| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 192/2025/04053/И |
| Дугаар | 192/ШШ2025/04291 |
| Огноо | 2025-05-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 192/ШШ2025/04291
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, **** гудамж, өөрийн байр хаягт байрлах, **** ХК /РД:****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 7Б байр, **** хаягт оршин суух, **** овогт ******** /РД:****/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 21,667,548.40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч **** ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... **** нь харилцагч С.****ын цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 42 дугаар зүйл, мөн хуулийн 196 дугаар зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасныг үндэслэн үндэслэн 2024 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр **** дугаартай Зээлийн гэрээ байгуулан 21,375,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Гэрээний хугацаанд хариуцагч нь үндсэн зээлд 1,425,000 төгрөг, зээлийн хүүнд 600,842.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2,450.63 төгрөгийг төлсөн. Зээлийн гэрээний хугацаа 2027 оны 3 дугаар сарын 5-ны өдөр дуусах боловч гэрээний хавсралт 1-д заасан сар бүр төлөлт хийх хуваарийг 2024 оны 12 дугаар сараас эхлэн зөрчиж гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй 5,086,444 төгрөгийн төлбөрийн зөрчил үүсгэсэн тул зээлийн гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй байна. Иргэний Хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт, талуудын хооронд байгуулсан **** дугаартай зээлийн гэрээг тус тус үндэслэн 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар банк нэг талын санаачилгаар гэрээг цуцлаж, дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна. Зээлийн үндсэн төлбөр 19,950,000 төгрөг, Зээлийн үндсэн хүү 1,687,080.13 төгрөг, Нэмэгдүүлсэн хүү 30,468.27 төгрөг, Нийт 21,667,548.40 төгрөг байна. Иймд талуудын хооронд байгуулсан **** дугаартай Зээлийн гэрээний үүрэгт 21,667,548.40 төгрөгийг хариуцагч С.****аас гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ... С.**** нь ****ны нэхэмжилсэн 21,667,548.40 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,805,618.40 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,805,630 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,805,630 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,805,630 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,805,630 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,805,630 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,805,618.4 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,805,630 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,805,630 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,805,630 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,805,630 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,805,630 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч **** ХК нь хариуцагч С.****д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,667,548.40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.**** нь нэхэмжлэлийн шаардлага 21,667,548.40 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,805,618.40 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сар бүр 1,805,630 төгрөг буюу 19,861,930 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн **** дугаартай итгэмжлэлээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.
Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.
Иймд **** ХК-ийн нэхэмжлэлтэй С.****д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 21,667,548.40 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар **** ХК-ийн нэхэмжлэлтэй, С.****д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 21,667,548.40 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,805,618.40 төгрөг, мөн оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,805,630 төгрөг, 08 дугаар сарын 30-ны өдөр 1,805,630 төгрөг, 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,805,630 төгрөг, 10 дугаар сарын 30-ны өдөр 1,805,630 төгрөг, 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,805,630 төгрөг, 12 дугаар сарын 30-ны өдөр 1,805,618.4 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,805,630 төгрөг, мөн оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,805,630 төгрөг, 03 дугаар сарын 30-ны өдөр 1,805,630 төгрөг, 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,805,630 төгрөг, 05 дугаар сарын 30-ны өдөр 1,805,630 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн Төрийн сангийн 10020010094**** дансанд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 266,288 төгрөгөөс 133,144 төгрөгийг, хариуцагч С.****аас 133,144 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч **** ХК -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ