| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/00440/И |
| Дугаар | 309/ШШ2025/00686 |
| Огноо | 2025-06-09 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 309/ШШ2025/00686
| 2025 06 | Дугаар 3/ШШ2025/00686 | Дорнод аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ******* холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай” иргэний хэргийг хаалттай хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: *******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* би нөхөр ******* онд танилцсан. ..16-ны гэрлэлтээ батлуулсан. Гэр бүл болохоос өмнө би .. мэндэлсэн гоо дагуулж очсон. Гэхдээ бид гэр бүл болоод ******* нэрээр төрсний гэрчилгээг шинээр авсан. .. *******, ..29-ны , .. нар маань мэндэлсэн. 2021 оноос нөхөр маань ааш авир нь эвдэрч надад гар хүрч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн намайг гэрээсээ хөөх болсон. 2021 онд намайг зодоход цагдаагийн байгууллагад хандсан бөгөөд нөхөр маань эвлэрч нийлье дахин зодохгүй гэснээр би хдүүдээ бодоод эргээд нийлсэн. Ээж, аав, ах, дүү нартайгаа нийлэн намайг ад үзэн доромжилдог, гэрт орсон гарсан хүнтэй хардана хажууд байхад нь хэцүү авир зан гаргадаг. Хутга бариад л хдүүдийнхээ хоолойд тулгана. Намайг үсдэж чирнэ. Надад уурлахаараа гэм зэмгүй хдүүд рүүгээ дайрна. Би түүнээс айж төвд ирээд амьдарч байна. 2 сар болоод нөхөр маань төвд ирдэг. Ирэхдээ бид нарт халамж анхаарал тавихгүй, архи уугаад буудлаар хоносоор хөдөө явдаг. Хамгийн сүүлд 2025 дүгээр -ны намайг зодож би Цагдаагийн газарт гомдол гаргасан. Түүнээс хойш би салахаар бүр мөсөн шийдсэн. Тус шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч нь ирээгүй, ажиллагаа дуусгавар болсон. Надад гэр бүлийн эд хөрөнгөнөөс авах эрх мэдэл байхгүй, хдүүдийнхээ ч хэрэгцээг хангахгүй, та нарыг тэжээх албагүй гэж загнадаг. Хүүхдүүддээ харгис ширүүн ханддаг, хдүүд маань айдаг. Аймгийн төвд ирсэн цагаасаа хойш хдүүд маань надтай л байдаг. Гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө бол 5 ханатай гэр байгаа энэ гэрээ 5 сая төгрөгөөр үнэлнэ. Мөн манай өөрийн мал байгаа үүнийгээ хуваалгана. Гэхдээ энэ талаар нөхөртэйгээ ярилцаад шийдэх байх гэж итгэж эхний удаа нэхэмжлэл дээрээ дурьдахгүй өнгөрөе. Иймд *******, бидний гэрлэлтийг цуцалж, насанд хүрээгүй .. мэндэлсэн , .. *******, ..29-ны , .. нарыг эх миний асрамжинд үлдээж, эцэг аас хдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Би анх шүүхэд гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс ноогдох хэсгийг хдүүд болон надад оногдох хэсгийг маань гаргуулахыг хүссэн. Харин одоо энэ шаардлагаасаа татгалзаж байна гэв.
2. Хариуцагч нь шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй танилцлаа. нь гэр бүл цуцлуулах болсон шалтгааны талаар худлаа зүйл их бичжээ. Миний архи ууж авгай хдээ хөөж, гар хүрч зодож байсан явдал байхгүй. Өөрөө маш их хартай хавьтсан ойртсон болгонтой хардаж, хүн амьтантай хэрүүл үүсгэж, намайг худлаа мэдээлэн цагдаад өгч байсан. Архи уувал гэрт ч оруулдаггүй. Би бараг архи уудаггүй. Баяр ёслол, найз нар хаа нэг шил архи амсах уух тохиолдол гардаг. Өөрөө ч адилхан ууж, хэт согтоод хэл ам нь гүйцэгдэхгүй хавь ойртой хардаж, өөрөө агсарч дийлдэхгүй болдог. Миний хувьд хдүүддээ хайртай, хдүүд маань ч сайн. Надтай уулзуулахгүй гэж байвч, хдүүдтэйгээ утсаар ярьдаг, хдүүд маань ээжийгээ байхгүй хооронд ярьдаг. Орой үдэш ээж гараад байхгүй байна л гэдэг. Би хдүүддээ хоол хүнс, мах шөл, цагаан идээ авчирч өгдөг. Хөдөөнөөс зөөдөг. Салаад аймагт ороход нь хдүүдээ бодож хашаа байшин 30 саяар авч өгсөн. Зараад үгүй хийж айлын хашаанд буусан байсан. Орон гэргүй болоход нь би 2024 11 сард 5 ханатай гэр авч өгсөн. Аймагт орж ирэхэд нь би сална гэж бодоогүй. Хамт үр хдүүдээ тохитой байлгах гэж хашаа байшин авсан. Намайг хөдөө мал дээр байж байгаад ирэхэд зарчихсан байсан. Уг хашаа байшинг авах гэж зээл авсан. Зээлээ малаа үрж л төлнө ш дээ. Өөрийнх нь инжинд ирсэн малыг ээжид нь хүлээлгэж өгсөн. Над дээр миний эцэг эхийн цөөн то мал л тоологдсон. Ноднин цас зуднаар олон мал үрэгдэж бараг малгүй болсон. Малаа үрэн байж, бас зээл авч малаараа дарсан хашаа байшинг маань зараад надад нэг ч төгрөг өгөөгүй тул түүнд мал өгөх үндэсгүй гэж үзэж байна. Ер нь ажилгүй. Паб-д ажиллаад байгаа ч юм уу? Мэдэхгүй оройдоо хдүүд ээж байхгүй л гэдэг юм. Миний хувьд хдүүдээ аваад явж чадахгүй учир би хдүүдээ өөрийн асрамжиндаа авах хүсэлтэй байна. Би морь уяж хурдлуулан зарж борлуулж орлого олох боломж байгаа. Хүүхдүүдийнхээ дэргэд байж сургуульд сурч боловсроход анхаарч
аймагт орж ирж амьдрахаар шийдвэрлэж байгаа. Манай хүн бол ер нь хдүүдээ тэжээж анхаарч чадахгүй. Хүүхдүүдийн зан аашийг эвдэж, элдэв муу юм зааж өгдөг хүн. Иймд би хдүүдийнхээ төлөө санаа зовж байна. Хүүхдүүдээ зоддог учир ээжээсээ маш их айдаг. Би хдүүдтэйгээ уулзах гэхээр цагдаад өгөх, дуудлага өгөх зэргээр хязгаарлаж байдаг. Би эцэг хүний хувьд хдүүдтэйгээ ойр байх, уулзаж, авч байх эрхтэй. Салахыг зөвшөөрнө. Би хдүүдээ авна. Түүнд өгөх хөрөнгө мал байхгүй гэжээ.
3. Нэхэмжлэгч дараах нотлох баримтыг хэрэгт ирүүлсэн байна. Үүнд: Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хм 4-р тал/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хм 5-р тал/, тодорхойлолт /хм 6-р тал/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хм 7-р тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /хм 8-р тал/, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /хм 9-10-р тал/ зэрэг болно.
4. Хариуцагч хариу тайлбараас өөр нэмж гаргасан нотлох баримт байхгүй болно.
5. Шүүхээс хдүүдийн саналыг асуухад , ******* нар ээжтэйгээ амьдрах саналыг гаргав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Г.******* холбогдуулан “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгө хуваалгах тухай” нэхэмжлэлийг гаргасан байна.
Нэхэмжлэгч *******, хариуцагч нар нь оноос хамт амьдарч, 16-ны гэрлэлтээ бүртгүүлсэн ба тэдний дундаас , , нар төрсөн болох нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь гэрлэлтээ цуцлуулах шаардлагыг гаргахад хариуцагч энэ шаардлыг зөвшөөрсөн ба цаашид хамтран амьдрах боломжгүй гэж байх тул гэрлэлтийг цуцалж шийдвэрлэлээ.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 зүйлийн 16.11-д зааснаар хдийн ашиг сонирхлыг төр хамгаалах, 17 зүйлийн 17.2-т зааснаар үр хдээ өсгөн хүмүүжүүлэх иргэн бүр журамт үүрэгтэй, хдүүдийн эцэг гэдгээ хариуцагч хүлээн зөвшөөрдөг, мөн хдийн асрамжийн талаар талууд болон хуульд зааснаар хдүүдэд тэтгэлэг төлөхийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн, маргаангүй байдлыг харгалзан *******, , , нарыг эх Э.******* асрамжид үлдээж, хуульд заасан хэмжээгээр хдэд тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлж байхаар шийдвэрлэлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 26 зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба *******, , , нарыг эх Э.******* асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь хариуцагчийн хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 зүйлийн 26.2-т заасан “хдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах” үүрэгтэй ба энэ үүргээ хэрэгжүүлэхэд хэн аль нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа. Өөрөөр хэлбэл эцэг нь хэдтэйгээ чөлөөтэй уулзаж байх, уулзуулж байх үүргийг талууд тэгш эдэлнэ гэж ойлгоно.
Гэр бүлийн тухай хуулийн 26 зүйлийн 26.2.2, 38 зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг зохицуулсан бөгөөд хдийн тэтгэлэг төлснөөр эцгийн үүрэг дуусгавар болохгүй ба хдийн тэтгэлэг гэдэг нь хдийн тутмын хэрэгцээнд зарцуулагдах буюу амин чухал хэрэгцээт зүйлд зориулагдаж байгаа мөнгөн тэтгэмж юм. Иймд эцэг, эх нь үр хдээ тэжээн тэтгэж, хүмүүжүүлэх журамт үүрэгтэй ба хдийн тэтгэлэгийг хугацаанд төлж байхыг хариуцагч , хдийн тэтгэлэгийг зөвхөн хдийн хэрэгцээнд зарцуулж байхыг эх ******* нарт үүрэг болгох нь зүйтэй.
Мөн хдийн тэтгэлэгийг хугацаанд нь төлөхгүй бол Гэр бүлийн тухай хуулийн 50 зүйлийн 50.2-т Шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө гэж хуульчилсан ба нэхэмжлэгчид нь алданги нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 28-нд нь нэхэмжлэгч Э.******* буюу хариуцагч дагавар хэд гэж тайлбарлаж байх ба Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т Дагавар хэд хойт эцэг, хойт эхийн хооронд эцэг, эх, хдийн эрх, үүрэг үүснэ гэж, мөн хуулийн 35 зүйлийн 35.1-т Гэрлэгчид бие биеэ, эцэг, эх нь хдээ, хэд нь эцэг, эхээ, төрөл, садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй гэж, мөн хуулийн 38 зүйлийн 38.1-т Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус хуульчлан зохицуулсан.
Нэхэмжлэгч нь хдүүдэд бүгдэд нь тэтгэлэг тогтоолгох шаардлага гаргасан ба хариуцагч хдүүдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байх тул хдийн тэтгэлэгийг хуульд зааснаар гаргаж шийдвэрлэлээ.
Мөн хариуцагч нь шүүхээс нэхэмжлэлийн хувийг гардаж авахдаа албадан ирүүлж гардан авсан, хариу тайлбараа гаргаж өгсөн боловч шүүх хуралдаанд буюу 2025 06 02-ны товлосон шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т Гэрлэгчдийн хэн нэг нь хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй бол шүүх хуралдааныг хойшлуулж болно гэж зааснаар хойшилсон.
2025 06 -ний буюу энэ шүүх хуралдааны товыг хариуцагчид болон түүний өмгөөлөгч мэдэгдсэн байхад ямар нэгэн шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т Гэрлэгчид хоёр дахь удаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол хэргийг хариуцагчийн байхгүйд хянан шийдвэрлэж болно гэж зааснаар хянан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч ******* нь гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ноогдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан хариуцагчийн аав нь нэхэмжлэгч *******ыг зодож 16-ны өдрийн тоот шийтгэврээр арга хэмжээ авагдаж байсан, мөн хариуцагч нь нэхэмжлэгчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж байсан болох нь Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 -ний өдрийн тай Шийтгэх тогтоолоор тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж зааснаар гэрлэлтийг цуцалж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 зүйлийн 82.1.3, 115 зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар ******* , ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар , , , нарыг эх Э.******* асрамжинд үлдээж, 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /хэрэв суралцаж байгаа бол 18 нас хүртэл, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг аас сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 зүйлийн 26.2, 26.4-т гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч хдийн өмнө хүлээсэн эцэг, эхийн үүрэг хэвээр хадгалагдах ба хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлж байхыг эцэг Г.*******, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх ******* нарт тус тус үүрэг болгосугай.
4. Нэхэмжлэгч нь дундын эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурьдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 зүйлийн 56.1, 60 зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсоноос хойш ажлын 3 өдрийн дотор шийдвэрийн хувийг Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслахад үүрэг болгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ