2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 192/ШШ2025/04859

 

 

 

 

 

 

 

 

2025 06 05

 

 

 

 

 

 

 

 

192/ШШ2025/04859

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, **** хаягт байрлах, **** ХК /РД:****/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 9 дүгээр хороо, бурхант 13 гудамж, **** хаягт оршин суух, **** овогт **** **** /РД:****/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 15,970,982.84 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч **** ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Талуудын хооронд байгуулсан **** тоот онлайн зээлийн гэрээ, ***** тоот хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээний зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, шүүхэд гаргахтай холбогдон гарсан зардалд нийт 15,970,982.84 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ...**** ХК-ийн нэхэмжилсэн 15,970,982.84 төгрөгийг хариуцагч Ч.**** нь 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 3,200,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 3,200,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 3,200,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 3,200,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 3,170,982.84 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч **** ХК нь хариуцагч Ч.****д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15,970,982.84 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.**** нэхэмжлэлийн шаардлага 15,970,982.84 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2026 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл сар бүр 3,200,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 3,170,982.84 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.

 

Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.

 

Иймд **** ХК-ийн нэхэмжлэлтэй Ч.****д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 15,970,982.84 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар **** ХК-ийн нэхэмжлэлтэй Ч.****д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 15,970,982.84 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 3,200,000 төгрөг, 07 дугаар сарын 28-ны өдөр 3,200,000 төгрөг, 08 дугаар сарын 28-ны өдөр 3,200,000 төгрөг, 09 дүгээр сарын 28-ны өдөр 3,200,000 төгрөг, 10 дугаар сарын 28-ны өдөр 3,170,982.84 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 237,804 төгрөгөөс 118,902 төгрөгийг улсын орлогоос, 118,902 төгрөгийг хариуцагч Ч.****гаас тус тус гаргуулан нэхэмжлэгч **** ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ