2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 192/ШШ2025/04130

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 15

 

 

 

 

 

 

 

 

192/ШШ2025/04130

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, **** банкны төв байр хаягт байрлах, **** банк ХК /РД:****/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 31 дүгээр хороо, **** хаягт оршин суух, **** овогт **** **** /РД:****/-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 19,580,625 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч **** банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэн Б.**** нь 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ММ0**** тоот Цахим цалингийн зээлийн гэрээ -г байгуулж, 30-н сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэй, 20,313,000 төгрөгийн зээл авсан. Б.**** нь зээл авсанаас хойш огт төлөлт хийгээгүй бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин, зээлээ хугацаанд нь төлөхгүй байна. Б.**** нь 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн МХ0**** тоот Цахим цалингийн зээлийн гэрээ-ний өрийн үлдэгдэл 2025 оны 04-р сарын 17-ны байдлаар дараахь үлдэгдэлтэй байна. Үндсэн зээл 19,215,913 төгрөг, Хуримтлагдсан хүү 354,476 төгрөг, Нэмэгдүүлсэн хүү 10,236 төгрөг, нийт 19,580,625 төгрөг байна. Иймд 19,580,625 төгрөгийг гаргуулж **** банкийг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагч Б.****аас шүүхэд гаргасан хариу тайлбартаа ... **** банкны нэхэмжилсэн 19,580,625 төгрөгийн зээлийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч **** банк ХК нь хариуцагч Б.****т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19,580,625 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.**** нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус заажээ.

 

Иймд **** банк ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.****т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 19,580,625 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.**** нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар **** банк ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.****т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 19,580,625 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 256,000 төгрөгөөс 128,000 төгрөгийг, хариуцагчаас 128,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч **** банк ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ