Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 463

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч С.Батгэрэл, шүүгч Ё.Цогтзандан нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанд 

нарийн бичгийн дарга Б.Тунамал,

иргэдийн төлөөлөгч Ш.Галаарав,

улсын яллагч Э.Бадрал,

шүүгдэгч Т.Ганхуяг, түүний өмгөөлөгч Д.Тамир /№ 0651/, Б.Галхүү /№2131/,

шүүгдэгч Я.Нямжав, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар /№0009/,

хохирогч Б.Цогзолмаа, түүний өмгөөлөгч Ж.Туяа /№ 0729/,

хохирогч О.Саранцэцэг, Б.Алтантулга, Ю.Алимаа, С.Моломжамц,

гэрч Д.Балжинням нар оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Тогоогийн Ганхуяг, 2002 оны Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Артагууд овогт Ядмаагийн Нямжав нарт холбогдох эрүүгийн 2015250000517 тоот хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1971 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 45 настай, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз 8а гудамжны 307 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Тогоогийн  Ганхуяг, /РД:ЦЖ71122911/

Монгол улсын иргэн, 1970 оны 02 дугаар сарын 17-нд Увс аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелийн 48-55 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2001 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 102 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 9 сар хорих ялаар шийтгэгдэж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Артагууд овогт Ядмаагийн Нямжав, /РД:ОП70021717/

            Холбогдсон хэргийн талаар: Т.Ганхуяг нь давтан үйлдлээр, шунахай сэдэлтээр, хуурч мэхлэх аргаар, бусадтай бүлэглэн бусдыг залилан мэхэлж онц их хэмжээний хохирол учруулсан, мөн уг хэрэгт яллагдагчаар татагдан таслан сэргийлэх арга хэмжээг авагдсан байхдаа мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт,

            -Шүүгдэгч Я.Нямжав нь бусадтай бүлэглэн, хуурч мэхлэх аргаар, давтан үйлдлээр бусдыг залилан мэхэлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Ганхуяг мэдүүлэхдээ: Яллах дүгнэлтэнд дурдагдсан хохирогч нар болох Саранцэцэг, Баянжаргал, Цогзолмаа, Дармаа нарын хувьд би хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ одоо бол ямар ч өргүй. Хохирогч Алимаагийн хувьд хэлэхэд Моломжамц над руу зарын дагуу яриад байр авна гээд надаас 11 сая төгрөг авсан. Эхлээд 6 сая төгрөгийг өрөөндөө бэлнээр авсан. Дахиад дутчихлаа гээд 4 сая төгрөг аваад нийт 18 сая төгрөг авсан. 2012 оны 8 сард дахиж надаас мөнгө авсан. Өнөөдрийг хүртэл надад өгсөн мөнгө байхгүй. Цувуулаад мөнгө өгснөө санаж байна гэсэн мэдүүлэг өгсөн байдаг. Надад Моломжамцаас авсан мөнгө байхгүй. Алимаа гэх хүн надаас 8 сая төгрөг нэхэмжилсэн байсан. Алимаа надад Моломжамцынхаа өрийг өгч байна гээд 12.500.000 төгрөгийг увуулж цувуулж өгсөн. Мөн Моломжамц надаас 9.500.000 төгрөг нэхэмжилсэн байсан. Гэтэл би энэ хүнээс 8 сая төгрөгийн авлагатай байтал надаас ийм мөнгө нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Би бүтэн жил Моломжамцаас мөнгөө нэхэмжилж явсан. Алимаагаас авсан мөнгөө буцаагаад төлсөн гэж үзэж байгаа. Харин Моломжамц надад 18 сая төгрөгийн өртэй. 9.500.000 төгрөгийн хувьд би аваагүй учраас мэдэхгүй.

Моломцамцаас мөнгөө авахын тулд би Ганзоригтой уулзсан. Энэ хүн надад байраа зарна гээд надаас 18 сая төгрөг авсан юм. Мөнхсайхан Ганзориг бид нар байр үзэх гээд Алимаатай уулзсан. Тэгээд Ганзориг боломжийн юм байна гээд надад 6.000.000 төгрөг өгөөд, дараа нь 5.000.000 төгрөг өгсөн. Би нийт 11 сая төгрөг авчихаад оронд нь би машинаа өгсөн. 2014 оны 08 сарын 14-нд надаас миний машиныг авсан.

Цогоогийн ломбарднаас би 8 хувийн хүүтэй мөнгө зээлж авсан. Залилж аваагүй.

Отгонбаяр надаас 5.500.000 төгрөг нэхэмжилсэн байсан. 2015 оны 1 сард Отгонбаярын хүүхэд нь Япон явсан байдаг. 2015 оны 3 сард Баяраа гэх хүн надтай уулзуулаад “энэ хүн өрөө дарах гэж байгаа юм, хашаа байшингаа зарах хашаа байшингийнх нь бичиг баримт байхгүй байна, туслаач” гэсэн. Тэгээд би бичиг баримтыг нь хөөцөлдөж өгөөд үл хөдлөх гэрчилгээг нь гаргуулж өгсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл надад баярлалаа гэж нэг ч төгрөг өгөөгүй. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнээс хойш би уулзаагүй.

Алтантулга бид хоёр найзууд байсан. Алтантулга бид хоёрыг Баяраа танилцуулсан. Би Алтантулгад Моломжамц, Алимаа гэх хүмүүс надаас мөнгө нэхэмжлээд цагдаад өгсөн байна, үүний учрыг олоод өгөөч ээ гэж гуйсан. Алтантулга ямар ч асуудал байхгүй гээд, яахав найз нөхдийн журмаар мөнгө өгөлцөж авалцдаг байсан. Алтантулга 2015 оны 4 сарын орчимд байх, надад нэг төсөл барьж авчраад яаманд танилцуулмаар байна гэсэн. Тэгэхээр нь би Биндэръяа гэх хүнд төслийг нь танилцуулаад, Биндэръяа цааш нь танилцуулъя гээд төслийг авч үлдсэн. Тийм учраас Алтантулга намайг 9.000.000 төгрөгийг залилж авсан гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Мөнхцэцэг гэх хүний тухайд хэлэхэд би Монгол хотхон хорооллоос зэргэлдээ байдаг 2 өрөө, 2 байрыг авсан. Мөнхцэцэг өөрөө тухайн байрыг сонирхсон учраас Алтантулга, Мөнхцэцэг бид нар хамт очоод би захиралтай нь уулзуулахад 20 хувиа бэлнээр өгөх хэрэгтэй гэсэн. Харин Мөнхцэцэг надад 5.800.000 төгрөг өгсөн. Тэр мөнгийг нь өгөх гэтэл 20 хувиа өг гэсэн. Тэгтэл 6 сарын сүүлээр надаас мөнгөө нэхсэн. Би энэ мөнгийг ерөөсөө үрээгүй. Тэгээд гэрээгээ хийсэн. 6 сарын 29-нөө эхэлж надаас мөнгөө нэхэмжилж эхэлсэн. Тэгээд 5.800.000 төгрөгийг Хүнсний 4-р дэлгүүрийн үүдэнд өөрийн нөхөр болох Баяраа гэх хүнтэй хамт ирж авсан. Гэтэл 7.800.000 төгрөгийн хүү нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Тийм учраас энэ хүний 12.500.000 төгрөгийн нэхэмжлээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Ганчимэгээс би 300.000 төгрөг зээлээд 400.000 төгрөг болгоод Алтантулгаар дамжуулж өгүүлсэн.

Гэрэлийн хувьд надад 1.800.000 төгрөг өгсөн гэж ярьсан байсан. Надад 1000 төгрөг ч өгөөгүй. Хүүхэд нь академид орох гэсэн чинь бичиг баримт дутуу болчихоод би академид оруулахаар Биндэръяагийн ээжтэй ярьсан. Гэтэл өөрсдөө уулзаагүй хаячихсан юм байна лээ. Би энэ хүнээс нэг ч төгрөг аваагүй.

Батсайхан надаас 5 сая төгрөг нэхэмжилсэн байсан. Надаас мөнгө нэхэмжлээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би мөнгө аваагүй.

Болдбаатарын хувьд ярихад Отгонбаяр ах мод зарах гэж байна гэхээр нь Хангай зах дээр очоод ченжийг нь олж өгсөн. Модоо 1.200.000 төгрөгөөр зарсан. 800.000 төгрөгийг нь хүүхэд нь аваад, 500.000 төгрөгийг нь Отгонбаяр, Баянжаргал нар авсан учраас надад хамааралгүй мөнгө.

Чулуунбаатарын хувьд бид хоёр нэг намд хамт явдаг байсан. Өөрөө надаас илүү танилтай. Бас ямар мөнгө нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна.

Баянжаргалаас би мөнгө зээлж авсан. Хүлээн зөвшөөрсөн.

Ш.Отгонбаяртай би огт уулзаагүй. Энэ 2 Отгонбаяр хоорондоо их сайн найзууд. Энэ мөнгөний талаар Цогоо гэрчилнэ.

Нямжавын 1 сая төгрөгийг би авсан. Нямжав бид хоёр багын найзууд. Гэхдээ Нямжав өөрөө хамт лам хуваргаар явъя гэсэн. Ламдаа өгсөн мөнгөө надаас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. 1 сая төгрөгийг ламд засал хийлгэхээр авсан.

Түмэн-Өлзийгийн хувьд яаж хохирсныг мэдэхгүй байна. Машиныг нь би нэг ч удаа унаагүй. Балжинням наад машинаа унавал унахгүй юу гэж ярьсан. Одоо машин хаана байгааг нь мэдэхгүй байна. Нямжаваас авсан гэж яригдаад байгаа 1 сая төгрөг бол Түмэн-Өлзийгийн 1.500.000 төгрөгний мөнгө байгаа юм.

Сарангэрэлд ямар ч өр байхгүй. Мөнгө аваад бүгдийг нь буцаагаад өгчихсөн. Би урдаас тавилга оруулж ирдэг байсан. Гэтэл надад тавилга захиад авчруулсан. Тавилгыг нь угсраад удаа дараа тавилгаа ирж аваач ээ гээд ярихад авдаггүй байсан. Сүүлдээ хуулга нь хуулраад 5 сараас 9 сар хүртэл хадгалаастай байж байгаад энийг чинь зарлаа шүү гэхэд тэг гэсэн учраас би тавилгыг нь зараад мөнгийг нь буцаагаад өгчихсөн. 

Батсайхан 2.400.000 төгрөг нэхэмжилсэн байсан.  Батсайхан надад саравч хийж өгөөд саравчаа 2.400.000 төгрөгөөр үнэлсэн. 7 сарын 26-нд саравчийг нь хүлээлгэж өгөх ёстой байсан. Мөнгийг нь би буцаагаад Батсайханд өгчихсөн. Гэтэл одоо нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна.

Цогзолмаа, Нямжав нар нэг ангийн багын найзууд гэсэн. Хүүхдээ Солонгос руу явуулах гэж байгаа гээд хүүхдийг нь би явуулж өгөх талаар ярилцсан. Гэхдээ би Цогзолмаад мөнгө төгрөг  өг гэж нэг ч удаа ярьж үзээгүй. Нямжавт 2 сая төгрөгөө өгсөн. Тэр өдрөө 1 сая төгрөгийг Нямжав өөрөө хүн рүү шилжүүлсэн. Би тэр мөнгөнөөс нь 300.000 төгрөгийг нь Балжинням руу шилжүүлсэн. Нэг ч төгрөг үрээгүй.

Идэрбатын хувьд Дарханд очиж засал хийлгэхээр яваад Идэрбатаас 1 сая төгрөгийг уг нь зээлж авсан. Авахдаа Нямжав мөнгийг нь авсан. Үүнийг хүлээн зөвшөөрч байгаа гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.Нямжав мэдүүлэхдээ:  Надад бусадтай бүлэглэж, бусдыг залилах бодол байгаагүй. Гэрч Балжинням бол манайд ажиллаж байсан хүн юм. Багын найз нь гээд нэг хүн ирдэг байсан. Цогзолмаа бид хоёр найзууд. Цогзолмаа хотод орж ирэхээр би уулзаж, машиныг нь барьж өгдөг байсан. Тэр өдөр уулзаад Ганхуяг удахгүй дансанд их хэмжээний мөнгө орж ирнэ гэсэн талаар ярьсан. Тэгээд баахан мөнгө ярьж байгаад тэр мөнгийг орж ирэх хүртэл 1 сая төгрөг хэрэгтэй байгаа талаараа хэлсэн. Манай захирал Алтанхуяг гэх хүнээс 2.200.000 төгрөг надаар хэлүүлж аваад би данснаасаа аваад өгч байсан. Би хүнд итгэмтгий, тусархуу зангаасаа болж хэрэгт холбогдсоноо гайхаж байна. Цогзолмаа машинаа зарна гэсэн болохоор машиныг нь зарж өгсөн. Машин зарсан мөнгө гээд Ганхуяг, Цогзолмаа бид гурав байхад Ганхуяг тоолж аваад Алтанхуягаас авсан 1 сая төгрөгийг шилжүүллээ гээд Дарханд байдаг Хаан банкаар шилжүүлсэн. Идэрбат намайг явуулж мөнгө авахуулж байсан зүйл байхгүй. Би Идэрбатыг танихгүй. Идэрбат Цогзолмаа нар найзууд гэсэн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Цогзолмаа мэдүүлэхдээ: Нямжав бид хоёр нэг нутгийн найзууд юм. Би хотод машин унаж чаддаггүй болохоор Нямжавыг гуйгаад явуулдаг байсан. Би хүүхдээ гадаад руу сургуульд явуулах гээд мөнгө дутаад, бичиг баримтаа хөөцөлдөөд явж байсан. Тэгээд нэг өдөр Нямжавт учраа хэлээд хамт яваад өгөөч гэхэд найз нартайгаа чухал ажилтай явж байна, хүүдээ 30-н хэдэн сая төгрөгөөр хашаа байшин авч өгч байгаа гэж ярьсан. Гэтэл Нямжав шөнө 00 цаг өнгөрч байхад утасдаад надад мөнгөний хэрэг болоод байна гэсэн. Ямар чухал хэрэг гараад шөнө ярьдаг билээ, найз нь хүүхдээ сургуульд явуулах гээд мөнгө дутаад байхад хүнд мөнгө зээлж чадахгүй гэхэд 1 сая төгрөг зээлчих, маргааш өглөө чиний ажил хөөцөлдөж явж байгаа газарт 9 цагт уулзаад өгчихье гэсэн. Утасдаад болохгүй болохоор нь би боломжоороо 800.000 төгрөг л шилжүүлье, үүнээс илүү боломж байхгүй гэсэн. Тэгээд тэр орой би 800.000 төгрөгийг нь шилжүүлсэн. Маргааш өглөө нь 9 цагт ирэхгүй байхаар нь би санаа зовоод байн байн утсаар залгахад 11 цагийн үед мөнгийг маань барьж ирсэн. Би орой явах гэж байгаа, Драгон хүртэл гаргаад өгчих гэхэд тэгье гээд орой нь 18 цаг өнгөрч байхад ирэхдээ хойноо Ганхуяг, Балжинням нарыг суулгачихсан ирсэн. Тэгээд Нямжав “энэ манай найз хүүхдээ гадаад руу явуулах гэж байгаа, надад мөнгө өгсөн хүн ш дээ” гэхэд Ганхуяг нь “бид гуравт буян болсон хүн байна шүү дээ, хаашаа явах гэж байгаа юм, хүргээд өгье” гээд бид нар хоолонд орчихоод яг Драгон руу явж байгаад замдаа “маргааш өглөө бид хэд Сэлэнгэ рүү явах ажилтай, маргааш өглөө хамт явчих гэсэн. Тэгээд надад нэг буудалд өрөө авч өгч, би тэндээ хоноод маргааш өглөө нь бид нар Дархан руу гарсан. Намайг Дарханд буулгачихаад Сэлэнгэ рүү ажилтай гээд явсан. Би Ганхуягтай ер нь яг тулж харьцаж байгаагүй. Хотод байхдаа Ганхуяг нэг хүнтэй уулзчихаад хүүхдийг чинь явуулж болохоор юм байна гэсэн. Тэгэхээр нь би Нямжавт “чи намайг мэднэ олон өнчин дүү нараа тэжээдэг, охиноо сургуульд явуулах гээд зовж байна, би наад хүнийг чинь танихгүй, чи таньдгаараа хариуцаарай, би наад хүнтэй чинь харьцаж чадахгүй юм байна” гэж хэлсэн. Тэгтэл Нямжав “би юу гэж хоёрын хооронд юм хийх юм бэ, бид нар одоо хүмүүсээс их мөнгө авахаар явж байгаа” гэсэн. Би Ганхуягт мөнгө өгдөггүй, Нямжавт л өгдөг. Эхлээд 1.470.000 төгрөг авсан. Дараа нь 3.300.000 төгрөгийг гүйцээ гэсэн. Гэтэл надад мөнгө байгаагүй учраас би машинаа зараад 3.000.000 төгрөгөө тоолоод өгсөн. Нямжав тоолж аваад Ганхуяг, Нямжав хоёр хамт Хаан банк руу орчихоод Нямжав түрүүлээд, шилжүүлчихлээ гээд гараад ирсэн. Нямжаваас би асуухад өнчин цагаан гээд байшин байдаг, тэрийг нураасан, хэдэн сая төгрөг орж ирнэ гэсэн. Ганхуягийг “хэрэг төвөгт холбогдсон, авлигатай тэмцэх газраас шалгаж байгаа, тэгээд наадах чинь нуугдаад яваад байгаа байхгүй юу” гэж Нямжав өөрөө надад хэлж байсан. Иймэрхүү байдлаар нийт 5.700.000 төгрөг өгсөн. Үүнийг нэхэмжилж байна гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Саранцэцэг мэдүүлэхдээ: Надаас 6.600.000 төгрөг залилж авсан. Тухайн үед манай охин төрчихсөн, тусдаа гарах гээд байр хайж байсан. Тэгэхэд Ганхуяг надад 1 өрөө байрны түлхүүр, ордер үзүүлээд байр зарах гэж байна гэсэн. Орой нь намайг дахиж дуудаад “мөнгөө өгчих, банкны лизинг-д хамруулна баталгаатай 7 хоногийн дотор гарчихна” гэсэн. Надад бэлэн 3 сая төгрөг байгаагүй болохоор ах дүү, хамаатан саднаасаа цуглуулаад 3.000.000 төгрөг болгож Ганхуягт өгсөн. 3 хоногийн дараа одоо үлдэгдэл 3.600.000 төгрөгөө өгчихвөл яг болно гээд намайг Сансарын Хаан банкинд дуудсан. Тэрнээс хойш надад сонин эргэлзээтэй санагдаад эхэлсэн. Би Энхбаярыг дуудсаар байгаад энэ хүн дуудаад ийм мөнгө нэхээд байна баталгаатай юм уу гэсэн чинь баталгаатай, өгчих өгчих гэхээр нь би дахиад 3.600.000 төгрөг өгөөд нийт 6.600.000 төгрөг өгсөн. 20 орчим хонож байхад таг чиг болчихоор нь би ерөөсөө байраа болилоо гэхэд одоохон гарчихна л гээд байсан. Тэгээд хүүхдийн 100-н орчимд төв Хаан банкинд уулзалдаад Ганхуяг банкных нь захиралтай уулзана гэж орчихоод удаад байсан. Сүүлдээ банк нь хаах гээд гарахад Ганхуяг гарч ирээгүй, алга болсон. Тэгээд би больё мөнгөө авъя гэхэд одоохон гээд 3 өдөр дарааллаж намайг банкинд хүлээлгэсэн гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Алтантулга мэдүүлэхдээ: 2015 оны 03 сарын хавьцаа Баярсайхан гэх найзаараа дамжуулж Ганхуягтай танилцсан. Ганхуяг хөөрөг авчраад барьцаанд аваадахаач гэж ирж байсан. Хэний хөөрөг юм бэ гэхэд Баянзүрхийн хорихын дэд даргын хөөрөг гэж байсан. Тэр хүн рүү нь ярьж асуухад “миний хөөрөг мөн, бид хоёр хамгаалалтын алба байгуулж байгаа юм, наадах чинь гэр орондоо ч харихгүй явж байгаа нь үнэн” гэхээр нь би 300.000 төгрөг өгсөн. Тэгээд Ганхуягаас асуухад мөрийтэй тоглоод 60 сая төгрөгөө алдчихсан, Баянмонгол хороололд амьдардаг гэсэн. 20 орчим хоногийн дараа 300.000 төгрөгийг 600.000 төгрөг болгоод өгөхдөө хүүхдээ сургуульд явуулахаар бол яриарай гэсэн. Тухайн үед манай хүүхэд 12 дугаар ангиа төгссөн байсан. Тэгээд ярихад Боловсролын яамны Тулга гэж хүнтэй уулзаад бичиг баримтаа аваад ир гээд паспортуудыг маань хуулбарлаад авч орсон. Ийм маягаар бага багаар хэдэн төгрөг өгсөн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ю.Алимаа мэдүүлэхдээ: Ганхуягийн хувьд би манай нөхрөөс байр авах гэж байсан гэж сонсож байсан. Нүхтийн аманд манай компани 5 давхар байр барьсан. Төслийн удирдагч, хөрөнгө оруулагчаар би өөрөө ажилласан. Гэтэл тухайн байрыг худалдаж авах гээд Хувьсгалт намын Ононбаяр, Амараа гэх хүмүүстэй хамт ирээд сонирхсон. Арай ч ийм хүмүүс худал хэлэхгүй байлгүй гээд итгэсэн. Компанийн маань маш олон ажилчид, тэдний ар гэрийнхэн хохирсон. Тухайн үед би жирэмсэн байсан. Би хүүхдээ алдталаа Ганхуягаас мөнгөө авах гэж хөөцөлдсөн. Нийт 8.800.000 төгрөгийн хохирол учирсан. Буцааж мөнгө аваагүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Моломжамц мэдүүлэхдээ: Анх Өгөөмөр хотхонд байр зарна гээд зар тавьсны дагуу Ганхуягтай уулзаж танилцсан. Ганхуяг “Замын-Үүд дээр мод тарьсан, ногоон хөгжлийн ажил хийж байгаа, миний мөнгө удахгүй орж ирэх гэж байгаа учраас урьдчилгаа мөнгө өгчихье, ямар ч байсан наад байраа өөр хүнд битгий зараарай” гэсэн зүйл ярьсан. Манай компани 30 гаруй ажилтантай, би захирал нь байсан. Тэгээд Ганхуяг байрны урьдчилгаанд 12.000.000 төгрөгийг 2 удаа тасалж авчирч өгөөд, урьдчилгаа өгсөн учраас байрыг битгий өөр хүнд өгөөрэй гэсэн. Тэгээд удалгүй Замын-Үүд рүү явсан. Тэгэхээр нь утсаар “юу болж байна, бид нар ингэж удаан хугацаанд хүлээж чадахгүй шүү” гэхэд “яг одоо санхүүжилт орж ирэх гэж байна” гэсэн зүйл ярьсан. Сүүлдээ үлдэглэл мөнгөө өгч чадахгүй юм байна гэсэн сэтгэгдэл төрөөд байж байхад Ганхуяг байраа авахаа болилоо гэсэн зүйл яриад надаас мөнгөө нэхсэн. Тухайн үед миний хувийн дансанд мөнгө байсан. Гэтэл намайг өглөгтэй мэтээр ярьж байна. Тухайн үед манай компанийн оффис дээр мөнгийг нь буцааж төлсөн. Би компани дээрээ байсан учраас баримт үйлдэх гэж байсан. Гэтэл Ганхуяг өөрөө “баримтаар яахав дээ хөгшөөн, хүнд итгэнэ гэдэг чинь сайхан юм шүү дээ” гэж хэлээд баримтгүйгээр надаас мөнгө авсан. Өөрийгөө хувьсгалт намын Энхбаярын ойрын хүн, Баянзүрх дүүргийн Хувьсгалт намын дарга гэж ярьж байсан. Тухайн үед Энхбаярыг баривчлагддаг өдөр би тэнд байж байгаад өртсөн. АТГ-аас миний дансанд байсан 100 сая төгрөгийг хаасан байгаа учраас мөнгө хэрэгтэй байна гээд надаас 8.000.000 төгрөгийг авсан. Би тухайн үед ногоон хөгжлийн чиглэлээр хүлэмжийн төсөл хийж байсан. Миний бэлэн төсөл байгааг харчихаад “наадахыг чинь Ногоон хөгжлийн яаманд танилцуулаад дэмжүүлээд өгье гээд миний төслийг авч яваад Ногоон хөгжлийн яаманд очоод Хувьсгалт намын гишүүнээр ажиллаж байгаа гээд миний хажууд утсаар ярьж дүр үзүүлж намайг өөртөө итгүүлсэн. Ер нь миний бүх сул талуудыг ашигласан. Манай компанийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хугацаа дуусч байгаа гэхэд асуудалгүй зохицуулж өгнө гээд компанийн гэрчилгээ маш олон бичиг баримтуудыг өөртөө аваад хуурсаар байгаад компанийг маань ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй болгож дампууруулсан. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой мөнгө хэрэгтэй байна гэж удаа дараа худал үнэн хэлж мөнгө авч байсан. Сүүлдээ миний итгэл алдарсан. Миний хувьд нийт 9.500.000 төгрөгөөр хохирсон. Буцааж мөнгө аваагүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.Балжинням  мэдүүлэхдээ: Ганхуягтай 1997-1998 оны үед найзууд байсан. Тэрнээс хойш огт уулзалдаагүй. Нямжав бид хоёр засварын газар хамт ажилладаг байсан. 2015 оны 9 сарын дундуур Ганхуяг манай ажил дээр ирсэн. Сэлэнгэ рүү ээж мод руу явах гэж байхад Цогзолмаа хотод ирсэн байж таарсан. Тэгээд хамт ээж мод руу явсан. Буцах замдаа Дарханд 20 орчим хоносон. Нямжав, Ганхуяг бид хэд байсан. Цогзолмаагаас мөнгө авсан байсныг нь сүүлд Ганхуяг цагдаад баригдахад нь би мэдсэн. Цагдаагаас яагаад манай найзыг баривчилж байгаа юм бэ гэхэд залилангийн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан хүн байна гэж хэлсэн. Тэгээд Нямжав, Цогзолмаа бид гурав араас нь хотод ирсэн. Ганхуяг хэлэхдээ Нямжавын дансанд мөнгө орж ирэх ёстой, чиний дансанд орсон байгаа, үзэх шаардлагагүй шүү гэж хэлж байсан. Яагаад гэвэл их хэмжээний мөнгө учраас Авлигатай тэмцэх газраас шалгаад мэдчихэж магадгүй шүү гэсэн. Тэгэхээр нь би Нямжавын дансанд мөнгө орчихсон байх гэж бодож байсан чинь Ганхуягийг цагдаад баригдсаных нь дараа картыг нь шалгаж үзэхэд ямар ч мөнгө байгаагүй. Тэгээд л залилан хийсэн гэдгийг нь мэдсэн. Нямжавын дансыг шалгахад Нямжав, Цогзолмаа бид гурав хамт байсан.

Ганхуягтай өөртэй нь уулзахад Шийлэгдамбын авлигын хэргээр шалгаж байх шиг байна гэж хэлсэн. Дараа нь ямар учраас цагдаад баригдсаныг цагдаагаас асуухад залилангийн хэрэг гэж хэлсэн. Тэр үед Цогзолмаа миний мөнгийг залилаад авчихсан байна гэхээр нь Цогзолмаагаас мөнгө авсныг нь би тэгэхэд л мэдсэн. Цогзолмаа хүүхдээ сургуульд явуулах гэж байгаа гэж ярьж байсан. Ганхуяг тэрэнд нь тусална гэж ярьж байсан. Тэрнээс биш миний хажууд мөнгө өгөлцөж авалцсан асуудал байхгүй гэв.

1. Шүүгдэгч Т.Ганхуяг нь-2013 оны 8 дугаар сард хохирогч Ю.Алимаад гадаад улсын нэр бүхий банкнаас 1.6 сая ам долларын зээл гаргаж өгнө гэж хуурч мэхлэх аргаар БНХАУ-ын мөнгөн тэмдэгт 2500 юанийг зээлийн төлбөрт гэж, 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр дахин зээлийн шимтгэлд гэж 720.000 төгрөгийг Голомт банкны 5042058888 тоот дансанд шилжүүлэн, Авилгатай тэмцэх газраас миний дансыг хаачихсан, миний дансанд байгаа 150.000.000 төгрөгийг авч чадахгүй байна 2 хоноод нээгдэхээр нь өгье гэж хуурч мэхлэх аргаар 2.700.000 төгрөгийг, Ю.Алимаагийн эзэмшлийн “Елеганс” зочид буудалд БНХАУ-ын Бээжин хотоос орны цагаан хэрэглэлүүд хямд ачуулж өгнө гэж Ю.Алимаагаас 300 ширхэг цагаан хэрэглэлийн үнэ болох нийт 3.500.000 төгрөгийг тус тус залилан мэхэлж авч нийт 8.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь

             хохирогч Ю.Алимаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ”... 2013 оны 8 сард анх Ганхуягтай танилцсан. Ганхуяг манай байрыг худалдаж авна гэж ирж танилцаж байсан. Ганхуяг Хятадын банкны гүйцэтгэх захирал Жеймс гэдэг хүн Монголд байна, хөнгөлөлттэй зээл олгодог юм байна. Жилийн 3-4 хувийн хүүтэй зээл олгодог юм гээд танилцуулсан. Танилцахдаа Ганхуяг өөрийн эхнэр Хишигсүрэн, Жеймс түүний эхнэр гэх эмэгтэй нарын хамт Элеганс буудлын 2 дугаар давхарт ресторанд нь танилцсан юм. Тэгэхэд Жеймс Монголд зээл олгож хөрөнгө оруулалт хийдэг Араб хүмүүсийг танина тэд нартай холбож өгч болно би өөрийнхөө ажилладаг ICBC банкнаас 1.6 сая ам долларын зээл олгож өгч болно гэж хэлсэн. Жеймстэй тэгэж нэг удаа уулзаад салсан. Дараа нь Ганхуяг нөхөр бид хоёрт Жеймс Бээжинд хүрээд ир гэж дуудууллаа Жеймсийн эхнэр болох түүний аав Баясаа нартай холбоо барилаа, зээл бүтсэн гэнэ гэж хэлсэн. 2013 оны 9 сард нөхөр Моломжамц Ганхуяг нарын хамт Бээжин явсан. 2 талын замын зардал болох 1.600.000 төгрөгийг би гаргаж явсан юм. Бээжинд очсоны дараа Ганхуяг нөхөр бид хоёрт Жеймсийн албан тасалгаанд очиж уулзалт хийж ирлээ. Жеймсийн дарга Жи Ху Кан гээд Монголоор маш сайн ярьдаг таньдаг хүн байсан байна. Танай зээл бүтсэн. Жи Ху Кан зээлийн материал дээр хамгийн сүүлд гарын үсэг зурж байна. Танайд 1.650.000 ам.долларын зээл олгохоор шийдлээ. Зээлийн материалтай дарга нар нь танилцсаны шимтгэл 2500 юань төл гэхээр нь Ганхуягт өөрт нь өгсөн. Ганхуяг мөнгө авсаны дараа зээл бүтлээ, Монголд очоод байж бай. Араас чинь зээл олгоно гэж байна гэж хэлсэн. Жи Ху Каныг Монголоор Баяраа гэж дууддаг гэж Ганхуяг хэлж байсан. 2013 оны 10 сарын 21-ний өдөр Ганхуяг надтай уулзаад Голомт банкны 5042058888 дугаарын дансыг өгөөд зээлийн шимтгэл 720.000 төгрөг тушаа зээл гарчихсан байна гэж хэлсэн. Голомт банкны 5042058888 дансанд 720.000 төгрөг хийсэн. Энэ дансыг шалгуулахад Солонгос улсын иргэн Ji Hoon Kang-ын данс байсан. Би ойлгохдоо зээл гарчихсан одоо зээлийн шимтгэл төлж байгаа юм байна гэж ойлгосон. Ганхуяг зээлийг чинь өнөө маргаашгүй өгнө гээд ярьж эхэлсэн. Үүний дараахан Ганхуяг надад авлигатай тэмцэх газраас намайг шалгаад байна. Миний дансыг хаачихсан. Миний дансанд 150.000.000 төгрөг байгаа дансаа нээхэд 2.700.000 төгрөг хэрэгтэй байна тушаа гэнэ гэхээр нь би 2.700.000 төгрөг зээлсэн. Ганхуяг 2 хоногийн дотор дансаа нээгээд өгчихнө гээд бэлнээр авсан. Мөнгө өгөөд ямар нэгэн баримт үйлдээгүй. Ганхуяг угаасаа ямар ч баримт үйлддэггүй. Энэ үед би нөхөртэйгээ Солонгос орж зочид буудалдаа цагаан хэрэглэл авна гэж ярьж байгааг Ганхуяг сонсчихоод би Хятадаас маш сайн цагаан хэрэглэлийг 3 хоногийн дотор захиалж авч ирүүлж өгье мөнгөө өгчих, ямар ч асуудалгүй гэхээр нь би итгээд 3.800.000 төгрөгийг 2 хувааж өгсөн. Тэгсэн цагаан хэрэглэл өгөхгүй байхгүй болсон. Цагаан хэрэглэлээ нэхэхэд нөгөө цагаан хэрэглэл дотор Хятадууд спирт оруулж ирээд гааль дээр хураалгачихаж, манай эхнэрийн зардаг гутал бас хураагдсан байна. Манай эхнэр бас хамт хөөцөлдөж байна гэж хэлсэн. Үүний дараа 2013 оны 11 сарын үед Жи Ху Каны эхнэр болох орос эмэгтэй Баянгол зочид буудалд байрлаж байна би уулзах гээд хүлээж байна. Жи Ху Каан танай зээлийг өгөх гэж байна хүрээд ир гэж хэлсэн. Би Баянгол зочид буудлын гадаа очоод Ганхуягтай машиндаа уулзсан. Энэ үед Ганхуягийн машинд их хэмжээний орны цагаан хэрэглэл байсан. Тэгэхээр нь би Ганхуягийг чи миний захисан цагаан хэрэглэлийг аваад ирсэн юм уу гэхэд тиймээ тэгэхдээ би бүгдийг авч чадаагүй, би үзүүлэх гээд дундаас нь сугалаад авчихсан юм гэж хэлсэн. 2014 оны 3 сарын үед байх Ганхуягт цагаан хэрэглэл яасан бэ? Ажил болохгүй байна гэхэд нөгөө цагаан хэрэглэл чинь худлаа боллоо. Би чамд урдны цагаан хэрэглэтэй нийлүүлээд 300 ширхэг цагаан хэрэглэл өгье гээд 1.500.000, 2.000.000 нийт 3.500.000 төгрөг авсан. Тэгсэн боловч ямар ч цагаан хэрэглэл авч өгөөгүй. Сүүлдээ Ганхуяг Жи Ху Кан чиний цагаан хэрэглэлийг 600 ширхэг болгож өгөхөөр болсон гэж хэлсэн боловч энэ худлаа байсан. Би өнөөдрийг хүртэл нэг ч давуу аваагүй. Ганхуяг надад Моломжамцын компаний данс хаагдчихсан байгаа юм байна. Энэ дансыг нээх хэрэгтэй. Дансанд мөнгө хийвэл дансыг нь Татвараас дансыг нь нээх юм байна. Чи Моломжамцын дансанд 10 сая төгрөг хийчих би нээлгэчихье гэхээр нь би Ганхуяг 2014 оны 03 сард 10 сая төгрөг өгөөд Моломжамцын ЛордСтар компаний дансанд хийгээрэй гээд өгсөн боловч Ганхуяг хийхгүй тэр чигтээ аваад явчихсан байсан юм. 2014 оны 06 сарын 22-ны шөнө Ганхуяг утсаар яриад Би Санта Фэ маркийн машин худалдаж аваад хуурамч дугаартай явж байгаад цагдаад баригдлаа, хэрэгт орох гэж байна, надад маш яаралтай 8 сая төгрөг зээлээч ядахдаа 5 сая төгрөг зээлээч гэхээр нь би надад бэлэн мөнгө байхгүй. Компани маш хүнд байдалтай байна, энэ удаан хугацааны худлаа ярилт,хүлээлтээс үдээд Жи Ху Кан надад 2014 оны 6 сарын 25-ны өдөр 25 сая төгрөг өгнө гэсэн. Тэгээд би өгчихье гэхээр нь 2014 оны 06 сарын 24-ны өдөр өөрийн гар утасны дугаар 99117074 дугаарыг барьцаалаад Эрдэнэбилэгийн Цэцэгмаа гэдэг хүнээс 8 сая төгрөгийг 6 хувийн хүүтэй зээлээд Ганхуягт яриад надад 5 сая төгрөг байна гээд 5 сая төгрөг өгсөн. Энэ мөнгийг Ганхуяг өгөхөд нөхөр Моломжамцаар дамжуулан өгүүлсэн юм. Тэгээд Ганхуяг мөнгө авах үед Ганхуягийн найз Мөнхсайхантай хамт байсан. Мөнхсайханыг ШШГЕГ-ын дэд даргаар ажилладаг гэж Ганхуяг хэлж байсан. Маргааш нь Ганхуягаас мөнгөө нэхэхэд ярьдаг сайхан зүйлсээ яриад алга болсон. 2014 оны 07 сарын 22-ны өдөр Ганхуяг надруу залгаад Алимаа төрийн санд 28 сая төгрөг байршуул гэж Тулга сайд Ногоон хөгжлийн яамны ажилтан Даш нар хэлж байна. Чи Моломдоо мөнгө байршуулж өгч туслаарай, төсөл бүтсээн. Энэ мөнгийг шууд байршуулах юм бол шууд дансанд хийнэ гэж байна. Жи Ху Кан удахгүй мөнгө өгнө гээд байхаар нь би хөрөнгөө барьцаалаад Ганхуягт 28  сая төгрөгийн зээл авч өгсөн. Гэхдээ би өөрөө зээл аваагүй. Ганхуягт итгэмжлэл хийж өгөх гэхэд би итгэмжлэл хийлгэж авахгүй. Хаан банкны эдийн засагч Пүрэвжаргалын нөхөр Очбадрахад итгэмжлэл хийгээд өгчих гээд яааруулсаар байгаад миний байрыг ББСБ-д барьцаанд тавина  гэж итгэмжлэл хийлгээд авсан. Тэр үед Очбадрах их ууртай байсан ба Ганхуягаа чи өөрийнхөө юмыг барьцаанд тавиа гэж байсан. Очбадрахыг Ганхуягтай нийлээд намайг залиллаа гэж ойлгосон ба Пүрэвжаргалтай утсаар ярихад Ганхуяг нь Очбадрахыг залилаад миний байрыг барьцаанд тавиаад зээл аваад Очбадрахын хохирлыг төлсөн байсан. Очбадрах Пүрэвжаргал нар Ганхуягийн хойноос хөөцөлдөж явсаар байгаад миний байрны гэрчилгээг суллуулж өгсөн юм. 2014 оны 9 дүгээр сарын сүүлээр Ганхуяг надтай утсаар яриад Жи Ху Каан зээл өгөх гээд дуудаж байна гэж хэлсэн. Тэгснээ надруу 88 тай утаснаас өвөрмонгол уулз гэсэн гээд уулзсан. Төмөр замын нэг зочид буудалд очиход Жи Ху Каны төлөөлөгч Сүхээ бие хамгаалагч гэх бүдүүн өндөр залуу нар надтай уулзсан. Тэр хоёр Монголоор их муу ярьж байсан. Тэгэхэд надад Жи Ху Канд тушаасан 720.000 төгрөгөө авсан уу? Ганхуягаар буцаалгаж өгсөн. Та эргээд ахин Ганхуягтай уулзах уу гэж асуусан. Тэгэхэд Ганхуягаас болгоомжилсон царайтай ярьж байх шиг санагдсан. Жи Ху Кан та нарыг хүлээж бай гэж байна. Танай байрыг худалдаж авна. Зээлийг чинь өгнө. Монголын ЗГ-тай хийх том ажил саад болох гээд байна. Битгий хэл ам хийгээрэй гэж хэлсэн. Тэгээд үүнээс хойш би тэд нарыг ямар учиртай хүмүүс юм бол гэж бодоод зээл авахаа болиод салсан. Ганхуягаас энэ хүн чинь ямар учиртай хүн гэж асуухад яасан бэ? Жи Ху Зан жаахан хүлээж бай гэж хэлсэн байна шүү дээ гэж хэлж байсан. Би тэгээд зэвүүцээд түүнээс зээл авахаа болий гэж шийдсэн. Ганхуяг надад 12 сая 500 мянган төгрөг буцааж өгсөн. Би Ганхуягаас одоо 8 сая 800 мянган төгрөг нэхэмжилж байна...гэсэн мэдүүлэг / 1хх-ийн 70-7/,

            гэрч С.Ононбаяр /1хх-ийн 73-74х/, М.Амартүвшин /1 хх-ийн 75х/, Д.Очбадрах /1хх-ийн 77х/, Д.Мөнхсайхан /1 хх-ийн 79х/, Б.Тулга /1хх-ийн 80х/, Н.Хишигсүрэн /1хх-ийн 81-82х/, И.Ганзориг /1хх-ийн 84х/, БНСУ-ын иргэн Kang Ji Hoon /1хх-ийн 108-109х, 111х/ нарын мөрдөн байцалтад өгсөн мэдүүлгүүд,  Kang Ji Hoon-ы голомт банкны депозит дансны хуулга /1хх-ийн 110х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

-2013 оны 12 дугаар сард хохирогч С.Моломжамцад өөрийнх нь эзэмшлийн компанид нь барилгын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл гаргаж өгнө, 2014 оны намар гаалиар орж ирсэн, маргаантай байгаа барааг нь авч өгнө гэх мэтээр хуурч мэхлэн нийт 9.500.000 төгрөгийг залилан мэхэлж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

хохирогч С.Моломжамц мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2013 оны 5, 6 сарын үед би Баянзүрх дүүргийн Өгөөмөр хотхоны 72 дугаар байрны 12 тоотод байрлалтай 3 өрөө байраа зарах зар тавьсан. Үүний дагуу Ганхуяг гэж хүн надтай холбогдоод манай байрыг эхнэрийн хамт ирж үзээд надад таалагдаж байна, би байрыг чинь худалдаж авъя, чи өөр хүнд байраа битгий өгөөрэй, би урьдчилгаа мөнгө өгчихөөд үлдэгдэл мөнгийг чинь яаралтай олж өгнө гэж хэлээд урьдчилгаа 12 000 000 төгрөгийг 2013 оны 06 дугаар сард өгсөн. Би Ганхуягт байраа 138.000.000 төгрөгөөр зарахаар тохирсон юм. Ганхуяг үлдэгдэл мөнгөө өгөхгүй сар гаруй болсон ба энэ хугацаанд байраа хүнд битгий зараарай, би мөнгөө хайж байна гээд байдаг байсан. 2013 оны 07 дугаар сард Ганхуяг би арай хямдхан байр олчихлоо, мөнгөө буцааж авъя гэхээр нь би мөнгийг нь буцааж өгсөн. Ганхуяг надад мөнгө өгөхдөө болон надаас мөнгө авахдаа ямар нэг баримт үйлдээгүй. 2013 оны 08 дугаар сард Ганхуяг би чамд туслана, гадны хүн ирнэ, тэр хүнээс зээл авахад чинь чамд туслана гэж ярьж эхэлсэн ба удалгүй манай хүн ирчихлээ, уулзаарай гэж хэлсэн. Тэр үед нь би өөрөө завгүй байсан болохоор эхнэр Алимааг тэр хүнтэй уулзаадах гээд уулзуулсан юм. Манай эхнэр Алимаа нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг Элеганс зочид буудалд гадаадаас ирсэн зээл шийддэг хүн гэх Жеймс гэдэг хүнтэй уулзсан байсан. Тухайн уулзалтанд Жеймс эхнэртэйгээ, Ганхуяг эхнэртэйгээ цуг манай эхнэртэй уулзсан байсан. Манай эхнэртэй уулзчихаад манай ажил дээр ирж надтай уулзсан юм. Жеймстэй уулзаад би өөрийнхөө эрхэлдэг бизнесийн талаар танилцуулаад ярьсан юм. Жеймс өөрийгөө Хятадын "IСВС" банкны лизингийн зээл хариуцсан захирал гэж танилцуулсан юм. Би Жеймстэй ярилцахад надад туслаж дэмжье, би одоо Хятад явлаа, эргээд холбогдье гээд салсан. Жеймс тэгээд Хятад руугаа буцсан. Ганхуяг хэлэхдээ би Жеймсийн эхнэрийг сайн танина, Жеймстэй эхнэрээр нь дамжуулж холбогдож байя, Жеймс өдрийн цагаар завгүй байдаг тул утсаар ярьдаггүй юм. Тийм болохоор эхнэрээр нь дамжуулж холбогдож байя, эхнэр нь Монгол хүн байдаг юм гэж хэлсэн. Тэгж байснаа удалгүй Ганхуяг Жеймс материалаа аваад ир гэж байна, зээл олгоё гэж байна гэж хэлсэн. Эхнэр бид 2 материалаа бэлдээд 2013 оны 09 дүгээр сард Алимаа бид 2 Ганхуягийн хамт Бээжин явсан. Бээжинд очиход Ганхуяг бид нарыг IВС нэртэй банк гээд нэг өндөр барилгын гадна авч ирээд би материалыг Жеймс оруулж өгчихөөд гараад ирье гээд орсон юм. Ороод 1 цаг гаруй болоод буцаж гарч ирэхдээ Жеймст материал өгчихлөө, хүмүүс тэр материалтай танилцаад зээл олгох зөвшөөрөл өгөөд гарын үсэг зурж байна, Жеймс гарын үсэг зурлаа, хамгийн сүүлд нэг хүн гарын үсэг зурж байна, тэр хүн Монгол хэлээр их сайн ярьдаг хүн байна. Одоо ингээд зээл бүтэж байна. Зээлийн шимтгэл гэж мөнгө төлөх юм байна гээд 2500 юань авсан ба бид нараас салж явчихаад буцаж ирэхдээ мөнгийг тушаачихлаа гээд ирсэн юм. Гэхдээ мөнгө тушаасан баримт үзүүлээгүй юм. Ганхуягийн хэлсэнээр зээл олгох зөвшөөрөл өгөгдсөн тул Жеймс Монголд ирж өгдөг гэж хэлсэн. Тэгээд бид 3 Монголд буцаж ирсэн юм. Монголд ирээд удаагүй байтал Ганхуяг Бээжингээс Жи хун Кан гэж хүн ирлээ, чамд зээл олгох зөвшөөрөл олгоход хамгийн сүүлд гарын үсэг зурсан хүн нь IСВС банкны том хөрөнгө оруулагч нь юм байна. Жеймс түүний доор ажилладаг ажилтан нь юм байна. Энэ хүн маань зээлийн бүх асуудлыг шийдэх юм байна гэж хэлсэн. Энэ үед манай Лорд стар компани дээрээ "Хүчин дор" ТББ-н нэр дээр мод үржүүлгийн хүлэмж барих төсөл хийж байсан. Манай компанийнхан Хүчин дор ТББ-н нэр дээр мод үржүүлгийн тусгай зөвшөөрөл авах төлөвлөгөөтэй байсан юм. Үүнийг Ганхуяг мэдээд би чамд тусгай зөвшөөрөл авч өгье гээд "Хүчин дор" ТББ-н гэрчилгээ, дүрэм, хүсэлт зэргийг аваад явсан. Тэгсэнээ Ногоон хөгжлийн яаманд өгчихлөө, дэд сайд Тулга нь манай МАХН-н хүн байгаа юм. Тулгатай уулзаад материалыг чинь өгчихлөө, тусгай зөвшөөрөл удахгүй гарна гэж байна гэж хэлсэн. 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Ганхуяг надтай уулзаад та нарын зээл олгогдох гэж байна, зээлийн хураамж шимтгэл төл гэж байна гээд Голомт банкин дахь Л пооп Капд гэж хүний 5042058888 дугаарын дансанд 720.000 төгрөгийг зээлийн шимтгэл гэж манай эхнэр Алимаагаар хийлгэсэн. Ганхуяг зээл чинь өнөө маргаашгүй олгогдоно, удахгүй та нарыг дуудаад албан ёсны гэрээ байгуулаад нотариатаар гэрчлүүлнэ гэж хэлсэн. Бид зээлээ хүлээгээд Ганхуягаас тэр хүнтэй чинь хэзээ уулзах юм бэ гээд байнга асуудаг байсан. Тэгэхэд Ганхуяг та нартай удахгүй уулзана гэж байна гэж хэлдэг болсон. Ганхуяг сүүлдээ хугацаагаа хойшлуулаад 2013 оны 12 дугаар сар хүрсэн. Энэ хүртэл хүлээлгэх хоорондоо Ганхуяг бид нараас мөнгө авч эхэлсэн. Авлигатай тэмцэх газарт би шалгагдаж байна, би Энхбаяр даргын гарын ганц хүн нь байгаа юм. Намайг Энхбаяртай холбоотойгоор шалгаад байна, миний дансанд 150 сая төгрөг байгаа юм, миний дансыг хаачихаад байна,одоо миний хэрэг шалгагдаад дуусаж байна. 2700.000 төгрөгийг Авлигатай тэмцэх газрын дансанд тушаах ёстой юм байна, мөнгө зээлээч 2-3 хоногийн дараа өгчихнө гэж хэлэхээр нь манай эхнэр Алимаа түүнд 2700.000 төгрөгийг 2013 оны 10 дугаар сарын үед өгсөн. 2-3 хоногийн дараанаас Ганхуяг удахгүй асуудал дууслаа, одоо болно гээд л яваад байсан. 2013 оны 12 дугаар сар болоход Ганхуяг 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр эхнэртээ өгнө гээд надаас 8 сая төгрөг зээлж авсан. Энэ мөнгийг юу гэж хэлж авсан бэ гэхээр би эхнэртэйгээ маш их хэрүүлтэй байна, манай хадам болохгүй байна гээд хадмаа хараагаад муулчихаад би мөнгө хүнд өгчихсөн чинь одоо манай эхнэр нэхээд байна, 8 сая төгрөг зээлээч гээд байхаар нь өгчихсөн юм. Энэ үед зээл олгох хугацаа маань болчихсон байсан ба Ганхуягаас зээл юу болж байна гээд нэхэхэд Жи хун Кан /Монгол нэр нь Баяраа/ Монголд Олон Улсын нисэх онгоцны буудлын барилга барьж байгаа Самсунг компаний хүмүүстэй нь уулзлаа. Тэгээд зочид буудлынхан нь барилгын ажлыг өөрийн санхүүжилтээр хийхээр тэдэнтэй хэлэлцэж тохиролцлоо. Энэ төслийн ажлыг та нарт хариуцуулах юм шиг байна. Та нар бизнесийн туршлагатай, барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан хүмүүс учраас та нарт итгээд хариуцуулах юм шиг байна гэж хэлсэн. Жи хун Кан Монгол нисэх буудлын зочид буудлын барилга барих гэрээ хэлцэл гээд маш их ажилтай байна. Та нарын мөнгийг өгнө гэж байна гэж хэлдэг байсан ба ингэсээр байгаад 2014 оны 01 сар хүргэсэн. 2014 оны 01 сарын үед Ганхуяг надад хэлэхдээ Жи Хун Кан надад Олон улсын нисэх буудлын ногоон байгууламжийн ажлыг надад өгөхөөр боллоо, энэ ажлыг хийхийн тулд мод үрслүүлэгэ тарих хүлэмж хийх юм байна. Энэ хүлэмжийн төслийг хийгээд өгөөч гээд манай Лорд стар компаний нэр дээр Мод үржүүлэг, жимс, жимсгэнэ, цэцэгсийн хүлэмжийн төсөл хийлгүүлж авсан. Түүнийг Жи хун Кан-д танилцуулна гээд авсан юм. Ганхуяг надад дараа нь Жи хун Кан-нд танилцууллаа. Их сайн төсөл болсон байна гэж байна. Жи хун Кан уг хүлэмжийн санхүүжилтийг гаргахаар боллоо гэж хэлсэн. Ганхуяг надаас төслийг авсаны дараа 10-д хоногийн дараа Ногоон хөгжлийн яамны Тулгайтай уулзлаа, Хүлэмжийн төслөө Ногоон хөгжлийн яаманд хандсан байдлаар хийж өгөөч, "Хүчин дор" ТББ-д мод үржүүлэг, ойн цэвэрлэгээ, байгалийн нөхөн сэргээлтийн чиглэлээр тусгай зөвшөөрөл гарсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би төслөө дахиж хийгээд Ганхуягт хийж өгөөд явуулсан. 2014 оны 01 дүгээр сарын үед Ганхуяг Жи хун Кан-ний хүмүүс ирэх гэж байгаа, хүлэмжийн төслийн мөнгийг ав гээд байна, би аваад танайд өгнө гэхээр өөрийн компаний өвөл амардаг ажилчдыг амраахгүй ажлуулсан юм. 2014 оны 02 дугаар сард Ганхуяг хэлэхдээ Жи хун Кан танайд зочид буудлын барилгын ажил өгнө гэж байна. Танайхыг барилгын тусгай зөвшөөрөлтэй юмуу гэж асуугаад байна гэхээр би манай Лорд стар ХХК-нд барилгын тусгай зөвшөөрөл байхгүй, харин надад шинээр байгуулсан Нейси гоулд ХХК байгаа, энэ компани дээр барилгын тусгай зөвшөөрөл авбал ямар вэ гэж асуухад Ганхуяг материалаа бүрдүүлээд өгчих, би гаргуулаад өгье гэж хэлээд Нейси гоулд ХХК-ний гэрчилгээ болон холбогдох бусад баримтыг аваад явсан. Мөн Лорд стар ХХК-ний сантехникийн ажлын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаж байсан учраас сунгуулах хүсэлтийг холбогдох материалын хамт аваад явсан. Ганхуяг тусгай зөвшөөрөл гаргуулахад мөнгө хэрэг болж байна 2500.000 төгрөгийг 2014 оны 03 сарын эхээр авсан. Энэ мөнгийг тусгай зөвшөөрлийг гаргуулахад л мөнгө хэрэг болж байна гээд авсан. Яг юунд зарцуулах гэж авсаныг нь бол мэдэхгүй байна. Надаас мөнгө авсаны дараа буюу 2014 оны 04 сард Ногоон хөгжлийн яамнаас чиний төслийг баталчихлаа, одоо чиний данс руу яамнаас мөнгө орно, чи дансаа шалгаарай, мөнгө одоохон орно шүү гэж хэлээд 2-3 хоног болсон. Би яасан бэ гэхэд чиний данс руу мөнгийг Сангийн яамнаас шилжүүлсэн чинь гүйлгээ нь буцсан байна гэсэн. Би яагаад буцаж байгаа юм бэ, би чамд "Хүчин дор" ТББ-н дансыг өгсөн шүү гэхэд чи тэр дансаа дахиад албан бичгээр Ногоон хөгжлийн яаманд гээд өгөөдөх гэхээр нь би албан бичиг бичээд Ганхуягт өгсөн юм. Ганхуяг удалгүй надаас 1 сая хэрэг болж байна, би хүн амьтантай нь уулзаад түргэлүүлэх гээд яараад байна гэхээр нь 1 сая төгрөгийг 2014 оны 04 сард өгсөн. Ганхуяг надад Ногоон хөгжлийн яамнаас 1245.000.000 төгрөг олгохоор шийдвэр гарсан шүү, эхний ээлжинд 450.000.000 төгрөг чиний дансанд орно гэж хэлдэг байсан. Би өөрөө олон ажил хийж байсан тул аливаа зүйлийг нүдээр харж итгэх сонирхолтой байсан. Би Ганхуягт 2-уулаа орж тэр хүмүүстэй чинь уулзъя гэхэд чи байж бай, би ороод уулзъя гээд ганцаараа орж уулздаг, миний хажууд Тулга сайдтай утсаар ярьж байна гээд утсаар ярьдаг байсан. Ганхуяг удаа дараа надтай Ногоон хөгжлийн яамны байрны гадна уулзчихаад Тулгатай уулзлаа гээд орчихдог байсан. Би үүнд нь маш их итгэж байсан. Тэр үеэр би гаалиас бараа авах гээд хөөцөлдөж байсан. Тэгэхэд Ганхуяг надад нисэхийн гаальд таньдаг хүн байгаа, би барааг чинь аваад өгье, надад 1.500.000 төгрөг өгчих гээд надаас 1500.000 төгрөгийг 2014 оны 04 сарын сүүлээр авсан боловч миний барааг авч өгөөгүй. Би Ганхуягаас мөнгөө авъя гэхэд би барааг чинь авч өгнө, мөнгийг чинь хүнд өгчихсөн байгаа гэдэг л зүйл ярьдаг байсан. Үүнээс хойш би Ганхуягт мөнгө дахиж өгөөгүй. 2014 оны 04 сарын сүүл, 05 дугаар сарын эхээр Ганхуяг эмнэлэгт хэвтсэн. Эмнэлэгт хэвтэхээсээ өмнө Жи хун Кан-с мөнгө авч өгнө, 2-уулаа гэрээгээ байгуулна гэж байгаад эмнэлэгт хэвтсэн. Энэ хугацаанд Ганхуягт миний ажил болохоо байлаа гэхэд битгий санаа зов бүх юм окэй гэсэн. Би Ганхуягт чамд итгэж болохуу гэхэд битгий санаа зов, би эмнэлэгээс дундуур нь нэг гарахдаа мөнгийг чинь аваад өгнө гэсэн. Тэгээд 2014 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Ганхуяг надтай гэрээ байгуулаад мөнгийг чинь одоо авч өгнө гэж хэлсэн. Би Ганхуягт 2-н 2 төсөл байгаад байдаг, аль аль нь гарч ирдэггүй ямар учиртай юм бэ гэхэд одоо тун удахгүй, өнөө маргаашгүй гээд ярьсаар байгаад 2014 оны 07 сар хүрсэн. Би Ганхуягт би чамаас болоод өөрийнхөө орон байрыг зарахдаа тулаад байна, чамд итгэж болохуу, найдвартай биз гэхэд зүгээрээ хөгшөөн асуудлаа зохицуулж бай гэж хэлсэн. Тэгээд 2014 оны 07 дугаар сарын эхээр Ганхуяг надад "Хүчин дор" ТББ-н чинь мөнгө бүтлээ, энэ удаа 800 сая төгрөг өгнө гэнэ, тэр мөнгөөр ажлаа дуусга гэж байна гэж хэлсэн. Тэгээд өнөөдөр өгнө, маргааш мөнгө өгнө гэж хүлээлгэсээр байгаад 2014 оны 07 сарын 20-ны өдөр хүрсэн. 2014 оны 07 сарын 16-нд Ганхуяг надад Сангийн яамнаас мөнгө Хаан банкны миний дансанд орчихлоо, миний өөрийн Витингийн Ой ХХК-наар гэрээг Ногоон хөгжлийн яамтай байгуулсан шүү. Танай Хүчин дор ТББ гүйцэтгэгчээр ажиллана, Витингийн Ой ХХК-ийн дансанд 950 сая төгрөг орсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ганхуяг намайг тэр төсөлд оруулахгүй гаргах байна гэж бодоод чи бид 2-н яриа хэвээрээ биз дээ гэхэд ямар ч асуудалгүй, би нэг ярьсан бол түүндээ байдаг хүн гэж хэлсэн. 2014 оны 07 сарын 20-ны өдөр Ганхуяг надтай гэрээ байгуулаад Хүчин дор ТББ-н дансанд чинь өнөө маргаашгүй мөнгө шилжүүлнэ гэж хэлсэн. Ганхуяг өнөөдөр шилжүүлнэ, маргааш шилжүүлнэ гээд хойшуулж байгаад 2014 оны 07 сарын 29-ний өдөр Баянзүрх дүүрэг дэх Офицеруудын ордоны Хаан банкины салбар дээр намайг очоод хүлээж бай, би замаараа нэг газраар дайрч очно, тэгээд мөнгөө шилжүүлье гэж хэлсэн. Би банкин дээр очоод банк хаатал Ганхуягийг хүлээсэн боловч ирээгүй. Би Ганхуягийг чи яасан бэ гэхэд би очиж байна гэж байснаа сүүлдээ машины дугуй хагараад очиж чадсангүй гэж хэлсэн. Ганхуяг би их ойрхон байна гэхээр би яваад очъё гэхэд зүгээрээ би одоо бараг дуусаж байна, удахгүй очлоо гэж хэлээд ирээгүй ба утсаа ч аваагүй. Тэгсэнээ орой нь ярьсан ба мөнгөө авъя гэхэд би одоо хол явж байна гэж хэлсэн. Маргаашнаас нь эхлээд Ганхуяг Жи хун Кан-ний бие өвдөөд сувилалд явж байна. Намайг өөрийнх нь дэргэдээс битгий холд гэсэн юм. Би холдож чадахгүй байгаа болохоор мөнгийг чинь шилжүүлж чадахгүй байна гээд явсан. Ганхуяг би Жи хун Кан-тай хөдөө сувилалд байна, хот орж чадахгүй байна гэж хэлсээр байгаад хорин хэдэн хоног болсон. 2014 оны 08 дугаар сарын сүүлээр Ганхуяг хотод орж ирлээ гэсэн. Би Ганхуягийг одоо асуудлаа шийдье гэхэд миний ногоон паспортын хугацаа дууссан болохоор сунгуулахаар өгчихлөө, би иргэний үнэмлэхээ хамт өгчихсөн юм, тийм болохоор данснаас мөнгө авч чадахгүй байна гэж хэлсэн. Ганхуяг ингэж худлаа хэлж явсаар байгаад би сүүлдээ цагдаад хандсан. Ганхуяг энэ хугацаанд миний 2 байрыг барьцаанд тавиулаад өчнөөн хохирол учруулчихаад байна. Ганхуягийг хүлээснээс болоод манай компани ямар ч ажил хийхгүй хүлээсэн. Манай компанид 40 гаруй сая төгрөгийн хохирол учирсан. Чингис зочид буудлын үүдэнд 2014 оны 09 сарын үед Жи хун Кан-нтай уулзсан. Жи хун Кан надтай Монголоор мэндэлчихээд Хятадаар юм ярьж байгаад ангилаар уучлаарай хэлж хэлчихээд яваад өгсөн. Би яаж байгаа юм бэ гэхэд албан ёсоор уулзана гэж байна гэж хэлсэн. Би тухайн үед Жи хун Кан-нтай төслийн талаар юу ч ярьж чадаагүй. Тэр өдөр уулзахдаа би Жи хун Кан-нтай Ганхуягаар дамжуулж уулзаагүй. Жи хун Кан-нтай Ганхуяг Чингис зочид буудлын гадна олон удаа очиж уулзаж байсан болохоор зүс мэддэг болчихсон байсан юм. Тэгээд 2014 оны 09 сард Чингис орж Жи хун Кан-нтай уулзаж байсан. Гэхдээ төслийн талаар юм ярьж чадаагүй. Би бодохдоо Жи хун Кан эхнэр бид 2-г Ганхуягтай хамт явж байхыг харж байсан болохоор таньчихаад зугатааж байгаа байдалтай яваад өгсөн юм.Ганхуяг мөнгө өгөлцөж авалцахдаа ямар ч баримт үйлддэггүй юм. Өөрийнхөө дансаар ч мөнгө авах дургүй гэж хэлдэг юм. Тийм болохоор баримт үйлдээгүй. Би сүүлд Ганхуягийг цагдаад өгсөний дараа уулзаад тооцоо нийлсэн. Би Ганхуягаас 11.000.000 төгрөг нэхэмжилж байна. Ганхуяг үүнийг зөвшөөрөөд бичиг хийж өгсөн юм. Миний хохиролыг барагдуулж өгнө үү.

... Ганхуягаас болж асар их хохирол хүлээж байна. Алимаа бид 2 Ганхуягаас одоо 16.000.000 төгрөг нэхэмжилж байна. Энэ тооцоог Мөрдөн байцаах газрын Мөрдөн байцаагч Бат-Очир байцаагчийн өрөөнд Ганхуягтай тооцоо нийлж хохирлоо тооцож гарын үсэг зурсан юм. Тэгэхэд Ганхуягаас 15.000.000 төгрөг авахаар тохирч тооцоо нийлсэн баримтан дээрээ гарын үсэг зурсан боловч тооцоо нийлсэн мөнгөн дүнгээ бодохоор 15.000.000 төгрөг биш 16.000.000 төгрөг болж байсан юм билээ. Ганхуягт өгсөн мөнгөнүүдээ хооронд нь нэмэхдээ буруу тооцоод нэмчихсэн юм байна лээ.Энэ мөнгөнөөс 9.500.000 төгрөг нь миний мөнгө, 6.500.000 төгрөг нь Алимаагийн мөнгө болж байгаа юм. Ганхуягаас миний нэхэмжилж байгаа 9.500.000 төгрөгийг задалж хэлье.Ганхуяг надаас эхнэртэйгээ муудалцчихлаа, 8000.000 төгрөг өгөх шаардлагатай байна гээд 2013 оны 12 дугаар сард 8000.000 төгрөг авсан юм. Тэгэхдээ би удахгүй мөнгийг чинь өгчихнө, надад Баяраагаас мөнгө орж ирнэ гэж хэлж авсан юм. Ганхуягт 8.000.000 төгрөг зээлснийг миний төрсөн дүү Майдар мэдэж байгаа. Майдар надтай хамтарч бизнес хийдэг юм. 8000.000 төгрөгийг би Хаан банкин дахь өөрийн 50280371387 дугаарын данснаас мөнгө аваад өгсөн юм. Энэ бол гэрчтэй. 2014 оны намар байсан юм. Би гаалиас бараа авах гээд маргаан болчихсон байсан юм. Тэгсэн Ганхуяг чи надад 1.500.000 төгрөг өгчих, би энэ барааг чинь аваад өгье гэж хэлээд миний барааг авч өгөөгүй юм. Ганхуяг намайг байраа худалдаач, би байрыг чинь худалдаж авмаар байна гээд 10.000.000 төгрөгийг 2 хуваагаад 2013 оны 06 сарын сүүлээр өгсөн юм. Тэгэхдээ Ганхуяг танай байрыг би худалдаж авна шүү, надад төслийн мөнгө орж ирэх гэж байна гээд 50 хоног худлаа хэлж явсан юм. Тэгээд дараа нь үлдэгдэл мөнгөө өгч чадахгүй болохоор нь би уурлаад чи хүн байраа зарах гэж байхад болиулаад одоо хүртэл авахгүй явлаа гэхэд надад би танай тэр хавьд хамаагүй хямдхан байр олчихлоо, танай байрыг авахаа болилоо, би урьдчилгаанд өгсөн мөнгөө буцааж авмаар байна гээд надаас 10.000.000 төгрөгөө цувуулаад бэлнээр авсан юм. Мөнгийг нь би 2013 оны 8 дугаар сард багтааж өгч дуусгасан. Үүнийг миний төрсөн дүү С.Майдар мэдэж байгаа. Тэгээд ч би Ганхуягт мөнгө өгөхдөө Хаан банкин дахь өөрийн 50280371387 дугаарын данснаас заримыг аваад цувуулж авч өгч дуусгасан юм. Ганхуяг надаас буцааж авсан байрны урьдчилгааны мөнгөөрөө Американ дэнжид байр түрээслэх гэж байгаад хүнд залилуулсан гэж ярьж байсан. Үүнийг нь Алимаа хүртэл мэдэж байгаа. Энэ үед Ганхуягийг өрөвдөөд ярилцаж байсан юм. Би Ганхуягт тэгж хэзээ ч хэлж байгаагүй. Ганхуяг л би чиний байрыг хүнд үзүүлээд зараад өгье гэдэг байсан. Тэгэхдээ манай байрыг авахаар өөрөө ярьж байгаа хүнээ надтай уулзуулдаггүй байсан. Ганзориг гэж залуу манай байрыг үзэхээр ирж байхад би байрандаа байж л байсан юм. Тэгэхэд Ганзоригтой ямар нэг зүйл яриагүй юм. Сүүлд цагдаад өгсөн хойно уулзахад Ганзоригт Ганхуяг хэлэхдээ би байрны эзэнээс нь авлагатай юм, тэр өрөндөө байрыг нь аваад зарж байгаа юм гэж хэлж явсан юм байна лээ. Үүнийг сүүлд Ганзориг хэлсэн юм. Ганхуягийн Баяраагийн утас гээд бариад яваад байсан 99111191 дугаар нь Ганзоригийн дугаар болж таарсан юм. Ганхуяг тэр дугаарыг нь байрны урьдчилгаанд гээд Ганзоригоос авчихсан байсан юм байна лээ.Ганхуяг хүнээс мөнгө авч өгөхдөө ерөөсөө баримт үйлдэггүй юм. Би Ганхуягийг баримт үйлдэхүү гэхэд сүртэй ш дээ хөгшөөн. Би хүнд итгэдэггүй хүнд найз нь аягүй дургүй, хүн хүндээ итгэнэ гэдэг чинь гайхамшиг байхгүй юу. Би хүнд итгэвэл итгэсэн шиг итгэдэг цагаахан хүндээ гээд хүнийг уяруулна шүү дээ. Сайн хүний дүрийг мундаг бүтээдэг хүн байгаа юм. Би Ганхуягаас одоо 9500.000 төгрөг нэхэмжилж байна. Миний хохиролыг яаралтай барагдуулж өгнө үү. Би Ганхуягт залилуулсан бодит мөнгө энэ болохоос биш, цаанаа бизнесийн хувьд маш их мөнгөөр хохирсон юм. Энэ хүний хэргийг хурдан шийдвэрлэж, миний хохиролыг яаралтай барагдуулж өгнө үү..." гэсэн мэдүүлэг /1хх-ийн 57-63х/

гэрч С.Ононбаяр /1хх-ийн 73-74х/, М.Амартүвшин /1хх-ийн 75х/, Д.Очбадрах /1хх-ийн 77х/, Д.Мөнхсайхан /1хх-ийн 79х/, Б.Тулга /1хх-ийн 80х/, Н.Хишигсүрэн /1хх-ийн 81-82х/, И.Ганзориг /1хх-ийн 84х/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

- 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2014 оны 9 дүгээр сарын сүүл хүртлэх хугацаанд хохирогч И.Ганзоригт “надад 1 тэрбум төгрөгийн санхүүжилт орж ирнэ. Яаралтай мөнгө хэрэгтэй байна” гэж итгүүлэн хаан банкны дансаар 6.000.000 төгрөг, өгөөмөр хотхоны 3 өрөө байрыг 11.000.000 төгрөгийн барьцааг нь чөлөөлөөд ав гэж хуурч мэхлэн нэмж 5.500.000 төгрөг, мөн үеэр “төсөлийн мөнгө орж ирэхээр буцааж өгнө” гэж хэлж итгүүлэн 6.000.000 төгрөгийг, мөн “татвараас миний дансыг хаачихаж яаралтай мөнгө зээлээч” гэж худал хэлэн 600.000 төгрөгийг тус тус залилан мэхэлж авч нийт 18.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

хохирогч И.Ганзориг мөрдөн байцалтад мэдүүлэхдээ: Би 2014 оны 7 сард найз Даваадорж /утас:91912777/-р дамжуулж Ганхуягтай танилцаж байсан юм. Тэр үед Ганхуяг надаас 4.000.000 төгрөг зээлж аваад 01 сарын дараа хүүтэй нь буцааж төлсөн юм. Тэгж л Ганхуягтай танилцсан юм. 2014 оны 8 дугаар сарын 20-21-ний үед Ганхуяг надад 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гэхэд Ногоон хөгжлийн яамнаас 1 тэрбум төгрөгийн санхүүжилттэй хүлэмж барих тендерт орж ирэх гэж байгаа юм, мөнгө хэрэг болоод байна, яаралтай мөнгө хэрэг болоод байна гэхээр нь 6.000.000 төгрөгийг Ганхуягийн Хаан банкны дансаар шилжүүлсэн. 2014 оны 08 сарын 25-ны өдөр болоход Ганхуягтай утсаар яриад мөнгө яасан бэ гэхэд бага зэрэг хойшлогдоод байна гэж хэлсэн. 2014 оны 08 сарын 28-ны үед Ганхуягтай уулзаад ярьж байгаад би байраа томруулах гэж байна гэж хэлэхэд ахад нь Өгөөмөр хотхоны хажууд 90 м2 талбайтай 3 өрөө байр байна, Моломцамж гэж хүний байр байгаа юм. Би Моломжамцад 1-2 жилийн мөнгө цаас өгсөн, нийт 86 сая төгрөг өгсөн байгаа. Моломцамж энэ мөнгөө өгөхгүй яваад байгаа юм. Моломжамцны энэ байр нь барилга корпораци дээр 11 сая төгрөгийн барьцаанд байгаа юм билээ, үүнийг чөлөөлчих юм бол энэ байрыг чиний нэр дээр шилжүүлээд өгч болох юм гэж хэлсэн. Тэгэхээр нь Ганхуягийн хамт очиж тэр байрыг нь үзэхэд нээрээ л 3 өрөө байр байсан. Ганхуягийг байр зарах гэж байгаа юм байна гэж итгээд тэр өдрөө дахиж 5.500.000 төгрөг өгсөн. 5.500.000 төгрөг өгсөн учир нь урд өгсөн 6.000.000 төгрөг дээрээ 5.500.000 төгрөг нэмж өгөөд 11.500.000 төгрөг болгоод уг байрыг нь зээлээс чөлөөлүүлж өөрийнхөө нэр дээр шилжүүлж авах санаатай өгсөн юм. Үүнээс хойш Ганхуягаас байр яагаад шилжүүлж өгөхгүй байгаа юм бэ гэхэд чамаас авсан мөнгийг өөр зүйлд зарцуулчихсан байгаа, тендерийн мөнгө удахгүй орж ирэх гээд байна, Моломжамцаас байрыг нь 135.000.000 төгрөгөөр авахаар боллоо, тендерийн мөнгө орж ирсэн үед нь зөрүү мөнгийг нь өгөөд байраа аваад чамд шилжүүлээд өгчихнө, чи бид 2 болно биз дээ гэсэн. Би Ганхуягтай уулзаад мөнгө төгрөг юу болж байна вэ гэхэд өнөө маргаашгүй бүтнэ, одоо хүнтэй яриадахъя гээд миний хажууд 99120867 дугаарын утас руу залгаад Алимаа юу, нөгөө асуудал юу болж байна вэ гээд л яриад явчихдаг байсан. Ганхуяг тэр хүнээ сангийн яаманд ажилладаг гэж хэлж байсан юм. Ганхуяг Алимаатайгаа ярих болохоороо л миний хажуунаас холдоод явчихдаг байсан юм. Хоорондоо юу ярьдагийг нь мэдэхгүй байна. 2014 оны 09 сарын 10-ны үед Ганхуяг намайг мөнгө зээлээч, ойр зуурын мөнгөгүй болчихоод байна, төслийн мөнгө орж ирэхээр нь өгчихнө гэхээр нь 1.000.000 төгрөг Ганхуягт зээлсэн. 2014 оны 09 сарын 20-дын үеэр Ганхуяг надад компаний дансанд 600.000.000 төгрөг ороод ирлээ, үлдэгдэл мөнгө нь дараа орж ирэх юм байна. 600.000.000 төгрөгнөөс мөнгө авах гэтэл үлдэгдэл мөнгө орж ирсэний дараа нэг мөр авах ёстой юм байна, тэгэхгүй бол болохгүй байна, 5.000.000 төгрөгний хэрэг яаралтай гараад байна гэхээр нь итгээд 5000.000 төгрөг өгчихсөн юм. Тэгсэн маргаашнаас нь Ганхуягаас мөнгө юу болсон бэ гэхэд мөнгө бүрэн орж ирсэн боловч манай компанийг урд жилүүдийн татвар төлөөгүй байна гээд дансыг маань Татварын ерөнхий газраас хаачихлаа, мөнгө хэрэгтэй байна, мөнгө олж татвараа төлж дансаа нээмээр байна гээд байхаар нь 2014 оны 09 сарын сүүлээр 600.000 төгрөг өгсөн. Үүнээс хойш татвараа нээлгэсэн чинь нийгмийн даатгалааас бас дахиад хаачихлаа, өнөөдөр болно, маргааш болно гээд л худлаа яриад яваад байсан. Тэгээд тэр нь худлаа болчихоор нь Ганхуяг надад өөрийнхөө унаж явсан машиныг барьцаа болгож өгсөн юм. Тэр машин нь Santa fe маркын 2006 оны машин байсан. Ганхуяг надад хэлэхдээ 2.000.000 төгрөгийн барьцаанд байгаа гэж хэлж байсан боловч уг машин нь 14700.000 төгрөгийн барьцаанд байсан юм байна лээ. Надад энэ машин байгаа боловч зээлийн барьцаанд байгаа болохоор ямар ч хэрэггүй болоод байна. Би энэ асуудлыг шалгуулах гэж цагдаад хандсан юм.Ганхуяг өөрийгөө МАХН-ын гишүүн байгаа гэж хэлж байсан. Намынхаа нүүрээр Ногоон хөгжлийн яамнаас зарласан Хүлэмж барих тендерийг авсан юм гэж хэлж байсан юм. Тендерийн төсөв нь 1.150.000.000 төгрөгийн өртөгтэй гэж хэлж байсан юм. Ганхуяг ах надад хэлэхдээ ах нь тендерт оролцоод бүх мөнгөө шавчихаад байна. Тендерийн мөнгө орж ирэхээр мөнгийг чинь өгчихнө гээд 6.000.000 төгрөг авсан юм.Ганхуяг л хэлэхдээ Моломжамцаас 86.000.000 төгрөгийн авлагатай гээд л байсан болохоос надтай Моломжамцыг уулзуулж байгаагүй юм. Харин цагдаад өгсөн хойно Моломжамцтай уулзахад Ганхуягаас Моломжамц өөрөө авлагатай болж таарсан юм. Ганхуяг надад манай компаний данс гээд байсан. Компанийг Витингийн ой гэсэн шиг санаад байна. Энэ дугаар миний дугаар байгаа юм. Ганхуяг надад байр зарахдаа үнийн зөрүүд нь энэ дугаарыг оруулж тооцно гэхээр нь би Ганхуягт дугаараа өгсөн ба Ганхуяг миний дугаарыг 1 сар л барьсан юм. Сүүлдээ Ганхуяг худлаа яриад байхаар нь дугаараа буцаагаад авчихсан юм. Ганхуягийн дансаар 6000.000 төгрөг өгсөн ба бусад мөнгийг нь бэлнээр өгсөн. Сүүлд Ганхуягаар мөнгө авсан гэдгийг нь бичүүлж авсан юм.Би Ганхуягаас 18.200.000 төгрөг нэхэмжилж байна. Миний хохиролыг яаралтай барагдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг /1хх-ийн 134-135х/,

гэрч Б.Даваадорж /1хх-ийн 136х/, Т.Цэндсүрэн /1хх-ийн 137-139х/, барьцаат зээлийн гэрээний хуулбар /1хх-ийн 143-144х/, Фидуцийн гэрээ /1хх-ийн 145х/ хөрөнгийн жагсаалт /1хх-ийн 146х/, худалдах, худалдан авах гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ /1хх-ийн 150-152х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

- 2015 оны 5 дугаар сарын 11-нээс 2015 оны 6 дугаар сарын 06-ны хооронд хохирогч С.Цогоогоос “би 1.6 тэрбум төгрөгийн тендерт оролцоод ялсан. 2 хоногийн дараа мөнгө орж ирэн наана нь хэрэгцээ байна.” гэж худалж хэлж залилан мэхлэн  нийт 15.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

хохирогч С.Цогоо мөрдөн байцаалтад  мэдүүлэхдээ: Би хохирлоо барагдуулж авмаар байна. Би өмнө нь Ганхуягаас 17.700.000 төгрөг нэхэмжилж байна гэж мэдүүлэг өгсөн. Энэ мөнгөндөө би Отгонбаярт өгсөн 2.000.000 төгрөгөө нэмээд хэлчихсэн юм. Би энэ мөнгөө Отгонбаяраас гаргуулж авна. Тэгэхээр үүнийгээ хасахаар 15.700.000 төгрөг болж байгаа юм. Үүнээс 4.160.000 төгрөгийн хохирол төлөгдсөн. Тэгэхээр одоо 10.540.000 төгрөгөө Ганхуягаас нэхэмжилж байна. Хохирлоо барагдуулж авмаар байна. /1хх-ийн 167х/,

мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 169х, 172х/, мөнгө хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 168, 170х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

- 2015 оны 4 дүгээр сард хохирогч Н.Отгонбаярт “120 сая төгрөгийн өртөгтэй барилгын дээврийн заслын ажлын тендер авч өгнө” гэж худал хэлэн залилан мэхэлж, нийт 5.500.000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь 

 хохирогч Н.Отгонбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2015 оны 4 дүгээр сард найз Нямхандаар /99191948/ дамжуулж Ганхуягтай танилцсан... Тэгээд Ганхуягтай танилцахад тендер олж өгч чадна гэж хэлсэн. Ямар тендерийн ажил юм бэ гэхэд зөндөө ажил яриад байсан юм. Тэгээд тэр өдрөө салаад 1-2 хоногийн дараа Ганхуягтай уулзахад барилгын дээврийн ажил байна авах юм уу гэсэн ... Ганхуяг нийт 120.000.000 төгрөгийн төсөвтэй ажил байгаа юм чи урьдчилгаа 10 хувийг өгвөл чамд тэр ажлыг авч өгж чадна гэсэн. Тэгэхээр нь Ганхуягт 10.000.000 төгрөг өгч чадахгүй, харин одоо бэлэн 5.000.000 төгрөг өгье үлдэгдэл мөнгийг нь ажлаа аваад санхүүжилт орж ирэхээр өгье гэсэн. Тэгээд Ганхуягт 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдөр өөрт байсан 3.000.000 төгрөгийг өгөөд найз Цогоогоос 2.000.000 төгрөг зээлээд Ганхуягт өгүүлсэн. Ганхуяг мөнгө авчихаад барилгын заслын ажлын санхүүжилт, дансанд орж ирэх юм байна гэдэг байсан. Тэгж байснаа татварын асуудлаас болоод ажил гацлаа гээд янз бүрийн л юм яриад яваад байдаг байсан. Хамгийн сүүлд 2015 оны 07 дугаар сард наадамын үер Ганхуягтай утасаар ярьж мөнгөө авъя гэхэд чиний мөнгийг өгч чадахгүй, харин чамд нөгөө ажлыг чинь авч өгнө дараагийн долоо хоногийн 2 дахь өдөр гэхэд нөгөө ажлын чинь санхүүжилт орж ирнэ гэж хэлээд утасаа салгаад алга болсон. Дахиж холбоо барьж уулзаж уулзаж чадаагүй ... Би Ганхуягаас 5.500.000 төгрөг нэхэмжилж байна./ 1 хх-ийн 173-175х/,

гэрч М.Нямхандын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1хх-ийн 176х/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар,

- 2015 оны 5 дугаар сарын үед хохирогч Б.Алтантулгад “Хүнс Хөдөө аж ахуйн яамнаас 1.7 тэрбум төгрөгийн санхүүжилттэй төсөл авч өгнө”, “Франц улс руу хамт авч явна”, “хүүхдийг чинь БНСУ-ын дээд сургуульд тэтгэлэгт хамруулан суралцуулна” гэх мэтээр худал хэлж залилан мэхлэн нийт 9.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

хохирогч Б.Алтантулга мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2015 оны 4 дүгээр сарын үед манай найз Баяраа над руу утсаар хөгшөөн хөөрөг барьцаанд авах уу, манай нэг найзад мөнгө хэрэг болоод байна гэж хэлж Ганхуягийг анх надтай танилцуулсан. Би тэр хөөргийг нь Ганхуягаас 300.000 төгрөгийн барьцаанд авсан юм. Ганхуяг 1 сар болоод утасдуулж байж надаас хөөрөгөө авсан юм. Ганхуяг надаас хөөрөгөө авахдаа би МАХН-ын гишүүн, Боловсролын дэд сайд болон Эрүүл мэндийн сайд Шийлэгдамба нартай би ажил төрөл ярьж байгаа, энэ 2 хүнтэй асуудалгүй, би Батлан хамгаалах яамны арын албаны даргаар сая томилогдоод тушаал гарлаа, дэд хурандаа цол авлаа, чи надаас тусламж авахаар зүйл байвал хэлээрэй гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ганхуягт манай хүүхдийг Батлан хамгаалахын их сургуулийн 3 дугаар курсэд шууд оруулж өгч чадах уу гэхэд чадна, мөн нэг хүүхдийг чинь улсын тэтгэлэгээр Сөүлийн шинжлэх ухаан технологийн их сургуулийн магистрын сургалтанд явуулж өгье, мөн чамд төсөл байвал Хүнс хөдөө аж ахуйн яамнаас Францын санхүүжилттэй 1.700.000.000 төгрөгийн төсөл авч өгье гэх зэргээр надад зөндөө юм ярьсан. Тэгэхээр нь Лхам-Очир /манай найз Наранбаатарын хүүхэд байгаа юм, утас нь 91111561, 99191561/ бид 2 "Сэмсич хурд" ХХК-ийн нэр дээр бичигдсэн хөдөө аж ахуйн чиглэлийн 4 төслийг Ганхуягийн хамт Хүнс хөдөө ахуйн яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Биндэръя гэж хүнд аваачиж өгсөн. Түүнээс хойш Ганхуяг надад намайг намаас шагнаад надад 4 өрөө байр өглөө гээд надад байраа үзүүлсэн. Тэгэхэд би Мөнхцэцэг гэх хүний хамт очиж Ганхуягийн байрыг үзсэн юм. Тэр байр нь дөнгөж ашиглалтанд орж байгаа байр байсан ба Ганхуяг уг байрыг 195.000.000 төгрөгөөр худалдаж авахаар гэрээ хийчихсэн байсан. Ганхуяг өөрийгөө хөрөнгөтэй мөнгөтэй хүн гэдгээ харуулах гээд байр үзүүлж байгаа нь тэр юм. Энэ үед Ганхуяг надаас мөнгө хэрэгтэй байна, танай хүүхдийг сургуульд оруулахад мөнгө хэрэг болоод байна, мөн нэг хүүхдийг чинь гадагшаа явуулахад мөнгө хэрэг болоод байна гээд гурван сая гарантай төгрөг надаас авсан байсан. Энэ үйл явдал 2015 оны 05-06 дугаар сарын хооронд болж байгаа нь тэр юм. 2015 оны 6 дугаар сарын 20-дын үеэр Ганхуяг надад чиний өгсөн төсөл бүтээд, чи Франц явахаар болоод байна, яаралтай шинээр компани байгуулах хэрэгтэй байна гээд надтай хамт явж "Онли Монголи туба" ХХК-ийг би шинээр байгуулсан юм. Тэгэхэд Ганхуяг надад 1.7 тэрбум төгрөгийн санхүүжилт орж ирнэ, 2015 оны 7 дугаар сарын 05-ны өдөр чи Франц руу туршлага судлахаар явна шүү, энэ төсөл чинь 1000 үнээний төсөл байгаа юм, танай хүүхдийг Солонгос явуулах болон Батлан хамгаалахын их сургуульд оруулахад мөнгө хэрэг болоод байна, 6.000.000 төгрөг өг гээд надаас 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 6.000.000 төгрөг авсан. Тэгээд 2015 оны 7 дугаар сарын 05-ны өдөр болоход хойшлоод 7 дугаар сарын 16-ны өдөр явахаар боллоо шүү гэж хэлсэн. Тэгээд тэр хугацаа нь болоход 2015 оны 8 дугаар сард явахаар боллоо шүү гэж хэлэхээр нь би эргэлзэж эхлэсэн юм. Би тэгээд 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр цагдаад хандсан юм. Ганхуягийн утас сүүлдээ бүр холбогдохоо болиод эхлэсэн юм. Би одоо хөдөө явах яаралтай ажилтай болоод байна. Би 7 хоноод буцаж ирж мэдүүлгээ дэлгэрэнгүй өгье, Миний хохиролыг барагдуулж өгнө үү.

...Ганхуяг өөрийгөө МАХН-ын гишүүн, Баянзүрх дүүргийн МАХН-ын дарга ажилтай, би удахгүй Батлан хамгаалах яамны арын албаны даргаар удахгүй томилогдоно гэж хэлж байсан. Сүүлд өөрийгөө Батлан хамгаалах яамны арын албаны даргаар томилогдоод дэд хурандаа цол авчихлаа гэж хэлж байсан юм. Баяраа надад хэлэхдээ Ганхуяг Эрүүл мэндийн яамнаас тендерийн мөнгө тэрбум гаруй төгрөг авах гэж байгаа, байшингийн дээврийн 198 сая төгрөгийн ажил авах гэж байгаа гээд л юм яриад байсан. Баяраагийн утас 95281016. 2015 оны 6 дугаар сарын эхээр Ганхуяг, Мөнхцэцэг бид 3 гадуур явж байтал Ганхуяг Хөдөө аж ахуйн яамнаас 1000 үнээний төсөл орж ирлээ, эргэн төлөгдөх нөхцөлгүй юм байна, 1.700.000.000 төгрөгийн төсөвтэй юм байна, чи авах уу гээд л эхлэсэн юм. Тэгээд Лхам-Очирын Сэмсич хурд ХХК-ийн нэр дээр 4 төсөл бичүүлээд Биндэръяад аваачиж өгсөн. Сүүлд энэ бүхэн худлаа болохоор нь би Биндэръяатай уулзахад Биндэръяа надад хэлэхдээ Ганхуяг ах 4 төсөл авч орж ирсэн. Би Ганхуяг ахад төсөл орж ирсэн үед юм болгож өгье, үүнийг чинь ашигласан юм байхгүй, Ганхуяг ахын өгсөн 4 төсөл энд байна гэхээр нь түүнийг Лхам-Очирын аав Наранбаатар авсан.Ганхуяг тухайн Өгөөмөр Монгол ХХК-ийн Монгол хотхоноос 4 өрөө байраар намаас намайг шагналаа гээд байр үзүүлээд байсан. Тэгэхээр нь үүнийг сүүлд Биндэръяатай уулзахдаа асуухад ээж надад Ганхуяг манай намын хүн байгаа юм, чи туслаадахаач гэж хэлсэн. Ганхуяг хэлэхдээ тендерийн мөнгө удахгүй ороод ирэхээр мөнгө өгчихнө гээд байхаар нь би найз Өгөөмөр Монгол ХХК-ийн захирал найз Хайдавмөнхтэй ярьж байгаад 4 өрөө байр өгүүлсэн нь миний алдаа боллоо гэж ярьж байсан юм. Ганхуяг анх надад хэлэхдээ би Чингэлтэй дүүрэг дээр хэрэгт шалгагдаж байгаа. Банкны лизингтэй Солонгос машиныг хүнд барьцаанд тавиад мөнгө аваад тэр мөнгөө тоглоод алдчихсан юм. Мөн авгайгаасаа 60 сая төгрөг аваад тоглоод алдчихсан. Тэгээд гэртээ харьж чадахгүй яваад байна. Машин барьцаанд авсан хүмүүс намайг цагдаад өгчихсөн байгаа, гэр оронд очихоор авгай хүүхэд дарамтлаад болохгүй байна. Би өрөө дармаар байна, чи мөнгө зээлээч гэхээр гурван сая гаруйтай төгрөг өгсөн. Дараа нь манай том хүүхдийг Солонгос руу магистрт явуулж өгнө, мөн намайг Франц руу Хөдөө ахуйн чиглэлээр туршлага судлуулахаар явуулна, энэ бүгдийн зардал гээд 6.000.000 төгрөг авсан. Намайг боломжоороо л мөнгө өгчих, доод тал нь 6.000.000 төгрөг өгнө шүү, тэгээд ч томилолтын мөнгө гэж 10.000 евро орж ирнэ, үүний 2000 еврог Биндэръяад өгнө шүү гэхээр нь би хаашдаа 8000 евро авах юм чинь гээд Ганхуягт 6.000.000 төгрөг өгсөн. Биндэръяагаас үүнийг асуухад тийм зүйл гэж юу ч байхгүй, дээр нь эргэн төлөгдөхгүй тийм их хэмжээний үнийн дүнтэй төсөл байхгүй гэж хэлж байсан. Ганхуягт эхлээд 3.000.000 төгрөгийг увуулж цувуулж өгсөн. Сүүлийн 6000.000 тэгрөгийг Мөнхцэцэг бид 2 хамт байхдаа өгсөн. Би энэ хэрэгт Ганхуягийн эхнэрийг холбоотой гэж үзэж байна. Би Ганхуягийн эхнэрийг шалгуулмаар байна. Энэ их олон хүмүүсээс залилан мэхлэж авсан мөнгийг эхнэртээ өгсөн байх гэж бодож байгаа. Ганхуяг эхнэрийнхээ 60.000.000 төгрөгөөр мөрийтэй тоглочихсон, гэртээ харихаар манай хадмууд байдаг, хадамтайгаа таарахгүй учраас гэртээ орж чадахгүй яваад байна гэж ярьдаг байсан. Мөн Монгол хотхоны байранд Ганхуягийн эд зүйлүүд байсныг нь тэднийх байрнаасаа гаргасан гэсэн. Энэ эд зүйлүүд дотор миний бичиг баримт байж магадгүй гэж бодож байгаа тул үүнийг шалгаж өгнө үү.

...Би хохиролоо л барагдуулж авмаар байна. Ганхуяг Хүннү буудалд 2015 оны 06 дугаар сард нилээн хэд хоног байрласан юм. Ганхуяг авгайтайгаа муудалдцчихсан болохоор буудалд байрлаж байна, мөрийтэй тоглоомд ороод мөнгө төгрөг алдчихсан, Чингэлтэй дээр би шалгагдаж байгаа гэж хэлж байсан. Ганхуяг бид 2 хамт Хүннү буудалд байрлаж байхад Ганхуяг миний хажууд Гэрэлийг дуудаад Герман явуулах асуудлыг нь ярьсан юм. Би орой болчихсон байсан тул би харилаа гээд явсан ба тэр 2 үлдсэн юм. Маргааш нь Гэрэл надад ахаа тэр Ганхуяг чинь аягүй сонин юмаа, намайг хүчиндэх гээд дайраад байхаар нь би бөөгийн сахиустай гэж хэлж байгаад аргалаад гарч ирлээ, намайг Герман явуулна гэж хэлсэн болохоор нь би олон юм ярилгүй орхиж байна шүү гэж хэлж байсан. Тэгэхээр нь би Ганхуягт чи хүний танилцуулж өгч байгаа хүнийг яаж байгаа юм бэ, хүчиндэх гэж оролдсон юм уу гэж асуухад нэг тиймэрхүү юм болсон юм, гэхдээ уучлаарай, Гэрэлийг Герман явуулах нь үнэн юм чинь гэж хэлж байсан. Дахиж энэ асуудлыг би Ганхуяг, Гэрэл нарын аль алинтай нь яриагүй. Түүний дараа Ганхуяг нь шинэ байр авсан гээд тэр байраа шөнөжингөө л Гэрэлээр цэвэрлүүлж байсан юм. Харин Гэрэлээс сүүлд энэ тухай нь асуухад би ямар Ганхуягтай унтаж хэвтсэн биш дээ, түүнийг заавал нөхөртөө яриад байх шаардлагагүй гэж бодсон, намайг Герман явуулна гэж хэлсэн болохоор чимээгүй өнгөрч байна гэж хэлж байсан юм. Хохирол хурдан барагдуулж өгнө үү.

...Ганхуягаас болоод миний гэр бүлийн байдал хүндэрч байна. Эхнэр, хүүхэдтэйгээ хэрүүлтэй байна. Ганхуяг миний сэтгэлээр цэвэр тоглоод хаячихлаа. Яаж хохиролоо барагдуулж авдаг юм байгаа юм, энэ нөхрийг чинь судлаад үзэхээр юу ч байдаггүй байдаг. Би Ганхуягт 9.200.000 төгрөг өгсөн. Би өмнө нь 9000.000 төгрөг өгсөн гэж мэдүүлж байсан. Сүүлд өгсөн мөнгөө тооцоод үзэхэд 9.200.000 төгрөг болж байгаа юм.Би Ганхуягт мөнгө өгөөд ямар нэг баримт үйлдээгүй. Ганхуяг тэрэнд тэдэн төгрөг, энэнд тэдэн төгрөг гээд намайг албан тушаалтангуудтай уулзуулахаар нь би итгэсэн. Хөдөө аж ахуйн яамны Биндэръяа гэж хүнтэй уулзуулахаар би итгэсэн юм. Ганхуяг худлаа ярьж байна. Ганхуяг надаас мөнгө аваагүй байсан болоод манай 2 хүүхдийн бичиг баримтыг авах юм бэ. Ганхуяг надаас миний хүүхдийн бичиг баримтыг аваад явж байх үед Цогоо гээд авгай хамт явж байсан юм. Цогоогийн машинтай хамт яваад байдаг байсан. Цогоотой Ганхуяг 2 сар гаран нэг гэрт амьдарсан юм. Ганхуяг надад эхэндээ бол Цогоогоос мөнгө авсан тухайгаа хэлж байгаагүй. Харин Цогоотой хамт амьдарч байгаад салах гэхэд салахгүй байна, мөнгө өгч байж салах гэж байгаа юм гэж хэлж байсан. Тэгэхээр нь Цогоод би өөрөөсөө нийт 2300.000 төгрөг өгсөн. Миний энэ мөнгө Ганхуягаас нэхэмжилж байгаа 9.000.000 төгрөг өгсөн. Мөн хамгийн сүүлд Мөнхцэцэгийн хажууд надаас 6.000.000 төгрөг авсан.Тэгэхдээ Мөнхцэцэгт Мөнхцэцэгээ чиний Солонгос явуулах виз гарчихлаа, Алтантулгын хүүхэдтэй хамт явах нь байна шүү гэж хүртэл хэлж байсан. Тухайн үед эхнэр бид 2-т бэлэн мөнгө байсан. Түүнийгээ Ганхуягт өгсөн юм. Ганхуяг гэртээ орохдоо их хэмжээний мөнгөтэй ороод ямар ч мөнгөгүй гарч ирдэг Бямбадорж надад хэлж байсан. 2 ч удаа тэгсэн гэж хэлж байсан юм. Хохиролоо л хурдан барагдуулж авмаар байна.” гэх мэдүүлэг /1хх-ийн 181-185х/,

гэрч Б.Биндэръяагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1хх-ийн 186-187х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

- 2015 оны 6 дугаар сарын 25-ны үед хохирогч Ц.Мөнхцэцэгт “нэг өрөө байрыг 8 хувийн зээлд хамруулж авч өгнө”, “өөрийг нь БНСУ-ын дээд сургуульд тэтгэлэгт хамрагдуулж суралцуулна” гэж худлаа хэлж залилан мэхлэж нийт 12.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь

хохирогч С.Мөнхцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би Ганхуягтай 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Алтантулгаар дамжуулж танилцсан юм. Алтантулга надад хэлэхдээ Ганхуяг манай хүүхдийг Солонгос улс руу тэтгэлэгээр магистрт явуулахаар болж байгаа, чи магистрт явахгүй юмуу, би Ганхуягт хэлээд чамайг явуулаад өгье, Ганхуяг надад хэлэхдээ манай хүүхдээс өөр нэг хүн явуулах боломж байгаа гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр нь би материалаа бүрдүүлээд Алтантулгатай уулзахад хамт Ганхуяг байсан. Ганхуягтай уулзахад Ганхуяг надад Боловсролын дэд сайд Тулгыг дэд сайд болоход би маш их үүрэг гүйцэтгэсэн. Надад 3 хүнийг Солонгос руу тэтгэлэгээр явуулах лимит байгаа, нэгэндээ би өөрийнхөө охиныг явуулж байгаа, нэгэнд нь найз Алтантулгын хүүхдийг явуулахаар болж байгаа, үлдсэн нэгэнд нь чи яв гэж хэлсэн. Тэгээд надаар Солонгосын виз мэдүүлэг маягт бөглүүлээд миний 3 үеийн намтар, гадаад паспорт, иргэний үнэмлэхийн хуулбар, дипломын хуулбар зэргийг авсан. Ганхуяг надаас энэ материалыг Боловсролын яамны хашаан дотор аваад Боловсролын яам руу Тулга сайдын туслах Баасандуламд өгнө, Баасандулам цаашаа сайдад өгөөд дамжаад явах юм гэж хэлсэн. Үүнээс хойш Ганхуяг миний машинаар надаар үйлчлүүлээд өдөр ажлаа амжуулж явдаг байсан. 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Ганхуягтай хамт Өгөөмөр Монгол хотхонд очиход Ганхуяг надад намаас 4 өрөө байр өгсөн гээд байр худалдан авах гэрээ үзүүлсэн юм. Тэгэхээр нь би Ганхуягт би Хангай хотхонд 1 өрөө байр захиалаад урьдчилгаа 30 болох 10.500.000 төгрөг өгөөд 1 жил болж байгаа боловч байрандаа орж чадахгүй өдий хүрлээ гэж хэлэхэд Ганхуяг надад тэгвэл ах нь чамд энд нэг өрөө байр аваад өгье, Хөдөө аж ахуйн яамны газрын дарга Биндэръяа Өгөөмөр Монгол хотхоны захирал Хайдавмөнхтэй найз нөхдүүд байгаа юм, чи урьдчилгаа өгчихвөл чамд эндээс байр аваад өгье, дээр нь 8 хувийн зээлэнд оруулаад өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр өдрөө 6.000.000 төгрөг олоод Ганхуягт өгчихсөн. Ганхуяг надад хэлэхдээ чамаас авсан мөнгийг цаашаа тушаачихсан гэдэг ба би баримт авъя гэхэд өгнө, 8 хувийн хүүтэй зээлийн гэрээтэй чинь хамт өгнө гэж ярьдаг байсан. Надад чиний зээл одоо гарч байна, Хаан банкны эдийн засагч Эрхэмбаяр гэж хүн зээлийг чинь гаргаж өгнө гээд намайг өдөрт дагуулж явдаг байсан. Тэр үедээ Ганхуяг надад хэлэхдээ Алтантулга бид 2 Хөдөө аж ахуйн яамнаас Биндэръяагаар 1.700.000.000 төгрөгийн төсөвтэй 1000 үхрийн фермерийн төсөл хэрэгжүүлэхээр болсон гэж ярьж байсан. Алтантулга ахыг компани байгуул гээд Алтантулга ах компани хүртэл байгуулсан. Ганхуяг тухайн үед Биндэръяатай яах аргагүй уулзаад явдаг байсан. Ганхуяг энэ төслийн мөнгө орж ирж байна, чемодон аваад ир, одоо 600.000 төгрөг орж ирж байна, банкнаас мөнгөө авах гэхэд банкны мөнгө хүрэхгүй байна гээд л яриад яваад байдаг байсан. Шийлэгдамба сайдтай шууд уулзаад асуудал шийдүүлдэг, Баасанхүү, Баянсэлэнгэ гээд гишүүдийг ярьдаг байсан. 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Ганхуяг надад чиний Солонгос явах виз гараад бүх асуудал болж байна, чи 6.000.000 төгрөгөө авч ирж өгөөрэй гэхээр нь би Ганхуягт Тэнгисийн хажуу талд ирж 6.000.000 төгрөг өгсөн. Надтай хамт Алтантулга ах мөн адил 6000.000 төгрөг өгсөн юм. Түүнээс хойш Ганхуяг виз удахгүй гарна гээд худлаа ярьж явсаар байгаад 2015 оны 07 сарын 09-ний өдөр хүрсэн. Тэгэхээр нь би Боловсролын яаман дээр очоод Тулга сайдын туслах Баасандуламтай утсаар яриад Ганхуяг танд материал өгсөн үү гэхэд наад Хуягаа чинь юу хийгээд яваад байгаа юм бол, 2-3 хоногийн өмнө бас хүмүүс Ганхуяг паспорт авсан гээд надаас паспортаа асуугаад яваад байсан, манай Солонгосын тэтгэлэгийн хугацаа дууссан, та нар хүнээс таньж мөнгөө өгөхгүй яасан юм бэ гэж хэлсэн. Би тэр өдрөө шууд Ганхуягт түүнийг нь хэлэхэд Ганхуяг надад та нарт юу гэж түүнийг хэлэх юм бэ, тэртэй тэргүй энэ чинь цаагуураа яригддаг асуудал, энэ хүмүүс чинь шовгор, хөлсөө авах гээд байлгаад байгаа юм, та нар түр хүлээж бай гэж хэлсэн. Ганхуягаас манай байрны асуудал юу болж байна вэ, яагаад гэрээгээ хийхгүй байгаа юм бэ, баяр наадам боллоо, би яах юм бэ гэхэд байранд оруулж өгнө гэж байгаад сүүлдээ бүр утсаа унтраагаад ор тас алга болсон. Ганхуяг өөрийгөө МАХН-ын Баянзүрх дүүргийг хариуцсан дарга, Батлан хамгаалах яамны арын албаны дарга ажилтай гэж хэлж байсан. Ганхуяг надаас анх авсан 6.000.000 төгрөгийг байрны урьдчилгаа гэж авсан боловч Өгөөмөр Монголд өгөөгүй байсан. Надад худлаа хэлээд мөнгө авсан байсан.Сүүлд виз гарлаа гэж авсан 6.000.000 төгрөгийг визний мөнгө гэж авсан. Би Ганхуягт 12.000.000 төгрөг өгсөн. Энэ мөнгөө нэхэмжилж байна. Илүү зардал нь одоо бүр дүүрч. Ганхуягийг өдөрт машиндаа би өөрөө бензин хийгээд хоолонд оруулаад явдаг байсан. Ганхуягаас миний хохиролыг барагдуулж өгнө үү.

... Би Ганхуягт 12.000.000 төгрөг өгсөн ба үүнийгээ баталгаажуулж гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлсэн.Би Ганхуягт 12.000.000 төгрөг өгөөд гэрээ байгуулсан баримт нь байгаа. Ганхуяг надад нэг ч төгрөг буцааж өгөөгүй.Би анх Ганхуягт мөнгө өгөхдөө зүгээр итгээд өгсөн ба сүүлд мөнгөө нэхэхэд 2015 оны 08 сарын 10-ны өдрийн дотор мөнгийг чинь буцааж өгнө гэхээр нь үүнийг нь баталгаажуулж гэрээ байгуулсан юм.Би Ганхуягт мөнгө өгсөн болохоос мөнгө аваагүй. Ганхуягт анх 5.800.000 төгрөг өгөхөд манай дүү Мөнхбат надтай хамт очиж Ганхуягт мөнгө өгч байсан. 2015 оны 07 сарын 28-ны өдөр Ганхуягтай уулзаад мөнгөө нэхэхэд 2015 оны 08 сарын 10-ны дотор төлж өгнө гэж Ганхуяг хэлсэн. Тэгээд Ганхуягтай зээлийн гэрээ байгуулсан юм. Энэ үед Энхбат гээд манай найз залуу хамт байсан юм. Миний хохиролыг хурдан барагдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг /1хх-ийн 195-199х/,

гэрч Ц.Энхбатын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1хх-ийн 200х/, мөнгө хүлээлцсэн тухай хэлцэл /1хх-ийн 194х/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар,

- 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хохирогч Я.Ганчимэгт өөрийгөө барилгын компаний захирал гэж итгүүлэн “надад тендерийн мөнгө орж ирэхээр буцаагаад өгье, 2 хоногийн хугацаатай зээлээч” гэж худал хэлэн нийт 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь 

хохирогч Я.Ганчимэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2015 оны 5 дугаар сард Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын харъяат Баяраа гэж хүнээр дамжуулж Ганхуягтай танилцсан юм. Анх Ганхуягтай танилцсанаас хойш арваад хоногийн дараа Баяраа ах Сэлэнгээс ирчихлээ гээд намайг дуудахаар нь очиход Ганхуяг Баяраа ахтай хамт байсан юм. Тэгж Ганхуягтай уулзахдаа нэгнийхээ утсыг аваад салцгаасан юм. Би хувиараа гэрийн мод хийдэг ба Ганхуяг надаас гэрийн мод ямар үнэтэй байгаа вэ гэж хэд хэдэн удаа ярьж байсан юм. Тэгж ярьж байхдаа надад ах нь тендерт оролцоод ялаад тендерээ авчихсан, гэхдээ татвар дээр асуудалтай болчихлоо, ахдаа 400.000 төгрөг зээлдүүлээч, ах нь 3 хоног хэрэглээд өгье гээд 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдөр надаас 400.000 төгрөг авсан. Ганхуяг анх мөнгө авахдаа 3 хонуулаад өгнө гэж авсан боловч өгөхгүй 7 хонохоор нь би утсаар яриад мөнгөө авмаар байна гэхэд дансаа явуулчих, миний мөнгө ороод ирчихсэн, татвараа зохицуулчихсан, банк зузаатгалгүй болоод миний мөнгийг гаргаж өгч чадахгүй байна, ах нь одоо мөнгөө аваад өгчихнө гээд миний дансны дугаарыг авсан боловч сураггүй болсон. Би Ганхуяг руу залгахаар утсаа авахаа больсон ба мессеж бичихээр хүртэл ямар ч хариу өгөхөө больсон юм. Тэгж байгаад 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Ганхуяг надтай утсаар яриад миний дүү үдээс хойш ирээд мөнгөө авчихаарай гэж хэлсэн. Тэгсэнээ дахиж над руу залгаад чи 99192077 дугаарын утас руу залгаад би Сангийн яамны ажилтан Ганчимэг байна, таны томилолтын зардал болох 8000 евро дансанд чинь орсон, Ганхуяг гэх хүний томилолтын зардалтай цуг орсон шүү гэж хэлээрэй гэхээр нь би Ганхуягт би яагаад хүний өмнөөс ярих ёстой юм бэ, чадахгүй гээд утсаа тасласан юм. Тэгэхэд Ганхуяг дахиж залгаад 99192077 дугаарын эзэн Алтантулга гэж хүнээс ах нь мөнгөө авах гэсэн юм. Би яриад өгөөч, тэгвэл чиний мөнгийг энэ хүнээс аваад өгчихнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би надад нэгж байгаагүй тул хамт ажиллаж байсан охин Алтансувдын /утасны дугаарыг нь мэдэхгүй байна/ утаснаас 99192077 дугаарын утас руу залгаад Алтантулга гэж хүн мөн үү, 8000 евро таны данс руу орсон шүү гэж хэлээд утсаа тасалчихсан, би учрыг нь олоогүй тул өөр зүйл яриагүй юм. Тэгсэн маргааш нь Ганхуяг над руу яриад чи ямар утаснаас Алтантулгатай ярьчихсан юм бэ, тэр хүн миний мөнгийг өгөхгүй байна, чи миний ажлыг баллаад хаячихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ганхуягаас юу гэж хэлэх юм бэ гэхэд би Сангийн яамны ажилтан Ганчимэг байна. Ганхуяг та 2-н томилолтын зардал таны дансанд орсон шүү гэж яриад мессеж явуул гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө 88872309 дугаарын утаснаас Алтантулга гэх хүний 99192077 дугаарын утас руу залгаад Ганхуягийн хэлж өгснийг хэлсэн. Тэгээд дараа нь араас нь Ганхуягтай холбоо бариад зарлагын баримт авч ирж өг гэж мессеж явуулсан. Энэ мессежний үгийг Ганхуяг надад зааж өгсөн. Үүнээс хойш Алтантулгатай холбоо бариагүй, харин Ганхуягаас мөнгөө авахаар залгахаар чиний мөнгийг одоо өгнө, чи дансаа өгчих гээд худлаа хэлж миний дансны дугаарыг аваад алга болчихдог болсон. Сүүлдээ Ганхуяг бүр утсаа салгаад алга болчихсон юм. Тэгээд Ганхуяг алга болчихоор нь би Алтантулга гэж хүний 99192077 дугаарын утас руу залгаад та Ганхуяг гэж хүний юу нь юм бэ, Ганхуяг надаас мөнгө аваад алга болчихлоо гэхэд Алтантулга гэх хүн надаас чи сангийн яамны ажилтан гэж яриад байсан хүн мөн үү, би өөрөө Ганхуягт залилуулчихсан, чи Ганчимэг гэж яриад байсан хүн мөнүү, чи Ганчимэг байна гэж чамайг ярьсан болохоор чинь итгээд мөнгө өгөөд залилуулсан гэж хэлсэн. Тэгээд би цагдаад хандаж байгаа юм. Ганхуяг өөрийгөө нэг барилгын компаний захирал хийдэг, барилгын тендер байнга авч ажил хийдэг, Нарантуул зах дээр гутлын лангуутай, лангуун дээрээ арьсан гутал зардаг гэж хэлсэн. Мөн Улсын их хурлын гишүүдтэй холбоотой, МАХН-ын гишүүн хүн байгаа юм гээд том том юм л яриад байсан юм. Ганхуяг хэлэхдээ өөрийнх нь компани Сонгинохайрхан дүүргийн татвар дээр асуудалтай болоод мөнгө төгрөгний хэрэгтэй болоод байна. Манай нягтлан хуурамч тайлан өгөхгүй, жинхэнэ тайлан аваачаад өгчихсөн байна, үүнээс болоод татварын асуудалтай болчихлоо, мөнгө хэрэг болоод байна гээд надаас мөнгө зээлээч гэж авсан юм. Ганхуяг хэлэхдээ барилгын дээвэр засах тендерийн ажил авсан. 500,600 сая төгрөг орж ирнэ гэж хэлж байсан. Хаана ямар тендерийн ажил байсныг нь би мэдэхгүй байна. Ганхуяг ер нь их л том хүн шиг том том мөнгө яриад л яваад байдаг байсан. Би Ганхуягт мөнгө хүлээлгэж өгөөд баримт үйлдээгүй. Тэр өдөр манай цалин гээд 300.000 төгрөг буусан байсан. Би цалин дээрээ нэмээд өөрт байсан 100.000 төгрөгөө нэмээд 400.000 төгрөг болгоод өгчихсөн. Би хамт ажилладаг Хэрлэн, Дээгий нартай хоол идэж байхад Ганхуяг ирчихлээ гэж ярихаар нь би гарч Ганхуягт мөнгө өгсөн. Намайг Ганхуягт мөнгө өгөхөөр гарсныг бол мэдэж байгаа. Ганхуяг надаас мөнгө авахаар ирэхдээ ганцаараа ирээд аваад явсан. Би Ганхуягаас 400.000 төгрөгөө нэхэмжилж байна. Миний хохиролыг барагдуулж өгнө үү. Ганхуягт мөнгө зээлэх болсон шалтгаан нь Ганхуяг надад мөнгө бүтвэл надаас зээлсэн мөнгөн дээрээ нэмж мөнгө зээлнэ гэж хэлсэн болохоор нь мөнгө зээлсэн юм. Ганхуяг надад худлаа хэлж намайг хүнтэй утсаар яриулсанд гомдолтой байна...

...Би Ганхуягт 400.000 төгрөг өгсөн юм. Ганхуяг надаас мөнгө авахдаа би тендерт ялчихсан байгаа, тендерийн мөнгө орж ирэхээр нь чамд мөнгийг чинь өгчихнө, дээр нь мөнгө ч нэмж зээлдүүлж болно гэж ярихаар нь Ганхуягт 400.000 төгрөг өгсөн юм. Тухайн үед надад цалин гээд 300.000 төгрөг орсон байсан ба түүн дээр өөрт байсан 100.000 төгрөгөө нэмээд 400.000 төгрөг болгоод Ганхуягт өгсөн юм. Би Бямбадорж гэж хүнийг танихгүй. Би Ганхуягт 400.000 төгрөг өгсөн. Бямбадорж гэж хүнийг танихгүй. Алтантулгын хувьд гэвэл Ганхуяг намайг Хөдөө аж ахуйн яамны ажилтан Ганчимэг гэж хүн байна гэж яриулсан болохоор нь би Алтантулгын утасны дугаарыг нь тэмдэглээд авчихсан байсан юм. Сүүлд Алтантулгатай ярьж байж Ганхуягийг худлаа ярьж байгааг мэдсэн юм. Ганхуяг болон Алтантулга нар надад ямар нэг мөнгө өгөөгүй. Ганхуяг надаас авсан мөнгөө төлж барагдуулаагүй. Худлаа ярьж байна. Хохиролоо л барагдуулж авмаар байна.” гэх мэдүүлэг /1хх-ийн 205-209х/ болон хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар,

- 2015 оны 6 дугаар сараас 7 дугаар сарын хугацаанд хохирогч Б.Гэрэлд түүний төрийн бус байгууллагад нь “МАХН-ын байран дээр үнэ төлбөргүй өрөө гаргаж өгнө, машин өгнө”, “ХБНГУ-д явуулна” гэх мэтээр худал хэлэн залилан мэхэлж нийт 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

хохирогч Б.Гэрэл мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би Ганхуягтай 2015 оны 5 сарын сүүлээр Бямбадоржоор /утас:99104443/ дамжуулж танилцаж байсан. Ганхуяг тухайн үед Био комбинатад мод тарьж байсан ба тарьсан модноосоо 150 ширхэг мод өгнө гэж хэлж байсан. Түүнээс хойш Ганхуягтай холбоотой байх болсон. Энэ үед би Ганхуягт өөрийгөө "Гэрэлт хас" төрийн бус байгууллагын тэргүүн байгаа юм, манай байгууллага өөрийн гэсэн ажлын байргүй гэхэд Ганхуяг надад танай байгууллагад МАХН-ын төв байранд ажлын өрөөг түрээсгүйгээр гаргаж өгье, танайх гол нь манай намын сонгуулийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, манай намын дэргэдэх төрийн бус байгууллага гэж үйл ажиллагаагаа явуул гэхэд нь би татгалзсан хариу өгч байсан. Ганхуяг энэ үед дандаа Хүнс хөдөө аж ахуйн яамны хэдэн тэрбум төгрөгийн тендер авах гэж байгаа, мөн жижиг жижиг төслүүд байна гээд л том том юм яриад байдаг байсан. Ганхуягийн ярьсанаар тендерийн хөрөнгө санхүүжилтээр орж ирэхдээ хэд хэд хуваагдаж ирдэг юм. Би түүнийг авахдаа тэгж таслахгүйгээр бөөнөөр нь авах гэж байна гээд л юм яриад байдаг байсан. Ганхуяг энэ үед надад намынхаа байранд ажлын өрөө гаргаж өгнө гээд л дагуулаад яваад байдаг байсан. 2015 оны 06 дугаар сарын 20-ны үеэс эхлээд надаас мөнгө авч эхлэсэн. Тэгэхдээ надаас зээлээч гэж мөнгө авч байгаагүй. Надад хэлэхдээ ах нь хонох газаргүй болчихлоо, буудлын мөнгө, машины бензиний мөнгө хэрэгтэй байна, ах нь хэрэглээний мөнгөгүй болчихлоо гээд дандаа сонин сонин юм ярьж утсаар ярьдаг байсан. Энэ үед нь Ганхуягийг ажлын байр олж өгөх гэж байгаа юм чинь гэж бодоод Ганхуягт анх 170.000 төгрөг өгсөн, үүнээс хойш мөнгө цувуулж өгсөөр байгаад 2015 оны 07 дугаар сарын сүүл 30-ны үед 200.000 төгрөг өгсөн. Ганхуягт нийт 1800.000 төгрөг өгсөн. Ганхуяг надаас мөнгө авахдаа хувийн хэрэглээндээ зарцуулна гээд л авдаг байсан. Ганхуяг энэ үедээ намайг Герман явуулна гээд миний гадаад паспортыг авчихаад өгөөгүй байгаа. 2015 оны 08 дугаар сарын 10-ны үед уулзахад манай төрийн бус байгууллагад намаасаа машин өгнө гэж хэлсэн ба миний Герман явах визийг гарчихсан гэж хэлсэн боловч тэр чигтээ дахиж уулзахгүй алга болоод өгсөн. Ганхуяг хэлэхдээ МАХН-н Баянзүрх дүүргийг хариуцсан дарга л гэж хэлж байсан. Ер нь их л мундаг зүйл ярьдаг хүн байгаа юм. Ганхуяг тухайн үед Био-д мод тарьж байсан. Хөдөө аж ахуйн яамнаас 1000 үнээний тендер авсан байгаа гэж хэлдэг байсан. Тэгээд санхүүжилтийг нь цаанаас нь 3 хувааж өгөх гэхээр нь би хүнээр яриулаад бөөнд нь авахаар болж байна гээд л юм яриад яваад байдаг байсан. Дандаа намын том том хүмүүсийн нэр бариад яваад байдаг байсан. Ганхуягт мөнгө өгөөд ямар ч баримт үйлдээгүй. Би уг мөнгийг Ганхуягт зээлсэн гэхэд хэцүү. Ахдаа мөнгө өгөөч гээд гуйхаар нь би надад туслах юм чинь гээд л мөнгө өгөөд байдаг байсан. 2015 оны 07 сарын эхээр Ганхуяг эхнэртэйгээ муудалцаад буудалд амьдарч байна, 2-уулаа уулзъя, хүрээд ирээч, би Хүннү буудал байна гэж хэлсэн. Би Ганхуяг дээр Алтантулга ахын хамт очсон ба Ганхуягийн өмсөж байсан цамц, оймсыг нь угааж байх хооронд Алтантулга ах яваад өгсөн байсан. Хувцасыг нь угааж өгчихөөд явах гэтэл Ганхуяг надтай ярих зүйл байна гээд ач холбогдолгүй зүйл яриад байсан. Би явлаа гэхэд чи яасан маягтай юм бэ, чи надад таалагддаг шүү гээд л сонин юм яриад эхлэсэн. Тэгэхээр нь би яг яах гэж байна гээд гадуур хувцасаа өмсөхөд Ганхуяг чи миний хажууд суучих гээд намайг татаад орон дээр унагааж дарсан. Тэгэхээр нь би уурлаад таныг ах гэж хүндлээд байхад чинь яагаад байгаа юм бэ гэхэд чи надад таалагддаг шүү дээ, би чамд зөндөө туслана шүү дээ гэхээр нь би таныг ах гээд хүндлээд яваад байхад юу яриад байгаа юм бэ гээд түлхэж холдуулаад гараад явсан. Гэхдээ намайг хүчирхийлж барьсан зүйл байхгүй. Би Ганхуягаас 1.800.000 төгрөг нэхэмжилж байна.Ганхуягаас миний паспортыг яаралтай гаргуулж өгнө үү.” гэх мэдүүлэг /1хх-ийн 212-215х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

- 2015 оны 4 дүгээр сард хохирогч А.Батсайханд “би шинэ байр авсан, түүнийгээ зарахад мөнгөний хэрэг болоод байна” гэж худал хэлэн залилан мэхэлж нийт 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

хохирогч А.Батсайхан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би Т.Ганхуягтай 2015 оны 02 дугаар сард миний танил Батболд /утас:99894596, Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны засаг дарга ажилтай/ надруу утсаар яриад модны шахмал түлш хийдэг тоног төхөөрөмж оруулж ирсэн хүн байна, чи тэр хүнтэй хамтарч ажиллах уу гэж асуусан. Тэгсэнээ 2015 оны 3 дугаар сарын үед Батболд надтай дахиж утсаар яриад би нөгөө хүмүүстэйгээ ажил дээрээ байна, чамтай уулзуулаад өгье гэж хэлээд Батболд нь Ганхуягийг авч ирж танилцуулсан юм. Ганхуягтай уулзаад модны машин чинь хаана байгаа юм бэ гэж асуухад Тэгшжаргал ах дээр байгаа, машиныг Шар хадны ойролцоо нэг айлын хашаанд тавьчихсан байгаа. Түрээсийн мөнгөө төлөөгүй болоод авч чадахгүй байгаа гэж хэлсэн. Тэгээд уулзаад ярьж байтал Ганхуяг нь надад 50 орчим кг модны үр байгаа, түүнийг зарах шаардлагатай байна гэж хэлж анх танилцсан юм. Ганхуягтай тэгж танилцахад модны чиглэлээр ажиллахаас гадна тендер авч янз бүрийн ажил хийдэг, одоо сангийн яамнаас тендер авах гэж хөөцөлдөж байгаа гээд л баахан тендер лобидож авах юм л ярьж байсан юм. Маргаашнаас нь Ганхуяг надруу яриад уулзаад явдаг болсон юм. Тэгж байгаад 2015 оны 4 дүгээр сарын үед байх Ганхуяг надтай уулзаад мөнгө хэрэг болоод байна, 400.000 төгрөг зээлээч гэхээр нь Ганхуягт 400.000 төгрөг зээлсэн. Ганхуягт мөнгө зээлээд 2 хоногийн дараа Ганхуяг руу утсаар яриад ахын дүү зээлсэн мөнгөө өгөх юу болж байна гэхэд би танд одоо аваачиж өгье гээд миний байгаа газар ирээд надтай уулзаад надад 100.000 төгрөг өгсөн. Тэр үед надтай хамт Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын харъяат Г.Баяраа байсан. Тэгээд Ганхуяг, Баяраа нарыг хооронд нь танилцуулсан юм. Ганхуяг тэгэхэд надад ярьдаг мод чулуугаа яриад эхлэсэн юм. Баяраа ч гэсэн модны чиглэлээр бизнес эрхэлдэг тул Ганхуягийг сонирхоод ярьсан юм. Тэгж ярьж байгаад Ганхуяг би тендер хөөцөлдөөд бүтчихлээ, барьцаа мөнгө байршуулсаны дараа санхүүжилт нь орж ирэх юм, надад уг нь хэдэн төгрөгийн хэрэг байна гэж хэлээд орхисон. Тэгээд яриад сууж байтал Баяраа манай охинд мөнгө байгаа, Ганхуягаа чи тэр мөнгийг авч хэрэглэчихээд буцаагаад өг, чи Батсайханы сайн дүү юм бол чамд өгье гэж хэлсэн. Тэгэхэд Ганхуяг тэгье тэгье, би 10 хувийн хүүтэй авъя гэж амаар тохирсон юм. Тэгээд Баяраа охин руугаа утсаар яриад миний Хаан банкны 5019195888 дугаарын данс руу 2500.000 тегрөг хийлгүүлсэн. Би тэр мөнгийг нь аваад Ганхуягт өгсөн. Ганхуяг уг мөнгөнөөс надаас урьд зээлсэн мөнгөний үлдэгдэл болох 300.000 төгрөгийг буцааж өгсөн юм. Тэгээд Ганхуяг надтай өдөр бүр л уулздаг болсон. Ганхуяг Баяраагаас мөнгө авсанаас хойш 2 хоногийн дараа надтай уулзаад ахаа та мөнгө зээлээч, би шинэ байр аваад түүнийгээ буцааж зарах гэж байгаа гээд байр худалдаж авсан гэрээ үзүүлээд түүнийгээ хуулбарлаж өгсөн юм. Тухайн үед Ганхуяг надтай өдөр бүр уулздаг байсан болохоор намайг тэр өдөр хүнээс мөнгө аваад мөнгөтэй байсныг мэдэж байсан юм. Тэгээд гуйсаар байгаад надаас 5.000.000 төгрөг авсан. Түүнээс хойш Ганхуяг янз бүрийн юм хэлээд л яваад байдаг байсан. Ганхуяг над дээр өдөр бүр ирж уулздаг байсан ба намайг Шувуун фабрикт ажлаар очих үед хамт явж байгаад надтай хамтарч ажилладаг Болдбаатартай танилцсан юм. Би Ганхуяг модны үр байгаа талаар Болдбаатарт хэлж байсан. Ганхуяг надаар дамжуулж Болдбаатартай танилцсаны дараа Болдбаатартай уулзаад яваад байдаг болсон. Тэгж байгаад Болдбаатараас үрний мөнгө гээд хэдэн төгрөг авсан юм байна лээ. Ганхуягтай уулзаад мөнгөө нэхэхээр тендер болох гэж байна, удахгүй өгнө гээд л яваад байдаг байсан. Сүүлдээ тэгээд бүр уулзахаа байгаад алга болсон юм. Ганхуяг надтай утсаар ярихдаа наймаа хийдэг гэж хэлсэн юм. Ганхуяг өөрийгөө Батлан хамгаалах их сургуульд ажиллаж байгаад гарсан гэж байсан юм. Би Ганхуягт өөрийгөө модны чиглэлээр бизнес эрхэлдэг талаараа хэлсэн. Би худалдан авах ажиллагааны газар ажиллаж байгаагүй. Би түүнийг бол мэдэхгүй. Би төрийн байгууллагад удирдах албан тушаал эрхэлж байгаагүй. Ганхуяг хэлэхдээ зам засвар, эмнэлэгийн тоног, төхөөрөмжийн тендер авах гэж байгаа гэж ярьдаг байсан. Би Ганхуягт 5.000.000 төгрөг өгөөд баримт үйлдээгүй. Ганхуягтай 2-уулаа хамт байхдаа л өгсөн. Өөр хүн байгаагүй. Би уг мөнгийг найз Батмөнхөөс авчихаад явж байгаад Ганхуягт өгсөн юм. Би Ганхуягаас 5.000.000 төгрөгөө нэхэмжилж байна. Хохирол барагдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг /1 хх-ийн 236-239х/,

нэхэмжлэл /1хх-ийн 222х/, орон сууцны үйлчилгээний талбай захиалгаар бариулах гэрээ /1хх-ийн 224-227х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

-  2015 оны 6 дугаар сард хохирогч З.Болдбаатарт “надад яаралтай мөнгөний хэрэг гараад байна 2 хоногийн дараа буцааж өгнө 1 сая төгрөг зээлээч” гэж худал хэлэн залилан мэхэлж, 1.200.000 төгрөгийн үнэ бүхий 14 куб метр хар модыг залилан мэхэлж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

хохирогч З.Болдбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би Ганхуягийг таньдаггүй байсан. 2015 оны 03 дугаар сард Очир авьд ХХК- ийн захирал Отгонбаяр өөрийн танил хүүхнээр дамжуулж Ганхуягтай танилцсан юм. Тухайн үед Ганхуяг Отгонбаярт тендер авч өгнө гээд яваад байдаг байсан юм. Отгонбаяр бид 2 Ганхуягаар тендер авахуулж ажил хийнэ гэж бодоод Ганхуягтай хамт яваад байдаг байсан. 2015 оны 04 сарын 30-ны Ганхуяг нь өөрийн Мөнх хишигтэн ХХК-р Отгонбаярын "Очир авид констракшн" ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байсан. Уг гэрээгээр Ганхуягт 120.000.000 төгрөгийн төсөвтэй ажил олж Ганхуягаар хийж гүйцэтгүүлэхээр тохирсон гэрээ байсан. 2015 оны 05 сарын үед Отгонбаяр бид 2 гадуур ажилтай явж байтал Ганхуяг Отгонбаярыг дуудаад уулзсан юм. Тэгэхэд Ганхуяг Отгонбаярыг тендерийн мөнгө чинь орж ирэх гээд байна, хурдан урьдчилгаа мөнгөө олж өг гээд нэхээд байсан. Энэ үед Ганхуягтай Отгонбаяр гээд эрэгтэй хамт явж байсан. Тэгээд Ганхуяг, 2 Отгонбаяр бид 4 хамт явж байгаад Баянжаргал гээд манай нутгийн залуутай таарсан. Баянжаргалтай уулзаад ярихад Баянжаргал хөөрөгний машин худалдаж авах тухай ярьж байгаад салаад явсан. Тэгсэн Ганхуяг эмэгтэй Отгонбаяраас тендерийн мөнгө олж өг гээд нэхээд байхаар нь би Баянжаргал руу утсаар яриад мөнгө зээлэх боломж байна уу гэхэд Баянжаргал надад 2 сая төгрөг байна, маргааш, нөгөөдрөөс өгнө гэвэл зээлж болно гэж хэлсэн. Тэгэхээр нь Баянжаргалаас 2.000.000 төгрөгийг эмэгтэй Отгонбаяр зээлж аваад Ганхуягт тендерийн урьдчилгаа гэж өгсөн юм. Маргааш нь Баянжаргалтай Ганхуяг болон 2 Отгонбаярын хамт уулзаж Баянжаргалд мөнгийг нь буцааж өгсөн. Энэ үед Ганхуяг Баянжаргалд би хөөрөгний багаж хийдэг хужааг таньдаг, Монголоос Хятад руу яриад хөөрөгний багажийг хямдхан авахуулж чадна гээд Баянжаргалыг сэнхэртэл нь ярьсан юм. Би Баянжаргалыг чи мөнгөө авчихаад одоо яв гэхэд явахгүй Ганхуягтай хөөрөгний талаар яриад байсан юм. Тэгээд Ганхуяг, Баянжаргал нар тэр даруйдаа маргааш нь хамт Хятад явахаар болоод Ганхуяг нь Баянжаргалаас 1.000.000 төгрөгийг Хятадад очоод өгнө гээд авсан юм. Баянжаргал үлдэгдэл 1.000.000 төгрөгөө Ганхуягт юань ав гээд бас өгчихсөн юм. Тэгээд л маргаашнаас нь Баянжаргал Ганхуягтай хамт Хятад явна гээд паспортоо бэлдээд сар гаруй явсан. Ганхуяг л Хятад явах хугацаагаа хойшлуулаад яваад байсан юм. 2014 оны 6 дугаар сард Ганхуяг надтай уулзаад эмийн сангийн тусгай зөвшөөрөлийг танай "Билгүүн орд" ХХК-ийн нэр дээр авахаар ярьчихлаа, зөвшөөрөл нь одоо гарч байна, 700.000 төгрөг яаралтай өгөөдөх, танай зөвшөөрөл авахад хэрэг болоод байна гээд надаас 700.000 төгрөг авсан. 2015 оны 7 дугаар сарын эхээр буюу Улсын баярын өмнө Ганхуяг надтай уулзаад нөгөө зөвшөөрөл одоо гарч байна, чи мөнгөө гүйцээж өг гээд нэхэж байгаад 2.000.000 төгрөг авсан юм. Тэгсэн тэр тусгай зөвшөөрөл нь худлаа болж таарсан юм. Ганхуяг өөрийгөө Мөнх хишигтэн ХХК-ийн захирал ажилтай. Манай компани мод тарьдаг гэж хэлж байсан ба Био комбинатид тарьсан модоо надад үзүүлж байсан. Сүүлд тэр мод нь Ганхуягийн тарьсан мод биш болж таарсан юм. Ганхуяг хүмүүстэй л том том яриад утсаар яриад байдаг байсан юм. Ганхуяг хэлэхдээ Баянзүрх дүүргээс барилгын дээврийн ажлын тендер авч өгнө ярьж байсан юм. Би Ганхуягт мөнгө өгөөд баримт үйлдээгүй. Намайг Ганхуягт 2.000.000 төгрөг өгөх үед Цолмон гээд манай найз хамт байсан юм. Би Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Туул тосгонд мод үржүүлгийн газартай. 2015 оны 04, 05 сарын үед шиг санаад байна. Сараа сайн тодорхой санахгүй байна. Манай найз Батсайхан над дээр Ганхуяг гэж хүнийг авч ирж танилцуулсан. Батсайхан надад хэлэхдээ Ганхуяг Хятадаас модны үр оруулж ирсэн юм байна. Тэгээд түүнийгээ төрийн бус байгууллагуудад тараагаад одоо үлдэгдэл 200, 300 кг орчим үр үлдсэн гэнэ, түүнийгээ тарих талбай байхгүй гэж байна, танай газар дээр тариулж болохуу гэж ирсэн. Тэгэхэд нь би та нар манай газар дээр модны үрээ тариад ав, харин түүнтэй холбоотой гарах зардлаа өөрсдөө хариуцаарай гэж хэлсэн. Тэгэхэд Ганхуяг манай манаач болон инженер нартай хамтарч ажиллахаар болоод цалин мөнгөө тохироод явсан байсан. Түүнээс хойш Ганхуяг манай газар дээр байнга ирээд л явдаг болсон. Заримдаа мод тарих газраа үзүүлж байна гээд янз бүрийн хүн дагуулж ирээд л яваг байсан. 2014 оны 06 сарын үед шиг санаад байна. Ганхуяг надтай уулзаад надад яаралтай мөнгөний хэрэг гараад байна, 2 хоногийн дараа буцаагаад өгчихнө, 1.000.000 төгрөг өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ганхуягт надад бэлэн мөнгө байхгүй байна, байшин барихаар худалдаж авсан мод байгаа, түүнийг авч хэрэглэчихээд буцаагаад өгч болно гэж хэлсэн. Тэгэхэд Ганхуяг том машин авч ирээд тэр модыг ачаад явсан юм. Мод авч явсанаасаа хойш 2 хоногийн дараа миний мөнгийг өгнө гэсэн боловч тэр чигтээ тэгээд сураггүй алга болсон. Утас руу нь залгахаар удахгүй очно, мөнгөө аваад очно гээд л явж байгаад сүүлдээ бүр алга болсон. Ганхуяг манай талбай дээр мод тариагүй. Манай талбайг ирж үзээд хараад явдаг байсан. Ганхуяг манайхыг мод тарьж байхад хөдөлгөөний хүмүүс авч ирж манай модыг тариулж өгч байсан. Түүнээс биш өөрөө тэнд мод тарьж байгаагүй. Батсайхан надад хэлэхдээ Ганхуягт модны үр байгаа юм байна, түүнийгээ тарих газар хайж байгаа юм байна гэж хэлсэн. Түүнээс өөрөө юм хэлээгүй. Ганхуягтай би ойр дотно танилцаагүй юм. Ойр зуурын бизнес хийдэг залуу л гэж ойлгосон юм. Би Ганхуягт 4 метр урттай хар мод өгсөн. Ганхуягт нийт 14 куб метр мод өгсөн. 1 куб метр модыг 100.000 төгрөгөөр үнэлж байна. Ганхуягт өгсөн миний модны хувьд дүнзэн байшин барихаар бэлдсэн бөөрөнхий гуалин мод байсан юм. Түүнээс биш түлээний мод биш байсан. Ганхуяг хэлэхдээ үрээ хадгалуулсан хүнээс үрээ авах гэтэл мөнгө нэхээд байна, тэр хүндээ өгөх гэсэн юм гэж л авсан. Мөнгөө юунд зарцуулсан талаар нь мэдэхгүй байна. Ганхуяг надаас авсан модыг зараад мөнгийг нь хэрэглэчихээд дараа нь модоо ч буцааж өгч болно, мөнгөө ч буцааж өгч болно гэж ярьж тохироод аваад явсан юм. Тэгсэн түүнээс хойш надтай уулзахгүй, тэгээд алга болсон юм. Би Ганхуягаас модны үнэ болох 1.400.000 төгрөг нэхэмжилж байна. Хохирол барагдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг /1хх-ийн 242-245х/,

гэрч М.Бямбадорж /1хх-ийн 247х/, Б.Ууганбаатар /1хх-ийн 248х/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 246х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

- 2015 оны 6-7 дугаар сард хохирогч Д.Чулуунбаатарт түүний “Билгүүн Орд” ХХК-ны нэр дээр эмийн сангийн тусгай зөвшөөрөл авч өгнө гэж худал хэлэн залилан мэхэлж нийт 2.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

хохирогч Д.Чулуунбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би Ганхуягийг таньдаггүй байсан. 2015 оны 3 дугаар сард Очир авьд ХХК-ийн захирал Отгонбаяр өөрийн танил хүүхнээр дамжуулж Ганхуягтай танилцсан юм. Тухайн үед Ганхуяг Отгонбаярт тендер авч өгнө гээд яваад байдаг байсан юм. Отгонбаяр бид 2 Ганхуягаар тендер авахуулж ажил хийнэ гэж бодоод Ганхуягтай хамт яваад байдаг байсан. 2015 оны 4 дүгээр сарын 30-ны Ганхуяг нь өөрийн Мөнх хишигтэн ХХК-р Отгонбаярын "Очир авид констракшн" ХХК-нтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байсан. Уг гэрээгээр Ганхуягт 120.000.000 төгрөгийн төсөвтэй ажил олж Ганхуягаар хийж гүйцэтгүүлэхээр тохирсон гэрээ байсан. 2015 оны 5 дугаар сарын үед Отгонбаяр бид 2 гадуур ажилтай явж байтал Ганхуяг Отгонбаярыг дуудаад уулзсан юм.Тэгэхэд Ганхуяг Отгонбаярыг тендерийн мөнгө чинь орж ирэх гээд байна, хурдан урьдчилгаа мөнгөө олж өг гээд нэхээд байсан. Энэ үед Ганхуягтай Отгонбаяр гээд эрэгтэй хамт явж байсан. Тэгээд Ганхуяг, 2 Отгонбаяр бид 4 хамт явж байгаад Баянжаргал гээд манай нутгийн залуутай таарсан. Баянжаргалтай уулзаад ярихад Баянжаргал хөөрөгний машин худалдаж авах тухай ярьж байгаад салаад явсан. Тэгсэн Ганхуяг эмэгтэй Отгонбаяраас тендерийн мөнгө олж өг гээд нэхээд байхаар нь би Баянжаргал руу утсаар яриад мөнгө зээлэх боломж байна уу гэхэд Баянжаргал надад 2 сая төгрөг байна, маргааш, нөгөөдрөөс өгнө гэвэл зээлж болно гэж хэлсэн. Тэгэхээр нь Баянжаргалаас 2.000.000 төгрөгийг эмэгтэй Отгонбаяр зээлж аваад Ганхуягт тендерийн урьдчилгаа гэж өгсөн юм. Маргааш нь Баянжаргалтай Ганхуяг болон 2 Отгонбаярын хамт уулзаж Баянжаргалд мөнгийг нь буцааж өгсөн. Энэ үед Ганхуяг Баянжаргалд би хөөрөгний багаж хийдэг хужааг таньдаг, Монголоос Хятад руу яриад хөөрөгний багажийг хямдхан авахуулж чадна гээд Баянжаргалыг сэнхэртэл нь ярьсан юм. Би Баянжаргалыг чи мөнгөө авчихаад одоо яв гэхэд явахгүй Ганхуягтай хөөрөгний талаар яриад байсан юм. Тэгээд Ганхуяг, Баянжаргал нар тэр даруйдаа маргааш нь хамт Хятад явахаар болоод Ганхуяг нь Баянжаргалаас 1.000.000 төгрөгийг Хятадад очоод өгнө гээд авсан юм. Баянжаргал үлдэгдэл 1.000.000 төгрөгөө Ганхуягт юань ав гээд бас өгчихсөн юм. Тэгээд л маргаашнаас нь Баянжаргал Ганхуягтай хамт Хятад явна гээд паспортоо бэлдээд сар "аруй явсан. Ганхуяг л Хятад явах хугацаагаа хойшлуулаад яваад байсан юм. 2015 оны 6 дугаар сард Ганхуяг надтай уулзаад эмийн сангийн тусгай зөвшөөрөлийг танай "Билгүүн орд" ХХК-ийн нэр дээр авахаар ярьчихлаа, зөвшөөрөл нь одоо гарч байна, 700.000 төгрөг яаралтай өгөөдөх, танай зөвшөөрөл авахад хэрэг болоод байна гээд надаас 700.000 төгрөг авсан. 2015 оны 07 дугаар сарын эхээр буюу Улсын баярын өмнө Ганхуяг надтай уулзаад нөгөө зөвшөөрөл одоо гарч байна, чи мөнгөө гүйцээж өг гээд нэхэж байгаад 2.000.000 төгрөг авсан юм. Тэгсэн тэр тусгай зөвшөөрөл нь худлаа болж таарсан юм. Ганхуяг өөрийгөө Мөнх хишигтэн ХХК-ийн захирал ажилтай. Манай компани мод тарьдаг гэж хэлж байсан ба Био комбинатид тарьсан модоо надад үзүүлж байсан. Сүүлд тэр мод нь Ганхуягийн тарьсан мод биш болж таарсан юм. Ганхуяг хүмүүстэй л том том яриад утсаар яриад байдаг байсан юм. Ганхуяг хэлэхдээ Баянзүрх дүүргээс барилгын дээврийн ажлын тендер авч өгнө ярьж байсан юм. Би Ганхуягт мөнгө, өгөөд баримт үйлдээгүй. Намайг Ганхуягт 2.000.000 төгрөг өгөх үед Цолмон гээд манай найз хамт байсан юм.” гэх мэдүүлэг /1хх-ийн 253-255х, 2хх-ийн 1-2/,

гэрч Д.Батцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /2хх-ийн 3х/, ажил гүйцэтгэлийн гэрээ /1хх-ийн 250х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

- 2015 оны 4 дүгээр сарын 20-ны үед хохирогч Ц.Баянжаргалд “хөөрөг хийдэг багаж хэрэгсэлийг БНХАУ-с үйлдвэрийн үнээр нь авч өгнө”, “ хамт БНХАУ-руу явна” гэж худал хэлэн итгүүлэн зээлэх нэрийдлээр, мөн эд зүйлийг нь барьцаат зээлийн газарт тавиулан залилан мэхэлж нийт 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь  

хохирогч Ц.Баянжаргал  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2015 оны 4 дүгээр сарын 20-ны үед Архангай аймгаас Улаанбаатар хотод ирээд маргааш нь нутгийн найз болох Дамдины Чулуунбаатартай таарсан. Би Чулуунбаатартай ярьж байх зуураа Улаанбаатар хотод хөөрөгний машин авахаар ирсэн тухайгаа яриад олон жил уулзаагүй болохоор амьдрал ахуйгаа ярилцаж байгаад салаад явсан. Анх Чулуунбаатартай уулзахад хажууд нь эрэгтэй, эмэгтэй 2 хүн байсан. Эрэгтэйг нь Ганхуяг, эмэгтэй нь Отгонбаяр гэдэг, компаний захиралууд байгаа юм, бид нар хамтарч ажил хийдэг юм гэж Чулуунбаатар надад хэлж танилцуулсан. Чулуунбаатар надад хэлэхдээ би барилгын тусгай зөвшөөрөлтэй компанитай хүн байгаа юм, Ганхуяг тендер авч өгөөд Отгонбаяр ажил хийж гүйцэтгэдэг гэж хэлж танилцуулсан юм. Тэд нартай танилцаад салж яваад удалгүй араас Чулуунбаатар намайг дуудаад 2-уулаа нэг уулзаадахъя хүрээд ирээч гэж дуудаад надтай уулзсан. Чулуунбаатартай уулзахаар очиход нөгөө 2 нь хажууд нь хамт байсан юм. Чулуунбаатар надад би тендер орж байгаа юм, тендерийн урьдчилгаа хэдэн төгрөгийн хэрэг байна, чи найздаа 2.000.000 төгрөг зээлээч, чамд маргааш буцаагаад өгчихье гэж хэлэхээр нь Чулуунбаатарт 2.000.000 төгрөг өгсөн. Маргааш нь Чулуунбаатартай мөнгөө авахад Ганхуяг надтай уулзаад танд их баярлалаа, ажилд тусласанд чинь их баярлалаа, энэ хөөрөгний багаж хийдэг үйлдвэрийн хужааг танина, би байнга хамтарч ажиллаж тоног төхөөрөж оруулж ирдэг юм, танд би үйлдвэрийн үнээр багажийг чинь авч өгч туслая, би маргааш Хятад явлаа, та надтай хамт явах юмуу гэхээр би баярлаад тэгье гэж хэлсэн. Тэгээд Ганхуягтай хамт явахаар болж тохирсон юм. Тэгсэн Ганхуяг надад 2-уулаа маргааш хамт явахаар болсон юм чинь та надад 1.000.000 төгрөг өгчихөөч, Хятад хамт явах юм чинь танд юань өгчихнө, би бөөний үнээр хямдхан юань авна гэж хэлсэн. Би Ганхуягт 1.000.000 төгрөг зээлсэн ба Ганхуяг хямдхан юань авна гэхээр нь өөрт байсан 1.000.000 төгрөгөө Ганхуягт энэ мөнгөөр бас юань авчихаарай гээд өгсөн юм. Тэр өдөр тэгээд би тэд нараас салсан. Маргааш нь Ганхуягтай уулзаад Хятад явах юу болсон гэхэд замын тендер авчихсан, замын тендерийн материал авах гэхэд хэдэн төгрөг хэрэг болоод байна, түүнийг янзалчихаад явна, би одоо энэ асуудлыг шийдчихээд явна гэж хэлсэн. Тэгээд Ганхуяг мөнгө хайж байна гээд яваад байсан. Тэр үедээ Ганхуягийн жолоочоор ажилладаг гээд Отгонбаяр гэж хөгшин надад хэлэхдээ Ганхуяг надад тендер авч өгсөн, Ганхуяг мөнгө ихтэй, 30.000.000 төгрөгөөр покер тоглоод алдчихсан, хэдэн тэрбум төгрөгийн хөрөнгөтэй баян хүн гээд л яриад байдаг байсан. Жолоочоор нь Отгонбаяр гэж хөгшин яваад байсан. Энэ үед Ганхуяг манай гэрт 2 хоносон юм. Ганхуягийг гэрт байхад би хөөргөөрөө Ганхуягтай тамхилахад жолооч Отгонбаяр нь надад таны хөөргийг барьцаанд тавиад мөнгө авчихъя гээд байхаар нь би хөөргөө Ганхуягт өгсөн. Ганхуяг миний хөөргийг нэг ломбарданд 500.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Би хот дотор газар мэдэхгүй болохоор тэр ломбардыг нь зааж өгч чадахгүй байна. Ганхуяг миний хөөргийг барьцаанд тавихаар авахдаа тендерийн ажил 2-3 хоногийн дотор болчихно, тэгэхээр аваад өгчихнө, тендерийн мөнгө орж ирэхэд бэлэн болчихоод байна гэж хэлж байсан. Түүнээс хойш Ганхуяг удахгүй тендерийн мөнгө орж ирнэ гэж байгаад сүүлдээ бүр олдохоо байгаад алга болсон. Ганхуяг надад замын хажуугийн явган хүний зам хийх 20.000.000 орчим төгрөгийн төсөвтэй ажил авч жолооч Отгонбаяртаа өгсөн гэж хэлж байсан. Жолооч гээд байгаа Отгонбаяр нь болохоор надад Ганхуяг тендер авч өгсөн гэж хэлдэг байсан. Ганхуяг л худлаа шалтгаан хэлсээр байгаад сүүлдээ худлаа болж таарсан. Ганхуяг өөрийгөө мод тарьдаг гээд Шувуун фабрикт тарьсан гээд үзүүлсэн. Тэгсэн тэр мод нь Ганхуягийн мод биш Батсайхан гэж хүний мод болж таарсан юм. Ганхуяг надад Батсайхан гэж дарга байгаа, миний бүх ажлыг бүтээж өгдөг юм, Худалдан авах ажиллагааны газрын дарга гэж хэлж байсан юм. Миний хөөрөг шүрэн толгойтой, монетон нуухтай, дунд гарын гартааман хөөрөг байсан. Би хөөргөө 5.000.000 төгрөгөөр үнэлж байна. Ломбарданд тавьсан чинь 500.000 төгрөгөөр л хямдхан авсан.Би хөөргөө тухайн үед 500.000 төгрөгийн барьцаанд тавиулсан тул энэ мөнгөө нэмээд 2.500.000 төгрөх гээд биччихсэн юм. Би Ганхуягт хөөргөө 2015 оны 05 дугаар сарын эхээр л өгсөн юм. Би Ганхуягт мөнгө өгөөд тухайн үед бичиг хийлгэж аваагүй боловч сүүлд нөхөж бичиг хийлгэж өгсөн. Би Ганхуягаас өөрийн өгсөн 2.000.000 төгрөг, дээр нь хөөргөө нэхэмжилж байна. Миний хохиролыг барагдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг /2хх-ийн 9-12х/,

гэрч Ш.Отгонбаяр /2хх-ийн 13-14х/, Э.Баярсайхан /2хх-ийн 15х/, Ц.Цэцэнбат /2хх-ийн 16х/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, “А.С.К” ХХК-ны барьцаат зээлийн гэрээ /2хх-ийн 19х/ зэрэг нотлох баримтуудаар,

- 2015 оны 4 дүгээр сард хохирогч Ш.Отгонбаярт “өөрийгөө барилгын компаний захирал ажилтай, барилга барих тендер авсан байгаа, удахгүй санхүүжилт орж ирэхээр өгье” гэж худал хэлэн зээлэх нэрийдлээр залилан мэхэлж авч нийт 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

хохирогч Ш.Отгонбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Ганхуяг өөрийгөө барилгын компанийн захирал хийдэг, би тендер авчихсан байгаа, удахгүй санхүүжилт нь орж ирэх гээд байна, та 3.000.000 төгрөг олоод өгөөчээ, тендерийн санхүүжилт дансанд ороод ирчихсэн байгаа, мөнгөө авах гэтэл татвараа төлж байж ав гээд мөнгө гаргаж өгөхгүй байна, яаралтай мөнгө олоод өгөөч, татвараа төлөөд мөнгөө аваад хүүтэй нь 7 хоногийн дотор буцаагаад өгчихнө гэж хэлсэн. Мөн намайг өөрийнхөө барилгын Мөнххишигтэн компанид жолоочоор ажилд авна гэж хэлээд байхаар нь би итгээд мөнгө хүнээс аваад өгсөн юм. Дараа нь Ганхуяг таны машиныг авчихсан байгаа шүү, одоо таны машиныг би унаад явж байна гэж хүртэл ярьдаг байсан. Тэгж байхдаа дахиад мөнгө хэрэг болоод байна гэхээр нь би дахиад Ганхуягт 2.000.000 төгрөг өгсөн юм. Ганхуяг намайг та хэдэн хувийн хүүтэй байсан ч хамаа байхгүй мөнгө олоод ир гээд байдаг байсан юм. Тэгэхээр нь би хүнээс мөнгө зээлээд Ганхуягт өгчихсөн юм. Сүүлд би Ганхуяг алга болчихоор нь өөрийнхөө зуслангийн байраа хүртэл зарж байж хүмүүсийн өр төлбөрийг төлж барагдуулсан юм. Би Ганхуягт маш их гомдолтой байна.” гэх мэдүүлэг /2хх-ийн 22-28х/,

гэрч Д.Оюунбилэг /2хх-ийн 35х/, А.Оюунбаатар /2хх-ийн 36х/, Ц.Сайнтуяа /2хх-ийн 37х, Н.Отгонбаяр /2хх-ийн 38х/, Н.Хишигсүрэн /2хх-ийн 39х/, Т.Батхуяг /2хх-ийн 40-41х/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, газар худалдах, худалдан авах гэрээ /2хх-ийн 33х/, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /2хх-ийн 34х/ зэрэг нотлох баримтуудаар,  

- 2015 оны 10 дугаар сард хохирогч Я.Нямжавд “барилга нураасан ажлын санхүүжилт 220.000.000 төгрөг орж ирэх гээд байна, дансанд мөнгө байршуулах шаардлагатай” гэж худал хэлэн залилан мэхэлж зээлэх нэрийдлээр 2.900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь  

Хохирогч Я.Нямжав мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2015 оны 10 дугаар сарын 20-ны үед манай ажил болох цайз захад байрлах "Жавхлант хүлэг" засварын газар Ганхуяг гэгч нь хамт ажилдаг Балжиннямын найз гээд Балжиннямтай уулзахаар орж ирсэн. Өдөр ажлаа хийгээд завгүй байдаг. Ажилдаг засварын газартаа өөрийн соната 6 машинаа ажил тарсны дараа Балжиннямын найз болох Отгонтөмөрөөр будуулж янзлуулаад байж байхад Ганхуяг ирсэн. Ганхуяг Отгонтөмөрийг таньдаг байсан би тэр хоёрын ярианаас тэд нарыг найз нөхөд гэдгийг нь мэдсэн. Хэрэг болсон өдөр Отгонтөмөр миний машиныг будаж байхдаа Ганхуягтай юм яриад байж байгаа надаас хуушуур авч өгөхийг гуйсан, юм хийлгэж байгаа гээд би авч өгсөн. Отгонтөмөр, Ганхуяг бид өглөөний 05 цаг хүртэл манай засварын газар машинаа будаад байж байх хугацаандаа Ганхуягийг их том хүн байж байгаад ядарч яваа юм байна, найз нөхөд нь харж үзэхгүй байгаа гэж ойлгоод тэр үеэс эхэлсэн. Ярианаас нь Балжинням, Отгонтөмөр Ганхуяг нар нь багын найз нар гэж сонссон. Тухайн үед Ганхуяг Отгонтөмөрт одоо надад хөл дээрээ босох ганцхан л юм байна. Цайз захын хойно байрлах дээр үеийн цэргийн казарм байсан. Тэрний барилгын ажлыг манай компани хийсэн. Тэрний хөлс болох 220 сая төгрөг улсаас орж ирэх ёстой. Тэр мөнгийг авч байж би хөл дээрээ босно гэж Отгонтөмөрт ярьж байсан. Энэ бүх ярианаас би үнэхээр том хүн яваад ядарч яваа юм байна гэж ойлгосон. Ганхуяг ланд 200 маркийн машинтай байсан тэр машинаа унаж яваад Өмнөговьд осолд хийгээд тэр хэргээ арай хийн намжаагаад бүх зүйлээ барчихсан явж байна. Одоо машинаа авах гэхээр мөнгөгүй болчихсон ядраад явж байна гэж ярьж байсан. Ингэж ярьж байгаад Ганхуяг 01 цагийн орчим манай засварт байсан гранд марк 2 маркийн машинд ороод унтаад өгсөн. Үүнийг дараа Отгонтөмөр бид 2 өглөө 05 цаг хүртэл ажлаад Отгонтөмөр Ганхуягийг машинтайгаа аваад явсан. Маргааш нь үдээс хойш ажилдаа ирэх үед Балжинням ажилдаа ирчихсэн байсан. Балжинням орой ажил тараад Отгонтөмөр яриад байна хоёулаа Отгонтөмөрийн ажил дээр очьё гэхээр нь хамт явсан. Отгонтөмөр Бөхийн өргөөний урд байрлах Эрин клиник эмнэлэгт нярав хийдэг гэж байсан. Ингээд эмнэлэгт нь очиход Ганхуяг эмнэлэгт нь хэвтэж байсан. Эмнэлэг дээр очиход Отгонтөмөр, Ганхуяг нар гарч ирээд Балжиннямтай уулзаад зогссон. Тэр үед Ганхуяг надаас машинаа зарчихаач гэж асуусан. Тэгэхэд нь би машинаа зарахгүй ядаж ганц хоёр жил унахаа бодно гэж хэлсэн. Тэнд иймэрхүү яриа болоод би Балжиннямтай харихаар явсан. Тэрнээс хойш Ганхуягтай уулзалгүй байж байгаад 2015 оны 10 сарын сүүлээр Ганхуяг манай ажлаар дахин ирсэн. Тэр үед Балжинням Ганхуягийг манай энэ найз орон гэргүй, эхнэр хүүхдээсээ салчихсан зовж явна гэж надад танилцуулж байсан. Ганхуяг надаас машинаа түр хэрэглүүлээчээ Цайзын захын ар талын барилгыг нураасан 220 сая төгрөгөө хөөцөлдөх хэрэгтэй байна гэж гуйсан. 7 хоног унаад 500.000 төгрөг өгье гэж хэлсэн. тухайн үед нь би үгүй гэсээр байгаад өгөөгүй. Үүнээс хойш 2,3 хоног Балжиннямаар дамжуулаад гуйлгуулаад байсан. Ингээд надад зовлонгоо яриад гуйгаад байхаар нь өрөвдөөд машинаа өгөөд бас төрийн ордон ормоор байна гэхээр нь 80.000 төгрөгөөр хувцас авч өгсөн. Мөн гадаад паспортаа өгчих, таныг Дубайруу авч явахаар боллоо гээх миний паспортыг хугацаа нь дуусаагүй биздээ гээд авсан. Эхнэр хүүхэдтэйгээ эвлэрээд гэртээ очмоор байна гээд байхаар нь би лам дээр дагуулж 2 удаа очсон. Ингэхдээ 100.000 төгрөг Ганхуягийн өмнөөс өгсөн. Үүнээс хойш өдрийн цагаар 2, 3 хоног миний машиныг унасан. Орой нь Ганхуяг машин гэрт авч ирээд байсан. Тэр хугацаандаа би Ганхуягаас мөнгө цаас чинь юу болж байна гэж асуухаар мөнгө удахгүй өнөө маргаашгүй бүтнэ гээд яваад байсан. Ганхуяг нэг орой ирээд машин авмаар байна, таны машиныг унахаар таны ажлыг саатуулаад байна, өөрийн гэсэн машин авмаар байна гээд шалаад байхаар нь Даа хүрээ дээр зах дээр байдаг миний таньдаг Түмэн-Өлзий гээд залуу дээр Ганхуягийг дагуулаад Балжинням бид 3 очсон. Тэгээд Түмэн-Өлзийд Ганхуягийг танилцуулаад өнөө маргаашгүй мөнгөтэй болох хүн байгаа юм, найздаа машин зээлүүлээч гэж гуйсан. Түмэн-Өлзий чамайг ирж байгаа болохоор л чамд итгээд өгч байна шүү, харин энэ хүмүүсийг чинь ямар таних юм биш гээд надад өөрийн зарж байсан crown 71 маркийн машинаа зээлээр Ганхуягт өгөхөөр болсон. Ганхуягт бичиг баримт байхгүй байсан учраас Балжиннямын нэр дээр гэрээ хийгээд машин авсан. Нотариатын мөнгө байхгүй байсан болохоор би зүүж явсан бөгжөө ломбарданд 100.000 төгрөгөөр тавьсан, ломбарднаас авсан 100.000 төгрөгийн бүгдийг нь Ганхуягт зарцуулаад дууссан. Үүний дараа Ганхуяг барилга нураасан 220 сая төгрөг орж ирэх гээд байна, дансанд заавал мөнгө байршсан байх шаардлагатай гэж байна. 2 сая төгрөг хэрэгтэй байна гэхээр нь би манай засварын газрын захирал болох Алтанхуягаас 2.100.000 төгрөг хүнээс 10 хувийн хүүтэй зээлүүлээд миний дансруу хийлгэсэн. Би данснаасаа 2.100.000 төгрөг бэлэн аваад Ганхуягт бүгдийг нь өгсөн. Машин авснаасаа хойш Ганхуяг тэр унаж байгаа харагдаагүй, харин Балжинням унаад яваад байдаг байсан. 2015 оны 10 дугаар 28, 29-ны үеэр Ганхуяг над дээр ирээд Дархан явах хэрэгтэй байна бензиний мөнгө алга байна гэхээр нь нөгөө баруун гартаа зүүж явсан бөгжөө 135.000 төгрөгөөр ломбарданд тавиад Ганхуягт бүгдийг нь өгсөн. 2015 оны 10 сарын 29 гэж санаж айна Ганхуяг, манай найз Цогзолмаа, Балжинням бид 4 Дарханруу миний машинтай явсан. Ингээд явах хугацаандаа Цогзолмаа Ганхуяг нар хоорондоо танилцсан. Цогзолмаа хүүхдээ Солонгос улсруу явуулах гээд ажил хөөцөлдөөд хотод ирсэн байсан юм. Үүнийг Ганхуяг сонсоод Цогзолмаад хүүхдийн чинь Солонгосруу явах асуудлын зохицуулж өгнө гээд Дарханд 10-аад хонох хугацаандаа Цогзолмаагаас хүүхдийн чинь сургууль явуулах мөнгө гэж бага багаар цувуулаад аваад байсан. Хичнээн төгрөг Цогзолмаагаас авсныг би мэдэхгүй. Энэ бүх хугацаанд нийт Ганхуягт 2.900.000 төгрөг залилуулсан байна. Энэ мөнгийг Ганхуягаас нэхэмжилж байна. Ганхуяг өөрийгөө Төрийн ордонд Хувьсгалт намын ажлын албаны дарга хийдэг гэж л ярьдаг байсан. Ганхуяг хэлэхдээ Цайз захын хойд талд барилга нураах ажил авч хийж гүйцэтгэсэн. Түүний хөлсөнд 220.000.000 төгрөг Төрийн сангаас надад орж ирэх ёстой гэж хэлдэг байсан. Ганхуяг Цогзолмаагаас мөнгө миний хажууд цувуулж авдаг байсан. Яг хэдэн төгрөг авсныг нь бол мэдэхгүй байна. Харин Цогзолмаа Ганхуягт хүүхдийнхээ бичиг баримтыг өгсөн юм. Сүүлд Ганхуягийг баригдаад явсаны дараа Ганхуягийн унаж байсан машиныг нэгжиж үзэхэд уг машины арын суудал доороос Цогзолмаагийн хүүхдийн бичиг баримт, миний гадаад паспорт, Цогзолмаагийн паспорт зэрэг бичиг баримт олдсон. Ганхуяг уг нь энэ бичиг баримтуудыг Дарханы таксинд дайгаад Улаанбаатар хот руу явуулчихлаа, виз гаргуулах хүн тосоод авчихлаа гэж хэлээд яваад байдаг байсан юм. Тэгсэн тэр нь худлаа байсан юм байна лээ. Би Ганхуягаас 2.900.000 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /2хх-ийн 85-89х/,

Гэрч Ц.Дээмээ /2хх-ийн 90х/, Ж.Алтанхуяг /2хх-ийн 91х/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, мөнгө шилжүүлсэн баримт /2хх-ийн 94х/, автомашин худалдах, худалдан авах гэрээ /2хх-ийн 97х/, итгэмжлэл /2хх-ийн 99х/ зэрэг нотлох баримтуудаар,

- 2015 оны 10-11 дүгээр сарын хооронд хохирогч Ж.Түмэн-Өлзийд “14 хоногийн дараа мөнгөтэй болно, одоо машин авах хэрэгтэй байна” гэж худал хэлэн 66-56УБТ улсын дугаартай Тоёота Кровн маркийн автомашин, улмаар “миний дансанд мөнгө орж ирсэн байгаа татвар төлөөгүй гээд татварын албанаас миний дансыг хаачихаад байна, тэр татварын өрийг нь төлчихвөл данс нээх гээд байна” гэж худал хэлэн тус тус залилан мэхэлж нийт 9.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь  

хохирогч Ж.Түмэн-Өлзий мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Би Да хүрээ зах дээр хувиараа машин зардаг. 2015 оны 10 дугаар сарын 14- ний өдөр манай багын найз Нямжав ирж надтай уулзсан. Нямжавтай хамт Ганхуяг, Балжинням гэх хүмүүс явж байсан. Нямжав хэлэхдээ Ганхуяг гэж энэ миний танил найдвартай хүн байгаа юм, 14 хоногийн дараа мөнгөтэй болох юм байна, одоо машин авах гээд байгаа юм, чи энэ хүнд машин зээлээр өгчихөөч, 14 хоногийн дараа мөнгийг нь хүүтэй нь өгнө гэж байна гэсэн. Тэгэхээр нь Ганхуягт нь өөрт байсан зарах гэж байсан машинаа үзүүлэхэд ийм машин авахгүй, гайгүй машин авмаар байна гэсэн. Тэгэхээр нь хамт зах дээр зогсдог Энхбаатараас 6656 УБТ улсын дугаартай, Тоуоta crown маркын машиныг худалдаж аваад Ганхуягт зээлээр худалдсан. Ганхуягийн нэр дээр машин шилжүүлж өгөх гэтэл Ганхуяг нь надад бичиг баримт алга, манай найз Балжиннямын нэр дээр энэ машинаа шилжүүлчих гэхээр нь би Балжиннямтай автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулж машинаа шилжүүлж өгсөн. Тэгээд тэр 3 машин аваад явсан, мөнгө өгөх 14 хоногийн хугацаа нь өнгөрөхөөр нь Балжиннямаар дамжуулж "Ганхуягаас мөнгөө нэхэхэд одоо мөнгө орж ирэх гэж байна, мөнгөө авах гэтэл дахиад 1.500.000 төгрөг хэрэг болоод байна, мөнгө зээлээч, машины мөнгөтэй чинь хамт хүүтэй нь өгчихнө гэхээр нь Энхбаатараас худалдаж авсан 6656 УБТ дугаартай машинаа Сайн авто барьцаалан зээлдүүлэх газарт 1 500 000 төгрөгийн барьцаанд тавиад 1500.000 –төгрөг авч Ганхуягт өгсөн. Гэхдээ тухайн машин Энхбаатарын нэр дээр байсан тул Энхбаатар Сайн барьцаалан зээлдүүлэх газарт очиж барьцааны гэрээ хийж 1.500.000 төгрөгийн зээл авч надад өгөхөөр нь би түүнийг нь Ганхуягт өгсөн. Ганхуяг тухайн үед хэлэхдээ манай компанийн дансыг татвараас хаачихаад байна, татварын хүнд 1.500.000 төгрөг өгөөд дансаа нээлгэчихвэл дансанд байгаа 300.000.000 төгрөгнөөсөө чиний мөнгийг өгчихнө гэж хэлсэн. Тэгээд мөнгө аваад яваад алга болчихоор нь араас нь утсаар ярихад Дарханаас мөнгөө авах гээд явж байна, Сэлэнгэд явж байна, эндээс бас мөнгө авч өг гэж хэлдэг байсан. Тэгж байтал Нямжав надад Ганхуяг цагдаад баригдаад хоригдлоо хэлсэн. Нямжав надад хэлэхдээ Ганхуягийг нэг компанитай юм гэсэн гэж хэлсэн. Ганхуяг өөрийгөө одоогоор ажилгүй байгаа, Замын-Үүдийн гаальд ажиллаж байгаа, намын харъяаллаар ажлаасаа гарчихсан байгаа гэж хэлж байсан. Ганхуяг хэлэхдээ гадаадаас ах нь Арабууд аваад ирчихсэн байгаа, одоо хамтарч ажиллаж байгаа гэж хэлдэг байсан. Ганхуяг тэгээд Сүнжин гранд буудал руу ороод яваад байдаг байсан. Тэгэхдээ арабуудтайгаа уулзах гээд явж байна гэдэг байсан. Мөн данс хаасан татварын байцаагч нартай уулзах гээд явж байна гээд л Сүнжин гранд буудалд байгаад байдаг байсан. Татварын байцаагчид хэдэн төгрөг атгуулах юм бол данс нээх гээд байна гээд л яваад байдаг байсан юм. Надаас авсан 1.500.000 төгрөгийн татварын байцаагчид өгнө гээд л яваад байсан. Би Ганхуягийг танихгүй тул тэр талаар асууж сонирхоогүй. Нямжав хэлэхдээ Ганхуягт 300.000.000 төгрөг орж ирэх юм гэсэн гэж хэлж байсан. Нямжав дарханд байхдаа над руу яриад миний дансанд 150.000.000 төгрөг ороод ирчихлээ гэж ярьж байсан юм. Ганхуяг тухайн үед надад бичиг баримт байхгүй, Нямжав, Балжинням нарын аль нэгнийнх нь нэр дээр шилжүүлээд өгчих гэхээр нь Балжиннямын нэр дээр шилжүүлж өгсөн. Балжинням тухайн үед бичиг баримттай явж байсан. Энэ машин 2000 - үйлдвэрлэгдсэн, 2008 онд Монголд орж ирсэн машин байсан. Хэдэн км зам явсан машин гэдгийг нь мэдэхгүй байна. Ганхуягт энэ машиныг Ганхуягт 7.500.000 төгрөгөөр зарахаар тохирч зарсан юм. Энэ үнээрээ үнэлж байна. Ганхуяг надад нэг төгрөг өгөөгүй юм. Ганхуягтай хамт Нямжав байсан болохоор Нямжавд итгээд Ганхуяг машинаа өгчихсөн юм. Би тэр машиныг одоо авахгүй, машины үнэ болох 7.500.000 төгрөг болон ломбарднаас зээлж авсан 1.500.000 төгрөг нийт 9.000.000 төгрөгийг нэхэмжилж байна.

...“Би Ганхуягт Тоуоta  маркийн машиныг 7.500.000 төгрөгөөр бодож зээлээр худалдсан. Ганхуяг надад 7 хоногийн дотор мөнгө орж ирнэ, тэр үед машины чинь мөнгийг өгчихнө гээд авсан юм. Тэгээд 7 хонохоор нь Ганхуягаас мөнгөө нэхэхэд мөнгө орж ирээгүй байна, хүлээж бай гэж худлаа үнэн юм ярьж явсаар байгаад 1 сар болсон. 1 сарын дараа мөнгөө нэхэхэд миний дансанд 300 000 000 төгрөг орж ирсэн чинь намайг татвар төлөөгүй байна гээд татварын албанаас миний дансыг хаачихаад байна, 1.500.000 төгрөг байвал тэр өрийг нь төлөөд дансаа нээх гээд байна, чи-надад 1.500.000 төгрөг нэмээд зээлчихээч гэхээр нь би надад мөнгө байхгүй гэж хэлээд Ганхуягт зарсан машинаа ломбарданд зээлийн барьцаанд тавиад 1.500.000 төгрөгийн зээл авч Ганхуягт өгсөн. Сүүлд Ганхуягийн надад хэлж байсан бүхэн бүгд худлаа болоод ирэхээр нь машинаа буцааж Балжиннямаас авсан. Би тэгээд машинаа ломбарднаас 1500.000 төгрөгийн зээл дээрээ нэмээд 380.000 төгрөгийн хүү төлөөд нийт 1.880.000 төгрөг төлж машинаа зээлээс чөлөөлж авсан юм. Одоо Ганхуягаас энэ мөнгөө нэхэмжилж байна. Ганхуяг Цайзад нэг барилга нураасан түүний мөнгө орж ирнэ гэсэн юм ярьдаг байсан юм. Тэгсэн тэр нь бүгд худлаа байсан юм байна лээ. Би Ганхуяг, Балжинням нарыг танихгүй. Нямжав л надад Ганхуяг их том хүн байгаа юм, чи энэ хүнд машин зээлээр өгчих, удахгүй их мөнгө орж ирнэ гэсэн гэхээр нь би итгээд машинаа өгсөн юм.” гэх мэдүүлэг /2хх-ийн 101-105х/,

            гэрч Ж.Энхбаатарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /2хх-ийн 107х/, автомашин худалдах, худалдан авах гэрээ /2хх-ийн 97х/, итгэмжлэл /2хх-ийн 99х/, автомашин буцаан хүлээлгэн өгсөн баримт /2хх-ийн 106х/ зэрэг нотлох баримтуудаар,

            - 2014 оны 6 дугаар сард хохирогч Б.Дармаад “МУИС-д суралцаж буй ангийг чинь солиулж өгнө” гэж худал хэлэн залилан мэхэлж 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь   

            хохирогч Б.Дармаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Би МУИС-ийн сэргээгдэх эрчим хүчний ангид 2010 онд элсэн ороод тус сургуульд 4 жил сурсан. Суралцах хугацаанд кредитийн зөрүү гарсныг мэдээгүй байж байгаад төгсөх жил үүнийг мэдээд ганцаараа хотод байсан учраас учраа олохгүй байж байгаад ээжийн эгч болох Цэцэгмандалд хэлсэн. Ингэхэд манай эгч Цэцэгмандал Нармандах гэж найзруугаа ярьсан. Манай эгчийн найз Нармандах удалгүй Цэцэгмандал эгчрүү залгаад би энэ асуудлыг шийдэх хүн олчихлоо гэсэн. Үүний дараа 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр МУИС-ийн 3 дугаар байрны гадаа Т.Ганхуяг гэгч хүнтэй танилцсан. Тухайн үед Ганхуяг нь би хувиараа ажил эрхэлдэг МАХН-ын гишүүн ажилтай гэж ярьж байсан. Ганхуяг надад кредитийн төлбөр болох 1.600.000 төгрөг болж байна. Би танай сургуулийн сургалтын албаны хүнтэй уулзсан гэж надад хэлсэн. Тэгэхээр би нь шууд данснаасаа 800.000 төгрөг, багшийн дээдийн тэнд байрлах Хаан банкны салбараас 800.000 төгрөг ингээд нийт 1.600.000 төгрөг Ганхуягт бэлнээр хүлээлгэн өгсөн. Ганхуягт мөнгө өгөх үедээ ямарч баримт бичиг үйлдээгүй мөнгөө өгсөн. Ганхуяг тухайн үед баримтыг нь дараа нь өгье гэж надад хэлсэн. Мөнгөө Ганхуягт өгөх үед манай эгч Цэцэгмандал хамт байсан. Үүнээс хойш сарын дараа сургалтын алба ороход ямар ч мөнгө төлөөгүй байсан. Тэр жилээ би сургуулиа төгсөж чадаагүй. 2015 оны 7 дугаар сарын эхээр Улсын баяр наадмын өмнө Ганхуяг надруу залгаад ах нь буцаагаад мөнгийг нь өгнө, дансаа надад өгчих гэж байсан. Түүнээс хойш надтай нэгч холбоо бариагүй алга болсон. Ганхуягаас нэхэмжилж байгаа 1.600.000 төгрөгөө хурдан гаргуул авмаар байна.

...Би Монгол Улсын их сургуулийн сэргээгдэх эрчим хүчний ангид 2010 онд элсэн орж суралцаж байгаад 2012 онд ангиа сольж Байгаль орчины ашиглалт, үнэлгээний ангид шилжиж орсон. Ангиа сольж шилжиж ороход хэдэн кредит цагийн зөрүү гарсан боловч тухайн үед намайг хичээлдээ суугаад явж бай, гол нь хичээлийнхээ шалгалтыг өгч, дүнгээ тавиулсан байх ёстой шүү гэж сургалтын албанаас хэлж байсан юм. 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр сургуулиа төгсөх ёстой байсан. Төгсөх болоход гэнэт хичээлийн зөрүү гарч ирсэн. Би тухайн үед зөрүү гарсан хичээлийг нь судалсан байсан боловч судласан хичээлд оруулж тооцоогүй юм. Тэгээд төгсөх боломжгүй болоод миний судласан хичээлүүдийг сургалтын албанаас судлаагүй гэж үзээд байсан. Би хичээл судласан талаар баримтаа цуглуулаад сургалтын албанд хугацаа тулсан, оройтсон байгаа бол энэ жил чамайг төгсөх боломжгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь сандраад өөрийн эгч Цэцэгмандалд энэ тухайгаа хэлэхэд манай эгч би таньдаг хүндээ хэлье гэж хэлсэн. Тэгээд өөрийнхөө танил Нармандахад намайг хэлэхэд Нармандах нь Ганхуяг гээд миний танил байгаа, Ганхуяг зохицуулж чадах байх, би лавлаад асуучихъя гэж хэлсэн. Тэгээд Ганхуяг чадна гэж байна гэж хэлсэн. Тэгээд би Ганхуягтай уулзаад бүрдүүлсэн бичиг баримтаа өгье гэхэд наад бичиг баримт чинь хэрэггүй, харин би сургууль дээр чинь очиж уулзлаа, кредит цагийн зөрүү болох 1600.000 төгрөгөө надад өгчих, би тэгээд зохицуулаад өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь 2014 оны 6 дугаар сарын 10-ны үед сургуулийнхаа хажууд Ганхуягт 1.600.000 төгрөг өгсөн. Ганхуяг надаас мөнгө авчихаад чи одоо сургуулиа төгсөж болно, би хүмүүстэй нь ярьчихна, би төлбөрийг чинь төлчихнө, баримтаа дараа аваарай гэж хэлчихээд явсан юм. 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдөр сургууль төгсөлт хийсэн боловч намайг төгсгөөгүй. Сургалтын алба руу орж уулзахад Ганхуяг сургалтын алба руу ороод уулзаад явсан юм байна лээ. Ганхуягтай дахиж уулзаагүй, утсаар ярихад надад мөнгийг чинь төлчихсөн баримтаа аваарай гэж хэлж байсан. Сүүлдээ тэгээд бүр алга болсон юм. Ганхуяг надтай уулзахад нь би Ганхуягт хичээлд суусан баримтаа үзүүлсэн юм. Тэгэхэд Ганхуяг би хичээлдээ нэгэнт суучихсан юм бол төлбөрийг чинь би төлчихье, чи тэгээд төгсөх нь ойлгомжтой гэж хэлээд явсан боловч надаас авсан төлбөрөө төлөөгүй байсан. надад хэлэхдээ сургалтын албанд орж хүмүүстэй нь уулзана гэж хэлж байсан. Түүнээс биш хэнтэй уулзах талаараа бол юм хэлээгүй. Сургалтын алба руу орж уулзахаар Ганхуягийг ирж уулзаад явсан гэж хэлж байсан юм. Би Ганхуягаас 1.600.000 төгрөгөө нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /2хх-ийн 109-112х/,

      гэрч Д.Нармандах /2хх-ийн 113х/, Ц.Цэцэгмандал /2хх-ийн 114х/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар,

      - 2015 оны 7 дугаар сард хохирогч О.Саранцэцэгт “Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 66Д-8 тоотод байрлалтай иргэн Энхбаярын өмчлөлийн орон сууцыг миний өмчлөлийн байр хямдхан зарна” гэж залилан мэхэлж 6.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

хохирогч О.Саранцэцэг  мөрдөн байцалтад мэдүүлэхдээ: “Би Цайз зах дээрээ барилгын материалын худалдаа эрхэлдэг. 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр манай захын дарга Чулуунбаатар намайг дуудаад Ганхуяг гээд миний таньдаг хүнд бэлэн байр байна гэнэ, урьдчилгаа 10 хувь өгсөн хүнд банкны зээлийг нь гаргуулж өгөх юм гэнэ, одоо өөрт нь түлхүүр ордер нь байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр байрыг нь сонирхоод Чулуунбаатар дарга дээр очиж Ганхуягтай уулзсан. Чулуунбаатар дарга намайг Ганхуягтай уулзуулчихаад, Ганхуягт түлхүүр, гэрчилгээ зэргийг нь өгчихөөд, өөрөө гараад яваад өгсөн. Ганхуягтай уулзахад Ганхуяг миний байр байгаа юм, би Монгол хотхоноос энэ байрыг хийсэн ажлынхаа хөлсөнд нь авсан юм, чи сонирхож байгаа юм бол очоод үз, би чамд түлхүүрээ өгье гээд байрны түлхүүр өгсөн. Би Ганхуягийг 2-уулаа хамт явъя гэхэд би явж болохгүй байна, чи өөрөө очоод үзээдэх гэж хэлсэн. Би Ганхуягаас түлхүүрийг нь аваад өөрийн хүү Ган-Эрдэний хамт очиж тэр байрыг нь үзэхэд тэр байр надад таалагдсан тул авъя гэсэн бодол төрөөд Ганхуягтай буцаж очиж уулзсан. Ганхуягтай уулзаад байрыг нь худалдаж авах талаар ярихад би энэ байрыг чамд 66.000.000 төгрөгөөр заръя, чи урьдчилгаа 10 хувь буюу 6.600.000 төгрөгийг өнөөдрийн дотор банк хаахаас өмнө өгчих гэхэд нь би Ганхуягт надад одоо бэлэн мөнгө алга гэхэд тэгвэл ядаж 3.300.000 төгрөг өгчих гэсэн. Тэгэхээр нь би өөрт байсан 1.800.000 төгрөг дээр нэмээд өөрийнхөө хүү Ган-Эрдэнээс 1.500.000 төгрөг зээлж авч нийт 3.300.000 төгрөг болгоод Ганхуягт өгсөн. Ганхуяг надаас мөнгө авч байх үед банкны хүнтэй ярьж байна гээд миний байр авах хүнд бэлэн мөнгө алга, одоо 3.300.000 төгрөг өгч байна гээд л юм яриад байсан юм. Ганхуягт 3.300.000 төгрөг өгөхдөө би энэ мөнгийг чиний данс руу чинь хийнэ, би өөртөө баримт үлдээж авна гэхэд Ганхуяг надад одоо бичиг баримт алга, миний бичиг баримт банкинд байгаа гээд байхаар нь Ганхуягт бэлнээр өгсөн юм. Ганхуяг надаас 3.300.000 төгрөг авчихаад та байрны гэрчилгээг надад өгсөн. Ганхуяг тэгээд надад та үлдэгдэл мөнгөө байрныхаа гэрчилгээг гарахаар нь өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд маргааш нь буюу 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Ганхуягт охин Ганзулынхаа байр авахад шаардлагатай бүх бичиг баримтыг бүрдүүлж өгсөн. Ганхуяг манай охины бичиг баримтыг харчихаад боломжийн юм байна, цалин нь өндөр юм байна, зээл дор нь гаргаад өгчихнө гэж хэлсэн. Ганхуяг хэлэхдээ Хаан банкнаас манай охины зээлийг өөрөө гаргуулж өгнө гэж хэлсэн. Тэгээд орой нь Ганхуяг үлдэгдэл мөнгөө өг гээд нэхээд байхаар нь маргааш болъё гээд орхисон. Тэгээд 2015 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Ганхуягтай уулзахаад үлдэгдэл 3.300.000 төгрөгөө өгөхгүй бол зээл гарахгүй байна гэж хэлэхээр нь би байрны эзэн Энхбаяртай уулзъя гэхэд Энхбаяр ирж байна гээд 2-3 цаг орчим хүлээлгэж байгаад Энхбаярыг уулзуулсан юм. Энхбаяраас энэ байр ямар учиртай байр юм бэ гэхэд бид 2 цуг ажил хийгээд хөлсөндөө авсан юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ганхуягт 3.300.000 төгрөг өгөх ёстой юм уу гэхээр нь өгчих гэхээр нь үнэмшсэн, тэгээд Ганхуягт дахиад 3.300.000 төгрөг нэмээд өгсөн. 2015 оны 7 дугаар сарын 27-ны өглөө Ганхуяг, Энхбаяр, Энхбаярын авгай бид нар хамтдаа Хүүхдийн 100-д байрлах Төв Хаан банк руу явсан. Тэр үед Ганхуяг зээл гарчихсан гээд надад миний нэр дээр гарч байгаа байрны гэрчилгээг өгөх, Энхбаярт мөнгийг нь өгнө гээд дагуулаад явсан юм. Хаан банк руу ороод Ганхуяг нь Энхбаяр бид нарыг банкны 1 давхарт хүлээлгэчихээд өөрөө 2 давхар руу гарч яваад 1 цаг гаруй болоод буцаж бууж ирээд зээл бараг гарсан байна, хүлээж бай гэж байна гэж хэлсэн. Тэгээд хүлээгээд сууж байснаа Ганхуяг Энхбаяртай хамт гараад яваад өгсөн. Энхбаярын авгай бид 2 дотор хүлээгээд сууж байсан. Энэ үед Энхбаярын авгай нь Энхбаяр руу утсаар яриад нөгөө зээл юу болж байгаа гэж байна гэж асуухад хүлээж бай гэж байна гээд л байлгаад байсан. Суүлдээ Хаан банк хаах цаг болоод Энхбаярын эхнэр бид 2-г гарцгаа гээд банкнаас гаргасан, Энхбаярын эхнэр нь Энхбаяртай утсаар ярихад Ганхуяг бид 2 гадуур явж байна, та нар явж бай гэхээр нь бид 2 яваад өгсөн юм. Маргаашнаас нь Ганхуяг руу утсаар ярихад утсаа авахгүй, ер нь утсаар ярихаа болихоор нь биш боллоо гэж мэдсэн. Ганхуягтай нэг утсаар яриад цагдаад өглөө шүү хүлээж бай, одоохон зээл чинь гарлаа, би банкин дээр байна гэж байснаа сүүлдээ мөнгийг чинь буцаагаад өгчихье, дансаа өгчих гээд миний дансны дугаар авсан ба банкин дээр мөнгө хийх гээд дугаарлаад зогсож байна гээд 3 хоносон. Тэгж байгаад сүүлдээ бүр алга болсон юм. Анх Ганхуягаас байрны гэрчилгээг авч байхдаа бол гэрчилгээн дээр Энхбаяр гэсэн нэр байгааг бол уншсан. Гэхдээ анх Ганхуягийн нэрийг бол асуугаагүй, Энхбаяр гэж хүн л юм байна гэж бодож байсан. Сүүлдээ Ганхуягийн нэрийг мэдэж авчихаад энэ байр чиний байр биш байна шүү дээ гэхэд энэ байрны 20 хувь нь Энхбаярын мөнгө байгаа юм, бусад нь миний мөнгө байгаа юм, тэгэхээр би давуу эрхтэй гэсэн үг, энэ байр миний байр байгаа юм гэж хэлсэн. Ганхуяг өөрийгөө Монгол хотхоны барилгын засал чимэглэлийн ажил хариуцдаг гэж хэлж байсан. Би Ганхуягаас 6.600.000 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /2хх-ийн 118-121х/,

гэрч Б.Ган-Эрдэнэ /2хх-ийн 122х/, Л.Чулуунбаатар /2хх-ийн 123-124х/, Б.Ганзул /2хх-ийн 125-126х/, Т.Энхбаяр /2хх-ийн 127х/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар,

- 2014 оны 02 дугаар сараас 4 дүгээр сарын хооронд хохирогч Б.Сарангэрэлд БНХАУ-ын Гуанжу хотоос хямдхан найдвартай тавилга олж ирнэ” гэж худал хэлэн залилан мэхэлж 5.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Хохирогч Б.Сарангэрэл мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Би 2010-2014 онуудын хооронд Дорноговь аймгийн Замын-Үүдийн гаалийн газарт эмчээр ажиллаж байсан юм. Тэгээд 2014 онд найз Наранцэцэгээр дамжуулж Ганхуяг гэх хүнтэй танилцсан юм. Ганхуягтай танилцаад найз нь удахгүй Улаанбаатар хот руу шилжиж ажиллах гэж байгаа юм. Тэгээд хотод нэг байртай болохоор тэрийгээ тохижуулмаар байна, хямдхан тавилга хэрэгтэй байна гээд Ганхуягт хэлтэл манай найз БНХАУ-ын Гуанжу хотоос тавилга зөөдөг юм би хэлээд өгөх үү гэхээр нь би за тэгье гээд 2014.02 сараас эхлээд 2014.04 сар хүртэл цувуулаад нийт 5.800.000  төгрөг  Ганхуяг  руу Төрийн  банкаар  Ганхуягийн  регистрийн дугаараар шилжүүлсэн. Тэгээд удалгүй Ганхуяг над руу яриад тавилга чинь ирчихлээ гаалийн агуулхад байгаа шүү аваарай гэж хэлсэн. Тухайн үед би Улаанбаатар хот руу шилжих болоогүй байсан болохоор найз нь дараа авъя гэсэн юм. Би 2014.10 сард Улаанбаатар руу шилжихээр болоод Ганхуяг руу залгаад тавилгаа авъя гэтэл за одоохон гэчихээд бүрийн шалтаг гаргаад өнөөдөр маргааш гээд одоог хүртэл өгөхгүй байгаа юм. Мөн охин Нямзул Бүгд найрамдах Солонгос улс руу сургуульд явна гэхээр нь би Ганхуягтай манай охин Солонгос улс руу сургуульд явах гээд виз хөөцөлдөж байгаа гэж ярьтал Ганхуяг би хамт хөөцөлдөөд өгье гэсэн юм. Тэгээд Ганхуяг 2014.10 сард манай гэрт ирээд охины чинь Солонгос явах ажил бүтсэн нийт зардал нь 2.500.000 төгрөг болно гэж байна гээд надаас бэлэн 2.500.000 төгрөг аваад явсан. Тэр өдрөөс хойш Ганхуяг манай охины визийг гаргаж өгөөгүй юм. Утсаар ярихаар одоо удахгүй болно гээд одоог хүртэл манай охиныг явуулсан зүйлгүй намайг залилаад яваад байгаа юм. Манай нөхөр Солонгос улсад ажиллаж амьдардаг бөгөөд надад ажил хөөцөлдөөд өгөх хүн байхгүй учраас Ганхуягт тэгээд мөнгө төгрөгөө өгтөл намайг ингээд дээрэлхээд залилаад яваад байна. Ганхуяг манайд ганцаараа ирсэн. Хэн нэгэнтэй хамт ирээгүй. Тухайн үөд манайд эрүүл орж ирсэн. Алдсан мөнгөө буцаагаад олчихвол гаргах гомдол саналгүй.” гэх мэдүүлэг /2хх-ийн 181-182х, 214х/,

гэрч Х.Билэгжаргал /2хх-ийн 185х/, Г.Цэдэв /2хх-ийн 186-187х/, А.Нямзул /2хх-ийн 215х/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар, 

- 2015 оны 6 дугаар сард хохирогч Аю.Батсайханд “миний дансанд байгаа 500 сая төгрөгөөс мөнгө гаргуулахад мөнгө хэрэг болоод байна” гэж худал хэлэн залилан мэхэлж, нийт 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

хохирогч Аю.Батсайхан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Би Цайз зах дээр талбай түрээслэн мужаан хийдэг бөгөөд 2015.07.22-ны өдөр ажилаа хийж байтал захирал намайг өрөөндөө дуудаж уулзаад хамт байсан Ганхуяг гэх хүнд намайг сүүдрэвч хийдэг юм гэж танилуулаад урьдчилгаа мөнгийг нь одоо өгчих 500.000 төгрөг гэсэн. Тэгээд Ганхуяг гэх хүн очоод хийж бай араас чинь очиж өгье гээд араас ирээгүй. Би БЗД-ийн 16-р хороо, Монгол хотхон гэх барилгын хүүхдийн талбайн сүүдрэвчийг 7 дугаар сарын 23-ны өдөр гэхэд дуусгаж Ганхуяг гэх хүнээс 1.6 сая төгрөгийг авах гэтэл "маргааш орой хүрээд ир, өглөө банкнаас аваад өгий" гээд маргааш нь болох 7 дугаар сарын 25-ны өдөр банкнаас авч өгөх гээд хамт БЗД-ийн Хаан банкны Офицеруудын ордон орчимд байдаг салбарт ирээд Иргэнийхээ үнэмлэхний  лавлагааг аваад банкинд орж гүйлгээ хийх гэтэл лавлагаагаар гүйлгээ хийхгүй гэсэн. Тэгээд Иргэний үнэмлэхээ тендерт оролцох гээд өгсөн байгаа гэсэн. Тэгээд яаж мөнгөө авах вэ гэхэд Ганхуяг "халааснаасаа "Ойн аж ахуй Викинийгийн ой ХХК" 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр, Голомт банкинд гэсэн толгой бүхий албан бичигт 500 сая төгрөгийн гүйлгээнд Д.Тэгшжаргал, менежер Г.Ганхуяг нар хамтран гарын үсэг зурж гүйлгээ хийх болно гэсэн утгатай бичиг үзүүлээд "энэ мөнгийг гаргуулахын тулд 4 сая төгрөг хэрэг болоод байгаа юм. Чи мөнгө олж чадах уу хэрэв энэ мөнгийг гаргуулах юм бол би мөнгийг чинь шууд өгнө гэсэн. Тэгээд эхнэр Дэлгэрмаагаас 2 сая 400 төгрөгийг гуйж аваад Ганхуягт тэр өдөрт нь өгсөн. Ингээд дээрх Хаан банкны салбарт орж мөнгө шилжүүлсэн баримтаа харуулахад нийт 4 сая төгрөг шилжүүлсэн хуулга байгаа харагдсан. Ингээд хуучин хүүхдийн 100 дугаар дэлгүүрийн ойролцоо байх Голомт банкны салбар дээр ирээд за байж бай нөгөө хүн маань одоохон гээд байна гэсээр 4 хоног өнгөрсөн. Тэгээд дээрхи бичиг дээр байсан Голомт банкны гэх 1505001224 гэсэн дансыг хүүхдийн 100 дугаар дэлгүүрийн голомт банкны салбарт орж теллерт учираа хэлээд шалгуулан үзэхэд "ийм данс байна гэхдээ 2015 оны 01 дүгээр сараас хойш ямар нэгэн гүйлгээ хийгдээгүй байна гэсэн. Би Ганхуягт дансанд нь мөнгө байхгүй талаар шууд хэлээгүй дахиад 2 хоног хүлээсэн. Тэгээд 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр өргөдөл гаргаж, маргааш нь Ганхуягтай өөр хүнээр утсаар холбогдон Ганхуягийг барьж аваад цагдаа дээр авчиран өгч Ганбаатар даргад хүлээгэн өгсөн. Түүнээс хойш 8 дугаар сарын 02-ны өдөр ирэхэд Ганхуяг байсан. Би мөнгөө нэхэж асуухад Ганхуяг өгнө гээд л байсан өөр юм яриагүй. Түүнээс хойш Ганхуягтай одоог хүртэл ямар ч холбоогүй байна. Надад материалын зардал болон ажил хийсэн хөлс тооцсон баримт байдаг. Надад сүүдрэвч хийсэн нийт зардал 1.6 сая төгрөг, зээлсэн 2.4 сая төгрөг, нийт 4 сая төгрөгийн хохирол учирсан байна.” гэх мэдүүлэг /2хх-ийн 151-152х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

2. Шүүгдэгч Т.Ганхуяг, Я.Нямжав нар нь бүлэглэн -2015 оны 11 дүгээр сард хохирогч Б.Цогзолмаад “хүүхдийг чинь БНСУ-ын Сөүл хотын Технологийн дээд сургуульд тэтгэлэгт хамруулж өгнө” гэж худал хэлэн залилан мэхэлж нийт 5.700.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2015 оны 10 дугаар сард хохирогч А.Идэрбатад “Төрийн албанд оруулж өгнө” гэж худал хэлэн залилан мэхэлж нийт 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь   

хохирогч Б.Цогзолмаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би Нямжавтай багын найзууд, Увс аймгийн Ховд суманд 8 дугаар анги хүртэл хамт нэг ангид сурч байсан найзууд байгаа юм. 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод Дархан-Уул аймгаас орж ирээд хүүхдээ Солонгос улсад сургах гээд материал бүрдүүлээд явж байсан юм. Би Дархан-Уул аймагт амьдардаг ба Дархандаа машинаа өөрөө бариад явж чаддаг, харин Улаанбаатар хотод бол машин барьж явж чаддаггүй юм. Тийм болохоор Улаанбаатар хотод орж ирсэн үедээ Нямжавыг гуйж машинаа бариулж явдаг юм. 2015 оны 10 дугаар сарын 27-ны Улаанбаатар хотод орж ирээд Нямжавтай утсаар яриад би Улаанбаатар хотод машингүй ирчихлээ, гадуур хөөцөлдөх ажил их байна, чи надад машинаараа үйлчилээд өгөөч гэхэд би 2 өдөр завгүй байна, чи өөрөө аргалаад явж бай, би 10 дугаар сарын 29-ний өдөр чамд үйлчилж явж өгье гэж хэлсэн. Тэгсэн 2015 оны 10 сарын 28-ны шөнө намайг буудалд амарч байхад Нямжав надтай утсаар яриад 1.000.000 төгрөг зээлээч, маргааш өглөө очихдоо чамд өгчихье гэж хэлэхээр нь би өөрт байсан 800.000 төгрөгийг Нямжав руу шилжүүлсэн. Маргааш өглөө нь Нямжавтай утсаар ярихад утсаа авахгүй болохоор нь хаячихаад гадуур ажлаа хөөцөлдөөд явж байтал Нямжав үдээс хойш утсаар яриад над дээр ирж уулзаад надаас авсан 800.000 төгрөгөө бэлнээр нь тоолж өгсөн. Энэ үед Нямжавтай хамт нэг хүн явж байсан. Тэр хүн нь Ганхуяг байсныг нь сүүлд нэрийг нь мэдэж авсан. Нямжавын машинд суугаад би Боловсролын яаман дээр очиж машинаас нь буугаад үлдэхэд Нямжав намайг чи хүлээж байгаарай, би холгүй яваад буцаж ирээд чамайг аваад Драгон хүргэж өгье гэж хэлсэн. Нямжав тэгж яваад буцаж ирэхдээ 3-уулаа болоод буцаж ирсэн. Нямжав, Ганхуяг 2 дээр нэмэгдэж ирсэн залууг нь Балжаа гэж байсан ба Нямжавын найз нь гэж байсан юм. Тэр 3-тай уулзаад машинд нь суугаад Драгон явж байх зуур Ганхуяг надад чи манай найзад 800.000 төгрөг зээлээд бид 3-н аминд орлоо, чамайг ёстой шагнана аа гэхээр нь би шагнаад яах вэ, өдөржин хоосон явлаа, хоол идмээр байна гээд хамт хоолонд орсон. Хоол идээд сууж байхад Ганхуяг намайг чи юу хөөцөлдөөд яваад байгаа юм бэ гэхээр нь би Солонгос руу хүүхдээ сургуульд явуулах гээд бичиг баримтаа хөөцөлдөөд явж байна гэж хэлсэн. Тэгээд хоол идчихээд Драгон явах гэтэл Ганхуяг нь надад чи өглөө эрт явчихаач, бид нар маргааш ээж мод руу явна, бид нарт тусласан болохоор чамд буудал авч өгч хонуулъя гээд буудал авч өгөөд би буудалд хоносон. Маргааш өглөө нь 08 цаг гээд Нямжав, Ганхуяг, Балжаа нар ирээд намайг аваад хамтдаа Дархан явсан. Дархан ороод би буугаад үлдсэн, тэд нар буудалд хононо гээд үлдсэн. Тэд нарыг буудалд байхад нь би хоол хийж авч ирж өгчихөөд яваад өгсөн юм. Маргааш өглөө нь тэр 3 ээж мод явах гэж байна гээд намайг дагуулаад хамтдаа ээж мод руу явж мөргөөд буцаж Дарханд орж ирсэн. Дарханд орж ирээд би тэд нараас салсан ба тэд нар эргээд залгая гэж хэлсэн. Тэгээд байж байтал орой нь Нямжав утсаар яриад Цогзолоо бид нарын зорьж ирсэн ажил бүтчихлээ, ээж модны буянаар ажил бүтчихлээ, Ганхуяг энд хүнээс их хэмжээний мөнгө авахаар боллоо, тэр дарга нар нь Сэлэнгэд байна гэнэ, бид нар одоо хаана хонох вэ, мөнгөгүй болчихлоо гэж хэлэхээр нь өөрийнхөө ажил дээр аваачиж тэр 3-г хонуулсан. Маргааш нь Нямжав надтай утсаар яриад чи мөнгөтэй бол 250.000 төгрөг зээлээч, бид 3 Сэлэнгэ рүү ажлаар явж ирээд буцаагаад өгчихье гэхээр нь Нямжавд 250.000 төгрөг өгсөн. Маргааш нь тэр 3 манай гэрт ирж хоол идэхээр ирэхэд Нямжаваас энэ хүмүүс чинь ямар хүмүүс юм бэ гэхэд Ганхуяг бол Их хурлын гишүүдтэй холбоотой хүн байгаа юм, Цайз захын хажууд барилга нураасан гэсэн, энэ ажлын хөлс гээд 320.000 төгрөг одоо орж ирэх юм байна, тэр мөнгөн дээр нь өөрийнх нь ажлын хөлс нэхэгдээд 560.000.000 төгрөг төрөөс авах юм байна, тэр хэрэг нь одоо авлига дээр шалгагдаж байгаа юм байна, найдвартай хүн байгаа юм гэж хэлж байсан. Тэр 3 тэгээд Дарханд хэд хоног ажилтай гээд л яваад байсан. Тэгж байтал Ганхуяг надад би Солонгос руу хүн явуулж чадна, манай дүү МИАТ-ын төлөөлөгч байгаа юм, би нэг хүүхэд Золонгос руу явуулж өгсөн юм гэж ярихаар нь би Ганхуягт чи миний хүүхдийг гаргаад өгчихөөч гэхэд би асууж байгаад больё гэж хэлээд утсаар хүнтэй яриад Ганхуяг байна. түрүүн явуулсан хүүхдийн адил нэг хүүхдийг Солонгос явуулах хэрэгтэй байна. Хугацаа нь хожимдоогүй биз дээ гэж ярьчихаад болно гэж байна гэж хэлсэн. 2015 оны 11 сарын 03-ны өдөр Ганхуяг, Нямжав, Балжаа 3 ирж надтай уулзаад материалаа бүрдүүлээд өгчихөөрэй, тэр асуудал чинь болохоор болсон шүү гэж Ганхуяг надад хэлсэн. Би юу бүрдүүлэх вэ гэхэд суурь боловсролын гэрчилгээ, иргэний үнэмлэх. гадаад паспорт, багийн засаг даргын тодорхойлолт зэргээ өгөөрэй гэж хэлсэн. Би тэр өдөр нь тэр баримтыг нь бүрдүүлээд Ганхуягт өгсөн ба Ганхуяг тэр оройдоо надад чиний материалыг хот руу явуулчихлаа шүү гэж хэлсэн. 2015 оны 11 сарын 04-ний өдөр Ганхуяг надад чиний материалыг хүлээж аваад болсон гэж байна. чиний охиныг чинь нэн ядуу, ээжтэйгээ амьдардаг гээд халамж үйлчилгээний төвөөс таньдаг хүнээрээ яриулаад бичиг хөөцөлдүүлж авлаа, нэн ядуу гэж материал бүрдүүлсэнд битгий гомдоорой, чи намайг хооллож ундаалж туслаж байгаа болохоор би чамд туслана гэж хэлсэн. 2015 оны 11 сарын 08-ны өдөр Ганхуяг ирж уулзаад хүүхэд чинь явахаар болсон шүү, чи хүүхдийнхээ Солонгос явах замын зардлын мөнгө 1150.000 төгрөг, визний хураамж 70.000 төгрөг, мөн 250.000 төгрөг дээр нь нэмээд 1470.000 төгрөг өгчихөөрэй гээд надаас уг мөнгийг авсан. 250.000 төгрөгийг яг юу гэж хэлж авсныг нь одоо сайн санахгүй байна, тухайн үед юм хэлээд л мөнгө авсан юм. Ингээд байж байтал Балжаа гэдэг залуу нь байхгүй болчихсон байсан ба Балжаа яасан юм бэ гэхэд хот руу машин авч ирэхээр явсан гэж Нямжав, Ганхуяг нар хэлсэн. 2015 оны 11 сарын 10-ны үед тэр 3 хар өнгийн кровн маркын машин унаж ирээд одоо Сэлэнгэ явлаа, машинаараа мөнгө авч ирнэ гэж хэлээд явсан ба буцаж ирэхдээ Нямжав Ганхуяг нар миний данс руу 190.000.000 төгрөг хийлгэчихлээ гэсэн. Би Нямжаваас чи дансаа шалгасан уу гэхэд шалгаж болохгүй гэж Ганхуяг надад хэлсэн, авлиганынхан шалгадаг гэнэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр 3-т та нар одоо явдаггүй юмуу гэхэд Нямжав манай Ганхуяг Хаан банкны ТУЗ-н захиралаас мөнгө авах гэж байгаа. үлдэгдэл мөнгийг нь тэр хүн өгөх юм, тэр хүнээс Ганхуяг мөнгөө бэлнээр нь авах юм, тэгэхээр нь чиний мөнгийг өгөх юм, тэгээд бид 3 буцлаа гэж хэлсэн. Тэгж хэлсэн боловч буцалгүй байж байгаад байсан. 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Ганхуяг надад танай хүүхэд явах бүх асуудал жин тан болсон. Танай хүүхэд очоод байрлах байрны мөнгө болох 2.100.000 вон буюу 3 700 000 төгрөг яаралтай өг гэхээр нь өөрийнхөө машиныг зараад, ломбарданд ээмэг бөгжөө барьцаанд тавиад мөнгө авч Ганхуягт 3700.000 төгрөг өгсөн. Ганхуяг надаас мөнгө авчихаад Хаан банк руу орчихоод буцаж гарч ирэхдээ одоо боллоо, мөнгийг чинь хийчихлээ гээд гарч ирсэн юм. Тэгээд тэр мөнгө өгсөн орой нь Ганхуяг цагдаад баригдсан байна лээ. Ганхуягийг баригдаад Улаанбаатар хот руу явахаар нь Нямжав, Балжаа бид 3 нөгөө хар кровнтой нь Улаанбаатар хотод араас нь ирсэн. Улаанбаатар хотод байхдаа Ганхуягийг худлаа хэлснийг мэдээд бичиг баримт яасан юм болдоо, машиндаа нуучихсан юм биш биз дээ гээд машинаас хайж байгаад миний  Ганхуягт өгсөн бүх бичиг баримтыг уг машины арын суудал дээрээс олсон.Тэгээд л Ганхуягийг худлаа хэлснийг нь мэдэж авсан юм. Ганхуяг манай хүүхдийг Солонгосын Сөүл хотын Технологийн дээд сургуульд тэтгэлэгээр сургаж өгнө, танай хүүхдийг нэн ядуу өрхийн тоонд оруулж явуулж өгч байгаа шүү гэж хэлж байсан юм. Би тухайн үед нь үүнд нь итгээд баярлаад л явж байсан юм. Нямжав надад хэлэхдээ Ганхуяг өөрийгөө хээл хахуулын хэргээр шалгагдаж байгаа, 2016 оны 04 сараас Замын-Үүдийн гаалийн даргаар явах гэж байгаа гэж хэлсэн гэсэн. Нямжавд Ганхуяг нь өөрийгөө их том хүн гээд ойлгуулсан юм байна лээ. Нямжав л сайн хүн гээд байхаар нь би Нямжавд итгээд л Ганхуягт мөнгө өгчихсөн юм. Би Ганхуягаас 5.700.000 төгрөг нэхэмжилж байна. Би сая ярихдаа 300.000 төгрөгөө дутуу ярьсан байна. Ганхуяг нь Нямжаваар дамжуулаад 300.000 төгрөгийн хувийн хэрэгцээндээ гэж авсан ба удахгүй их мөнгө орж ирнэ, түүнээсээ төлчихнө, танай хүүхдийг Солонгос явуулах визийг чинь өгөхдөө 300.000 төгрөгийг чинь буцаагаад өгчихнө гэж хэлж байсан юм.” гэх мэдүүлэг /2хх-ийн 45-50х/

хохирогч А.Идэрбат мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Анх 2015 оны 10 дугаар сарын эхээр Цогзолмаа эгч манай гэрт ирээд чамайг гайгүй ажилд оруулаад өгчихөөр хэдэн залуучууд байнаа гэж хэлээд Дархан аймагт Нямжав, Ганхуяг гэх 2 хүнтэй уулзуулсан юм. Гэтэл дээрх 3 хүн намайг төрийн албаны шалгалтанд оруулна гэж хэлээд надаар төрийн албаны анкет бичүүлж аваад мөн бичиг баримтны хуулбар, диплом зэргийн хуулбаруудыг авсан. Тэгээд намайг дагуулаад Сэлэнгэ аймагт аваачсан. Энэ үед Сэлэнгэ аймагт төрийн албаны шалгалт болж байсан. Тэгсэнээ гэнэт л чамайг төрийн албаны шалгалтанд оруулахгүйгээр тэнцүүлнэ гэж хэлээд миний материалыг аваад төрийн албаны  шалгалт болж байсан газарлуу Ганхуяг орсон. Гарч ирэхдээ материалыг чинь найздаа өгчихлөө гэж хэлээд гарч ирсэн. Уг шалгалтын хариу хэзээ гарах одоо яах ийх талаар тухайн үед надад юу ч хэлээгүй. Ингээд бид буцаад Дархан аймагт ирсэн.Дархан хотод Ганхуяг, Нямжав бид 3-г ирэхэд Ганхуяг, Нямжав 2-н найз нь гэх Балжинням гэдэг эрэгтэй ирчихсэн. Ингээд би Дархан аймагт Ганхуяг, Нямжав, Балжинням нарыг Киви нэртэй зочид буудалд 2 хоног, Конфорд зочид буудалд 2-3 хоног хонуулсан.Энэ буудалд байрлах хугацаанд нь би хоол унд авч өгч байсан. Мөн машинд нь бинзен хийж өгч байсан. Ганхуяг, Нямжав, Балжинням 3 буудалд байрлаж байх хугацаандаа ямар ч мөнгөгүй болчихлоо 1.000.000 төгрөг зээлээч банк онгойхоор данснаас аваад өгье гэж хэлэхээр нь би өөрт байсан бэлэн 1.000.000 төгрөгөө тэр 3-т өгч байсан. Гэтэл одоог болтол надаас авсан мөнгөө өгөхгүй мөн дээрээс нь төрийн албаны шалгалт ч худлаа болсон юм гэх мэдүүлэг. /4хх-ийн 223х/

гэрч Д.Балжинням /2хх-ийн 75-78х, 4хх-ийн 224х/, С.Түвшинбаяр /2хх-ийн 80х/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан ялын хэмжээ нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлд заасан ялын хэмжээнээс бага байх ба  2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг үндэслэн Т.Ганхуяг, Я.Нямжав нарт эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 Мөн шүүгдэгч Т.Ганхуягт Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мөрдөн байцаалтын шатнаас оргосон буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан  гэмт хэргийг үйлдсэн гэж холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх ба 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулинд тус хэрэг, үйлдэлийг гэмт хэрэгт тооцохгүй болсон тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.Ганхуяг нь зарим хохирогч нараас урьдаар багахан хэмжээний зээл авч, түүнийгээ тохирсон хугацаандаа буцаан өгч, улмаар урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, миний дансанд мөнгө ороод ирсэн татварын өртэй болохоор данснаас мөнгө гарахгүй байна мөнгө зээлээч хэдхэн хоногийн дараа буцаагаад өгнө, гадаад улсын нэр бүхий банкны нөлөө бүхий албан тушаалтантай сайн харилцаатай, зээл авч өгнө, түүнийг би дагаад яваад байна, зээл бүтсэн, мөн МАХН-ийн гишүүнийхээ байдлыг далимдуулан тухайн үед тус намын нөлөө бүхий албан тушаалтнуудтай өөрийгөө сайн харилцаатай мэтээр итгүүлэн Ногоон хөгжлийн яамнаас тендер авч өгнө, тендер бүтсэн, мөнгө нь ороод ирсэн, гадаад улсад сургуульд тэтгэлгээр суралцуулж өгнө, төрийн албанд оруулж өгч чадна гэх мэтээр бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож хуурч, хохирогч нараас мөнгө авч, дангаараа буюу бүлэглэн залилан мэхэлж нийт 133.900.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах,

Шүүгдэгч Я.Нямжав нь Т.Ганхуягтай бүлэглэн  хохирогч Б.Цогзолмаатай  нэг нутгийн хүмүүс бөгөөд сайн харилцаатай байсан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч Б.Цогзолмаагийн хүүхдийг гадаад улсад тэтгэлгээр суралцуулж өгнө, мөн дүү А.Идэрбатыг төрийн албанд оруулж өгч чадна, Т.Ганхуягт итгэ, найдвартай гэх мэтээр хуурч Б.Цогзолмаа А.Идэрбат нараас мөнгө аван, нийт 6.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах  тус тус үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв..

Шүүгдэгч Т.Ганхуяг ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, бусдад учруулсан хор уршиг, хохиролын хэмжээ, хувийн байдлыг нь харгалзан тохирох ял шийтгэлийн оногдуулав.

Шүүгдэгч Я.Нямжавт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлж буй байдал, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тодорхой хугацаанд хохиролоо барагдуулах үүрэг болгосон албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв

Шүүгдэгч Я.Нямжав нь шүүгдэгч Т.Ганхуягтай бүлэглэн хохирогч Б.Цогзолмаа А.Идэрбат нараас нийт 6.700.000 төгрөгийг залилан мэхэлж авсан гэмт үйлдэл үйлдсэн болох нь тогтоогдож байх тул дээрх хохиролыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй байна. Иймд Я.Нямжаваас нийт 3.350.000 төгрөгийг гаргуулан, хохирогч Б.Цогзолмаад 2.850.000 төгрөг, хохирогч А.Идэрбатад 500.000 төгрөгийг тус тус олгуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Т.Ганхуяг нь 22 нэр бүхий хохирогч нараас нийт 133.900.000 төгрөгийг залилан мэхэлэн авч хохирол учруулсанаас хохирогч С.Цогоод 4.160.000 төгрөг, хохирогч Я.Нямжавд 1.000.000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч Ж.Түмэн-Өлзийгээс  худалдан авсан 7.500.000 төгрөгний үнэ бүхий 66-56 УБТ улсын дугаартай автомашиныг буцаан өгсөн зэрэг нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон хохирогч нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон, мөн хохирогч Б.Цогзолмаа, А.Идэрбат нарт учруулсан нийт 6.700.000 төгрөгийн хохиролыг Я.Нямжавтай бүлэглэж үйлдсэн гэмт үйлдэл болох нь тогтоогдсон тул шүүгдэгч Т.Ганхуяг, Я.Нямжав нараас хувь тэнцүүлэн буюу тус бүр 3.350.000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзсэн байх тул одоо нийт  117.890.000 төгрөгийг Т.Ганхуягаас гаргуулж, шийтгэх тогтоолын хавсралт1 хүснэгтэд зааснаар нэр бүхий хохирогч нарт оногдох хэмжээгээр нь олгуулах нь зүйтэй байна.  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч С.Батгэрэл, шүүгч Ё.Цогтзандан нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанд 

нарийн бичгийн дарга Б.Тунамал,

иргэдийн төлөөлөгч Ш.Галаарав,

улсын яллагч Э.Бадрал,

шүүгдэгч Т.Ганхуяг, түүний өмгөөлөгч Д.Тамир /№ 0651/, Б.Галхүү /№2131/,

шүүгдэгч Я.Нямжав, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар /№0009/,

хохирогч Б.Цогзолмаа, түүний өмгөөлөгч Ж.Туяа /№ 0729/,

хохирогч О.Саранцэцэг, Б.Алтантулга, Ю.Алимаа, С.Моломжамц,

гэрч Д.Балжинням нар оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Тогоогийн Ганхуяг, 2002 оны Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Артагууд овогт Ядмаагийн Нямжав нарт холбогдох эрүүгийн 2015250000517 тоот хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1971 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 45 настай, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз 8а гудамжны 307 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Тогоогийн  Ганхуяг, /РД:ЦЖ71122911/

Монгол улсын иргэн, 1970 оны 02 дугаар сарын 17-нд Увс аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелийн 48-55 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2001 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 102 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 9 сар хорих ялаар шийтгэгдэж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Артагууд овогт Ядмаагийн Нямжав, /РД:ОП70021717/

            Холбогдсон хэргийн талаар: Т.Ганхуяг нь давтан үйлдлээр, шунахай сэдэлтээр, хуурч мэхлэх аргаар, бусадтай бүлэглэн бусдыг залилан мэхэлж онц их хэмжээний хохирол учруулсан, мөн уг хэрэгт яллагдагчаар татагдан таслан сэргийлэх арга хэмжээг авагдсан байхдаа мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт,

            -Шүүгдэгч Я.Нямжав нь бусадтай бүлэглэн, хуурч мэхлэх аргаар, давтан үйлдлээр бусдыг залилан мэхэлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Ганхуяг мэдүүлэхдээ: Яллах дүгнэлтэнд дурдагдсан хохирогч нар болох Саранцэцэг, Баянжаргал, Цогзолмаа, Дармаа нарын хувьд би хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ одоо бол ямар ч өргүй. Хохирогч Алимаагийн хувьд хэлэхэд Моломжамц над руу зарын дагуу яриад байр авна гээд надаас 11 сая төгрөг авсан. Эхлээд 6 сая төгрөгийг өрөөндөө бэлнээр авсан. Дахиад дутчихлаа гээд 4 сая төгрөг аваад нийт 18 сая төгрөг авсан. 2012 оны 8 сард дахиж надаас мөнгө авсан. Өнөөдрийг хүртэл надад өгсөн мөнгө байхгүй. Цувуулаад мөнгө өгснөө санаж байна гэсэн мэдүүлэг өгсөн байдаг. Надад Моломжамцаас авсан мөнгө байхгүй. Алимаа гэх хүн надаас 8 сая төгрөг нэхэмжилсэн байсан. Алимаа надад Моломжамцынхаа өрийг өгч байна гээд 12.500.000 төгрөгийг увуулж цувуулж өгсөн. Мөн Моломжамц надаас 9.500.000 төгрөг нэхэмжилсэн байсан. Гэтэл би энэ хүнээс 8 сая төгрөгийн авлагатай байтал надаас ийм мөнгө нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Би бүтэн жил Моломжамцаас мөнгөө нэхэмжилж явсан. Алимаагаас авсан мөнгөө буцаагаад төлсөн гэж үзэж байгаа. Харин Моломжамц надад 18 сая төгрөгийн өртэй. 9.500.000 төгрөгийн хувьд би аваагүй учраас мэдэхгүй.

Моломцамцаас мөнгөө авахын тулд би Ганзоригтой уулзсан. Энэ хүн надад байраа зарна гээд надаас 18 сая төгрөг авсан юм. Мөнхсайхан Ганзориг бид нар байр үзэх гээд Алимаатай уулзсан. Тэгээд Ганзориг боломжийн юм байна гээд надад 6.000.000 төгрөг өгөөд, дараа нь 5.000.000 төгрөг өгсөн. Би нийт 11 сая төгрөг авчихаад оронд нь би машинаа өгсөн. 2014 оны 08 сарын 14-нд надаас миний машиныг авсан.

Цогоогийн ломбарднаас би 8 хувийн хүүтэй мөнгө зээлж авсан. Залилж аваагүй.

Отгонбаяр надаас 5.500.000 төгрөг нэхэмжилсэн байсан. 2015 оны 1 сард Отгонбаярын хүүхэд нь Япон явсан байдаг. 2015 оны 3 сард Баяраа гэх хүн надтай уулзуулаад “энэ хүн өрөө дарах гэж байгаа юм, хашаа байшингаа зарах хашаа байшингийнх нь бичиг баримт байхгүй байна, туслаач” гэсэн. Тэгээд би бичиг баримтыг нь хөөцөлдөж өгөөд үл хөдлөх гэрчилгээг нь гаргуулж өгсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл надад баярлалаа гэж нэг ч төгрөг өгөөгүй. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнээс хойш би уулзаагүй.

Алтантулга бид хоёр найзууд байсан. Алтантулга бид хоёрыг Баяраа танилцуулсан. Би Алтантулгад Моломжамц, Алимаа гэх хүмүүс надаас мөнгө нэхэмжлээд цагдаад өгсөн байна, үүний учрыг олоод өгөөч ээ гэж гуйсан. Алтантулга ямар ч асуудал байхгүй гээд, яахав найз нөхдийн журмаар мөнгө өгөлцөж авалцдаг байсан. Алтантулга 2015 оны 4 сарын орчимд байх, надад нэг төсөл барьж авчраад яаманд танилцуулмаар байна гэсэн. Тэгэхээр нь би Биндэръяа гэх хүнд төслийг нь танилцуулаад, Биндэръяа цааш нь танилцуулъя гээд төслийг авч үлдсэн. Тийм учраас Алтантулга намайг 9.000.000 төгрөгийг залилж авсан гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Мөнхцэцэг гэх хүний тухайд хэлэхэд би Монгол хотхон хорооллоос зэргэлдээ байдаг 2 өрөө, 2 байрыг авсан. Мөнхцэцэг өөрөө тухайн байрыг сонирхсон учраас Алтантулга, Мөнхцэцэг бид нар хамт очоод би захиралтай нь уулзуулахад 20 хувиа бэлнээр өгөх хэрэгтэй гэсэн. Харин Мөнхцэцэг надад 5.800.000 төгрөг өгсөн. Тэр мөнгийг нь өгөх гэтэл 20 хувиа өг гэсэн. Тэгтэл 6 сарын сүүлээр надаас мөнгөө нэхсэн. Би энэ мөнгийг ерөөсөө үрээгүй. Тэгээд гэрээгээ хийсэн. 6 сарын 29-нөө эхэлж надаас мөнгөө нэхэмжилж эхэлсэн. Тэгээд 5.800.000 төгрөгийг Хүнсний 4-р дэлгүүрийн үүдэнд өөрийн нөхөр болох Баяраа гэх хүнтэй хамт ирж авсан. Гэтэл 7.800.000 төгрөгийн хүү нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Тийм учраас энэ хүний 12.500.000 төгрөгийн нэхэмжлээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Ганчимэгээс би 300.000 төгрөг зээлээд 400.000 төгрөг болгоод Алтантулгаар дамжуулж өгүүлсэн.

Гэрэлийн хувьд надад 1.800.000 төгрөг өгсөн гэж ярьсан байсан. Надад 1000 төгрөг ч өгөөгүй. Хүүхэд нь академид орох гэсэн чинь бичиг баримт дутуу болчихоод би академид оруулахаар Биндэръяагийн ээжтэй ярьсан. Гэтэл өөрсдөө уулзаагүй хаячихсан юм байна лээ. Би энэ хүнээс нэг ч төгрөг аваагүй.

Батсайхан надаас 5 сая төгрөг нэхэмжилсэн байсан. Надаас мөнгө нэхэмжлээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би мөнгө аваагүй.

Болдбаатарын хувьд ярихад Отгонбаяр ах мод зарах гэж байна гэхээр нь Хангай зах дээр очоод ченжийг нь олж өгсөн. Модоо 1.200.000 төгрөгөөр зарсан. 800.000 төгрөгийг нь хүүхэд нь аваад, 500.000 төгрөгийг нь Отгонбаяр, Баянжаргал нар авсан учраас надад хамааралгүй мөнгө.

Чулуунбаатарын хувьд бид хоёр нэг намд хамт явдаг байсан. Өөрөө надаас илүү танилтай. Бас ямар мөнгө нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна.

Баянжаргалаас би мөнгө зээлж авсан. Хүлээн зөвшөөрсөн.

Ш.Отгонбаяртай би огт уулзаагүй. Энэ 2 Отгонбаяр хоорондоо их сайн найзууд. Энэ мөнгөний талаар Цогоо гэрчилнэ.

Нямжавын 1 сая төгрөгийг би авсан. Нямжав бид хоёр багын найзууд. Гэхдээ Нямжав өөрөө хамт лам хуваргаар явъя гэсэн. Ламдаа өгсөн мөнгөө надаас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. 1 сая төгрөгийг ламд засал хийлгэхээр авсан.

Түмэн-Өлзийгийн хувьд яаж хохирсныг мэдэхгүй байна. Машиныг нь би нэг ч удаа унаагүй. Балжинням наад машинаа унавал унахгүй юу гэж ярьсан. Одоо машин хаана байгааг нь мэдэхгүй байна. Нямжаваас авсан гэж яригдаад байгаа 1 сая төгрөг бол Түмэн-Өлзийгийн 1.500.000 төгрөгний мөнгө байгаа юм.

Сарангэрэлд ямар ч өр байхгүй. Мөнгө аваад бүгдийг нь буцаагаад өгчихсөн. Би урдаас тавилга оруулж ирдэг байсан. Гэтэл надад тавилга захиад авчруулсан. Тавилгыг нь угсраад удаа дараа тавилгаа ирж аваач ээ гээд ярихад авдаггүй байсан. Сүүлдээ хуулга нь хуулраад 5 сараас 9 сар хүртэл хадгалаастай байж байгаад энийг чинь зарлаа шүү гэхэд тэг гэсэн учраас би тавилгыг нь зараад мөнгийг нь буцаагаад өгчихсөн. 

Батсайхан 2.400.000 төгрөг нэхэмжилсэн байсан.  Батсайхан надад саравч хийж өгөөд саравчаа 2.400.000 төгрөгөөр үнэлсэн. 7 сарын 26-нд саравчийг нь хүлээлгэж өгөх ёстой байсан. Мөнгийг нь би буцаагаад Батсайханд өгчихсөн. Гэтэл одоо нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна.

Цогзолмаа, Нямжав нар нэг ангийн багын найзууд гэсэн. Хүүхдээ Солонгос руу явуулах гэж байгаа гээд хүүхдийг нь би явуулж өгөх талаар ярилцсан. Гэхдээ би Цогзолмаад мөнгө төгрөг  өг гэж нэг ч удаа ярьж үзээгүй. Нямжавт 2 сая төгрөгөө өгсөн. Тэр өдрөө 1 сая төгрөгийг Нямжав өөрөө хүн рүү шилжүүлсэн. Би тэр мөнгөнөөс нь 300.000 төгрөгийг нь Балжинням руу шилжүүлсэн. Нэг ч төгрөг үрээгүй.

Идэрбатын хувьд Дарханд очиж засал хийлгэхээр яваад Идэрбатаас 1 сая төгрөгийг уг нь зээлж авсан. Авахдаа Нямжав мөнгийг нь авсан. Үүнийг хүлээн зөвшөөрч байгаа гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.Нямжав мэдүүлэхдээ:  Надад бусадтай бүлэглэж, бусдыг залилах бодол байгаагүй. Гэрч Балжинням бол манайд ажиллаж байсан хүн юм. Багын найз нь гээд нэг хүн ирдэг байсан. Цогзолмаа бид хоёр найзууд. Цогзолмаа хотод орж ирэхээр би уулзаж, машиныг нь барьж өгдөг байсан. Тэр өдөр уулзаад Ганхуяг удахгүй дансанд их хэмжээний мөнгө орж ирнэ гэсэн талаар ярьсан. Тэгээд баахан мөнгө ярьж байгаад тэр мөнгийг орж ирэх хүртэл 1 сая төгрөг хэрэгтэй байгаа талаараа хэлсэн. Манай захирал Алтанхуяг гэх хүнээс 2.200.000 төгрөг надаар хэлүүлж аваад би данснаасаа аваад өгч байсан. Би хүнд итгэмтгий, тусархуу зангаасаа болж хэрэгт холбогдсоноо гайхаж байна. Цогзолмаа машинаа зарна гэсэн болохоор машиныг нь зарж өгсөн. Машин зарсан мөнгө гээд Ганхуяг, Цогзолмаа бид гурав байхад Ганхуяг тоолж аваад Алтанхуягаас авсан 1 сая төгрөгийг шилжүүллээ гээд Дарханд байдаг Хаан банкаар шилжүүлсэн. Идэрбат намайг явуулж мөнгө авахуулж байсан зүйл байхгүй. Би Идэрбатыг танихгүй. Идэрбат Цогзолмаа нар найзууд гэсэн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Цогзолмаа мэдүүлэхдээ: Нямжав бид хоёр нэг нутгийн найзууд юм. Би хотод машин унаж чаддаггүй болохоор Нямжавыг гуйгаад явуулдаг байсан. Би хүүхдээ гадаад руу сургуульд явуулах гээд мөнгө дутаад, бичиг баримтаа хөөцөлдөөд явж байсан. Тэгээд нэг өдөр Нямжавт учраа хэлээд хамт яваад өгөөч гэхэд найз нартайгаа чухал ажилтай явж байна, хүүдээ 30-н хэдэн сая төгрөгөөр хашаа байшин авч өгч байгаа гэж ярьсан. Гэтэл Нямжав шөнө 00 цаг өнгөрч байхад утасдаад надад мөнгөний хэрэг болоод байна гэсэн. Ямар чухал хэрэг гараад шөнө ярьдаг билээ, найз нь хүүхдээ сургуульд явуулах гээд мөнгө дутаад байхад хүнд мөнгө зээлж чадахгүй гэхэд 1 сая төгрөг зээлчих, маргааш өглөө чиний ажил хөөцөлдөж явж байгаа газарт 9 цагт уулзаад өгчихье гэсэн. Утасдаад болохгүй болохоор нь би боломжоороо 800.000 төгрөг л шилжүүлье, үүнээс илүү боломж байхгүй гэсэн. Тэгээд тэр орой би 800.000 төгрөгийг нь шилжүүлсэн. Маргааш өглөө нь 9 цагт ирэхгүй байхаар нь би санаа зовоод байн байн утсаар залгахад 11 цагийн үед мөнгийг маань барьж ирсэн. Би орой явах гэж байгаа, Драгон хүртэл гаргаад өгчих гэхэд тэгье гээд орой нь 18 цаг өнгөрч байхад ирэхдээ хойноо Ганхуяг, Балжинням нарыг суулгачихсан ирсэн. Тэгээд Нямжав “энэ манай найз хүүхдээ гадаад руу явуулах гэж байгаа, надад мөнгө өгсөн хүн ш дээ” гэхэд Ганхуяг нь “бид гуравт буян болсон хүн байна шүү дээ, хаашаа явах гэж байгаа юм, хүргээд өгье” гээд бид нар хоолонд орчихоод яг Драгон руу явж байгаад замдаа “маргааш өглөө бид хэд Сэлэнгэ рүү явах ажилтай, маргааш өглөө хамт явчих гэсэн. Тэгээд надад нэг буудалд өрөө авч өгч, би тэндээ хоноод маргааш өглөө нь бид нар Дархан руу гарсан. Намайг Дарханд буулгачихаад Сэлэнгэ рүү ажилтай гээд явсан. Би Ганхуягтай ер нь яг тулж харьцаж байгаагүй. Хотод байхдаа Ганхуяг нэг хүнтэй уулзчихаад хүүхдийг чинь явуулж болохоор юм байна гэсэн. Тэгэхээр нь би Нямжавт “чи намайг мэднэ олон өнчин дүү нараа тэжээдэг, охиноо сургуульд явуулах гээд зовж байна, би наад хүнийг чинь танихгүй, чи таньдгаараа хариуцаарай, би наад хүнтэй чинь харьцаж чадахгүй юм байна” гэж хэлсэн. Тэгтэл Нямжав “би юу гэж хоёрын хооронд юм хийх юм бэ, бид нар одоо хүмүүсээс их мөнгө авахаар явж байгаа” гэсэн. Би Ганхуягт мөнгө өгдөггүй, Нямжавт л өгдөг. Эхлээд 1.470.000 төгрөг авсан. Дараа нь 3.300.000 төгрөгийг гүйцээ гэсэн. Гэтэл надад мөнгө байгаагүй учраас би машинаа зараад 3.000.000 төгрөгөө тоолоод өгсөн. Нямжав тоолж аваад Ганхуяг, Нямжав хоёр хамт Хаан банк руу орчихоод Нямжав түрүүлээд, шилжүүлчихлээ гээд гараад ирсэн. Нямжаваас би асуухад өнчин цагаан гээд байшин байдаг, тэрийг нураасан, хэдэн сая төгрөг орж ирнэ гэсэн. Ганхуягийг “хэрэг төвөгт холбогдсон, авлигатай тэмцэх газраас шалгаж байгаа, тэгээд наадах чинь нуугдаад яваад байгаа байхгүй юу” гэж Нямжав өөрөө надад хэлж байсан. Иймэрхүү байдлаар нийт 5.700.000 төгрөг өгсөн. Үүнийг нэхэмжилж байна гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Саранцэцэг мэдүүлэхдээ: Надаас 6.600.000 төгрөг залилж авсан. Тухайн үед манай охин төрчихсөн, тусдаа гарах гээд байр хайж байсан. Тэгэхэд Ганхуяг надад 1 өрөө байрны түлхүүр, ордер үзүүлээд байр зарах гэж байна гэсэн. Орой нь намайг дахиж дуудаад “мөнгөө өгчих, банкны лизинг-д хамруулна баталгаатай 7 хоногийн дотор гарчихна” гэсэн. Надад бэлэн 3 сая төгрөг байгаагүй болохоор ах дүү, хамаатан саднаасаа цуглуулаад 3.000.000 төгрөг болгож Ганхуягт өгсөн. 3 хоногийн дараа одоо үлдэгдэл 3.600.000 төгрөгөө өгчихвөл яг болно гээд намайг Сансарын Хаан банкинд дуудсан. Тэрнээс хойш надад сонин эргэлзээтэй санагдаад эхэлсэн. Би Энхбаярыг дуудсаар байгаад энэ хүн дуудаад ийм мөнгө нэхээд байна баталгаатай юм уу гэсэн чинь баталгаатай, өгчих өгчих гэхээр нь би дахиад 3.600.000 төгрөг өгөөд нийт 6.600.000 төгрөг өгсөн. 20 орчим хонож байхад таг чиг болчихоор нь би ерөөсөө байраа болилоо гэхэд одоохон гарчихна л гээд байсан. Тэгээд хүүхдийн 100-н орчимд төв Хаан банкинд уулзалдаад Ганхуяг банкных нь захиралтай уулзана гэж орчихоод удаад байсан. Сүүлдээ банк нь хаах гээд гарахад Ганхуяг гарч ирээгүй, алга болсон. Тэгээд би больё мөнгөө авъя гэхэд одоохон гээд 3 өдөр дарааллаж намайг банкинд хүлээлгэсэн гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Алтантулга мэдүүлэхдээ: 2015 оны 03 сарын хавьцаа Баярсайхан гэх найзаараа дамжуулж Ганхуягтай танилцсан. Ганхуяг хөөрөг авчраад барьцаанд аваадахаач гэж ирж байсан. Хэний хөөрөг юм бэ гэхэд Баянзүрхийн хорихын дэд даргын хөөрөг гэж байсан. Тэр хүн рүү нь ярьж асуухад “миний хөөрөг мөн, бид хоёр хамгаалалтын алба байгуулж байгаа юм, наадах чинь гэр орондоо ч харихгүй явж байгаа нь үнэн” гэхээр нь би 300.000 төгрөг өгсөн. Тэгээд Ганхуягаас асуухад мөрийтэй тоглоод 60 сая төгрөгөө алдчихсан, Баянмонгол хороололд амьдардаг гэсэн. 20 орчим хоногийн дараа 300.000 төгрөгийг 600.000 төгрөг болгоод өгөхдөө хүүхдээ сургуульд явуулахаар бол яриарай гэсэн. Тухайн үед манай хүүхэд 12 дугаар ангиа төгссөн байсан. Тэгээд ярихад Боловсролын яамны Тулга гэж хүнтэй уулзаад бичиг баримтаа аваад ир гээд паспортуудыг маань хуулбарлаад авч орсон. Ийм маягаар бага багаар хэдэн төгрөг өгсөн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ю.Алимаа мэдүүлэхдээ: Ганхуягийн хувьд би манай нөхрөөс байр авах гэж байсан гэж сонсож байсан. Нүхтийн аманд манай компани 5 давхар байр барьсан. Төслийн удирдагч, хөрөнгө оруулагчаар би өөрөө ажилласан. Гэтэл тухайн байрыг худалдаж авах гээд Хувьсгалт намын Ононбаяр, Амараа гэх хүмүүстэй хамт ирээд сонирхсон. Арай ч ийм хүмүүс худал хэлэхгүй байлгүй гээд итгэсэн. Компанийн маань маш олон ажилчид, тэдний ар гэрийнхэн хохирсон. Тухайн үед би жирэмсэн байсан. Би хүүхдээ алдталаа Ганхуягаас мөнгөө авах гэж хөөцөлдсөн. Нийт 8.800.000 төгрөгийн хохирол учирсан. Буцааж мөнгө аваагүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Моломжамц мэдүүлэхдээ: Анх Өгөөмөр хотхонд байр зарна гээд зар тавьсны дагуу Ганхуягтай уулзаж танилцсан. Ганхуяг “Замын-Үүд дээр мод тарьсан, ногоон хөгжлийн ажил хийж байгаа, миний мөнгө удахгүй орж ирэх гэж байгаа учраас урьдчилгаа мөнгө өгчихье, ямар ч байсан наад байраа өөр хүнд битгий зараарай” гэсэн зүйл ярьсан. Манай компани 30 гаруй ажилтантай, би захирал нь байсан. Тэгээд Ганхуяг байрны урьдчилгаанд 12.000.000 төгрөгийг 2 удаа тасалж авчирч өгөөд, урьдчилгаа өгсөн учраас байрыг битгий өөр хүнд өгөөрэй гэсэн. Тэгээд удалгүй Замын-Үүд рүү явсан. Тэгэхээр нь утсаар “юу болж байна, бид нар ингэж удаан хугацаанд хүлээж чадахгүй шүү” гэхэд “яг одоо санхүүжилт орж ирэх гэж байна” гэсэн зүйл ярьсан. Сүүлдээ үлдэглэл мөнгөө өгч чадахгүй юм байна гэсэн сэтгэгдэл төрөөд байж байхад Ганхуяг байраа авахаа болилоо гэсэн зүйл яриад надаас мөнгөө нэхсэн. Тухайн үед миний хувийн дансанд мөнгө байсан. Гэтэл намайг өглөгтэй мэтээр ярьж байна. Тухайн үед манай компанийн оффис дээр мөнгийг нь буцааж төлсөн. Би компани дээрээ байсан учраас баримт үйлдэх гэж байсан. Гэтэл Ганхуяг өөрөө “баримтаар яахав дээ хөгшөөн, хүнд итгэнэ гэдэг чинь сайхан юм шүү дээ” гэж хэлээд баримтгүйгээр надаас мөнгө авсан. Өөрийгөө хувьсгалт намын Энхбаярын ойрын хүн, Баянзүрх дүүргийн Хувьсгалт намын дарга гэж ярьж байсан. Тухайн үед Энхбаярыг баривчлагддаг өдөр би тэнд байж байгаад өртсөн. АТГ-аас миний дансанд байсан 100 сая төгрөгийг хаасан байгаа учраас мөнгө хэрэгтэй байна гээд надаас 8.000.000 төгрөгийг авсан. Би тухайн үед ногоон хөгжлийн чиглэлээр хүлэмжийн төсөл хийж байсан. Миний бэлэн төсөл байгааг харчихаад “наадахыг чинь Ногоон хөгжлийн яаманд танилцуулаад дэмжүүлээд өгье гээд миний төслийг авч яваад Ногоон хөгжлийн яаманд очоод Хувьсгалт намын гишүүнээр ажиллаж байгаа гээд миний хажууд утсаар ярьж дүр үзүүлж намайг өөртөө итгүүлсэн. Ер нь миний бүх сул талуудыг ашигласан. Манай компанийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хугацаа дуусч байгаа гэхэд асуудалгүй зохицуулж өгнө гээд компанийн гэрчилгээ маш олон бичиг баримтуудыг өөртөө аваад хуурсаар байгаад компанийг маань ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй болгож дампууруулсан. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой мөнгө хэрэгтэй байна гэж удаа дараа худал үнэн хэлж мөнгө авч байсан. Сүүлдээ миний итгэл алдарсан. Миний хувьд нийт 9.500.000 төгрөгөөр хохирсон. Буцааж мөнгө аваагүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.Балжинням  мэдүүлэхдээ: Ганхуягтай 1997-1998 оны үед найзууд байсан. Тэрнээс хойш огт уулзалдаагүй. Нямжав бид хоёр засварын газар хамт ажилладаг байсан. 2015 оны 9 сарын дундуур Ганхуяг манай ажил дээр ирсэн. Сэлэнгэ рүү ээж мод руу явах гэж байхад Цогзолмаа хотод ирсэн байж таарсан. Тэгээд хамт ээж мод руу явсан. Буцах замдаа Дарханд 20 орчим хоносон. Нямжав, Ганхуяг бид хэд байсан. Цогзолмаагаас мөнгө авсан байсныг нь сүүлд Ганхуяг цагдаад баригдахад нь би мэдсэн. Цагдаагаас яагаад манай найзыг баривчилж байгаа юм бэ гэхэд залилангийн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан хүн байна гэж хэлсэн. Тэгээд Нямжав, Цогзолмаа бид гурав араас нь хотод ирсэн. Ганхуяг хэлэхдээ Нямжавын дансанд мөнгө орж ирэх ёстой, чиний дансанд орсон байгаа, үзэх шаардлагагүй шүү гэж хэлж байсан. Яагаад гэвэл их хэмжээний мөнгө учраас Авлигатай тэмцэх газраас шалгаад мэдчихэж магадгүй шүү гэсэн. Тэгэхээр нь би Нямжавын дансанд мөнгө орчихсон байх гэж бодож байсан чинь Ганхуягийг цагдаад баригдсаных нь дараа картыг нь шалгаж үзэхэд ямар ч мөнгө байгаагүй. Тэгээд л залилан хийсэн гэдгийг нь мэдсэн. Нямжавын дансыг шалгахад Нямжав, Цогзолмаа бид гурав хамт байсан.

Ганхуягтай өөртэй нь уулзахад Шийлэгдамбын авлигын хэргээр шалгаж байх шиг байна гэж хэлсэн. Дараа нь ямар учраас цагдаад баригдсаныг цагдаагаас асуухад залилангийн хэрэг гэж хэлсэн. Тэр үед Цогзолмаа миний мөнгийг залилаад авчихсан байна гэхээр нь Цогзолмаагаас мөнгө авсныг нь би тэгэхэд л мэдсэн. Цогзолмаа хүүхдээ сургуульд явуулах гэж байгаа гэж ярьж байсан. Ганхуяг тэрэнд нь тусална гэж ярьж байсан. Тэрнээс биш миний хажууд мөнгө өгөлцөж авалцсан асуудал байхгүй гэв.

1. Шүүгдэгч Т.Ганхуяг нь-2013 оны 8 дугаар сард хохирогч Ю.Алимаад гадаад улсын нэр бүхий банкнаас 1.6 сая ам долларын зээл гаргаж өгнө гэж хуурч мэхлэх аргаар БНХАУ-ын мөнгөн тэмдэгт 2500 юанийг зээлийн төлбөрт гэж, 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр дахин зээлийн шимтгэлд гэж 720.000 төгрөгийг Голомт банкны 5042058888 тоот дансанд шилжүүлэн, Авилгатай тэмцэх газраас миний дансыг хаачихсан, миний дансанд байгаа 150.000.000 төгрөгийг авч чадахгүй байна 2 хоноод нээгдэхээр нь өгье гэж хуурч мэхлэх аргаар 2.700.000 төгрөгийг, Ю.Алимаагийн эзэмшлийн “Елеганс” зочид буудалд БНХАУ-ын Бээжин хотоос орны цагаан хэрэглэлүүд хямд ачуулж өгнө гэж Ю.Алимаагаас 300 ширхэг цагаан хэрэглэлийн үнэ болох нийт 3.500.000 төгрөгийг тус тус залилан мэхэлж авч нийт 8.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь

             хохирогч Ю.Алимаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ”... 2013 оны 8 сард анх Ганхуягтай танилцсан. Ганхуяг манай байрыг худалдаж авна гэж ирж танилцаж байсан. Ганхуяг Хятадын банкны гүйцэтгэх захирал Жеймс гэдэг хүн Монголд байна, хөнгөлөлттэй зээл олгодог юм байна. Жилийн 3-4 хувийн хүүтэй зээл олгодог юм гээд танилцуулсан. Танилцахдаа Ганхуяг өөрийн эхнэр Хишигсүрэн, Жеймс түүний эхнэр гэх эмэгтэй нарын хамт Элеганс буудлын 2 дугаар давхарт ресторанд нь танилцсан юм. Тэгэхэд Жеймс Монголд зээл олгож хөрөнгө оруулалт хийдэг Араб хүмүүсийг танина тэд нартай холбож өгч болно би өөрийнхөө ажилладаг ICBC банкнаас 1.6 сая ам долларын зээл олгож өгч болно гэж хэлсэн. Жеймстэй тэгэж нэг удаа уулзаад салсан. Дараа нь Ганхуяг нөхөр бид хоёрт Жеймс Бээжинд хүрээд ир гэж дуудууллаа Жеймсийн эхнэр болох түүний аав Баясаа нартай холбоо барилаа, зээл бүтсэн гэнэ гэж хэлсэн. 2013 оны 9 сард нөхөр Моломжамц Ганхуяг нарын хамт Бээжин явсан. 2 талын замын зардал болох 1.600.000 төгрөгийг би гаргаж явсан юм. Бээжинд очсоны дараа Ганхуяг нөхөр бид хоёрт Жеймсийн албан тасалгаанд очиж уулзалт хийж ирлээ. Жеймсийн дарга Жи Ху Кан гээд Монголоор маш сайн ярьдаг таньдаг хүн байсан байна. Танай зээл бүтсэн. Жи Ху Кан зээлийн материал дээр хамгийн сүүлд гарын үсэг зурж байна. Танайд 1.650.000 ам.долларын зээл олгохоор шийдлээ. Зээлийн материалтай дарга нар нь танилцсаны шимтгэл 2500 юань төл гэхээр нь Ганхуягт өөрт нь өгсөн. Ганхуяг мөнгө авсаны дараа зээл бүтлээ, Монголд очоод байж бай. Араас чинь зээл олгоно гэж байна гэж хэлсэн. Жи Ху Каныг Монголоор Баяраа гэж дууддаг гэж Ганхуяг хэлж байсан. 2013 оны 10 сарын 21-ний өдөр Ганхуяг надтай уулзаад Голомт банкны 5042058888 дугаарын дансыг өгөөд зээлийн шимтгэл 720.000 төгрөг тушаа зээл гарчихсан байна гэж хэлсэн. Голомт банкны 5042058888 дансанд 720.000 төгрөг хийсэн. Энэ дансыг шалгуулахад Солонгос улсын иргэн Ji Hoon Kang-ын данс байсан. Би ойлгохдоо зээл гарчихсан одоо зээлийн шимтгэл төлж байгаа юм байна гэж ойлгосон. Ганхуяг зээлийг чинь өнөө маргаашгүй өгнө гээд ярьж эхэлсэн. Үүний дараахан Ганхуяг надад авлигатай тэмцэх газраас намайг шалгаад байна. Миний дансыг хаачихсан. Миний дансанд 150.000.000 төгрөг байгаа дансаа нээхэд 2.700.000 төгрөг хэрэгтэй байна тушаа гэнэ гэхээр нь би 2.700.000 төгрөг зээлсэн. Ганхуяг 2 хоногийн дотор дансаа нээгээд өгчихнө гээд бэлнээр авсан. Мөнгө өгөөд ямар нэгэн баримт үйлдээгүй. Ганхуяг угаасаа ямар ч баримт үйлддэггүй. Энэ үед би нөхөртэйгээ Солонгос орж зочид буудалдаа цагаан хэрэглэл авна гэж ярьж байгааг Ганхуяг сонсчихоод би Хятадаас маш сайн цагаан хэрэглэлийг 3 хоногийн дотор захиалж авч ирүүлж өгье мөнгөө өгчих, ямар ч асуудалгүй гэхээр нь би итгээд 3.800.000 төгрөгийг 2 хувааж өгсөн. Тэгсэн цагаан хэрэглэл өгөхгүй байхгүй болсон. Цагаан хэрэглэлээ нэхэхэд нөгөө цагаан хэрэглэл дотор Хятадууд спирт оруулж ирээд гааль дээр хураалгачихаж, манай эхнэрийн зардаг гутал бас хураагдсан байна. Манай эхнэр бас хамт хөөцөлдөж байна гэж хэлсэн. Үүний дараа 2013 оны 11 сарын үед Жи Ху Каны эхнэр болох орос эмэгтэй Баянгол зочид буудалд байрлаж байна би уулзах гээд хүлээж байна. Жи Ху Каан танай зээлийг өгөх гэж байна хүрээд ир гэж хэлсэн. Би Баянгол зочид буудлын гадаа очоод Ганхуягтай машиндаа уулзсан. Энэ үед Ганхуягийн машинд их хэмжээний орны цагаан хэрэглэл байсан. Тэгэхээр нь би Ганхуягийг чи миний захисан цагаан хэрэглэлийг аваад ирсэн юм уу гэхэд тиймээ тэгэхдээ би бүгдийг авч чадаагүй, би үзүүлэх гээд дундаас нь сугалаад авчихсан юм гэж хэлсэн. 2014 оны 3 сарын үед байх Ганхуягт цагаан хэрэглэл яасан бэ? Ажил болохгүй байна гэхэд нөгөө цагаан хэрэглэл чинь худлаа боллоо. Би чамд урдны цагаан хэрэглэтэй нийлүүлээд 300 ширхэг цагаан хэрэглэл өгье гээд 1.500.000, 2.000.000 нийт 3.500.000 төгрөг авсан. Тэгсэн боловч ямар ч цагаан хэрэглэл авч өгөөгүй. Сүүлдээ Ганхуяг Жи Ху Кан чиний цагаан хэрэглэлийг 600 ширхэг болгож өгөхөөр болсон гэж хэлсэн боловч энэ худлаа байсан. Би өнөөдрийг хүртэл нэг ч давуу аваагүй. Ганхуяг надад Моломжамцын компаний данс хаагдчихсан байгаа юм байна. Энэ дансыг нээх хэрэгтэй. Дансанд мөнгө хийвэл дансыг нь Татвараас дансыг нь нээх юм байна. Чи Моломжамцын дансанд 10 сая төгрөг хийчих би нээлгэчихье гэхээр нь би Ганхуяг 2014 оны 03 сард 10 сая төгрөг өгөөд Моломжамцын ЛордСтар компаний дансанд хийгээрэй гээд өгсөн боловч Ганхуяг хийхгүй тэр чигтээ аваад явчихсан байсан юм. 2014 оны 06 сарын 22-ны шөнө Ганхуяг утсаар яриад Би Санта Фэ маркийн машин худалдаж аваад хуурамч дугаартай явж байгаад цагдаад баригдлаа, хэрэгт орох гэж байна, надад маш яаралтай 8 сая төгрөг зээлээч ядахдаа 5 сая төгрөг зээлээч гэхээр нь би надад бэлэн мөнгө байхгүй. Компани маш хүнд байдалтай байна, энэ удаан хугацааны худлаа ярилт,хүлээлтээс үдээд Жи Ху Кан надад 2014 оны 6 сарын 25-ны өдөр 25 сая төгрөг өгнө гэсэн. Тэгээд би өгчихье гэхээр нь 2014 оны 06 сарын 24-ны өдөр өөрийн гар утасны дугаар 99117074 дугаарыг барьцаалаад Эрдэнэбилэгийн Цэцэгмаа гэдэг хүнээс 8 сая төгрөгийг 6 хувийн хүүтэй зээлээд Ганхуягт яриад надад 5 сая төгрөг байна гээд 5 сая төгрөг өгсөн. Энэ мөнгийг Ганхуяг өгөхөд нөхөр Моломжамцаар дамжуулан өгүүлсэн юм. Тэгээд Ганхуяг мөнгө авах үед Ганхуягийн найз Мөнхсайхантай хамт байсан. Мөнхсайханыг ШШГЕГ-ын дэд даргаар ажилладаг гэж Ганхуяг хэлж байсан. Маргааш нь Ганхуягаас мөнгөө нэхэхэд ярьдаг сайхан зүйлсээ яриад алга болсон. 2014 оны 07 сарын 22-ны өдөр Ганхуяг надруу залгаад Алимаа төрийн санд 28 сая төгрөг байршуул гэж Тулга сайд Ногоон хөгжлийн яамны ажилтан Даш нар хэлж байна. Чи Моломдоо мөнгө байршуулж өгч туслаарай, төсөл бүтсээн. Энэ мөнгийг шууд байршуулах юм бол шууд дансанд хийнэ гэж байна. Жи Ху Кан удахгүй мөнгө өгнө гээд байхаар нь би хөрөнгөө барьцаалаад Ганхуягт 28  сая төгрөгийн зээл авч өгсөн. Гэхдээ би өөрөө зээл аваагүй. Ганхуягт итгэмжлэл хийж өгөх гэхэд би итгэмжлэл хийлгэж авахгүй. Хаан банкны эдийн засагч Пүрэвжаргалын нөхөр Очбадрахад итгэмжлэл хийгээд өгчих гээд яааруулсаар байгаад миний байрыг ББСБ-д барьцаанд тавина  гэж итгэмжлэл хийлгээд авсан. Тэр үед Очбадрах их ууртай байсан ба Ганхуягаа чи өөрийнхөө юмыг барьцаанд тавиа гэж байсан. Очбадрахыг Ганхуягтай нийлээд намайг залиллаа гэж ойлгосон ба Пүрэвжаргалтай утсаар ярихад Ганхуяг нь Очбадрахыг залилаад миний байрыг барьцаанд тавиаад зээл аваад Очбадрахын хохирлыг төлсөн байсан. Очбадрах Пүрэвжаргал нар Ганхуягийн хойноос хөөцөлдөж явсаар байгаад миний байрны гэрчилгээг суллуулж өгсөн юм. 2014 оны 9 дүгээр сарын сүүлээр Ганхуяг надтай утсаар яриад Жи Ху Каан зээл өгөх гээд дуудаж байна гэж хэлсэн. Тэгснээ надруу 88 тай утаснаас өвөрмонгол уулз гэсэн гээд уулзсан. Төмөр замын нэг зочид буудалд очиход Жи Ху Каны төлөөлөгч Сүхээ бие хамгаалагч гэх бүдүүн өндөр залуу нар надтай уулзсан. Тэр хоёр Монголоор их муу ярьж байсан. Тэгэхэд надад Жи Ху Канд тушаасан 720.000 төгрөгөө авсан уу? Ганхуягаар буцаалгаж өгсөн. Та эргээд ахин Ганхуягтай уулзах уу гэж асуусан. Тэгэхэд Ганхуягаас болгоомжилсон царайтай ярьж байх шиг санагдсан. Жи Ху Кан та нарыг хүлээж бай гэж байна. Танай байрыг худалдаж авна. Зээлийг чинь өгнө. Монголын ЗГ-тай хийх том ажил саад болох гээд байна. Битгий хэл ам хийгээрэй гэж хэлсэн. Тэгээд үүнээс хойш би тэд нарыг ямар учиртай хүмүүс юм бол гэж бодоод зээл авахаа болиод салсан. Ганхуягаас энэ хүн чинь ямар учиртай хүн гэж асуухад яасан бэ? Жи Ху Зан жаахан хүлээж бай гэж хэлсэн байна шүү дээ гэж хэлж байсан. Би тэгээд зэвүүцээд түүнээс зээл авахаа болий гэж шийдсэн. Ганхуяг надад 12 сая 500 мянган төгрөг буцааж өгсөн. Би Ганхуягаас одоо 8 сая 800 мянган төгрөг нэхэмжилж байна...гэсэн мэдүүлэг / 1хх-ийн 70-71х/,