнийг залилсанаа мэдэхгүй байна. Мөн Оросын Холбооны Улс бол Монгол Улсын хөрш орон байхад яагаад өнөөдрийг хүртэл надад залилуулсан гэх хүнийг авчирч У.Боггүй юм бэ. Царай, царайгаа хараад ярьж болно шүү дээ. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.В.Вийн өмгөөлөгч Э.Билэгсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэхүү хэрэг маш удаан шалгагдсан. Шүүгдэгч У.Б нь мөрдөн шалгах ажиллагааны болон анхан шатны шүүх хуралдаанд, мөн удаа дараагийн Захиргааны хэргийн шүүхэд өөр, өөр агуулга бүхий мэдүүлэг, нэхэмжлэлүүдийг гаргадаг. Өөрөөр хэлбэл, тэрээр “би 1994 онд В.И.Ленины нэрэмжит клубыг түрээсэлдэг байсан. Гэтэл уг барилгыг “Цагаан шонхор” ХХК авахаар болсон. Надад урд талынх нь кино сангийн нурсан барилгыг санал болгоход нь би худалдаж авсан. Энэ үед би Абрамовад 16.000 орчим доллар зээлсэн байсан” гэж тайлбарладаг. 1996 онд анхны газар эзэмшигчийн гэрчилгээ авах хүсэлтийг өгөхдөө “би энэ газрыг хоосон байхад нь ашигласан. Тухайн барилгыг би өөрөө барьсан” гэж баримт бүрдүүлж газрын албаар өөрөө кадастр хийлгүүлэх хүсэлт гаргаж, уг хүсэлтийг нь газрын албанаас хүлээн авсан байдаг. Гэтэл 2017 онд Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “би тухайн газрыг хов хоосон байхад нь өөрийн хүү Дэлгэрмөрөнгийн хамт хашаа татаж байсан” гэж тайлбарладаг. Гэтэл энэ үед нь түүний хүү Дэргэрмөрөн төрөөгүй байсан. Харин Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд “тухайн газар нь Оросын Холбооны Улсын өмчийн газар байсан. Уг газрыг надад Абрамова 2000 онд Оросын Холбооны Улс руу буцахдаа зээлийнхээ төлбөрт өгсөн болох нь 6 дугаар хавтаст хэргийн 238 дугаар талд авагдсан 1997 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан гэрээгээр нотлогдож байгаа” гэж мэдүүлсэн. Гэтэл тухайн гэрээ нь “барилгын өмчлөлийг шилжүүлж өгч байна, чи зээлийнхээ төлбөрт энэ газрыг аваарай” гэсэн агуулгатай биш юм. Харин хамтран ажиллах гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл, тодорхой төрлийн энтертаймент үйл ажиллагаа явуулах зорилго агуулсан гэрээ байдаг. Дунд нь хамтын ажиллагааныхаа үр ашгийг хэрхэн хуваах талаар зохицуулсан гэрээ байдаг. Мөн шүүгдэгч У.Б нь “Санкт Петербург холдинг” ХХК-тай гэрээ байгуулсан гэдэг. Улсын бүртгэлийн нээлттэй мэдээллийн сангаас үзэхэд тухайн компани нь 2075288 гэсэн регистрийн дугаартай байх бөгөөд 2006 оны 8 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан байдаг. Уг компанийн хувьцаа эзэмшигч нь шүүгдэгч У.Бын яриад байгаа Абрамова гэж хүн байдаг. 100 хувийн хувьцаа эзэмшигч нь хувь хүн байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн гэрээ нь хүртэл худлаа байдаг. Шүүгдэгч У.Бын тайлбарлаж байгаагаар тамга, тэмдэгтэй гэрээг 2022 онд нотариатаар батлуулж, нотлох баримт гэж өөрөө хэрэгт хавсаргахаар гаргаж өгсөн боловч 1997 онд Санкт Петербург холдинг” ХХК үүсгэн байгуулагдаагүй байсан. Хамтран ажиллах гэрээний дагуу мөнгө зээлээд, уг зээлэндээ тухайн газрыг өгсөн болох нь худлаа юм. Гэтэл шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс “Абрамоватай байгуулсан гэрээг дүгнэсэнгүй” гэж гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй. Тухайн газартай холбоотой Ардын их хурлын депутатуудын төлөөлөгчийн газрын 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 230 дугаартай тогтоол, 1994 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолууд байдаг. Уг тогтоолууд дээр 1.5 га газрын хэмжээ огт өөрчлөгдөөгүй. Одоо ч өөрчлөгдөөгүй явж байгаа. Шүүгдэгч “1.05 га газар байдгаараа байгаа. Харин миний авсан газар уг газраас тусдаа” гэж тайлбарладаг. Гэтэл 1.05 га газар дотор тухайн маргаад байгаа газар маань орсон байдаг. Анх Оросын Холбооны Улсын өмчийн газрыг шүүгдэгчийн худалдаж авсан гэх газартай нэмэхэд 1.6 га газар болно. Уг газрын 1.5 га газар нь тусдаа 1981 оноос өгөгдсөн. Үлдсэн 600 м.кв газрыг шүүгдэгч У.Б зохих ёсны дагуу авсан мэт тайлбарладаг. Гэтэл анхнаасаа 1.5 га газрын асуудал л яригддаг. 1.5 га газраас 700 м.кв газрыг шүүгдэгч У.Б өөрийн харилцаа хамааралтай компанид шилжүүлэн авч, хууль бус бичиг баримт бүрдүүлсэн асуудал байгаа. Шүүгдэгч У.Б нь анхан шатны шүүх хуралдаанд “Оросын Холбооны Улсад 1981 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 282 дугаартай тогтоолоор тухайн газрыг өгсөн. Уг тогтоолыг нь 1994 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолоор хүчингүй болгосон. Энэ газар нь хэнийх ч биш болсон. Иймд бичиг баримтаа хөөцөлдөж, хоосон газар дээр Монгол Улсын иргэнийхээ хувьд газар эзэмших гарах хүсэлт гаргаж авсан” гэдэг. Гэтэл 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 300230 дугаартай тогтоол хүчин төгөлдөр байгаа талаар огт ярьдаггүй. Тухайн тогтоолд 1.5 га газартай холбоотой газрыг Оросын Холбооны Улсад хариу төлбөргүй, хугацаагүйгээр эзэмшүүлж байгаа талаар тодорхой зааж өгсөн. Харин 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдсантай холбогдуулан гадаад улс газар эзэмшиж У.Боггүй байсан учраас энэ шинэ Үндсэн хуульд нийцүүлэн тухайн газрын асуудлыг шийдээрэй гэж 1994 онд тогтоол гарахдаа анхны 1981 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 262 дугаартай тогтоолыг хүчингүй болгосон. Харин 1981 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 230 дугаар тогтоол одоо ч хүчинтэй байгаа. Энэ талаар 1 дүгээр хавтаст хэргийн 49 дүгээр талд авагдсан Гадаад харилцааны яамны 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн Оросын Холбооны Улсын элчин сайдын яаманд ноот бичгээр өгсөн бичигт тухайн газрыг 1981 оны тогтоолын Санкт Петербург хотын захиргаанд дипломат эрхгүйгээр эзэмшүүлэх талаар дурдаж, хавсралтад 1981 оны тогтоолд 1.5 га газарт юу, юу орохыг бүрэлдэхүүнд заасан зургийг хавсаргав гэж байдаг. Тухайн зураг нь 3 дугаар хавтаст хэргийн 67 дугаар хуудсанд авагдсан. /Зургийг үзүүлэн тайлбарлав/ Мөн шүүгдэгч У.Б нь “өнөөдрийг хүртэлх 30 жилийн хугацаанд хэн ч маргаагүй” гэж байна. 1994 оноос эхлэн Оросын Холбооны Улсын Засгийн газраас тухайн газрын хэрхэн, яаж авах талаар яригддаг. Абрамова нь “Санкт Петербург холдинг” ХХК-ийг байгуулахаас өмнө Санкт Петербург хотын төлөөлөгчийн газрын Монгол Улс дахь төлөөлөгч гэсэн статустай байсан. Санкт Петербург хотоос Монгол Улсад албан бичгээр 1994 оны 6 дугаар сараас эхлэн Санкт Петербург хот нь тухайн газрыг эзэмших шаардлагагүй болсон талаар мэдэгдсэн. Энэ талаар Засгийн газрын шийдвэр гарсан. 1994 оноос хойш Монгол Улс дахь Оросын Холбооны Улсын элчин сайдын яам тухайн газрын эзэмшлийн асуудлыг хариуцах талаар тогтоол гарсан. Уг тогтоол нь нийтэд илэрхий үйл баримт байсан. “Цагаан шонхор” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага Энхтайвантай өнгөрсөн хугацаанд маргаан өрнөсөөр байсан. 1994 оны 6 дугаар сард Абрамова гэх хүнтэй Санкт Петербург хотын төлөөлөгч хамааралтай мэт байгаа боловч уг асуудал нь Оросын Холбооны Улсын элчин сайдын яамны асуудал болж хувирсан. Санкт Петербург холдинг компанийн төлөөлөгчийн газартай, эсхүл өөрсдийнх нь яриад байгаа 2006 онд байгуулагдсан “Санкт Петербург холдинг” ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээ, худалдах, худалдан авах гэрээ, ямар нэгэн эрх шилжүүлэх гэрээ, зээлийн гэрээ, эргэн төлөлтийн баталгаа зэрэг баримт хэрэгт огт байхгүй. Зөвхөн шүүгдэгч У.Б өөрөө л тухайн газрыг худалдаж авсан гэж ярьдаг. Үүнийг нь нотолсон баримт хэрэгт байхгүй тул шүүх үнэлэх боломжгүй. Энэ талаар баримтаа гаргаж өгөөгүй. 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр С.С.Жилинский гэх хүнээр кадастр хийлгэсэн гэж байна. Энэ талаар 1 ширхэг л баримт байдаг. Энэхүү баримтаар тухайн кадастраар хэн нэгэн Оросын Холбооны Улстай 1.5 га газрыг Монгол Улсын газрын албанаас тодорхойлж гаргасан газар эзэмших эрхийн болон өмчлөл, ашиглалтын гэрчилгээ байхгүй. Энэ нь тухайн үед хариуцаж байсан С.С.Жилинский гэх хүний кадастр хийлгэсэн баримт байгаа. Цэгүүдийг харвал 1.5 га газар биш арай бага хэмжээгээр хийсэн бөгөөд “Цагаан шонхор” ХХК-тай В.И.Лениний нэрэмжит клубын үндсэн барилгатай маргаж байхад хийгдсэн кадастрын зураг юм. Өөрөөр хэлбэл, тухайн газартай холбоотой 2 маргаан үүссэн. “Цагаан шонхор” ХХК нь том хэсэг газар дээр нь барилга барьж, шүүхээр шийдвэрлүүлэх асуудлын талаар ярьж байсан. Тухайн кадастрын зургийг “Цагаан шонхор” ХХК-тай холбоотой газар нь аль хэсгийн газар болохыг гаргаж ирэхийн тулд хийлгэж байсан. Тухайн кадастрын зураг нь цаашаа ямар нэгэн баримтаар албажсан зүйл байхгүй. Мөн шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс “хэнийг хэрхэн, яаж хохироож байгааг мэдэхгүй байна” гэдэг. Яллах дүгнэлтийн хавсралтад хохирлын асуудал яригддаг. Яллах дүгнэлтийн хавсралтын 4 дүгээр талд гэмт хэргийн улмаас учирсан нийт хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд хийсэн үнэлгээний компаниар буюу шинжээчийн дүгнэлтээр 61.000.000 төгрөгийн хохирол үүссэн гэж үзсэн. “Д И” ХХК нь 2014 онд өөр дээрээ авахдаа 5.000.000 төгрөг өгсөн гэдэг. Уг төлбөрийг нь хохирлоос хасаж тооцсон. Учир нь, тухайн үеийн газрын үнэлгээгээр өгсөн гэж үзсэн. Харин эрүүгийн хэрэг үүсэж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэхэд өөрийн харилцаа хамааралтай компани болох одоогийн шилжүүлж өгөөд байгаа Оргил МГЛ ХХК-иар 56.232.000 төгрөгийг төлүүлсэн байдаг. Энэ үнэлгээ нь газрын дуудлага худалдааны үнэлгээтэй дүйцэж байгаа учраас газрын хохирол төлөгдсөн байна. Иймд хотын хувьд хохирол нэхэмжлэх асуудал байхгүй гэж үзсэн. Уг гэмт хэргийн улмаас Оросын Холбооны Улсын эрх ашиг хөндөгдсөн, учир нь тухайн газар  дээр барилга байсан. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Тухайн барилгыг “Оргил МГЛ” ХХК-д 500.000.000 төгрөгөөр худалдсан гэрээ байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч У.Б нь “төсөл хэрэгжүүлэх гэж 500.000.000 төгрөг авсан. Энэ миний газар биш, би мөнгөө аваад явсан” гэж ярьдаг боловч тухайн газрыг шилжүүлэхээс 1 сарын өмнө өөрийнхөө эхнэрийг оролцуулж, шинээр гэрээ байгуулж, тухайн гэрээг байгуулсан компанитайгаа дүр эсгэж 500.000.000 төгрөгийг шилжүүлсэн хэлцэл хийсэн байдаг. Одоо ч тухайн газар нь шүүгдэгч У.Бын харилцаа, хамааралтай “Оргил МГЛ” ХХК-ийн нэр дээр шилжсэн байдаг. Үүний дараа шүүхэд нэхэмжлэл өгч, 500.000.000 төгрөгийн барилгыг нураасан. Шүүгдэгч У.Б нь Оросын Холбооны Улсын ямар үнэлгээтэй барилгыг түрээсэлж байхдаа яаж, хэрхэн засан сайжруулсан болохоо нотлох боломжгүй. Бидний зүгээс барилгынхаа хохирлыг нэхэмжилмээр байгаа. Одоо тухайн барилга байсан газарт “Оргил МГЛ” ХХК-ийн нэрээр 2 давхар цутгамал карказ босгоод орхисон байгаа. Хэрэв шүүгдэгч У.Б танай барилгын үнэлгээ ийм байсан гэж баримтаа гаргаж ирвэл бид иргэний журмаар хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байгаа. Нэгэнт нураагдсан барилгын үнийг тогтоох ямар ч боломжгүй тул одоогоор хохирлыг асуудлыг тодорхойлох боломжгүй. Гэхдээ шүүгдэгч У.Б нь тухайн барилгыг 500.000.000 төгрөг худалдсан гэж байгаа. Бидний зүгээс тухайн үеийн зах зээлийн үнэлгээ нь 500.000.000 төгрөг байсан болов уу гэсэн таамаглалын шинжтэй нөхцөл байдал үүсээд байна. Гэхдээ тухайн барилгыг шүүгдэгч У.Б нь өөрийн харилцаа, хамааралтай компани руу шилжүүлсэн тул үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг яагаад эрүүгийн шүүхээр дүгнэж байгаа вэ гэх асуудал яригддаг.  В.И.Ленины нэрэмжит клубын 1.5 га газар дээр 1 ширхэг том барилга болон жижиг барилгуудтай холбоотой 2 хүчин төгөлдөр шийдвэр байгаа. 1999 онд 1.500.000 ам.долларын үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээг Оросын Холбооны Улсын хөрөнгө гэж гаргаж авсан. Энэхүү шийдвэрийг “Цагаан шонхор” ХХК-ийн нэхэмжлэлээр 2012 онд Монгол Улсын Дээд шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон. Энэ талаар баримт хэрэгт авагдсан байгаа. Гэхдээ 2012 оны шийдвэр нь шүүгдэгч У.Бын авсан газар, байртай огт хамаагүй. Үндсэн В.И.Ленины нэрэмжит клубын барилгатай хамааралтай. Уг шийдвэрт “Засгийн газрын 1994 оны тогтоолоор дипломат зориулалтаар ашиглах эрхийг нь болиулсан байхад 1999 онд гэрчилгээ гаргахдаа Оросын Холбооны Улс дипломат зориулалтаар авсан байна. Энэ нь улсын бүртгэлийн бүрдүүлбэрийн шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр тухайн гэрчилгээг хүчингүй болгосон. Тухайн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн хамгийн ард талд “энэ газар бол Оросын Холбооны Улсын газар болон үл хөдлөх эд хөрөнгө мөн байна. Дипломат бишээр холбогдох бичиг баримтаа бүрдүүлж, энэ газрын гэрчилгээг авах нь гуравдагч этгээд буюу Оросын Холбооны Улсад нээлттэй. Энэ шүүхийн шийдвэр саад болохгүй” гэсэн зүйл байгаа. Энэхүү шийдвэр нь яагаад уг хэрэгт нотлох баримтаар бүх хувийн хэрэгт авагдсан учир нь тухайн 1.5 га газар нь бүхэлдээ хэний өмчлөл болох асуудлыг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр дүгнэгдсэн үйл баримт байгаа эсэхэд ач холбогдолтой юм. Шүүгдэгч У.Б нь эхлээд 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 322 м.кв хэмжээтэй газар эзэмших гэрээг байгуулж, улмаар 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203029873 дугаарт бүртгүүлэн эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авсан. Дараа нь өөрийнхөө ээжийнхээ нэр дээр шилжүүлж, ээжээс нь хүү рүүгээ шилжүүлж, хүүгээс нь дахин “Оргил МГЛ” ХХК руу буюу өөрийнхөө эхнэрийн хувь эзэмшдэг харилцаа хамааралтай компанийг шинээр байгуулж, энэ газрыг шилжүүлж авсан. Өөрөөр хэлбэл, газартай холбоотой маргаантай асуудал тухайн үед ч үүсэж байсан тул газрын шилжилтийг хууль ёсны болгох буюу хөндлөнгийн этгээдэд шилжигдсэн мэтээр харагдуулах зорилготой байсан. Энэхүү нөхцөл байдлыг ашиглаж Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2017 онд шүүгч Насандэлгэр шүүхийн шийдвэр гаргасан байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч У.Б нь ““Оргил МГЛ” ХХК чинь шүүхээр явж газраа 700 м.кв болгож авсан юм байна лээ. Би мэдэхгүй” гэдэг. Гэтэл тухайн шүүхийн шийдвэрийг үзэхэд шүүгдэгч У.Б нь өөрөө нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон бөгөөд гаргасан нэхэмжлэлдээ “би энэ газрыг 1994 онд хоосон газар байхад нь өөрийнхөө хүү Дэлгэрмөрөнгийн хамтаар хашаалж авч, барилга барьсан. Гэтэл манай газрын хойно 400 м.кв хоосон газар байхаар нь газраа сунгахаар хүсэлт гаргасан. Гэтэл газрын албанаас “энэ газар чинь Оросын Холбооны Улсын өмчит газар шүү дээ” гэж хэлээд татгалзаад байна. Гэтэл тухайн газар нь Оросын Холбооны Улсын өмч болох талаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ байхгүй. Иймд тухайн Газрын албаны татгалзал үндэслэлгүй байна” гэж нэхэмжлэл гаргасан. Гэтэл тухайн үед шүүгдэгч У.Бын хүү Дэлгэрмөрөн төрөөгүй байсан. Шүүгдэгч У.Бын хүү Дэлгэрмөрөн нь 1998 онд буюу тухайн үйл явдал болохоос 2 жилийн дараа төрсөн байдаг. Хэдийгээр эрүүгийн хэрэгт шүүгдэгч нь өөрийн гэм бурууг заавал нотлох үүрэггүй боловч Захиргаа болон Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үнэн зөв нэхэмжлэл гаргах үүрэгтэй. Гэтэл Газрын албанаас гэрчилгээ олгогдоогүй, Засгийн газрын тогтоол байсан гэх нөхцөл байдлыг ашиглаж хоосон газар байсан мэтээр ярьдаг. 2017 оны шүүхийн шийдвэрт шүүгч Насандэлгэр дүгнэхдээ “ямар ч байсан одоогоор бол энэ газар дээр хэн нэгэн этгээдэд албан ёсоор газар олгосон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байгаа тул хариуцагч талын татгалзлыг үндэслэлгүй” гэж дүгнэсэн. Харин тухайн газрыг шүүгдэгч У.Бын эзэмшил, эсхүл Оросын Холбооны Улсад хамааралгүй гэсэн дүгнэлт огт хийгээгүй. Нэгэнт шүүхийн шийдвэр гарсан тул Газрын алба шүүхийн шийдвэрийг биелүүлж, өнөөдрийн байдлаар тухайн газар дээр 700 м.кв нь шүүгдэгч У.Бын эхнэрийн хувь эзэмшдэг “Оргил МГЛ” ХХК-д шилжсэн нөхцөл байдалтай байгаа. Анхнаасаа бусдын газар болохыг мэдсээр байж зохиомол нөхцөл байдлыг бий болгож, өөрөө анхнаасаа тухайн газрыг хашаалсан мэтээр ярьж байгаа нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Шүүгдэгч У.Б нь тухайн газрыг гэрээний төлбөр, зээлд авсан болохоо өөрөө нотолж чадаагүй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Эцэст нь хэлэхэд Баярцогт, БатУ.Б, “Юнайтэд колорс” ХХК-иудад бусад хэсэг газарт өгсөн байгаа газар эзэмших гэрчилгээтэй холбоотой маргааныг энэ арга замаар хийхэд яагаад маргаагүй юм бэ гэх асуудал яригддаг. Энэ асуудлаар одоо ч маргаж байгаа. Шүүгдэгч У.Бын эзэмшиж байгаа газрыг тухайн үед “Цагаан шонхор” ХХК авчихаад өөрийнхөө харилцаа, хамааралтай хүмүүс рүү хуваасан. Тухайлбал, “Монгол өмгөөлөгч” хуулийн фирм нь 2012 оны захиргааны хэрэг дээр “Цагаан шонхор” ХХК-ийг өмгөөлж байсан. Энэхүү хуулийн фирмийн нэр дээр хүртэл газар гаргасан байсан асуудлыг нь 2 улсын Засгийн газрын ажлын хэсэг хэлэлцэж, цагдаагийн байгууллагад хандаж шалгасан. Энэ нь шүүгдэгч У.Бтой хамаагүй учраас тухайн газрыг ямар замаар олгосон эсэхэд шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй. Энэхүү асуудал нь тусдаа захиргааны журмаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэж, шалгагдаж явж байгаа. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор Н.Өнөрбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс шүүгдэгч У.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн үндэслэл, журмыг баримтлан тусгай ангид заасан хэм, хэмжээний дотор 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Шүүгдэгч У.Бын өмгөөлөгчийн зүгээс “анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалд нийцээгүй, шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Учир нь, тухайн Оросын Холбооны Улсын өмчит 1997 оны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй кадастрын зураг /3 дугаар хавтаст хэргийн 67 дугаар хуудсанд/, “Д И” ХХК-ийн кадастрын зургийг /3 дугаар хавтаст хэргийн 120 дугаар хуудсанд/ харахад анзаарагдана. Тухайн кино сангийн барилга нь Оросын Холбооны Улсын өмчийн гараажийн зориулалттай ашиглаж байсан үл хөдлөх эд хөрөнгө болох нь тогтоогдсон. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргаж өгсөн хамтран ажиллах гэрээ нь хууль зүйн хувьд үнэлэх боломжгүй байсан. Гэрээний 12 дугаар заалтын доор “тухайн гэрээг 3 хувь үйлдэж, нотариатаар гэрчлүүлж хүчин төгөлдөр болно” гэж байдаг. Гэтэл шүүгдэгч У.Б нь тухайн нотариатаар гэрчлүүлээгүй баримтыг 2022 онд нотариатаар гэрчлүүлж шүүхэд гаргаж өгсөн нь хууль зүйн нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй учраас өмгөөлөгчийн гаргаж өгсөн баримтад ямар нэгэн хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Иймд тухайн гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзсэн. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч “С.С.Жилинскийн хүсэлт, түүнд хавсаргасан газрын кадастрын зургийг нотлох баримтаар гарган өгсөн” гэж тайлбарлаж байна. Зөвхөн захиргааны хэрэгт гаргаж өгсөн “Цагаан шонхор” ХХК, “Юнайтэд колорс” ХХК-тай холбоотой баримтыг 3 дугаар хавтаст хэргийн 68 дугаар талд авагдсан Оросын Холбооны Улсын өмчийн хөрөнгөтэй холбоотой кадастрын зургийг харьцуулж үзэхэд тодорхой харагддаг. Тухайн кадастрын зургийг шууд нотлох баримтаар үнэлж, бусад нотлох баримтаар үгүйсгэх хэмжээний нотлох баримт гэж дүгнээгүй талаар шүүхийн шийтгэх тогтоолд хууль зүйн дүгнэлт хийсэн. 2010 болон 2015 оны анхан шатны дуудлага худалдааны үнийн дүнгээр газрыг үнэлсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Хэдийгээр зах зээлийн үнэлгээгээр үнэлэх боломжтой боловч төр хохирогчоор оролцож байгаа учраас төрөөс гаргаж байгаа анхан шатны суурь үнэлгээгээр тогтоосон. Шүүгдэгч болон түүний хамаарал бүхий этгээд “Оргил МГЛ” ХХК-ийг төлсөн төлбөрийг хохирол төлсөнд тооцсон нь үндэслэлтэй. Хүн хуулийн этгээдийн эд хөрөнгөд хохирол учруулсан нь тохиолдолд хохирогчоор тогтоогддог. Төр нь хуулийн этгээдийн эрх хэмжээг нэгэн адил бусад хуулийн этгээдтэй нийтийн өмчлөлийн асуудлаар адилхан үүрэг хүлээдэг. Төрийг төлөөлж Газрын албанаас оролцсон З.Мгийн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг шүүгдэгчийн өмгөөлөгчөөс иш татаж, тайлбарлаж байна. Тухайлбал, хохирогчоор өөр этгээд тогтоогдох ёстой байсан. Хэн нэгэн төрийн захиргааны байгууллагын Засаг даргын агентлагаас тухайн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдох этгээдийг томилж өгнө үү гэсэн албан бичгийг хүргүүлснээр тухайн этгээд томилогдсон байгаа. Шүүгдэгч У.Б нь бусдыг төөрөгдөлд оруулж, хуурамч баримт бичиг үйлдэж, тухайн эд зүйлс, хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлж авсан болох нь хангалттай тогтоогдож байна. Шүүгдэгчийн гарган өгч байгаа тайлбар, үндэслэл бүхэн нь нотлох баримтаар няцаагддаг. Тухайлбал, тухайн барилгыг 500.000.000 төгрөгөөр “Оргил МГЛ” ХХК-д худалдсан гэдэг боловч энэ талаар баримт байдаггүй. Мөн гэрээ гаргаж өгдөг боловч гэрээний дагуу төлбөр төлсөн баримт байдаггүй. Тухайн гэрээнд төлбөр төлснөөр хүчин төгөлдөр болно гэж заасан байгаа. Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр У.Б өөрөө оролцсон. Шүүгдэгч У.Б нь анхнаасаа тухайн газрыг Оросын Холбооны Улсын өмч байсан болохыг мэдэж байсан атлаа тухайн эд хөрөнгийг өөрийн мэтээр улсын бүртгэлд тодорхой хэмжээний хуурамч баримт бичгийг бүрдүүлж гэрэл зураг, бусад хүсэлт зэргээр бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмших эрхийн гэрчилгээг олж авсан. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр газрынхаа хэмжээг нэмэгдүүлж, төрийг хохироосон. Мөн тухайн газрыг “Оргил МГЛ” ХХК-д шилжүүлснээс хойш хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгаж байх хооронд тухайн шилжүүлгийн асуудлууд явагдсан. Мөн Оросын Холбооны Улсын өмчлөлийн 6 автомашины гараажийн барилгыг төрийн албан ёсны зөвшөөрлийн үндсэн дээр “Оргил МГЛ” ХХК буулгаж, улмаар барилгын суурийн ажлыг эхлүүлсэн. Одоогийн байдлаар барилгын зөвшөөрлийг түр хугацаагаар түдгэлзүүлсэн байгаа. Шүүгдэгч У.Бын үйлдсэн гэмт хэргийн үйлдлийн арга, санаа, сэдэлт хүрсэн үр дүн зэргээс тухайн залилах гэмт хэргийн шинжийг буюу хуурамч баримт бичиг үйлдэж, бусдыг төөрөгдөлд оруулж бодит байдлыг нуух замаар их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн шинж хангалттай тогтоогдсон тул давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч У.Б нь “Д И” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа хуучнаар Оросын Холбооны Улсын өмчид бүртгэлтэй В.И.Лениний нэрэмжит клубын барилга байгууламжийн цогцолборт хамаарах кино сангийн барилгыг түрээсийн гэрээний үндсэн дээр ашиглаж байхдаа тухайн барилгыг бусдын буюу Оросын Холбооны Улсын өмч гэдгийг мэдсээр байж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, залилан кино сангийн барилгыг өөрийн компанийн хөрөнгийг шинээр барьж байгуулсан мэтээр баримт материал бүрдүүлэн Нийслэлийн газрын алба болон Нийслэлийн Улсын бүртгэлийн газарт гарган өгч 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 322 м.кв хэмжээтэй газар эзэмших гэрээг байгуулж, улмаар 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203029873 дугаарт бүртгүүлэн эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авсан,

улмаар У.Б нь үргэлжилсэн үйлдлээр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дээрх 322 м.кв газрын хэмжээг нэмэгдүүлэх тухай нэхэмжлэлийг гаргаж, Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаанд оролцон 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 128/ШШ2017/0933 дугаартай шийдвэрээр тухайн газрыг 748 м.кв болгон өөрчлөхийг Нийслэлийн Засаг даргад даалгах шийдвэрийг гаргуулж, 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр А/546 дугаар захирамжаар “Оргил МГЛ” ХХК-д 748 м.кв газрыг олгуулсны улмаас төрд их хэмжээний буюу 61.332.480 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

гэрч Б.В.Вийн “...Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Оросын холбооны улсын өмчлөлийн барилга байгууламж болох Ленин клуб цогцолборын нэгэн хэсгийг нураасан байхыг 2020 оны 5 дугаар сарын сүүлээр мэдсэн. Энэ цогцолбор нь бүхэлдээ Оросын холбооны өмч байгаа юм. ...Бидний зүгээс үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн Д/26008 дугаартай гэрчилгээг сэргээх, түүнчлэн газар эзэмших талаарх асуудлыг Оросын холбооны улсын өмчлөлд бүртгэж өгөх талаарх асуудлыг Монгол Улсын Засгийн газарт 2019 оны 11 сард хүсэлт тавьсан. Үүний дагуу Монгол Улс, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Энэ асуудлыг бүрэн шийдэгдээгүй байхад тухайн газрыг өөр байгууллага, хүнд шилжүүлэн өгч, өмнө байсан объектыг буулган газар дээр нь шинээр барилга барьж байгаа явдлыг бид хүлээн зөвшөөрөхгүй. ...” /1хх 59/,

гэрч Н.Мгийн “...2016 оны сүүлээр У.Б ахтай уулзахад өөрийн нэр дээрх хөрөнгийг зарах санаатай байна гэж ярьсан, үүний дагуу түүнтэй уулзаж ярилцаад зарах гэж байгаа газар объектынх нь бичиг баримтуудтай нь танилцахад хууль ёсны дагуу өөрийн эзэмшилд бүртгүүлсэн, гэрчилгээжсэн байсан. ...2020 оны 4 сард барилгажих зөвшөөрлийг авсан, үүний дагуу барилгажихаар газар дээрх урьд нь ашиглагдаж байсан 2 давхар барилгыг нурааж, хундаам цутгалтын ажлыг эхлүүлж байх үед ОХУ-ын талаас гомдол гарснаар манай барилгын ажил зогссон. ...” /3хх 163-164/,

гэрч Д.Бын “...Тухайн үед бүртгэлийг хийхдээ “Д И” ХХК-ийн эд хөрөнгийг бүртгүүлэх хүсэлт, мэдүүлэг, газрын гэрээ, гэрчилгээ, барилгын фото зураг, кадастрын зураг, план зураг зэргийг үндэслэж бүртгэлийг хийсэн байна. Тухайн аж ахуйн нэгжийн газрын гэрчилгээ, кадастрын зураг дээрх энэхүү бүртгүүлэх гэж буй объект нь байршиж байсан учраас “Дэлгэр интернейшнл” ХХК-ийн барилга юм байна гэж ойлгоод бүртгэж гэрчилгээжүүлэх ажлыг хийсэн байна. ...барьж гүйцэтгэсэн шинээр гэрчилгээжихээр ирж байгаа байшин барилгыг барилгын зөвшөөрөл зэрэг холбоотой баримтуудыг бүрдүүлж авдаг. ...” /3хх 181/,

гэрч Б.АриунУ.Бын “...Хувийн хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Д И” ХХК-ийн тодорхойлсон албан бичгээс бусад байдлаар буюу Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын баталсан 2011 оны “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-д заасан нотлох баримт авагдаагүй байна. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон эрх бүхий байгууллагын тогтоол шийдвэр, өмчлөх эрх шилжүүлж авсан гэрээ, хэлцэл, хэрэв тухайн компани өөрөө барьж гүйцэтгэсэн бол улсын комиссын дүгнэлт зэргээр нотлогдоно. Эдгээр баримтуудыг энэхүү журамд бүрдүүлж нотолсон байхыг шаарддаг юм. Гэтэл хувийн хэрэгт “Д И” ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч гэдгийг нотлоогүй, эрх бүхий байгууллагаас үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн эсэхийг бүрэн тогтоогоогүй байна. ...Улсын бүртгэгч нь “Д И” ХХК-ийн өмчлөлд дээрх эд хөрөнгийг анх удаа бүртгэхдээ өмчлөх эрхийн нотлох баримтыг дутуу бүрдүүлж авсан байна. Улмаар өмчлөх эрх нь бусдын өмчлөлд гэрээгээр дамжин шилжсээр одоогийн байдлаар “Оргил МГЛ” ХХД-д бүртгэлтэй байна. ...” /3хх 186-187/,

хохирогчийн төлөөлөгч Б.В.Вын “...Монгол Оросын Засгийн газрын хоорондын дэргэдэх Оросын Холбооны Улсын үл хөдлөх хөрөнгийг хариуцсан худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан хамтын ажиллагааны комиссын гишүүд болох Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Улсын бүртгэлийн газраас хүмүүсийг оролцуулалгүйгээр “Юнайтад Колорс” ХХК-д хуучин В.И.Лениний нэрэмжит клубын обьектуудын цогцолборын газрын хэсэг болох 6185 кв.м бүхий газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэж манай талын эрх ашгийг хохироосон гэж үзэж байна. 2012 онд Нийслэлийн Захиргааны шүүхээс манай эзэмшлийн Ленин клубын цогцолбор барилгын өмчлөлийн эрхийг хүчингүй болгосон, үүний дараагаар одоогийн “Юнайтед колорс” ХХК, “Оргил МГЛ” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүд нь хэсэгчилсэн байдлаар хэрхэн яаж эзэмших болсон талаар ойлгохгүй байх тул энэ асуудлыг хуулийн хүрээнд шийдэж өгнө үү.” /6хх 136/,

гэрч Ц.Бгийн “...Газрын мэдээллийн сангаас шүүж үзэхэд “Д И” ХХК-ийн гаргасан газрын 322 мкв газар нь бүртгэгдсэн, эзэмшигч тодорхойгүй мэдээлэл бүртгэгдсэн, харин үүнийг тойроод Санкт-Петербург буюу Ленин клубын барилгын газар нь тусдаа 10610 мкв талбайтайгаар тус тус бүртгэгдсэн байсан. ... Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын газар барилгажилтын зөвлөлийн хурлаар “Д И” ХХК-ийн газар эзэмших хүсэлт гаргасан газрыг баталгаажуулахаар хуралд хүсэлтийг нь уламжилсан. ... Тухайн үед “Д И” ХХК өөрсдөө барилгыг барьсан гэх баримтуудыг хавсаргаж ирүүлсэн байсан, мөн би очиж үзэхэд өөрсдөө үйлчилгээний зориулалтаар үйлчилгээ явуулж байсан, энэ нөхцөл байдлыг хуралд танилцуулж, барилга байрлаж байгаа хэмжээгээр нь газар олгохыг хурлаас шийдвэрлэсэн, тухайн үед Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Бат-Үүлийн захирамжаар дуудлага худалдааны анхны үнийг нөхөж төлүүлэх тушаал гарч байсан, үүний дагуу нөхөн төлүүлэх шийдвэр гарсан гэж ойлгож байна. ... “Д И” ХХК нь тухайн 2 давхар барилгыг өөрсдийн хөрөнгөөр барьсан талаар ямар нэгэн гэрчилгээ байхгүй байсан, би бодохдоо өөрсдөө үйл ажиллагаа явуулж байсан, мөн хүсэлтдээ засвар үйлчилгээ хийсэн, барьж гүйцэтгэсэн гэх анхан шатны баримтуудыг хавсаргаж өгсөн болохоор тэднийх юм байна гэж ойлгосон” /6хх 149-150/,

хохирогчийн төлөөлөгч Э.А “Эрүүгийн хэрэгт Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын кадастрын хэлтсийн дарга П.Баянтүмэнээр ахлуулсан нэр бүхий 4 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн А/138 дугаартай шинжээчийн дүгнэлт байна. Уг дүгнэлтийн 2, 3 дугаар хэсэгт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Жамьян гүний гудамжинд байрлах нэгж талбарын 1406000102, 18643310379869 дугаартай 749 м.кв талбай хэмжээ бүхий газрын эзэмших эрх олгохдоо Нийслэлийн засаг даргын 2014 оны А/811 дугаар захирамжаар “Дэлгэр интернейшнл” ХХК-нд үйлчилгээний зориулалтаар 322 м.кв газрыг эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 33.1.2 дахь заалтыг үндэслэл болгоогүй буюу дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар эзэмшүүлээгүй байна. Дээрх үйлчилгээний зориулалттай 322 м.кв талбайтай газрыг Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/546 тоот захирамжаар 748 м.кв талбай болгож өөрчлөлт оруулсан байна. Ингэхдээ Газрын тухай хуулийн 33.1.2 дахь заалтыг үндэслэл болгоогүй ба дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлээгүй байна гэж тус тус дүгнэсэн байна. ...” /7хх 28/,

У.Бын яллагдагчаар өгсөн “...1997 онд байх Л.И.Абрамова нэг өдөр намайг дуудаад Санкт Петербург төвийн хашааны зүүн урд байрлах жижиг байшинг үзүүлсэн. Тэр байшин нь нэг давхар, дээвэргүй, хаалга, цонхгүй, дотор ханыг нураасан, эд хогшил, халаалт, цахилгааны шугам, пааруудыг нь салгаад авсан, модон шалыг нь хуулаад аваад явчихсан, дотор тал нь хүний баас, шээсээр дүүрсэн, ер нь ашиглах боломжгүй нурсан байшин байсан. Тэрээр энэ байшингийн засварыг хийгээд түрээсээр ашигла, тэгээд зээлсэн мөнгөө суутгаад явъя гэсэн ба өөрсдөө засварын ажилд хөрөнгө оруулж чадахгүй гэж хэлсэн. Ингээд би байшингийн өмчлөгч “Санкт Петербург холдинг” ХХК-ийн захирал Л.И.Абрамоватай байшинг өөрийн зардлаар засаж тохижуулан, зардлын мөнгийг буцааж авах, харин компани надаас зээлж үйл ажиллагаандаа зарцуулсан мөнгийг хамтын үйл ажиллагаанаас олсон ашгаас суутгаж манай компани буцааж авахаар тохиролцсон юм. 1996 онд 15.674.150 төгрөг, 1997 онд 35.153.666 төгрөг, 1998 онд 28.035.146 төгрөг, 1999 онд 31.481.530 төгрөг, 2000 онд 45.673.127 төгрөг, 2001 онд 22.305.826 төгрөг, 2002 онд 24.900.655 төгрөг тус тус төлсөн ба нийт 203.224.100 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж засварласан. Бид дээрх хугацаанд 203.224.100 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж уг барилгын сантехник, цахилгааны шугамыг дахин татаж, дээвэр, цонх, шалыг хийж ашиглалтад оруулан, нийтийн хоолны үйлчилгээ явуулж эхэлсэн. ...Уг байшинд үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн болон газар эзэмших эрхийн гэрчилгээ, холбогдох бичиг баримт байгаагүй. Нэгэнт өр авлагадаа авсан учир улсын бүртгэлд өөрийн компанийн өмчлөлд бүртгүүлж гэрчилгээг хуульд заасан журмын дагуу авсан. “Санкт Петербург холдинг” компанийн өмчлөлийн байшинг төлбөр тооцоондоо авч үйл ажиллагааг явуулж байсан. Мэдээж би энэ барилгад өөрийн ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн, “Санкт Петербург холдинг” компанид зээлдүүлсэн мөнгөндөө авсан учир өөрийн өмчлөлд бүртгүүлэх нь хууль бус гэж үзэхгүй байна. Ингээд нурсан барилгыг засварласан баримт материалаа бүрдүүлэн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээг авсан. Мөн уг үл хөдлөх хөрөнгийн газрыг суурийн хэмжээгээр нь улсын бүртгэлд бүртгүүлж газар эзэмших эрхийг гэрчилгээгээ хуулийн дагуу авсан. ...” /6хх 225-229/ гэсэн мэдүүлгүүд,

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А/138 дугаартай “Дэлгэр интернейшнл ХХК-нд барилга баригдсан үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн А/811 тоот захирамжаар 322 м.кв газар эзэмших эрх олгосон. Уг газар нь НИТХ-ын тогтоолоор баталсан 2014 тухайн жилийн төлөвлөгөөнд шинээр эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршилд тусгагдаагүй, Газрын тухай хуулийн дагуу дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах журмаар шийдвэрлээгүй байна. ...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 128/ШШ2017/0933 тоот шийдвэрийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/546 тоот захирамжаар талбайн хэмжээг нэмэгдүүлж 749 м.кв болгож баталгаажуулсан. Ингэж талбайн хэмжээг нэмэгдүүлэхдээ тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй шийдвэрлэсэн байна. Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/811 тоот захирамжаар “Дэлгэр интернейшнл” ХХК-д үйлчилгээний зориулалтаар 322 м2 талбайтай газрыг эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 33.1.2 дахь заалтыг үндэслэл болгоогүй буюу дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар эзэмшүүлээгүй байна. Уг газрын дуудлага худалдааны анхны үнийг Засгийн газрын 1997 оны 152 дугаар тогтоол, Зам, тээвэр, барилга хот байгуулалтын Сайдын 2010 оны 206 дугаар тушаалыг үндэслэж тооцов” /4хх 97/ гэсэн шинжээчийн дүгнэлт,

Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд И.Азизовын албан бичиг /1хх 11/, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.В.Вийн албан бичиг /1хх 20-21/,

1999 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Монгол Улсын үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 26008/Д дугаартай гэрчилгээ /1хх 42, 164/,

2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн №11-1662903 дугаартай Улсын бүртгэлийн ерөнхий газар, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар, Сүхбаатар дүүргийн бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Н.Анхбаярын тодорхойлолт /1хх 44/,

2011 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 190917 дугаартай лавлагаа /1хх 45/,

Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны 1981 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 230 дугаартай “Барилгын байршил тогтоох тухай” тогтоол /1хх 46/,

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн 1981 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 262 дугаартай “Эдэлбэр газар эзэмшүүлэх тухай” тогтоол /1хх 54, 6хх 129/,

“Д И” ХХК-ийн 2014 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн А04/158 дугаартай Нийслэлийн өмчийн харилцааны газарт гаргасан хүсэлт /2хх 139/,

“Д И” ХХК-ийн 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн А03/88 дугаартай Нийслэлийн өмчийн харилцааны газарт гаргасан хүсэлт /2хх 140/,

Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 000305260 дугаар /2хх 146, 220/,

2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний хуулбар /2хх 147/,

Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 000620901 дугаар гэрчилгээ /2хх 211/,

2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний хуулбар /3хх 212/,

2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний хуулбар /2хх 241, 3хх 53/,

Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 000620901 дугаар /3хх 3/,

Нийслэлийн засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/207 дугаартай захирамж /3хх 9/,

2018 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний хуулбар /3хх 23/,

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0933 дугаартай шийдвэрийн хуулбар /3хх 29/,

Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн /3 хх 34/,

2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний хуулбар /3хх 39/,

Нийслэлийн засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/771 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамж /3хх 58/,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 7/31 дугаартай “Барилгын өмчлөх эрх анх 2014 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Дэлгэр интернейшнл ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2203029873 дугаарт бүртгэгдсэн байх бөгөөд уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдөр бэлэглэлийн гэрээгээр иргэн Б.Дэлгэрмөрөнгийн өмчлөлд, 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээгээр иргэн Д.Дэжид нэмэгдэж, 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр Оргил МГЛ ХХК-ийн өмчлөлд тус тус шилжин бүртгэгдсэн байна” албан бичиг /3хх 63/,

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /3 хх 149/,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 38 дугаар тушаалаар баталсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам” /3хх 190-196/,

Нийслэлийн газрын албаны 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 01/2840 дугаартай албан бичиг /4хх129/,

Нийслэлийн газрын албаны 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 01/3891 дугаартай албан бичиг /4хх 154/,

Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 51 дүгээр тогтоол /6хх 128/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч У.Быг хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

            Түүнчлэн, шүүгдэгч У.Б нь В.И.Лениний нэрэмжит клубын барилга байгууламжийн цогцолборт хамаарах кино сангийн барилгыг Оросын Холбооны Улсын өмч гэдгийг мэдсээр байж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, залилан кино сангийн барилгыг өөрийн компанийн хөрөнгөөр шинээр барьж байгуулсан мэтээр баримт материал бүрдүүлэн Нийслэлийн газрын алба болон Нийслэлийн Улсын бүртгэлийн газарт гарган өгч 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 322 м.кв хэмжээтэй газар эзэмших гэрээг байгуулж, улмаар 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203029873 дугаарт бүртгүүлэн эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авсан,

            улмаар үргэлжилсэн үйлдлээр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дээрх 322 м.кв газрын хэмжээг нэмэгдүүлэх тухай нэхэмжлэлийг гаргаж, Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаанд оролцон 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 128/ШШ2017/0933 дугаартай шийдвэрээр тухайн газрыг 748 м.кв болгон өөрчлөхийг Нийслэлийн Засаг даргад даалгах шийдвэрийг гаргуулж, 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр А/546 дугаар захирамжаар “Оргил МГЛ” ХХК-д 748 м.кв газрыг олгуулсны улмаас төрд их хэмжээний буюу 61.332.480 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

            Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч У.Быг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчимд нийцсэн төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Баасанжав “...У.Бын өөрийнхөө гэм буруугүйг нотолсон баримтуудад огт хууль зүйн дүгнэлт хийгээгүй, ... ОХУ-ын өмчийг залилсан гэх атал хохирлын хэмжээг мөрдөн байцаалтаар тогтоогоогүй, шүүх ОХУ-ын өмчид учирсан гэх хохирлын талаар дүгнэлт хийгээгүй байна. ...Газрын тухай хуулийн (2002 онд батлагдсан) 32 дугаар зүйлд зааснаар У.Б газар эзэмших хүсэлтээ гаргаж, хуулиар шаардсан баримтыг бүрдүүлж төрийн захиргааны байгууллагад өгч, газар эзэмших эрхийг хуулийн дагуу авсан үйлдлийг “төрийн байгууллагыг залилсан”, “төрд хохирол учруулсан” гэж эрүүгийн гэмт хэргээр яллаж байгаа нь үндэслэлгүй, ...шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хэрэгжүүлсэн байхад үүнийг залилах гэмт хэрэг гэж яллаж байгаа нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, ...шүүх хэргийн үйл баримт, нотлох баримтуудад үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийгээгүйгээс У.Быг үндэслэлгүйгээр залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэсэн. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны 2023/ШЦТ/1045 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон, У.Быг цагаатгаж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын баталсан 2011 оны “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-д зааснаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон эрх бүхий байгууллагын тогтоол шийдвэр, өмчлөх эрх шилжүүлж авсан гэрээ, хэлцэл, хэрэв тухайн компани өөрөө барьж гүйцэтгэсэн бол улсын комиссын дүгнэлт зэрэг аль нэг баримтаар “Д И” ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч гэдгийг нотлолгүйгээр өөрийн өмчлөлд бүртгүүлж, улмаар үл хөдлөх эд хөрөнгийн газрыг эзэмших гэрчилгээ гаргуулан авсан үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжтэй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч У.Бын өмгөөлөгч П.Баасанжавын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/1045 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Баасанжавын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.АЛДАР

 

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

 

ШҮҮГЧ                                                           Т.ӨСӨХБАЯР