Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 309/ШШ2025/00664

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 309/ШШ2025/00664

******* *******

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* ******* дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй, хариуцагч ******* холбогдох  

Нэхэмжлэлийн шаардлага: 22 985 802 төгрөг гаргуулах тухай”  нэхэмжлэлтэй иргэний хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:

Хариуцагч:

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Урансувд

Гэрч:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Болормаа нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч   ******* ******* ******* ******* ******* ******* ******* газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус ******* ******* ******* тамгын ******* нэгжид хамаарах 5 дугаар багийн ******* ******* ажлыг хашиж байсан нь 2022 оны 07 дугаар сард өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт илэрхийлэн, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгсөн байдаг. Уг хүсэлтийн дагуу ******* ******* *******  ******* 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн тоот захирамжийн дагуу "Ажлаас чөлөөлөх тухай" шийдвэрийг тухайн хугацаанд ******* ******* ******* ажил үүргийг хашиж байсан холбогдох хуулийн дагуу гаргасан байдаг. Гэтэл 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр тоот захирамжаар ыг ажилд нь эргүүлэн томилох шийдвэрийг мөн тухайн хугацаанд ******* ******* ******* ажил үүргийг хашиж байсан гаргаж томилгоог шууд хийсэн үйлдэл гаргасан. Гэтэл багийн ******* даргад нэр дэвшүүлэх, томилох эрх зүйн үндэслэл нь Монгол Улсын засаг, захиргаа, нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйл 56.5.2.энэ хуулийн 56.5.1-д заасан хүний талаар санал хураалт явуулж, Хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг ******* даргад нэр дэвшүүлэх хэмээн тодорхой тусгасан байдаг. Иймээс 2022 оны 08 дугаар сарын 10-ний өдөр тоот захирамжаар ыг ажилд томилсон асуудал нь илтэд хууль зөрчсөн томилгоо гэж үзэж, Авлигатай тэмцэх газраас уг асуудлыг шалгаж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар албан бичиг хүргүүлсний үр дүнд ******* ******* ******* дарга нь 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн тоот захирамжаар 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн тоот захирамжаа хүчингүй болгож шийдвэрийг гаргасан байдаг. ******* 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 19 сар ажилласан бөгөөд тухайн хугацаанд 22 985 802 (хорин хоёр сая есөн зуун наян таван мянга найман зуун хоёр) төгрөгийн цалин хөлсийг тус ******* ******* ******* тамгын ******* цалин хөлсний зардлаас олгосон байдаг. нь зохих журмаар томилогдоогүй, иргэдийн Нийтийн Хурлаар нэр дэвшиж, өрсөлдөж, санал хураалтад оролцоогүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд ******* ******* ******* дарга нь 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн тоот захирамжаар 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн тоот захирамжийг хүчингүй болгосон шийдвэр гарсантай холбоотойгоор ямар нэгэн гомдол гаргаагүйгээр нотлогдож байна. Тодруулбал, уг албан тушаалыг эрхлэх үндэслэлгүй байсан учир гүйцэтгэсэн ажилдаа тохирсон цалин авах Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан Төрийн албаны тухай болон Хөдөлмөрийн тухай хуулиар хариуцагчийн эрх ашиг хамгаалагдах үндэслэлгүй. Иймд ын хууль бусаар томилогдон ажилласан хугацааны цалинг буцаан гаргуулж ******* ******* төсөвт төвлөрүүлэх нь зүйтэй юм. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж заажээ. Хуульд зааснаас үзэхэд багийн ******* дарга бол улс төрийн албан тушаал бөгөөд хууль бусаар томилогдсонтой холбоотой хохиролыг уг улс төрийн албан тушаалд хууль бусаар томилогдсон этгээд хариуцахаар байна. Хэдийгээр тухайн үед холбогдох албан тушаалтны буруутай шийдвэрээр төсвийн хөрөнгийг буруу зарцуулсан үйлдэл гаргасан боловч, хохирлыг холбогдох хуулийн дагуу буруутай этгээдээр нөхөн төлүүлэх үүрэгтэйг төсвийн шууд захирагчийн чиг үүрэгт байгааг дурдах нь зүйтэй. Иймд төрд учруулсан хохирол болох 22 985 802 (хорин хоёр сая есөн зуун наян таван мянга найман зуун хоёр) төгрөгийг иргэн аас гаргуулж ******* ******* төсөвт төвлөрүүлж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн үндэслэлд өөрчлөлт оруулахдаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* засаг ******* тамгын газар, хариуцагч ******* холбогдох 22 985 802 төгрөг гаргуулан ******* ******* төсвийн орлого болох нэхэмжлэлийн үндэслэлээ энэхүү тайлбараараа өөрчилж байна. Үүнд нэхэмжлэгч анх хариуцагч аас төр буюу ******* ******* засаг дарга тамгын газарт учруулсан хохирол гэсэн агуулгаар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон. Энэ үндэслэлээ өөрчилж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан авах шаардах эрхтэй гэж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.2-т заасан хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй эсвэл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэх заалтыг үндэслэсэн хариуцагч ыг үндэслэлгүй хөрөнгөжсөн 22 985 802 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилж байна. Тухайлбал засаг ******* тамгын ******* хариуцагч ******* 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хооронд цалин олгосон үндэслэл нь  түүнийг багийн засаг даргаар томилсон ******* ******* засаг ******* 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай захирамж юм. Энэ захирамж нь ******* цалин олгох үүргийг ******* ******* засаг ******* тамгын газарт үүсгэсэн эрх зүйн үр дагавартай шийдвэр бөгөөд энэ шийдвэр гараагүй бол ******* цалин хөлс олгох үүргийг нэхэмжлэгчид үгүйсгэхгүй байсан. Гэтэл энэ шийдвэр нь хууль бус байсан ба шийдвэр гаргасан албан тушаалтан буюу тухайн үед засаг даргаар ажиллаж байсан нь өөрөө тогтоосон хууль бус шийдвэрээ хожим хүчингүй болгосон. Урьд нь гаргасан шийдвэрээ хуульд нийцээгүй болохыг өөрөө тогтоож хүчингүй болгосон. ******* ******* захирамжид холбогдох хуулийн заалтад үндэслэн гарсан хүчин төгөлдөр эрх зүйн акт биш гэв.

3. Хариуцагч нь шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* аймгийн ******* ******* ******* ******* ******* газраас 2025 оны 02 сарын 3/133 дугаартайгаар нэхэмжлэл гаргасан байна. Уг нэхэмжлэлд ******* ******* ******* ******* ******* газарт 22 985 802 төгрөгийн хохирол учруулсан гэж агуулгатай нэхэмжлэл гаргажээ. миний бие нь 2022 оны 7 сарын 28-ны өдөр ******* ******* ******* ******* захирамжаар чөлөөлөгдсөн. ******* захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64.2.4-д заасны дагуу тэтгэврийн нас болсон тул чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасны дагуу шийдвэрлэсэн гэж ойлгосон. Тус хуулийн 64.5-д ******* даргыг хугацаанаас нь өмнө чөлөөлсөн, огцруулсан бол ******* даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг ******* ******* орлогч хэрэгжүүлж хариуцлагыг бүрэн хүлээнэ гэж заасан байдаг бөгөөд баг, хорооны засаг даргыг огцроход дараагийн ******* дарга томилогдох хүртэл ажилаа хийж байна гэж ойлгон төрийн үйл ажиллагаа тасралтгүй явах зарчимыг баримтлан түр эргүүлэн ******* ******* ******* дарга томилсон. Баг хорооны ******* даргыг дэвшүүлж сонгох бүрэн эрх нь ******* захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай 32.8.4-д зааснаар Багийн Иргэдийн Нийтийн Хурал гэж ойлгодог. ******* ******* 5-р багийн Иргэдийн Нийтийн Хуралын зөвлөл нь 2024 оны 02 сарын хугацаанд /Багийн ИНХ-ын ******* албан бичиг хавсаргав./ нэг ч удаа багийн ******* даргыг сонгох хурлыг товлож зарлаагүй. Хэрвээ товлоод хурлаа зарлаад дараагийн ******* дарга сонгогдсон бол ажилаа хуулийн дагуу хүлээлгэн өгөхөд бэлэн байсан. Тэгтэл 2024 оны 2 сард хууль бусаар ажилаас чөлөөлсөн. Одоог хүртэл 5-р баг багийн ******* дарга байхгүй төрийн үйлчилгээг иргэдэд бүрэн хүргэж чадахгүй байгаа бөгөөд одоо хүртэл зарим ажлуудыг миний бие /хийсэн ажлын материал хавсаргав/ хийж гүйцэтгэж байна. Үүнд: 2024 зудны үед малчдад зам гаргах, өвс тэжээл тараах, сэг зэм устгах, малын тооллого зэрэг олон ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Та чөлөөлөгдсөн гэсэн ажлаа хийчих багийн ИНХ чин зарлагдах байх тэр хүртэл цалингүй ажилаа хийж бай учир нь Сумын ******* даргыг Авилгатай Тэмцэх газраас дарамтлаад байна гэж хэлсээр өнөөг хүргэсэн. Уг нь энэ асуудал нь 5-р багийн Иргэдийн Нийтийн Хурлын зөвлөлийн дарга ын хариуцлагагүй байдлаас болж ард иргэд, төр, миний бие хохирсон. Учир шалтгаан нь ******* ******* ******* ******* орлогч аас болсон байхад хуулийн дагуу төрийн ажлыг тасралтгүй хийсэн надаас төлбөр нэхэмжилсэнд харамсаж байна гэв.

4. Нэхэмжлэгчээс дараах баримтыг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн. Үүнд: 1. ******* ******* ******* ******* 2021 оны 12-р сарын 31-ний өдрийн Б/48 тоот "ыг багийн ******* даргаар томилох тухай" захирамж /хм 5-р тал/, ******* ******* ******* ******* 2022 оны 7-р сарын 28-ны өдрийн 6/36 тоот "Ажлаас чөлөөлөх тухай" захирамж /хм 6-р тал/, ******* ******* ******* ******* 2022 оны 8-р сарын 10-ны өдрийн тоот "ыг ажилд нь эргүүлэн томилох тухай" захирамж /хм 7-р тал/, ******* ******* ******* ******* 2024 оны 2-р сарын 09-ний өдрийн тоот "Захирамж хүчингүй болгох тухай" захирамж /хм 8-р тал/, ******* ******* ******* ******* 2024 оны 2-р сарын 16-ны өдрийн Б/06 тоот "Ажлын хэсэг байгуулах тухай" захирамж /хм 9-р тал/, Цалин хөлсний тооцоолол /хм 10-р тал/, ******* аймгийн Прокурорын ******* прокурорын тогтоолын хуулбар /хм 56-58-р тал/, Авилгатай тэмцэх газраас ирсэн албан бичиг /хм 59-р тал/ зэрэг болно.

5. Хариуцагчаас дараах баримтыг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн. Үүнд: хариу тайбар /хм 20-р тал/, гэрэл зургийн хуулбар /хм 21, 25-26-р тал/, ******* ******* ******* ******* 5-р багийн Иргэдийн нийтийн хурлын ******* тодорхойлолт /хм 22-р тал/, ******* ******* 5 дугаар багийн Иргэдийн нийтийн хурлын тогтоол /хм 23-р тал/,  ******* ******* 5 дугаар багийн Иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгчдийн тогтоол /хм 24-р тал/, цагийн бүртгэл /хм 35-54-р тал/ зэрэг болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* аймгийн ******* ******* ******* ******* ******* газар нь хариуцагч аас хууль бусаар томилогдож багийн засаг даргаар ажиллаж авсан цалин хөлс  22 985 802 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргадаг.

Шүүхээс хэрэгт цугларсан баримт, шүүх хуралдаанд гаргаж буй талуудын тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэлийн зарим хэсэг болох 12 965 802 төгрөгийн шаардлагыг хангаж, 10 020 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:

1.Нэхэмжлэгч нь хариуцагч ыг 2022 оны 08 сарын 10-ны өдрөөс ******* ******* 5-р багийн ******* даргаар хууль бусаар ажиллаж цалин, хөлс авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул нийт авсан цалин хөлс 22 985 802 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжилсэн.

Хариуцагч нь 2021 оны 12 сарын 31-ны өдрийн Б/48 дугаартай  ******* ******* ******* ******* захирамжаар ******* ******* 5-р багийн ******* даргаар томилогдож, 2022 оны 07 сарын 28-ны өдрийн дугаартай ******* ******* ******* ******* захирамжаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ гаргасны дагуу  ажлаасаа чөлөөлөгджээ.

Тэрээр 2022 оны 08 сарын 10-ны өдрийн дугаартай ******* ******* ******* ******* захирамжаар Сонгуулийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болтол ыг ******* ******* 5-р багийн ******* даргаар томилогдож ажиллаж байгаад 2024 оны 02 сарын 09-ний өдрийн дугаартай захирамжаар 2022 оны 08 сарын 10-ны өдрийн дугаартай ******* ******* захирамжийг хүчингүй болгож хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагч тал дээрх үйл баримттай маргадаггүй ба нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөхдөө энэ хугацаанд хөдөлмөр эрхэлсэн тул цалин, хөлсийг буцааж төлөх үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрдөггүй.

2. ******* ******* ******* дарга нь хариуцагчийг 2022 оны 08 сарын 10-ны өдрийн дугаартай захирамжаар 5-р багийн ******* даргаар томилохдоо хууль бусаар томилсон, томилогдсон гэдгээ хүлээн зөвшөөрч томилсон захирамжийг хүчингүй болгосоноор нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлсон.

Хариуцагч нь 2022 оны 08 сарын 10-ны өдөр тухайн албан тушаалд томилогдохдоо хууль бусаар томилогдсон гэдгээ мэдэж байсан болох нь шүүх хуралдаанд гаргасан тайлбар, ******* ******* ******* ******* тамгын газарт гаргасан /2022.07.28-нд гэх бичиглэлтэй хм-ийн 89-р тал/ хүсэлт зэргээр тогтоогдож байна.

Тухайлбал Монгол улсын ******* захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5******* даргад нэр дэвшүүлэх ажиллагааг дараах журмаар явуулна: 56.5.1иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болон *******, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь нам, эвслийн бүлэг, түүнчлэн иргэдийн Нийтийн Хуралд оролцогч дангаараа буюу хамтарч энэ хуулийн 56.3, 56.4-т заасан шаардлага хангасан хүнийг ******* даргад нэр дэвшүүлэхээр санал гаргана; 56.5.2.энэ хуулийн 56.5.1-д заасан хүний талаар санал хураалт явуулж, Хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг ******* даргад нэр дэвшүүлэх; 56.5.3.хэрэв санал хураалтаар хэн ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хураалт явуулж олонхын санал авсан хүнийг ******* даргад нэр дэвшүүлэх; 56.6.Энэ зүйлийн 56.5-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг баг, хорооны ******* даргаар сум, дүүргийн ******* дарга... томилно гэж тус тус хуульчлан зохицуулсан.

3.Хариуцагч нь 2021 оны 12 сарын 31-ний өдөр томилогдлохдоо 2006 оны 12 сарын 15-ны өдөр батлагдсан Монгол улсын ******* захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан шаардлагыг хангаж томилогдсон ба багийн ******* даргаар ажиллаж байгаад 2022 оны 07 сарын 28-нд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, буцаж томилогдохдоо тухайн үед мөрдөгдөж байсан Монгол улсын ******* захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан журмаар томилогдоогүй буюу үүнийг хүлээн зөвшөөрч тухайн томилсон шийдвэр гаргасан албан тушаалтан ******* ******* ******* дарга гаргасан шийдвэрээ хүчингүй болгосон байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 492.1.1хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол буцаан шаардах эрхтэй байхаар хуульчилсан.

Иймд нэхэмжлэгч нь хууль бусаар томилогдож авсан цалин хөлсийг буцаан шаардах эрхтэй байна. Нэхэмжлэгч нь хариуцагчийн 2022 оны 08 сарын 10-ны өдрөөс 2024 оны 02 сарын 09-ний өдрийг хүртлэх авсан бүх цалин 22 985 802 төгрөгийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсэн гэж үзэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.

4. Хариуцагч нь хэдийгээр хууль бусаар томилогдсон болох нь тогтоогдож байх боловч ******* ******* 5-р багийн ******* ******* ажил үүргийг хэрэгжүүлж байсан тул тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалин хөлс авах эрхтэй буюу нийт 10 020 000 төгрөгийн цалинг хариуцагч авах үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 12 965 802 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

Цалин хөлсийг дараах байдлаар тооцоолов. Үүнд: 2022 онд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 000 төгрөг, 2023 оны 01 сараас 550 000 төгрөг, 2024 оны 1 сараас 660 000 төгрөг байсан ба хариуцагч нь 2022 онд 5 сар ажилласан 5х420 000=2 100 000 , 2023 онд 12 сар ажилласан 12х550 000=6 600 000, 2024 онд 2 сар ажилласан 2х660 000=1 320 000  төгрөг, нийт 10 020 000 төгрөгийн цалин хөлс авах эрхтэй гэж тооцоолов.

 Иймд нэхэмжлэлийн шаардлага 22 985 802 төгрөгөөс 10 020 000 төгрөгийг хасаж, үлдэх 12 965 802 төгрөгийг хариуцагч төлөх үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

5. Нэхэмжлэгч нь анх шүүхэд хууль бусаар томилогдсоноос авч байсан цалин нь хохирол гэж үзэж шаардлагаа гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрчилж хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж шаардлагаа тодруулж өөрчилсөн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-д заасан буюу Иргэний хуулийн 8.1.6үндэслэлгүйгээр эд юмс олж авах, эзэмших харилцааг шүүгч дангаар шийдвэрлэхээр хуульчилсан байх тул шүүгч энэ хэргийг дангаар хянан шийдвэрлэсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2-т зааснаар Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж тус хуульчилсан. Иймд хариуцагчаас гаргуулж буй 12 965 802 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 222 402 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын орлогот оруулахаар шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар 12 965 802 төгрөгийг хариуцагч аас гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* ******* газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10 020 000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч аас 222 402 төгрөгийг гаргуулж  улсын орлогод олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.ОТГОНЖАРГАЛ