| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 197/2025/00455/И |
| Дугаар | 197/шш2025/07409 |
| Огноо | 2025-06-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 197/шш2025/07409
| 2025 06 04 | 197/ШШ2025/07409 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:************* дотуур байранд оршин суух, регистр **********, Б****** *********,
Хариуцагч:************** тоотод оршин суух, М********ын **********,
Нэхэмжлэлийн шаардлага 1 130 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Б.*********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жавзмаа нар оролцов.
/Хариуцагч М.********** шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн/
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Б.********* нь хариуцагч М.**********ээс худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлсөн 1 130 000 төгрөгийг буцаан авах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан боловч шүүх хуралдаан дээр 330 000 төгрөг гаргуулна гэж тайлбарлав.
Нэхэмжлэгч Б.********* шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би М.**********ээс 1 600 000 төгрөгөөр худалдаж авсан мотоцикл нь эвдрэл ихтэй байсан тул худалдаж авахаа болиод буцааж өгсөн, надад 470 000 төгрөг буцааж өгөөд бусдыг өгөөгүй тул шүүхэд хандсан, М.********** өчигдөр надад 700 000 төгрөг шилжүүлсэн, би мотоциклийг унаж явж байгаад цагдаад 100 000 төгрөгөөр торгуулсныг хариуцагч төлсөн тул нэхэмжлэлийн дүнгээс хасаж тооцоод одоо үлдэгдэл 330 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэв.
Хариуцагч М.********** шүүхэд гаргасан тайлбартаа:Би Б.*********ээс 1 600 000 төгрөг авсан, үүнээс мотоциклийг Увс аймгаас ачиж ирсэн зардал 200 000 төгрөг, цагдаагийн торгууль 100 000 төгрөг, гутал 250 000 төгрөг, 3 хоногийн түрээс 450 000 төгрөг нийт 1 000 000 төгрөгийг хасаж тооцуулах хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгч Б.********* нь 2025 оны намар М.**********ээс мотоцикль худалдан авахаар 1 600 000 төгрөгийг М.**********д шилжүүлсэн боловч уг мотоцикль биет байдлын доголдолтой байсан тул Б.********* мөнгөө буцаан авахаар тохиролцсон тухай үйл баримтад талууд маргахгүй байна.
Нэхэмжлэгч Б.********* нь М.**********ээс шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө 470 000 төгрөг авсан, 2025 оны 6 дугаар сарын 3-ны өдөр 700 000 төгрөг авсан, тухайн мотоциклийг унаж яваад торгуулсан 100 000 төгрөгийг М.********** төлсөн байх тул үлдэгдэл 330 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.
Харин мотоциклийг Увс аймгаас ачиж ирсэн зардал 200 000 төгрөг, гутал 250 000 төгрөг, 3 хоногийн түрээс 450 000 төгрөгийг хасуулахыг хүссэн хариуцагчийн тайлбар баримтаар нотлогдоогүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 10 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч М.**********ээс 330 000 /гурван зуун гучин мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*********эд олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.**********ээс 10 550 төгрөг гаргуулан Б.*********эд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511.1-т зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН