| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 183/2024/08045/И |
| Дугаар | 197/шш2025/07404 |
| Огноо | 2025-06-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 197/шш2025/07404
| 2025 06 04 | 197/ШШ2025/07404 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ************** өөрийн байранд байрлах, регистр ******, ******** Банк ХК,
Хариуцагч:************** тоотод оршин суух, регистр ********, Ц*********ын *******,
Нэхэмжлэлийн шаардлага 6 253 167.86 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жавзмаа нар оролцов.
/Хариуцагч Ц.******** шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв/
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ********************** ХК нь хариуцагч Ц.********ээс зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл 6 253 167.86 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Хариуцагч нь 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр картын дансанд овердрафтын эрх нээх гэрээ байгуулж 2 000 000 төгрөгийг, жилийн 24 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай, хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээж зээлийн эрхтэй карт нээлгэн зарцуулалт хийсэн боловч гэрээний үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээл 1 989 282.29 төгрөг, хүү 3 582 627.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 676 278.46 төгрөг, нотариатын зардал 5000 төгрөг, нийт 6 253 167.86 төгрөгийг нэхэмжилсэн.Би хариуцагчтай ярилцаж нэхэмжлэлийн үнийн дүнгээс 2 253 167.86 төгрөгөөс татгалзаж, үлдсэн 4 000 000 төгрөгийг хариуцагч нь 2 сарын хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан, өчигдөр нэхэмжлэлийн үнийн дүнгээс 50 000 төгрөг төлсөн, үлдэгдэл 3 950 000 төгрөгийг 2 сард багтаан хувааж, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1 950 000 төгрөг, 7 дугаар сарын 25-ны өдөр 2 000 000 төгрөг тус тус төлөхөөр тохиролцсон тул эвлэрлийг баталж өгнө үү гэв.
********************** ХК нь шүүхэд гаргасан 6 253 167.86 төгрөг гаргуулах нэхэмжлэлийнхээ 2 253 167.86 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Ц.******** 50 000 төгрөг төлж, үлдэгдэл 3 950 000 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1 950 000 төгрөг, 7 дугаар сарын 25-ны өдөр 2 000 000 төгрөгөөр төлж барагдуулахаар тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115 000.69 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 57 500.35 төгрөг гаргуулан ********************** ХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.********************** ХК нь Ц.********ээс 6 253 167.86 төгрөг гаргуулах нэхэмжлэлийнхээ 2 253 167.86 төгрөгөөс татгалзаж, үлдсэн 4 000 000 төгрөгөөс Ц.******** 50 000 төгрөг төлж, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1 950 000 төгрөг, 7 дугаар сарын 25-ны өдөр 2 000 000 төгрөгөөр төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115 000.69 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.********ээс 57 500.35 төгрөг гаргуулан ********************** ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН