| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/00418/И |
| Дугаар | 309/ШШ2025/00633 |
| Огноо | 2025-05-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 309/ШШ2025/00633
| 2025 оны 05 сарын 29 өдөр | Дугаар 309/ШШ2025/00633 | Дорнод аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,
Нэхэмжлэгч: ******* ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* овогтой ******* холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 9 973 405.31 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* овогтой ******* нь ******* *******тай цахимаар ******* тоот "Дижитал зээлийн гэрээ байгуулж, 2024 оны 06 сарын 27-ны өдөр ******* тоот зээлийн данс үүсгэн 10 000 000 (арван сая төгрөг) -н зээлийг жилийн 21 (Хорин нэг ) хувийн хүүтэй, 30 (Гуч) сарын хугацаатайгаар авч ашигласан. Зээлдэгч ******* овогтой ******* нь ******* тоот зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй болно. 2025 оны 03 сарын 17-ны өдрийн байдлаар 153 хоног хугацаа хэтрүүлэн, нийт 9 973 405.31 төгрөгийн өр үүсгэж *******ыг хохироож байна. Иймд зээлдэгч ******* овогтой
*******аас 9 973 405.31 (есен сая есен зуун далан гурван мянга дөрвөн зуун таван төгрөг гучин нэгэн мөнгө ) төгрөгийг гаргуулж ******* *******анд олгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: ******* *******наас дижитал 10 саяын зээл авсан нь үнэн. 2025.05.06-ны байдлаар 2016270 төгрөг хугацаа хэтрэлттэй явж байгаа бөгөөд 2025.05.10-нд цалин нь голомт *******ны гэсэн харилцах дансаар орж төлөлтөө хэвийн хийж явах ба сар бүр авдаг 400 000 төгрөгийг төлөлт хийн зээлийн төлбөрийг нөхөн авна уу гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн гаргасан тайлбартай танилцлаа. Хариуцагчийн сар бүр 400 000 төгрөг төлнө гэсэн нөхцөлийг зөвшөөрч байна. Энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* нь хариуцагч Ч.******* холбогдуулан “9 973 405.31 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг гаргасан байна.
Хариуцагч Ч.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 9 973 405.31 төгрөгийг хүлээн зөвшөөрч, сар бүр 400 000 төгрөгөөр хувааж төлөх саналыг гаргаж, нэхэмжлэгч зөвшөөрч талууд эвлэрсэн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.4-т зааснаар Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нийт 174 525 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж төлсөн ба үүнийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 87 262 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* нэхэмжилсэн 9 973 405.31 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч.******* нь зөвшөөрч эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 525 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 87 262 төгрөгийг, хариуцагч Ч.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 87 262 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ