2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 192/ШШ2025/03604

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 01

192/ШШ2025/03604

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, **** тоот хаягт байрлах, ****" ХХК /РД:****/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо, Мандал овоогийн **** тоот хаягт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, ***** дугаар байр, **** хаягт байрлах, ****ХХК /РД:*******/,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, *****р байр, 3 давхар **** хаягт оршин суух, **** овогт **** **** /РД:****/ нарт холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 525,150,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Энхболор нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч **** ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...**** ХХК нь ****ХХК-тай 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг 20-р хороо **** тоот хаягт байрлах газарт 90*36 харьцаатай 3,240 м.кв бүхий 12 метрийн өндөртэй агуулахын барилга барьж түлхүүр гардуулах, мөн уг барилгын бетоныг нийлүүлэх ажлыг хийхээр тохиролцож ажил гүйцэтгэх ***** тоот гэрээг байгуулсан. Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээгээр гэрээний нийт үнэ 968,450,000 төгрөг, ажлын хөлс нь 320,760,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон бөгөөд гэрээний төлбөрийн нөхцөлийг 100% дараах байдлаар бартераар тооцохоор тохиролцсон.

*****маркын цахилгаан машин бартерын үнэ 200,000,000 төгрөг, Lexus LX 570 маркийн автомашин үнэ 380,000,000 төгрөг, хэрэглээний төлбөр 210,000,000 төгрөг, *****хотхоны 46,7 м.кв бүхий үйлчилгээний талбай 163,450,000 төгрөг, Toyota Estima маркийн машин 15,000,000 төгрөг, нийт 968,450,000 төгрөг. Манай компанийн зүгээс гэрээнд заасны дагуу төлбөрт дээрх бартерыг ****ХХК-д шилжүүлэн өгсөн. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу 12 метрийн өндөртэй агуулахын барилга барьж түлхүүр гардуулахаас гадна барилгын бетоныг нийлүүлэх талаар ****XXК-тай гэрээгээр тохиролцсон бөгөөд гүйцэтгэгчийн нийлүүлэх ёстой бетоний үнийг 250 марктай, 1,173 м3, нэг бүрийн үнийг 300,000 төгрөг буюу 351,900,000 төгрөг, 350 марктай, 910м3, нэг бүрийн үнийг 320,000 төгрөг буюу 291,200,000 төгрөг, 250 марктай, 15,3 м3, нэг бүрийн үнийг 300,000 төгрөг буюу 4,590,000 төгрөг, нийт 2,098.3 м3 647,690,000 төгрөгийн бетон нийлүүлэх ёстой байсан боловч хариуцагч 250 марктай, 951 м3, нэг бүрийн үнийг 300,000 төгрөг буюу 285,300,000 төгрөг, 350 марктай, 393.5м3, нэг бүрийн үнийг 320,000 төгрөг буюу 118,050,000 төгрөг, нийт 403,350,000 төгрөгийн бетоныг нийлүүлсэн.

Талуудын хооронд 2024 оны 01 сарын 01-ний өдрөөс 2024 оны 05 сарын 05-ны өдрийг дуустал хугацаанд Агуулахын барилгын бетон нийлүүлэх ***** дугаартай гэрээний хүрээнд өгч авалцсан зүйлсээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд ****ХХК нь 350,100,000 төгрөгний өглөгтэй болох талаар тооцоо нийлсэн акт үйлдсэн. ****ХХК нь тус гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, тооцоо нийлсэн акт дахь өглөгийг барагдуулахыг удаа дараа мэдэгдэж, шаардсан боловч одоог хүртэл тус авлагыг барагдуулаагүй байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 6.2-т Гэрээт ажлын хугацаа хэтэрч, график төлөвлөгөө хоцорсон тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс буюу хийгдээгүй ажлын үнэлгээнээс хононг тутамд 0,5 хувиар алданги тооцно гэж заасан байдаг. ***** ХХК нь 2024 оны 04 сарын 01-ний өдрөөс эхлэн үүргийн зөрчил гаргасан бөгөөд 2024 оны 10 сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 190 хоног хугацаа хэтрүүлсэн алдангийн хэмжээ нийт 332,595,000 төгрөг болсон байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй хэмээн заасан тул гэрээний алдангийг гүйцэтгээгүй үүргийн нийт үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байхаар тооцоход 175,050,000 төгрөг болж байна. Иймд ****ХХК болон Д.**** нараас гэрээний үндсэн төлбөрт Ажил гүйцэттэх гэрээний үүрэгт 350,100,000 төгрөг, алдангид 175,050,000 төгрөг, нийт 525,150,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Туслан гүйцэтгэгч **** асуудал манайд хамааралгүй гэж үзэж байгаа гэжээ.

 

2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тооцооны үлдэгдлийн баталгаа дээр маргаж байгаа. Манай зүгээс нийлүүлээгүй бетон зуурмагийн үнийн дүн 247,340,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Алдангийг хэрхэн тооцож гаргасан нь эргэлзээтэй байна. Дутуу хийгдсэн ажил, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг хэрхэн тооцож байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэгч тал тооцооны үлдэгдлийн баталгааны үлдэгдлээс тооцож 50 хувиар нь бодоод байх шиг байна. Тооцооны үлдэгдлийн баталгаа дээр 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл тооцож 353,100,000 төгрөг гаргасан байна. Үүнээс алдангиа тооцоод байгаа юм уу, үгүй юм уу, ойлгохгүй байна.

Нийлүүлээгүй бетон зуурмагийн үнийн дүн 247,340,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Үүн дээр алданги тооцох үндэслэл байхгүй. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу тооцсон бол уг гэрээний нийт хийж гүйцэтгээгүй ажлын дүнгээр алданги тооцох ёстой. Тооцооны үлдэгдлийн баталгаа дээр алданги тооцож байгаа нь үндэслэлгүй. Алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцох ёстой. Иргэний хуульд заасан гүйцэтгээгүй ажлын үлдэгдлээс төлбөр тооцох үндэслэл байхгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаас алданги үндэслэлгүй.

******* гэдэг хүн тухайн ажлыг хийж гүйцэтгэсэн.*****өөрөө компанигүй учраас манай компанийн нэр дээр ажил гүйцэтгэсэн, түүнд бартерын машиныг шилжүүлсэн. Ажил гүйцэтгэхтэй холбоотой маргааныг манайх хариуцахгүй, зөвхөн бетон нийлүүлэх асуудлаар гэрээ байгуулсан гэжээ.

 

3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд

3.1. Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж 2,783,700 төгрөг төлсөн баримт, итгэмжлэл, 2023 оны 10 сарын 03-ны өдрийн ***** дугаартай ажил гүйцэтгэх гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тооцооны үлдэгдлийн баталгаанууд, тайлбар, төлбөрийн баримтууд, дутуу гүйцэтгэсэн ажлын жагсаалт, гэрэл зургууд.

 

3.2. Хариуцагч талаас хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариу тайлбар, итгэмжлэл.

 

3.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт- Толгойт өртөөнд байрлах агуулахын барилгын зураг төсөл, баригдсан үеийн гэрэл зураг.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч **** ХХК-иас хариуцагч ****ХХК, Д.**** нарт холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 525,150,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасны дагуу зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

 

2. Нэхэмжлэгч тал нь ...агуулахын барилга барьж түлхүүр гардуулах, уг барилгын бетоныг нийлүүлэх ажлыг хийхээр гэрээ байгуулсан, төлбөрийг бартераар бүрэн төлж барагдуулсан атал ажлыг бүрэн гүйцэтгэж хүлээлгэж өгөөгүй, бетон зуурмаг дутуу нийлүүлсэн тул гэрээний үүргийг шаардаж байгаа гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарладаг ба хариуцагч тал ...дутуу нийлүүлсэн бетоны үнийн дүн дээр маргахгүй, бид барилгыг барих үүрэг хүлээгээгүй тул гүйцэтгээгүй ажил болон алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн татгалзсан тайлбар гарган маргадаг.

 

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон үйл баримтын талаар:

2.1. Шүүх хариуцагч ****ХХК, Д.**** нарт холбогдуулан гаргасан **** ХХК-ийн нэхэмжлэлийг 2025 оны 3 сарын 5-ны өдөр хүлээн авч 3 сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн. Хариуцагч нэхэмжлэлийг 2025 оны 3 сарын 26-ны өдөр хүлээн авч хуульд заасан хэргийн оролцогчийн эрх үүрэгтэй танилцсан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд шаардлага, татгалзлаа нотлох баримтуудыг шүүхэд ирүүлсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой хүсэлтүүдийг талуудаас гаргасныг шүүхээс хянан шийдвэрлэсэн, нотлох баримт гаргуулах, гэрч асуулгах, үзлэг хийлгэх, шинжээч томилуулах зэрэг шаардлага, татгалзлаа нотлох хүсэлт гаргах талуудын эрхийг хязгаарлаагүй болно.

 

2.2. Нэхэмжлэгч **** ХХК, хариуцагч ****ХХК нар нь 2023 оны 10 сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, **** тоот хаягт байрлах газарт 90х36 харьцаатай, 12 м өндөртэй, 3,240 м2 талбай бүхий агуулахын барилга барих, түлхүүр өгөх нөхцлөөр хүлээлгэж өгөх, барилгын бетоныг нийлүүлэх, уг ажлын төлбөрт бартерийн хөрөнгүүд шилжүүлэн өгөх, гэрээний нийт үнийн дүн 968,450,000 төгрөг байхаар харилцан тохиролцож ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байна.

 

2.3. Хариуцагч тал дээрх гэрээний төлбөрт нэхэмжлэгч талаас бартериар Li pne маркийн цахилгаан автомашин үнэ 200,000,000 төгрөг, Lexus LX 570 маркийн автомашин үнэ 380,000,000 төгрөг, Toyota Estima маркийн автомашин 15,000,000 төгрөг, хэрэглээний төмөр 210,000,000 төгрөг, *****хотхоны 46,7 м.кв бүхий үйлчилгээний талбай 163,450,000 төгрөг, нийт 968,450,000 төгрөгийн үнэ бүхий хөрөнгүүд шилжүүлсэн, уг хөрөнгийг хүлээн авсан үйл баримтын талаар маргадаггүй.

 

2.4. 2023 оны 10 сарын 03-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг буюу гэрээний хугацаа 2024 оны 4 сарын 01-ний өдөр дуусгавар болсон, ажлын гүйцэтгэл дутуу, бетон нийлүүлэлт мөн дутуу гэх үйл баримтын талаар талууд маргаагүй. Харин хариуцагч тал барилгын ажлыг гүйцэтгэхээр тохиролцоогүй зөвхөн бетон нийлүүлэхээр тохиролцсон гэж маргадаг.

 

2.5. Дээрх гэрээний дагуу бартериар шилжүүлсэн 968,450,000 төгрөгийн төлбөрөөс нийлүүлээгүй бетоны төлбөр 247,340,000 төгрөгийг буцаан өгөхийг хүлээн зөвшөөрч байна, гүйцэтгээгүй ажлын төлбөр 105,760,000 төгрөгийг хариуцахгүй тухайн ажлыг ****** гүйцэтгэх байсан тул түүнээс шаардах нь зөв, алдангийг мөн хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг хариуцагч тал гаргасан.

 

3. Хууль хэрэглээ, нотолгоо, шаардлага, татгалзал нотлогдож буй талаар:

3.1. Талуудын хооронд 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан ...СХД-ийн 20-р хороо, **** тооот хаягт байрлах газарт 90х36 харьцаатай, 3,240 м2 талбайтай 12 м өндөртэй агуулахын барилга барьж түлхүүр гардуулах, барилгын бетоныг нийлүүлэх ажлыг 2024 оны 4 сарын 01-ний өдрийн дотор хүлээлгэж өгөхөөр, гэрээний нийт үнийн дүн 968,450,000 төгрөг, ажлын хөлс 320,760,000 төгрөг, нийлүүлэх бетоны үнэ 647,690,000 төгрөг, төлбөрийг 100% бартериар төлөхөөр харилцан тохиролцов, бартер нь Li pne маркийн цахилгаан автомашин 200,000,000 төгрөг, Lexus LX 570 маркийн автомашин 380,000,000 төгрөг, Toyota Estima маркийн автомашин 15,000,000 төгрөг, хэрэглээний төмөр 210,000,000 төгрөг, ***** 46,7 м.кв үйлчилгээний талбай 163,450,000 төгрөг, гэрээт ажлын хугацаа хэтэрч график төлөвлөгөө хоцорсон тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс буюу хийгдээгүй үлдсэн ажлын үнэлгээнээс хоног тутамд 0.5% алданги тооцно гэх ажил гүйцэтгэх гэрээ,

 

...Хоёр байгууллагын хооронд 2024-01-01 өдрөөс 2024-08-05 өдрийг дуустал хугацаанд Агуулахын барилгын бетон нийлүүлэх гэрээний хүрээнд өгч авалцсаныг харилцан батлав. Үүнд Li pne маркийн цахилгаан автомашин 200,000,000 төгрөг, Lexus LX 570 маркийн автомашин 380,000,000 төгрөг,**** 46,7 м.кв үйлчилгээний талбай 165,450,000 төгрөг Toyota Estima маркийн автомашин 15,000,000 төгрөг, хэрэглээний төмөр 210,000,000 төгрөг, нийт 970,450,000 төгрөг, нэхэмжлэгч байгууллага нягтлан бодогч *****, төлөгч байгууллага Д.****, ...Хоёр байгууллагын хооронд 2024-01-01 өдрөөс 2024-08-05 өдрийг дуустал хугацаанд Агуулахын барилгын бетон нийлүүлэх гэрээний хүрээнд өгч авалцсан зүйлсээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нийлж үзэхэд ****ХХК нь 353,100,000 төгрөгийн өглөгтэй гарсныг батлав. Энэхүү өглөгийн үлдэгдлийг дараа тооцооны хэлбэрээр нэхэмжлэн авахаар тохиролцов. Нэхэмжлэгч байгууллага нягтлан бодогч ***** төлөгч байгууллага Д.****. Агуулахын гэрээ 968,450,000, санхүүжилт олгосон 970,450,000, гүйцэтгээгүй ажлын хөлсний үлдэгдэл 105,760,000, аваагүй бетоны үлдэгдэл 247,340,000, нийт нэхэмжлэх дүн 353,100,000 төгрөг гэх тооцооны үлдэгдлийн баталгаа,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1-д заасан бодит үнэнд нийцсэн, үнэн зөв тайлбар гаргах үүргийн хүрээнд нэхэмжлэгч талаас гаргасан ...Ажил гүйцэтгэх гэрээг ****ХХК-тай байгуулсан, өөр хэн нэгэнтэй буюу ***** гэх хүнтэй байгуулаагүй, гэрээнд заасны дагуу манайх төлбөрөө бүрэн төлсөн, дутаа ажлын төлбөрийг, алдангийн хамт буцаан гаргуулна гэх тайлбар зэргээр талуудын хооронд барилгын ажил гүйцэтгэх, бетон нийлүүлэх гэрээ байгуулагдсан болох нь тогтоогдож байх ба нэхэмжлэгч **** ХХК, хариуцагч ****ХХК хүсэл зоригоо илэрхийлж хэлцлийг бичгээр байгуулсан, гарын үсэг зурж баталгаажуулсан, хүчин төгөлдөр хэлцэл байна. Энэ нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-т заасантай нийцнэ.

 

3.2. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж заасан.

 

Дээрх хууль болон гэрээнд заасны дагуу **** ХХК нь барилгын ажлын хөлс, барилгын бетоны төлбөрийг 100% төлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, ****ХХК нь барилгыг барьж түлхүүр гардуулах нөхцөлөөр хүлээлгэж өгөх, бетон нийлүүлэх үүргээ бүрэн биелүүлээгүй болох нь тогтоогддог тул нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлээгүй хариуцагчаас урьдчилсан төлсөн төлбөр болон алдангийг шаардах эрхтэй.

 

3.3. Нэхэмжлэгч нь гүйцэтгээгүй ажлын хөлсний үлдэгдэл, аваагүй бетоны үлдэгдэл, нийт 350,100,000 төгрөг, алданги 175,050,000, бүгд 525,150,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилдэг бөгөөд хариуцагч нь аваагүй бетоны үлдэгдэл 247,340,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, гүйцэтгээгүй ажлын хөлсний үлдэгдэл болон алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг.

Хариуцагч талын татгалзаж буй тайлбарыг үгүйсгэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч тал түүний гүйцэтгээгүй ажлын тоо хэмжээ, гүйцэтгэсэн ажлын үр дүнг нотлох үүрэгтэй. Хэдий тооцоо үлдэгдлийн баталгаанд дээрх гүйцэтгээгүй ажлын үлдэгдэл төлбөрийг хүлээн зөвшөөрсөн үйл баримт байгаа ч талууд ямар ажлыг гүйцэтгээгүй болох нь эргэлзээ бүхий байх тул нэхэмжлэгч талын гүйцэтгээгүй ажлын үлдэгдэл төлбөрийг гаргуулах гэх шаардлагыг баримтаар нотлогдоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Харин 247,340,000 төгрөгийн үнэ бүхий бетон нийлүүлээгүй, гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй гэх үйл баримттай талууд маргаагүй.

 

3.4. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасны дагуу талууд ажил гүйцэтгэх гэрээнд алдангийн талаар харилцан тохиролцож тусгасан бөгөөд гэрээний 6.2-т гэрээт ажлын хугацаа хэтэрч график төлөвлөгөө хоцорсон тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс буюу хийгдээгүй үлдсэн ажлын үнэлгээнээс хоног тутамд 0.5% алданги тооцно гэж заасны дагуу хариуцагч талын хүлээн зөвшөөрсөн бетон нийлүүлэх гүйцэтгээгүй үүргийн хэмжээ 247,340,000 төгрөгт алдангийг тооцон хариуцуулах нь үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч талаас алдангийг ажил гүйцэтгэх гэрээний дуусгавар болох хугацаа 2024 оны 4 сарын 01-ний өдрөөс 2024 оны 10 сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцсон байх хэдий ч шүүх хуралдаанд мэдүүлсэн нэхэмжлэгч талын ...7 сарын 01-ний өдрөөс хойш бетон нийлүүлээгүй гэх тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд алдангийг 2024 оны 7 сарын 01-ны өдрөөс 2024 оны 10 сарын 08-ний өдрийг хүртэл 100 хоног хугацаа хэтэрснээр тооцож бетон нийлүүлээгүй ажлын алданги 123,670,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

4. Хариуцагч Д.****д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч **** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс үндэслэлгүй гэж дүгнэв. Учир нь тухайн ажил гүйцэтгэх гэрээг нэг талаас **** ХХК, нөгөө талаас ****ХХК нар байгуулсан, гэрээний үүргийг тухайн гэрээний талууд хариуцах ба иргэн Д.****тай ажил гүйцэтгэх гэрээг байгуулаагүй байх тул нэхэмжлэгч нь 2023 оны 10 сарын 03-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээний үүргийг түүнээс шаардах эрхгүй болно.

 

5. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж хариуцагч ****ХХК-иас 371,010,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч **** ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 154,140,000 төгрөг гаргуулах хэсгийг, мөн хариуцагч Д.****д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу ****ХХК-иас 371,010,000 төгрөгийг гаргуулан **** ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 154,140,000 төгрөгийн шаардлагыг болон хариуцагч Д.****д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ****ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2,013,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,783,700 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ