| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 181/2024/06300/И |
| Дугаар | 197/шш2025/06015 |
| Огноо | 2025-05-14 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 197/шш2025/06015
| 2025 05 14 | 197/ШШ2025/06015 |
Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:***** дүүрэг * дугаар хороо, *********гудамж, * байр, * тоотод оршин суух, регистр ********, Б*********ын *********,
Хариуцагч:*********дүүрэг * дугаар хороо, ******* гудамж *, өөрийн байранд байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар,
Улсын бүртгэлийн Ү-*********, Ү-**********, Ү-******** дугааруудад бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*****, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*********, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жавзмаа нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.
Нэхэмжлэгч Б.********* нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн мэдэгдлээр үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-***********, Ү-**********, Ү-*********** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Б.*********, Ш.********* нарын өмчлөлийн *******дүүргийн * дүгээр хороо, * дугаар хороолол, *** тоотод байрлах, 38 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 249 585 411 төгрөгөөр, ***** дүүргийн ** дугаар хороо, ***** гудамж, *** байрны ** тоотод байрлах, 134.94 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 451 977 000 төгрөгөөр, ***** дүүргийн **дугаар хороо, ***** гудамж *** тоотод байрлах, 180 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 1 205 800 000 төгрөгөөр тус тус зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэнд гомдолтой байна.Шийдвэр гүйцэтгэх байгууллага нь үнэлгээг хэрэхэн тогтоосон нь ойлгомжгүй, орон сууцны байрлах эдийн засгийн үр ашиг болон тав тухтай байдлыг тооцолгүй тогтоосон тул дээрх үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн Виннэрвэй Үнэлгээ ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 2230 дугаар шүүгчийн захирамжаар төлбөр төлөгч Б.*********, Ш.********* нараас 825 497 814 төгрөг, Б.*********аас 861 170 035 төгрөг тус тус гаргуулж, ***** ХХК-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд **** дүүргийн * дүгээр хороо, *дугаар хороолол, ** байрны **тоотод байрлах, 38 м.кв талбайтай, **** дүүргийн ** дугаар хороо, ******* гудамж, *** байрны ** тоотод байрлах, 134.94 м.кв талбайтай, **** дүүргийн ** дугаар хороо, ******* гудамж ** тоотод байрлах, 180 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 124/01, 03, 04 тоото тогтоолоор битүүмжилж, 2024 оны 9 дүгээр сарын 25, 26-ны өдрийн 124/06, 07, 08 дугаар тогтоолоор хураан, төлбөр төлөгч, төлбөр авагч талууп харилцан тохиролцож үнийг тогтоогоогүй тул 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Виннэрвэй Үнэлгээ ХХК, Хаан Үнэлгээ ХХК, Г.*** нараар үнэлгээг тогтоолгоход ******** дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар хороолол, ** байрны ** тоотод байрлах, 38 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 249 585 411 төгрөгөөр, ******* дүүргийн ** дугаар хороо, ****** гудамж, *** байрны ** тоотод байрлах, 134.94 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 451 977 000 төгрөгөөр, ***** дүүргийн ** дугаар хороо, ****н гудамж *** тоотод байрлах, 180 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 1 205 800 000 төгрөгөөр үнэлсэн, уг үнэлгээг Ш.*********, Б.********* нарт 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр танилцуулсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар талууд харилцан тохиролцож чадаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ тогтоолгосон.Мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш нэг сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө гэж заасан ажиллагааг явуулж, хөрөнгийн үнэлгээчнээр үнэлүүлсэн. Шинжээчийн үнэлгээний тайлангаас үзэхэд үл хөдлөх хөрөнгүүдийн үнийг тогтооход харьцуулсан судалгааг гаргаж үнэлгээг тогтоосон байх тул хэн нэгний эрх ашгийг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарласан.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 210/МА2023/01833 дугаар магадлалаар Б.*********, Ш.********* нараас 825 497 814 төгрөг, Б.*********аас 861 170 035 төгрөг тус тус гаргуулан ******** ХХК-д олгож, төлбөрийг барьцаа хөрөнгө болох Б.*********ын өмчлөлийн ***** дүүргийн * дугаар хороо, **** гудамж, *** байрны ** тоотод байрлах, 134.94 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, **** дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар хороолол, ** байрны ** тоотод байрлах, 38 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, ***** дүүргийн ** дугаар хороо, **** байрны ** тоотод байрлах, 180 м.кв талбайтай, амины орон сууцыг тус тус худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн байна.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШЗ2024/03075 дугаар захирамжаар дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, мөн өдөр 181/ГХ2024/00221 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн байна.
Шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 24300485 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолоор барьцааны эд хөрөнгүүдийг битүүмжилж, 2024 оны 9 дүгээр сарын 26-нйы өдрийн тогтоолоор барьцааны эд хөрөнгүүдийг хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлүүдэд заасан журамд нийцэж байна.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчид нь дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцож чадаагүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 10 дүгээр сарын 22-ны өдрийн 10/302 дугаар тогтоолоор шинжээч томилж, барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан үндэслэлд нийцэж байна.
Шинжээч нь *********** байрлах, 134.94 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг 451 977 000 төгрөгөөр, ********* тоотод байрлах, 38 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 249 585 411 төгрөгөөр, ******* тоотод байрлах, 180 м.кв талбайтай, амины орон сууцыг 1 205 800 000 төгрөгөөр тус тус үнэлж, хөрөнгийн үнэлгээний тайланг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн ба шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т зааснаар 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Ш.*********, Б.*********, ******** ХХК нарт үнэлгээний мэдэгдлийг хүргүүлсэн байна.
Б.*********, Ш.********* нарын зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан дээр дурдсан гурван үл хөдлөх эд хөрөнгөд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар үнэлгээ хийгээгүй байна.
******** тоотод байрлах, 134.94 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, ************ тоотод байрлах, 38 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, *********** тоотод байрлах, 180 м.кв талбайтай, амины орон сууцны үнэлгээг хэрхэн тогтоосон нь Виннэрвэй Үнэлгээ ХХК-ийн үнэлгээний тайланд тодорхой тусгагдсан байна.
Орон сууцны байрлах эдийн засгийн үр ашиг болон тав тухтай байдлыг тооцоолоогүй гэх үндэслэлээ нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй байна.
Иймд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн мэдэгдлээр үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-*******, Ү-******, Ү-******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Б.*********ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох *********** тоотод байрлах, 134.94 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг 451 977 000 төгрөгөөр, ************* тоотод байрлах, 38 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 249 585 411 төгрөгөөр, ********** тоотод байрлах, 180 м.кв талбайтай, амины орон сууцыг 1 205 800 000 төгрөгөөр тус тус үнэлсэн Виннэрвэй Үнэлгээ ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Б.*********ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН