Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2025/0496

 

2025 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2025/0496

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* ******* ******* ХХК /РД:*******/,

Хариуцагч: Улсын бүр*******ийн ерөнхий газар,

Гуравдагч этгээд: Д.Ч******* нарын хооронд үүссэн улсын бүр*******д холбогдох маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б*******, П.И*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л******* /цахим/, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Алтантуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа:

Нэхэмжлэгчийн гомдлыг хангахаас татгалзсан Улсын бүр*******ийн ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичгийг хүчингүй болгуулах, Д п гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдсан хариуцлагатай компани /цаашид ГХОХХК, эсхүл ХХК гэх/-ийн эцсийн өмчлөгчөөр Д овогтой Ч*******ийг бүртгэсэн бүр*******ийг хүчингүй болгон Д п ГХОХХК-ийн эцсийн өмчлөгчдийн нэгээр Ф Ф Т фон С бүртгэхийг даалгах гэж тодорхойлсон.

1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа: Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хууль бус болохыг тогтоолгох гэж тодруулсан.

1.3.Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Улсын бүр*******ийн ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно.

            Хоёр. Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:

            2.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ:

...Нэхэмжлэл гаргагч "******* ******* ******* " ХХК ( ) нь Х Бүгд Найрамдах Улсын хуулийн этгээд бөгөөд Монгол Улсад бүр*******тэй хуулийн этгээд болох "Д п " ΓΧΟХХК /*******/-ийн 100 хувийн буюу цор ганц хувьцаа эзэмшигч юм.

Гэтэл тус компанийн хуулийн этгээдийн цахим мэдээллийн санд компанийн эцсийн өмчлөгчөөр хувьцаа эзэмшигч бус этгээд хууль бусаар бүртгэгдсэн байна. Энэ талаар Хуулийн этгээдийн улсын бүр*******ийн газарт хандан гомдол гаргасан боловч 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 4116283 дугаартай албан бичгээр гомдлыг хангахаас татгалзсан хариуг ирүүлсэн.     

Энэхүү албан бичгийг хүчингүй болгуулахаар дээд шатны байгууллага болох Улсын бүр*******ийн ерөнхий газарт хандан 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гомдол гаргасан боловч мөн л 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн тоот албан бичгээр гомдлыг хангахаас татгалзсан тухай хариуг бидэнд ирүүлээд байна.

Улсын бүр*******ийн ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Улсын байцаагчийн шийдвэрийн талаар гарсан маргааныг дээд шатны улсын байцаагч шийдвэрлэх бөгөөд түүний шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно" гэж заасны дагуу дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:

Нэг. "Д п " ГХОХХК-ийн эцсийн өмчлөгчийн бүр******* хууль бус болох тухайд:

Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д "Компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 50-аас дээш хувийг өөр /толгой компани дангаараа буюу нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшдэг бие даасан компанийг охин компани гэнэ" гэж зааснаар "Д п " ГХОХХК нь манай компанийн охин компани юм.

Мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-д Нэг хувьцаа эзэмшигчтэй компанийн хувьд хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг хувьцаа эзэмшигч өөрөө хэрэгжүүлнэ" гэж зааснаар компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигч өөрөө байна.

Хуулийн этгээдийн улсын бүр*******ийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11-д "Эцсийн өмчлөгч" гэж Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3.1.6-д заасныг" хэлнэ гэж тодорхойлсон бол Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3.1.6."эцсийн өмчлөгч" гэж харилцагчийн үйлдэл, үйл ажиллагааг удирдан чиглүүлж, өөрийн үйлдлийг бусдаар төлөөлүүлэн хийлгэж байгаа, эсхүл хуулийн этгээдийг нэг болон түүнээс дээш үргэлжилсэн хэлхээ, холбоо бүхий хуулийн этгээд өмчилж байвал тэдгээрийг анх үүсгэн байгуулсан хүнийг" гэж заасан байна.

Өөрөөр хэлбэл, тухайн компанийн эцсийн өмчлөгчөөр бүртгэгдвэл зохих этгээд нь тухайн компанийг үүсгэн байгуулсан, хууль ёсны өмчлөгч буюу үндсэн хувьцаа эзэмшигч нь эцсийн өмчлөгчдийн нэгээр бүртгэгдэх ёстой юм

"Д п " ГХОХХК нь үүсгэн байгуулагч T h - ийн (одоогийн T Group ) 100 хувийн хөрөнгө оруулалтаар, 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдөр улсын бүр*******д гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжээр анх бүртгэгдэж байсан. Ийнхүү компанийн үүсгэн байгуулагч Ф Ф Т фон С нь өөрийн эзэмшил бүхий "******* ******* ******* " ХХК ( ) руу компанийн 100 хувийн хувьцааг шилжүүлсэн.

"Д п " ГХОХХК-ийн хувь эзэмшилтэй холбоотой аливаа өөрчлөлт дахин хийгдээгүй буюу улсын бүр*******д бүртгэгдээгүй болно. Гэтэл Улсын бүр*******ийн газар хуулийн этгээдийн улсын бүр*******ийн хувийн хэрэг дэх мэдээлэлд хууль бус бүр******* хийж, эцсийн өмчлөгчөөр компанийн хувьцаа эзэмшилтэй огт холбоогүй этгээдийг бүртгэж, тус бүр*******ээ татварын байгууллагын мэдээллийн дагуу хийсэн гэх үндэслэлээр зөвтгөж байгаа нь огт үндэслэлгүй юм.

Хоёр.Улсын бүр*******ийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүр*******ийн газарт одоогоор бүр*******тэй байгаа эцсийн өмчлөгч болсон гэх Д овогтой Ч******* нь хууль бусаар бүртгэгдсэн тухайд:

Өнөөдрийн байдлаар "Д п " ГХОХХК-ийн эцсийн өмчлөгчийн улсын бүр*******ийн мэдээлэлд 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Д овогтой Ч******* (РД:ШУ)-г бүртгэсэн гэх мэдээлэлтэй байгаа бөгөөд хэрхэн яаж, ямар бичиг баримтад үндэслэн хувьцаа эзэмшигч бус этгээд буюу хөдөлмөрийн гэрээтэй, цалин авч байгаа компанийн ажилтныг эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн болох нь тодорхойгүй, нөгөө талаар энэ нь хууль бус бүр******* байна.

Мөн энэхүү бүр*******ийг хийлгэсэн талаар цор ганц хувьцаа эзэмшигч болох Х Бүгд Найрамдах Улсад бүр*******тэй ******* ******* ******* ХХК ( )-д огт мэдэгдэлгүйгээр өдийг хүртэл нууцалсан шалтгаан тодорхойгүй байна.

Гэтэл Улсын бүр*******ийн ерөнхий газраас хариу ирүүлэхдээ эцсийн өмчлөгчийн мэдээлэл нь татварын системээс татагдсан, мөн тус компанийн бүр*******д прокурорын газраас хориг тавигдсан тул бүр*******д өөрчлөлт оруулах боломжгүй гэх шалтгаанаар гомдлыг хангахаас татгалзсан нь үндэслэлгүй юм.

Учир нь Улсын бүр*******ийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д бүр*******ийн мэдээлэл үнэн зөв байх зарчмыг хуульчилсан бөгөөд улсын бүр*******ийн мэдээллийн санд буй мэдээлэл нь үнэн зөв, эргэлзээгүй байхыг хуулиар шаарддаг. Энэ нь улсын бүр*******д бүртгэгдвэл зохих мэдээллийг бүртгэсэн байхыг ойлгох юм.

Өөрөөр хэлбэл, нэгэнт бүртгэгдэх ёсгүй этгээдийг бүртгэсэн хууль бус бүр*******ийг залруулж, өөрчлөлт оруулах үндэслэл бодитой бий болсон байгааг харуулж байна. Гэтэл бүр*******д эрх бүхий байгууллагаас хориг тавьсан гэх шалтгаан нь бүр*******ийн мэдээллийн үнэн зөв байдлыг хангахад саад болох үндэслэл болохгүй юм.

Түүнчлэн Улсын бүр*******ийн ерөнхий газрын даргын буюу ерөнхий байцаагчийн шийдвэрээр бүр******* түдгэлзүүлсэн шийдвэрийг түр хугацаагаар цуцалж тус компанийн бүр*******ийн мэдээллийн алдааг залруулж үнэн зөв бүр******* хийх боломжтой юм.

Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Энэ хуулийн 24.1-0 заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэж заасантай бүрэн нийцэх юм.

Иймд, нэхэмжлэгчийн гомдлыг хангахаас татгалзсан Улсын бүр*******ийн ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн тоот "Хариу хүргүүлэх тухай" албан бичгийг хүчингүй болгуулах, /106.3.1/ "Д п " ГХОХХК-ийн эцсийн өмчлөгчөөр Д овогтой Ч*******ийг бүртгэсэн бүр*******ийг хүчингүй болгон, "Д п " ГХОХХК-ийн эцсийн өмчлөгчдийн нэгээр Ф Ф Т фон С бүртгэхийг даалгах тухай /106.3.4/ шаардлагуудыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

2.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц болон шинэчлэн судалсан нотлох баримтын хүрээнд дараах дүгнэлтийг өгч байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өнөөдрийн хэрэгт гуравдагч этгээдээр татагдсан Д.Ч*******ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй гэдэг нь баримтаар тогтоогдож байна. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс эцсийн өмчлөгч биш гэж хүлээн зөвшөөрч байна.

Мөн хариуцагч талаас хариуцагч байгууллагын буруутай үйл ажиллагаа байгаа талаар зөвшөөрсөн. Улсын бүр*******ийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан бүр*******ийн үнэн зөв байдлыг хангахтай холбоотой холбогдох ажиллагаа хийж хэрэгжүүлээгүй, баримтын хүрээнд нотлон тогтоох үүргээ биелүүлээгүй гэдэг нь тогтоогдож байна. Хариуцагч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд үүргийн зөрчлийн талаар маргаагүй. Харин прокурорын тогтоол байгаа учир бүр******* хийх боломжгүй гэдэг тайлбарыг өгдөг. Гуравдагч этгээдийн төлөөлөгчийн зүгээс эцсийн өмчлөгч биш гэдгээ хүлээн зөвшөөрснөөр гуравдагч этгээдийн төлөөлөгчийн гаргаж байгаа тайлбар нь нэхэмжлэлийн шаардлага болон хэргийн үйл баримтын хүрээнд шүүхээс хийх дүгнэлтэд бол саад учруулахгүй буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолгүй, үндэслэлгүй тайлбарууд болох нь харагдаж байна.

Прокурорын тогтоол, шүүхийн шийдвэр хоёрын зааг ялгаа юу вэ гэдэгт мөн дүгнэлт өгөх шаардлагатай байх. Прокурорын байгууллагын хэрэг бүр*******тийн хэрэгт нэхэмжлэгч байгууллага хэргийн оролцогч биш. Өөрөөр хэлбэл, прокурорын байгууллагын гаргаж байгаа хориг шийдвэртэй холбоотой гомдол, санал гаргах, дээд шатын байгууллагаар шийдвэрлүүлэх эрх зүйн боломж байхгүй. Улсын бүр*******ийн байгууллага Улсын бүр*******ийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт заасан 0бүр******* үнэн зөв байх зарчмыг хангах, бүр*******ийн мэдээллийн бааз, суурийг эрхлэн хариуцах үүрэгтэй этгээд. Тухайн мэдээллийн санд бүртгэгдэж байгаа мэдээлэл нь үнэн зөв байх ёстой. Гэтэл хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа хүнийг бүртгэсэн байх бөгөөд энэ нь тухайн бүр*******ийн үнэн зөв байдлыг хангахгүй юм. Тийм учраас тухайн бүр*******ийг үнэн зөв болгоход прокурорын хориг саад болохгүй. Улсын бүр*******ийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.5-д энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүр*******ийн төрлийн талаар эрх бүхий байгууллагаас хуульд заасны дагуу гаргасан шийдвэрийг үндэслэн улсын бүр*******д өөрчлөлт, тэмдэглэл хийж, шийдвэрийг улсын бүр*******ийн хувийн хэрэгт хавсарган хадгалж, баяжилт хийх гэж заасан байна. Үүнд заасан эрх бүхий байгууллагад шүүх орно. Тийм учраас шүүхээс Улсын бүр*******ийн ерөнхий газарт даалган шийдвэрлэх боломжтой.

Харин шүүхийн шийдвэрт эцсийн өмчлөгчийн буюу нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан асуудлаар зохих өөрчлөлт хийхийг даалгаад, бусад бүр*******тэй холбоотой прокурорын хориг арга хэмжээг цааш үргэлжлэх талаар тусгайлан дүгнэлт хийж, тухайн үйл баримтын хүрээнд ялган зааглах байдлаар дүгнэлт хийх боломжтой байна. Хууль зүй, дотоод хэргийн сайдын А/278 дугаарын тушаалын 12.2 дахь хэсэгт Улсын бүр*******ийн мэдээллийн санд засвар өөрчлөлт оруулж, эрх бүхий этгээдийн шийдвэрийг цахимжуулан хувийн хэрэгт хавсаргаад, архивд шилжүүлнэ гэж заасан. Үүнээс харвал хууль эрх зүйн орчны хувьд мөн хууль зүйн боломж нь нээлттэй байна. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

2.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

Д п " ХХК-ийг 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Х Бүгд Найрамдах Улсын ******* ******* ******* ХХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар улсын бүр*******д бүртгэсэн ба үүнээс хойш хувьцаа эзэмшигчийн мэдээлэлд өөрчлөлт ороогүй байна.

Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлд Хуулийн этгээдийн улсын бүр*******ийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсантай холбогдуулан 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө хуулийн этгээдийн улсын бүр*******д бүртгүүлсэн этгээд нь тухайн хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөрт багтаан хуулийн этгээдийн улсын бүр*******д бүртгүүлнэ гэж заасан хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс Татварын байгууллагын тайлангийн системээр хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг авч бүртгэсэн.

"Д п " ХХК-ийн эрх бүхий этгээд нь татварын байгууллагын тайлангийн системээр дамжуулан эцсийн өмчлөгчөөр Д.Ч*******ийг бүртгүүлснийг хуулийн этгээдийн улсын бүр*******ийн программд 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хөрвүүлсэн байна.

Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийн улсын бүр******* хөтлөхдөө Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6, 41 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэг, Монгол банкны ерөнхийлөгчийн 2019 оны А-26 дугаар тушаалаар батлагдсан Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журмын 3, 4 дүгээр зүйл, Хуулийн этгээдийн улсын бүр*******ийн тухай хууль болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/208 дугаар тушаалаар батлагдсан Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүр******* хөтлөх журам-д заасныг тус тус баримтлан бүртгэдэг.

Тус компанийн хуулийн этгээдийн улсын бүр*******д дүүргийн Прокурорын газрын 2023 оны дугаар тогтоолоор тус хуулийн этгээдийн хувийн хэрэг, хувьцаа эзэмшигч болон гүйцэтгэх удирдлагын бүр*******д хэрэг бүр*******ийн ажиллагааны явцад нэмэлт өөрчлөлт буюу аливаа шинэчилсэн бүр******* хийхгүй шилжилт хөдөлгөөнийг хязгаарлан хориг тавьсан байх тул эцсийн өмчлөгчийн улсын бүр*******ийг хүчингүй болгох, өөрчлөлт оруулах боломжгүй юм гэжээ.

2.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан дүгнэлтдээ:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж тайлбарлаж байна. Энэ нь буруу бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй гэв.

2.5.Гуравдагч этгээд Д.Ч*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагын нэг дэх хэсэг ... Албан бичгийг хүчингүй болгуулах шаардлагын талаар: Улсын бүр*******ийн ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичигт ... Таны тус газарт гаргасан гомдолтой танилцаж дараах хариуг өгч байна. ... "Д п " ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүр*******д Нийслэлийн дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2023 оны 28к1-2/4286 дугаартай албан бичгээр ирүүлсэн тус дүүргийн Прокурорын газрын 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай прокурорын тогтоолоор хориг тавьсан байна. ... Улсын бүр*******ийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Улсын бүр*******ийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно гэж мөн зүйлийн 20.1.14 дэх заалтад хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг маргаантай холбоотой иргэн хуулийн этгээд эд хөрөнгийн эрхийн улсын бүр*******ийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх гэж заасан тул таны гомдолд дурдсан шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна. Иймд дээрх бүр*******тэй холбоотой Цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэний дараа бүр*******ийн байгууллагад хандах нь зүйтэй гэж дурдсан байх бөгөөд дээрх албан бичигт Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны актад тавигдах хууль зүйн шинж тодорхойлогдохгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт "Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно" гэж заасан. Тодруулбал, Захиргааны хэргийн шүүх нь захиргааны акт, захиргааны гэрээ, захиргааны хэм хэмжээний акттай холбогдох маргааныг хянан шийдвэрлэдэг бөгөөд хуульд зааснаар захиргааны акт нь дараах зургаан шинжийг бүрэн хангаснаар захиргааны акт болно. Үүнд:

Захиргааны байгууллагаас гаргасан байх.

Тодорхой нэг тохиолдол байх

Зохицуулалт агуулсан буюу эрх зүйн үр дагавар шууд бий болгосон байх

Нийтийн эрх зүйн хүрээнд байх

Гадагш чиглэсэн байх

Захирамжилсан шийдвэр, үйл ажиллагаа байх гэсэн хууль зүйн шинжүүд хангагдсан байхыг хуулиар шаардсан.

Гэтэл маргаан бүхий дугаартай албан бичигт "... Цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэний дараа бүр*******ийн байгууллагад хандах нь зүйтэй гэж дурдаж шийдвэрлэсэн шийдэл, Улсын бүр*******ийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.14 дэх хэсгүүдийг үндэслэл болгосон хууль зүйн үндэслэл зэргээс дүгнэн үзэхэд дээрх албан бичигт,

Зохицуулалт агуулсан буюу эрх зүйн үр дагавар шууд бий болгосон байх захирамжилсан шийдвэр, үйл ажиллагаа байх гэсэн хууль зүйн үндсэн шинжүүд тодорхойлогдох боломжгүй байна. Захиргааны актад тавигдах хууль зүйн дээрх шаардлагаар итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А*******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасан хууль зүйн үр дагавар үүссэн байна.

Хоёр:Итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А*******гаас гаргасан нэхэмжлэлийн хүрээнд Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг болох Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь хэсэгт заасан хууль зүйн үндэслэл тогтоогдож байгаа талаар:

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Х Бүгд Найрамдах Улсын хуулийн этгээд болох "******* ******* *******" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А*******гаас 2024 оны 12 дугаар сарын 11-ны өдөр Улсын бүр*******ийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүр*******ийн газарт АВ/04 дугаартай албан бичгээр гомдол гаргажээ.

Улсын бүр*******ийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүр*******ийн газраас итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А*******д 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 4/16283 дугаартай албан бичгээр ... Тус компанийн хуулийн этгээдийн улсын бүр*******д дүүргийн Прокурорын газрын 2023 оны дугаар тогтоолоор хориг тавьсан байх тул эцсийн өмчлөгчийн улсын бүр*******ийг хүчингүй болгох, өөрчлөлт оруулах боломжгүй юм гэх хариу өгсөн байх бөгөөд мөн хариуцагч Улсын бүр*******ийн ерөнхий газраас 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр маргаан бүхий дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичгийг тус тус итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А*******д хүргүүлсэн байна.

Дээр дурдсан бичгийн баримтын хүрээнд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А*******г Х Бүгд Найрамдах Улсын хуулийн этгээд "******* ******* *******" ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 92-оос 94 дүгээр зүйлд заасан захиргааны актад гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг хангаагүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Зүй нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А*******гаас захиргааны актад гомдол гаргах журмаар Улсын бүр*******ийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүр*******ийн газар болон Улсын бүр*******ийн ерөнхий газарт хандаж гаргасан гомдлууд нь нэхэмжлэлд хавсаргагдаж хэрэгт баримтаар авагдаагүй тул түүнийг Х Бүгд Найрамдах Улсын хуулийн этгээд "******* ******* ******* ХХК-ийн хуулиар хамгаалагдсан ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж төрийн захиргааны ямар байгууллагад хэзээ, хэрхэн хандсан болохыг тодорхойлох боломжгүй бөгөөд дээрх үйл баримтаас итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А*******гаас 2025 оны 03 дугаар сарын 11-ны өдөр гаргасан нэхэмжлэлд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх хууль зүйн үр дагавар үүсгэж байна.

Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А******* нь 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Улсын бүр*******ийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүр*******ийн газарт АВ/04 дугаартай албан бичгээр гомдол гаргаж тус газраас 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гомдлыг хянан шийдвэрлэж 4/16283 дугаартай албан бичгийг хүргүүлсэн байх бөгөөд мөн хариуцагч Улсын бүр*******ийн ерөнхий газраас 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр дугаартай "Хариу хүргүүлэх тухай" албан бичгийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А*******д хүргүүлэн тэрээр 2025 оны 03 дугаар сарын 11-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан байдаг.

Дээрх үйл баримтаас итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А******* нь Хуулийн этгээдийн улсын бүр*******ийн газрын 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 4/16283 дугаартай албан бичгийг хэзээ хүлээн авсан улмаар хариуцагч Улсын бүр*******ийн ерөнхий газарт хандаж хэзээ гомдол гаргасан гэх үйл баримтуудыг тогтоох боломжгүй нөхцөл байдал үүсгэж байх бөгөөд дээрх байдал нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А*******гаас захиргааны байгууллагад хандаж гомдол гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан хугацааг баримталж гомдол гаргасан эсэхэд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна.

Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А*******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан ... Д.Ч*******ийг компанийн эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн ... гэх хариуцагч Улсын бүр*******ийн ерөнхий газрын хууль бус үйлдлийг нэхэмжлэгч болон түүний хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь хэзээ олж мэдсэн, хариуцагчаас хуульд заасан ямар үндэслэл журмын дагуу мэдэгдэж дээрх үйл баримтад Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан 30 хоногийн хугацааг хэрхэн тооцож гомдол болон нэхэмжлэл гаргаж байгаа нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А*******гийн гаргасан нэхэмжлэлийн хүрээнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 169.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үр дагавар үүсгэсэн байна.

Гурав: Нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэлийн талаар:

Х Бүгд Найрамдах Улсын хуулийн этгээд "******* ******* *******" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ф Ф Т фон Соос 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр РД: дугаарын бичиг баримттай Монгол Улсын иргэн Эрдэнэдэлгэр овогтой А*******д 2185/2024 дугаартай итгэмжлэл олгожээ.

Тус итгэмжлэлд ... Уг бүрэн эрхийн хүрээнд Иргэний хуулийн 62, 63 дугаар зүйлийн дагуу Монгол Улсын иргэн Эрдэнэдэлгэр овогтой А*******д компанийн үйл ажиллагаанд ашиглагддаг цахим мэдээллийн сервер болох виртуал мэдээллийн программаар түүнд олгосон зөвшөөрлийн дагуу дор дурдсан үйлдлийг хийх бүрэн эрх бүхий хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж буйгаа үүгээр баталж байна гэж тодорхойлон дурдаад, компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд төрийн захиргааны байгууллагуудтай харилцахдаа компанийг 20 дугаар зүйлд заасны дагуу захиргааны хэрэгт төлөөлж, итгэмжлэлд заасан эрх үүргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд зааснаар итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрх үүргийг хэрэгжүүлэх бөгөөд эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2, 8.2, 8.3, 8.4, 8.5, 9.5 болон 9.6 дугаар зүйлд заасан эрх үүргийг хэрэгжүүлэх, аливаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн эрх үүргийг хэрэгжүүлэх, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд компанийг төлөөлөх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг болон 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасан итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрх үүргийг хэрэгжүүлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд бүрэн төлөөлөх, Компанийн нэрийн өмнөөс хүсэлт, гомдол гаргах, Компанийн нэрийн өмнөөс баримт бичигт гарын үсэг зурах, баримт бичигтэй танилцах, компанийн болон түүний охин компани болох Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан "Д п " ГХОХХК-ийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах. гэж тодорхойлон дурджээ.

Х Бүгд Найрамдах Улсын хуулийн этгээд "******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал гэх Ф Ф Т фон Соос Монгол Улсын иргэн Э.А*******д олгосон дээрх итгэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.1 дэх хэсэгт заасан "... Итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэлд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх", 27.4.4 дэх хэсэгт заасан Захиргааны ямар маргаанд оролцохыг тодорхой заах", 28 дугаар зүйлийн 28.2.1 дэх хэсэгт заасан "Нэхэмжлэлд гарын үсэг зурах, хариу тайлбар гаргах"-даа гэсэн хуулийн шаардлага хангаагүй байна.

Зүй нь иргэн Э.А*******д олгосон гэх итгэмжлэлийн хэл дээрх эх хувь дээр гүйцэтгэх захирал Ф Ф Т фон С гэж гарын үсэг зурагдсан байх болов ч компанийн тамга, тэмдэг дарагдаагүй, дээрх итгэмжлэлийг үндэслэн захиргааны ямар маргаанд оролцохыг итгэмжлэлд тодорхой заагаагүй, нэхэмжлэл гаргах болон нэхэмжлэлд гарын үсэг зурах эрхүүдийг тусгайлан олгоогүй байхад итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А******* нь дээрх итгэмжлэлийг үндэслэн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийг төлөөлж нэхэмжлэгчийн хуульд заасан эрх үүргийг хэрэгжүүлэх хууль зүйн боломжгүй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасны дагуу хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тухайн хуулийн этгээдийг төлөөлөн оролцох эрх олгосон итгэмжлэлийг шүүхэд гарган өгөх үүрэгтэй бөгөөд итгэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.1, 27.4.4, 28 дугаар зүйлийн 28.2.1 дэх хэсгүүдэд заасан шаардлагыг хангасан байх хууль зүйн шаардлагатай бөгөөд хэрэв дээрх шаардлагыг хангаагүй бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт зааснаар тухайн итгэмжлэл хүчин төгөлдөр бус байх хууль зүйн үр дагавар үүснэ.

Хүчин төгөлдөр бус итгэмжлэлийг үндэслэн гаргасан аливаа нэхэмжлэлийг шүүх хүлээн авч хянаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсэгт заасан "Нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан" гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх хууль зүйн зохицуулалттай бөгөөд хэрэв нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх хууль зүйн үр дагавар үүснэ.

Дөрөв:Нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа гэх нөхцөл байдлын талаар:

Х Бүгд Найрамдах Улсын хуулийн этгээд ******* ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А*******гаас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Нэхэмжлэл гаргагч "******* ******* *******" ХХК нь Х Бүгд Найрамдах Улсын хуулийн этгээд бөгөөд Монгол Улсад бүр*******тэй хуулийн этгээд болох "Д п " ГХОХХК-ийн 100 хувийн буюу цор ганц хувьцаа эзэмшигч юм. Гэтэл тус компанийн хуулийн этгээдийн цахим мэдээллийн санд компанийн эцсийн өмчлөгчөөр хувьцаа эзэмшигч бус этгээд хууль бусаар бүртгэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, тухайн компанийн эцсийн өмчлөгчөөр бүртгэгдвэл зохих этгээд нь тухайн компанийг үүсгэн байгуулсан, хууль ёсны өмчлөгч буюу үндсэн хувьцаа эзэмшигч нь эцсийн өмчлөгчдийн нэгээр бүртгэгдэх ёстой гэж тодорхойлсон байдаг бөгөөд Улсын бүр*******ийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүр*******ийн нэгдсэн программд компанийн эцсийн өмчлөгчөөр Д.Ч******* бүртгэгдсэн үйл баримтын хүрээнд Монгол Улсад бүр*******тэй "Д п " ГХОХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Х Бүгд Найрамдах Улсын хуулийн этгээд болох " " компанийн хувьцаа эзэмшигч Ф Ф Т фон Сын Хувьцаа эзэмшигч байх, хувьцаа эзэмшигчийн хувьд ногдох хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч байх" эрх зөрчигдсөн гэж дүгнэхээр байна.

Гэтэл Х Бүгд Найрамдах Улсын иргэн Ф Ф Т фон Соос /Ф фон Т/-нь дээрх үйл баримттай холбогдох маргааныг 2020 оноос эхлэн удаа дараа хууль хяналтын байгууллагад хандан шийдвэрлүүлж байсан бөгөөд тухай бүрдээ "... Гомдолд дурдсан нөхцөл байдлууд нь тогтоогдохгүй" гэх үндэслэлээр эрх бүхий байгууллага, албан тушаалтны тогтоол, шийдвэр гарч байсан болно. Үүний нэг жишээ нь 2023 оны 03 дугаар сард Монгол Улсын иргэн Д.М гэх хүн мөн Ф Ф Т фон Сын олгосон итгэмжлэлийн дагуу Улсын бүр*******ийн ерөнхий газарт удаа дараа хандаж компанийн эцсийн өмчлөгч болон хувьцаа эзэмшигчдийн бүр*******д өөрчлөлт оруулах хууль бус үйлдэл гаргаж байсан бөгөөд тэрээр уг хууль бус үйл ажиллагааныхаа хүрээнд "Д п " ГХОХХК-ийн гүйцэтгэх захирал Бүгд Найрамдах Улсын иргэн А Ф болон Монгол Улс дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Ч******* нарыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасагт компанийн өмч хөрөнгө зан мэхэлж авсан гэх гомдол гарган шалгуулсан бөгөөд хэрэг бүр*******т, мөрдөн байцаалтын хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд иргэн Д.М гаргасан гомдол, мэдээлэл нь үндэслэлгүй болох нь тогтоогдож Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2166 дугаартай Хэрэг бүр*******тийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол гарч байсан болно.

Дээрх үйл баримт нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А*******гаас захиргааны хэргийн шүүхэд хандан нэхэмжлэл гаргах замаар шаардаж буй үйл баримт, захиргааны үйл ажиллагаатай шууд хамааралтай бөгөөд дээрх нөхцөл байдлаас Э.А*******гийн нэхэмжлэл бүхий хэргийн хүрээнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6 дахь хэсэгт заасан хууль зүйн үр дагавар мөн үүссэн байна.

Хариу тайлбарт дурдсан дээрх хэд хэдэн үндэслэлээр нэхэмжлэгч Э.А*******гийн гаргасан нэхэмжлэл бүхий захиргааны хэргийг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.3, 54.1.5, 54.1.6 дахь хэсгүүдэд заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх бодит хууль зүйн үр дагавар үүсгэсэн байна гэжээ.

2.6.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар болон дүгнэлтдээ:

Гуравдагч этгээд Д.Ч*******ийг тус компанийн эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн бүр*******ийн хүчингүй болгуулах, Ф Ф Т фон С эцсийн өмчлөгчөөр бүртгүүлэх гэсэн 2 шаардлагын хүрээнд шүүх хуралдаан үргэлжилж байна. Нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасан нөхцөл байдлууд тогтоогдож байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал мөн байгаа. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримт, хүчин төгөлдөр прокурорын тогтоолоор нотлогддог. Тогтоолын тогтоох хэсэгт 2023 онд Ф Ф Т фон Соос өгсөн итгэмжлэлийн дагуу н.М гэх хүн *******зерт ГХОХХК-ийн гүйцэтгэх захирал болон түүнийг төлөөлж байгаа этгээд болох Монгол Улсын иргэн Д.Ч******* нарыг компанийн өмч хөрөнгийг хууль бусаар зан мэхэлж авсан гэх агуулга бүхий гомдол гаргасан. Өнөөдрийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагатай хамааралтай байдлаар гомдол гаргасан. Дээрх гомдол, мэдээллээр цагдаагийн байгууллага хэрэг бүр*******т, мөрдөн байцаалтын хойшлуулшгүй ажиллагаа явуулаад прокурорын тогтоолоор гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэдэг үндэслэлээр хэрэг бүр*******тийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.7 дахь хэсэгт заасан нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэл болж байгаа.

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-г тус шүүхэд төлөөлөх эрхтэй этгээд гэх Х Бүгд Найрамдах Улсын иргэн Ф Ф Т фон С төлөөлөх эрхтэй этгээд буюу хувьцаа эзэмшигч мөн эсэх талаарх маргаан улсын шүүхэд явагдаж байгаа. Тухайн маргаан бүхий асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж шүүхэд гаргаж өгсөн.

Хэрэв энэ маргаан эцэслэн шийдвэрлэгдээд шат шатны шүүхийн шийдвэрийн хүрээнд нэхэмжлэл гаргагч ******* ******* ******* ХХК-г итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд гэх Ф Ф Т фон Сийн хувьцаа эзэмших эрхтэй гэж хэвээр үлдвэл өнөөдрийн байгаа шийдвэрийн хүрээнд ******* ******* ******* ХХК-ийн улсын бүр*******д хууль бусаар оруулсан өөрчлөлтийг хүчингүй болгосон өмнөх бүр*******ээрээ тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь ******* ******* ******* Эл Ти ******* гэх Англи Улсын компани байдаг. Энэ үйл баримтын хүрээнд ******* ******* ******* Жи Эм ******* гэх компанийг улсын иргэн Ф Ф Т фон С төлөөлж нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасан хууль зүйн үндэслэл нь Монгол Улсын Прокурорын байгууллагын тогтоол, мөн Улсад хянагдаж байгаа тухайн компанийн хувьцаа эзэмшигчтэй шууд хамааралтай шүүхийн шийдвэрээр тогтооно. Тийм учраас нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах буюу хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь хэсэгт заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хуулийн хугацааг нэхэмжлэгч тал хэтрүүлсэн. Маргаж байгаа улсын бүр******* хийгдсэн цаг хугацаа нь 2020 онд болсон үйл явдал. Ф Ф Т фон Сийн зүгээс 2020 оны бүр*******тэй холбогдуулж Улсын бүр*******ийн байгууллага болон бусад хууль, хяналтын байгууллагуудад 2023-2024 онуудын хооронд удаа дараа хандаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаас тогтоогддог.

Нэхэмжлэгч нь 2024 оны 12 дугаар сараас өмнө дээрх үйл баримтыг тодорхой мэдэж байсан бөгөөд бүхэл бүтэн 4 жилийн дараа дахин Улсын бүр*******ийн байгууллагад хандаж, гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх арга арга хэмжээ авсан. Гэтэл урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн гэдэг байдлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь хэсэгт заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн хууль зүйн үр дагаврыг үүсгэж байна.

Улсын бүр*******ийн программд эцсийн өмчлөгчийг бүртгэхдээ буруу бүртгэсэн байгааг 2020 онд мэдсэн, яагаад тэр үед шүүхийн байгууллагад хандаагүй, тухайн нөхцөл байдал хэрхэн нотлогдож, тогтоогдож байгаа дээр шүүх зайлшгүй дүгнэлт өгөх шаардлагатай. Тийм учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал үүссэн.

Нэхэмжлэгчийн гаргасан 2 удаагийн хүсэлтэд Улсын бүр*******ийн ерөнхий газраас бүр*******ийг хязгаарласан хуулийн байгууллагын хүчин төгөлдөр шийдвэр байгаа учир бүртгэх боломжгүй бөгөөд уг процесс ажиллагаа дуусгавар болсны дараа дахин хүсэлт гаргаад бүр******* хийлгэх боломжтой гэх хариуг 2 удаа өгсөн.

дүүргийн Прокурорын газар *******зерт ГХОХХК-ийн хувьцаа эзэмших эрхтэй холбоотой хууль бус өргөдлүүдийг мөрдөн шалгах ажиллагаа явуулж, мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй байна гэсэн тодорхой хариу өгсөн. 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн огноотой дүүргийн Прокурорын газрын албан бичгийн хариуд нэр бүхий иргэд болох н.А, н.Н, н.Ш, н.А******* гээд өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа Э.А*******гийн нэр дурдагдсан байгаа юм. Дээрх нэр иргэдээс мэдүүлэг авах болон бусад нэмэлт ажиллагаа явуулах шаардлагатай бөгөөд зохих мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусаагүй байна.

Дээрх мөрдөн шалгах ажиллагаа нь нэхэмжлэгч нарыг шүүхэд хандахаас өмнө буюу 2023 онд мөрдөн шалгагдах ажиллагаа явагдсан бөгөөд өнөөдрийг хүртэл дуусаагүй байгаа гэдгийг уг албан бичигт дурдсан байна. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх нөхцөл байдал шууд үүснэ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ч******* өөрөө login хаягаараа нэвтрэн орж эцсийн өмчлөгчөөр бүртгэгдэх нөхцөл байдлыг бүрдүүлсэн гэж тайлбарладаг. Гэтэл хариуцагчаас ирүүлсэн хариу тайлбарт Улсын бүр*******ийн байгууллага тус компанийн эцсийн өмчлөгчөөр бүртгэх ямар нэгэн идэвхтэй бүр******* хийгдээгүй. Мөн Д.Ч******* болоод *******зерт ГХОХХК-ийн зүгээс тус компанийн эцсийн өмчлөгчөөр хэн нэгэн этгээдийг бүртгүүлэх үйлдлийг хийгээгүй байдаг. Энэ бүр******* хийгдсэн шалтгаан нь Д.Ч******* нь тухайн компанийн хууль ёсны гүйцэтгэх удирдлага болон итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээс олгосон итгэмжлэлийн хүрээнд компанийн үйл ажиллагааг Монгол Улсын нутаг дэвсгэрт тасалдалгүй явуулах итгэмжлэлийн хүрээнд Татварын байгууллага болон бусад байгууллагад гаргасан лавлагаа мэдээлэл, түүний дотроос Татварын байгууллагад гаргасан тайлан мэдээлэл дээр дурдагдсан нэрсийг тухайн 2 байгууллага хоорондоо мэдээллээ хөрвүүлэх байдлаар солилцох үед бүртгэгдсэн. Гуравдагч этгээд Д.Ч*******ийн зүгээс эцсийн өмчлөгчөөр бүртгүүлэх хүсэлт гаргаагүй учраас Д.Ч*******ийг бүртгэсэн бүр*******ийг хүчингүй болгуулах хууль зүйн үндэслэл байхгүй.

Нэхэмжлэгч анх 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүнээс хойш 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн бөгөөд өөрчилсөн шаардлагын 1 дэх хэсгээс шүүх хуралдаан дээр татгалзсан. Өөрөөр хэлбэл, урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хууль бус болохыг тогтоолгох гэсэн шаардлага болон өмнөх шаардлага болох захиргааны актыг хүчингүй болгох гэсэн шаардлагаас татгалзсан.

Үлдсэн 2 шаардлага бол Д.Ч*******ийг бүртгэсэн бүр*******ийг хүчингүй болгох, Ф Ф Т фон С эцсийн өмчлөгчөөр бүртгүүлэх гэсэн шаардлага байна. Дээрх 2 шаардлагын хүрээнд хариуцагчийн хууль бус үйл үйл ажиллагаа байгаа эсэхийг дүгнэх зайлшгүй шаардлагатай. Өөрөөр хэлбэл хууль бус захиргааны акттай холбогдуулан Улсын бүр*******ийн байгууллагыг хариуцагчаар татсан тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Улсын бүр*******ийн байгууллага хариуцагчаар оролцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчийн эрх, үүргийг эдлэн оролцож байна. Гэтэл захиргааны акттай холбоотой буюу өөрчилсөн байдлаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой үйл ажиллагааг нь хууль бус гэж үзэж байсан шаардлагаасаа татгалзахаар Улсын бүр*******ийн байгууллагын буруутай үйл ажиллагаа үлдсэн шаардлагатай тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, уг 2 шаардлага нь Д.Ч******* эцсийн өмчлөгч байх эсэх, Ф Ф Т фон С эцсийн өмчлөгчөөр бүртгэх эсэх асуудал бол Компанийн тухай хууль болон Иргэний хуульд заасан үндэслэл журмын дагуу Иргэний хэргийн шүүхэд шийдвэрлүүлэх нь зохих маргаан гэж дүгнэж байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зөв тодорхойлоогүй, эрх зүйн маргааны төрлийг зөв тогтоогоогүй байна гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:

1.1.Энэ хэрэгт хуулийн этгээдийн улсын бүр*******д компанийн эцсийн өмчлөгчийг бүртгэсэн үйл баримт хэлэлцэгдсэн болно.

            Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

            2.1.Монгол Улсын хуулийн этгээдийн улсын бүр*******д гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай Д п ХХК-ийг 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдөр үүсгэн байгуулагдсанаар бүртгэж, тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр /Х Бүгд Найрамдах Улс/-г 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр бүртгэсэн байгаа ба энэ бүр******* одоо хүчин төгөлдөр байгаа болох нь Хуулийн этгээдийн улсын бүр*******ийн лавлагаагаар тогтоогдлоо. /ХХ-1-ийн 14 дэх тал/

2.2.Монгол Улсад бүр*******тэй Д п ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар А Ф /F A/ 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс томилогдсон бүр*******тэй байгаа бөгөөд энэ бүр******* одоо хүчинтэй байгаа ба /ХХ-1-ийн 14, 65-66, 92 дахь талууд/, Д п ХХК нь 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс Д.Ч*******тэй зөвлөх үйлчилгээний гэрээ, 2021-2023 онд тус тус хөдөлмөрийн гэрээг байгуулж ажиллах ирсэн, 2023 оны хөдөлмөрийн гэрээ нь 3 жилийн хугацаанд хүчинтэй байхаар гэрээндээ тусгажээ. /ХХ-3-ын 173-250 дахь тал/

Мөн Д п ХХК-ийн гүйцэтгэх удирдлага А Ф /F A/-аас 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд удаа дараа Д.Ч*******т тус компанийн хэрэгжүүлж буй төсөлтэй холбоотой компанийг зарим асуудлаар төлөөлөх итгэмжлэлүүдийг олгосон байгаа ба энэ нь тус компанийн эцсийн өмчлөгч гэдгийг нотлох баримт биш байна. /ХХ-2-ын 19-66 дахь тал/

2.3.Мөн Хуулийн этгээдийн улсын бүр*******ийн лавлагаагаар тус компанийн эцсийн өмлөгчөөр Д.Ч*******ийг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр бүртгэсэн болох нь нотлогдож байна.

2.4.Гуравдагч этгээд Д.Ч******* нь өөрийгөө тус компанийн эцсийн өмчлөгч биш гэдгээр зөвшөөрсөн боловч энэ асуудлаар маргана, эцсийн өмчлөгчөөр Ж А бүртгэгдэх ёстой гэж тайлбарласан боловч уг этгээд нь хэн, ямар хууль зүйн болон бодит баримтаар түүнийг эцсийн өмчлөгчөөр бүртгэгдэх ёстой талаар тайлбар нотлох баримтыг гаргаагүй, түүнчлэн Д.Ч******* нь уг этгээдийг төлөөлөн шүүхэд тайлбар гаргах эрх байхгүй, ийм нотлох баримт гаргаагүй болно.

2.5.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК / / нь Х Бүгд Найрамдах Улсад бүр*******ийн хуулийн этгээд бөгөөд тус компанийн гүйцэтгэх удирдлага нь Ф Ф Т фон З /F T von S/ болох нь хуулийн этгээдийн гэрчилгээ, гүйцэтгэх захирал солих тухай шийдвэр гэсэн баримтуудаар тогтоогдож байна. /ХХ-2-ын 87 дахь тал/

2.6.Харин Х Бүгд Найрамдах Улсын бүр*******тэй ******* ******* ******* ХХК / /-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Т групп компани /T Group /, Т групп компани /T Group /-н 40 хувийн хувьцаа эзэмшигчээр Ф Ф Т фон З /F T von S/ мөн болох нь тус компанийн бүр*******ээр нотлогдож байна. /ХХ-1-ийн 17-18, 25-27 дахь тал/

            2.7. Нэхэмжлэгч Х Бүгд Найрамдах Улсын хуулийн этгээд ******* ******* ******* ХХК / / нь Монгол Улсын хуулийн этгээд Д п ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчийнхээ хувьд энэ компанийн эцсийн өмчлөгч нь хувь хүн Ф Ф Т фон З /F T von S/ байх ёстой гэж маргаж байгаа ба түүнийг эцсийн өмчлөгчөөр бүртгүүлэх хүсэлтээ болон Д.Ч*******ийг бүртгэсэн бүр*******ийг хүчингүй болгуулах гомдлын хамтаар итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А*******гаар дамжуулан Хуулийн этгээдийн улсын бүр*******ийн газарт хандан 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр АБ/04 дугаартай албан бичгээр гаргасан байна. /ХХ-5-ын 64 дэх тал/

            2.8.Улсын бүр*******ийн ерөнхий газраас 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 4/16283 дугаар албан бичгээр Э.А*******д прокуророос хориг тавьсан учраас эцсийн өмчлөгчийн улсын бүр*******ийг хүчингүй болгох, өөрчлөх боломжгүй гэж татгалзсан хариуг өгсөн байна. /ХХ-5-ын 63 дахь тал/

            2.9.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А******* нь Улсын бүр*******ийн ерөнхий газрын энэ шийдвэрийг эс зөвшөөрч, Улсын бүр*******ийн ерөнхий газарт хандан 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн АБ/06 дугаар албан бичгээр дахин гомдол гаргажээ. Энэ нь маргаанаа урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гаргасан гомдол мөн байна. /ХХ-5-ын 66-67 дахь тал/

            2.10.Улсын бүр*******ийн ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн дугаар албан бичгээр Х Бүгд Найрамдах Улсын хуулийн этгээд ******* ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А*******д таны гомдолд дурдсан шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй. Дээрх бүр*******тэй холбоотой Цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэний дараа бүр*******ийн байгууллагад хандах-ыг мэдэгдсэн байна.

            2.11.Түүнчлэн Д п ХХК-ийн дэд захирал Д.Ч******* гэх хүний гарын үсэг бүхий Улсын бүр*******ийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүр*******ийн газарт хандаж гаргасан 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 45/23 дугаартай бичигтээ Их Нэгдсэн Вант Улсын хуулийн этгээд болох Desert Solar Power Ltd компанийн 51 хувийн хувьцаа эзэмшигчээр Бүгд Найрамдах Улсын иргэн А Ф, 49 хувийн хувьцаа эзэмшигчээр Х Бүгд Найрамдах Улсын иргэн Ф фон Т бүр*******тэй, уг хувьцаа эзэмших эрхээрээ Монгол Улсад бүр*******тэй этгээдийн улсын бүр*******д Д п ХХК хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлдэг. Ф фон Т 2022 оноос компанийн дүрэм, хувьцаа эзэмшигчдийн бүр*******д хуурамч нотлох баримт үйлдэж, хууль бус бүр******* хийлгэх гэмт хэргийг гаргаад байгаа , хуурамч нотлох баримт үйлдэж, хууль бус үйлдлүүд гаргаж болзошгүй тул компанийн хүрээнд үүссэн нөхцөл байдалд дүгнэлт хийж урьдчилан сэргийлж ажиллахыг хүссэн агуулга бүхий хүсэлт гаргаж байжээ. /ХХ-1-ийн 40-41 дэх тал/

            2.12.Уг гомдолд холбогдуулан дүүргийн цагдаагийн байгууллагаас хэрэг бүр*******ийн хэрэг нээгээд 2 жил гаруйн хугацаа өнгөрсөн байгаа ба энэхүү асуудлыг шалган шийдвэрлэх хүрээнд дүүргийн Прокурорын газрын прокурорын 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай тогтоолоор Д п ХХК-ийн улсын бүр*******ийн хувийн хэрэг, хувьцаа эзэмшигчийн болон гүйцэтгэх удирдлагын бүр*******д хэрэг бүр*******тийн ажиллагааны явцад нэмэлт, өөрчлөлт буюу аливаа шинэчилсэн бүр******* хийхгүй шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах зөвшөөрлийг мөрдөн байцаагчид олгожээ. /ХХ-1-ийн 39 дэх тал/

2.13. дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 28К1-2/4286 дугаар албан бичгээр Улсын бүр*******ийн ерөнхий газарт хандаж дээрх прокурорын зөвшөөрлийг хүргүүлснээр Д п ХХК-ийн улсын бүр*******ийн хувийн хэрэг, хувьцаа эзэмшигчийн болон гүйцэтгэх удирдлагын бүр*******д хэрэг бүр*******тийн ажиллагааны явцад нэмэлт, өөрчлөлт буюу аливаа шинэчилсэн бүр******* хийхгүй шилжилт хөдөлгөөнийг хязгаарлалт хийжээ. /ХХ-1-ийн 38 дахь тал/

2.14. дүүргийн цагдаагийн байгуулаллага болон прокурорын газраас ирүүлсэн тайлбар бичгээр А Ф /F A/ болон Ф Ф Т фон З нарын хооронд Монгол Улсын хуулийн этгээд Д п ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлага томилох зэрэг асуудлаар маргаантай, ийм үйл баримтыг шалгаж байгаа гэдэг нь нотлогдоогүй бөгөөд энэхүү гомдол болоод цагдаагийн байгууллагын шалгаж байгаа үйл баримт нь өөр этгээдэд хамааралтай гомдол шалган шийдвэрлэх ажиллагаа гэдэг нь тогтоогдлоо.

2.15.Д п ХХК-ийг 2013 онд үүсгэн байгуулагч бөгөөд 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Х Бүгд Найрамдах Улсын хуулийн этгээд Th /тус компани нь нэрээ монголоор Т энд ХХК гэж галигласан байгаа тул ба цаашид монголоор галигласан нэрээр явна/ бүр*******тэй байжээ. /Хуулийн этгээдийн бүр*******ийн лавлагаанд туссанаар/

2.16.Т энд ХХК нь Монгол Улсын Хуулийн этгээдийн улсын бүр*******ийн байгууллагад хандан, Т энд ХХК нь Монгол Улсын хуулийн этгээд Д п ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд өөрийн эзэмшлийн хувьцаа болох 1411,09 төгрөгийн үнэ бүхий 100,000 ширхэг энгийн хувьцаагаа Х Бүгд Найрамдах Улсын хуулийн этгээд ДСП-д /2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр/ компанийн эрх шилжүүлэх болон бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлж байгаа тул уг өөрчлөлтийг бүртгэж өгөх хүсэлт гаргасан байна. /ХХ-1-ийн 136 дахь тал/

            2.17.Уг албан бичиг нь Т энд ХХК-ийн албан бичгийн хуудсан дээр, тус компанийн гүйцэтгэх удирдлага Ф гэх гарын үсгэг зурагдан үйлдэгдсэн байна.

            2.18.Дээрх албан бичигт Компанийн эрх шилжүүлэх гэрээ, Бэлэглэлийн гэрээ, ДСП /******* Си *******/ компанийн 2016 оны 20-ны өдрийн Үүсгэн байгуулагчийн компанийн өөрчлөлтийг бүртгүүлэх болон хувьцаа шилжүүлэх 2 тусдаа гаргасан шийдвэрүүд, компанийн шинэчилсэн дүрмийн өөрчлөлт зэрэг баримтыг хавсаргасан байна. /Хх-1-ийн 136-146 дахь тал/

            2.19.Дээрхээс үзвэл Т энд ХХК нь 2013 онд анх Д п ХХК-ийг үүсгэн байгуулж, хувьцааг эзэмшиж байсан бөгөөд тус компани өөрийн эзэмшлийн хувьцаагаа Х Бүгд Найрамдах Улсын хуулийн этгээд ******* эс *******-д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлснээр тус компани нь Монгол Улсын хуулийн этгээдийн бүр*******д 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүр*******тэй байгаа гэдэг нь тогтоогдлоо.

            2.20.Дээрх баримтаар гуравдагч этгээд Д.Ч******* нь Д п ХХК-ийг үүсгэн байгуулаагүй, түүнд хувьцаа огт эзэмшдэггүй, тус компаниас ногдол ашиг авдаггүй, хувьцаа эзэмшигчийн эдэлдэг саналын тодорхой эрхгүй болох нь тогтоогдлоо.

            2.21.Шүүхийн шаардсанаар гуравдагч этгээд Д.Ч*******ийн гаргаж өгсөн Д п ХХК-ийн санхүүгийн тайлангууд, аудитын дүгнэлт зэрэг санхүүгийн баримтууд нь Д.Ч*******ийг тус компанийн эцсийн өмчлөгч гэдгийг нотлох баримт биш тул шүүх энэ хэрэгт нотлох баримтаар үнэлэхгүй. /ХХ-4-ийн 1-165 дахь тал/

2.22.Гуравдагч этгээд Д.Ч*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Моос Ч******* нь Д п ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр бүртгүүлэх хүсэлтийг огт гаргаагүй, мэдүүлгийн маягтыг бөглөөгүй, Д.Ч******* эцсийн өмчлөгч мөн гэж маргахгүй гэж тайлбарлаж байгаа ч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэл гаргах болон нэхэмжлэлд гарын үсэг зурах эрх итгэмжлэлээр олгогдоогүй, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэдэг үндэслэлүүдийг гаргаж, удаа дараа нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хүсэлтийг шүүхэд гаргасан.

2.23.Мөн эрүүгийн хэргийг шийдвэрлээгүй байхад захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг шийдвэрлэх ёсгүй, хэргийг түдгэлзүүлэх ёстой гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна.

2.24.Шүүхийн явуулсан Татварын ерөнхий газрын Мэдээлэл технологийн төвд явуулсан баримт бичгийн үзлэгээр тус мэдээллийн төвийн цахим санд хадгалагдаж байгаа мэдээллээр тус компанийн эцсийн өмчлөгчөөр Ж А гэж, гүйцэтгэх удирдлагаар Д.Ч******* гэж бүртгэсэн бүр*******ийг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хийгдсэн байна.

2.25.Хариуцагч Улсын бүр*******ийн ерөнхий газар нь шүүхэд Д п ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр Д.Ч*******ийг бүртгэсэн бүр*******ийг Татварын ерөнхий газрын мэдээллээс шууд хөрвүүлэн бүртгэсэн, манай байгууллагын бүр******* биш гэх агуулгатай тайлбар гаргасан боловч шүүхээс Татварын ерөнхий газарт явуулсан үзлэгээр тус компанийн эцсийн өмчлөгчөөр Д.Ч******* бүртгэгдээгүй, түүнийг гүйцэтгэх удирдлага гэж бүртгэсэн байгаа тул хариуцагчийн Татварын ерөнхий газрын мэдээллээс шууд хөрвүүлсэн бүр******* гэж тайлбарласан нь илт худал гэдэг нь нотлогдлоо.

2.26.Нөгөө талаас Татварын ерөнхий газрын бүр******* нь 2020 оны12 дугаар сарын 30-ны өдөр хийгдсэн бол Хуулийн этгээдийн улсын бүр*******д Д.Ч*******ийг эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн бүр******* нь 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хийгдсэн байгаа учраас Татварын ерөнхий газрын бүр*******ийг хөврүүлсэн гэх тайлбар илтэд үндэслэлгүй, худал болох нь давхар нотлогдож байна. /ХХ-4-ийн 240, 243, ХХ-1-ийн 14 дэх талууд/

Хариуцагч Улсын бүр*******ийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэхүү үйл баримтын зөрүүг тайлбарлаж, нотолж чадаагүй болно.

            2.27. дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасагт Д п ХХК-ийн улсын бүр*******д хууль бусаар нэмэлт, өөрчлөл оруулах, гүйцэтгэх удирдлага буюу гүйцэтгэх захирлаар шинээр хүн томилогдсон гэх хуурамч мэдээлэл, бичиг баримт ашиглан улсын бүр*******ийн байгууллагад бүртгүүлэхээр завдах, дэрх хуурамч баримт бичгийн баримтуудаа ашиглан компанийн зарим нэг харилцагч байгууллагад худал мэдээлэл тараах, компанийн үйл ажиллагаанд ноцтой саад учруулах үйлдлийг шалгуулах тухай мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа талаар Хан-уул дүүргийн прокурорын газрын 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн1/3246 дугаар албан бичгээр шүүхэд тодруулга ирүүлжээ. /ХХ-5-ийн 69 дэх тал/

2.28.Энэхүү цагдаагийн байгууллагаас явуулж байгаа ажиллагаа нь тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч ******* ******* ******* ХХК / / болон энэ компанийн хувьцаа эзэмшигч бөгөөд гүйцэтгэх удирдлага Ф Ф Т фон З /F T von S/-д холбогдуулан шалгаж байгаа ажиллагаа биш гэдэг нь уг тодруулгаар нотлогдсон зэрэг үйл баримт шүүхэд тогтоогдлоо.

Гурав. Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн, үйл баримтыг дүгнэсэн үндэслэлийн тухайд:

3.1.Хуулийн этгээдийн улсын бүр*******ийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11-т эцсийн өмчлөгч" гэж Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3.1.6-д заасныг ойлгохоор, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д эцсийн өмчлөгч гэдгийг 3.1.6.а-д харилцагч нь хуулийн этгээд бол тухайн хуулийн этгээдийн хөрөнгийн дийлэнх хэсгийг дангаараа, эсхүл бусадтай хамтран өмчилж байгаа, эсхүл тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааг удирдан чиглүүлж, эсхүл өөрийн үйлдлийг бусдаар төлөөлүүлэн хийлгэж байгаа, эсхүл хуулийн этгээдийг болон уг хуулийн этгээдээс хийх аливаа хэлцэл, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдах замаар тухайн хуулийн этгээдийг өмчилж үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүнийг, мөн зүйлийн 3.1.6.б-д харилцагч нь хувь хүн бол тухайн хүний үйлдэл, үйл ажиллагааг удирдан чиглүүлж, эсхүл тухайн хүнээр өөрийн үйлдлийг төлөөлүүлэн хийлгэж үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүнийг мөн зүйлийн 3.1.6.в-д хөрөнгийг удирдах хэлцлийн хувьд тухайн хөрөнгө итгэмжлэн удирдах хэлцлийн үндсэн дээр үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүнийг гэж тайлбарлажээ.

3.2.Мөн хуулийн 41дүгээр зүйлийн 41.1-д Эцсийн өмчлөгчийг дараах дарааллаар шалгаж тогтооно гээд 41.1.1-д хувьцааны дийлэнх хэсгийг дангаараа, эсхүл бусадтай хамтран өмчилж байгаа хүнийг, 41.1.2-т энэ хуулийн 41.1.1-д заасан хүнийг тогтоох боломжгүй бол хуулийн этгээдийн үйл ажиллагааг шууд бусаар удирдаж байгаа, эсхүл өөрийн эрхээ бусдаар төлөөлүүлэн хийлгэж байгаа хүнийг, 41.1.3-т энэ хуулийн 41.1.1, 41.1.2-т заасан хүнийг тогтоох боломжгүй бол хуулийн этгээдийн удирдлагыг хэрэгжүүлэгч хүнийг, мөн зүйлийн 41.2-т Эцсийн өмчлөгчийг шалгаж тогтоох талаар авч хэрэгжүүлэх нарийвчилсан үйл ажиллагааг энэ хуулийн 5.14-т заасан журмаар зохицуулна гэж хуульчилсан.

3.3.Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.14-т Дараах нарийвчилсан үйл ажиллагааг тусгасан мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Тагнуулын ерөнхий газрын даргын саналыг үндэслэн Монгол банкны Ерөнхийлөгч батална гээд мөн хэсгийн 5.14.1-т эцсийн өмчлөгчийг шалгаж тогтоох талаар авч хэрэгжүүлэх нарийвчилсан үйл ажиллагаа гэсэн байна.

3.4.Дээрх хуулийн зохицуулалт нь эцсийн өмчлөгч гэдэг ойлголтыг тодорхойлохын хамтаар эцсийн өмчлөгч-ийг тогтоох нарийвчилсан журмыг тогтоох эрхийг дээрх албан тушаалтнуудад байхаар хуульчлан тогтоосон байна.

3.5.Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар А-26 тушаалаар баталсан Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журам" нь мэдээлэх үүрэгтэй этгээдийн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, мэдээлэхтэй холбоотой үйл ажиллагаа, үүргийг нарийвчлан тодорхойлсон байгаа бөгөөд уг журмаар эцсийн өмчлөгчийн талаар мэдээллийг цуглуулах, мэдээллийг бизнесийн харилцааны туршид цуглуулж, хадгалах, мэдээллийн үнэн бодит байдлыг тулгаж шалгах, эцсийн үр шим хүртэгчийг таньж, мэдэх нарийвчилсан үйл ажиллагааг зохицуулжээ.

3.6.Хууль зүй, дотоод хэргийн сайдын  2018 оны А/208 дугаар тушаалын хавсралтаар баталсан "Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүр******* хөтлөх журам"-д Зургаа1 дэх хэсэгт Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийн улсын бүр******* хөтлөх ажиллагааг журамласан байна.

3.7.Уг журмын   61.3-т Улсын бүртгэгч Хуулийн этгээдийн улсын бүр*******ийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан эрх бүхий этгээдээс гаргасан эцсийн өмчлөгчийн мэдээллийг улсын бүр*******д бүртгүүлэх өргөдлийг улсын бүр*******ийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын баталсан маягтын дагуу хүлээн авна гэжээ. 

3.8.Мөн 61.7-д Улсын бүртгэгч хуулийн этгээдийн хөрөнгийн дийлэнх хэсгийг дангаараа эсхүл бусадтай хамтран шууд болон шууд бусаар өмчилж байгаа этгээдийг улсын бүр*******ийн мэдээллийн санд эцсийн өмчлөгчөөр бүртгэнэ гэж, 61.8-д Хуулийн этгээд энэ журмын 61.7-д заасан эцсийн өмчлөгчгүй тохиолдолд дор дурдсан этгээдийг эцсийн өмчлөгчөөр бүртгэнэ гээд 61.8.1-т хуулийн этгээдийн үйл ажиллагааг шууд бусаар удирдаж, тухайн хуулийн этгээдийн үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа, 61.8.2-т өөрийн үйлдлийг бусдаар төлөөлүүлэн хийлгэж, тухайн хуулийн этгээдийн үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа, 61.8.3-т энэ журмын 61.8.1, 61.8.2-т заасан эцсийн өмчлөгчгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн удирдлагыг хэрэгжүүлж эсхүл хяналт тавьж байгаа гэж заасан байна.

 3.9.Мөн журмын 61.9-д Энэ журмын 61.7-д заасан хөрөнгийн дийлэнх хэсэг гэж Компанийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан тухайн компанийн нийт хувьцааны гуравны нэг буюу түүнээс дээш хэмжээний хувьцаа, Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны А-26 дугаар тушаалын хавсралтаар баталсан Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журам-ын 4.3-т заасан тухайн хуулийн этгээдийн хөрөнгийн 33, түүнээс дээш хувийг ойлгоно гэж журамлажээ.

3.10.Дээрх хууль болон журамд зааснаар эцсийн өмчлөгчийн мэдээллийг бүртгэхдээ хуулийн этгээдийн бичгээр гаргасан хүсэлтэд үндэслэх бөгөөд журамд заасан баримт бичгийг хавсарган ирүүлэхийг хэм хэмжээ болгон журамласан байгаа тул гуравдагч этгээд Д.Ч******* би эцсийн өмчлөгчөөр бүртгүүлэх хүсэлт гаргаж байгаагүй гэх тайлбар болон хариуцагч Улсын бүр*******ийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан Татварын байгууллагын тайлангийн системээр хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг авч бүртгэсэн гэх тайлбаруудаар Д.Ч*******ийг эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн улсын бүр******* нь дээрх хуулийн болон уг журмын заалтад нийцээгүй буюу бүр******* хууль бус гэдэг нь нотлогдож байна.

3.11.Тодруулбал, Д.Ч******* нь Хуулийн этгээдийн улсын бүр*******ийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д заасан эцсийн өмчлөгч болох хууль зүйн шалгуурт нийцээгүй, эцсийн өмчлөгч болохыг нотлох баримт байхгүй байхад энэхүү үйл баримтыг шалгаж тогтоогоогүй атлаа бүр******* хийсэн ажиллагаа нь хууль бус юм.

3.12.Д.Ч******* нь Мөнгө угаах болон терроризмтой тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6.а, 3.1.6.б-д зааснаар бусадтай хамтран өмчилж байгаа, эсхүл тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааг удирдан чиглүүлж, эсхүл өөрийн үйлдлийг бусдаар төлөөлүүлэн хийлгэж байгаа, эсхүл хуулийн этгээдийг болон уг хуулийн этгээдээс хийх аливаа хэлцэл, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдах замаар тухайн хуулийн этгээдийг өмчилж үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа тухайн хүний үйлдэл, үйл ажиллагааг удирдан чиглүүлж, эсхүл тухайн хүнээр өөрийн үйлдлийг төлөөлүүлэн хийлгэж үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа гэж үзэхгүй, хөдөлмөрийн гэрээгээр тус компанид ажилладаг этгээд байгаа тул эцсийн өмчлөгч биш байна.

3.13.Харин дээрх заалтыг дагуу Д п ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Х Бүгд Найрамдах Улсын хуулийн этгээд ******* ******* ******* / / ХХК-ийн гүйцэтгэх удирдлага бөгөөд ******* ******* ******* ХХК / /-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Т групп компани /T Group /-н 40 хувийн хувьцаа эзэмшигч Ф Ф Т фон З /F T von S/ нь Монгол Улсын хуулийн этгээд болох Д п ХХК-ийн эцсийн өмчлөгчдийн нэг нь мөн гэдэг нь нотлогдож байна.

3.14.Улсын бүр*******ийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т Улсын бүр*******ийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно гээд мөн зүйлийн 20.1.10-т улсын бүр*******д хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай улсын бүр*******ийн байгууллагын дарга, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүр*******д өөрчлөлт, хөдөлгөөн хийх гэжээ.

3.15.Харин дүүргийн Прокурорын газрын прокурорын 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай тогтоолоор Д п ХХК-ийн улсын бүр*******ийн хувийн хэрэг, хувьцаа эзэмшигчийн болон гүйцэтгэх удирдлагын бүр*******д хэрэг бүр*******тийн ажиллагааны явцад нэмэлт, өөрчлөлт буюу аливаа шинэчилсэн бүр******* хийхгүй шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах зөвшөөрөл олгосноор улсын бүр*******д энэ хүрээнд хязгаарлалт үүссэн гэж үзнэ.

3.16.Улсын бүр*******ийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасны дагуу прокурорын тавьсан хязгаарлалтын хүрээ-нд Улсын бүр*******ийн ерөнхий газар Д п ХХК-ийн улсын бүр*******д шинэчилсэн бүр******* хийхгүй байх үүрэгтэй, харин анхнаасаа хууль зөрчиж бүртгэсэн, үнэн зөв зарчимд нийцээгүй улсын бүр*******ээ зөвтгөх эрхийг хязгаарласан гэсэн ойлголт биш тул Х Бүгд Найрамдах Улсын хуулийн этгээд ******* ******* ******* / / ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А*******гийн хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан татгалзлыг хууль ёсны гэж үзэхгүй.

3.17.Иймд энэ талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан хуулийн этгээдийн бүр*******ийг үнэ зөв байх зарчим нийлүүлж, бүр*******ээ зөвтгүүлэх эрхийг хязгаарласан гэх агуулга бүхий тайлбарыг хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзсэн.

3.18.Түүнчлэн Улсын бүр*******ийн ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүр*******тэй холбогдсон маргааныг шүүх шийдвэрлэнэ гэжээ.

3.19.Хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шүүхээс анхнаасаа тус компанийн эцсийн өмчлөгчийг хууль бусаар бүртгэсэн улсын бүр*******ийг хүчингүй болгох, жинхэнэ өмчлөгчийг зөвтгөж бүртгэхийг даалгаж шийдвэрлэх бүрэн эрхийг прокурорын энэ хязгаарлалт нь хязгаарлахгүй.

3.20.Харин прокурорын дээрх хязгаарлалт нь Монгол Улсын хуулийн этгээд Д п ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлага, сонирхогч этгээдээс ердийн журмаар буюу хууль заасан журмын дагуу компанийн хувьцаа эзэмшигчийн болон гүйцэтгэх удирдлагын бүр*******д өөрчлөлт оруулах замаар улсын бүр*******ийн хувийн хэрэгт өөрчлөлт оруулахыг хязгаарлаж байгаа хязгаарлалт учраас шүүхээс энэхүү маргааныг хянан шийдвэрлэхэд саад болох хууль зүйн боломжгүй болно.

Шүүх нь прокуророос энэ талаар санал болон тайлбар гаргуулахаар албан бичиг хүргүүлсэн боловч шүүхэд хариу ирүүлсэн албан бичигтээ тодорхой санал, тайлбар ирүүлээгүй болно. /ХХ-5-ийн 68-69 дэх тал/

3.21.Дээрх хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

3.22.Ингэхдээ шүүх нь нэхэмжлэгчийн гаргасан Д п ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр Ф Ф Т фон Зыг бүртгэхийг Улсын бүр*******ийн ерөнхий газарт даалгах шаардлагын дагуу шууд уг этгээдийг бүртгэхийг даалгаж шийдвэрлэх нь захиргааны байгууллагын хуульд заасан журмын дагуу улсын бүр******* хийх бүрэн эрх, иргэн, хуулийн этгээдийн гаргасан хүсэлтийг хянаад шаардлагатай асуудлыг тодруулах, нэмж нотлох баримт гаргуулах, хуульд заасан үндэслэл байвал бүр*******ийг хийхээс хойшлуулах, татгалзах зэрэг бүрэн эрхэд халдсан нөхцөл үүсгэж болзошгүй гэж үзсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тус компанийн эцсийн өмчлөгчөөр бүртгүүлэхээр гаргасан Ф Ф Т фон Зын хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг даалгаж шийдвэрлэх нь зохистой гэж үзсэн.

Энэ нь шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байгаа явдал биш болно.

3.23.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мийн нэхэмжлэгчээс Э.А*******д олгосон итгэмжлэл нь хуульд заасан шаардлага хангаагүй, нэхэмжлэлд гарын үсэг зурах эрхийг олгоогүй тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд, маргааныг 2020 оноос эхлэн удаа дараа хууль хяналтын байгууллагад хандан шийдвэрлүүлж байсан тул нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн, нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа гэдэг үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах саналыг шүүхэд гаргасан ч шүүх хүлээн авах үндэслэл нь нотлогдоогүй гэж үзлээ.

3.24.Тодруулбал, нэхэмжлэгч Х Бүгд Найрамдах Улсын хуулийн этгээд ******* ******* ******* / / компанийн гүйцэтгэх удирдлага Ф Ф Т фон З /F T von S/-оос герман хэл дээр олгосон Э.А*******д олгосон итгэмжлэлд гарын үсэг зурсан нотариатчийн нотолгоог итгэмжлэлийн хамт шүүхэд ирүүлсэн байна. Эндээс уг итгэмжлэлд Ф Ф Т фон З /F T von S/ гарын үсгээ зурсан гэдэг нь нотлогдож байна. /ХХ-1-ийн 7-12, 18-24 дэх талууд/

3.25.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсаргаж ирүүлсэн, Э.А*******д өөрийгөө төлөөх эрхийг олгосон итгэмжлэлийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М нь удаа дараа нэхэмжлэл гарын үсэг зурах эрх олгоогүй, захиргааны ямар хэрэгт оролцох нь тодорхойгүй тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой гэх агуулгаар маргасан тул шүүх итгэмжлэлийн агуулгыг орчуулгын хувьд дахин тодруулахаар өмнөх шүүх хуралдааныг хойшлуулж, шалгах ажиллагаа явуулсан.

3.26.Шүүхээс шаардсаны дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас итгэмжлэлийн орчуулгыг шүүхэд дахин ирүүлсэн бөгөөд уг итгэмжлэлд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20, 28 дугаар зүйлд заасан дагуу эрх, үүргийг хэрэгжүүлж, захиргааны хэрэгт төлөөлөхөөр заахын хамтаар компанийн нэрийн өмнөөс хүсэлт, гомдол гаргах, баримт бичигт гарын үсэг зурах, болон зарим эрхийг нэрлэн заасан байгаа нь тодорхой болсон байна.

3.27.Энэхүү итгэмжлэлд төлөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20, 28 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэхээр, мөн компанийг төлөөлж баримт бичигт гарын үсэг зурах эрх олгосон утга агуулга тодорхой туссан байхад шүүхээс итгэмжлэлд заавал Э.А******* нэхэмжлэлд гарын үсэг зурах эрх олгож байна гэж бичсэн үг өгүүлбэр оруулсан байхыг шаардах нь нэгдүгээрт иргэн, хуулийн этгээдэд чирэгдэл учруулсан ажиллагаа болохын хамт

зөвхөн төлөөлүүлэгч-төлөөлөгчийн хооронд үүсэж болдог асуудал-д шүүх хөндлөнгөөс оролцсон зохисгүй үйлдэл болох юм.

            3.28.Ийнхүү төлөөлүүлэгчээс маргаагүй асуудалд шүүх хууль зүйн дүгнэлт хийх, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд заасан иргэн, хуулийн этгээдийн шүүхэд мэдүүлэх эрхийг хязгаарласан үр дагавар үүсгэнэ.

3.29.Шүүх Д.Ч*******ийг гуравдагч этгээдээр татсан ажиллагаа нь маргаан бүхий актын улмаас эрх нь зөрчигдөнө гэж үзэж байгаа бол өөрийн зөрчигдсөн эрхийг шүүхэд хамгаалах, тайлбар, нотлох баримт гаргаж өгөх, мэ*******цэх боломж олгож байгаа явдал болохоос бус төлөөлүүлэгч-төлөөлөгч хоёрын хооронд үүсдэг асуудлаар шүүхэд шаардах, нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлах санал хүсэлт гаргах, өөр этгээдийн эрх зөрчигдсөн тул маргана гэж тайлбарлан маргах, өөр этгээдийн өмнөөс өмнөөс тайлбар хэлэх эрх байхгүй тул Э.А*******г нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэхгүй.

3.30.Дээр тогтогдсоноор Х Бүгд Найрамдах Улсын хуулийн этгээд ******* ******* ******* / / компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А*******гаас 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрүүдэд тус тус Улсын бүр*******ийн ерөнхий газарт хандаж, Д.Ч*******ийг Д п ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр бүртгэснийг хүчингүй болгуулах, Ф Ф Т фон З /F T von S/-г эцсийн өмчлөгчөөр бүртгүүлэх хүсэлт гомдол гаргасныг Улсын бүр*******ийн ерөнхий газар эцсийн байдлаар 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн дугаар албан бичгээр хариу өгсөн байна.

3.31.Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн З3.15-д Иргэн, хуулийн этгээд тогтоосон журмаар гомдол гаргасан, захиргааны байгууллага, албан тушаалтан иргэн, хуулийн этгээдийн гомдлыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасан тул захиргааны байгууллагад тогтсон журмаар гомдол гаргасныг захиргааны байгууллага хүлээн авч шийдвэрлэсэн тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа тасалдан тоологдоно.

3.32.Энэ хуулийн заалтын дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг Улсын бүр*******ийн ерөнхий газар хянаад хариу өгсөн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөр хугацааг тасалдуулан тоолох ёстой учир уг хугацаанаас эхлэн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг тоолоход нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэх тайлбарыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй болно

3.33.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан энэ маргаан бүхий асуудлыг шийдвэрлэсэн прокурор, шүүхийн шийдвэр байгаа тул нэхэмжлэлийг буцаа гэх шаардлага үндэслэлгүй болно.

3.34.Учир нь *******зерт ХХК-ийн хувьцаа эзэмшигч өмчлөгч болон өөр сонирхогч этгээдийн хооронд, гүйцэтгэх удирдлага томилсон зэрэг асуудлаар үүссэн эрх зүйн маргаан Монгол Улсын иргэн, захиргааны хэргийн шүүхэд байхгүй байна.

3.35.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-г төлөөлөх эрхтэй этгээд гэх Х Бүгд Найрамдах Улсын иргэн Ф Ф Т фон С төлөөлөх эрхтэй этгээд буюу хувьцаа эзэмшигч мөн эсэх талаарх маргаан Х Бүгд Найрамдах Улсын шүүхэд явагдаж байгаа нь энэхүү хэргийг шийдвэрлэх маргааны зүйл үйл баримттай шууд хамаарал одоогоор үүсгэхгүй, энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн тус улсын шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй, гуравдагч этгээдээс ийм нотлох баримт гаргаж өгөөгүй байна.

3.36.Мөн Х Бүгд Найрамдах Улсын иргэн Ф Ф Т фон Сийн гомдлыг Монгол Улсын цагдаагийн болон прокурорын байгууллагаас хянаад прокурорын тогтоолоор гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж үзэн хэрэг бүр*******тийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн нь энэхүү захиргааны хэргийн үйл баримтыг хянан шийдвэрлэсэн явдал биш тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.7 дахь хэсэгт заасан нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэлгүй.

3.37.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мийн шүүх хуралдаанд гаргасан Д.Ч*******ийн зүгээс эцсийн өмчлөгчөөр бүртгүүлэх хүсэлт гаргаагүй учраас Д.Ч*******ийг бүртгэсэн бүр*******ийг хүчингүй болгуулах хууль зүйн үндэслэл байхгүй гэх тайлбар нь логикийн уялдаагүй, хууль зүйн үндэслэлгүй бөгөөд маргаан бүхий захиргааны актын улмаас Д.Ч*******ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй гэдэг нь шүүхийн өмнө нотлогдсон болно.

3.38.Шүүхийн энэ шийдвэр нь Монгол Улсын хуулийн этгээд Д п ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр өөр этгээд бүртгүүлэх, бүртгэх, бусад байдлаар шүүхэд маргах эрхийг хязгаарлахгүй болохыг тэмдэглэж байна.

Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод и*******, эрх хэмжээнд хамаарах болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дэх хэсэг, заалтуудыг заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Улсын бүр*******ийн ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, Хуулийн этгээдийн улсын бүр*******ийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6, 3.1.6.а, 3.1.6.б, 41дүгээр зүйлийн 41.2, 5 дугаар зүйлийн 5.14 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Х Бүгд Найрамдах Улсын хуулийн этгээд ******* ******* ******* ХХК / /-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Монгол Улсын хуулийн этгээд Д п ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр Д Ч*******ийг бүртгэсэн улсын бүр*******ийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, Монгол Улсын хуулийн этгээд Д п ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр Ф Ф Т фон З /F T von S/-г бүртгэх хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Улсын бүр*******ийн ерөнхий газарт даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Бүгд Найрамдах Улсын хуулийн этгээд ******* ******* ******* ХХК / /-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А******* нь нэхэмжлэлийн Улсын бүр*******ийн ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичгийг хүчингүй болгуулах шаардлагаасаа татгалзсаныг баталж, нэхэмжлэлийн уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч Бүгд Найрамдах Улсын хуулийн этгээд ******* ******* ******* ХХК / /-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсантай холбогдуулан уг хураамжтай дүйцэх 70200 төгрөгийг хариуцагч Улсын бүр*******ийн ерөнхий газраас гаргуулж, нэхэмжлэгчид нөхөн олгосугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ