| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/0273/э |
| Дугаар | 413 |
| Огноо | 2018-03-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 413
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Г.Номин,
улсын яллагч И.Ариунсанаа,
шүүгдэгч Г.У /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Х овогт Г.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706 0331 20323 дугаартай хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн Х овогт Г.У, 1993 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, тоосгоны 24-30а тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:/АЙ93082412/,
Шүүгдэгч Г.У нь 2017 оны 11 дүгээр сарын 6-наас 7-нд шилжих шөнө 04 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайзын 06-70 тоотод төмөр хайрцаг шидэж, Д.Т-ыг оносны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Г.У шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруу болон 460 нэгжээр торгох ялыг хүлээн зөвшөөрч байна. Торгуулын ялыг төлөх 3 сарын хугацаа олгож өгнө үү” гэв.
Хохирогч Д.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 11 дүгээр сарын 06-07нд шилжих шөнө 04 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Цайзын гудамжинд танил Ууганбаатарын гэрт түүний дүү О-той маргалдаад улмаар жижиг дөрвөлжин төмөр авч шидэхэд нь би урдуур нь салгах гэж ороод оногдсон. Тэгээд би шууд ухаан алдаад унасан...” гэх мэдүүлэг. /хх7-9, 25/,
Гэрч А.Ч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ууганбаатар дүүтэйгээ маргалдаж байгаад зодолдсон. Тэгэхэд Төгсцогт хавирга муутай тул салгах гэж оролдоод дийлээгүй. Манай нөхөр хавирга муутай тул би санаа зовоод нөхрийгөө аваад гэрээс нь гаргаад зогстол Ууганбаатар галын зуухны урд байсан түлээний төмөр хайрцагаа аваад “пизпа минь” гээд хаалгаар шидтэл нөхрийн минь нүүрэнд оноод Төгсцогт нүүрээрээ цасан дээр уначихаад босч ирэхгүй байсан...” гэх мэдүүлэг. /хх-11/,
Гэрч Г.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ууганбаатар ах миний араас түлээний дөрвөлж авч шидтэл Төмөрцогт ах дундуур орж таараад түлээний дөрвөлж хайрцагт цохиулчихсан...” гэх мэдүүлэг. /хх-12/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №14061 дугаартай дүгнэлт:
Яллагдагч Г.У мэдүүлэхдээ: “...би Отгонбаатарыг зодох гэтэл Төгсцогт ах дундуур орж ирж салгаад байсан юм. Би түлээний Төмөр хайрцагийг аваад Отгонбаатар руу шидтэл Т ах дундуур орж ирээд нүүрэнд нь оночихсон...” гэх мэдүүлэг. /хх28-29/,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Г.У нь 2017 оны 11 дүгээр сарын 6-наас 7-нд шилжих шөнө 04 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайзын 06-70 тоотод төмөр хайрцаг шидэж, Д.Т-ыг оносны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Г.У-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.У нь учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, хохирогч гэм буруутай этгээдэдэд гомдолгүй, саналгүй гэж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн, шүүгдэгч Г.У нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн 1 ширхэг дөрвөлжин төмөр хайрцагийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Х овогт Г.У-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар Г.У-ыг 460 (дөрвөн зуун жар) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 (дөрвөн зуун жаран мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.У-т оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дөрвөлжин хайрцагийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, Г.У нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Г.У-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР