2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 192/ШШ2025/03773

 

 

 

 

 

 

 

 

2025 05 06

 

 

 

 

 

 

 

 

192/ШШ2025/03773

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Ш/х-22, Сүхбаатарын нэрэмжит талбай 5 хаягт байрлах, *** ХК /РД:2075377/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, Бага наран 19 дүгээр гудамж, *** хаягт оршин суух, *** овогт *** *** /РД:*****-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 26,257,458.17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *** ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... *** *** нь 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ***тай R000**** дугаартай, дижитал зээлийн гэрээ байгуулж, 27,900,000 төгрөгийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгчийн R000**** дугаартай зээлийн гэрээний хугацаа 2026 оны 12 дугаар сард дуусах боловч эргэн төлөлтийг тасалдуулж үндсэн зээл, зээлийн хүүг төлөхгүй байгаа тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт зээлийн үндсэн төлбөр 24,274,699.32 төгрөг, зээлийн хүү 1,944,078.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 38,680.14 төгрөг нийт 26,257,458.17 төгрөг. R000**** дугаартай зээлийн гэрээний үүрэгт 26,257,458.17 төгрөгийг *** ***эс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.*** шүүхэд гаргасан хариу тайлбартаа ... ***ны нэхэмжилсэн 26,257,458.17 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Төлж барагдуулна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *** ХК нь хариуцагч Г.***д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 26,257,458.17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.*** нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус заажээ.

 

Иймд *** ХК-ийн нэхэмжлэлтэй, Г.***д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 26,257,458.17 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар *** ХК-ийн нэхэмжлэлтэй, Г.***д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 26,257,458.17 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 289,238 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас 144,619 төгрөгийг, Төрийн сангийн 100200100941 тоот дансаас 144,619 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *** ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ