Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 46

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

  ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Ныг бусадтай бүлэглэж, албан тушаалынхаа байдлыг ашиглаж Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан, ховор амьтны түүхий эдийн зүйлийг хадгалсан гэмт хэрэг үйлдсэн,

Аг бусадтай бүлэглэж, албан тушаалынхаа байдлыг ашиглаж, Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан, ховор амьтны түүхий эдийн зүйлийг худалдан авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн,

Гийг бусадтай бүлэглэж, албан тушаалынхаа байдлыг ашиглаж Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан,

Гэг бусадтай бүлэглэж, албан тушаалынхаа байдлыг ашиглаж, Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан,  

 Чийг ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдан авсан, 

 

Бг ховор амьтны түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Гийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1,  2.8, 3.2 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар,

шүүгдэгч Д.Гэг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1,  2.8, 3.2 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар, 

 

шүүгдэгч Б.Чийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар,

шүүгдэгч Д.Бг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар  тус тус тэнссүгэй.

3. Шүүгдэгч Т.Ныг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1,  2.8, 3.3 дугаар зүйлийг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жил,

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-д зааснаар 1 жил,

шүүгдэгч Э.Аг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1,  2.8, 3.3 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жил,

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-д зааснаар 1 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Т.Над 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.8, 3.3 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-д зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн, Т.Нын эдлэх хорих ялыг 4 жилээр 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Э.Ад 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1,  2.8, 3.3 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  18.5 дугаар зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-д зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн, Э.Алтайшагайн эдлэх хорих ялыг 4 жилээр тус тус тогтоосугай.   

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-т заасныг журамлан Т.Над 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 527 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ял, энэ тогтоолоор оногдуулсан 4 жил хорих ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Т.Н, Э.А нарын эдлэх 4 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

7. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т заасныг журамлан Т.Н, Э.А нарт оногдуулсан 4 жил хорих ялыг тэнсэж, Т.Ныг 3 жилийн хугацаагаар,

Э.Аг 3 жилийн хугацаагаар тус тус хянан харгалзаж, тэдэнд хяналт тавих үүргийг Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Т.Н нь торгох ялыг 1 сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар   Т.Н торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар Б.Чоос 18 350 000 төгрөг, Т.Наас 6 600 000 төгрөг, Д.Бгаас 6 600 000 төгрөг, Э.Агаас 6 600 000 төгрөг тус тус гаргуулан улсын орлого болгосугай.

 

11. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Д.Гаас 480 000 төгрөг, Т.Наас 200 000 төгрөг, Д.Гэгаас 400 000 төгрөг тус тус гаргуулан улсын орлого болгосугай. 

12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар Э.А, Б.Ч, Т.Н, Д.Б, Д.Гэ нарт гэмт хэргийн хор уршгийг нэн даруй арилгаж, шийтгэх тогтоолоор гаргуулсан төлбөрийг улсын орлогод оруулах, оршин суух газраа өөрчилсөн бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-д зааснаар  шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах,

тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

 

14. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

15. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Т.Н 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 28-ны өдөр хүртэл 14 хоног, Э.А 2016 оны 11 дүгээр сарын 14-ны өдрөөс 3 хоног сэжигтнээр баривчлагдсан, Б.Ч 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл 51 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

 

      16. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1-д  зааснаар Д.Гийн өмчлөлийн эд хөрөнгийг битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн тогтоол, Т.Нын өмчлөлийн эд хөрөнгийг битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн тогтоол, Э.Ан өмчлөлийн эд хөрөнгийг битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн тогтоол, Б.Чийн өмчлөлийн эд хөрөнгийг битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн тогтоолуудыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Т.Нын Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Өвөр уулын овооны 62 дугаар гудамжны 2172 тоотыг, Э.Ан эзэмшлийн Субари маркийн, 12-30 УНИ улсын дугаартай автомашин, Б.Чийн Стана маркийн, 43-59 УНЯ улсын дугаартай микро автобусыг шүүгдэгч нарын төлөх төлбөрт тооцуулах ажиллагаа хийхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. 

  17. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1796 ширхэг буюу 898 бодгаль цагаан зээрийн эвэр, 3 бодгаль буюу 6 ширхэг бугын цусан эвэр, 1 бодгаль буюу 1 ширхэг халиун бугын сүүл, баавгайн арьс болон баавгайн бамбаруушны савар хураагдсаныг тус тус улсын орлого болгож, хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэх үүргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

          уг эд зүйлүүдийн түргэн муудах, чанараа алдаж болзошгүй байдлыг харгалзаж Шинжлэх ухааны академийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн лабораторид хөргөгчинд, тусгай зориулалтын өрөөнд хадгалагдаж байгааг дурдсугай.

 

18. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн   4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

19. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

20. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.ОЮУН