2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 192/ШШ2025/04396

 

 

 

 

 

 

 

 

2025 05 22

 

 

 

 

 

 

 

 

192/ШШ2025/04396

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 24 дүгээр хороо, Наадамчдын зам гудамжны **** тоотод оршин суух, **** овогт **** **** /РД:****/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 27 дугаар хороо, Нарны зам гудамж, 29 дүгээр байрны **** тоотод оршин суух, **** овогт **** **** /РД:****/-д холбогдох,

 

10,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.****, гэрч ****, ****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Б.**** нь Ё.****д 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Хаан банкны түүний эзэмшлийн **** тоот данс руу 10,000,000 төгрөгийг өөрийн нөхөр **** гэсэн нэрийг гүйлгээний утга дээр нь латин үсгээр бичиж Хаан банкны ****гийн эзэмшлийн **** тоот данснаас шилжүүлсэн боловч уг мөнгийг өнөөдрийг хүртэл буцаан өгөхгүй байх тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.

Үндсэндээ өөрийнхөө нөхөр **** гэх хүнийг түрээсийн байранд оруулна гэх байдлаар мөнгө шилжүүлсэн. Түрээсийн байранд оруулах асуудал болоогүй. Түрээсийн байрны асуудал шийдэгдээгүй учраас Ё.****гээс 10,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэлд дурдсан Ё.****гийн Хаан банкны **** дугаартай данс руу 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ****гийн **** дугаарын данснаас 17 цаг 23 минутад 10,000,000 төгрөгийг гүйлгээний утга ****шилжүүлсэн үйл баримттай холбогдуулж Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 зүйл "Залилах" гэмт хэргийн улмаас **** хохирол учруулсан эрүүгийн ****дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж ****ийг яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.

Нэхэмжлэлд дурдсан 10,000,000 төгрөгийн мөнгөн гүйлгээ нь ****аас хэрэгжүүлж байгаа түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцанд орох зорилгоор шилжүүлсэн, мөн тухайн үйл баримт, хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа нь бүрэн тогтооогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбогдолтой нэхэмжлэлийг тухайн эрүүгийн хэрэг шийдвэрлэгдээгүй байхад иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэхийг хориглоно гэж заасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэгдсэнээс үүссэн хохирлын талаарх нэхэмжлэлийг эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлэнэ. Мөн зүйлийн 17.3-д эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхтэй холбогдсон маргааныг эрүүгийн хэрэг нь шийдвэрлэгдээгүй байхад иргэний журмаар хэлэлцэхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.8-д уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол татгалзана гэж, иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ нөхцөл байдал тогтоогдвол мөн хуулийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан. Иймд Ё.****д холбогдох уг нэхэмжэлтэй холбоотой иргэний хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа үндэслэл бүрэн тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасны дагуу хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд

3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн нотлох баримт - Улсын тэмдэгтийн хураамж 174,950 төгрөг төлсөн баримт, итгэмжлэл, дансны хуулга.

 

3.2. Хариуцагч талаас ирүүлсэн нотлох баримт - Хариу тайлбар, итгэмжлэл, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан бичиг, дансны хуулга, ****гийн тодорхойлолт.

 

3.3. Талуудын хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт - Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлүүд, хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, Баянгол дүүргийн прокурорын газрын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол, Баянгол дүүргийн прокурорын газрын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн эрүүгийн хэргийг харьяалах шүүхэд шилжүүлэх тухай шүүгчийн захирамж.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.****гаас хариуцагч Ё.****д холбогдуулан гаргасан 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасны дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Тэрээр нэхэмжлэлийн шаардлагаа ...Өөрийн нөхөр ****г түрээсийн байранд оруулна гэх байдлаар 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн, түрээсийн байрны асуудал шийдэгдээгүй учраас шилжүүлсэн 10,000,000 төгрөгөө буцаан гаргуулна гэж тодорхойлон тайлбарлах ба уг шаардлагыг хариуцагч эс зөвшөөрч ...Нэхэмжлэлд дурдсан 10,000,000 мөнгөн гүйлгээ нь ****аас хэрэгжүүлж байгаа түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцанд орох зорилгоор шилжүүлсэн, уг хохирлын асуудалд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэх тайлбар гарган мэтгэлцдэг.

 

3. Үйл баримт болон нотолгооны талаар

3.1. ****гийн Хаан банкны **** тоот данснаас 2022 оны 5 сарын 17-ны өдөр 10,000,000 төгрөгийг Ё.****гийн **** тоот данс руу ****гэх утгатай шилжүүлэг хийгдсэн үйл баримтын талаар талууд маргадаггүй.

 

3.2. Харин нэхэмжлэгч талаас ...Өөрийн нөхөр ****г түрээсийн байранд оруулна гэх байдлаар 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн, түрээсийн байр бүтээгүй тул мөнгөө буцаан шаардана гэж, хариуцагч талаас ...Б.****гаас ямар нэгэн мөнгө аваагүй, ****тэй түрээсийн байрны асуудлаар харилцсан, түүнээс мөнгө шилжүүлснийг цааш дамжуулсан, энэ нь эрүүгийн журмаар шалгагдаж байгаа гэж тус тус тайлбар гаргадаг бөгөөд талуудын хооронд эрх зүйн харилцаа үүссэн эсэх асуудлаар маргадаг.

 

3.3. Хариуцагч талын ...Төмөр замд хамт ажиллаж байсан **** нь түрээслээд өмчлөх орон сууцанд **** нарыг оруулаад өгөөч гэж гуйсны дагуу тус болоё гэж бодсон. **** гэх гүйлгээний утгатай шилжүүлэг 10 сая, 5 саяаар миний данс руу орж ирсэн. Энэ 10 сая төгрөгтэй холбоотой асуудал эрүүгийн журмаар шалгагдаж байгаа, **** нь хохирогчоор тогтоогдон мэдүүлэг өгсөн гэх тайлбар нь ...Танил эгч **** ажилладаг байсан **** гэх хүн түрээсийн байр зохицуулж өгнө, өмчилж авах боломжтой гэхээр нь би 2 зөвшөөрч ****гийн данс руу эхнэр ****гийн данснаас 5 сая төгрөг, хамаатны эгч ****гийн данснаас 10 сая төгрөгийг шилжүүлсэн. **** эгчээс 7 сая төгрөг авсан, үлдсэн 8 сая төгрөгөө олж авмаар байна гэх хохирогч ****гийн мэдүүлэг, гэрч ****гийн ...****г танина, төмөр замын холбоонд хамт ажиллаж байсан, ****гээс байрны мөнгө гэж 7 сая төгрөг над руу шилжүүлснийг би **** рүү шилжүүлсэн, **** мөнгөө авая гэхээр мөн буцааж шилжүүлсэн, эрүүгийн хэрэгт би гэрчээр асуугдсан гэх, гэрч ****ийн ...****гээр дамжин 17 хүний мөнгө орж ирсэн нь үнэн, түрээсийн байранд хүмүүс оруулж өгнө гэж авсан. Одоо ашиг хонжоо олж байсан, залилангийн шинжтэй үйлдэл гээд шалгагдаж байгаа, хохироосон хохирлыг дүн маргаантай байгаа, тэр нь тогтоогдохоор хохирлыг төлнө гэх мэдүүлэг, ...Аз жаргал хотхонд байранд оруулж өгнө гэж зохиомол байдлыг зориуд бий болгон бусдаар дамжуулан ****гээс 7,000,000 төгрөгийг шилжүүлэн залилж авсан... бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Яллагдагч ****т холбогдох хэргийг шүүхийн харьяаллын дагуу шилжүүлсүгэй гэх Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн захирамжаар тус тус дэмжигдэж байна.

 

3.4. Дээр бичмэл баримт, талуудын тайлбар, үйл баримтаас дүгнэхэд ****, Ё.**** нарын хооронд Аз жаргал хотхонд 3 өрөө орон сууц хөнгөлөлттэй нөхцлөөр хүүгүй зээл гэж хэлээд 15 сая төгрөгийг шилжүүлж байранд бүртгүүлээд түрээслэх хэлбэрээр үлдсэн төлбөрийг төлж өмчилж авна гэсэн эрх зүйн харилцаа үүссэн байх бөгөөд нэхэмжлэгч Б.**** болон хариуцагч Ё.**** нарын хооронд ямар нэг эрх зүйн харилцаа үүсээгүй, мөн тухайн 10 сая төгрөгийг шаардах эрхтэй болох нь баримтаар нотлогдоогүй гэж үзнэ.

4. Хууль хэрэглээ, дүгнэлтийн талаар

4.1. Дээрх үйл баримтаас үзэхэд орон сууц хөлслөх, өмчлөх хэлцэл хийх даалгаврыг хариуцагч Ё.**** хүлээсэн хэдий ч тухайн хэлцэл биелэх боломжгүй дуусгавар болсон тул тэрээр 10,000,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхээр байна.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд буцаан шаардах эрхтэй гэж заасан байна.

 

Энэхүү хуулийн зохицуулалтын дагуу нэхэмжлэгч Б.**** нь хариуцагч Ё.****д холбогдуулан 10,000,000 төгрөгийг шаардах эрхгүй болно.

 

4.2. Хэрэгт авагдсан баримтаар тухайн харилцаа болон шаардах эрхийг **** хэрэгжүүлэх бөгөөд тэрээр эрүүгийн журмаар хохирогчоор тогтоогдон хохирлоо шаардсан үйл баримт нотлогддог. Түүнчлэн нэхэмжлэгч Б.**** шаардах эрхийг шилжүүлэн авсан болох нь баримтаар нотлогдоогүй.

 

5. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзээд нэхэмжлэгч Б.****г шаардах эрхгүй гэх үндэслэлээр 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ё.****д холбогдуулан гаргасан 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.****гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ