| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/00500/И |
| Дугаар | 309/ШШ2025/00600 |
| Огноо | 2025-05-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 309/ШШ2025/00600
| 2025 оны 05 сарын 26 өдөр | Дугаар 309/ШШ2025/00600 | Дорнод аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,
Нэхэмжлэгч: “Токи ББСБ” ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* овогтой ******* холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 6 016 954 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Токи ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч ******* нь Токи ББСБ ХХК-тай дараах зээлүүд дээр гэрээ байгуулсан бөгөөд гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024.04.23-ны өдөр Токи ББСБ ХХК-тай ******* тоот Бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулж "IPhone15_Pro_Max_256GB" маркийн гар утсыг нийт 6 058 000 төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2024.04.23-2026.09.26-ны өдөр хүртэл 30 сарын хугацаанд сар бүр 297 447 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон. 2024.04.18-ны өдөр Токи Кредит үйлчилгээний гэрээ байгуулж 247 000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Токи аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохирсон. Хариуцагч нь 2024.10.26-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь төлөөгүй байх тул гэрээний 9-р зүйлийн 3-т заасныг үндэслэн гэрээг цуцлаж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Иймд *******ээс 6 016 954 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: ******* миний бие 2024.04.23-нд Токигоос 6 016 934 төгрөгний 15promax утсыг авсан. Тухайн үед нь сар сардаа төлөөд явж байгаад цалин нэг хэсэг тасалдаад 2-3 сар төлөөгүй байж байгаад 3 сарын 27-нд 1 861 063.38 төгрөг төлж барагдуулаад одоо сар сардаа төлөлтөө хийгээд явж байгаа. Одоо ямар ч зөрчил маргаан байхгүй тийм учраас нэхэмжлэлийн шаардлага дээр ямарч зөрчил маргаан байхгүй гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Токи ББСБ” ХХК нь хариуцагч Б.******* холбогдуулан “6 016 954 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 6 016 954 төгрөг гаргуулах тухай шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн талаар тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Токи ББСБ” ******* нэхэмжилсэн 6 016 954 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111 221 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 55 610 төгрөгийг, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 55 610 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ