Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 309/ШШ2025/00630

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 309/ШШ2025/00630

Дорнод аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* *******

Хариуцагч: ******* *******

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн асрамж өөрчлүүлэх, тэтгэлэг гаргуулах, 8 000 000 төгрөгийн үнэ бүхий хашаа байшинг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг хаалттай хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: Э.*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: *******

Хариуцагч: Э.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Э.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие Э.*******аас 20212 оны 01 сарын 12-нд тус шүүхийн ******* дугаартай шийдвэрийн дагуу гэрлэлтээ цуцлуулсан. Бид дундаасаа 3 хүүхэдтэй. Шүүх шийдвэрлэхдээ бидний ярилцсаны дагуу хүүхдүүдийн маань эцгийн асрамжинд үлдсэн боловч тэр цагаас хойш хүүхдүүд маань миний асрамжинд байж бүхий л зардалыг би хариуцаж байгаа ба Батищчулуун нь ямарч тусламж үзүүлээгүй. Би 2024 онд хүүхдүүдээ 3 сар эцэг дээр нь байлгаж үзсэн боловч архидаж, хүүхдүүдийг минь зодож, ямарч анхаарал халамж тавиагүй, хүүхдүүд маань ээжээ биднийг аваач гэж би өөр дээрээ хүүхдүүдээ авсан. Иймд би хүүхдүүдийнхээ асрамжийг өөр дээрээ авах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлттэй байна. Бид хамт амьдарч байгаад 2021 онд гэрээ шатаасан ба хандив, тусламж гуйж 8 сая гаран төгрөг цугларч тэр мөнгийг хадам тал аваад бидэнд хашаа байшингаа өгнө гэж авсан.  Энэ хашаа байшин одоо хадам ээжийн хүү нэр дээр байдаг.  Би энэ хашаа байшинг гаргуулж авах хүсэлттэй байна. Хэрэв хашаа байшингаа бидэнд өгвөл хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй байж болно. Би нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

2. Хариуцагч Э.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Бид дундаасаа 3 хүүхэдтэй. Манай хүүхдүүд одоо ээж дээрээ байгаа нь үнэн. Би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Одоогоор ажил хийгээгүй байгаа тул тэтгэлэгийг төлөх боломжгүй байна. Хашаа байшингаа том хүүхдээ 16 нас хүрэхээр нэр дээр нь шилжүүлж өгнө гэв.

3. Нэхэмжлэгчээс дараах баримтыг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн. Үүнд: иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар /хм 4-р тал/, Хэрлэн сумын 11-р багийн ам бүлийн тодорхойлолт /хм 5-р тал/, хүү төрсний гэрчилгээний хуулбар /хм 6-р тал/, охин төрсний гэрчилгээний хуулбар /хм 7-р тал/, охин төрсний гэрчилгээний хуулбар /хм 8-р тал/, Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 сарын 12-ны өдрийн 138/ШШ20212/00******* дугаартай  шүүхийн шийдвэрийн хуулбар /хм 10-14-р тал/, зэргийг шинжлэн судлав.     

4. Хариуцагчаас баримт ирүүлээгүй болно.

5. Шүүхээс охин , хүү , охин нараас асрамжийн талаар саналыг асуухад ээжтэйгээ амьдрах талаар саналыг гаргав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Э.*******д холбогдуулан Хүүхдийн асрамж өөрчлүүлж, тэтгэлэг гаргуулах, 8 000 000 төгрөгий үнэ бүхий хашаа байшинг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байна.

Нэхэмжлэгч Э.*******, хариуцагч  Э.******* нар нь 2007 оноос эхлэн хамтран амьдарч, тэдний дундаас 2009 оны 12 сарын 30-нд хүү *******ы , 2012 оны 12  сарын 04-ний өдөр охин , 2016 оны 6 сарын 9-ний өдөр охин нар төрсөн болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 сарын 12-ны өдрийн 138/ШШ20212/00******* дугаартай  шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдийг эцэг Э.*******ы асрамжинд үлдээж шийдвэрлэсэн байна.

Тэдний хүүхдүүд нь одоогоор нэхэмжлэгч Э.*******тай амьдарч байгаа болон хүүхдүүдээ нэхэмжлэгч нь өөрийн асрамжинд авах шаардлага гаргасан ба эхийн асрамжинд очих саналыг хүүхдүүд илэрхийлэв. Мөн хариуцагч Э.******* нь энэ шаардлагатай маргадаггүй, хүүхдүүдийн асрамжийг өөрчлөхийг зөвшөөрөв.

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.11-д зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалах, 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх иргэн бүр журамт үүрэгтэй, мөн хүүхдийн асрамжийн талаар талууд маргаангүй байх тул хүү *******ы , охин , охин нарын эх Э.*******гийн асрамжид шилжүүлж, хүүхдүүдэд хүүхдийн тэтгэлэгийг хуульд заасан хэмжээгээр тогтоож, эцэг Э.*******аас сар бүр гаргуулж тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү *******ы , охин , охин нарын эх Э.*******гийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь хариуцагчийн хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан “хүүхдээ эрүүл чийрэг өсгөх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах” үүрэгтэй ба энэ үүргээ хэрэгжүүлэхэд хэн аль нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа. Өөрөөр хэлбэл эцэг нь хүүхэдтэйгээ чөлөөтэй уулзаж байх эрхтэй, уулзуулж байх үүргийг талууд тэгш эдэлнэ гэж ойлгоно.

Нэхэмжлэгч нь 8 000 000 төгрөгийн үнэ бүхий хашаа байшингийн мөнгийг Э.*******аас гаргуулах шаардлага гаргасан. Хариуцагч нь одоогоор өгөх 8 сая төгрөг байхгүй хүү ийг 16 насанд хүрмэгц хашаа байшингаа нэр дээр шилжүүлж өгөхийг зөвшөөрсөн тайлбар гаргадаг. Гэвч маргаан бүхий хашаа байшин нь хэний өмч болох нь хэрэгт цугларсан баримтаас тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 8 сая төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэлээ.  Учир нь нэхэмжлэгч хариуцагч нар нь хамтран амьдарч байх хугацаандаа бусдын хандиваар 8 сая гаран төгрөг цугларсан гэдэгтэй талууд маргадаггүй болохыг дурдаж байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан “хүүхдийн асрамж өөрчлүүлэх, тэтгэлэг тогтоолгож, 8 000 000 төгрөг гаргуулах авах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2009 оны 12 сарын 30-нд төрсөн хүү *******ы , 2012 оны 12  сарын 04-ний өдөр төрсөн охин , 2016 оны 6 сарын 9-ний өдөр төрсөн охин нарын асрамжийг өөрчилж, эх ******* *******гийн асрамжид шилжүүлж, хүүхдүүдийг  11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг ******* *******аас сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

2. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6-д зааснаар хариуцагч Э.*******аас 8 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 213950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагч Э.*******аас 213 150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.*******д олгосугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4-т зааснаар хүүхдийн өмнө хүлээсэн эцэг, эхийн үүрэг дуусгавар болохгүй ба хуульд заасан үүргээ биелүүлж байхыг эцэг Э.*******, хүүхдийн тэтгэлэгийг зөвхөн хүүхдийн хэрэгцээнд зарцуулж байхыг эх Э.******* нарт тус тус үүрэг болгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.ОТГОНЖАРГАЛ