| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 138/2024/00215/И |
| Дугаар | 309/ШШ2025/00607 |
| Огноо | 2025-05-26 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 309/ШШ2025/00607
| 0 оны 0 сарын 6 өдөр | Дугаар 309/ШШ0/00607 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* *******
Хариуцагч: ******* *******
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай иргэний хэргийг хаалттай хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Ц.*******
Хариуцагч: С.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.******* миний бие 00 оны 01 сарын 30-нд тус шүүхийн 149 дугаартай шийдвэрийн дагуу гэрлэлтээ цуцлуулж, миний төрүүлсэн 010.07.1-нд төрсөн хүү *******, 01.07.16-нд төрсөн охин ******* нар маань эцэг С.*******ын асрамжинд үлдээхээр шүүх шийдвэрлэсэн. Тухайн үед би өмгөөлөгчгүй мөн 019 оны 4 сараас эхлэн хүүхдүүдтэй уулзаж чадахгүй, нөхөртэйгээ муудалцаад гарсны маргааш гэртээ ирэхэд л хадам ээж ирчихсэн намайг хөөж тууж хүүхдээ авъя, хувцас хэрэглэлээ авъя гэхэд өгөөгүй юм. Нөхөртэй уулзаж ярих гэхээр утсаа авахгүй, уулзахгүй гээд холбогдохгүй болдог. Би ээжтэйгээ ирээд хүүхдээ авах гээд ч чадаагүй зодоон болоод өнгөрч байсан. Ингээд 019 оны 4 сараас 00 оны 1 сар хүртэл уулзуулахгүй, надаас хөндийрүүлэх арга ажиллагаа хийж байсан. Гэр бүл хүүхэд залуучуудын газрын дүгнэлтээр хүүхдүүдийг эцэгтэйгээ байлгах дүгнэлт гарсан. Тэгээд ч төрсөн эцэг нь болохоор хэсэг байж байг гэж бодоод шүүхийн шийдвэрт тухайн үед гомдол гаргаагүй. Гэтэл хүүхдүүд минь утасдахаар утсаа авахгүй, мөнгө хэрэг болохоороо л утсаа авч ярьдаг. Байнга ярихыг нь хязгаарлаж хянадаг юм шиг болгоомжилдог. Хүүхдүүд маань уулзъя гэдэг юм шиг байсан. Хүүхдүүддээ бэлэг сэлт өгөхөөр буцаагаад над руу өгчихсөн байдаг. Би хүүхдүүдийнхээ багш нартай ярьж асуухад сурлага сайтай, дуу муутай дотогшоо бэтгэрэх маягтай талаар хэлсэн. Хүүхдүүдтэйгээ уулзахын тулд ГБХЗГ-т өргөдөл гаргаж байж арай гэж уулзаад хоол унд хувцас хунар авч өгөөд явуулсан. Чөлөөтэй харьцаж ярьж чадахгүй байсан. Аав нь байнга хамт байдаггүй. Ээж Сарантуяа нь л өөрийн хүсэл, өөрийн араншингаараа үр хүүхдийг минь төрсөн эхээс нь хөндийрүүлж, хүүхдийн дотоод сэтгэл шаналалыг ойлгохгүй байна. Би хүүхдийнхээ төрсөн эх хүний хувьд өөр дээрээ авах хүсэлтэй байна. ... Би одоо өөр гэр бүлтэй болсон, нялх хүүхэдтэй, надад хүүхдийн тэтгэлэг төлөхөд үнэхээр хэцүү байна. Одоогоор эрхэлсэн ажилгүй, хүүхдээ хараад ажил хийхгүй байгаа тул тэтгэлэг төлөх боломжгүй, их дарамттай байна. Иймд хүүхдүүдийн асрамжийг өөрчилж өгнө үү гэв.
. Хариуцагч С.******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.*******ын нэхэмжлэлтэй танилцлаа. Түүний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Их л худлаа бичжээ. Бид хоёр 00.01.30-ны өдөр шүүхийн журмаар гэрлэлтээ цуцлуулсан. Шүүхийн шийдвэрээр би хүүхдээ асрамжиндаа авсан. Түүнээс хойш хүүхдүүдээ өдийг хүртэл асраад тэжээгээд байна. Миний бие ангид ажилладаг. Одоог хүртэл тогтвортой ажилласаар байна. Би өөрийн гэр бүлийн орчин нөхцлөө сайжруулан хороололд байсан байраа өөрчлөн өрөө орон сууц худалдан авч, би хүүхэд, ээжийнхээ хамт амьдарч байгаа. Хааяа ажлын шаардлагаар томилолтоор хөдөөгүүр ажилладаг. Тэр үед ээж маань хүүхдүүдийг минь харж асардаг. Миний хүүхдүүд сургуульдаа амжилттай сайн суралцаж байгаа. Ээж нь гэрлэлт цуцлуулах үед л гэр бүлээ хуурч мэхлэн бусадтай явалдаж байсан, тэгээд л салаад л тэр хүнтэйгээ хамтран амьдарсан. Тогтвортой амьдрахгүй, гэр бүл их сольдог. Хамгийн гол нь Шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй тэтгэлэгээ төлөхгүй байгаа юм. Тэр талаар ШШГГ ажиллагаа явуулахад бидэнд уурладаг. Үүнээс болж бид хэрүүл маргаан хийдэг, тэр тусмаа намайг эзгүйд ээжийг минь гэрээс гаргаж ирээд хүүхдийн мөнгө нэхлээ, өлбөрч үхлээ юу гээд зодсон байсан. Энэ хэрэг нь шүүхээр шийдэгдсэн. удаа ээжид маань гар хүрч хүүхдүүдтэйгээ уулзахдаа эмээ чинь үхнэ гээд хүүхдийн сэтгэл зүйд муухайгаар нөлөөлсөн үг хэлдэг. Эмээ аав чинь үг зааж өгсөн үү гэж асуудаг юм байна. Тэгээд хүүхдүүд маань дургүй байдаг. Өнөөдөр 6, ангид суралцаж буй хүүхдүүд өөрийн гэсэн бодох юмтай, хүнээр заалгахгүй сэтгэдэг. Хүүхдүүдээ Төмөр замын сургуульд гэртээ ойр суралцах уу гэж асуухад хуучин ангидаа байя гэсэн тул би төмөр замаас хүүхдүүдээ зөөж суралцуулж байгаа. Хүүхдүүдтэйгээ уулздаг. Уулзаад байнга л аав, эмээ чинь яаж байна, мөнгө олоод ир гэсэн үү, надаас мөнгө авах гэж ирээ юу гэхчлэн хов хэрүүл маргаан л хийсэн юм ярьдаг. Хүүхдүүд маань энэ зохисгүй байдалд дургүйцэн ээжтэйгээ уулзахад таатай биш байдаг юм байна лээ. Өөрийн гэсэн орон гэргүй болохоор хүүхдүүдтэйгээ уулзахдаа гудамжинд, машинд эсвэл айлд очдог юм байна. Миний бие хүүхдүүддээ дээд зэргээр анхаарал тавьж хүүхдүүддээ сайн аав байсаар байна. Архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй, гэр бүлдээ дарамт үзүүлдэггүй, тэднээ тэжээн тэтгэх үүргээ сайн биелүүлж яваа, ажилтай орлоготой, өөрийн гэсэн амьдрах тав тухтай орон байртай юм аа. Энэ хугацаанд хүүхдүүдийнхээ эрхийг зөрчсөн ямар ч үйлдэл гаргаагүй, хааяа томилолтоор ажиллахаар явдаг нь хүүхдүүдээ асардаггүй гэсэн үг биш. Ээж маань харин ч бид гуравт маш том дэм тус болж байх байхгүйд ар тал маань болдог. Би өөр хүнтэй амьдраагүй, хүүхдээ хойд эхийн гар ч харуулаагүй, тэр тусмаа тогтворгүй хүнд өгч хойд эцгийн гарч харуулахгүй. хүүхдээ огт өгөхгүй. Өөрөө хүн шиг өөрийгөө авч явж суралцах хэрэгтэй. Миний ээж хамт амьдардаг нь миний хүүхдүүдийн албан ёсны асран хамгаалагч болсон гэсэн үг биш. Би хүүхдээ асарсаар байна, цаашид ч асраад явах болно. Эцгийн үүргээ биелүүлж амьдарна. Хүүхдийн тэтгэлэг өгч чадахгүй болохоороо хүүхдүүдээ авна гэж хандаж байна. Нэгэнт хариуцлагагүй үйлдэл гаргаж хүүхдүүдээ өнчрүүлсэн тул хуульд зааснаар хариуцлага хүлээх хэрэгтэй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг огт зөвшөөрөхгүй байна. Хүүхдүүдтэйгээ бараг уулздаггүй, энд тэнд таарахаараа заримдаа зугтаадаг гэсэн гэв.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтыг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн. Үүнд: иргэний үнэмлэхний хуулбар /хм 3-р тал/, Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 00 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 138/ШШ00/00149 дугаартай шийдвэрийн хуулбар /хм 4-9-р тал/, 04 оны 7 сарын 01-ний өдрийн тодорхойлолт /хм 4-р тал/, 04 оны 7 сарын 1-ний өдрийн 9-р ам бүлийн тодорхойлолт /хм -р тал/, охин төрсний гэрчилгээний хуулбар /хм тал/, эмнэлгийн магадлагаа /хм 3-р тал/ зэргийг шинжлэн судлав.
4. Хариуцагчаас дараах баримтыг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн. Үүнд: Дорнод аймгийн ерөнхий боловсролын дугаар сургуулийн сургалтын менежирийн тодорхойлолт /хм 4-р тал/, Зэвсэгт хүчний ангийн тодорхойлолт, 04 оны 04 сарын 6-ны өдрийн Засаг даргын тодорхойлолт /хм тал/, Цалингийн тодорхойлолт /хм 7, -р тал/, *******ын тэтгэмжийн тооцоо /хм 8, 6-7-р тал/ зэргийг ирүүлсэн.
. Шүүхээс насанд хүрээгүй хүүхэд С.*******, С.******* нараас асрамжийн талаар саналыг асуусан болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч С.*******т холбогдуулан Хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргасан байна.
Нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч С.******* нар нь 010 онд гэрлэлтээ бүртгүүлж, хамт амьдрах хугацаандаа 010 оны 7 сарын 1-ний өдөр хүү С.*******, 01 оны 07 дугаар сарын 16-ны өдөр охин С.******* нарыг төрүүлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.
Гэрлэгчид нь Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 00 оны 01 сарын 30-ны өдрийн 149 дугаартай шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, насанд хүрээгүй хүүхдүүд болох С.*******, С.******* нарыг эцэг С.*******ын асрамжинд үлдээж, Ц.*******аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлж байхаар шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч нь хүүхдийн асрамжийг өөрчлүүлэх тухай шаардлагыг гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргадаг.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.11-д зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалах, 17 дугаар зүйлийн 17.-т зааснаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх иргэн бүр журамт үүрэгтэй гэж заасан байна.
Нэхэмжлэгч Ц.*******ын хүүхдийн асрамжийн талаар маргаж буй үндэслэл нь ... нөхөр ******* ээжтэйгээ нийлээд миний хүүхдүүдэд үг зааж өгч байна. Хүүхдүүдтэй минь уулзуулахгүй, хөөх, авч өгсөн зүйлийг авдаггүй. Нөхрийн ээж Сарантуяа нь өөрийн хүсэл өөрийн араншингаараа үр хүүхдийг минь төрсөн эхээс нь хөндийрүүлж, хүүхдийн дотоод сэтгэл шаналалыг ойлгохгүй байна. Би хүүхдийнхээ төрсөн эх хүний хувьд өөр дээрээ авах хүсэлтэй байна, мөн хүүхдийн тэтгэлэг төлөхөд хэцүү байна, саяхан хүүхэд төрүүлсэн, нялх биетэй тул ажил хийх боломжгүй тул хүүхдийн тэтгэлэг төлж чадахгүй байх тул хүүхдүүдийн асрамжийг өөрчлүүлэх шаардлагатай байна гэж,
Хариуцагч хариу тайлбартаа ...Би өөрийн гэсэн гэр оронтой, тогтсон ажил төрөлтэй, хүүхдүүддээ байнга анхаарал халамж тавьдаг. ******* хүүхдийн тэтгэлэг өгч чадахгүй болохоороо хүүхдүүдээ авна гэж хандаж байна. Нэгэнт хариуцлагагүй үйлдэл гаргаж хүүхдүүдээ өнчрүүлсэн тул хуульд зааснаар хариуцлага хүлээх хэрэгтэй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг огт зөвшөөрөхгүй байна гэж тус тус тайлбарлан маргадаг.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д зааснаар 7 ба түүнээс дээш настай хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд тэдний саналыг харгалзан үзнэ гэж заасны дагуу хүү С.*******, охин С.******* нарыг 04 оны 04 сарын 4-ний өдөр, 0 оны 0 сарын -ны өдрүүдэд өмгөөлөгч байлцуулан саналыг авахад ...аавтайгаа хамт амьдармаар байна... гэсэн саналыг гаргасан.
Мөн Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 00 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 138/ШШ00/00149 дугаартай шийдвэрээр ... 010 оны 7 сарын 1-ний өдөр төрсөн хүү С.*******, 01 оны 07 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин С.******* нарыг эцэг С.*******ын асрамжинд үлдээсүгэй гэсэн шийдвэр гаргасан байх бөгөөд эцэг С.******* нь байнгын ажлын байртай, тогтмол орлоготой, хүүхдүүд аавдаа илүү ээнэгшин дассан нөхцөл байдал, мөн өсөж торхиход хүүхдүүдэд аятай таатай орчин зэргийг харгалзан нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Тухайлбал хариуцагч нь хүүхдийн эрхийг зөрчсөн, эрх ашигт сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл байдал тогтоогдохгүй, мөн хүүхдүүд эцэг С.*******тай хамт амьдрахаар саналаа гаргаж байх тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү С.*******, охин С.******* нарын эцэг С.*******ын асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн хувьд түүний эх байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.-т заасан “хүүхдээ эрүүл чийрэг өсгөх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах” үүрэгтэй ба энэ үүргээ хэрэгжүүлэхэд хэн аль нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа. Өөрөөр хэлбэл эх нь хүүхэдтэйгээ чөлөөтэй уулзаж байх эрхтэй, уулзуулж байх үүргийг талууд тэгш эдэлнэ гэж ойлгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3, 11 дугаар зүйлийн 11.1, 11..3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7, 6 дугаар зүйлийн 6..-т зааснаар нэхэмжлэгч Ц.*******ын хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ