| Шүүх | Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүх Ариунболор |
| Хэргийн индекс | 114/2025/0031/З |
| Дугаар | 114/ШШ2025/0035 |
| Огноо | 2025-08-15 |
| Маргааны төрөл | Газар, |
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 114/ШШ2025/0035
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунболор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б овогтой Үын Б*******а /РД:Т0/,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Дархан-Уул аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 04501-01-А//2021 дугаартай захирамжийн хавсралтаар баталсан газар эзэмших эрх шилжүүлэн авсан иргэн, хуулийн этгээдийн жагсаалтад Ү.Б*******ын нэрийг оруулахгүй орхигдуулсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 04501-01-А//2021 дугаартай захирамжийн хавсралтаар баталсан газар эзэмших эрх шилжүүлэн авсан иргэн, хуулийн этгээдийн жагсаалтад Ү.Б*******ын нэрийг оруулахыг Дархан-Уул аймгийн Засаг даргад даалгах”-ыг хүссэн индексийн 114/2025/0031/З дугаартай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алт******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч нь газар эзэмших эрх шилжүүлэх өргөдөл шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүйг тогтоолгох, газар эзэмших эрх олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
1.2. 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр уг нэхэмжлэлийн шаардлагаа Дархан-Уул аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 04501-01-А//2021 дугаартай захирамжийн хавсралтаар баталсан газар эзэмших эрх шилжүүлэн авсан иргэн, хуулийн этгээдийн жагсаалтад Ү.Б*******ын нэрийг оруулахгүй орхигдуулсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 04501-01-А//2021 дугаартай захирамжийн хавсралтаар баталсан газар эзэмших эрх шилжүүлэн авсан иргэн, хуулийн этгээдийн жагсаалтад Ү.Б*******ын нэрийг оруулахыг Дархан-Уул аймгийн Засаг даргад даалгах” болгон өөрчилсөн.
Хоёр: Хэргийн үйл баримтын тухайд:
2.1. Иргэн Сийн Бт Дархан-Уул аймгийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 01-******* дугаартай захирамж -аар Дархан-Уул аймаг, тоот хаягт байрлах, ******* нэгж талбарын дугаартай м.кв газрыг Амины орон сууцны зориулалтаар, 20 жилийн хугацаатайгаар эзэмших эрх олгожээ.
2.2. С.Б нь уг эзэмшил газраа иргэн Ү.Б*******ад нэр шилжүүлэхээр 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх” гэрээ байгуулжээ.
2.3. Иргэн Ү.Б*******а 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Дархан-уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” өргөдөл гаргасныг үндэслэн Дархан-Уул аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 01-А/ дугаартай захирамж -аар газар эзэмших эрх шилжүүлж, 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 04501-2021/01004 дугаартай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулагдаж, мөн өдрийн *******3 дугаартай “Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ” олгогджээ.
2.4. Иргэн Ү.Б*******а нь дээрх газрыг иргэн Г.Г*******гт шилжүүлэхээр 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хүсэлт гаргажээ.
2.5. Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хариу өгөхдөө “...Иргэн Ү.Б*******а таны амины орон сууцны зориулалтай газар нь 2021 онд эрх шилжүүлэх аймгийн Засаг даргын 2021 оны дугаар захирамж шийдвэрээр эрх шилжсэн нь нотлогдоогүй байх тул, ... хүсэлт гаргасан газрыг бусад шилжүүлэх боломжгүй...” гэжээ.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч Ү.Б*******а, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэгч Ү.Б*******а нь 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэн С.Бийн эзэмшлийн Дархан-Уул аймаг, 12 дугаар баг, 31 дүгээр хороолол, Барилгачдын өргөн чөлөө 57, 5717 тоот хаягт байрлах, м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн 11 дугаартай, нэгж талбарын ******* дугаартай, амины орон сууцны зориулалттай газар эзэмших эрхийг шилжүүлж авахаар “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” байгуулсан. Тус газар нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаар захирамжтай, 20 жил эзэмших эрхийн хугацаатай, С.Бийн хууль ёсны эзэмшилд байсан хүчин төгөлдөр гэрчилгээтэй газар байсан.
Дээрх эрх шижлүүлэх гэрээний дагуу эрх шилжүүлэгч, эрх хүлээн авагч нар 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандаж, газар эзэмших эрх шилжүүлэх, эрхийн гэрчилгээ олгуулах хүсэлт, холбогдох баримтуудыг бүрдүүлэн өгч, өргөдлийг хуульд заасан хугацааны дотор шийдвэрлүүлэхээр хандсан бөгөөд тус өргөдлийг хүлээн авч шийдвэрлээд эрх хүлээн авагчид Дархан-Уул аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас иргэний газар эзэмших эрхийн *******3 дугаартай цахим гэрчилгээг олгосон.
Эзэмших эрхийн гэрчилгээ Дархан-Уул аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/ дугаар захирамжийг үндэслэн дээрх амины орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийг эзэмшүүлэхээр шийдвэрлэгдсэн бөгөөд эрхийн улсын бүртгэлийн Э-2003002311 дугаарт бүртгэгдсэн талаар мэдэгдсэн.
Ингээд иргэний газар эзэмших эрхийн цахим гэрчилгээг хүлээн авч, хууль ёсны дагуу газар эзэмшигч болсон гэж бодож өдийг хүрсэн.
Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 04501-01-А//2021 дугаартай захирамжтай Дархан-Уул аймаг, 12 дугаар баг, 31 дүгээр хороолол, Барилгачдын өргөн чөлөө 57, 5717 тоот хаягт байрлах, м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн 11 дугаартай, нэгж талбарын ******* дугаартай, амины орон сууцны зориулалттай газар эзэшмших эрх Ү.Б*******ын нэр дээр бүртгэлтэй талаар лавлагаа гарч ирдэг.
2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч Ү.Б*******а нь өөрийн эзэмшлийн газраа гэр бүлийн хүний нэр дээр шилжүүлэхээр Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандахад “... аймгийн Засаг даргын 2021 оны А/ дугаар захирамж шийдвэрээр эрх шилжсэн нь нотлогдохгүй байна...” гэх хариуг өгснөөр хууль ёсоор уг газрын эзэмшигч болоогүй, газар эзэмших эрх шилжүүлэх өргөдлийг албан ёсоор шийдвэрлээгүй болохыг мэдсэн байна.
Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, 21.3.2, 29 дүгээр зүйлийн 29.1, 33 дугаар зүйлийн 33.1.1, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт тус тус зааснаар маргаан бүхий газрыг эзэмшүүлэхтэй холбоотой шийдвэр гаргах эрх бүхий этгээд нь Дархан-Уул аймгийн Засаг дарга байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх заалтад “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох;” гэж тус тус хуульчилсан.
Нэхэмжлэгч Ү.Б*******ад иргэний газар эзэмших эрхийн *******3 дугаартай цахим гэричлгээ олгогдсон атлаа тухайн цахим гэрчилгээ олгох үндэслэл болгосон Дархан-Уул аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 04501-01-А//2021 дугаартай захирамжийн хавсралтаар баталсан газар эзэмших эрх шилжүүлэн авсан иргэн, хуулийн этгээдийн жагсаалтад Ү.Б*******ын нэрийг оруулахгүй орхигдуулсан эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд Дархан-Уул аймгийн Засаг даргаас холбогдох хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ зохих ёсоор хэрэгжүүлээгүйн улмаас нэхэмжлэгч Ү.Б*******ын хууль ёсоор газар эзэмших эрх зөрчигдсөн.
Иймд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 04501-01-А//2021 дугаартай захирамжийн хавсралтаар баталсан газар эзэмших эрх шилжүүлэн авсан иргэн, хуулийн этгээдийн жагсаалтад Ү.Б*******ын нэрийг оруулахгүй орхигдуулсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 04501-01-А//2021 дугаартай захирамжийн хавсралтаар баталсан газар эзэмших эрх шилжүүлэн авсан иргэн, хуулийн этгээдийн жагсаалтад Ү.Б*******ын нэрийг оруулахыг Дархан-Уул аймгийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
3.1. Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Ү.Б*******а нь Дархан-Уул аймаг, 12 дугаар баг, 31 дүгээр хороолол, Барилгачдын өргөн чөлөө 57, 5717 тоот, амины орон сууцны зориулалттай, нэгж талбарын ******* дугаартай, м.кв газрыг иргэн С.Бээс эрх шилжүүлэх хүсэлтийг 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ирүүлсэн байдаг.
2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр мэргэжилтэн Ч.А******* цахим газар эзэмших гэрээ, гэрчилгээг үүсгэсэн байна.
Аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 01-А/ дугаар захирамж нь газар эзэмших эрх шилжүүлсэн захирамж мөн боловч тус иргэний нэр захирамжид байхгүй учир хүчин төгөлдөр бус гэрчилгээ болж байна.
Иймд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэсэн заалтын дагуу нэхэмжлэгч Ү.Б*******а нь хууль ёсны газар эзэмшигч биш байна. Тухайн мэргэжилтэн ажлаас гарсан бөгөөд Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газарт 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Ч.А******* нь өөрөө хийгээгүй, хэн нэгэн миний эрхээр нэвтэрсэн байх магадлалтай тул шалгаж өгөх талаар гомдол гаргасан байна.
Нэхэмжлэгч Ү.Б*******а нь 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр газар эзэмших эрхээ иргэн Г.Г*******д шилжүүлэх тухай хүсэлтийг ирүүлсэн. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын холбогдох мэргэжилтэн хүлээн авч, эрх шилжүүлэх боломжгүй хариуг 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр өгсөн.
Иймд газар эзэмших эрхийг шилжүүлэхэд Газрын тухай хуулийн зүйл заалтуудыг зөрчиж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгч Ү.Б*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж иргэн Ү.Б*******ын 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гаргасан “Газар эзэмших эрх шилжүүлэн авах” өргөдлийг шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, иргэн Ү.Б*******ын 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гаргасан “Газар эзэмших эрх шилжүүлэн авах” өргөдлийг хуульд заасны дагуу шийдвэрлэхийг Дархан-Уул аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “... 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандаж, газар эзэмших эрх шилжүүлэх, эрхийн гэрчилгээ олгуулах өргөдөл, холбогдох баримтуудыг бүрдүүлэн өгсөн..., Дархан-Уул аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/ дугаар захирамжаар уг газрыг шилжүүлэн эзэмшүүлж, *******3 дугаартай цахим гэрчилгээг олгож, эрхийн улсын бүртгэлийн Э-2003002311 дугаарт бүртгэгдсэн талаар мэдэгдсэн тул хууль ёсны дагуу газар эзэмшигч болсон гэж бодож өдийг хүрсэн. Гэтэл уг захирамжаар газар эзэмших эрхийг надад шилжүүлээгүй буюу миний 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гаргасан өргөдлийг шийдвэрлээгүй орхигдуулсан байна. Энэ нь хууль бус эс үйлдэхүй юм...”, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...эрх шилжүүлэх хүсэлтийг 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ирүүлсэн, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр мэргэжилтэн Ч.А******* цахим газар эзэмших гэрээ, гэрчилгээг үүсгэсэн байна..., Аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 01-А/ дугаар захирамж нь газар эзэмших эрх шилжүүлсэн захирамж мөн боловч тус иргэний нэр захирамжид байхгүй.., Эрх бүхий албан тушаалтны шийдвэр гарахын өмнө маргаан бүхий газрыг шилжүүлэх тухай хүсэлт, холбогдох материалыг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт гаргаж, уг хүсэлт нь хурлаар хэлэлцэгдэж, аймгийн Засаг даргад танилцуулагдаж байж шийдвэр гарна. Гэтэл хүсэлт нь цахимд бүртгэгдсэн ч Засаг даргад танилцуулагдаагүй, хурлаар хэлэлцэгдээгүй...” гэж тус тус маргадаг.
2. Шүүхээс нэхэмжлэгч нь газар эзмших эрх шилжүүлэх өргөдөл гаргасан эсэх, уг хүсэлт нь хуульд заасан шаардлага хангасан эсэх, хариуцагчийн “өргөдлийг шийдвэрлээгүй орхигдуулсан” эс үйлдэхүй байгаа эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай юм.
3. Дархан-уул аймгийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 01-******* дугаар захирамжаар Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, 31 дүгээр хороолол, Барилгачдын өргөн чөлөө 57, 5717 тоот хаягт байрлах, нэгж талбарын ******* дугаартай, м.кв талбай бүхий газрыг “Амины орон сууц”-ны зориулалтаар, 20 жилийн хугацаатайгаар иргэн Сийн Бт эзэмшүүлжээ.
4. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Газар эзэмшигч дараахь эрхтэй:”, 35.1.4-т “газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх;” 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана.”, 38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана:”, 38.2.1-д “нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ;”, 38.2.2-т “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо;”, 38.2.3-т “албан татвар, хураамж төлсөн тухай баримт.”, 38.2.4-т татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолт.” гэж тус тус заасан бөгөөд газар эзэмших эрхтэй этгээд нь өөрийн эзэмшил газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад шилжүүлэх эрхтэй байхаар заасан бөгөөд, ийнхүү бусдад шилжүүлэхдээ эрх бүхий байгуулагад хүсэлт гаргаж, уг хүсэлтдээ шаардлагатай баримт бичгүүдийг хасваргасан байхаар хуульчилсан.
5. Нэхэмжлэгч Ү.Б*******а нь 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандан “Газар эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авах тухай” хүсэлт гаргасан байх бөгөөд, уг хүсэлтдээ иргэн С.Бийн “...өөрийн эзэмшил газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг Ү.Б*******ад шилжүүлэх тухай” хүсэлт , иргэний үнэмлэхний хуулбар, нэгж талбарын ******* дугаар бүхий газрын кадастрын зураг, Дархан-Уул аймгийн тойргийн нотариатч Д.Гантулгын баталсан 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2165 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” , 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр газрын төлбөрт 3360 төгрөг, 5040 төгрөг тус тус төлсөн ХААН банкны гүйлгээний баримт, мөн өдрийн 1,200,000 төгрөгийн гүйлгээний дүн бүхий татвар төлсөн ХААН банкны гүйлгээний баримт, Газар эзэмших эрх шижлүүлэх иргэн, хуулийн этгээдийн тодруулах хуудас, 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших тухай” хүсэлт , “Газар эзэмших эрхийг шилжүүлж авснаар үүсэх эрх, үүргийг хүлээн зөвшөөрч байгаа тухай мэдэгдэл” зэрэг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан баримт бичгийн бүрдлийг ханган, хүсэлтдээ хавсарган өгчээ.
6. Уг хүсэлтийг үндэслэн Ү.Б*******а болон Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэн Ч.А******* нарын хооронд /цахимаар/ 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 04501-2021/01004 дугаартай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулагдаж, *******3 дугаар бүхий “Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ” олгогдсон байх бөгөөд Ү.Б*******ын нэр дээр ******* нэгж талбарын дугаар бүхий кадастрын зураг хийгдэж, маргаан бүхий газар нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 04501-01-А//2021 дүгээр захирамжаар Ү.Б*******ын эзэмшилд шилжсэн тухай мэдээлэл Төрийн үйлчилгээний нэгдсэн систем -д бүртгэгдсэн байна.
7. Нэхэмжлэгч Ү.Б*******а нь 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт газар эзэмших эрх шилжүүлэх тухай хүсэлт гаргасан болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
8. Гэвч Дархан-Уул аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 01-А/ дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамж -аар 39 иргэн, 3 хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн байх ба уг захирамжийн хастралтад заасан “Газар эзэмшигч эрх шилжүүлж авсан иргэн, хуулийн этээдийн жагсаалт”-д иргэн Ү.Б*******ын нэр ороогүй байна.
9. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, эрхийн гэрчилгээг баталгаажуулна.” гэж зааснаар иргэн хуулийн этгээдээс гаргасан газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор аймгийн Засаг дарга шийдвэр гаргахаар хуульчилсан байна.
Нэхэмжлэгч Ү.Б*******а нь 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр “газар эзэмших эрх шилжүүлэх тухай” хүсэлтийг холбогдох баримтуудын хамт Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт гаргасан боловч хариуцагч уг хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүхэд ирүүлсэн бичгийн нотлох баримтууд, Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас тус шүүхэд 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 409 дүгээр албан бичигт хавсарган ирүүлсэн нотлох баримтууд -аар тогтоогдож байх бөгөөд уг хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн болох нь тогтоогдож байна.
Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “... Ү.Б*******а эрх шилжүүлэх хүсэлтийг 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ирүүлсэн..., эрх бүхий албан тушаалтны шийдвэр гарахын өмнө “газрын эрх шилжүүлэх тухай” хүсэлт нь хурлаар хэлэлцэж, аймгийн Засаг даргад танилцуулагдаж байж шийдвэр гарна. Гэтэл Ү.Б*******ын уг хүсэлт нь цахимд бүртгэгдсэн ч Засаг даргад танилцуулагдаагүй, хурлаар хэлэлцэгдээгүй тул шийдвэр гаргах боломжгүй ...” гэх тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлгүй байх бөгөөд “Засаг даргад танилцуулах”, “хурлаар хэлэлцүүлэх” асуудал нь захиргааны байгууллагын дотоод чиг үүрэг, зохион байгуулалтын асуудал буюу энэ нь нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байх үндэслэл болохгүй юм.
Мөн түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй үндэслэлээ “... Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн Ч.А******* гэж хүний эрхээр цахим гэрээ, гэрилгээг үүсгэсэн, А/ дугаар захирамжийг холбосон байгаа..., буруутай этгээдийг тодруулахын тулд Цагдаагийн байгууллагад шалгуулах шаардлагатай байгаа…” гэж тайлбарладаг бөгөөд, Газар зохион байгуулалт, Геодези зураг зүйн ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2/2092 тоот /цахим нотлох баримт/ албан бичигт “компьютерийн мак хаяг, IP хаягийг бүртгэдэггүй тул уг мэдээлэл гарах боломжгүй” тухай хариу ирүүлжээ.
Нэхэмжлэгчээс “цахим гэрээ, гэрчилгээ” олгосон үйл баримттай холбоотой асуудлаар маргаагүй, харин “2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гаргасан “газар эзэмших эрх шилжүүлэх тухай” хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан хариуцагчийн эс үйлдэхүйтэй холбоотой маргадаг бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт дурдсан “гэрээ, гэрчилгээ үүсгэж олгосон ажилтан буюу буруутай этгээдийг олж тогтоох” үйл баримт нь энэ хэрэгт хамааралгүй гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 04501-01-А//2021 дугаартай захирамжийн хавсралтаар баталсан газар эзэмших эрх шилжүүлэн авсан иргэн, хуулийн этгээдийн жагсаалтад Ү.Б*******ын нэрийг оруулахгүй орхигдуулсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 04501-01-А//2021 дугаартай захирамжийн хавсралтаар баталсан газар эзэмших эрх шилжүүлэн авсан иргэн, хуулийн этгээдийн жагсаалтад Ү.Б*******ын нэрийг оруулахыг Дархан-Уул аймгийн Засаг даргад даалгах” гэж тодорхойлсон хэдий ч шүүхээс нэхэмжлэлийн шаардлагад дурдсанчлан тухайлсан шийдвэрт нэр оруулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх хууль зүйн боломжгүй юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэж уг хуулийн зорилгыг тодорхойлсон бөгөөд энэхүү хэргийн тухайд нэгэнт хариуцагчийн хууль бус “эс үйлдэхүй” байгаа болох нь тогтоогдож, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж буй нь тогтоогдож байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхолыг хамгаалах байдлаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг “нэхэмжлэлийн агуулга”-д нийцүүлэх байдлаар зөвтгөн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд “Ү.Б*******аас 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гаргасан “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” хүсэлтийг шийдвэрлэхгүй орхигдуулсан Дархан-уул аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ү.Б*******ын 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гаргасан “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” өргөдлийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Дархан-Уул аймгийн Засаг даргад даалгаж” шийдвэрлэлээ.
Шүүхийн шийдвэрийг биелүүлэх арга журмын тухайд, энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэх хуульд заасан хугацааг тоолж эхлэх бөгөөд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасан хугацаанд шийдвэр гаргах замаар энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлнэ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.4, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.4-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ү.Б*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ү.Б*******аас 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гаргасан “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” хүсэлтийг шийдвэрлэхгүй орхигдуулсан Дархан-уул аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ү.Б*******ын 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гаргасан “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” өргөдлийг хуульд заасны дагуу шийдвэрлэхийг Дархан-Уул аймгийн Засаг даргад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБОЛОР