| Шүүх | Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүх Ариунболор |
| Хэргийн индекс | 114/2025/0021/З |
| Дугаар | 114/ШШ2025/0036 |
| Огноо | 2025-08-21 |
| Маргааны төрөл | Газар, |
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 114/ШШ2025/0036
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунболор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б овогтой Цгийн Ц******* /РД:/,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргад холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын 2022 оны дугаар захирамжийн биелэлтийг хангаж гахайн байрыг нүүлгэн шилжүүлэхэд шаардлагатай нөхөн олговор олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, 22,438,377 төгрөгийн нөхөх олговор олгох тухай захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах” тухай,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: “д туслах аж ахуйн суурьшлын бүсэд гарсан зардлыг нэг өрхөд хуваахад газрын суурь үнэлгээний анхны үнэ 12,000,000 төгрөг, цахилгааны зардалд 14,637,384 төгрөг, худаг гаргасан зардалд 2.380.67 төгрөг, нийт 29,018,071 төгрөгийг Ц.Ц*******оос гаргуулж, Дархан сумын Засаг даргын тамгын газрын 100190155001 тоот Төрийн сангийн дансанд олгуулах” тухай, индексийн 114/2025/0021/З дугаартай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Ц*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Од, хариуцагийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1 Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын 2022 оны дугаар захирамжийн биелэ лтийг хангаж, гахайн байрыг нүүлгэн шилжүүлэхэд шаардлагатай нөхөх олговор 22,438,377 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд,
1.2 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж “Дархан сумын Засаг даргын 2022 оны дугаар захирамжийн биелэлтийг хангаж гахайн байрыг нүүлгэн шилжүүлэхэд шаардлагатай нөхөх олговор олгохгүй байгаа нь хууль бус болохыг тогтоолгож, 22,438,377 төгрөгийн нөхөн олговор олгохыг хариуцагчид даалгах,
1.3 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр дахин нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж “Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын 2022 оны дугаар захирамжийн биелэлтийг хангаж, гахайн байрыг нүүлгэн шилжүүлэхэд шаардлагатай нөхөн олговор олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, 22,438,377 төгрөгийн нөхөх олговор олгох тухай захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах” гэж тодорхойлсон.
1.4 Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага: “Дархан-Уул аймгийн Орхон сум, 2 дугаар баг,лд туслах аж ахуйн суурьшлын бүсэд гарсан зардал газрын суурь үнэлгээний анхны үнэ 12,000,000 төгрөг, цахилгааны зардалд 14,637,384 төгрөг, худаг гаргасан зардалд 2.380.687 төгрөг, нийт 29,018,071 төгрөгийг Ц.Ц*******оос гаргуулж, Дархан сумын Засаг даргын тамгын газрын 100190155001 тоот Төрийн сангийн дансанд олгуулах” тухай.
Хоёр: Хэргийн үйл баримтын тухайд:
2.1. Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 14 дүгээр “Мал, туслах аж ахуй эрхлэхийг хориглох бүсийг тогтоох тухай” тогтоол гарч, уг тогтоолын 1 дэх заалтаар Дархан сумын мал, туслах аж ахуй эрхлэхийг хориглох бүсийг тогтоож, тогтоолын 2 дахь заалтаар Дархан сумын мал, туслах аж ахуй эрхлэхийг хориглосон бүсийн хил хязгаарын өөрчлөлтөд хамрагдах мал, туслах аж ахуйтай иргэдийг нүүлгэн шилжүүлэх болон бусад холбогдох арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг Дархан сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.
2.2. Уг тогтоолыг үндэслэн Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дугаар захирамж гарч, захирамжийн 1 дэх заалтаар “тус сумын 1, 2, 3, 5, 6, 7, 8, 15 дугаар багийн нутаг дэвсгэрт байгаа туслах аж ахуйг /гахай/, 5, 6, 7, 8, 15 дугаар багийн мал бүхий өрхүүдийг холбогдох хууль журмын дагуу “Эрчимжсэн мал аж ахуй”, “Туслах аж ахуй”-н суурьшлын бүсэд 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нүүлгэн шилжүүлэхээр шийдвэрлэжээ.
2.3. Нэхэмжлэгч Ц.Ц******* нь Дархан-Уул аймаг, Дархан сумын *******т*******ын 1-25 тоотод гахайн аж ахуй эрхэлдэг бөгөөд, тус сумын Засаг даргын дугаар “Мал, туслах аж ахуй эрхлэхийг хориглох бүсийг тогтоох тухай” захирамжаар уг бүсэд туслах аж ахуй эрхлэхийг хориглосон тул шийдвэрийг хүлээн зөвшөөрч, Дархан сумын Засаг дарга, Орхон сумын Засаг дарга нартай 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 04 дугаартай гэрээ болон 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 04 дугаартай “Хот суурин газрын гэр хорооллын бүсээс туслах аж ахуйг гаргахад хамтран ажиллах гурван талт гэрээ” тус тус байгуулжээ.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүхэд бичгээр гаргасан болон шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргаас 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр “Хориглосон бүсэд байгаа мал, туслах аж ахуйг нүүлгэн шилжүүлэх тухай” дугаар захирамж гарсан. Тус захирамжаар 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор миний амьдарч буй *******ийн нутаг дэвсгэрээс гахайн аж ахуйгаа “туслах аж ахуйн” суурьшлын бүс буюу Дархан-Уул аймгийн Орхон сумынл багийн задгай гэх газар шилжин оч хэмээн нутаг дэвсгэр заан нүүлгэн шилжүүлэхээр захирамжилсан захиргааны акт гаргасан.
Миний бие Дархан сумын т 2000 оноос хойш хувиараа “Шувуу, гахайн аж ахуй” эрхлэн явуулж байгаа иргэн. Тус шийдвэрийг иргэн миний хувьд хүндэтгэн хүлээн авч, хэдийгээр олон жилийн хүч хөдөлмөрөөр тохижуулж суурьшуулсан аж ахуйгаа нүүлгэх нь цаг зав, ажиллагаа, хүч хөдөлмөр хөрөнгө мөнгө ихээхэн зарцуулах хэдий ч сум, орон нутгийн удирдлагын гаргасан захирамж шийдвэрийг аль болох зөрчил маргаан үүсгэхгүйгээр биелүүлж гахайн аж ахуйгаа нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлэн, эхний ээлжинд гахайнуудаа шинэ туслах аж ахуйн бүс рүү нүүлгэсэн.
Харин гахайн аж ахуй эрхлэн явуулж буй хашаа, гахайн аж ахуйн байрны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдээ туслах аж ахуйн бүс рүү нүүлгэн зөөвөрлөхөд иргэн надаас их хэмжээний зардал гарах нөхцөл байдал үүсээд байгаа бөгөөд миний бие гахайн аж ахуйд зориулан бүтээн бий болгосон аж ахуй, байшин сав зэрэг хөрөнгүүдээ “туслах аж ахуйн” суурьшлын бүс рүү нүүлгэн шилжүүлснээр цаашид энэхүү аж ахуйгаа үргэлжлүүлэн эрхлэх Засаг даргын дугаар захирамжийг даган биелүүлэх боломж үүсэх юм. Гэтэл Засаг даргын дугаар захирамжид иргэдийг нүүлгэн шилжүүлэхээр шийдвэрлэсэн атлаа захирамжийн хэрэгжилтийг хангахад зайлшгүй шаардлагатай заалт буюу аж ахуйг нүүлгэн шилжүүүлэхтэй холбогдсон зардлыг хэрхэн шийдвэрлэх талаар огт дурдаж заагаагүй байх бөгөөд Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д “Төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дараах үе шатыг баримтална:”, 14.7.2.а-д “газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, эрх шилжүүлэлт, нэгж талбарын өөрчлөн зохион байгуулалт, нөхөх олговор, газраараа хувь нийлүүлэх, төслийн санхүүжилт, төсөл хэрэгжүүлэх арга хэмжээний болон газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчийг нүүлгэх, түр суурьшуулах асуудлыг бүрэн тусгасан төлөвлөгөө боловсруулах;”, 14.7.2.б-д “энэ хуулийн 14.7.2.а-д заасан төлөвлөгөөг газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчтэй зөвшилцөн, саналыг тусган эцэслэн боловсруулах;”, 14.7.2.в-д “аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга төсөл, төлөвлөгөөг хянаж, энэ хуулийн 14.7.1.г-д заасан шаардлагыг хангасан тохиолдолд төсөл хэрэгжүүлэх шийдвэр гаргах;” гэж Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөн олговор олгох журам”-ын 1.4-т “энэхүү журмыг төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцогч, газар, үл хөдлөх эд хөрөнгө өмлөгч эзэмшигч иргэн, хуулийн этгээд аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга болон төсөл хэрэжүүлэгч өмчийн төрөл, хэлбэр үл харгалзан дагаж мөрдөнө” гэж, мөн журмын 2.1-д “нөхөн олговрын хэлбэр, хэмжээг тогтооход хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4.1, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 5.1-д тус тус заасан зарчмыг баримтлахаас гадна газар, үл хөдлөх хөрөнгө өмчлөгч иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашиг, амьжиргаа, аж ахуйн үйл ажиллагааны нөхцөлийг өмнө байснаас дордуулахгүй байх зарчмыг баримтлана” гэж тус тус заасан байна.
Харин нөхөн олговрын үнэлгээний зүйлийг тодорхойлохдоо тус журмын 3.2-т “энэхүү журмын 3.1.3-т заасан газар чөлөөлөх зардалд газар, үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөх, газар дээрх байрилга байгууламжийг буулган шижлүүлэх болон газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх, эзэмших эрхийг шижлүүлж, улсын бүртгэлд бүтгүүлэхтэй холбогдон гарах зардал тус тус хамаарна” гэж заажээ.
Гэвч Засаг даргын дугаар захирамжид уг нөхөн олговрын талаар заагаагүй орхигдуулснаар уг төсөлд хамрагдсан иргэд энэхүү нүүлгэн шилжүүлэлтийн зардлыг өөрсдөө хариуцах болсон нь иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон үйлдэл болсон байна. Иргэн Ц.Ц******* миний бие өөрийн санаачилгаар гахайн аж ахуйгаа нүүлгэн шижлүүлэхтэй холбоотой хэр хэмжээний зардал гарах талаар мэргэжлийн төсөвчнөөр үнэлгээ гаргуулсан бөгөөд мэргэжлийн төсөвчин Ч.Рашаандаваагийн гаргасан төсвөөр нүүлгэн шилжүүлэлтийн зардал 22,438,377 төгрөг гарахаар тогтоосон бөгөөд энэхүү зардлыг шийдвэрлэн өгч Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дугаартай “Хориглосон бүсэд байгаа мал, туслах аж ахуйг нүүлгэн шилжүүлэх тухай” захирамжийнхаа хэрэгжилтийг бодитоор хангаж ажиллана уу хэмээн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргад гомдол гаргасан хэдий ч Дархан сумын Засаг дарга нь “элдэв төсөлд хамрагдуулж өгье, хөнгөлөлттэй зээлд хамрагдуулж өгье, Жайка зэрэг тодорхой төслүүдээс мөнгө орж ирэхээр шийдээд өгье” гэх мэт санал тулгаж, амлалт өгч, аргацааж явсаар бүтэн жилийн дараа буюу 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ******* тоот хариу мэдэгдлээр “Хотын төвөөс мал, туслах аж ахуйг гаргах шинэ суурьшлын бүс байгуулах ажлын хүрээнд хотын төвөөс мал, туслах аж ахуйгаа гаргасан өрх тус бүрт нүүлгэлтийн шатахууны зардалд 100.000 төгрөг зарцуулахаар төсөв батлагдсан тул таны нэхэмжилсэн зардлыг олгох боломжгүйг үүгээр мэдэгдэж байна” гэх утга бүхий гомдлын хариуг ирүүлсэн. Төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны гаргасан захирамжилсан шийдвэр буюу захиргааны акт нь биелэгдэх боломжтой байхын дээр, иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх учиргүй.
Гэтэл Засаг даргын дээрх дугаар захирамжид иргэдийн нүүлгэн шилжүүлэлтэд шаардагдах нөхөх олговрын талаар орхигдуулж, цаашлаад захирамжийн биелэлтийг хангах үүднээс иргэн надад нүүлгэн шилжүүлэлтийн зардал 22,438,377 төгрөгийг шийдвэрлэж өгөөгүйн улмаас иргэн Ц.Ц******* миний бие уг мөнгийг хувиасаа гаргаж чадаагүй учир шинэ суурьшлын бүсэд шилжүүлэн аваачсан гахайнуудаа байр, оромжоор хангаж чадалгүй эхнээс нь үхэж үрэгдүүлэн өмч хөрөнгөөр хохирсоор байна.
Нэхэмжлэгч миний бие тус нөхөн олговрын талаар иргэний журмаар нэхэмжилсэн боловч Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 135/ШШ2024/000 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 209/МА2024/00 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Монгол улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 001/ХТ2025/ дүгээр тогтоолоор “маргааны үйл баримтад хамаарах Засаг даргын захирамж болон түүн дээр үндэслэн хийгдсэн гурван талт гэрээ нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны үйл ажиллагаа байх бөгөөд зохигчийн хооронд үүссэн маргааныг иргэний хэргийн шүүх хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д нийцэхгүй бөгөөд, үүнийг захиргааны хэргийн харъяалан шийдвэрлэх маргаан гэж дүгнэв. Дээрх үндэслэлээр анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, Ц.Ц*******ийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргад холбогдох 22,438,377 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл, 29,018,071 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна” гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Иймд Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын 2022 оны дугаар захирамжийн биелэлтийг хангаж, гахайн байрыг нүүлгэн шилжүүлэхэд шаардлагатай нөхөх олговор олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, 22,438,377 төгрөгийн нөхөх олговор олгох тухай захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 14 дүгээр “Дархан сумын мал, туслах аж ахуй эрхлэхийг хориглосон бүсийн хил хязгаарын өөрчлөлтөд хамрагдах мал, туслах аж ахуйтай иргэдийг нүүлгэн шижлүүлэх болон бусад холбогдох арга хэмжээг зохион байгуулах тухай” тогтоолыг үндэслэн Дархан сумын Засаг даргын 2022 оны дугаар “Хориглосон бүсэд байгаа мал, туслах аж ахуйг нүүлгэн шилжүүлэх тухай” захирамж гарсан.
Дархан-Уул аймгийн Орхон сум,л 2 дугаар баг, ын нутаг дэвсгэрт Ц.Ц*******ийн нэр дээр 10.000 м.кв газар буюу 1 га газрыг гэрээгээр олгосон. Энэ нь 12 сая төгрөгийн үнэлгээтэй болж байна. Мөн эрчимжсэн, туслах аж ахуйн шинэ суурьшлын бүсийн гахайн аж ахуй эрхэлдэг иргэдийн гадна цахилгааны хангамжид Дархан сумын Засаг даргын Тамгын газраас 161.011.228 төгрөгийн хөрөнгө оруулж, мөн худаг гаргахад 26.178.564 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж тухайн иргэнийг аж ахуй эрхлэх нөхцлөөр хангаж өгсөн болно.
Иргэн Ц.Ц*******той хот суурин газрын гэр хорооллын бүсээс туслах аж ахуйг гаргахад хамтран ажиллах гурван талт гэрээний үндсэн нөхцөлийг тохиролцож байгуулсан. Тус гэрээний 4.2 дахь заалтад “А тал: Туслах аж ахуйгаа нүүлгэн шилжүүлэн байршуулах зардлыг өөрөө хариуцна” гэж заасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэж байна.” гэжээ.
3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 04 дугаартай Дархан сум, Орхон сум, иргэн Ц.Ц*******той гурвалсан гэрээ байгуулж 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор мал, туслах аж ахуйг хот суурин газрын гэр хорооллын бүсээс гаргах ёстой байсан боловч гаргаагүй.
Ц.Ц*******ид 10000 м.кв талбай бүхий газрыг туслах аж ахуй эрхлэх зориулалтаар олгосон. Гэрээний 4.2-т нүүлгэн шижлүүлэхтэй холбоотой зардлаас туслах аж ахуйг шилжүүлэн байршуулах зардлыг өөрөө хариуцна, нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой шатахууны зардалд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэхээр, мөн иргэн Ц.Ц******* 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор хот суурин газрын гэр хорооллын бүсээс тусах аж ахуйгаа гаргасан байхаар гэрээ байгуулсан боловч Ц.Ц******* “2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр багтаж нүүж гарна, уг гэрээг сунгаж өгнө үү” гэсэн өргөдлийн дагуу 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 04 дугаартай гэрээний дагуу 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн дотор нүүн гарахаар гэрээ байгуулсан.
Ц.Ц******* нь хот суурин газраас туслах аж ахуйгаа гаргах зориулалтаар төсөл бичиж Дархан-Уул аймгийн Орхон сум, 2 дугаар багтлд Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолбор бүхий 5000 м.кв талбай 5 жилийн хугацаатай Э-2004000266 дугаартай газар эзэмшүүлэхээр 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр авсан байна.
Тухайн үед авсан газар дээрээ туслах аж ахуйгаа одоог хүртэл гаргаагүй байгаа нь зөвхөн газар авах гэсэн санаа зорилготой гэж үзэж байна. Орхон сум, 2 дугаар багийн нутаг дэвсгэрлд туслах аж ахуйн суурьшлын бүсэд амьдрах таатай орчныг бүрдүүлж, газрын суурь үнэлгээний анхны үнэ 12.000.000 төгрөг бүхий 10.000 м.кв газар, цахилгааны зардал 14.637.384 төгрөг, шинээр гүний худаг гаргасан зардал 2.380.687 төгрөг буюу нийт 29.018.071 төгрөгийг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж өгсөн.
Иймд Ц.Ц*******ид туслах аж ахуйгаа гаргахад зориулж гурван талт гэрээгээр олгосон газрын зардал болох нийт 29,018,071 төгрөгийг нэхэмжилж байна.” гэжээ.
3.4. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан тайлбар, түүний үндэслэлдээ: “Хариуцагчийн зүгээс гаргасан “,лд туслах аж ахуйн суурьшлын бүсэд гаргасан зардлыг нэг өрхөд хуваахад газрын үнэ нь 12.000.000 төгрөг, цахилгааны зардал 14.637.384 төгрөг, худаг гаргасан зардал 2.380.687 төгрөг, нийт 29,018,071 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх дараах үндэслэлүүд тогтоогдож байна.
Миний бие Хүнс хөдөө аж ахуйн яамны харьяа, мал аж ахуйг дэмжих сангийн 2000 онд хэрэгжүүлсэн “Шувуу” төслийн дагуу айлуудыг шувуужуулах төсөлд хамрагдан одоогийн Дархан сум, *******,******* буюу тухайн үеийн тээвэрчдийн задгай гэх газарт айлууд суурьшаагүй, тог цахилгаан байхгүй, дэд бүтэц хөгжөөгүй газарт бууж, тухайн үед өөрөөсөө 63.000.000 төгрөгийн зардал гарган 450 м.кв газарт 9 шон буюу тулгуур модыг суурьлуулан 220в цахилгаан татуулж төслийг хэрэгжүүлсэн.
Гэтэл 2000 оны дунд үеэс эхлэн тухайн байршилд улсаас газар олгож эхэлсэн бөгөөд үүнийг дагаад айлууд олноор суурьшиж эхэлсэн. Үүний дараа ХХААЯамны хэрэгжүүлсэн 5 мэгж, 1 бодон олгох “гахай” төсөлд хамрагдан гахайн аж ахуй хэрэгжүүлж эхэлсэн. Тухайн аж ахуйгаа дэмжих зорилгоор 2011 онд ЖДҮ хөгжүүлэх газраас 15.000.000 төгрөгийн зээл авч гахайн төллөх өвлийн байр барьсан.
Эдгээр төсөл хөтөлбөрүүд нь улсаас хөдөө орон нутгийг хөгжүүлэх, ажлын байр бий болгох, иргэдийг шинээр аж ахуй эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой төслүүд байсан. Миний бие ч уг төслүүдэд амжилттай хамрагдаж, аж ахуйгаа амжилттай явуулж байсан. Тухайн хэрэгжиж байсан төслүүд нь тэдэн онд дуусна, тэдэн жил үргэлжилнэ гэсэн хугацаа заагаагүй. Гэтэл 2017 онд Зөрчлийн тухай хууль батлагдсанаас хойш манайхыг тойрч суурьшсан айлууд намайг тухайн бүсээс явуулахыг шаардаж, надад тухайн багийн удирдлага болон Дархан сумын удирдлагаас 2017, 2018, 2019 онуудад удаа дараа нүүхийг шаардаж, шахалт үзүүлж эхэлсэн.
Үүний дагуу багаас эхлээд аймаг хүртэл эрх бүхий хүмүүст өнөөдрийг хүртэл хийсэн ажлаа танилцуулаад, иргэд үнэхээр миний эрхэлж буй аж ахуй нэгжтэй зэрэгцэн амьдрах хүсэлгүй бол би олон хүний эрх ашгийг бодоод энэ газраас нүүе, гэхдээ та бүхэн надад нүүн очоод үйл ажиллагаагаа явуулах газар, нүүлгэлт, тээвэрлэлтийн асуудлыг шийдэж өгөөч гэсэн хүсэлтийг албан ёсоор бичгээр тавьж эхэлсэн. Гэтэл намайг нүүхийг шаардаж байсан баг болон Дархан сумын удирдлагууд миний уг хүсэлтэд ямар ч хариу өгөөгүй, Дархан сумын удирдлагууд танд олгох газар байхгүй гэсэн хариу хэлдэг байсан. Дархан-Уул аймгийн захиргаанд хүсэлт гаргах бүрт огт хариу өгөлгүй орхидог байсан.
Ингээд манай гэр бүл өөрсдөө арга буюу сайн дураараа нүүн суурьших газраа хайж эхэлсэн. Ингэж хайсны эцэст Дархан-Уул аймгийн Орхон сумынл баг, ын задгай гэх газарт байрлах 7000 м.кв талбайтай өвөлжөөний газрыг П******* овогтой Б******* гэх хүнээс 10.000.000 төгрөгөөр 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр миний хүү Ц.******* өөрийн нэр дээр худалдан авсан. Тухайн үед бичиг баримт нь бэлэн болсон 2000 м.кв газрыг нэр дээрээ шилжүүлэн авсан бөгөөд 5000 м.кв газар нь бичиг баримтгүй байсан.
Тухайн үед бүхий л зүйл миний хүү Ц.*******ын нэр дээр байсан. Хүү минь өөрт ногдох гахай шувуугаа тусад нь авч, тухайн газарт амьдарч байгаад 2019 оны 12 сард гадагшаа явах болсон. Бид худалдан авсан өвөлжөөний газраа засан сайжруулж, гүний худаг ухан гаргаж, 220в нарны эрчим хүчний төхөөрөмж суурьлуулсан. Бид 2019, 2020 онд ус болон цахилгааны асуудлаа өөрсдийн хөрөнгөөр шийдээд 2020 оны 05 дугаар сард Дархан сумын *******т байрлах гахайн аж ахуйгаа дийлэнх хувийг тухайн бүсрүү нүүлгэсэн.
2020 оны 05 дугаар сард өмнө нь авсан байсан 7000 м.кв талбайтай газрын үлдэгдэл 5000 м.кв газрыг өөрийн нэр дээр болгож авсан. Тухайн үед хүү маань гадаадад байсан тул хүүгээ 2021 онд ирэх үед өөрийн нэр дээр авсан байсан газрыг жинхэнэ эзэн болох хүүдээ 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 0803 дугаар гэрээгээр шилжүүлсэн.
2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Дархан сумын Засаг даргын дугаар захирамж гарсан. Уг захирамжаар Дархан сумын 1, 2, 3, дугаар багийн зөвхөн гахайн аж ахуй эрхэлдэг иргэдийг Дархан сумаас гаргах тухай байсан бөгөөд надад хандан Дархан сум, Орхон сум, өөртэй чинь гурвалсан гэрээ байгуулна, танай хүүхдийн эзэмшлийн өвөлжөө байгаа газрын ойр орчимд Дархан сумаас нүүсэн гахайн аж ахуй эрхэлдэг иргэдийг шилжүүлэн суурьшуулна, гэхдээ нүүх зардлаа өөрсдөө хариуцна гэсэн.
Би тухайн захирамжийг гардан аваад төрийн бодлогыг дэмжиж байх боловч нүүлгэн шилжүүлэлтийн зардлыг төрөөс гаргахгүй гэдэг нь иргэдийг хохироож байна гээд, үнэлгээчнээр үнэлүүлсэн нүүлгэлтийн зардал 22,438,377 төгрөгийн үнэлгээг хавсаргаж, 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр өргөдөл гаргаж, өөрийн биеэр сумын Засаг даргад гардуулан өгсөн. Гэтэл сумын удирдлагаас таны нүүлгэлтийн зардлыг шийдэж өгнө, та эхлээд гэрээгээ байгуулчих гэсэн. Хурал зөвлөгөөн болж, 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гурвалсан гэрээ байгуулах хурал болох үед “нүүхийг хүлээн зөвшөөрч байна, анхнаасаа нүүнэ гэж зөвшөөрч байсан ч олон жилийн хүч хөдөлмөрөөрөө өдий зэрэгтээ босгосон аж ахуйгаа хэрхэн яаж, ямар зардлаар нүүлгэх вэ, хэн шийдэж өгөх вэ” гэхэд Сумын удирдлагаас бид зөвхөн газар өгнө, та яаж нүүхээ өөрсдөө зохицуул, бидэнд хамаагүй гэх утгатай зүйл ярьсан тул иргэд болон удирдлагууд санал зөрөлдсөн. 2022 оны 12 сард манай энхэрийн бие муудан улмаар хагалгаанд орж, хүнд нөхцөл үүссэн тул би ын задгай гах газраас гахайнуудаа зөөн Дархан суманд буцааж авч ирсэн.
Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа Дархан сумын удирдлагууд надтай уулзан нүүлгэх ажилд шаардлагатай 22 сая төгрөгийн талыг өгье, гурван талт гэрээний хугацаа дуусч байгаа учир гэрээгээ сунгаад мөнгөө аваарай гэсэн. Итгээд гарын үсэг зурсан боловч сумаас мөн л таны үнэлгээ асуудалтай юм байна гэх шалтгаанаар нүүлгэлтийн зардлыг гаргаж өгөхөөс татгалзсан.
Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлдээ гаргасан газрыг аваагүй, нүүн очоогүй, цахилгаан татуулаагүй, тухайн зүйлс надад бодитоор зориулагдаагүй. Би энэ “хориглосон бүс тогтоож, нүүхийг шаардах” нөхцөл байдал үүсэхээс өмнө тухайн газарт өөрийн гэсэн өвөлжөөтэй, худаг, цахилгаанаа өөрөө татчихсан байсан.
Дархан сумаас төсөл хэрэгжүүлж байна гэх нэрээр манай гэр бүлийн эзэмшлийн өвөлжөөний газрыг тойруулан айл буулгаад, эргээд надаас уугаагүй ус, хэрэглээгүй тог, цахилгааны мөнгийг нэхэмжилж байна. Би өнөөдрийг хүртэл улсаас хэрэгжүүлсэн бодлогыг идэвхитэй дэмжиж хамтран ажиллаж ирсэн, Засаг дарга нар солигдох болгондоо бие биенийхээ хийсэн бүтээснийг үгүйсгэж, хөдөлмөрч иргэдийг хохироож байгаад гомдолтой байна.
Дархан сумын Засаг дарга нь Дархан-Уул аймгийг хот болох урьдчилсан бэлтгэлээ хангаж байгаа тул мал бүхий иргэдийг хотоос гаргаж байгаа гэсэн атлаа миний амьдарч буй 1, 2, 3 дугаар багт л гэхэд 260 орчим таван хошуу мал тэжээдэг айл өрхүүд байна. Сумаас жинхэнэ малчин өрхүүдээ гаргахгүй атлаа гахай шувууны аж ахуй эрхэлдэг иргэдийг ялгаварлан гадуурхаж хөөж тууж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй газрын үнэ, цахилгааны зардал зэрэг нь нэхэмжлэгчид хамааралгүй. Тухайн гурвалсан гэх гэрээнд Орхон сумаас бидэнд газар олгоно гэсэн болохоос биш гэрчилгээ өгсөн зүйл байхгүй. Мөн гурвалсан гэрээг 49 айлтай байгуулсан боловч Дархан сумын удирдлагуудын шахалтаар уг газарт нүүн очсон 10 айлд тог цахилгаан, худаг усны зардлыг хувааж, нэхэмжилж байгаа нь шударга бус юм.
Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэл, хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгчээс Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргад холбогдуулан “Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын 2022 оны дугаар захирамжийн биелэлтийг хангаж гахайн байрыг нүүлгэн шилжүүлэхэд шаардлагатай нөхөн олговор олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, 22,438,377 төгрөгийн нөхөх олговор олгох тухай захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Дархан-Уул аймгийн Орхон сум, 2 дугаар баг,лд туслах аж ахуйн суурьшлын бүсэд гарсан зардлыг нэг өрхөд хуваахад газрын суурь үнэлгээний анхны үнэ 12,000,000 төгрөг, цахилгааны зардалд 14,637,384 төгрөг, худаг гаргасан зардалд 2.380.67 төгрөг, нийт 29,018,071 төгрөгийг Ц.Ц*******оос гаргуулж, Дархан сумын Засаг даргын тамгын газрын 100190155001 тоот Төрийн сангийн дансанд олгуулах” сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан.
3. Шүүхийн зүгээс Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр “Хориглосон бүсэд байгаа мал, туслах аж ахуйг нүүлгэн шилжүүлэх тухай” дугаар захирамж хуульд нийцсэн эсэх, нүүлгэн шилжүүлэхэд шаардлагатай нөхөх олговор олгохтой холбоотой энэхүү маргаанд Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль болон Хот суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журамыг хэрэглэх эсэх, хариуцагч хууль бус “эс үйлдэхүй” гаргасан, шаардагдах захиргааны актыг гаргахыг хариуцагчид даалгаж” шийдвэрлэх хууль зүйн үндэслэл байгаа эсэх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 29,018,071 төгрөгийг Ц.Ц******* төлөх эсэх зэрэг асуудалд дүгнэлт өгөх шаардлагатай юм.
4. Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр “Хориглосон бүсэд байгаа мал, туслах аж ахуйг нүүлгэн шилжүүлэх тухай” дугаар захирамж хуульд нийцсэн эсэх тухай:
4.1. Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 14 дүгээр “Мал, туслах аж ахуй эрхлэхийг хориглох бүсийг тогтоох тухай” тогтоол гарч, уг тогтоолын 1 дэх заалтаар Дархан сумын мал, туслах аж ахуй эрхлэхийг хориглох бүсийг тогтоож, тогтоолын 2 дахь заалтаар Дархан сумын мал, туслах аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд байрлах мал, туслах аж ахуйтай иргэдийг нүүлгэн шилжүүлэх болон бусад холбогдох арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг Дархан сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.
4.2. Уг тогтоолыг үндэслэн Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг дарга нь 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дугаар “Хориглосон бүсэд байгаа мал, туслах аж ахуйг нүүлгэн шилжүүлэх тухай” захирамж гаргаж, уг захирамжийн 1 дэх заалтаар “тус сумын 1, 2, 3, 5, 6, 7, 8, 15 дугаар багийн нутаг дэвсгэгт байгаа туслах аж ахуйг /гахай/, 5, 6, 7, 8, 15 дугаар багийн мал бүхий өрхүүдийг холбогдох хууль журмын дагуу “Эрчимжсэн мал аж ахуй”, “Туслах аж ахуй”-н суурьшлын бүсэд 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нүүлгэн шилжүүлэхээр шийдвэрлэжээ.
4.3. Нэхэмжлэгч Ц.Ц******* нь Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 14 дүгээр “Мал, туслах аж ахуй эрхлэхийг хориглох бүсийг тогтоох тухай” тогтоол болон Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дугаар “Хориглосон бүсэд байгаа мал, туслах аж ахуйг нүүлгэн шилжүүлэх тухай” захирамжийн хууль зүйн үндэслэлтэй огт маргадаггүй бөгөөд, уг Дархан сумын Засаг даргын захирамжийг хүлээн зөвшөөрч, Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг дарга болон Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг дарга нартай 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 04 дугаартай, 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 04 дугаартай “Хот суурин газрын гэр хорооллын бүсээс туслах аж ахуйг гаргахад хамтран ажиллах” гурван талт гэрээ тус тус байгуулжээ.
4.4. Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг дарга нь 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дугаар захирамжийг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэсвгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.23, 66 дугаар зүйлийн 66.1, Хот байгуулалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 14 дүгээр зүйлийн 14.5, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 99 дүгээр тогтоол, Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчийн 2016 оны 10 дугаар тогтоол, Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэл болгожээ.
4.5. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэсвгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Сумын Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 59.1.23-т “хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.”, Хот байгуулалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Хот, тосгоны нутаг дэвсгэрт дараахь бүсчлэлийг хот байгуулалтын норм ба дүрэм, журмын дагуу төлөвлөж тогтооно:”, 13.1.5-д “хөдөө аж ахуйн бүс;”, 14 дүгээр зүйлийн 14.5-д “Хөдөө аж ахуйн бүсэд газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй эрхлэх газар, хөдөө аж ахуйн чиглэлийн барилга байгууламж байрлах, хадлангийн зориулалтаар ашиглах нутаг дэвсгэрийг төлөвлөнө.” гэж тус тус заасан бөгөөд Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг дарга нь Дархан сумын харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд эрчимжсэн мал аж ахуй эрхлэх газрыг төлөвлөх бүрэн эрхтэй байхаар хуульчилсан байх бөгөөд, сумын Засаг дарга өөрт хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд тус захирамжийг гаргасан буюу, уг захирамж хуульд нийцсэн байна.
5. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль болон Хот суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журмыг энэхүү захиргааны маргаанд хэрэглэх эсэх тухайд:
5.1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “... Дархан сумын Засаг дарга нь 2022 оны дугаар захирамждаа аж ахуйг нүүлгэн шилжүүлэхтэй холбогдсон зардлыг хэрхэн шийдвэрлэх талаар огт дурдаж заагаагүй нь миний эрх ашгийг хөндсөн..., нүүлгэн шилжүүлэлтийн зардал, нөхөх олговрыг Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль болон Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөн олговор олгох журамд заасны дагуу шийдэж өгөх ёстой...” гэж маргадаг.
5.2. Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын 2022 оны дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Дархан сумын Засаг дарга, Орхон сумын Засаг дарга болон нэхэмжлэгч Ц.Ц******* нар 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 04 дугаартай гэрээ болон 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 04 дугаартай “Хот суурин газрын гэр хорооллын бүсээс туслах аж ахуйг гаргахад хамтран ажиллах гурван талт гэрээ”-г тус тус байгуулж, уг гэрээний 4 дүгээр зүйлд “Гэрээний үндсэн нөхцөл”-ийг харилцан тохиролцсон байх бөгөөд, гэрээний 3.1-д “Гэрээний хугацаа 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болно”, 3.2-т “Гэрээний хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар талууд харилцан тохиролцож нэг удаа сунгаж болно”, 4.2-т “Эрчимжсэн мал, аж ахуйн шинэ суурьшлын бүсэд байрлах газрын мэдээлэл, Байршил: Орхон сум,л 2 дугаар баг, , талбайн хэмжээ 10.000 м.кв, зориулалт “Туслах аж ахуй эрхлэх”, “Нүүлгэн шилжүүлэхтэй холбогдон гарах зардлыг талууд дор дурдсанаар харилцан тохиролцов”, “А тал: Туслах аж ахуйгаа нүүлгэн байршуулах зардлыг өөрөө хариуцна”, “Б тал: нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой шатахууны зардалд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх”, 4.3-т шилжин суурьших хугацаа 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр” гэж тусгасан байна.
5.3. Энэхүү гэрээгээр Дархан сумын болон Орхон сумын Засаг дарга нар нь Орхон сум,л 2 дугаар баг, гэх газарт 10.000 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар эзэмшүүлэх, мөн нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой шатахууны зардалд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэхээр, нөгөө талаас нэхэмжлэгч Ц.Ц******* нь гэрээнд заасан хугацаанд туслах аж ахуйгаа уг газарт шилжүүлэх, мөн нүүлгэн байршуулах зардлаа өөрөө хариуцахаар харилцан тохиролцсон төдийгүй Дархан сумын болон Орхон сумын Засаг дарга нар нь Орхон сум,л 2 дугаар баг, гэх газарт 10.000 м.кв талбай бүхий газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэхээр “Батламж” олгожээ.
5.4. Нэхэмжлэгч нь хариуцагчаас олгосон батламжийн дагуу уг газрыг хашаалж, тэмдэглэгээ хийсэн байх боловч “нүүлгэн шилжүүлэх зардал байхгүй” гэх шалтгаанаар туслах аж ахуйгаа нүүлгэн байршуулаагүй болох нь талуудын тайлбар болон 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр тус шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэг , үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан фото зургуудаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь уг гэрээнд заасан “гэр хорооллын бүсээс туслах аж ахуйгаа нүүлгэн шилжүүлэх” үүргээ биелүүлээгүй байна гэж шүүх дүгнэлээ.
5.5. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь иргэдийн эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд хот, суурин газрын барилгажсан хэсэг, нийтийн эдэлбэрийн газрыг дахин төлөвлөн байгуулах, ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих, гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах, дахин төлөвлөн барилгажуулахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.”, 4.1.10-д “"хот, суурин газрыг дахин хөгжүүлэх" гэж архитектур, хот байгуулалт, төлөвлөлт, барилга байгууламжид тавигдах шаардлагад нийцүүлэн хот, суурин газрын барилгажсан хэсэг, нийтийн эдэлбэрийн газрыг дахин төлөвлөн байгуулах, ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих, гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах, дахин төлөвлөн барилгажуулах цогцолбор үйл ажиллагааг;”, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 222 дугаар тогтоолоор батлагдсан “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх, үйл ажиллагааны нөхөх олговор олгох журам”-ын 1.1-д “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төсөл (цаашид “төсөл” гэх) хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч иргэн, хуулийн этгээдэд олгох нөхөх олговрын хэлбэр, хэмжээг тогтоох, олгохтой холбоотой харилцааг энэхүү журмаар зохицуулна.”, 1.2-т “Төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь эрх ашиг нь хөндөгдөж буй газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч иргэн, хуулийн этгээдэд энэхүү журмын 3.1-д заасан нөхөх олговрын үнэлгээний зүйлийг урьдчилан тохиролцож, үнэлсний үндсэн дээр олгох төлбөрийг нөхөх олговор (цаашид “нөхөх олговор” гэх) гэж ойлгоно.” гэж тус тус заасан байх бөгөөд энэхүү хууль, түүнд нийцүүлэн гаргасан журмын зорилго нь хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагаатай холбогдон үүсэх харилцаа буюу дахин төлөвлөлтөд орж буй газар, түүн дээрх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч иргэн, хуулийн этгээдэд нөхөх олговор олгохтой холбоотой асуудлыг зохицуулахаар байна.
5.6. Нэхэмжлэгч нь Дархан-Уул аймгийн Дархан сумын *******,*******ын 1-25 тоотод байрлах, нэгж талбарын газрыг Дархан-Уул аймгийн Засаг даргын 2008 оны 6 дугаар захирамж -аар, “Гэр бүлийн хэрэгцээ”-ний зориулалтаар өмчилж авсан бөгөөд уг газартаа амьдрахаас гадна туслах аж ахуй /гахай/ эрхэлдэг байна.
5.7. Нэхэмжлэгчийн уг өмчлөлийн газар нь туслах аж ахуйн суурьшлын бүс биш гэр хорооллын суурьшлын бүс байх бөгөөд Ц.Ц******* нь “гэр бүлийн хэрэгцээний зориулалтын газар дээрээ гахайн аж ахуй эрхэлж байгаа нь ойр орчмын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байгааг холбогдох захиргааны байгууллагууд тогтоож , нэхэмжлэгч Ц.Ц*******ид Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ******* дүгээр “Хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах тухай” шаардлага өгч, уг шаардлагаар ариутгал, цэвэрлэгээг хийх, өрхийн гахайн аж ахуйг төв суурин, оршин суугчдын бүсээс гаргахыг шаарджээ.
5.8. Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын 2022 оны дугаар захирамж нь Ц.Ц*******ийг амьдарч буй өмчлөлийн газраасаа нүүх, уг газрыг чөлөөлөхийг бус, харин Дархан-Уул аймгийн Дархан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан Мал, туслах аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд байгаа туслах аж ахуй /гахай/-г гэр хорооллын суурьшлын бусээс нүүлгэн шилжүүлэх ажиллагаатай холбоотой асуудлыг зохицуулсан байна.
5.9. Энэ нь дахин төлөвлөх үйл ажиллагаанд хамааралгүй буюу гэр хорооллын бүсээс туслах аж ахуйг нүүлгэн шилжүүлэх асуудал нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль болон Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 222 дугаар тогтоолоор батлагдсан “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх, үйл ажиллагааны нөхөх олговор олгох журам”-аар зохицуулагдахгүй тул нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан “... Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журам”-д заасны дагуу нүүлгэн шилжүүлэхэд шаардлагатай нөхөх олговрыг өгөх ёстой..., Дархан сумын Засаг дарга нь 2022 оны дугаар захирамждаа нөхөх олговор олгох асуудлыг тусгаагүй миний эрх, хууль ёсны ашиг сонхирлыг зөрчсөн...” гэж маргаж буй нь үндэслэлгүй буюу нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэлээ.
5.10. Мөн Дархан сумын Засаг даргын 2022 оны дугаар захирамжаар хориглосон бүсэд байгаа мал, туслах аж ахуйг “Эрчимжсэн мал аж ахуйн” болон “Туслах аж ахуйн” бүсэд нүүлгэн шилжүүлэх ажлыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд, уг захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Туслах аж ахуйн” шинэ суурьшлын бүс бий болгож, уг бүсэд иргэдийг гахайн аж ахуйгаа эрхлэх боломж нөхцөлийг бүрдүүлж, дэд бүтэц, тог цахилгааны асуудлыг шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгч Ц.Ц*******ид уг бүсэд аж ахуй эрхлэх зориулалтаар 10.000 м.кв газрыг эзэмшүүлэхээ /гахайн аж ахуйгаа уг газарт эрхэлж эхэлсэн нөхцөлд/ илэрхийлж “Батламж” олгосон байх бөгөөд шатахууны зардалд 100.000 төгрөгийн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байгаа нь Захиргааны байгууллагаас иргэдийг ажил хөдөлмөр, аж ахуй эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлсэн байна гэж үзэхээр байна.
5.11. Нэхэмжлэгч Ц.Ц******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “... захирамжийнхаа хэрэгжилтийг бодитоор хангаж ажиллана уу хэмээн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргад гомдол гаргасан ..., 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ******* тоот хариу мэдэгдлээр “... таны нэхэмжилсэн зардлыг олгох боломжгүйг үүгээр мэдэгдэж байна” гэх утга бүхий гомдлын хариуг ирүүлсэн...” гэжээ.
6. Хариуцагч хууль бус “эс үйлдэхүй” гаргасан, шаардагдах захиргааны акт гаргахыг хариуцагчид “даалгаж” шийдвэрлэх хууль зүйн үндэслэл байгаа эсэх тухайд:
6.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1, 3.1.3, 52 дугаар зүйлийн 52.5, 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.4-т тус тус зааснаар захиргааны хэргийн шүүх нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах бөгөөд “эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах” шаардлагын зорилго нь захиргааны акт гаргуулахад орших бөгөөд захиргааны хууль бус “эс үйлдэхүй” нь хүн, хуулийн этгээдийн гаргасан өргөдөл, хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан захиргааны идэвхигүй үйлдлээс гадна, өргөдөл хүсэлтийг “шийдвэрлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан шийдвэр” мөн хамаарна.
6.2. Мөн түүнчлэн Иргэдээс Төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1-д “Монгол Улсын иргэн дангаар буюу хамтарч төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах эрхтэй.”, 16 дугаар зүйлийн 1-д “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ.” гэж тус тус зааснаар иргэдээс аливаа асуудлаар төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах эрхтэй бөгөөд уг гомдлыг харьяалан шийдвэрлэх байгууллага, албан тушаалтан нь хуульд заасан хугацаанд өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэж, хариу өгөх үүрэгтэй.
6.3. Нэхэмжлэгчээс 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр “нүүлгэн шилжүүлэлтийн зардал 22,438,377 төгрөг гаргуулах тухай” асуудлаар Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргад хандсан байх бөгөөд Дархан сумын Засаг даргаас 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ******* дугаар албан бичгээр “... нүүлгэлтийн шатахууны зардалд 100.000 төгрөг зарцуулахаар төсөв батлагдсан...” гэх хариу өгчээ.
6.4. Энэ нь Ц.Ц*******оос 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр гаргасан өргөдлийг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1, 16 дугаар зүйлийн 1-д зааснаар шийдвэрлэж, Дархан сумын Засаг дарга 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ******* тоот албан бичгээр хариу өгсөн байх бөгөөд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн гаргасан өргөдлийг шийдвэрлээгүй орхигдуулсан “эс үйлдэхүй” гаргасан эсхүл “өргөдөл хүсэлтийг шийдвэрлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан” гэж үзэхээргүй байна.
6.5. Иймд хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан “Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын 2022 оны дугаар захирамжийн биелэлтийг хангаж гахайн байрыг нүүлгэн шилжүүлэхэд шаардлагатай нөхөн олговор олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, 22,438,377 төгрөгийн нөхөх олговор олгох тухай захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
6.6. Мөн түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1, 3.1.3, 52 дугаар зүйлийн 52.5, 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.4-т тус тус зааснаар захиргааны хэргийн шүүх нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах бөгөөд энэхүү маргааны хувьд нэхэмжлэгч нь “үнэлгээ хийлгэх, төсөв боловсруулах” байдлаар ирээдүйд бий болох зардлын тооцоог урьдчилан гаргаж, үүнийгээ нэхэмжилж байгаа нь нэхэмжлэгчид бодит хохирол учраагүй байгаа буюу “нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн” гэж үзэхээргүй байгааг дурдах нь зүйтэй.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Дархан-Уул аймгийн Орхон сум, 2 дугаар баг,лд туслах аж ахуйн суурьшлын бүсэд гарсан зардлыг нэг өрхөд хуваахад газрын суурь үнэлгээний анхны үнэ 12,000,000 төгрөг, цахилгааны зардалд 14,637,384 төгрөг, худаг гаргасан зардалд 2.380.67 төгрөг, нийт 29,018,071 төгрөгийг Ц.Ц*******оос гаргуулж, Дархан сумын Засаг даргын тамгын газрын 100190155001 тоот Төрийн сангийн дансанд олгуулах” сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
7.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “...Орхон сум 2 дугаар багийн нутаг дэвсгэрлд туслах аж ахуйн суурьшлын бүсэд амьдрах таатай орчныг бүрдүүлж 12,000,000 төгрөгийн суурь үнэлгээ бүхий 10,000 м.кв газар өгөхөөр зааж, 14,637,384 төгрөгийн зардлаар цахилгаан татаж, 2,380,687 төгрөгийн зардлаар шинээр гүний худаг гаргаж нийт 29,018,071 төгрөгийг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж өгсөн. Гэтэл уг гэрээнд зааснаар туслах аж ахуйгаа хот суурин газраас гаргаагүй тул туслах аж ахуйгаа гаргахад нь зориулж гурван талт гэрээгээр олгосон газарт хийж өгсөн хөрөнгө оруулалтын зардал болох нийт 29,018,071 төгрөгийг Ц.Ц******* төлөх ёстой...” гэж маргадаг бөгөөд нэхэмжлэгчээс “... Дархан аймгийн Орхон сумынл баг, Ноён хонгорын задгай гэх газарт хариуцагчийн зааж өгсөн 10.000 м.кв газраас өөр газарт 7000 м.кв талбайтай өвөлжөөний газартай. Уг газрыг П.Б******* гэх хүнээс 10.000.000 төгрөгөөр 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр миний хүү Ц.******* өөрийн нэр дээр худалдан авсан..., уг худалдан авсан өвөлжөөний газраа 2019, 2020 онд засан сайжруулж, гүний худаг ухан гаргаж, 220в нарны эрчим хүчний төхөөрөмж суурьлуулж ус болон цахилгааны асуудлаа өөрсдийн хөрөнгөөр шийдсэн..., хариуцагчаас 10.000 м.кв газрыг зааж өгсөн боловч, албан ёсоор эзэмшүүлсэн шийдвэр гараагүй.., бид нүүн очоогүй, цахилгаан татуулаагүй, тухайн зүйлс надад бодитоор зориулагдаагүй...” гэж тус тус маргадаг.
7.2. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 35.1.11-д “орон нутгийн өмчийн зүйлсийн өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх;,”, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 3 дугаар зүйл “Төрийн өмч нь төрийн нийтийн зориулалттай өмч, төрийн өөрийн өмчөөс бүрдэнэ...,” 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн өөрийн өмчид энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад төр эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж болох дараахь эд хөрөнгө хамаарна:”, 1 дэх хэсгийн 1 дэх заалт “Төрийн байгууллага, албан газарт эзэмшүүлсэн эд хөрөнгө;”, 77 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна.”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Орон нутгийн өмчид хамаарах үндсэн хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх, барьцаалах, шинээр олж авах асуудлыг гагцхүү иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний хуралдааны чөлөөт цагт Хурлын дарга шийдвэрлэнэ.” гэж тус тус заасан байна.
7.3. Энэхүү зохицуулалтаар Орон нутгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн эд хөрөнгө нь орон нутгийн өмчид хамаарах бөгөөд орон нутгийн өмчийг хүн амаа төлөөлөх өмчлөгч нь Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал байхаар хуульчилжээ.
7.4. Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөлөөгчдийн хурлын 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 14 дүгээр тогтоолоор тус тогтоолын хавсралтын 7 дахь хэсэгт “Эрчимжсэн туслах аж ахуйн суурьшлын бүсийн дэд бүтэц татах” Багц-2, худаг гаргах /Орхон сум,л баг/ нийт 26,187,564 төгрөгийн дүн бүхий /худгийн барилга, гүний насос, цахилгаан үүсгүүр гэх мэт/ эд хөрөнгийг Орхон сумын Засаг даргын Тамгын газрын өмчид, мөн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 66 дугаар тогтоолоор, уг тогтоолын хавсралтын 33 дахь хэсэгт “гахайн аж ахуйн гадна цахилгаан хангамж” бүхий 161,011,228 төгрөгийн үнэ бүхий /трансматор, бетон шон, кабель, төмөр хашаа зэрэг/ эд хөрөнгийг Дархан сумын Засаг даргын Тамгын газрын өмчөөр бүртгэжээ.
7.5. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 182 дугаар тогтоолоор газрын суурь үнийг тогтоож, “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалттай газрын 1 га талбайг 12.000.000 төгрөгөөр үнэлжээ.
7.6. Дархан сумын болон Орхон сумын Засаг дарга нар нь нэхэмжлэгч Ц.Ц*******той 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 04 дугаартай гэрээ, 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 04 дугаартай “Хот суурин газрын гэр хорооллын бүсээс туслах аж ахуйг гаргахад хамтран ажиллах гурван талт гэрээ” байгуулж, уг гэрээгээр Дархан сумын болон Орхон сумын Засаг дарга нар нь нэхэмжлэгчид Дархан-Уул аймгийн Орхон сум,л 2 дугаар баг гэх газарт 10.000 м.кв газрыг үнэ төлбөргүйгээр эзэмшүүлж, нүүлгэн шилжүүлэх шатахууны зардалд дэмжлэг үзүүлэх, нөгөө талаас нэхэмжлэгч нь 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр туслах аж ахуйгаа гэр хорооллын суурьшлын бүсээс нүүлгэх, нүүлгэхтэй холбоотой зардлыг өөрөө хариуцахаар харилцан тохиролцсон байна.
7.7. Хариуцагчийн итгэмжлэгсдэн төлөөлөгч нь “нэхэмжлэгчийг байршуулахаар зааж өгсөн Орхон сум,л 2 дугаар баг, ын задгайд байрах 10.000 м.кв газрын суурь үнэлгээний анхны үнэ 12.000.000 төгрөг, цахилгаан, дэд бүтэц, худаг гаргах ажилд зарцуулсан зардал...” зэргийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шаардаж байх бөгөөд дээрх сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан газар нь Орхон сумын эзэмшил газар бөгөөд “Эрчимжсэн туслах аж ахуйн суурьшлын бүсийн дэд бүтэц бүхий /худгийн барилга, гүний насос, цахилгаан үүсгүүр/ хөрөнгө нь Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөлөөгчдийн хурлын 2022 оны 14 дүгээр тогтоолоор Орхон сумын Засаг даргын өмчид бүртгэсэн буюу уг хөрөнгүүдийн шаардах эрх Орхон сумын Засаг даргад байх хэдий ч, энэхүү маргаан нь Дархан сумын Засаг дарга, Орхон сумын Засаг дарга, болон иргэн Ц.Ц******* нарын хооронд байгуулсан 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 04 дугаартай гэрээ, 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 04 дугаартай “Хот суурин газрын гэр хорооллын бүсээс туслах аж ахуйг гаргахад хамтран ажиллах гурван талт гэрээ”-ний үүрэгтэй холбоотойгоор үүссэн маргаан тул уг гэрээний 1 тал болох Дархан сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг гэрээний үүрэгтэй холбоотой асуудлаар нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзсэн болно.
7.8. Аймаг, орон нутгийн Захиргааны эрх бүхий байгууллагаас “Туслах аж ахуйн” суурьшлын бүсийг шинээр бий болгож, уг суурьшлын бүсэд иргэн, аж ахуй нэгжийг суурьшуулах, иргэдийн амьдрах, аж ахуйгаа эрхлэх анхдагч хэрэгцээ болох тог, цахилгаан, усны эх үүсвэрийг шийдэх, иргэдийн амьдрах, аж ахуйгаа эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг ажлыг улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэх нь захиргааны байгууллагын үүрэг бөгөөд уг үүргийнхээ хүрээнд бүтээн байгуулж бий болгосон, орон нутгийн эд хөрөнгөд бүртгэсэн өмчийн төлбөрийг “гэрээнд заасан хугацаанд нүүн суурьшаагүй гэх үндэслэлээр” иргэнээс гаргуулахаар шаардаж буй нь үндэслэлгүй байх бөгөөд хариуцагийн итгэмжлгэдсэн төлөөлөгчийн “... гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул ... нийт 29.018.071 төгрөгийг нэхэмжлэгч төлөх ёстой..” гэх тайлбар үндэслэлгүй байна.
7.9. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Дархан-Уул аймгийн Орхон сум, 2 дугаар баг,лд туслах аж ахуйн суурьшлын бүсэд гарсан зардлыг нэг өрхөд хуваахад газрын суурь үнэлгээний анхны үнэ 12,000,000 төгрөг, цахилгааны зардалд 14,637,384 төгрөг, худаг гаргасан зардалд 2.380.67 төгрөг, нийт 29,018,071 төгрөгийг Ц.Ц*******оос гаргуулж, Дархан сумын Засаг даргын тамгын газрын 100190155001 тоот Төрийн сангийн дансанд олгуулах” сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1, 16 дугаар зүйлийн 1, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.1.10, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1, 3.1.3-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Ц*******ийн “Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын 2022 оны дугаар захирамжийн биелэлтийг хангаж гахайн байрыг нүүлгэн шилжүүлэхэд шаардлагатай нөхөн олговор олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, 22,438,377 төгрөгийн нөхөх олговор олгох тухай захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 77.1-д тус тус заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөлөгчийн гаргасан “Дархан-Уул аймгийн Орхон сум, 2 дугаар баг,лд туслах аж ахуйн суурьшлын бүсэд гарсан зардлыг нэг өрхөд хуваахад газрын суурь үнэлгээний анхны үнэ 12,000,000 төгрөг, цахилгааны зардалд 14,637,384 төгрөг, худаг гаргасан зардалд 2.380.67 төгрөг, нийт 29,018,071 төгрөгийг Ц.Ц*******оос гаргуулж, Дархан сумын Засаг даргын тамгын газрын 100190155001 тоот Төрийн сангийн дансанд олгуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБОЛОР