Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 310/ШШ2025/00311

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 310/ШШ2025/00311

Дундговь аймаг

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

1. М********с ББСБ ХХК-ийн Г***********н Д*************р /ЗБ*************/-аас нэхэмжилсэн 239621 /хоёр зуун гучин есөн мянга зургаан зуун хорин нэгэн/ төгрөгийг хариуцагч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9459 /есөн мянга дөрвөн зуун тавин ес/ төгрөгөөс 4729 /дөрвөн мянга долоон зуун хорин ес/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 4729 /дөрвөн мянга долоон зуун хорин ес/ төгрөгийг, хариуцагчаас 4729 /дөрвөн мянга долоон зуун хорин ес/ төгрөгийг тус тус гаргуулан М*************нс ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

 

ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ