| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 193/2025/00086/И |
| Дугаар | 193/ШШ2025/00106 |
| Огноо | 2025-02-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 193/ШШ2025/00106
| 2025 02 21 | 193/ШШ2025/00106 |
|
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, *******, *******, ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******, *******, ******* дугаар гудамж, хаягт оршин суух, овогт ийн /РД:/
Хариуцагч: *******, *******, ******* дугаар гудамж, хаягт оршин суух, ийн /РД:/ нарт холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10,114,927 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б. түүний хамтран зээлдэгч А. нартай 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 1280087754 дугаартай зээлийн гэрээ байгуулж 17,300,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 18 хувийн хүүтэйгээр цалингийн зээл олгосон.
Зээлдэгч нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 11,098,239 төгрөгийг төлсөн. Зээлийн гэрээний үүрэгт 10,114,927 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б., А. шүүхэд гаргасан тайлбартаа: “*******” ХК-ийн нэхэмжилсэн 10,114,927 төгрөгийг 2025 оны 3 сараас 7 саруудад сар бүр 2,022,985.04 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Б., А. нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлж барагдуулах нөхцлийг зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч Б., А. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,114,927 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б., А. нар нэхэмжлэлийн шаардлага болох 10,114,927 төгрөгийг 2025 оны 3 сараас 7 саруудад сар бүр 2,022,985.04 төгрөгөөр бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.
Нэхэмжлэгч “*******” ХК-иас дээрх тайлбарыг хүлээн зөвшөөрснөө шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул талуудыг төлбөр төлөх хугацааны хувьд харилцан тохиролцсон гэж үзнэ.
Энэхүү тохиролцоо нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар буруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 176,789 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, тэмдэгтийн хураамжийн тал хувь 88,395 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагч Б.г, А. нараас 88,395 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1,74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б., А. нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 10,114,927 төгрөгийг 2025 оны 3 сараас 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд сар бүр 2,022,985.04 төгрөгөөр нэхэмжлэгч “*******” ХК-д төлөхөөр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 176,789 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, тэмдэгтийн хураамжийн тал хувь 88,395 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагч Б., А. нараас 88,395 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХК-д олгосугай.
3.Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА