| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 192/2025/01083/И |
| Дугаар | 192/ШШ2025/04287 |
| Огноо | 2025-05-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 192/ШШ2025/04287
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Гэрэлт хотхон, **** хаягт оршин суух, *****/**:****/ ****** нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, 100Д байр ****** тоот хаягт оршин суух, ****** овогт ****** ****** /РД:******/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 50,450,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *****/**:****/ **** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Б.****** нь 2024 оны 11 сарын 07-ны өдөр 100,000,000 төгрөгийг ****-аас хүүгүйгээр богино хугацаатайгаар буюу 2024 оны 11 сарын 20-ны өдөр буцаан өгөхөөр зээлсэн болно. Уг хугацаандаа зээлдэгч Б.****** нь 50,000,000 төгрөгийг нь өгсөн хэдий ч үлдэгдэл төлбөрийг өнөөдрийг хүртэлх хугацаанд буцаан төлөөгүй байна. Улмаар зээлдэгчээс зээл төлөх баталгааг гарган өгсөн ба тохирсон хугацаандаа зээлээ төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хугацаандаа хоног тутам гүйцэтгээгүй үүргийн 0,01%-ийн алдангийг төлөхөөр тохиролцсон байдаг. Тиймээс хариуцагчаас зээлийн үлдэгдэл 50,000,000 төгрөг, 90 хоногийн алдангид 450,000 төгрөг, нийт 50,450,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ... Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 5,450,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч үлдэгдэл 45,000,000 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 40,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Энэхүү графикийг зөрчвөл албадан гүйцэтгүүлэх үндэслэл болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *****/**:****/ **** нь хариуцагч Б.******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 50,450,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас 5,450,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б.****** нь үлдэх 45,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 40,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн*****дугаартай итгэмжлэлээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.
Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.
Иймд *****/**:****/ ****** нэхэмжлэлтэй Б.******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 50,450,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар *****/**:****/ ****** нэхэмжлэлтэй, Б.******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 50,450,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаас 5,450,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь үлдэх 45,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 40,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн Төрийн сангийн 100200100941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 410,200 төгрөгөөс 191,475 төгрөгийг, хариуцагч Б.******аас 191,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *****/**:****/ ****д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ