2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 192/ШШ2025/04129

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 15

 

 

 

 

 

 

 

 

192/ШШ2025/04129

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Ш/х-22, Сүхбаатарын нэрэмжит талбай 5 хаягт байрлах, **** ХК /РД:****/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 34 дүгээр хороо, 6 дугаар бичил хороолол, 27б байр **** хаягт оршин суух, **** овогт **** **** /РД:****/-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 15,045,591.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч **** ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Зээлдэгч **** овогтой **** нь 2023 оны 06 дүгээр сарын 14-ний өдөр ****тай ЗГ**** дугаартай Зээл болон барьцааны гэрээ байгуулж 23,420,000 төгрөгийг жилийн 18.6 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай зээлж авсан. **** овогтой **** нь 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ****тай **** тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулж 500,000 төгрөгийг бэлэн мөнгө авсаны хүү сарын 3.5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2.0 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2.0 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү 1.0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй авсан. Зээлдэгч Б.**** нь ЗГ****, **** тоот Зээлийн гэрээний Хавсралт №1 дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, Банкны зүгээс тус үлдэгдэл төлбөрийг удаа дараа шаардсан хэдий ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар ЗГ**** тоот зээлийн хувьд үндсэн зээлийн төлбөр 13,291,727.80 төгрөг, Зээлийн хүү 1,207,834.34 төгрөг, Нэмэгдүүлсэн хүү 37,762.97 төгрөг, нийт 14,537,325.11 төгрөг, 622445******7641 кредит картын хувьд Үндсэн зээлийн төлбөр 480,263.15 төгрөг, Зээлийн хүү 20,573.95 төгрөг, Хугацаа хэтрүүлсний хүү 3,412 төгрөг, Нийт 508,266.22 төгрөг байна. Иймд нийт 15,045,591.33 төгрөг төлөөгүй Зээлийн гэрээний 4.4 дахь заалтыг үндэслэн буцаан дуудаж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасныг тус тус үндэслэн хариуцагч Б.****ээс 15,045,591.33 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ... ****ны нэхэмжилсэн 15,045,591.33 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 8,145,591.33 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч **** ХК нь хариуцагч Б.****т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15,045,591.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.**** нь нэхэмжлэлийн шаардлага 15,045,591.33 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл сар бүр 300,000 төгрөг буюу 900,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл сар бүр 3,000,000 төгрөг буюу 6,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 8,145,591.33 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн **** дугаартай итгэмжлэлээр тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.

Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.

Иймд **** ХК-ийн нэхэмжлэлтэй Б.****т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 15,045,591.33 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар **** ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.****т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 15,045,591.33 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 300,000 төгрөг, мөн оны 07 дугаар сарын 18-ны өдөр 300,000 төгрөг, 08 дугаар сарын 18-ны өдөр 300,000 төгрөг, 09 дүгээр сарын 18-ны өдөр 3,000,000 төгрөг, 10 дугаар сарын 18-ны өдөр 3,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 18-ны өдөр 8,145,591.33 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн Төрийн сангийн 100200100941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 233,178 төгрөгөөс 116,589 төгрөгийг, хариуцагч Б.****ээс 116,589 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч **** ХК -д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ