| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/00414/И |
| Дугаар | 309/ШШ2025/00612 |
| Огноо | 2025-05-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 309/ШШ2025/00612
| 2025 оны 05 сарын 27 өдөр | Дугаар 309/ШШ2025/00612 | ******* ******* |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* ******* дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* овогтой холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “ 8 893 323 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:
Хариуцагч:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигчид шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: ******* ******* хоршоо хөгжүүлэх сангаас авсан 8 000 000 төгрөгийг авсан. нэхэмжлэлтэй А. холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч нар нь дараах тохиролцоонд хүрч эвлэрч байна. Үүнд: 1. Хариуцагч нь 8 000 000 төгрөгийн зээл авсанаа үгүйсгэж гарын үсэг шинжээч томилуулах хүсэлтээсээ татгалзаж байна. 2. Хариуцагч нь нэхэмжлэгчийн шаардлага болох 8 893 328 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 12 сарын 25-ны дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцлоо гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* ******* газар нь хариуцагч А. холбогдуулан “8 893 323 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг гаргасан байна.
Шүүх хуралдаан дээр хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 8 893 323 төгрөгийг нэхэмжлэгчид 2025 оны 12 сарын дотор хувааж төлөх саналыг нэхэмжлэгч зөвшөөрч талууд эвлэрсэн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 8 893 323 төгрөгийг хариуцагч ын 2025 оны 12 сарын 25-ны дотор төлөх саналыг нэхэмжлэгч зөвшөөрч зохигч эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч аас 78 621 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ