| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2025/00175/И |
| Дугаар | 310/ШШ2025/00306 |
| Огноо | 2025-06-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 310/ШШ2025/00306
| 2025 оны 06 сарын 02 өдөр | Дугаар 310/ШШ2025/00306 | Дундговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, Буяннэмэхийн гудамж Х***н банк ХК, Дундговь салбар /РД:*******/
Хариуцагч: Дундговь аймгийн Луус суманд төрсөн, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг З*****с хорооллын 104-р байрны 01-01 тоотод оршин суух О*******уд ******* Ш******гомбын Ц************ РД:/*************/
Нэхэмжлэлийн шаардлага: 8905049.68 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 310/2025/00175/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *************
Хариуцагч: ****************
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Билгүүн
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ************** нь нэхэмжлэгч "************* банк" ХК-тай 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 31/201944545749 тоот зээлийн гэрээ байгуулж 15000000 /арван таван сая төгрөгийг жилийн 18%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн. Дээрх ЗГ/201944545749 тоот зээлийн гэрээний барьцаанд 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр БГХ201944545749 тоот барьцааны гэрээ байгуулж 605 толгой мал сүрэг /20 толгой адуу, 15 толгой үхэр, 350 толгой хонь, 220 толгой ямаа, 2 давхар бүрээстэй 5 ханатай гэр 1ш, мөнгөн аяга 20ш, хөргөгч 1ш, хөлдөөгч 1ш, зөөврийн сууц 1 ширхгийг тус тус барьцаалсан. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх зээлийн үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан хариуцагч нь үлдэгдэл төлбөр болох 8905049.68 төгрөгийг төлөхгүй байсаар гэрээнд заасан үүргээ зөрчиж, 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 956 хоног хугацаа хэтэрч байх тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Хэрэв хариуцагч шүүхээс хүргүүлсэн хаягтаа оршин суудаггүй байгаа тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754.1-7544-т заасан ажиллагааг хийж хариуцагчид мэдэгдэх хуудсыг хүргүүлж өгнө үү. гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С*********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Цо******** Ц.********** нар нь нэхэмжлэгч ******* банк ХК-тай 2019 оны 06 сарын 19-ний өдөр ЗГ/201944545749 тоот зээлийн гэрээ байгуулж 15000000 төгрөгийг жилийн 18%-ийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлсэн. Дээрх зээлийн гэрээнд 2019 оны 06 сарын 19-ний өдөр БГХ201944545749 тоот барьцааны гэрээ байгуулж 650 толгой мал үүнд 20 толгой адуу, 15 толгой үхэр, 350 толгой хонь, 220 толгой ямаа мөн давхар бүрээстэй 5 ханатай гэр 1 ширхэг, мөнгөн аяга 20 ширхэг, хөргөгч 1 ширхэг, хөлдөөгч 1 ширхэг, зөөврийн сууцыг барьцаалж зээл авсан. Нэхэмжлэгчийн хувь дээрх зээлийг төлөхийг хариуцагч нараас удаа дараа шаардаж байсан. Гэвч 2025 оны 03 сарын 24-ний өдрийн байдлаар 956 хоног хэтэрч 8905049.68 төгрөгийг төлөхгүй өнөөдрийг хүртэл хугацаа хэтэрч байна. Хариуцагч нартай удаа дараа ярьж зээлээ төлөхийг шаардаж байсан. Хариуцагч нарт зээлээ төлөх боломжийг олгож удаа дараа зээлийн гэрээний бүтцэд өөрчлөлт оруулж сунгах байдлаар хариуцагч нарт банкны зүгээс дэмжлэг үзүүлж байсан. Гэхдээ зээлийн төлбөр одоо болтол төлөгдөөгүй байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргаад байна. Ц.*******ийн хувьд бүртгэлтэй хаяг дээрээ байхгүй. Улсын бүртгэлийн газраас хаягийг нь тодруулахад тухайн хаяг дээрээ мөн байгаагүй учир нэхэмжлэл гардуулах ажиллагаа саатсан байгаа. Хамтран үүрэг гүйцэтгэгчид нэхэмжлэл гардуулж чадаагүй байна. Иймд бид хэргийг түргэвчлэх үүднээс үндсэн зээлдэгчээс үлдэгдэл төлбөрийг шаардах нэхэмжлэл гаргасан байгаа. Үндсэн зээлийн үлдэгдэл нь 6303196.45 төгрөг байгаа. Энэ нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаарх үлдэгдэл. Хэргийн материалд хариуцагч нарын гараар бичсэн өргөдөл болоод зээл хүссэн хүсэлтийг хавсаргасан байгаа. Тус зээлийг машин худалдан авахад зориулна гэж бичсэн байгаа. Манай банк малчны зээлийг тусгайлан хянадаггүй. Тухайн зээлдэгч нар нь мөнгөөрөө юу хийж байгааг хянадаггүй. Мөн үндсэн зээлдэгч нь тухайн зээлийг хэсэгчлэн болон бүхэлд нь бусдад шилжүүлэх нь зээлдэгч нарын эрхийн асуудал байдаг. Гэхдээ зээлийн гэрээний 4.2.7-т зээлийг бүхэлд нь болон хэсэгчлэн бусдад ашиглуулах дамжуулан зээлдүүлэх шилжүүлэх шилжүүлсэн эсэхээс үл хамааран зээлийн гэрээний үүргээ зээлдэгч өөрөө хариуцан төлж барагдуулах гэдэг ийм үүргийг хүлээсэн байдаг. Мөн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар үүрэг гүйцэтгэгч нь өөрийн үзэмжээрээ аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болно гэсний дагуу манай байгууллага нь зээлийн төлбөрийг шуурхай гаргуулах үүднээс үндсэн зээлдэгчээс төлбөрийг шаардаж байгаа. Анхнаасаа ******* гэдэг хүн хурим найрт ашиглах гэдэг мэдээллийг өгөөгүй. Үндсэн зээлдэгчийн хувиар үндсэн барьцаа хөрөнгө ******* гэх хүний нэр дээр байсан. ******* гэх хүний нэр дээр бүртгэгдсэн малын орлогыг тооцоолж зээлийг үндсэн зээлдэгчийн эзэмшлийн 5019213242 тоотын дансанд зээлийн 15.000.000 төгрөгийг бүхэлд нь тухайн өдөр шилжүүлж үүргээ гүйцэтгэсэн байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хэрэв хариуцагч нь зээлийг төлөхгүй байгаа тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.
3.Хариуцагч ***************** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г************г бид 2 ******* банкнаас зээл хийсэн. Тухайн үед *******ийн хурим найрт зориулж зээл хийсэн. Би тэнд гарын үсэг зурах үүрэгтэй оролцсон. *******ийг байлцуулмаар байна. 2023 онд ******* банк над руу ярихад нь би *******той яриад энийгээ яаралтай төлүүл гэхэд хэд хоногийн дараа ******* би ярьсан удахгүй хийнэ гэсэн. 2023 оноос хойш ерөөсөө чимээгүй болсон, би тэгэхээр нь төлсөн юм байх гэж бодсон. Тэгээд сая 3 сард ийм зүйл болсон. Би ярьж хэлэхэд би ажил бүтвэл удахгүй төлнө гэсэн. Энэ зээлийг би *******той хувааж төлнө. Ганцаараа төлөхөд арай хэцүү байна. Үндсэн зээл нь хэд байсан юм бол. Энэ хүү нь нэмэгдсэн байх. Миний бодоход 4000000-5000000 үлдсэн байх. *******ийг би энэ мөнгөнөөс хассан байх гэж бодсон. Харин хасаагүй намайг хохироосон байна. *******ийг олж оролцуулахгүй бол миний хувьд үнэхээр боломжгүй байна. Миний хувьд ******* төлөх боломжгүй байна гэхээр нь ажил хөдөлмөрөө зохицуулаад төлж явсан. ******* банк миний дансыг 2022 оноос хойш барьсан. Миний одонгийн мөнгө, эх орны хишиг гээд тэр данс руу ордог. Тэр мөнгөнүүд орж байсан бол хүү нь тооцогдох байсан байх. ******* гарч ирэх байх, *******ийг олох хэрэгтэй. Би 100% 8 сая төгрөг төлөх чадалгүй хүн. *******ийг олж хувааж төлмөөр байна. Авсан нь бол үнэн. Хамт цуг ажиллаж байсан хүн, сүүлийн 6 сар холбогдсонгүй. Би гэр орныг нь сайн мэддэггүй. Дүүгийндээ байдаг байсан. Би ******* банканд 2 жилийн өмнө хэлсэн. Худалдаа хөгжлийнх нь дансыг барих аль эсвэл шүүхээр оруул гэж хэлсэн. Тэгтэл ******* банк таг алга болсон. Барьцаа хөрөнгийн тухайд мал нь үхэж үрэгдээд дууссан, бусад нь *******ийн хөрөнгө байсан, өөрөө аваад явсан гэв.
4.Нэхэмжлэгчээс нэхэмжлэл /хэргийн 1-8-р хуудас/, улсын тэмдэгтийн хураамж 227630 төгрөг төлсөн баримт /хэргийн 9-р хуудас/, хамтран үүрэг гүйцэтгэгчийн зээл хүссэн өргөдөл /хэргийн 10-р хуудас/, 2019 оны 06 сарын 14-ний өдрийн ЗГ/201944545749 дугаартай гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хэргийн 11-13-р хуудас/, 2019 оны 06 сарын 14-ний өдрийн БГХ201944545749 дугаартай барьцааны гэрээ /хэргийн 14-15-р хуудас/, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2021 оны 12 сарын 16-ны өдрийн ЗГ/201944545749-4 дугаартай гэрээ /хэргийн 16-р хуудас/, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2021 оны 06 сарын 29-ний өдрийн ЗГ/201944545749-3 дугаартай гэрээ /хэргийн 17-р хуудас/, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2020 оны 06 сарын 15-ны өдрийн ЗГ/201944545749-1 дугаартай гэрээ /хэргийн 18-р хуудас/, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2020 оны 12 сарын 24-ний өдрийн ЗГ/201944545749-2 дугаартай гэрээ /хэргийн 19-р хуудас/, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 20-21-р хуудас/, *******гийн малчны зээлийн бүртгэлийн карт /хэргийн 22-р хуудас/, *******гийн ******* банканд гаргасан өргөдөл /хэргийн 23-р хуудас/, мал тэжээвэр амьтны хашаа худгийн 2018 оны тооллого /хэргийн 24-р хуудас/, ******* банкны 2024 оны 11 сарын 21-ний өдрийн 29/7163 дугаартай итгэмжлэл /хэргийн 25-р хуудас/, ******* банкны 2024 оны 11 сарын 20-ны өдрийн 01/7117 дугаартай итгэмжлэл /хэргийн 26-р хуудас/, ******* банкны 2025 оны 03 сарын 26-ны өдрийн 5450/49 дугаартай итгэмжлэл /хэргийн 27-р хуудас/, ******* банкны улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 28-р хуудас/-г ирүүлжээ.
Хариуцагч талаас шүүхэд бичгээр тайлбар /хэргийн 42-р хуудас/ гаргасан байна.
Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хариуцагч Ц.*******ийг шүүхэд дуудан ирүүлэх ажиллагааг хийсэн ба Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 4-р хороо Өнөр хорооллын 12А байрны 16 тоотод оршин суух *******т гэсэн хаяг бүхий дугтуй /хэргийн 44-р хуудас/, Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 04 сарын 23-ны өдрийн 20/196 дугаартай албан бичиг /хэргийн 46-р хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 47р хуудас/, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 18-р хороо 13-р хороолол 11Б байрны 07 тоотод оршин суух Цэрэннадмидын *******т гэж хаягласан дугтуй /хэргийн 50-р хуудас/ баримтууд бүрджээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* банк ХК, Дундговь салбар нь хариуцагч *******гаас 8905049 төгрөг 68 мөнгийг гаргуулах, зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: 2019 оны 06 сарын 14-ний өдрийг ЗГ/201944545749 дугаартай гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2019 оны 06 сарын 14-ний өдрийн БГХ201944545749 дугаартай барьцааны гэрээ, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2021 оны 12 сарын 16-ны өдрийн ЗГ/201944545749-4 дугаартай гэрээ, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2021 оны 06 сарын 29-ний өдрийн ЗГ/201944545749-3 дугаартай гэрээ, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2020 оны 06 сарын 15-ны өдрийн ЗГ/201944545749-1 дугаартай гэрээ, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2020 оны 12 сарын 24-ний өдрийн ЗГ/201944545749-2 дугаартай гэрээний хавсралтаар тогтоосон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн үндэслэлээр зээлийн гэрээг цуцалж зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилсэн байна.
3.Хариуцагч нь Би Ц.*************той хамт ******* банкнаас зээл авсан. Тухайн үед *******ийн хурим найрт зориулж зээл хийсэн. Би тэнд гарын үсэг зурах үүрэгтэй оролцсон. Мөнгийг Ц.******* авч хэрэглэсэн. Би боломжоороо төлж явсан. Энэ нэхэмжилж буй мөнгийг би *******той хувааж төлнө. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэх тайлбарыг гаргажээ.
4.Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тэмдэгтийн хураамж 227630 төгрөг төлсөн баримт /хэргийн 9-р хуудас/, хамтран үүрэг гүйцэтгэгчийн зээл хүссэн өргөдөл /хэргийн 10-р хуудас/, 2019 оны 06 сарын 14-ний өдрийг ЗГ/201944545749 дугаартай гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хэргийн 11-13-р хуудас/, 2019 оны 06 сарын 14-ний өдрийн БГХ201944545749 дугаартай барьцааны гэрээ /хэргийн 14-15-р хуудас/, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2021 оны 12 сарын 16-ны өдрийн ЗГ/201944545749-4 дугаартай гэрээ /хэргийн 16-р хуудас/, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2021 оны 06 сарын 29-ний өдрийн ЗГ/201944545749-3 дугаартай гэрээ /хэргийн 17-р хуудас/, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2020 оны 06 сарын 15-ны өдрийн ЗГ/201944545749-1 дугаартай гэрээ /хэргийн 18-р хуудас/, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2020 оны 12 сарын 24-ний өдрийн ЗГ/201944545749-2 дугаартай гэрээ /хэргийн 19-р хуудас/, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 20-21-р хуудас/, *******гийн малчны зээлийн бүртгэлийн карт /хэргийн 22-р хуудас/, *******гийн ******* банканд гаргасан өргөдөл /хэргийн 23-р хуудас/, мал тэжээвэр амьтны хашаа худгийн 2018 оны тооллого /хэргийн 24-р хуудас/ баримтууд, шүүх хуралдаанд оролцсон талуудын тайлбараар хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ зөрчсөн болох нь тогтоогдож байна.
5.Талуудын маргааны зүйл нь зээлийн гэрээний үүрэгт 8905049.68 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч тал, зээлийн гэрээг байгуулсан, сайн дураар зээлийн гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан, нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн, нэхэмжлэлийн үнийн дүн зөв эсэх талаар маргаагүй байна.
6.Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хариуцагч Ш.Ц*********** нь Х******** банканд 8905049.68 төгрөгийг төлөхгүй, хамтран зээлдэгч Ц.Г**************г нь төлөх ёстой гэж маргаж байна.
7. Нэхэмжлэгч ******* банк ХК нь 2025 оны 03 сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч *******, Ц.******* нараас зээлийн гэрээний үүргийг шаардсан боловч 2025 оны 04 сарын 13-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ *******гаас зээлийн гэрээний үүргийг шаардаж, хамтран үүрэг гүйцэтгэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа татаж байгаа талаар дурдаж, нэхэмжлэлээ өөрчлөн гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх эрхтэй, 26.3-т зааснаар хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлэх ба Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хэвээр байна.
Хуулийн дээрх заалтуудаас харахад нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч *******гаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийг өөрчлөх эрхтэй байх тул Ц.*******оос үүргийн гүйцэтгэлийг шаардан гаргуулах үндэслэлтэй тухай хариуцагч *******гийн тайлбарыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.
8. Нэхэмжлэгч ******* банк ХК нь 2019 оны 6-р сарын 14-ний өдрийн №ЗГ/201944545749 дугаар зээлийн гэрээнд зааснаар 15000000 төгрөгийг хариуцагч *******гийн тус банкан дахь харилцах дансанд шилжүүлж зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн талаар талууд маргаагүй байна. Дээрх зээлийн гэрээг зээлдэгч ******* зөвшөөрч байгуулан, гарын үсэг зурж баталгаажуулжээ. Хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.******* мөн гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Зээлийн гэрээний зээлдүүлэгч тал, зээлдэгч талаас үүргийн гүйцэтгэлийг шаардан нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчөөгүй байна.
9. Талуудын байгуулсан 2019 оны 6-р сарын 14-ний өдрийн №БГХ201944545749 дугаар барьцааны гэрээгээр Хулд сумын 1-р багт байрлах 605 толгой мал, 5 ханатай гэр 1 ширхэг, мөнгөн аяга 20 ширхэг, хөргөгч хөлдөөгч 2 ширхэг, пүүтэг 1 ширхэгийг барьцаалан зээлийг олгожээ. Гэрээ хуульд нийцсэн, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул уг гэрээ хүчин төгөлдөр гэрээ болно. Хариуцагч нь барьцаа хөрөнгө болох мал үхэж үрэгдсэн, бусад эд хөрөнгө Ц.*******ийн хөрөнгө байсан гэх тайлбарыг гаргаж байх боловч тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Иймд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч талын шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдоогүй гэж үзэв.
Дээрх үндэслэлүүдээр шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн болно.
10. Нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хариуцуулан шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 453.1-т зааснаар ******* ******* ******* ******* *******-гаас 8905049.68 /найман сая есөн зуун таван мянга дөчин есөн төгрөг жаран найман мөнгө/ төгрөгийг гаргуулан ******* банк ХК-д олгосугай.
2. Хариуцагч ******* нь үүргийн гүйцэтгэлийг хангаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө 605 толгой мал, 5 ханатай гэр 1 ширхэг, мөнгөн аяга 20 ширхэг, хөргөгч 1 ширхэг, хөлдөөгч 1 ширхэг, зөөврийн сууц 1 ширхэг хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227630 / хоёр зуун хорин долоон мянга зургаан зуун гуч/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 227630 /хоёр зуун хорин долоон мянга зургаан зуун гуч/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш 7 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ