2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 192/ШШ2025/04572

 

 

 

 

 

 

 

 

2025 05 28

 

 

 

 

 

 

 

 

192/ШШ2025/04572

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, Өнөр хороолол, Москва 44 дүгээр байр, **** хаягт оршин суух, **** овогт **** **** /РД:****/ гадаадын иргэний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 33 дугаар хороо, Тахилт 8 дугаар гудамж, **** хаягт оршин суух, **** овогт **** **** /РД:****/-т холбогдох,

Гэрээний үүрэгт 27,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.**** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Ц.**** миний Т.****тэй 2025 оны 05-р сарын 09-ний өдөр байгуулсан Төлбөр барагдуулах гэрээний үүрэгт төлбөр 24,000,000 төгрөг, зээлээр авсан барааны /2024 оны 08-р сарын 05 -ны өдөр 810,000 төгрөг ,2024 оны 08-р сарын 06-ны өдөр 100,000 төгрөг, 2025 оны 04-р сарын 30-ны өдрийн 2,000,000 төгрөгний барааны төлбөр/ 3,000,000 төгрөг. Нийт 27,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.**** надад гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ... Т.**** миний бие Ц.****ын нэхэмжилсэн 27,000,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.**** нь хариуцагч Т.****т холбогдуулан гэрээний үүрэгт 27,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.**** нэхэмжлэлийн шаардлага 27,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сар бүр 3,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.

Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.

Иймд Ц.****ын нэхэмжлэлтэй Т.****т холбогдох гэрээний үүрэгт 27,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар Ц.****ын нэхэмжлэлтэй, Т.****т холбогдох гэрээний үүрэгт 27,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг, мөн оны 08 дугаар сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг, 09 дүгээр сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг, 10 дугаар сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг, 12 дугаар сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг, мөн оны 02 дугаар сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг, 03 дугаар сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн Төрийн сангийн 100200100941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 292,950 төгрөгөөс 146,475 төгрөгийг, хариуцагч Т.****ээс 146,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.****д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ