| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/00390/И |
| Дугаар | 309/ШШ2025/00669 |
| Огноо | 2025-06-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 309/ШШ2025/00669
| 2025 оны 06 сарын 06 өдөр | Дугаар 309/ШШ2025/00669 | Дорнод аймаг |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар “Сод ******* групп” ******* нэхэмжлэлтэй, хариуцагч ******* холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “ 9 829 142 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ******* /онлайн/
Хариуцагч: *******
Хариуцагчийн өмгөөлөгч: *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Болормаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Сод ******* грүпп” ******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сод ******* грүпп ******* болон иргэн ******* нар харилцан тохиролцож Тогтвортой ажиллах гэрээ байгуулж хамтран ажилласан бөгөөд иргэн ******* нь ажиллах хугацаанд адуу 1, үнээ 1, охин шүдлэн 2, бяруу 1 нийт 5 малыг дутагдуулсан тул зах зээлийн ханшаар тооцож 4 100 000 төгрөг, малын эрэлд гарсан зардал 5 729 142 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 172 217 төгрөг, нийт 9 829 142 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.
Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: … Нэхэмжлэгч талаас малын эрлийн ажиллагааны зардал 5 729 142 төгрөг нэхэмжилсэн байна. 2023 оны 08 сарын 09-ний өдөр 10 тооны морьд ачиж авчран адуунд нийлүүлсэн. Уг морьд нь адуундаа тогтохгүй гүйж 10-ны шөнө байхгүй болсон байсан. Тэгээд би адуугаа хурааж орхиод алга болсон 10 тооны адууны эрэлд гарсан. Ойр орчин айл саахалтаараа хайж явсаар хэд хоносон. Эрлийн ажиллагааны зардал нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Өмчлөгч өөрийн өмчлөлөө олох гэж гаргасан зардлаа надаас нэхэж байгаа нь үндэслэлгүй юм. Би хайнга хандсан, дутаасан, зүг буруулж завшсан болон бусад байдлаар ашигласан үйлдэл байхгүй. Мөн ажиллаж байх хугацаанд малын дутагдал 1 тооны адуу, 1 тооны үнээ, 2 тооны охин шүдлэн үхэр, нэг тооны буруу дутаасан тул үнэлгээг зах зээлийн ханшаар тооцож нэхэмжилсэн байна. Уг 4 тооны үхрийг алдаж олдохгүй болсон. Үүнийг эрэх хугацаанд компанийн ажилтан адуугаа харуулж байхад 1 тооны адуу дутаасан байсан. Би 4 тооны үхэр дутаасанаа хүлээн зөвшөөрч төлнө гэж үзэж байна. Би 2019 оны 06 сараас эхлэн 2023 оны 9 сарын 19-ний өдөр хүртэл компанийн малыг харсан бөгөөд гэрээнд зааснаар компани үүргээ биелүүлээгүй буюу өгөх төлийг өгөөгүй тул авах ёстой малын төлийг тооцуулах саналтай байна гэв.
Шүүхээс нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, цугларсан баримтыг тал бүрээс нь шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Сод ******* грүпп” ******* нь хариуцагч ******* холбогдуулан дутагдуулсан малын үнэ 4 100 000 төгрөг, мал эрэн хайх ажилд зарцуулсан зардал 5 729 142 төгрөг, нийт 9 829 142 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан.
Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох үнээ 1, охин шүдлэн 2, бяруу 1 дутагдуулсан нь үнэн, үүний үнэ 2 900 000 төгрөгийг төлнө, үлдэх мөнгийг төлөхгүй гэж маргадаг.
Шүүхээс дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу хариуцагчийн зөвшөөрсөн 2 900 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 6 929 142 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “Сод ******* групп ******* нь хариуцагч *******ой Тогтвортой ажиллах гэрээг 2019 оны 11-р сарын 07-ны өдөр, мөн 2021 оны 05 сарын 05-ны өдөр тус тус байгуулж адуучнаар ажиллуулжээ. Ажиллаж байх хугацаандаа 1 200 000 төгрөгийн үнэтэй адуу 1 ширхэг, 1 200 000 төгрөгийн үнэтэй үнээ 1 ширхэг, 1 000 000 төгрөгийн үнэтэй охин шүдлэн 2 ширхэг, 700 000 төгрөгийн үнэтэй бяруу 1 ширхэгийг дутагдуулсан гэж нэхэмжлэгч нийт 4 100 000 төгрөгийг шаардсан.
Хариуцагч дээрх үнийн дүнг зөвшөөрсөн боловч адууг өөрийн буруугаас алдаагүй, үнийг төлөхгүй гэж маргадаг.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Талууд Тогтвортой ажиллах гэрээг 2019 онд, 2021 онуудад байгуулсан ба энэ гэрээгээр нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн малыг хариуцагч *******оор маллууж, цалин хөлс олгож байхаар харилцан тохиролцсон нь хөлсөөр ажиллах гэрээ талуудын хооронд байгуулагджээ. Иймд гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардах эрхтэй байх ба учирсан хохирол болох дутагдуулсан малыг шаардах эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-д эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлд нэхэмжилж байгаа эд хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнийн дүнгээр тодорхойлно гэж хуульчилсан.
Гэтэл нэхэмжлэгч нь нэхэмжилж буй эд хөрөнгө болох малын үнийг тогтоосон зах зээлийн үнэлгээг хэрэгт ирүүлээгүй буюу нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй буюу хариуцагчийг маргаж буй адууг хэзээ хэрхэн дутагдуулсан талаархи баримтыг хэрэгт мөн ирүүлээгүй байна.
Хариуцагч нь адуунаас бусад мал буюу 4 тооны үхрийн үнийг төлөхөө илэрхийлсэн, нэхэмжлэгчээс шаардсан үнийн дүнтэй маргахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр үхэрийн үнийг тодорхойлж нэхэмжлэлийн зарим хэсэг болох 2 900 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэв.
Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох малын эрэлд зарцуулсан зардалд 5 729 142 төгрөг гаргуулах шаардлага гаргасан ба энэ нь ямар үндэслэлээр хариуцагч төлөх үндэслэлтэй эсэх, мөн ямар баримтыг үндэслэн энэ шаардлагыг гаргаж байгаа буюу хэрхэн юунд, ямар баримтаар зарцуулсан нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байна. Иймд энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Хариуцагч нь нэхэмжлэгч талыг гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу төл өгөхөөр тохиролцсон боловч өгөөгүй тул авах ёстой төл малыг харилцан тооцуулах саналыг гаргасан боловч энэ талаар баримт мөн хэрэгт байхгүй болохыг дурдаж байна. Хариуцагч нь энэ талаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 , 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч *******оос 2 900 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Сод ******* групп” *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 929 142 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172 219 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос 61 350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Сод ******* групп” *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулсан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 7 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ