2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 193/ШШ2025/00185

 

 

             2025          03           25

                                   193/ШШ2025/00185

            

 

Зохигчийн эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баганхангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Нийслэлийн *******, *******, *******од оршин суух, РД:*******, ******* овогт *******ийн  *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн *******, *******, од оршин суух, РД:, овогт ийн д  холбогдох

1,990,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжаргал нар  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2024 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр Хан Уул дүүргийн 11 хороо маршалын гүүр, Их тэнгэрийн амны уулзварт төв замаар зорчиж явахад Б. туслах замаас приүс 30 маркийн тээврийн хэрэгслээр зорчихдоо осол гаргасан. Үүний улмаас миний приүс  30 маркийн автомашинд учирсан хохирол нь үнэлгээгээр 1,855,000 төгрөг, үнэлгээний төлбөр 135,000 төгрөг нийт 1,990,000 төгрөг гарсан. Б. хохиролыг тухайн үед төлнө гэсэн боловч барагдуулаагүй. Иймд Б.аас 1,990,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд зохигч эвлэрч эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан байна. Үүнд: Хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлага 1,990,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 663,000 төгрөгийг,  2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 663,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-нд  664,000 төгрөгийг тус тус төлнө. Эхний төлөлтийг төлөөгүй тохиолдолд шийдвэрийг албадан гүйцэтгүүлнэ гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Б.д холбогдуулан зээлийн төлбөр 1,990,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.

Шүүх хуралдаанд зохигч эвлэрч эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан. Үүнд: хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлага 1,990,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 663,000 төгрөгийг,  2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 663,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-нд  664,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Г.*******т төлөхөөр, мөн эхний төлөлтийг төлөөгүй тохиолдолд шүүхээр шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр тохиролцож, эвлэрлийн гэрээнд зохигч гарын үсгээ зурсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна.

Зохигчийн эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэх үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар зохигч эвлэрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа энэ хуулийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,970 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 46,970  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйл, 106 дугаар зүйлийн 106.5-д  заасныг тус тус удирдлага болгон

                                                                ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлага 1,990,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 663,000 төгрөгийг,  2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 663,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-нд  664,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Г.*******т төлөхөөр, эхний төлөлтийг хариуцагч төлөөгүй тохиолдолд шүүхээр шийдвэрийг албадан гүйцэтгүүлнэ гэж  тохиролцож эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46970 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.аас 46970 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                Э.ДУЛМАА