| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 192/2025/04285/И |
| Дугаар | 192/ШШ2025/04019 |
| Огноо | 2025-05-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 192/ШШ2025/04019
|
2025 05 13 |
192/ШШ2025/0****19 |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 29 дүгээр байр, **** хаягт оршин суух **** овогт **** **** /РД: ****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-уул дүүрэг, 21 дүгээр хороо, **** орчин 1-1 хотхон, 286В өөрийн байр хаягт байрлах **** **** ХХК /РД:****/-нд холбогдох,
3-р байр /блок/-ны **** ****, 56 м.кв гурван өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.**** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
.***** /хуучин нэрээр, цаашид **** гэж товчлох/ нь өөрийн албан хаагчдынхаа орон сууцны нөхцөл, хангамж сайжруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутагт орших өөрийн эзэмшлийн 3000 м.кв газар дээрээ **** **** ХХК-тай хамтран орон сууцны барилга барихаар 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн **** дугаартай Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах гэрээ байгуулсан байдаг. Энэхүү хамтран ажиллах гэрээгээр нийт **** айлын орон сууцны барилгыг **** **** ХХК барьж, үүнээс**** айлын орон сууцыг манай агентлагийн албан хаагчдад хөнгөлөлттэй үнээр захиалга аван орон сууцыг хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн байдаг. Тодруулбал, **** дугаар гэрээний 2.2-т**** албан хаагчийн сонгосон орон сууцыг 1 м.кв талбайг 1.000.000 /Нэг сая/ төгрөгөөр орон сууц захиалан бариулах, **** автомашины дулаан зогсоолыг 14,000,000 /арван дөрвөн сая/ төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулна гэж заасан. Үүнийг үндэслэн нэхэмжлэгч нар нь ****-ын ажилчдын орон сууцны хотхонд Орон сууц захиалан бариулах гэрээг хариуцагч **** **** ХХК-тай байгуулсан.
Гэрээнд заасны дагуу төлбөрөө төлсөн хэдий ч орон сууцаа хүлээн авах эсэх нь мэдэгдэхгүй, бидний эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтойгоор зөрчигдөж байна. Иймд 3-р байр /блок/ 9 давхар **** 56 м2 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч **** **** ХХК тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, орон сууц захиалах гэрээний 2.4, 6.1.10 дахь заалтыг хүчин төгөлдөр бус болно гэв.
Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ...Нэхэмжлэгч ****ийн иргэний хэргийн шүүхэд гаргасан Орон сууц захиалан бариулах гэрээний зүйл болох Хан-Уул дүүргийн 21-р хороо, Буянт ухаа хороолол /17121/, Архивчдын гудамж 1218-р байр, ****, **** ****, 55,23 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дараах нөхцлийг харилцан тохиролцож баталгаажуулав.
1. Хариуцагч нь Орон сууц захиалгын гэрээний зүйл болсон орон сууцны 1 м.кв талбайн үнийг нэмэгдүүлж 2,209,000 төгрөг буюу орон сууцны нийт үнэ 122,003,070 төгрөг болгох саналыг нэхэмжлэгч **** хүлээн зөвшөөрч байна. **** нь 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр **** **** ХХК-тай байгуулсан Орон сууц захиалан бариулах **** тоот гэрээнд заасан орон сууцны нийт үнэ 58,800,000 төгрөгийг бүрэн төлсөн. Одоо орон сууцны нийт үнийг 122,003,070 төгрөг болгон нэмэгдүүлсэн тул зөрүү 63,202,070 төгрөгийг 2025 оны 04 сарын 29-ний өдрийн дотор төлнө.
2. Хариуцагч **** **** ХХК нь дээрх орон сууцны зөрүү нэмэлт төлбөр болох 63,202,070 төгрөгийг хүлээн авсан даруй нэхэмжлэгч ****ийн захиалсан орон сууцыг түүний эзэмшилд бодитоор хүлээлгэн өгч, орон сууцны түлхүүрийг нэхэмжлэгчид өгнө.
3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч Хан-Уул дүүргийн 21-р хороо, Буянт ухаа хороолол /17121/, Архивчдын гудамж 1218-р байр, ****, **** ****, 55,23 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөгч мөн болохыг хүлээн зөвшөөрч, уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бүх баримт бичиг, тэр дундаа орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн тодорхойлолт зэргийг нэхэмжлэгч ****ид орон сууцны зөрүү нэмэлт төлбөрийг төлсөн даруй түүнд бүрэн хүлээлгэн өгнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.**** нь хариуцагч **** **** ХХК-нд холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч тал тухайн шаардлагыг эс зөвшөөрч хэлцэл хүчин төгөлдөр бус гэж сөрөг шаардлага гарган маргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар нь
Хан-Уул дүүргийн 21-р хороо, Буянт ухаа хороолол /17121/, Архивчдын гудамж 1218-р байр, ****, **** ****, 55,23 м.кв 3 өрөө орон сууцыг 1 м.кв үнийг 2,209,000 төгрөг буюу нийт үнэ 122,003,070 төгрөг байхаар тохиролцож, үүнээс нэхэмжлэгч 58,800,000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэх 63,202,070 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн дотор төлж барагдуулна, төлбөр төлөгдсөнөөр Хан-Уул дүүргийн 21-р хороо, Буянт ухаа хороолол /17121/, Архивчдын гудамж 1218-р байр, ****, **** ****, 55,23 м.кв орон сууцны өмчлөгч Н.**** мөн болохыг хариуцагч хүлээн зөвшөөрч, уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бүх баримт бичгийг гаргаж өгнө гэж харилцан тохиролцсон байна.
Тодруулбал, Нэхэмжлэгч тал орон сууц захиалгын гэрээний дагуу хариуцагч талаас үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг гаргасан бөгөөд талууд орон сууц захиалгын гэрээний үнийг харилцан тохиролцож, хариуцагч үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчид шилжүүлэх, нэхэмжлэгч зөрүү төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон байх ба үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд талуудыг эвлэрсэн гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.
Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.
Иймд Н.****ийн нэхэмжлэлтэй, **** **** ХХК-нд холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Харин хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагын хувьд хариуцагч тал үр дагаврыг шаардаагүй ба хүчин төгөлдөр эсэх асуудал үндсэн маргааны хувьд хянагдах тул сөрөг шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогоос гаргуулан хариуцагчид буцаан олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар Н.****ийн нэхэмжлэлтэй, **** **** ХХК-нд холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэрэгт
Хан-Уул дүүргийн 21-р хороо, Буянт ухаа хороолол /17121/, Архивчдын гудамж 1218-р байр, ****, **** ****, 55,23 м.кв 3 өрөө орон сууцыг 1 м.кв үнийг 2,209,000 төгрөг буюу нийт үнэ 122,003,070 төгрөг байхаар тохиролцож, үүнээс нэхэмжлэгч 58,800,000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэх 63,202,070 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн дотор төлж барагдуулна, төлбөр төлөгдсөнөөр Хан-Уул дүүргийн 21-р хороо, Буянт ухаа хороолол /17121/, Архивчдын гудамж 1218-р байр, ****, **** ****, 55,23 м.кв орон сууцны өмчлөгч Н.**** мөн болохыг хариуцагч хүлээн зөвшөөрч, уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бүх баримт бичгийг гаргаж өгнө гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн Төрийн сангийн 100200100941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 465,950 төгрөгөөс 232,975 төгрөгийг, хариуцагч **** **** ХХК-иас 232,975 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н.****т, хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогоос гаргуулан хариуцагч **** **** ХХК тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ