| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 183/2023/01447/И |
| Дугаар | 192/ШШ2025/03606 |
| Огноо | 2025-05-01 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 192/ШШ2025/03606
| 2025 05 01 | 192/ШШ2025/03606 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 5 дугаар хэсэг гудамж, 5б байр, ****од оршин суух, **** овогт **** **** /РД: ****/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, **** гудамж, **** хотхонд байрлах, **** **** ХХК /РД:****/-д холбогдох,
Орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзаж 79,163,420 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****, түүний өмгөөлөгч ****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Энхболор нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ:
...2021 онд бартерын байр зарна гэх зарын дагуу Б.**** гэх хүнтэй уулзсан. Б.**** нь **** ХХК-ийн ерөнхий менежерээр ажиллаж байсан. Б.**** тухайн үедээ юу гэж хэлсэн бэ гэхээр **** ХХК, **** **** ХХК-тай хамтран байгуулсан 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Бартераар барилгын материал худалдах, худалдан авах гэрээний дагуу нийт тэрбум гаруй төгрөгийн гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээний дагуу бартерын бараа материалыг **** **** ХХК-д нийлүүлэх, зөрүүлээд 400 гаруй метр квадрат байрыг **** хотхонд баригдаж буй барилгаас авах, цааш худалдан борлуулах эрхийг **** гэдэг хүнээс Б.**** авсан гэдэг. Б.****тэй тохиролцсоны дагуу 2 удаагийн гүйлгээгээр нийт 54,533,000 төгрөгийг түүний дансруу шилжүүлсэн.
Тус мөнгөн дүнг шилжүүлснээр Б.****ын зүгээс төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлсэн. Хариуцагч **** **** ХХК-тай 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ****Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулсан. Гэрээний 1.3-т төлбөр төлөх нөхцөл хэсэгт гадна пасадны хэсгийг 100 хувийн бартераар тооцож, **** ХХК-иас шилжүүлж байгаа гэдэг заалтыг тусгасан. Гэрээний 1.3-т заасны дагуу **** **** ХХК-ийн зүгээс захиалсан орон сууцыг 2021 оны 4 дүгээр улиралд хүлээлгэж өгөх ёстой байсан. Гэвч 2023 оны 3 сар хүртэл нэхэмжлэгч Б.****ын зүгээс тухайн байрыг авахаар **** **** ХХК-ийн удирдлагуудтай холбогдсон боловч амжилтад хүрээгүй. Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 3 сард нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 6 сард тухайн байрны өмчлөгчөөр тогтоолгох, түлхүүр гардан авах ямар ч боломжгүй болсон талаар мэдсэн. Тухайн байр нь 2019 онд гэрээ байгуулагдаад ***гэдэг хүнд зарагдсан талаар мэдсэн.
Хариуцагч хариу тайлбартаа **** **** ХХК нь **** ХХК-иас бараа материал нийлүүлээгүй гэж тайлбарладаг. Б.****ийн өгсөн гэрчийн мэдүүлгээр **** ХХК-д 100 гаруй тэрбум төгрөгийн бараа материал нийлүүлсэн. 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан **** ХХК-иас **** **** ХХК-д барилгын гадна фасад гаргаж өгсөн зарлагын баримт байгаа. **** **** ХХК-д нийлүүлсэн баримтад нийт 61,600,000 төгрөгийн үнэ бүхий зарлагын падаан хавсаргасан байгаа. Иймээс орон сууц захиалгаар бариулах гэрээний үүрэг биелэгдсэн гэж үзэж байна. Хамгийн анх 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргахдаа Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, ****гудамж, 6 давхар, **** орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан. 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т заасны дагуу 76,015,000 төгрөг, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т заасны дагуу зээлийн хүү буюу хохиролд 3,148,420 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн. Учир нь орон сууцны төлбөрийг төлсний дараа орон сууцаа хүлээн авах хүсэлтийг компанид гаргахад аль хэдийн уг орон сууцыг бусдад худалдаж, өөр өмчлөгчтэй болсон байсан. Уг орон сууцыг худалдан авахад Б.****ын аав ээж болох ****, н*****гэх хүмүүсээс зээл аваад тухайн байрны үнийг шилжүүлсэн гэдэг. Энэ зээлийн дагуу одоо хүртэл өртэй явж байгаа. Тухайн зээлийн улмаас 3,148,420 төгрөгийн хохирол учирсан, банкны баримтыг хэрэгт хавсаргасан. Иймд орон сууц захиалгаар бариулах гэрээнээс татгалзаж, нийт 79,163,420 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулагдсан хэлцэл хүчин төгөлдөр гэжээ.
2. Хариуцагч тал тайлбартаа:
...Гэрээнээс татгалзах асуудалтай холбоотойгоор талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан эсэх асуудал яригдана. Нэхэмжлэгч Б.****той 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэрээ байгуулсан гэх тухайн орон сууц нь 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ***гэдэг хүнд худалдан борлуулагдсан. 2020 оноос эхэлсэн ковид-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас байгууллагын үйл ажиллагаа алдагдаж, байгууллагад нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай болж, гүйцэтгэх удирдлагад өөрчлөлт орсон. Энэ хугацаанд ****тэй байгуулагдсан гэрээ, хэлцэл байгууллагын бичиг баримтаас алдагдсан нөхцөл байдлын улмаас дээрх гэрээ байгуулагдсан гэдэг үйл явдлыг **** **** ХХК-ийн зүгээс хэлдэг. Манай компани буруугаа хүлээн зөвшөөрдөг. Бусдад худалдан борлуулагдсан орон сууцыг дахин өөр этгээдэд давхар худалдан борлуулах боломжгүй. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн хэлцэл гэж үзэж байна. Хууль бус хэлцлийн хувьд анхнаасаа хүчин төгөлдөр бус, ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсгэхгүй байх, аливаа нэгэн үр дагавар үүсгэсэн бол үүнийг нь буцаах үр дагаврыг үүсгэдэг.
Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримт болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа бартерын байр худалдан авахаар тохиролцож Б.**** гэдэг хүнтэй уулзсан. Б.**** гэдэг хүний дансанд мөнгөө шилжүүлсэн гэх үйл баримтыг ярьдаг. Гэтэл Б.**** гэдэг хүн ямар нэгэн байдлаар **** **** ХХК-тай харилцан тохиролцоод тус компанийн орон сууцыг бусдад худалдан борлуулах, шилжүүлэх, төлбөр тооцоог хүлээн авах эрхтэй этгээд байсан уу гэвэл үгүй. **** ХХК нь **** **** ХХК-тай Бараа материал бартераар нийлүүлэх гэрээ байгуулж, талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу төлбөр тооцоо хийгдсэн эсэх, бараа материал нийлүүлэгдсэн эсэх үйл баримтыг шалгах шаардлагатай талаар Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатын шүүхийн магадлалд дурдсан байдаг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа Б.****д мөнгөө өгсөн. Б.**** бараа материалаа **** ХХК буюу ****д өгсөн гэдэг үйл явдлыг хэлдэг. Гэтэл хариуцагч анх бичгээр гаргасан тайлбартаа **** ХХК-ийн захирал **** гэх этгээд нь Бартераар бараа материал нийлүүлэх гэрээ байгуулчихаад бодит байдал дээр бараа материал нийлүүлэхгүйгээр, компанитай байгуулсан гэрээг үндэслэж өөр бусад этгээдээс төлбөр мөнгө авч, залилж завшиж, алга болсон гэдэг үйл баримтыг хэлдэг. Б.****ын Б.****д төлсөн гэх 54,533,000 төгрөг, Б.****ийн **** ХХК-д өгсөн гэх бартерын бараа материалыг **** **** ХХК огт аваагүй.
Өөрөөр хэлбэл ямар нэгэн байдлаар бид өөртөө эдийн болон эдийн бусаар давуу байдал бий болгоогүй. **** ХХК болон **** **** ХХК нарын хооронд гэрээ байгуулагдсан боловч тус гэрээнд төлбөр тооцоо дуусгавар болсон. Уг гэрээний дагуу **** **** ХХК ямар нэгэн төлбөрийн үүрэг хүлээгээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан **** ХХК-ийн гүйцэтгэх захирал ****ийн нотариатаар гэрчлүүлсэн, өөрийн гараар бичсэн хоёр удаагийн мэдэгдэл, **** **** ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн **** ХХК болон *****-д хүргүүлсэн мэдэгдэл зэрэг баримтуудаар тогтоогддог. **** гэх этгээд танай компанийн барилгаас ямар нэгэн надтай холбоотой асуудал гарвал би өөрөө хариуцна гэж бичсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Б.****д өгсөн гэх мөнгийг Б.****, **** нар хувьдаа зарцуулсан байх боломжтой үндэслэл бүхий сэжиг тогтоогдож байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар дээрх үйл баримт тогтоогдож байна. Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлалд анхан шатны шүүх нэг үйл баримтад ач холбогдол өгөөч гэж үзсэн. Тухайн үйл баримт нь юу вэ гэхээр Орон сууц захиалан бариулах гэрээ хэрэгт авагдсан хэдий ч энэхүү гэрээ нь хэрэгжих үндэслэл болсон **** ХХК, **** **** ХХК нарын хооронд байгуулсан Бараа материал нийлүүлэх гэрээний үүрэг дуусгавар болсон эсэхийг тодруулах шаардлагатай байна. Мөн үүнийг дэлгэрүүлэхдээ гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж болзошгүй нөхцөл байдлыг анхаараарай гэсэн байдаг. Нэхэмжлэгч талын өөр этгээдэд өгсөн гээд байгаа мөнгийг хэрвээ **** **** ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэвэл манай компани хаанаас хэнээс мөнгөө шаардах вэ, **** ХХК-иас манай компани мөнгө нэхэмжлэх боломжгүй нөхцөл байдал үүсэж байна. Талуудын хооронд байгуулагдсан Орон сууц захиалгын гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасны дагуу хууль бус байх хэлцэл байна. Тус хэлцлийн дагуу өгсөн, авсан зүйлээ буцаах үр дагавар үүсэх боловч **** **** ХХК-ийн зүгээс аливаа хэлбэрээр бараа материал, эд зүйл, мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчээс шилжүүлэн аваагүй тул нэхэмжлэгчид төлбөр төлөх үүрэггүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд
3.1. Нэхэмжлэгч талаас Улсын тэмдэгтийн хураамж 538,025 төгрөг төлсөн баримт, 2021.10.19-ний ****тай орон сууц захиалгын гэрээ шилжүүлэх тухай албан бичиг, 2021.10.20-ны ***дугаартай орон сууц захиалан бариулах гэрээ, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, 32,720,000 төгрөг, 21,813,000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны баримт, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж 86,242 төгрөг төлсөн баримт, *****, ***** нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Хас банкны зээлийн гэрээ, барьцаат зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, дансны хуулгууд, 2023.01.10-ны өдрийн Б.****оос *****-ийн ерөнхий менежер Б.**** болон **** **** ХХК-д хүргүүлсэн мэдэгдэл, **** **** ХХК-д гадна фасадны хөөс нийлүүлсэн талаарх зарлагын 4 ш баримт
3.2. Хариуцагч талаас Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, хариу тайлбар, 2019.7.09-ний*** дугаартай орон сууц захиалан бариулах гэрээ, ****ийн иргэний үнэмжлэхийн хуулбар, байрны мөнгө төлсөн баримт, иргэн ****ээс **** **** ХХК-д гаргасан тайлбар, 2022.9.02-ны өдрийн 09/02 дугаартай **** **** ХХК-иас ***** ХХК, *****-д хүргүүлсэн мэдэгдэл, итгэмжлэл.
3.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт - Хаан банк ХК-иас дансны мэдээллэлийн баримт, Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаа, Хуулийн этгээд болон иргэний оршин суугаа хаягийн лавлагаа, Хорооны Засаг даргын тодорхойлолт, гэрч Б.****ийн мэдүүлэг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичиг, **** ХХК-ийн хуулийн этгээдийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, цагдаагийн илтгэх хуудас, бартераар барилгын материал худалдах, худалдан авах гэрээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.****оос хариуцагч **** **** ХХК-нд холбогдуулан гаргасан орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзаж 79,163,420 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасны дагуу зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч тал нь ...Б.****тэй бартерийн байр худалдана гэх зарын дагуу уулзсан. **** ХХК, **** **** ХХК нарын хооронд байгуулагдсан барилгын материал нийлүүлэх, төлбөртөө орон сууц авахаар тохиролцсон гэрээний дагуу миний **** **** ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан, төлбөрийг Б.****д шилжүүлсэн, **** болон **** ХХК нь барилгын гадна пасад хөөс нийлүүлж гэрээний үүргээ тодорхой хэмжээгээр биелүүлсэн. Тиймээс гэрээнээс татгалзаж төлсөн мөнгө болон хохирлыг гаргуулна гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарласныг хариуцагч талаас эс зөвшөөрч ...**** ХХК, **** **** ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээний үүрэг биелэгдээгүй, хэрэгжээгүй, манай компанид барилгын материал нийлүүлээгүй. Б.****той байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдсан үеэсээ хүчин төгөлдөр бус. Тухайн орон сууцыг түүнтэй гэрээ байгуулахаас өмнө гуравдагч этгээдэд худалдсан байсан. Б.****оос ямар нэг төлбөр мөнгө манайд шилжээгүй, төлөгдөөгүй тул бид үүрэг хүлээхгүй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэх агуулгаар тайлбар гарган мэтгэлцдэг.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар:
3.1. Нэхэмжлэгч Б.****оос хариуцагч ******** ХХК-д холбогдуулан орон сууцны хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч 2023 оны 3 сарын 20-ны өдөр хүлээн авсан.
Хариуцагч ******** ХХК-ийн захирал ***** нэхэмжлэлийг 2023 оны 5 сарын 17-ны өдөр гардан авч хуульд заасан хэргийн оролцогчийн эрх, үүрэгтэй танилцсан, хариу тайлбар өгөөгүй байдаг.
3.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа Орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзаж орон сууцанд төлсөн төлбөр болон хохиролд нийт 79,163,420 төгрөг гаргуулах гэж өөрчилсөнийг хариуцагч тал 2023 оны 7 сарын 05-ны өдөр гардан авч мөн өдрөө хариу тайлбарыг гаргасан.
3.3. Шүүхээс хариуцагч талын гэрч асуулгах хүсэлтийг хангаж 2023 оны 7 сарын 05-ны өдрийн 12899 дугаартай захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ****, Б.**** нарыг гэрчээр оролцуулахаар шийдвэрлэсний дагуу Б.**** гэрчээс асуугджээ.
Харин ****ийн хувьд оршин суух хаяг тогтоогдоогүй, шүүхээс хуульд заасны дагуу холбогдох ажиллагааг хийсэн хэдий ч шүүхэд дуудан ирүүлэх, албадан ирүүлэх, шүүгчийн захирамжийг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал бий болсныг тэмдэглэж байна.
3.4. Тухайн гэрч **** ХХК, ******** ХХК нарын хооронд байгуулагдсан бартераар барилгын материал худалдах, худалдан авах гэрээний үүрэг биелсэн эсэх, дуусгавар болсон эсэхийг нотлох учиртай гэх талуудын тайлбар буюу үйл баримтыг хэрэгт авагдсан бусад баримтаар дүгнэх нь зүйтэй.
Түүнчлэн зохигчийн хүсэлтээр **** ХХК-ийн хуулийн этгээдийн лавлагаар холбогдох эрх бүхий байгууллагаас шүүхийн журмаар гаргуулсан бөгөөд уг компанийн эрх ашиг хөндөгдөх эсэх, мөн бартераар барилгын материал худалдах, худалдан авах гэрээ дуусгавар болсон талаарх үйл баримтыг лавлах, тодруулах буюу гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй ба шүүхээс талуудын эрхийг хязгаарлаагүй болно.
4. Үйл баримтын талаар:
4.1. Нэхэмжлэгч Б.****, хариуцагч ******** ХХК нарын хооронд 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 90 дугаартай ...Хан-Уул дүүрэг, 16-р хороо, ****, 33.05 м2 талбайтай, орон сууц, үнэ 76,015,000 төгрөг, гадна пасадны хөөсний 100% бартераар тооцож **** ХХК-иас шилжүүлж байгаа болно гэх гэрээг байгуулсан байна.
4.2. Хариуцагч ******** ХХК нь иргэн Б.****тэй 2019 оны 7 сарын 09-ний өдөр 86 дугаартай ...Хан-Уул дүүргийн 16-р хороонд байрлах 150 айлын бүрэн цутгамал орон сууц, 6 давхар, **** орон сууц, үнэ 32,600,000 төгрөг гэх гэрээг байгуулсан, Б.**** төлбөрийг төлсөн байдаг.
4.3. **** ХХК-ийн ****ээс **** **** ХХК-д ...2021-10 сараас хойш **** констракшн компанийн **** барилгаас ямар нэгэн надтай холбоотой асуудал гарвал миний бие өөрөө хариуцах болно. Хамтран ажиллах гэрээг насан туршид цуцалж болно, ...2022 оны 01 сарын 13-ны өдрийн**** тоот гэрээтэй орон сууцыг ****д **** хотхоны **** байрыг зарж борлуулсан. Өнөөдөр 2022 оны 09 сарын 02-ны өдөр ********тай тооцоо нийлж ямар ч авлагагүй гарсан учир ****д зарж борлуулсан байрны 46,0 сая төгрөгийг **** ХХК болон захирал **** хариуцаж ***** дансанд төлбөр тооцоог хийж ******** ямар ч байрны өглөггүй болно. Зөвхөн манай компани хариуцах болно гэх албан бичгүүдийг хүргүүлсэн байдаг.
******** ХХК-иас 2022 оны 9 сарын 02-ны өдөр ***дугаартай ...Манай компани танай компанитай хийсэн 2021 оны 10 сарын 05-ны өдрийн гэрээ нь хөөс барилгын талбайд буусанаар дуусгавар болж 2021 оны 11 сарын 31-ээр тасалбар болж гэрээ цуцлагдсан болно. Үүнтэй холбоотойгоор танай компани болон ***** нь манай нэрийг барьж захиалгын гэрээг 2021-2022 онуудад хийсэн бөгөөд тухайн гэрээнүүдтэй холбоотой төлбөр тооцоо болон захиалгын гэрээг бид хүлээн зөвшөөрч байр олгох боломжгүй, мөн бид танай болон *****-д ямар ч өглөггүй болно. Мөн манай компанийн нэр болон төслийг ашиглаж нэмэлт захиалгын гэрээ хийж иргэдийг хохироох үйлдэл гаргавал цагдаад мэдэгдэж шалгуулахыыг дахин анхааруулж байна гэх мэдэгдлийг **** ХХК, *****-д хүргүүлжээ.
4.4. Харин нэхэмжлэгч болон хариуцагч талаас ******** ХХК, Б.**** нарын хооронд байгуулагдсан 2021 оны 10 сарын 20-ны өдрийн 90 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээг хүчин төгөлдөр эсэх талаар, уг хэлцлийн дагуу орон сууцны төлбөрийг төлөөгүй талаар, ******** ХХК, **** ХХК нарын хооронд байгуулагдсан 2021 оны 10 сарын 05-ны өдрийн Бартераар барилгын материал худалдах, худалдан авах гэрээний үүрэг бүрэн хэрэгжээгүй талаар маргадаг.
Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар доорх үйл баримтыг нотлогдож байна гэж үзэв.
4.4.1. Нэхэмжлэгч Б.****той байгуулсан орон сууц худалдах буюу бартераар шилжүүлэх гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө бусдад худалдагдсан байсан үйл баримт тогтоогддог, талууд маргадаггүй.
4.4.2. Тухайн Б.****той байгуулсан 2021 оны 10 сарын 20-ны өдрийн хэлцлийн агуулга, талуудын хүсэл зоригоос үзэхэд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг гадна пасадны хөөсний 100% бартерт тооцож **** ХХК-д шилжүүлж байгаа болно гэх тохиролцоо нь ******** ХХК, **** ХХК-ийн 2021 оны 10 сарын 05-ны өдөр байгуулагдсан Бартераар барилгын материал худалдах, худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой байх ба **** ХХК барилгын гадна пасадны хөөс нийлүүлэх үүргээ биелүүлснээр төлбөрт тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бартераар шилжүүлэх агуулга байна.
Нэхэмжлэгч Б.**** нь хариуцагч ******** ХХК-тай байгуулсан гэх гэрээний хувьд орон сууцны үнийг **** ХХК-д төлж, компани бартерийн байрыг шилжүүлэн авах эрхийг түүнд олгосон, энэ эрхийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн хүсэл зоригийг илэрхийлсэн үйл баримт болно.
4.4.3. Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч Б.**** орон сууцны төлбөрт 54,533,000 төгрөгийг Б.****д шилжүүлсэн /тухайн үед **** ХХК-ийн менежерээр ажиллаж байсан гэх тайлбарыг талууд гаргасан байдаг/, ******** ХХК, **** ХХК-ийн 2021 оны 10 сарын 05-ны өдөр байгуулагдсан Бартераар барилгын материал худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж байсан үйл баримтын талаар талууд маргадаггүй.
4.4.4. **** ХХК нь
2021 оны 10 сарын 05-ны өдөр байгуулагдсан Бартераар барилгын материал худалдах, худалдан авах гэрээнд заасны дагуу барилгын гадна пасад нийлүүлсэн, үүргээ гүйцэтгэсэн байсан тул ******** ХХК нь Б.****од бартерийн байрыг шилжүүлэхийг хүлээн зөвшөөрч
2021 оны 10 сарын 20-ний өдөр гэрээ байгуулсан үйл баримт нотлогдоно, тиймээс орон сууцанд төлсөн төлбөрийг ******** ХХК хариуцана... гэх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэл бүхий байна. Энэ нь:
- Гэрч Б.****ийн ...******** ХХК, **** ХХК нарын хооронд
2021 оны 10 сарын 05-ны өдөр 1 тэрбум төгрөгийн гэрээ байгуулагдсан, 120 сая төгрөгийн бараа нийлүүлсэн. ****той 1 өрөө байрны захиалгын гэрээг ******** ХХК байгуулсан.
2022 оны 9 сарын 02-ний өдөр тооцоо нийлж Б.****од байрыг өгөхөөр акт үйлдсэн. Бартерийн гэрээгээр **** ХХК туслан гүйцэтгэгч бараа нийлүүлэгч юм. Б.**** **** ХХК-д мөнгө өгсөн тул ****ын өмнөөс төлж байгаа. ******** ХХК-ийн
2022 оны 9 сарын 02-ны мэдэгдэл Б.****ын байдалтай хамааралгүй. Тухайн өдөр тооцоо хийгээд бараа материал нийлүүлээд 100 гаруй сая төгрөгийн хөөсөнцөр нийлүүлсэн, ****ын байранд 76,015,000 төгрөг болсон, байрыг нь өгнө гээд захирлууд зөвшөөрсөн гэх мэдүүлэг,
- 2022 оны 9 сарын 02-ны өдрийн **** ХХК-ийн ****ээс **** **** ХХК-д хандсан ...2021 оны 10 сараас хойш **** барилгаас ямар нэгэн надтай холбоотой асуудал гарвал миний бие өөрөө хариуцах болно гэх агуулгатай албан бичиг,
- 2022 оны 9 сарын 02-ны өдрийн **** ХХК-ийн ****ээс **** **** ХХК-д хандсан ...********тай тооцоо нийлж ямар ч авлагагүй гарсан гэх агуулгатай албан бичиг,
- 2022 оны 9 сарын 02-ны өдөр 09/02 дугаартай ******** ХХК-иас **** ХХК, *****-д хүргүүлсэн ...Манай компани танай компанитай хийсэн 2021 оны 10 сарын 05-ны өдрийн гэрээ нь хөөс барилгын талбайд буусанаар дуусгавар болж 2021 оны 11 сарын 31-ээр тасалбар болж гэрээ цуцлагдсан болно гэх агуулга бүхий мэдэгдэл, 2021 оны 10 сарын 15-аас 11 сарын 05-ны өдрийн ...Худалдан авагчийн нэр **** хотхон, **** констракшн, хүлээн авагч ****ийн гарын үсэгтэй 61,600,000 төгрөгийн 4ш зарлагын баримт зэргээр нотлогдох бөгөөд 2022 оны 9 сарын 02-ны өдөр ******** ХХК-иас **** ХХК-ийн хооронд байгуулагдсан бартераар барилгын материал худалдах, худалдан авах 2021 оны 10 сарын 05-ны өдрийн гэрээ нь барилгын гадна пасадны хөөс бууснаар дуусгавар болж гэрээ цуцлагдсан, энэ хугацаанд гэрээнд заасан пасадны хөөс нийлүүлэх, түүний төлбөрт орон сууц шилжүүлэх талаар маргаан үүсээгүй, гэрээний тухайн хэсэг биелэгдсэн гэж үзнэ.
5. Хууль хэрэглээ, үйл баримтын дүгнэлтийн талаар:
5.1. ******** ХХК-иас иргэн Б.****тэй үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг 2019 оны 7 сарын 09-ний өдөр байгуулагдсан атал уг үл хөдлөх эд хөрөнгийн дахин 2021 оны 10 сарын 20-ны өдөр Б.****од бартерын гэрээний төлбөрт шилжүүлэхээр тохиролцсон үйл баримт тогтооддог. Энэ талаарх хариуцагч талын тухайн хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан шаардлагыг зөрчсөн хэлцэл гэх тайлбар үндэслэлтэй болно. Тодруулбал нэг үл хөдлөх эд хөрөнгийг давхардуулан бусдад худалдах, шилжүүлэх хариуцагч талын үйлдэл, хүсэл зориг нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байх тул хуулийн шаардлагыг хангаагүй хэлцлийг байгуулсан байна.
Талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 10 сарын 20-ны өдрийн 90 дугаартай Орон сууц захиалан бариулах гэх нэртэй гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарах тул уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг үүснэ.
5.2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртхууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж, 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж, 56.6-д Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэж тус тус заасан.
Дээрх хуулийн зохицуулалтын хүрээнд нэхэмжлэгч тал хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг буюу орон сууцны төлбөр, хохирлыг шаардах эрхтэй.
5.3. Орон сууц захиалан бариулах тухай хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас нэхэмжлэгчид орон сууц шилжиж очоогүй тул буцаан шилжүүлэх үүрэг үүсэхгүй бөгөөд хариуцагч бартерийн гэрээний дагуу төлбөрт авсан зүйлийг буцаан шилжүүлэх үүрэг үүсч байна. Өмнө дүгнэсэнчлэн нэхэмжлэгч Б.****оос орон сууцны төлбөрт шилжүүлсэн мөнгийг **** ХХК хүлээн авсан, хариуцагч ******** ХХК-д **** ХХК гадна пасадны хөөс нийлүүлсэн тул уг үүргийг биелүүлсэн төлбөрт шилжүүлэх орон сууцны төлбөр төлөгдсөн үйл баримт тогтоогдсон тул хариуцагч ******** ХХК хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг хариуцах учиртай.
5.4. Хэдийгээр хариуцагч тал ...**** ХХК нь 2021 оны 10 сарын 05-ны өдрийн бартераар барилгын материал худалдах, худалдан авах гэрээг бүрэн биелүүлээгүй, барилгын гадна пасадны хөөс огт аваагүй гэх тайлбарыг гаргадаг ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу өөрийн татгалзал, тайлбараа баримтаар нотлоогүй болно. Тухайлбал гэрээнд заасан тухайн цаг хугацаанд барилгын гадна талын пасадны хөөс аваагүй, гуравдагч этгээд уг үүргийг биелүүлсэн бол холбогдох баримтуудыг гарган нотлох боломжтой байсан.
5.5. Түүнчлэн нэхэмжлэгч тал орон сууцны төлбөрт 32,720,000 төгрөг, 21,813,000 төгрөг, нийт 54,533,000 төгрөгийг ****д шилжүүлсэн болох нь тогтоогддог. Харин орон сууцны үнийг бүрэн төлсөн буюу 76,015,000 төгрөгийг төлсөн гэх тайлбарыг гаргадаг ч энэ нь баримтаар нотлогдоогүй бөгөөд нэхэмжлэгч талын мөн дээр дурдсан хуулийн зүйл заалтад заасан нотлох баримт гаргаж өгөх, цуглуулах эрхийг шүүхээс хязгаарлаагүй болно.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн тэгээд хүлээж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй гэж заасан.
Энэ хүрээнд нэхэмжлэгч Б.****ийн орон сууцны төлбөрт бодитоор шилжүүлсэн 54,533,000 төгрөгөөр хариуцагч ******** ХХК үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул буцаан төлөх үүрэг үүсч байна.
5.6. Нэхэмжлэгч талаас хохиролд буюу зээлийн хүүнд төлсөн 3,148,420 төгрөг гаргуулах шаардлагын хүрээнд тухайн учирсан гэх хохирлыг баримтаар нотлоогүй, тухайн шаардлагыг нотлохоор хэрэгт гаргаж өгсөн баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан нотлох баримтын хэлбэрийн шаардлагыг хангаагүй тул шүүхээс үнэлээгүй. Тиймээс хохиролд 3,148,420 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Нэхэмжлэгч тухайн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид 86,242 төгрөгийг төлсөн, уг дүн нэхэмжлэлийн шаардлагад төлөгдөх үнийн дүн 65,325 төгрөгөөс илүү төлөгджээ.
6. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж хариуцагч **** **** ХХК-иас 54,533,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.****од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 24,630,420 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг, нэхэмжлэгчээс илүү төлөгдсөн улсын тэмдэгтийн хураамжийг тус утс гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт заасны дагуу **** **** ХХК-иас 54,533,000 төгрөгийг гаргуулан Б.****од олгож, нэхэмжлэлээс үлдэх 24,630,420 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 430,615 төгрөгийг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжид илүү төлөгдсөн 20,917 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 624,267 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ