Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 310/ШШ2025/00302

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 310/ШШ2025/00302

Дундговь аймаг

                       

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг би, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай Сэнтрал тауэр 8 давхарт байрлах, *******,*******,*******,*******,*******4921929 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 310/2025/00217/И индекстэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч Д.Уугансансар нь 2024 оны 07 сарын 08-ны өдөр Токи ББСБ ХХК-тай № 352024070827132 тоот бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулж "IPhone 15" маркийн гар утсыг 3888000 төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2024 оны 07 сарын 08-ны өдрөөс 2027 оны 01 сарын 15-ны өдрийг хүртэл 30 сарын хугацаанд сар бүр 197219 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон. Хариуцагч нь 2024 оны 08 сарын 15-ний өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь төлөөгүй байх тул гэрээний 9-р зүйлийн 3-т заасныг үндэслэн гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үндсэн зээл 3888000 төгрөг, үндсэн хүү 861608 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 172321 төгрөг, нийт 4921929 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Уугансансар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Д.Уугансансар миний бие Токи ББСБ ХХК-аас нэхэмжилсэн 4921929 төгрөгийг 2025 оны 06 сарын 30-ны өдөр 820000 төгрөг, 2025 оны 07 сарын 30-ны өдөр 820000 төгрөг, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 820000 төгрөг, 2025 оны 09 сарын 30-ны өдөр 820000 төгрөг, 2025 оны 10 сарын 30-ны өдөр 820000 төгрөг, 2025 оны 11 сарын 30-ны өдөр 821929 төгрөгөөр тус тус төлж барагдуулах хариу тайлбар гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбаатар шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Хариуцагч Уугансансараас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартай танилцсан бөгөөд хугацаа болон сард төлөх дүнг зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК нь хариуцагч Д.Уугансансараас 4921929 төгрөг төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Уугансансар нь нэхэмжлэлийн шаардлага болох 4921929 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2025 оны 06 сарын 30-ны өдөр 820000 төгрөг, 2025 оны 07 сарын 30-ны өдөр 820000 төгрөг, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 820000 төгрөг, 2025 оны 09 сарын 30-ны өдөр 820000 төгрөг, 2025 оны 10 сарын 30-ны өдөр 820000 төгрөг, 2025 оны 11 сарын 30-ны өдөр 821929 төгрөгөөр төлөх хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч тал хариуцагчийн тайлбартай танилцаад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93700 төгрөгөөс 46850 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 46850 төгрөгийг, хариуцагчаас 46850 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758,123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Далай овогт Дашдондовын Уугансансар /РД:ЗК01232407/ нь 4921929 /дөрвөн сая есөн зуун хорин нэгэн мянга есөн зуун хорин ес/ төгрөгөөс нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-д 820000 төгрөгийг 2025 оны 06 сарын 30-ны өдөр, 820000 төгрөгийг 2025 оны 07 сарын 30-ны өдөр, 820000 төгрөгийг 2025 оны 08 сарын 30-ны өдөр, 820000 төгрөгийг 2025 оны 09 сарын 30-ны өдөр, 820000 төгрөгийг 2025 оны 10 сарын 30-ны өдөр, 821929 төгрөгийг 2025 оны 11 сарын 30-ны өдөр тус тус төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93700 /ерэн гурван мянга долоон зуун/ төгрөгөөс 46850 /дөчин зургаан мянга найман зуун тавь/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 46850 /дөчин зургаан мянга найман зуун тавь/ төгрөгийг, хариуцагч Д.Уугансансараас 46850 /дөчин зургаан мянга найман зуун тавь/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ