2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 192/ШШ2025/04397

 

 

 

 

 

 

 

 

2025 05 22

 

 

 

 

 

 

 

 

192/ШШ2025/04397

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 1 дүгээр хороо, ****, өөрийн байранд байрлах,**** ХХК /РД:****/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, ****, өөрийн байранд байрлах, **** ХХК /РД:****/-д холбогдох,

 

2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ***** дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах, Баянзүрх дүүргийн 1-р хороонд орших *****талбай газар эзэмших эрх, түүний дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч**** ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...**** ХХК-тай 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан ****дугаартай үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Баянзүрх дүүргийн 1-р хороонд орших ****** м.кв газар эзэмших эрх, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамж *****хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-***** дугаартай, 8192.67 м.кв талбайтай ***** дугаар гэрчилгээтэй сургуулийн зориулалт бүхий барилга, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамж ****хаягт байрлах, 405 м.кв талбайтай гаражийн зориулалт бүхий улсын бүртгэлийн Ү-***** дугаартай ***** дугаар гэрчилгээтэй барилга, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамж ****хаягт орших 54 м.кв талбайтай цахилгаан дамжуулах дэд станц зориулалттай, улсын бүртгэлин Ү-*****1 дугаартай, ******дугаар гэрчилгээтэй барилга зэргийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү.

Хөрөнгө оруулалтын харилцаа байсан. Бид өнөөдрийг хүртэлх бүх татвар, хураамжтай холбоотой бүх зардлыг төлж ирсэн, бодитоор ашиглаж байгаа бөгөөд барьцаанаас чөлөөлөгдөхийг, хариуцагч тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлж өгөхийг хүлээсэн гэжээ.

 

Хариуцагч **** ХХК-аас шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

...**** ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч**** ХХК нь хариуцагч **** ХХК-д холбогдуулан 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ***** дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах, Баянзүрх дүүргийн 1-р хороонд орших ****** м.кв талбай газар эзэмших эрх, түүний дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч **** ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус заажээ.

 

Иймд**** ХХК-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч **** ХХК хүлээн зөвшөөрснийг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

Тодруулбал Баянзүрх дүүргийн 1-р хороонд орших *****газар эзэмших эрх, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамж *****хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-***** дугаартай, 8,192.67 м.кв талбайтай ***** дугаар гэрчилгээтэй сургуулийн зориулалт бүхий барилга, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамж ****хаягт байрлах, 405 м.кв талбайтай гаражийн зориулалт бүхий улсын бүртгэлийн Ү-***** дугаартай ***** дугаар гэрчилгээтэй барилга, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамж ****хаягт орших 54 м.кв талбайтай цахилгаан дамжуулах дэд станц зориулалттай, улсын бүртгэлин Ү-*****1 дугаартай, ******дугаар гэрчилгээтэй барилгыг тус тус нэхэмжлэгчид шилжүүлэхийг хариуцагч **** ХХК хүлээн зөвшөөрчээ.

 

Тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлэх тухай 2015 оны 9 сарын 30-ны өдрийн гэрээнд заасан үүргээ хариуцагч биелүүлээгүй, бодитоор нэхэмжлэгч тал эзэмшиж, ашиглаж байгаа, холбогдох зардлуудыг төлж ирсэн, Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа, Хаан банкны тодорхойлолтоор зээлийн барьцаанаас чөлөөлөгдсөн, өмчлөгч нь **** ХХК байх тул хариуцагч талын зөвшөөрөл хуульд нийцэж байна.

 

Иймээс дээр дурдсан хуульд заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг, захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар**** ХХК-ийн нэхэмжлэлтэй, **** ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч **** ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох

- Баянзүрх дүүргийн 1-р хороонд орших *****газар эзэмших эрх,

- Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамж *****хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-***** дугаартай, 8,192.67 м.кв талбайтай ***** дугаар гэрчилгээтэй сургуулийн зориулалт бүхий барилга,

- Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамж ****хаягт байрлах, 405 м.кв талбайтай гаражийн зориулалт бүхий улсын бүртгэлийн Ү-***** дугаартай ***** дугаар гэрчилгээтэй барилга,

- Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамж ****хаягт орших 54 м.кв талбайтай цахилгаан дамжуулах дэд станц зориулалттай, улсын бүртгэлин Ү-*****1 дугаартай, ******дугаар гэрчилгээтэй барилгыг тус тус нэхэмжлэгч**** ХХК-д шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 5,865,652 төгрөгөөс 2,932,826 төгрөгийг улсын орлогоос, 2,932,826 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгч**** ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ