Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 318/ШШ225/00233

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Я.Урнаа, П.Болор нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Таз,

Хариуцагч: Т овогт Г.Б-д холбогдох,

Хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 155,102,938 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Д/цахимаар/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.Ж/цахимаар/,

Хариуцагч: Г.Б/цахимаар/,

Хариуцагчийн өмгөөлөгч: А.Б/цахимаар/,  

Иргэдийн төлөөлөгч: А.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Сумъяабазар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь хариуцагч Г.Б-д холбогдуулан хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 155,102,938 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

1.1. Төрийн албаны зөвлөл нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасныг баримтлан, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж, 50.2-т Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж тус тус заасан. Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б-ийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б.Аг төрийн албанаас халах тухай Б/15 дугаар тушаалаар тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Аг төрийн албанаас халах шийдвэр гаргасан. Иргэн Б.А нь дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 124/ШШ2022/55 дугаар шийдвэрээр Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны Б/15 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Аг тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөөр шийдвэрлэсэн. Иргэн Б.А нь дахин ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэхээр шүүхэд хандсаны дагуу Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 152/ШШ2023/00279 дүгээр захирамжаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталсан байна. Дээрх шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийн дагуу Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас 2023 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 10,198,818 төгрөг, 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 5,810,990 төгрөг, нийт 16,009,808 төгрөгийг Б.Ад ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд тооцож олгожээ. Төрийн албаны зөвлөлөөс Г.Б-дтөрд учруулсан хохирлыг нөхөн төлөх талаар хугацаа заасан албан бичиг хүргүүлсэн боловч хэрэгжүүлэхгүй удаашралтай байна. Иймд Г.Б-ийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 16,009,808 төгрөгийг Таз нэр дээрх төрийн сангийн 100900021501 тоот дансанд буруутай албан тушаалтан болох Г.Б-ээс гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү” гэжээ.

1.2. Төрийн албаны зөвлөл нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасныг баримтлан, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж, 50.2-т Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж тус тус заасан. Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б-ийн 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн Б/05 дугаар тушаалаар тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны дарга Б.Ч-ийг төрийн албанаас чөлөөлөх шийдвэр гаргасан байна. Иргэн Б.Ч нь дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 151 дүгээр шийдвэр, тус аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 9 дүгээр магадлалаар Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Ч-ийг тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, мөн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 487 дугаар шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор олгохоор шийдвэрлэсэн байна. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 6,570,525 төгрөг, 12 дугаар сарын 23-ны өдөр 689,047 төгрөг, нийт 7,259,572 төгрөгийг Б.Чид ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд тооцож олгосон байна. Төрийн албаны зөвлөлөөс Г.Б-дтөрд учруулсан хохирлыг нөхөн төлөх талаар хугацаа заасан албан бичиг хүргүүлсэн боловч эс зөвшөөрч хариу тайлбар ирүүлсэн. Иймд Г.Б-ийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 7,259,572 төгрөгийг Таз нэр дээрх төрийн сангийн 100900021501 тоот дансанд буруутай албан тушаалтан болох Г.Б-ээс гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

1.3. Төрийн албаны зөвлөл нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасныг баримтлан, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж, 50.2-т Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж тус тус заасан. Таз даргын 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 168 дугаар тушаалаар байгуулсан ажлын хэсэг Увс аймгийн нутгийн захиргааны зарим байгууллагын төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаа, хүний нөөцийн шийдвэрт хяналт, шалгалт хийсэн. Уг хяналт шалгалтаар доорх албан тушаалд Төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчиж томилсон болохыг тогтоож, Таз 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 240 дүгээр тогтоолоор зөрчил арилгуулах хугацаатай үүрэг даалгаврыг томилох эрх бүхий албан тушаалтанд өгсөн. Үүнд: 

1. Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/65 дугаар тушаалаар Ж.Э-ийг тус газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр; 

2. Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон

гүйцэтгэгчийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Б/29 дүгээр тушаалаар Н.Ц-ыг тус газрын Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр; 

3. Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/17 дугаар тушаалаар Ц.З-ыг тус газрын Хууль эрх зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр; 

4. Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар Ц.Г-ийг тус газрын Хууль эрх зүйн хэлтсийн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн эрх ашгийг хариуцсан мэргэжилтний үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус тус томилсон байсан. 

Улмаар дээрх хугацаатай үүрэг даалгаврыг Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч биелүүлээгүй тул Зөвлөлөөс 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Тушаал хүчингүй болгох тухай 123, 124, 209 дүгээр тогтоолуудыг гаргаж, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны Б/65 дугаар, 2021 оны Б/22, Б/29 дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болгосон. Г.Бнь Таз тогтоолыг эс биелүүлж, дээрх нэр бүхий иргэдийг хууль зөрчин ажиллуулж улсаас цалин олгосон байна. Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-д Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ гэж заасны дагуу биелүүлэх үүрэгтэй. Иргэн Ж.Э-ийг 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Б/34 дүгээр тушаалаар, Н.Ц-ыг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/80 дугаар тушаалаар, Ц.З-ыг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/81 дүгээр тушаалаар, Ц.Г-ийг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/79 дүгээр тушаалаар тус тус албан тушаалаас чөлөөлөх шийдвэр гаргасан байна. Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчин томилж, тодорхой хугацааны дараа чөлөөлснөөр дараах төсвийн хөрөнгийг иргэдэд олгож, төрд хохирол учруулжээ. Үүнд: 

1. Иргэн   2022 оны 7 дугаар сараас 2023 оны 3 дугаар сар хүртэлх хугацааны цалин хөлсөнд 14,452,727 төгрөг,

2. Иргэн Н.Ц-т 2022 оны 7 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарыг дуусах хүртэлх хугацааны цалин хөлсөнд 42,562,078 төгрөг,

3. Иргэн Ц.З-Т 2022 оны 7 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарыг дуусах хүртэлх хугацааны цалин хөлсөнд 45,373,516 төгрөг, 

4. Иргэн Ц.Г-т 2022 оны 7 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарыг дуусах хүртэлх хугацааны цалин хөлсөнд 29,445,237 төгрөгийг тус тус олгосон байна. Төрийн албанд иргэнийг хууль бусаар томилсноос үүдэн төрд нийт 131,833,558 төгрөгийн хохирол учирсан байна. Иймд Г.Б-ийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох нийт 131,833,558 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Төрд учирсан хохирлыг Таз нэр дээрх төрийн сангийн 100900021501 тоот дансанд буруутай албан тушаалтан Г.Б-ээс гаргуулж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхэд 3 нэхэмжлэлийг тус тусад нь гаргасан. Гаргасан нэхэмжлэлээ тус бүрээр нь нэхэмжлэлээ тайлбарлая. Нэгдүгээрт Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б-ийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б.Аг төрийн албанаас халах тухай Б/15 дугаар тушаалаар тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Аг төрийн албанаас халах шийдвэр гаргасан. Иргэн Б.А нь дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 124/ШШ2022/55 дугаар шийдвэрээр Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны Б/15 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Аг тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөөр шийдвэрлэсэн. Иргэн Б.А нь дахин ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэхээр шүүхэд хандсаны дагуу Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 152/ШШ2023/00279 дүгээр захирамжаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталсан. Дээрх шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийн дагуу Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас 2023 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 10,198,818 төгрөг, 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 5,810,990 төгрөг, нийт 16,009,808 төгрөгийг Б.Ад ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд тооцож олгосон. Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б-ийн гаргасан шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол гэж үзэж төрийн албаны зөвлөлөөс төрийн албан хаагчид төрийн албанаас халсантай холбоотойгоор нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. Таз 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 01/505 дугаартай албан бичгээр нэхэмжлэлийг тусад нь гаргасан. Уг нэхэмжлэлээ төрийн албанаас халсантай холбоотой нэхэмжлэл гэдгээ тайлбарласан. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2-т, иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-т заасны дагуу төрд учирсан хохирлыг буруутай албан тушаалтан буюу шийдвэр гаргасан албан тушаалтнаас нэхэмжилж байгаа нэхэмжлэлийг гаргасан. Дараагийн нэхэмжлэл нь төрийн албан хаагчийг төрийн албанаас чөлөөлсөн шийдвэртэй холбоотой асуудал байгаа. Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б-ийн 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн Б/05 дугаар тушаалаар тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны дарга Б.Ч-ийг төрийн албанаас чөлөөлөх шийдвэр гаргасан. Иргэн Б.Ч нь дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 151 дүгээр шийдвэр, тус аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 9 дүгээр магадлалаар Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Ч-ийг тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, мөн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 487 дугаар шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 6,570,525 төгрөг, 12 дугаар сарын 23-ны өдөр 689,047 төгрөг, нийт 7,259,572 төгрөгийг Б.Чид ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд тооцож олгосон байдаг. Тиймээс төрийн албан хаагчийг төрийг албанаас чөлөөлсөнтэй холбогдуулаад гаргасан шийдвэрийнхээ эрх зүйн үр дагаврыг хариуцах ёстой гэдэг үүднээс засаг даргын тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б-ээс нэхэмжилсэн. Уг нэхэмжлэлийг Таз 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 01/507 дугаартай албан бичгээр нэхэмжлэл гаргасан. Гурав дахь нэхэмжлэлийг Таз 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 01/517 дугаартай албан бичгээр төрийн албаны зөвлөл өөрийн санаачилгаар болон бусдын мэдээллээр төрийн албаны хуульд заасны дагуу хяналт шалгалт хийх бүрэн эрхийнхээ хүрээнд 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 168 дугаартай Таз даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг нь Увс аймгийн нутгийн захиргааны зарим байгууллага, төрийн жинхэнэ алба хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаа, хүний нөөцийн шийдвэрт хяналт шалгалт ажлыг хийсэн. Уг хяналт шалгалтаар доорх албан тушаалд Төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчиж томилсон болохыг тогтоож, Таз 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 240 дүгээр тогтоолоор зөрчил арилгуулах хугацаатай үүрэг даалгаврыг томилох эрх бүхий албан тушаалтанд өгсөн. Үүнд Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/65 дугаар тушаалаар Ж.Э-ийг тус газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Б/29 дүгээр тушаалаар Н.Ц-ыг тус газрын Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/17 дугаар тушаалаар Ц.З-ыг тус газрын Хууль эрх зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар Ц.Г-ийг тус газрын Хууль эрх зүйн хэлтсийн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн эрх ашгийг хариуцсан мэргэжилтний үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус тус томилсон байдаг. Дээрх нэр бүхий 4 албан хаагчийг Төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчиж томилсныг Таз 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 240 дүгээр тогтоолоор тогтоож хугацаагүй үүрэг даалгаврыг эрх бүхий этгээдэд буюу Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б-дөгөхөд биелүүлээгүй тул төрийн албаны зөвлөл хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Тушаал хүчингүй болгох тухай 123, 124, 209 дүгээр тогтоолуудыг гаргаж, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны Б/65 дугаар, 2021 оны Б/22, Б/29 дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болгосон. Г.Бнь Таз тогтоолыг эс биелүүлж, дээрх нэр бүхий иргэдийг хууль зөрчин ажиллуулж улсаас цалин олгосон байна. Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-д Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ гэж заасны дагуу биелүүлэх үүрэгтэй гэж заасан ч биелүүлээгүй. Анх томилсон тушаалуудыг 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Тушаал хүчингүй болгох тухай 123, 124, 209 дугаартай тогтоолоор хүчингүй болгуулсны дараа Ж.Э-ийг 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Б/34 дүгээр тушаалаар, Н.Ц-ыг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/80 дугаар тушаалаар, Ц.З-ыг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/81 дүгээр тушаалаар, Ц.Г-ийг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/79 дүгээр тушаалаар тус тус албан тушаалаас чөлөөлөх шийдвэрийг Г.Бгаргасан. Төрийн албаны зөвлөл тогтоолоороо тушаалуудыг хүчингүй болгоод байхад илт зөвшөөрч, цаашид ажиллуулсаар байгаад 2023 оны 12 дугаар сард Б/34, Б/80, Б/81, Б/79 дугаартай тушаалуудаараа гаргасан. Үүнтэй холбогдуулаад иргэдийг төрийн албанд хууль бусаар томилсныг төрийн албаны төв байгууллага болон шүүх тогтоосон бол түүнд олгосон ажлын цалин хөлсийг төрд учирсан хохирлыг тооцох тухай хуулийн нэмэлт өөрчлөлт нь төрийн албаны тухай хуульд 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр орсон байдаг. Иймд төрийн албаны зөвлөлөөс дээрх нэр бүхий иргэдэд 2022 оны 7 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны цалин хөлсийг нэхэмжилсэн. 12 дугаар сар орохгүйгээр Иргэн Ж.Э-од 2022 оны 7 дугаар сараас 2023 оны 3 дугаар сар хүртэлх хугацааны цалин хөлсөнд 14,452,727 төгрөг, иргэн Ц.З-Т 2022 оны 7 дугаар сараас 2023 оны 11 дүгээр сарыг дуусах хүртэлх хугацааны цалин хөлсөнд 38,524,670 төгрөг, иргэн Ц.Г-т 2022 оны 7 дугаар сараас 2023 оны 11 дүгээр сарыг дуусах хүртэлх хугацааны цалин хөлсөнд 25,199,537 төгрөг, иргэн Н.Ц-т 2022 оны 7 дугаар сараас 2023 оны 11 дүгээр сарыг дуусах хүртэлх хугацааны цалин хөлсөнд 36,567,302 төгрөг. Нийт 131,833,558 төгрөг болсон байгаа. Үүнтэй холбоотой нэхэмжлэлийг төрийн албаны зөвлөлөөс 01/517 дугаартай албан бичгээр хүргүүлсэн нь төрийн албанд иргэний хууль бусаар томилсонтой холбоотой нэхэмжлэл гаргасан. Эдгээр нэхэмжлэлүүдийг шүүхээс Г.Б-д холбогдох хэргийг нэгтгэж шийдвэрлэх гэж байна. Гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. 1 төрийн албан хаагчийг төрийн албанаас халсан,1 төрийн албан хаагчийг төрийн албанаас чөлөөлсөн, нэр бүхий 4 иргэнийг төрийн албанд хууль бусаар томилсонтой холбоотой гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү...” гэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2020 онд Ковидын хуулийн үйлчлэлийн хүрээнд сул орон тоо нөхөх боломжгүй байсан, төрийн ажлыг хязгаарлалттай түвшинд хийгдэж байсан гэх тайлбарыг хэлж байна. Гэтэл Ковидын хууль түр үйлчлэлтэй хууль буюу 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон. Нотлох баримт судлаж байхад хууль бусаар томилсон 4 иргэний 2-ыг нь Ковидын хуулиар томилсон, 2-ыг нь Ковидын хууль үндэслээгүй. Ковидын хуулийг үндэслээгүй 2 хүний хувьд сул орон тоог нөхөх боломжтой байсан гэж харж байна. 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тухайн хууль дуусгавар болсноос хойш эдгээр 4 иргэнийг чөлөөлөгдөх хүртэл буюу 2023 оны 11, 12 сар хүртэл сул орон тооны сонгон шалгаруулалт нээлттэйгээр шуурхай явагдаж байсан. Гэтэл Г.Б-ийн хувьд эдгээр хүмүүсийг чөлөөлье гэдэг хүсэл зориг байгаагүй. Тиймээс төрийн албаны зөвлөлөөс томилсон шийдвэрийг нь хүчингүй болгочхоод байхад ажиллуулаад байсан нь ашиг сонирхлын зөрчилтэй гэмээр хууль тогтоомжийг ерөөсөө биелүүлээгүй. Г.Б-ийн эрхэлж байсан ажлын хувьд засаг даргын тамгын газрын даргын үүргийг гүйцэтгэж байсан. Энэ албан тушаал нь төрийн жинхэнэ албан тушаал. Төрийн жинхэнэ албан тушаалтан төрийн албаны хуулиас гадна холбогдох хууль тогтоомжийг бүгдийг нь үйл ажиллагаандаа ягштал мөрдөж баримтлах ёстой байтал Таз болон төрийн албаны хууль тогтоомжийг байнгын зөрчиж ажилласан. Энэ нь төрийн албан хаагчийн Ёс зүйн тухай хуульд заасныг зөрчсөн, ёс зүйгүй үйлдэл нөгөө талаар гаргаж байсан. Ж.Э, Ц.Г, Н.Ц, Ц.З нарыг хууль бусаар томилсон юм байна гэдгийг Г.Бхүлээн зөвшөөрсөн хэдий ч Таз тогтоол, шийдвэрийг биелүүлдэггүй. Ямар нэгэн байдлаар Таз тогтоол, шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд шүүхэд ч юм уу, холбогдох бйагууллагад гомдол гаргах ёстой. Гэтэл нэг ч удаа гаргаж байгаагүй гэдгийг хэлмээр байна. Ж.Э, Ц.Г, Н.Ц, Ц.З нарыг томилсонтой холбоотой төрд хохирол учраагүй гэж тайлбарлдаг. Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйл болон 66 дугаар зүйлийн 66.1.3 дахь хэсэгт төрийн албан хаагчийг төрийн албан тушаалд томилсонтой холбоотой томилгооны хяналт шалгалтыг төрийн албаны зөвлөл хийхээс гадна тус аймагт ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд нь бүгдэд нь хяналт шалгалт хийсэн. Гэтэл Г.Б4 иргэнийг хууль бусаар томилчхоод Таз тогтоолыг биелүүлээгүй. Бусад агентлаг, иргэдийн хурлын ажлын алба гэх зэрэг зохих албан тушаалтнууд Таз тогтоол, шийдвэрийг биелүүлсэн байдаг. Дээрх 4 иргэнийг анх томилсон хугацаанаас хойших төрд учирсан хохирол авсан цалин хөлсийг төрд учирсан хохиролд тооцож нэхэмжлээгүй юм аа. Хариуцагчийн өмгөөлөгч энийг сайн ойлгохгүй байна. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлд иргэнийг, улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албан тушаалд хууль бусаар томилсон бол төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ гэх зохицуулалт 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хуульд нэмэлтээр орсноос хойш чөлөөлөгдөх хүртэл авсан хугацааны цалин хөлсийг нэхэмжилж байгаа. Эдгээр иргэдийг 2020 оноос 2022 оны 7 дугаар сарын 05-ний өдөр хүртэл авсан цалин хөлсийг нэхэмжлээгүй шүү. Дараагийн асуудал нь Б.А, Б.Ч гэх төрийн албан хаагчийг төрийн албанаас халсан, чөлөөлсөн үйл баримт байдаг. Төрийн албаны одоогийн мөрдөгдөж байгаа зохицуулалт 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр батлагдаад 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Анх энэ хууль хэрэгжиж эхлэхэд төрийн албан хаагчийг төрийн албанаас хууль бусаар халсан, чөлөөлсөн, түр чөлөөлснийг шүүх болон төрийн албаны зөвлөл тогтоосон бол ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгосоныг төрд учирсан хохиролд тооцоод буруутай шийдвэр гаргасан буюу төрийн албанаас хууль бусаар халсан чөлөөлсөн шийдвэр гаргасан албан тушаалтнаас нөхөн гаргуулах зохицуулалттай. Энэ зохицуулалт эхнээсээ байсан. 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр орсон зохицуулалт биш. Үүнийг хариуцагчийн өмгөөлөгч нь ялгавартайгаар ойлгохгүй байна. 2002 оноос 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр байсан төрийн албаны тухай хуулиар мөн адил төрийн албан хаагчийг төрийн албанаас хууль бусаар халсан, чөлөөлснийг төрийн албаны зөвлөл болон шүүх тогтоосон бол төрд учирсан хохирлыг нэхэмжилнэ гэдэг зохицуулалт байсан. Тиймээс Б.А, Б.Ч нарыг төрийн албанаас халсан чөлөөлсөн үеийн зохицуулалт нэмэлт өөрчлөлт орсон буюу 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс хойших зохицуулалтад тооцогдохгүй гэдгийг шүүх бүрэлдэхүүн ойлгох байх гэж хүсэж байна. Дараад нь хариуцагчийн өмгөөлөгч Иргэний хуулийн 498.5-д зааснаар гэм буруу хохирол хоорондоо шалтгаант холбоотой санаатай болон болгоомжгүйгээр гарах ёстой гэж ярьдаг. Иргэний хуулийн 498.5-д зааснаар төрийн албаны зөвлөл нэхэмжлэл гаргаад, хууль зүйн үндэслэлтэй баримталж байгаа. Яагаад гэвэл Б.А, Б.Ч нарыг төрийн албанаас хууль бусаар халсан, чөлөөлсөнийг шүүх шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр нь санаатай үйлдэл байна, гэм буруугийн хэлбэр байна гэж үзээд тогтоосон. Дээрх нэр бүхий 4 иргэнийг төрийн албанд хууль бусаар томилсон нь санаатай үйлдэл байна, гэм буруугийн хэлбэр байна гэдгийг төрийн албаны зөвлөл холбогдох тогтоолуудаараа тогтоосон. Эхлээд төрийн албаны зөвлөлөөс 240 дугаартай тогтоолоор хууль бусаар томилчихсон байна гэдгийг нь тогтоогоод, дараан нь томилсон шийдвэрүүдийг нь тогтоосон хугацаанд Г.Ббиелүүлээгүй учраас төрийн албаны зөвлөл хүчингүй болгосон тогтоолуудаараа тогтоож байгаа нь Иргэний хуулийн 498.5-д заасан санаатай үйлдэл байна, гэм буруутай байна гэдгийг тогтоож байна. Таз тогтоолыг зөв гарсан, буруу гарсан, хуульд нийцээгүй, нийцсэн гэдэг асуудлыг хариуцагчийн өмгөөлөгч ярьдаг. Ж.Э, Ц.Г, Н.Ц, Ц.З нарт Таз тогтоолыг танилцуулж мэдсэн байдаг. Тийм ч учраас эдгээр хүмүүс төрийн албаны зөвлөлд буцаагаад гомдол гаргаж тухайн гомдлыг төрийн албаны зөвлөл шийдсэн. Тиймээс эдгээр 4 хүн хууль бусаар төрийн албанд томилогдсон гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Таз тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байсан бол эдгээр хүмүүс захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байсан. Ямар ч нэхэмжлэл гаргахгүй хүлээн зөвшөөрчихсөн. Нөгөө талаасаа Г.Бхууль бусаар төрийн албанд эдгээр хүмүүсийг ажиллуулсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд ажиллаас нь чөлөөлсөн. Өөрсдөө шүүхэд хандаж шүүхээр тогтоолгоогүй байж тогтоол зөв, буруу гэдгийг одоо ярих нь утгагүй, үндэслэлгүй асуудал юм аа. Мөн Б.А, Б.Ч нарыг төрийн албаны зөвлөл урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гомдол маргааныг нь хүлээн аваад шийдсэн тэр үедээ хууль бус шийдвэр байна гэдгийг нь таслан зогсоохгүй яасан юм тэгсэн бол төрд учирсан хохирлын мөнгө бага гарах байсан гэдэг тайлбар хэлж байна. Б.А нь төрийн жинхэнэ албан хаагч, төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйл болон журамд заасны дагуу төрийн албанаас сахилгын шийтгэлээр халахтай холбоотой асуудлыг шүүх шийддэг. Тиймээс Б.А шүүхээр шйидвэрлүүлсэн. Харин Б.Чийн хувьд төрийн үйлчилгээний албан тушаалын ангилалд хамаардаг учраас урьдчилан шийдвэрлэх асуудлыг төрийн албаны зөвлөл шийдэхгүй, Хөдөлмөрийн хуульд зааснаар гурван талт хороо шийдвэрлэдэг. Гурван талт хорооны шийдвэрийг биелүүлээгүй учраас Б.Ч иргэний хэргийн шүүхэд хандаад хууль бусаар чөлөөлсөн гэдгийг нь тогтоолгосон. Б.А, Б.Ч нарыг ажлаа буруу хийсэн, өөрдийнх нь буруутай үйлдэл байсан учраас Г.Б халсан нь зөв гэдэг асуудлыг хариуцагчийн өмгөлөгч тайлбарлаж байна. Б.А, Б.Ч нарыг хууль бусаар халсан чөлөөлсөн гэдгийг шүүх тогтоочихсон. Монгол улсын шүүхийн тухай хууль болон Иргэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудад нэгэнт шүүхийн нотолж тогтоосон үйл баримтыг шүүх дахиж нотлохгүй гэдэг үндсэн зарчим байдаг. Тиймээс Б.А, Б.Ч нарыг ажлаа буруу хийсэн, зөв хийсэн талаар яриад ямар ч ач холбогдол байхгүй. Ж.Э, Ц.Г, Н.Ц, Ц.З нарын хувьд хууль ёсны дагуу томилогдсон, томилогдоод ажлаа хийж цалин хөлсөө авсан нь хохиролд тооцогдохгүй гэдэг зүйлийг хариуцагчийн өмгөөлөгч ярьдаг. Төрийн албаны зөвлөлөөс эдгээр хүмүүсийг хууль бусаар томилсон байна гэдгийг төрийн албаны зөвлөл тогтоогоод байхад Г.Бхууль тогтоомжоо хэрэгжүүлж, биелүүлж ажиллаагүй. Г.Б-ийн хувьд төрийн жинхэнэ албан тушаал буюу аймгийн дээрээсээ гуравд орох засаг даргын тамгын газрын даргын албан тушаалтан. Бусад төрийн албан хаагч нарт үлгэрлэл, дуурайлал, манлайлал үзүүлэх ёстой албан тушаал. Гэтэл Г.Бзасаг даргын тамгын газрын даргын албан тушаалд хууль бусаар томилогдсон байдаг. Хууль бусаар томилогдсон байна гэдгийг нь төрийн албаны зөвлөлөөс хэлэхээр ерөөсөө тоохгүй байсан. Ингээд захиргааны хэргийн шүүхэд маргадаг, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатын шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 0848 дугаартай шийдвэр, мөн захиргааны хэргийн давж заалдах шатын шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 56 дугаартай магадлал, хамгийн сүүлд Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн хяналтын шүүх хуралдааны 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн тогтоолоор Г.Б-ийгхууль тогтоомж зөрчсөн юм байна, хууль тогтоомж зөрчиж томилсон байна гэдгийг  тогтоосон. Төрийн албаны зөвлөлөөс Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу тогтоол шийдвэрүүдийг хэрэгжүүлэх гээд олон удаагийн албан бичиг өгсөөр байхад Г.Б-ийн хувьд хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажилладаггүй. Хууль бол энэ хүний хувьд хууль биш юм шиг санагдаж, тэтгэвэртээ гарахын тулд 4 жил аар саар өнгөрөөж, ингэж төрийн албаны ажлыг хийсэн. Түүнээс биш жинхэнэ сэтгэл зүрхээ гаргаж, хоёргүй сэтгэлээр манлайлж огт ажиллаагүй, ажиллаагүй гэдгийг нь захиргааны хэргийн шүүхийн шийдвэрүүдээр тогтоосон. Мөн Г.Б-дхолбогдох эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсон гэдгийг хариуцагчийн өмгөөлөгч хэлж, нотлох баримт ч судлуулсан. Тухайн эрүүгийн хэрэгт төрийн албаны зөвлөл хэргийн оролцогч биш. Увс аймгийн аудитын газраас авлигатай тэмцэх газарт гомдол мэдээлэл гаргаад түүнийхээ хүрээнд авлигатай тэмцэх газар шалгаад прокурор хэрэгсэхгүй болгочихсон. Нэгэнт төрийн албаны зөвлөл хэргийн оролцогч биш учраас прокурорын тогтоолд гомдол гаргах боломжгүй. Үүнийг мэдсээр байж төрийн албаны зөвлөлийг тавлаж байгаа юм шиг гомдлоо гаргахгүй юугаа хийсэн юм гэдэг байдлаар хариуцагчийн өмгөөлөгчийг хэлсэнд нь харамсаж л байна. Хариуцагчийн өмгөөлөгчийн хувьд мэдэхийн дээдээр мэдэж байгаа гэтэл төрийн албаны зөвлөлийг гомдол гаргасан мэтээр гуйвуулж яриад байгаад нь харамсалтай байна. Эцэст нь хэлэхэд Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэгт Таз тогтоолыг холбогдох этгээд заавал биелүүлнэ гээд заасан. Заавал гэдэг үг нь ямар нэгэн эргэлзээгүйгээр, ямар нэгэн нотолгоогүйгээр, ямар нэгэн шаардлагагүйгээр, зайлшгүй одоо биелүүлэхийг үүрэг чиглэл болгоод өгчихсөн байдаг. Гэтэл энийг огт биелүүлэхгүй хууль тогтоомжийг уландаа гишгэж явж ирсэн. Г.Б-ийн хувьд өнгөрсөн 4 жилийн хугацаанд хууль бусаар өөрөө тамгын газрын даргын үүргийг гүйцэтгэж явахдаа төрийн албаны зөвлөлтэй эхнээс нь авхуулаад эцсээ хүртэл тэмцэлдэж, маргалдаж ирсэн. Г.Бгэдэг хүнтэй төрийн албаны зөвлөл ганцаараа маргаагүй, зөвхөн Увс аймгийн шүүхэд төрд учирсан хохиролтой холбоотой асуудлаар нэхэмжлэл гаргасан. Зөвхөн Г.Б-дч биш, хууль бусаар төрийн албан хаагч нарыг төрийн албанаас халсан, чөлөөлсөн, томилсонтой холбоотой албан тушаалтнуудад холбогдох нэхэмжлэлийг гаргаад шүүхээр шийдүүлээд явж байгаа. Ганцхан маргаагүй гэдгийг хэлмээр байна. Харин Г.Б төрийн албаны зөвлөлийг захиргааны хэргийн шүүхэд удаа дараа өгч, гурван шатын шүүхээр шийдвэрлүүлсэн. Г.Б гэдэг хүн Таз тогтоол, шийдвэрийг биелүүлээгүй, эсэргүүцэж байсан учраас захиргааны хэргийн шат шатын шүүхэд гомдол, нэхэмжлэлийг гаргаж байсан гэдгийг хэлмээр байна. Төрийн албаны зөвлөлөөс гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Томилсон 4 иргэний хувьд хуульд нэмэлт өөрчлөлт орсон цагаас хойших мөнгийг нэхэмжлээд байгаа юм шүү. Хариуцагчийн өмгөөлөгчийнх нь яриад байгаа шиг томилсон цагаас нь хойших мөнгийг нэхэмжлээгүй гэдгийг зөвөөр ойлгоорой гэж хүсэж байна…” гэжээ.

4. Хариуцагч Г.Б2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Монгол Улсын иргэн Г.Б би Таз нэхэмжлэлтэй, надад холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна. Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Аг албан тушаалын тодорхойлолтод заагдсан үүргээ хэрэгжүүлээгүй учраас Төрийн албанаас халах шийдвэр гаргасан. Тодруулбал: Увс аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хариуцагч Засаг даргын тамгын газрын даргаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн тодорхой заалтуудын хэрэгжилтийг албан тушаалынхаа зорилго, зорилтын дагуу хангаж ажиллаагүй, санаатайгаар төрийн ажлыг гацааж, гүйцэтгэлийн хяналт тавьж ажилладаггүй, удаашруулдаг, удирдлагатайгаа хамтран ажиллаж, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангаж ажиллахгүй, нэгжийн алба хаагчдаа удирдлагаар хангаж ажилладаггүй гэх тайлбарыг ирүүлсэн боловч Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах,түүнд гомдол гаргах журам-ын 2.2-т заасны дагуу энэ талаарх баримтыг бүрдүүлж, шалгаж тогтоогоогүй байна, тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл төрийн албанаас халах шийдвэр гаргахдаа хууль бус гэдгийг мэдсээр байж, шууд санаатай байдлаар хандаагүй нь дээрх өгүүлбэрээр тайлбарлагдаж байна. Шүүхийн нэхэмжлэлд дурдагдсан шийдвэрүүд ч шууд санаатайгаар хохироосон гэсэн шийдвэр гаргаагүй. Гэтэл төрийн албаны зөвлөл намайг буруутгаж, төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх заалт нь Төрийн албаны зөвлөл эрхээ хэрэгжүүлэх зохицуулалт болохоос албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад бусдад гэм хор учруулсан үйлдэлд нь гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдлийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана. Нэхэмжлэлд дурдагдсан Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-т заасны дагуу энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй. Иймд хариуцагч гэм буруутай эсэх, ингэхдээ шууд санаатай эсхүл болгоомжгүй гэм буруугийн хэлбэрээр гэм хор учруулсан эсэхийг дүгнэсэн, шалган тогтоосон байх ёстой бөгөөд миний шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдэл гаргасан гэм буруугаас болж төрд хохирол учирсан гэдгийг Төрийн албаны зөвлөл болон бусад эрх бүхий байгууллага нотлоогүй. Мөн Иргэний хуулийн тус заалтад гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй тухай заасан байдаг. Төрийн албаны зөвлөл өөрийн нэхэмжлэлд дурдсан төлбөрийг төлөөгүй. Иймд гэм хорыг арилгасан байгууллага буюу нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш болно. Мөн Төрийн албаны зөвлөл нь Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу шийдвэр гаргаагүй, гаргасан шийдвэрээ эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдэд мэдэгдээгүй, үүний улмаас акт хүчин төгөлдөр болоогүй зэрэг нөхцөл байдал байдаг. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагч Г.Б2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 1. Нэхэмжлэлд дурдагдсан нэр бүхий иргэдийг томилох хугацаанд Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль үйлчилж байсан. Тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиас бусад хуулийн дагуу олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ гэж заасан. Ийнхүү хуулийн тус зохицуулалтын дагуу төрийн албаны сонгон шалгаруулалт явуулах, сонгон шалгаруулалтын үндсэн дээр төрийн албан хаагчийг томилох боломжгүй болсон байсан. Иймд төрийн албаны ажлыг тасралтгүй үргэлжлүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх зорилгоор хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд аймгийн ЗДТГ-ын сул орон тоон дээр сонгон шалгаруулалтгүйгээр томилгоо хийж байсан. Энэ нь зөвхөн манай аймагт үүссэн нөхцөл байдал бус улсын хэмжээнд ийм нөхцөл байдалтай байсныг Та бүхэн санаж байгаа байх.

2. Төрийн албан хаагчийн хувиар томилох шийдвэр гаргахдаа хэн нэгэнд давуу байдал олгох гэсэн хууль бус, шууд санаатай байдлаар хандаагүй. Өөрөөр хэлбэл, бид тухайн нөхцөлд байдалд хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн шийдвэрээ буюу цаг үеийн нөхцөл байдалд тохируулан шуурхай арга хэмжээг авч ажилласан болохоос хууль бус гэдгийг нь мэдсээр байж, зориуд, шууд санаатай байдлаар шийдвэр гаргаагүй. Гэтэл төрийн албаны зөвлөл намайг буруутгаж, төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. 

Төрийн албаны тухай хуулийн дээрх зохицуулалт нь Төрийн албаны зөвлөл эрхээ хэрэгжүүлэх зохицуулалт болохоос албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад бусдад гэм хор учруулсан үйлдэлд нь гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдлийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана. Нэхэмжлэлд дурдагдсан Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-т заасны дагуу энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй. Иймд хариуцагч гэм буруутай эсэх, ингэхдээ шууд санаатай эсхүл болгоомжгүй гэм буруугийн хэлбэрээр гэм хор учруулсан эсэхийг дүгнэсэн, шалган тогтоосон байх ёстой бөгөөд миний шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдэл гаргасан гэм буруугаас болж төрд хохирол учирсан гэдгийг Төрийн албаны зөвлөл болон бусад эрх бүхий байгууллага нотлоогүй. Мөн Иргэний хуулийн тус заалтад гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй тухай заасан байдаг. Төрийн албаны зөвлөл өөрийн нэхэмжлэлд дурдсан төлбөрийг төлөөгүй. Иймд гэм хорыг арилгасан байгууллага буюу нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш болно. Таз зүгээс төрийн албан хаагчдын авч байсан цалинг надаас нэхэмжилсэн аж. Тухайн цалин нь төрийн албан хаагчид хөдөлмөрлөсний төлөө авч байгаа цалин хөлс болохоос биш би захирамж, тушаал гаргаад шууд өгчихсөн мөнгө биш. Бид хэнийг ч цалин, хөлсгүйгээр ажиллуулах боломжгүй билээ. Хэрэв тухайн хүмүүсийг хууль бусаар, илүү байдлаар цалин хөлс авсан гэж үзэж байгаа бол тухайн хүмүүсээс буцаан нэхэмжлэх хэрэгтэй. Яагаад гэвэл тэдгээр хүмүүс цалин хөлс авах нь хууль бус гэж дүгнэж байж, надаас тухайн төлбөрийг гаргуулах асуудал яригдах билээ. Гэтэл өнөөдрийг хүртэл тэдгээр төрийн албан хаагчдыг хууль бусаар цалин авсан гэж тогтоосон шийдвэр байдаггүй. Мөн Төрийн албаны зөвлөл нь Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу шийдвэр гаргаагүй, гаргасан шийдвэрээ эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдэд мэдэгдээгүй, үүний улмаас акт хүчин төгөлдөр болоогүй зэрэг нөхцөл байдал байдаг. Эдгээр нөхцөл байдлын талаар төрийн албан хаагч тус бүрийн хувьд дэлгэрэнгүй тайлбар хүргүүлэх болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагч Г. Б 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Увс аймгийн Засаг даргаас аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоог шинэчлэн батлах захирамж гаргахдаа Нийтлэг үйлчилгээний албаны даргын орон тоог хасаж, цалингийн санд багтаан баталсан байдаг. Бүтэц, орон тоо нэгэнт байхгүй болсон тул нийтлэг үйлчилгээний даргын албан тушаалаас чөлөөлөх шийдвэр гаргах шаардлагатай болсон. Өөрөөр хэлбэл аймгийн Засаг даргын баталсан шийдвэрийг төсвийн шууд захирагчийн хүрээнд биелүүлсэн. Шүүхийн нэхэмжлэлд дурдагдсан шийдвэрүүд ч шууд санаатайгаар хохироосон гэсэн шийдвэр гаргаагүй. Гэтэл төрийн албаны зөвлөл намайг буруутгаж, төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх заалт нь Төрийн албаны зөвлөл эрхээ хэрэгжүүлэх зохицуулалт болохоос албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад бусдад гэм хор учруулсан үйлдэлд нь гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдлийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана. Нэхэмжлэлд дурдагдсан Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасны дагуу энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй. Иймд хариуцагч гэм буруутай эсэх, ингэхдээ шууд санаатай эсхүл болгоомжгүй гэм буруугийн хэлбэрээр гэм хор учруулсан эсэхийг дүгнэсэн, шалган тогтоосон байх ёстой бөгөөд миний шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдэл гаргасан гэм буруугаас болж төрд хохирол учирсан гэдгийг Төрийн албаны зөвлөл болон бусад эрх бүхий байгууллага нотлоогүй. Мөн Иргэний хуулийн тус заалтад гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй тухай заасан байдаг. Төрийн албаны зөвлөл өөрийн нэхэмжлэлд дурдсан төлбөрийг төлөөгүй. Иймд гэм хорыг арилгасан байгууллага буюу нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш болно. Мөн Төрийн албаны зөвлөл нь Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу шийдвэр гаргаагүй, гаргасан шийдвэрээ эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдэд мэдэгдээгүй, үүний улмаас акт хүчин төгөлдөр болоогүй зэрэг нөхцөл байдал байдаг. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү…” гэжээ.

4.1. Хариуцагч Г.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Намайг 2020 оны 11 дүгээр сараас ажил хүлээж авсны дараа үеэс улсын хэмжээнд ковид цар тахлын өвчин гарч Коронавируст халдвар, ковид 19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль гарсан. Энэ хуулийн хүрээнд бусад хуулийн үйлчлэл зогсчихсон байсан байсан гэж ойлгож байгаа. Тиймээс хүнд цаг үед энэ ажлыг хүлээн авсан.  Ж.Э, Ц.З, Ц.Г, Н.Ц нарыг ямар нэгэн хүнийг чөлөөлж ажилд аваагүй. Сул орон тоонд төрийн албаны нөөцөд байгаа хүмүүсээс томилж ажиллуулсан. Ковидын хуулийн үйлчлэл 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс дуусгавар болсон. Энэ хугацаанд төрийн албаны ажил хязгаарлагдмал түвшинд хийгдэж байсан. Ковид өвчний улмаас төрийн албаны хуулийн дагуу сонгон шалгаруулалт зарлах боломжгүй байсан. Ковид өвчний аюул зөвхөн Увс аймагт биш Монгол улсын хэмжээнд, дэлхий нийтэд аюул тарьж байсан өвчин учраас бид нар өнөөдөр ажиллаад маргааш амьд хонох уу? үгүй юу? гэдэг дээрээ тулчихсан ийм хүнд нөхцөлд бид нар ажиллаж байсан. Төрийн ажлыг энэ хуулийн хүрээнд цахим хэлбэрээр хийж тодорхой үр дүнд хүргэж ажилласан гэж үзэж байгаа. Төрийн албаны зөвлөл зөвхөн надтай 2 жилийн хугацаанд маргаан үүсгээд яваад байгаа гэж би хувьдаа ойлгож байгаа. Би төрийн албанд 40 жил ажиллаад өнгөрсөн 2024 оны 11 дүгээр сараас тэтгэвэртээ гарсан. Би ажил аваад төрийн албаны хуулийн хэрэгжилт хэр байсан талаар тамгын газрын түвшинд судлаад нийгмийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байсан н.Амараа, хууль эрх зүйн хэлтсийн дарга н.Шинэбаяр нарыг бол ажлаас чөлөөлж, шүүхийн шийдвэрийн дагуу 3-4 жил хууль бусаар томилогдож ажиллаж байсныг тогтоосон. Энэ талаараа ч төрийн албаны зөвлөлд хууль бусаар томилгооны талаарх асуудлыг шийдэж өгнө үү гэж гомдол гаргаж байсан. Ийм хүнд нөхцөлд хэдий бид ажилласан гэсэн ч 2021,2022 онд Ковидын хууль үйлчлээд аймаг орныхоо хөгжлийн төлөө ажиллаад засаг даргын тамгын газрын дарга нь аймгийн засаг даргадаа ажлаа үнэлүүлж, засаг дарга нь иргэдийн төлөөлөгчдийн хурлаар ажлаа үнэлүүлээд хангалттай түвшинд гүйцэтгэж байсан. 2021,2022,2023 оны ажлын үр дүнгээр Увс аймаг улсын тэргүүний аймаг болж байсан. Бид бүхэн энэ хүнд нөхцөлд тодорхой хэмжээний ажлыг, тодорхой хүмүүсээр гүйцэтгүүлээд хууль зөрчихгүйгээр, хүн хохироохгүйгээр ажилласан гэж ингэж үзэж байгаа.  Би Иргэний хуулийг судалж үзсэн Иргэний хуулийн 498 дугаар зүйлд зааснаар гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан одоо байгууллагын учирсан хохирлыг нэхэмжлэхээр зохицуулсан. Намайг Ж.Э, Ц.З, Ц.Г, Н.Ц нартай холбогдуулж шүүхийн шийдвэр гараагүй. Над дээр гарсан бусад цалин мөнгөтэй холбоотой шийдвэр нь Увс аймгийн засаг даргын тамгын газраас гаргуулах шүүхийн шийдвэртэй, бид нар Иргэний хуулийн дагуу энэ хохирлыг арилгаж ажилласан. Тиймээс гэм хорыг Увс аймгийн засаг даргын тамгын газар төлчихсөн байхад төрийн албаны зөвлөлд хамааралгүй асуудал. Төрийн албаны зөвлөл 2023 онд Ковидын хуулийн үйлчлэл зогссоны дараа шалгалтаар ирж шалгаж байсан. Бидэнд өгсөн мэдээллээр 2016-2020 он, 2020-2024 он, 2024 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд сүүлийн 10 жилийн судалгаа гаргаад ажиллаж байгаа гэсэн. Урьд онуудад буюу 2016-2020 онд засаг дарга, тамгын газрын даргатай холбоотой хохирол учруулсан хэрэг хэчнээн байдаг талаар, яаж шийдэгдэж байсан юм, 2020-2024 оны судалгаа нарийн гаргасан байна лээ. Намайг ажил өгснөөс хойш  төрийн албаны зөвлөл авлигатай тэмцэх газар, засгийн газрын хэрэг эрхлэх газар луу 30 гаруй хүний хууль бус томилгоо хийгдсэн талаар, төрд хохирол учирч байна энийг зогсоож арга хэмжээ аваач гэсэн гомдлууд очсон байгаа, энэ талаар төрийн албаны зөвлөл тодорхой ажил танилцуулж хийж байгаа юм бол харагдахгүй байгаа. Энэ талаар шалгагдаад тодорхой асуудлууд үүсэх байх. Тэгэхээр энэ хүмүүсийн хувьд төрд ажиллаж, төрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хөдөлмөрлөсөн, Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлд төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаа гэж байгаа, үүний дагуу энэ хүмүүс төрд ажил хийж хөдөлмөрлөсөн цалин хөлсөө авах ёстой гэж ойлгож цалин хөлсийг нь олгосон. Тиймээс Төрийн албаны тухай хууль, Иргэний тухай хуульд зааснаар хохирол учруулсан байгууллага нь гэм хорыг арилгах зохицуулалттай тул Таз нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би төрийг хохироогоогүй, сул орон тоонд хууль дүрмийнхээ дагуу төрийн албаны шалгалт өгөөд нөөцөд бүртгэгдээд тодорхой шат дамжлагыг дамжиж томилогдсон...” гэжээ.

5. Хариуцагчийн өмгөөлөгч А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь үндэслэлгүй гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болох үндэслэлтэй. Төрийн албаны зөвлөл шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ямар зохицуулалтын дагуу нэхэмжлэл гаргаж байгаа гэдгийг бид бодохоос энэ асуудал эхлэх нь зүйтэй. Шүүхэд гаргасан нэхэмжлэлүүдийг харахад Төрийн албаны тухай хуулийн 50.1, 50.2 дахь заалтуудын дагуу төрд учирсан хохирлыг төрийн албаны зөвлөл нэхэмжилнэ гэдэг агуулга бүхий хуулийн зохицуулалтын дагуу нэхэмжлэхээ гаргаж байгаа. Энэ хуулийн заалтууд хэзээ батлагдсан бэ? хэзээ хүчин төгөлдөр болж, дагаж мөрдөгдөж байгаа вэ? гэвэл 2022 оны 7 сарын 5-ны өдөр батлагдсан, нэмэлт өөрчлөлтөөр орсон хуулийн заалт. Энэ үеэс эхэлж тухайн хууль үйлчилж төрийн албаны зөвлөл хохирол нэхэмжлэх асуудлаар чиг үүрэг хариуцаж байгаа. Хариуцагчийн буруутгаж байгаа үйл баримт хэзээ болсон бэ? тухайн хуулийн зохицуулалт батлагдсаны дараа болсон уу? эсвэл түүнээс өмнөх асуудал уу? гэдгийг бид анхаарах нь зүйтэй. Гэтэл дээрх хуулийн заалт батлагдахаас өмнө Г.Б-ийн гаргасан тушаалуудтай холбоотой маргаан. Тухайлбал Б.Аг төрийн албанаас үндэслэлгүйгээр халсан гэж байгаа боловч энэ тушаал 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр гарсан. Өөрөөр хэлбэл 4 сарын 18-ны өдөр гарсан тушаал төрд хохирол учруулсан гэм буруутай үйлдэл гэж Таз тайлбарлаад  байгаа үйлдэл нь хууль үйлчлэхээс өмнө гаргасан тушаал. Б.Ч-ийг төрийн албанаас чөлөөлсөн тушаал гаргасан гэж байгаа боловч энэ нь 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн асуудал. Мөн адил хууль үйлчлэхээс өмнө хийгдсэн. Ж.Э, Ц.З, Ц.Г, Н.Ц нарыг хууль бусаар томилж ажиллуулж байсан гэж байгаа боловч энэ хүмүүсийн томилсон тушаалууд нь 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хамгийн эхний тушаал байгаа, хамгийн сүүлийн тушаал 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр гарсан тушаал. Энэ бүх тушаалууд Төрийн албаны тухай хуулийн 50.1, 50.2 дахь заалтууд батлагдахаас өмнө гарсан тушаалууд учраас энэ тушаалуудтай холбоотой хохирол байхгүй гэж үзэж байна. 2 дугаарт нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 5-д төрийн албан хаагч шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр төрд хохирол учруулсан бол түүнийг төлнө гэж байгаа. Гаргасан шийдвэр болгоныхоо хариуцлага, санхүүгийн үр дагаврыг нь хариуцна гэж заагаагүй.  Төрийн албан хаагчийн гаргаж байгаа шийдвэр хууль ёсны юу? үгүй юу? гэдгийг бид тухайн моментод шууд хэлэх боломжгүй, төрийн албан хаагч нь тухайн нөхцөл байдалдаа хууль ёсны гэж үзээд шийдвэр гаргаж байгаа. Үүнийг хэн нэгэн хараад шууд хууль бус эсхүл шууд хуульд нийцсэн байна гэж хэлэх боломжгүй. Энэ нь маргаан, мэтгэлцээн, 3 шатны шүүхийн шийдвэрээр тогтоогддог. Анхан шатны шүүх төрийн албан хаагчийн гаргасан шийдвэрийг хууль ёсны гэж үзэж болно, давж заалдах шатны шүүх хууль ёсны гэж үзэж болно, улсын дээд шүүх дээр очоод хууль бус байж ч болно, дээд шүүхийн 5 шүүгчээс 2 нь тусгай санал гаргаад өөр бодолтой байж болно. Энэ мэтчилэн маргаантай асуудал болгоныг илтэд болгоомжгүйгээр шийдвэр гаргасан эсхүл шууд санаатай гэж үзэх боломжгүй. Ердийн журмаар гарч байгаа шийдвэрээс өөр юм аа, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасан үндэслэлийг хангаж байгаа гэдгийг төрийн албаны зөвлөл нотлох ёстой, гэтэл Таз гаргасан нэхэмжлэл тайлбарууд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасан нөхцөлд хамаарч байгаа гэдгийг нотолсон зүйл байхгүй. Тиймээс хуулийн энэ хэсэгт заасан үндэслэлгүй гэж үзэж байна. Төрийн албаны зөвлөл дээрх хуулийн дагуу нэхэмжлэлээ гаргасан бол түүнийгээ нотлох үүрэгтэй, гэтэл нотлогдоогүй байна. Төрийн албанаас Б.А-г халсан, Б.Ч чөлөөлсөн гэж байгаа чөлөөлөхдөө эдгээр хүмүүс урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж байгаа. Гомдлыг нь хянаад төрийн албаны зөвлөл тухайн үедээ хүчингүй болгохгүй яасан юм. Төрийн албаны тухай хуульд Таз бүрэн эрхийг заахдаа төрийн албан хаагч, байгууллага хоорондын хөдөлмөрийн маргааныг шийднэ, түүнийг гомдлын үндсэн дээр хүчингүй болгож болно гэдэг байдлаар заасан. Төрийн албаны зөвлөл Г.Б-ийн шийдвэрийг хууль бус гэж үзсэн бол хүчингүй болгох замаар энэ зөрчлийг эрт таслан зогсоох боломжтой байсан. Тэгвэл цалин хөлсний асуудал гарахгүй. Төрийн албаны зөвлөл энэ асуудлыг мэдсэн, мэдсэн ч дуугүй сууж байсан. Хэн нэгэн гэм буруутай гэвэл Таз гэм буруу бас яригдах үндэслэлтэй. Б.А, Б.Ч нарыг ямар ч асуудал гаргаагүй байхад нь ажлаас халж, чөлөөлөөгүй. Б.А гэж хүний нэхэмжлэлийг шийдвэрлэсэн захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг харвал Б.А гэж хүн ажлаа хангалтгүй биелүүлсэн гэдэг талаар аудитаас дүгнэлт гаргасан зүйлийг ч гэсэн бичсэн. Энэ нь анхан шатын шүүхийн шийдвэрийн 2.15 гэдэг дугаартай хэсэгт байгаа, нотлох баримт шинжлэн судлуулахаар гарах байх. Б.Ч гэж хүний хувьд ажлын алдаа байсан гэдэг үйл баримтууд байгаа. Тэгэхлээр ямар нэгэн хувийн сонирхлоор эдгээр хүмүүсийн оронд ах, дүү, хамаатан саднаа томилсон, хувийн ашиг сонирхлоор энэ хүмүүсийг ажлаас чөлөөлөөгүй. Төрийн албаны үйлчилгээг нь сайжруулах, иргэдэд сайн үйлчлээсэй гэдэг үүднээс тушаалуудыг гаргасан. Өөрөөр хэлбэл энэ хүмүүс ажлаа сайн хийж чадахгүй байна, ажлыг нь сайн хийлгэхийн тулд чөлөөлж оронд нь ажлыг сайн хийж чаддаг хүнийг томилж төрийн үйлчилгээг иргэд чанартай аваасай гэх зорилгоор шийдвэр гаргасан. Хэрвээ ажлаас чөлөөлсөн халсан тушаал болгоны үр дагаврыг ажил олгогч, байгууллагын дарга хэрэгжүүлнэ гэвэл ажлаа хийж чадахгүй байгаа албан тушаалтныг халж чаддаг дарга байхгүй болно. Яагаад гэвэл бүгдээрээ дараа нь надаас хохирол нэхэмжлэх вий гэдэг болгоомжлолын үндсэн дээрээс л ингээд дуугай л яваад байх үр дагаварт хүрнэ, төрийн алба доголдоно. Тиймээс ажлаа хангалтгүй хэрэгжүүлж байгаа хүнийг ажлаас нь халах чиг үүргийг хэрэгжүүлэх ёстой. Энэ нөхцөл байдлыг хангахын тулд шийдвэр болгоны үр дагаврыг хохирол гэж үзээд байж болохгүй. Үүнийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар зөвхөн шууд санаатай эсхүл илтэд болгоомгүй зүйлтэй холбоотой хохирлыг нэхэмжлээрэй гэж заасан. Өөрөөр хэлбэл хэн нэгнийг яс үндэс нас хүйсээр нь ялгаварлан гадуурхаад чи хөгшин байгаа учраас эсвэл хэт залуу байгаа учраас ажлаас халж байна гэдэг тушаал гаргасан бол хохирлыг хариуцах байх, Иргэний хуулийн дээрх заалтын агуулга ийм зохицуулалттай гэдгийг хэлмээр байна. Дараагийн асуудал нь Ж.Э, Ц.З, Ц.Г, Н.Ц нарыг хууль бусаар томилж ажиллуулсан, энэ хүмүүсийн авсан цалин хөлс хохирол гэж нэхэмжилж байгаа нь ямар ч логикгүй, учир шалтгаангүй нэхэмжлэл. Энэ хүмүүсийн хөдөлмөрийн хөлсөө л авсан. Ц.З гэдэг хүн өглөө 8 цагт ирээд орой 17 цаг хүртэл төрийн албаны төлөө ажиллаж байгаа. Үндсэн хууль, олон улсын гэрээ конвенцуудад зааснаар хүнийг албадаж хөдөлмөрлүүлэхгүй, хуульд заасан цалинг нь олгоно. Нэгэнт томилогдсон учраас дээрх хүмүүс цалингаа авах зүйтэй. Дээрх хүмүүс хууль бусаар, эсхүл огт ажил хийхгүй байж байгаад цалин авч байгаа зүйл биш. Тиймээс энэ хууль ёсны цалин. Хэрвээ цалинг үндэслэлгүй гэвэл хохирол байж болох асуудал яригдана. Энэ хүмүүс үндэслэлгүйгээр хөрөнгөжөөгүй, ямар нэгэн илүү цалин аваагүй тул хохирол биш. Хохирол гэж үзэж байгаа бол тухайн хүмүүсээс нэхэмжлэх асуудал яригдана. Энэ хүмүүс ажлаа ном журмынхан дагуу хийсэн, огт чадваргүй хүнийг томилчихоод ажлаа хийгээгүй зүйл байхгүй. Таз гаргасан нэхэмжлэл баримтуудад энэ хүмүүс ажлаа хангалтгүй хийсэн, цалгардуулаад байгаа гэдэг зүйл огт байхгүй, ажлаа чанартай хийчихсэн тийм учраас энэ бол хохирол биш. Дээрх хүмүүсээс өөр хүмүүсийг томилсон ч ялгаагүй цалингаа авна. Ямар ч хохирол гэдэг логик шалтгаан байхгүй. Энэ асуудлыг эрүүгийн журмаар шалгаад шийдвэрлэсэн байдаг. Г.Бгэж хүн албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаад гэмт хэрэг үйлдэх замаар энэ хүмүүсийг томилж ажиллуулаад байна гэж гомдол гаргаад авлигатай тэмцэх газар, Увс аймгийн прокуророос эрүүгийн журмаар шалгаж үзээд гэмт хэргийн шинжгүй байна гэж хэрэгсэхгүй болгосон. Энэ юуг харуулж байна вэ? гэхээр Г.Б гэж хүн ямар нэгэн хувийн ашиг сонирхлын үндсэн дээрээс энэ хүмүүсийг ажилд томилоогүй гэдгийг харуулж байгаа. Төрийн албаны зөвлөл эрүүгийн процесст өөрсдөө оролцсон, эрүүгийн журмаар гарсан прокурорын хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг хүлээж аваад ямар нэгэн байдлаар гомдол гаргаагүй. Прокурорын гаргасан тогтоолыг төрийн албаны зөвлөл хүлээн зөвшөөрч байгаа юм байна гэж ойлгож байгаа. Хэн нэгний гэм бурууг зөвхөн шүүх тогтооно, эрүүгийн журмаар шалгалаад Г.Бгэж хүн гэм буруугүй юм байна гэж прокурор нь шийдээд, тэрийг төрийн албаны зөвлөл нь зөвшөөрөөд гомдол гаргаагүй, энэ асуудал эцэслэгдээд шийдэгдсэн. Одоо яагаад Г.Б-ийгдахиж буруутгаад шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа гэдгийг ойлгохгүй байна. Эрүүгийн журмаар шалгаад Г.Б-ийггэм буруугүй гэж шийдчээд байхад иргэний шүүх гэм буруутай байсан юм байна гэдэг 2 өөр шүүхийн шийдвэр гаргах боломжгүй. Нэгэнт тогтоогдсон асуудлыг дахин маргахгүй гэдэг нь процессын ерөнхий зарчим. Тиймээс төрийн албаны зөвлөл эрүүгийн журмаар шийдсэн прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөөд авсан учраас дахиж маргах эрхгүй гэж үзэж байна. Төрийн албаны зөвлөл энэ хүмүүсийг хууль бусаар томилогдсон гэж дүгнэлт гаргасан дараа нь ажлаас чөлөөлсөн гэж байгаа. Үнэхээр тийм бол тогтоолоо өөрсдөө төрийн албаны зөвлөл хэрэгжүүлэх ёстой байсан. Захиргааны ерөнхий хуульд захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг тухайн шийдвэр гаргасан байгууллага өөрсдөө хэрэгжүүлнэ гэж заасан. Өөрсдөө гаргачхаад хэрэгжүүлээгүй нь Г.-ийнгэм буруу гэдэг байдлаар тайлбарлах боломжгүй. Ер нь тэр Таз тогтоолыг аймаг руу хэзээ хүргүүлсэн юм, яаж шаардсан гэдэг асуудлыг төрийн албаны зөвлөл нотлоогүй, энийг нотлох үүрэг нь өөрсдөд нь байгаа. Тиймээс нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Төрийн албаны тухйа хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлнө, төрд учирсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавина, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасан. Өөрөөр хэлбэл нөхөн төлүүлэх гэдгийг хэн нэгэн өөр этгээд гүйцэтгэнэ, тэр нь тухайн байгууллага ч юм уу? Аудит ч юм уу? төрийн албаны зөвлөл хяналт тавина. Хяналт тавьж үзэхэд хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авахгүй байвал тэр үеэс төрийн албаны зөвлөл ажиллана. Хохирол учирсан гэж үзвэл тухайн байгуулага нь хохиролоо нэхээд явна. Улсын дээд шүүх Таз нэхэмжлэлтэй маргаануудыг шийдэхдээ энэ агуулгаар тайлбарлаад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон зүйлүүд байгаа. Одоо Увс аймгийн засаг даргын тамгын газрын даргаар өөр хүмүүс ажиллаж байгаа, тэр хүмүүс хохирол учирсан гэж нэхэмжилсэн зүйл байхгүй байна. Хариуцагчийн хувьд өндөр насны тэтгэвэрт гарчихсан хүн, ямар нэгэн төрийн алба хашаагүй. Тиймээс хохирол учирсан зүйл байвал тухайн байгууллагууд нэхэмжлэх ёстой байсан, нэхэмжлээгүй байгаа учраас Таз нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү…” гэжээ.

6. Нэхэмжлэгчээс Таз улсын бүртгэлийн гэрчилгээ, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/05 дугаартай “Б.Чийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаал, Монгол Улсын Таз 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаар “Таз даргаар томилох тухай” тогтоол, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 151 дүгээр шийдвэр, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 09 дүгээр “Б.Ч-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай” магадлал, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 487 дугаар шийдвэр, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн төлбөрийн хүсэлт №21, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн төлбөрийн хүсэлт №9, Төрийн албаны зөвлөлөөс 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Г.Б-дхүргүүлсэн “Төрд учирсан хохирлыг нөхөн төлөх мэдэгдэл хүрүүлэх тухай” албан бичиг, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаас 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Таз гишүүн Б.И-дхүргүүлсэн тайлбар, итгэмжлэл /2-р хавтаст хэрэг/, Таз улсын бүртгэлийн гэрчилгээ, Монгол Улсын Таз 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаар “Таз даргаар томилох тухай” тогтоол, итгэмжлэл, Таз даргын 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 168 дугаартай “Орон нутагт ажиллуулах тухай” тушаал, уг тушаалын хавсралт, Таз 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 240 дүгээр “Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” тогтоол, уг тогтоолын хавсралт, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/65 дугаар “Түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” тушаал, Таз 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 124 дүгээр “Тушаал хүчингүй болгох тухай” тогтоол, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/34 дүгээр “Ж.Э-ийг төрийн албанаас чөлөөлөх тухай” тушаал, Ж.Э-ийг 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хүртэл цалингийн карт, Ж.Э-ийг 2023 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хүртэл цалингийн карт, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/17 дугаар “Ц.З-ыг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” тушаал, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/81 дүгээр “Ц.З-ыгтүр орлон гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Ц.Зын 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хүртэл цалингийн карт, Ц.Зын 2023 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл цалингийн карт, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/22 дугаар “Түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” тушаал, Таз 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 209 дүгээр “Тушаал хүчингүй болгох тухай” тогтоол, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/79 дүгээр “Цэдэндоржийн Гэрэлцэцэгийг түр орлон гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Ц.Гийн 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хүртэл цалингийн карт, Ц.Гийн 2023 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хүртэл цалингийн карт, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/29 дүгээр “Түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” тушаал, Таз 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 123 дугаар “Тушаал хүчингүй болгох тухай” тогтоол, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/80 дугаар “Н.Ц-ыгтүр орлон гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Н.Цын  2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хүртэл цалингийн карт, Н.Цын  2023 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл цалингийн карт, Төрийн албаны зөвлөлөөс 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Г.Б-дхүргүүлсэн “Төрд учирсан хохирлыг нөхөн төлөх мэдэгдэл хүрүүлэх тухай” албан бичиг, Төрийн албаны зөвлөлөөс 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн “Тогтоол хүргүүлж, чиглэл өгөх тухай” албан бичиг, Таз 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 122 дугаар “Тушаал хүчингүй болгох тухай” тогтоол, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/21 дүгээр “Б.Ядамсүрэнг ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Таз 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 123 дугаар “Тушаал хүчингүй болгох тухай” тогтоол, Таз 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 124 дүгээр “Тушаал хүчингүй болгох тухай” тогтоол, Төрийн албаны зөвлөлөөс 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн “Тогтоол хүргүүлж, чиглэл өгөх тухай” албан бичиг, Таз 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 209 дүгээр “Тушаал хүчингүй болгох тухай” тогтоол, /3-р хавтаст хэрэг/, итгэмжлэл, Таз улсын бүртгэлийн гэрчилгээ, Монгол Улсын Таз 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаар “Таз даргаар томилох тухай” тогтоол, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б/15 дугаартай “Б.Аг төрийн албанаас халах тухай” тушаал, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 55 дугаартай шийдвэр, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 279 дугаартай шүүгчийн захирамж, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/33 дугаартай “Б.Аг ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай” тушаал, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 01/467 дугаартай “Б.Аы талаар” гэх албан бичиг, 2023 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн төлбөрийн хүсэлт, Төрийн банкны депозит дансны хуулга, Төрийн албаны зөвлөлөөс 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Г.Б-дхүргүүлсэн “Төрд учирсан хохирлыг нөхөн төлөх мэдэгдэл хүрүүлэх тухай” албан бичиг, итгэмжлэлийг тус тус нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.

7. Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 517 дугаар “Хүсэлт хянан шийдвэрлэх тухай” захирамжийн дагуу Увс аймгийн Засаг даргын Тамгын газар болон Нийгмийн даатгалын ерөнхий газраас нотлох баримт гаргуулсан, 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 516 дугаар “Хүсэлт хянан шийдвэрлэх тухай” захирамжийн дагуу Увс аймгийн Засаг даргын Тамгын газар болон Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нотлох баримт гаргуулсан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 654 дугаартай “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” тогтоолоор 3 дугаар хавтаст хэргийн 88-107 дугаар хуудаст авагдсан 20 нүүр баримтыг нотлох баримтаас хассан, хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 83 дугаартай “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” тогтоолоор Увс аймгийн Прокурорын газраас нотлох баримт гаргуулсан, хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 10 дугаартай “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” тогтоолоор Увс аймгийн Прокурорын газар, Увс аймгийн Засаг даргын Тамгын газар, Төрийн албаны зөвлөлөөс тус тус нотлох баримт гаргуулсан.

8. Иргэдийн төлөөлөгч А.М шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хариуцагч Г.Б-ийгбуруутай, нэхэмжлэлийг төлөх үндэслэлтэй гэж үзэж байна. Тэр хүмүүсийн хохиролыг арилгаж өгмөөр юм биш үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Таз хариуцагч Г.Б-дхолбогдох хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 155,102,938 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 26 дугаар “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдаан хойшлуулах тухай” тогтоолоор Таз нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Б-дхолбогдох, хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 131,833,558 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Таз нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Б-дхолбогдох хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 16,009,808 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй 152/2024/00148/и индекстэй иргэний хэрэгт нэгтгэжээ.

Мөн тус шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 38 дугаар “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдаан хойшлуулах тухай” тогтоолоор Таз нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Б-дхолбогдох, хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 7,259,572 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг дээрх иргэний хэрэгт нэгтгэсэн.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Төрийн албаны зөвлөл нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасныг баримтлан, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж, 50.2-т Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж тус тус заасан.

2.1. Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б-ийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б.Аг төрийн албанаас халах тухай Б/15 дугаар тушаалаар тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Аг төрийн албанаас халах шийдвэр гаргасан. Иргэн Б.А нь дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 124/ШШ2022/55 дугаар шийдвэрээр Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны Б/15 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Аг тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөөр шийдвэрлэсэн. Иргэн Б.А нь дахин ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэхээр шүүхэд хандсаны дагуу Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 152/ШШ2023/00279 дүгээр захирамжаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталсан байна. Дээрх шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийн дагуу Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас 2023 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 10,198,818 төгрөг, 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 5,810,990 төгрөг, нийт 16,009,808 төгрөгийг Б.Ад ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд тооцож олгожээ. Төрийн албаны зөвлөлөөс Г.Б-дтөрд учруулсан хохирлыг нөхөн төлөх талаар хугацаа заасан албан бичиг хүргүүлсэн боловч хэрэгжүүлэхгүй удаашралтай байна. Иймд Г.Б-ийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 16,009,808 төгрөгийг буруутай албан тушаалтан болох Г.Б-ээс гаргуулах үндэслэлтэй.

2.2. Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б-ийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/05 дугаар тушаалаар тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны дарга Б.Ч-ийг төрийн албанаас чөлөөлөх шийдвэр гаргасан байна. Иргэн Б.Ч нь дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 151 дүгээр шийдвэр, тус аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 09 дүгээр магадлалаар Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Ч-ийг тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, мөн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 487 дугаар шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор олгохоор шийдвэрлэсэн байна. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 6,570,525 төгрөг, 12 дугаар сарын 23-ны өдөр 689,047 төгрөг, нийт 7,259,572 төгрөгийг Б.Чид ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд тооцож олгосон байна. Төрийн албаны зөвлөлөөс Г.Б-дтөрд учруулсан хохирлыг нөхөн төлөх талаар хугацаа заасан албан бичиг хүргүүлсэн боловч эс зөвшөөрч хариу тайлбар ирүүлсэн. Иймд Г.Б-ийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 7,259,572 төгрөгийг Таз нэр дээрх төрийн сангийн 100900021501 тоот дансанд буруутай албан тушаалтан болох Г.Б-ээс гаргуулж өгнө үү гэжээ.

2.3. Таз даргын 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 168 дугаар тушаалаар байгуулсан ажлын хэсэг Увс аймгийн нутгийн захиргааны зарим байгууллагын төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаа, хүний нөөцийн шийдвэрт хяналт, шалгалт хийсэн. Уг хяналт шалгалтаар доорх албан тушаалд Төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчиж томилсон болохыг тогтоож, Таз 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 240 дүгээр тогтоолоор зөрчил арилгуулах хугацаатай үүрэг даалгаврыг томилох эрх бүхий албан тушаалтанд өгсөн. Үүнд:  Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/65 дугаар тушаалаар Ж.Э-ийг тус газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Б/29 дүгээр тушаалаар Н.Ц-ыг тус газрын Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр,  Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн Б/17 дугаар тушаалаар Ц.З-ыг тус газрын Хууль эрх зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар Ц.Г-ийг тус газрын Хууль эрх зүйн хэлтсийн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн эрх ашгийг хариуцсан мэргэжилтний үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус тус томилсон байсан. Улмаар дээрх хугацаатай үүрэг даалгаврыг Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч биелүүлээгүй тул Зөвлөлөөс 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Тушаал хүчингүй болгох тухай 123, 124, 209 дүгээр тогтоолуудыг гаргаж, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны Б/65 дугаар, 2021 оны Б/22, Б/29 дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болгосон. Г.Бнь Таз тогтоолыг эс биелүүлж, дээрх нэр бүхий иргэдийг хууль зөрчин ажиллуулж улсаас цалин олгосон байна. Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-д Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ гэж заасны дагуу биелүүлэх үүрэгтэй. Иргэн Ж.Э-ийг 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Б/34 дүгээр тушаалаар, Н.Ц-ыг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/80 дугаар тушаалаар, Ц.З-ыг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/81 дүгээр тушаалаар, Ц.Г-ийг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/79 дүгээр тушаалаар тус тус албан тушаалаас чөлөөлөх шийдвэр гаргасан байна. Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчин томилж, тодорхой хугацааны дараа чөлөөлснөөр дараах төсвийн хөрөнгийг иргэдэд олгож, төрд хохирол учруулжээ. Үүнд:  Иргэн Ж.Э-од 2022 оны 7 дугаар сараас 2023 оны 3 дугаар сар хүртэлх хугацааны цалин хөлсөнд 14,452,727 төгрөг, Иргэн Н.Ц-т 2022 оны 7 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарыг дуусах хүртэлх хугацааны цалин хөлсөнд 42,562,078 төгрөг, Иргэн Ц.З-Т 2022 оны 7 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарыг дуусах хүртэлх хугацааны цалин хөлсөнд 45,373,516 төгрөг, Иргэн Ц.Г-т 2022 оны 7 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарыг дуусах хүртэлх хугацааны цалин хөлсөнд 29,445,237 төгрөгийг тус тус олгосон байна. Төрийн албанд иргэнийг хууль бусаар томилсноос үүдэн төрд нийт 131,833,558 төгрөгийн хохирол учирсан байна. Иймд Г.Б-ийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох нийт 155,102,938 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

3.1. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх заалт нь ТАЗ эрхээ хэрэгжүүлэх зохицуулалт болохоос албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад бусдад гэм хор учруулсан үйлдэлд нь гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдлийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана. Нэхэмжлэлд дурдагдсан Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-т заасны дагуу энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй. Иймд хариуцагч гэм буруутай эсэх, ингэхдээ шууд санаатай эсхүл болгоомжгүй гэм буруугийн хэлбэрээр гэм хор учруулсан эсэхийг дүгнэсэн, шалган тогтоосон байх ёстой бөгөөд миний шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдэл гаргасан гэм буруугаас болж төрд хохирол учирсан гэдгийг Төрийн албаны зөвлөл болон бусад эрх бүхий байгууллага нотлоогүй. Мөн Иргэний хуулийн тус заалтад гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй тухай заасан байдаг. ТАЗ өөрийн нэхэмжлэлд дурдсан төлбөрийг төлөөгүй. Иймд гэм хорыг арилгасан байгууллага буюу нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш болно. Мөн Төрийн албаны зөвлөл нь Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу шийдвэр гаргаагүй, гаргасан шийдвэрээ эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдэд мэдэгдээгүй, үүний улмаас акт хүчин төгөлдөр болоогүй зэрэг нөхцөл байдал байдаг.

3.2. Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Аг албан тушаалын тодорхойлолтод заагдсан үүргээ хэрэгжүүлээгүй учраас Төрийн албанаас халах шийдвэр гаргасан. Тодруулбал: Увс аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хариуцагч Засаг даргын тамгын газрын даргаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн тодорхой заалтуудын хэрэгжилтийг албан тушаалынхаа зорилго, зорилтын дагуу хангаж ажиллаагүй, санаатайгаар төрийн ажлыг гацааж, гүйцэтгэлийн хяналт тавьж ажилладаггүй.удаашруулдаг, удирдлагатайгаа хамтран ажиллаж, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангаж ажиллахгүй, нэгжийн алба хаагчдаа удирдлагаар хангаж ажилладаггүй гэх тайлбарыг ирүүлсэн боловч Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах,түүнд гомдол гаргах журам-ын 2.2-т заасны дагуу энэ талаарх баримтыг бүрдүүлж, шалгаж тогтоогоогүй байна, тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл төрийн албанаас халах шийдвэр гаргахдаа хууль бус гэдгийг мэдсээр байж, шууд санаатай байдлаар хандаагүй нь дээрх өгүүлбэрээр тайлбарлагдаж байна. Шүүхийн нэхэмжлэлд дурдагдсан шийдвэрүүд ч шууд санаатайгаар хохироосон гэсэн шийдвэр гаргаагүй.

3.3. Увс аймгийн Засаг даргаас аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоог шинэчлэн батлах захирамж гаргахдаа Нийтлэг үйлчилгээний албаны даргын орон тоог хасаж, цалингийн санд багтаан баталсан байдаг. Бүтэц, орон тоо нэгэнт байхгүй болсон тул Б.Ч-ийг нийтлэг үйлчилгээний даргын албан тушаалаас чөлөөлөх шийдвэр гаргах шаардлагатай болсон. Өөрөөр хэлбэл аймгийн Засаг даргын баталсан шийдвэрийг төсвийн шууд захирагчийн хүрээнд биелүүлсэн. Шүүхийн нэхэмжлэлд дурдагдсан шийдвэрүүд ч шууд санаатайгаар хохироосон гэсэн шийдвэр гаргаагүй. Гэтэл төрийн албаны зөвлөл намайг буруутгаж, төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх заалт нь Төрийн албаны зөвлөл эрхээ хэрэгжүүлэх зохицуулалт болохоос албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад бусдад гэм хор учруулсан үйлдэлд нь гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй.

3.4. Нэхэмжлэлд дурдагдсан нэр бүхий иргэдийг томилох хугацаанд Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль үйлчилж байсан. Тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиас бусад хуулийн дагуу олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ гэж заасан. Ийнхүү хуулийн тус зохицуулалтын дагуу төрийн албаны сонгон шалгаруулалт явуулах, сонгон шалгаруулалтын үндсэн дээр төрийн албан хаагчийг томилох боломжгүй болсон байсан. Иймд төрийн албаны ажлыг тасралтгүй үргэлжлүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх зорилгоор хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд аймгийн ЗДТГ-ын сул орон тоон дээр сонгон шалгаруулалтгүйгээр томилгоо хийж байсан. Энэ нь зөвхөн манай аймагт үүссэн нөхцөл байдал бус улсын хэмжээнд ийм нөхцөл байдалтай байсныг та бүхэн санаж байгаа байх.Төрийн албан хаагчийн хувиар томилох шийдвэр гаргахдаа хэн нэгэнд давуу байдал олгох гэсэн хууль бус, шууд санаатай байдлаар хандаагүй. Өөрөөр хэлбэл, бид тухайн нөхцөлд байдалд хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн шийдвэрээ буюу цаг үеийн нөхцөл байдалд тохируулан шуурхай арга хэмжээг авч ажилласан болохоос хууль бус гэдгийг нь мэдсээр байж, зориуд, шууд санаатай байдлаар шийдвэр гаргаагүй. Таз зүгээс төрийн албан хаагчдын авч байсан цалинг надаас нэхэмжилсэн аж. Тухайн цалин нь төрийн албан хаагчид хөдөлмөрлөсний төлөө авч байгаа цалин хөлс болохоос биш би захирамж, тушаал гаргаад шууд өгчихсөн мөнгө биш. Бид хэнийг ч цалин, хөлсгүйгээр ажиллуулах боломжгүй билээ. Хэрэв тухайн хүмүүсийг хууль бусаар, илүү байдлаар цалин хөлс авсан гэж үзэж байгаа бол тухайн хүмүүсээс буцаан нэхэмжлэх хэрэгтэй. Яагаад гэвэл тэдгээр хүмүүс цалин хөлс авах нь хууль бус гэж дүгнэж байж, надаас тухайн төлбөрийг гаргуулах асуудал яригдах билээ. Гэтэл өнөөдрийг хүртэл тэдгээр төрийн албан хаагчдыг хууль бусаар цалин авсан гэж тогтоосон шийдвэр байдаггүй. Мөн Төрийн албаны зөвлөл нь Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу шийдвэр гаргаагүй, гаргасан шийдвэрээ эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдэд мэдэгдээгүй, үүний улмаас акт хүчин төгөлдөр болоогүй зэрэг нөхцөл байдал байдаг. Эдгээр нөхцөл байдлын талаар төрийн албан хаагч тус бүрийн хувьд дэлгэрэнгүй тайлбар хүргүүлэх болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэв.

Нэхэмжлэгчийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох Б.Ад олгосон цалин 16,009,808 төгрөг, Б.Чид олгосон цалин 7,259,572 төгрөг, нийт 23,269,380 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар:

4. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Хариуцагч Г.Бнь Увс аймгийн Засаг дарын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б/15 дугаар “Б.Аг төрийн албанаас халах тухай” тушаалаар аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Аг 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөр тасалбар болгон ажлаас нь халжээ.

Хэрэгт авагдсан “Б.Аг төрийн албанаас халах тухай” тушаалаас үзвэл, хариуцагч Г.Бнь Увс аймгийн Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байх үедээ тус газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Аг албан тушаалын зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангаагүй, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлуулаагүй, албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн үндэслэлээр төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулжээ.

Дээрх тушаалыг Б.А эс зөвшөөрч Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 55 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Б.Агийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, тушаалыг хүчингүй болгож, түүнийг Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг тооцон олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байна.

Тус шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж, нэхэмжлэгч Б.А хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацааны цалин болох 5,810,990 төгрөг, мөн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл 830,626 төгрөгийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг тус шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 279 дүгээр шүүгчийн захирамжаар хариуцагч  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.Бнь “өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй. Иймд хариуцагч гэм буруутай эсэх, ингэхдээ шууд санаатай эсхүл болгоомжгүй гэм буруугийн хэлбэрээр гэм хор учруулсан эсэхийг дүгнэсэн, шалган тогтоосон байх ёстой бөгөөд миний шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдэл гаргасан гэм буруугаас болж төрд хохирол учирсан гэдгийг Төрийн албаны зөвлөл болон бусад эрх бүхий байгууллага нотлоогүй” гэж маргаж байна.

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 55 дугаартай шийдвэрийн агуулгаас үзвэл, хариуцагч Г.Бнь Б.Ад 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр албан тушаал бууруулах шийтгэл ногдуулах тухай тушаалыг Монгол Улсын Таз 2021 оны 12 сарын 22-ны өдрийн 395 дугаар тогтоолоор уг тушаалыг хууль зүйн үндэслэлгүйд тооцож, хүчингүй болгосон, мөн 2022 оны 02 сарын 22-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар Б.Ад сануулах сахилгын шийтгэл ногдуулсныг Монгол Улсын Таз 2022 оны 05 сарын 10-ны өдрийн 322 дугаар тогтоолоор хууль зүйн үндэслэлгүйд тооцож, хүчингүй болгосон үйл баримтыг мэдсээр байж Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх заалтад заасан шийтгэл ногдуулсан байна.

Мөн хариуцагч нь Б.Аг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.6, 37.1.8, 37.1.13, 37.1.15 дахь заалтад заасныг зөрчсөн гэж буруутгасан боловч Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах,түүнд гомдол гаргах журам-ын 2.2-т заасны дагуу энэ талаарх баримтыг бүрдүүлж, шалгаж тогтоогоогүй, Б.Агийн 2020, 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хангалтгүй үнэлгээг Б.Ад танилцуулж гарын үсэг зуруулаагүй, холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй үндэслэлээр Б.Аг төрийн албанаас халах тухай Увс аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б/15 дугаар тушаалыг хүчингүй болгожээ.

Хариуцагч Г.Бнь Увс аймгийн Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан төрийн захиргааны удирдах албан тушаалтан болохын хувьд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, үйл ажиллагаандаа үүрэгтэй бөгөөд албаны чиг үүргийн хүрээнд Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан холбогдох хэм хэмжээний актад заасан төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах журам болон төрийн жинхэнэ албан хаагчийн улирлын үйл ажиллагааг үнэлж дүгнэх журмын талаар мэдэх ёстой буюу мэдэх үүрэгтэй албан тушаалтан юм. 

Гэвч хариуцагч Г.Бнь өөрийн шууд удирдлагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааг холбогдох журамд заасны дагуу үнэлж, үнэлгээг танилцуулаагүй, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан зөрчил гаргасан эсэхийг хангалттай шалгаж тодруулаагүй, мөн сахилгын зөрчлийг давтан гаргаагүй гэдгийг мэдсээр байж Б.Аг төрийн албанаас халах тухай үндэслэлгүй шийдвэр гаргасан, үүний улмаас Увс аймгийн Засаг даргын тамгын газраас нийт 16,009,808 төгрөгийг Б.Ад олгосон үйл баримт тогтоогдож байна.  

Иймд хариуцагч Г.Б-ийггэм буруугийн шууд санаатай хэлбэрээр төрд 16,009,808 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэх үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Б-ээс 16,009,808 төгрөг гаргуулж, гэм хорыг арилгасан байгууллага болох Увс аймгийн Засаг даргын тамгын газарт олгохоор шийдвэрлэв.

            4.2. Хариуцагч Г.Бнь Увс аймгийн Засаг дарын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн Б/05 дугаар “Б.Чийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны дарга Б.Ч-ийг 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалсан байх ба дээрх тушаалыг Б.Ч эс зөвшөөрч Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 151 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар дээрх тушаалыг хүчингүй болгож, түүнийг Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

            Хариуцагчаас дээрх шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 09 дүгээр “Б.Чийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай” магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаагүй байна.

Дараа нь нэхэмжлэгч Б.Ч хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, үр дүнгийн урамшуулал гаргуулахаар Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 487 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 6,570,525 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Чид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх үр дүнгийн урамшуулал 465,890 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Чийн ажилгүй байсан 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгаж шийдвэрлэсэн байна.

Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б-ийн 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн Б/05 дугаар “Б.Чийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Хөдөлмөрийн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны дарга Б.Ч-ийг хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан, ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 9.3.3, 9.3.13-д заасныг тус тус зөрчсөн үндэслэлээр ажлаас нь чөлөөлжээ.

            Хариуцагч Г.Бнь Нийтлэг үйлчилгээний албаны дарга Б.Чийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай шийдвэр гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдоогүй, мөн хөдөлмөрийн гэрээний 9.3.3-т заасан ажилтан гэрээгээр хүлээсэн үүргээ цаг хугацаанд удаа дараа гүйцэтгэхгүй, үүрэгт ажилдаа хайхрамжгүй хандсан, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, ашигт ажиллагаанд муугаар нөлөөлсөн, 9.3.13-т заасан ёс зүйн зөрчлийг 2 ба түүнээс дээш удаа гаргасан нь баримтаар нотлогдоогүй байхад үндэслэлгүйгээр буруутгасан,

            Түүнчлэн, Б.Ч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан бус аймгийн Засаг даргын тамгын газрын нийт албан хаагчдын албан үүргээ хэвийн явуулах нөхцөл баталгааг эд хөрөнгө, ажиллах орчин нөхцөл, аж ахуйн үйлчилгээгээр хангаж, тэдэнд авто тээвэр, бичиг хэрэг, харуул хамгаалалт, дулаан цахилгаан хангамж, цэвэрлэгээ үйлчилгээг стандартын түвшинд үзүүлэх ажлыг зохион байгуулж, төрийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг хариуцан зохион байгуулж, хэрэгжилтийг хангах үүрэг бүхий этгээд байхад түүнийг ажлаас хууль бусаар чөлөөлсөн болохыг Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 151 дүгээр шийдвэр, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 09 дүгээр “Б.Чийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай” магадлалаар тогтоогдсон байна.

Иймд хуулийн этгээдийн төлөөлөх эрх бүхий төрийн захиргааны удирдах албан тушаалтан атлаа өөрийн шууд удирдлагад ажиллаж байгаа ажилтныг ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах ноцтой зөрчил гаргасан эсэхийг шалгаж тогтоохгүйгээр, баримтаар нотлогдохгүй байгааг мэдсээр байж үндэслэлгүйгээр буруутгаж, хөдөлмөрлөх эрхэд нь халдсан хариуцагч Г.Б-ийн үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр төрд хохирол учруулсан гэж үзнэ.

Түүнчлэн, хариуцагчийн хууль бус шийдвэр нь төрийн байгууллагын үйл ажиллагаанд хууль дээдлэх,  шийдвэр, үйл ажиллагаа нь бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх зарчмыг алдагдуулсан шинжтэй бөгөөд хариуцагчийн үйлдлийг Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг мэдэх ёстой боловч мэдээгүй, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр эсхүл бусад хэлбэрээр гэм хор учруулсан үйлдэл гэж дүгнэх нь төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулах, төрийн алба мэргэшсэн тогтвортой байх зарчмыг хөндөх сөрөг үр дагавартай бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн зорилгод нийцэхгүй байгааг дурдах нь зүйтэй.

Иймд хариуцагч Г.Б-ийггэм буруугийн шууд санаатай хэлбэрээр төрд 7,259,572 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэх үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Б-ээс 7,259,572 төгрөг гаргуулж гэм хорыг арилгасан байгууллага болох Увс аймгийн Засаг даргын тамгын газарт олгох үндэслэлтэй.

5. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж, мөн хуулийн 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж тус тус заасан.

Хариуцагч талаас “Төрийн албаны зөвлөл нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд, нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар Увс аймгийн Засаг даргын Тамгын газар юм” гэж маргасан. Төрийн албаны зөвлөл нь тус нэхэмжлэлийг 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан байх ба тухайн үед хариуцагч Г.Бнь Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан тул тус тамгын газрыг төлөөлөн өөрт холбогдуулан төрд учруулсан хохирол гаргуулахаар нэхэмжлэл гаргах боломжгүй юм.

Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ”, мөн зүйлийн 50.2-т “Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж тус тус зааснаар Төрийн албаны зөвлөл нь төрд учирсан хохирлын талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд байх тул хариуцагч талын дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Нэхэмжлэгчийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 131,833,558 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар:

6. Хариуцагч Г.Бнь Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/65 дугаар “Түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” тушаалаар Жаргалсайханы Эрдэнэтогтохыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс, 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Б/17 дугаар “Ц.З-ыг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” тушаалаар Ц.З-ыгаймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс, 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Б/22 дугаар “Түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” тушаалаар Ц.Г-г аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн эрх ашгийг хариуцсан мэргэжилтний үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс, 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Б/29 дүгээр “Түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” тушаалаар Н.Ц-ыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс тус тус томилон ажиллуулсан байна.

Гэвч Таз 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 124 дүгээр “Тушаал хүчингүй болгох тухай” тогтоолоор Таз 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 240 дүгээр тогтоолоор өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэх үндэслэлээр Ж.Э, Ц.Г, Н.Ц нарыг томилсон тушаалуудыг хүчингүй болгож шийдвэрлэжээ. 

            7. Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь хариуцагч Г.Б-ийгУвс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа иргэн Ж.Э, Н.Ц, Ц.З, Ц.Г нарыг Төрийн албаны тухай хуулийг зөрчиж томилсны улмаас төрд хохирол учирсан гэж үзэж, 2022 оны 7 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд тэдгээрт олгосон нийт цалин хөлс 131,833,558 төгрөгийг Г.Б-р нөхөн төлүүлэхээр шаардсан.

           Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба энэхүү хуулийн зохицуулалтыг баримтлан хариуцагч Г.Б-ээс гэм хорын хохирол шаардах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

           Тодруулбал, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр батлагдаж, 2019 оны 1 сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэх заалтад 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулж, Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж өөрчилсөн байна.

           Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, хариуцагч Г.Б-ийн сонгон шалгаруулалтгүйгээр төрийн жинхэнэ албан тушаалд иргэн Ж.Э, Н.Ц, Ц.З, Ц.Г нарыг томилсон үйлдэл нь 2020 оны 12 дугаар сар, 2021 оны 2 дугаар сар, 2021 оны 5 дугаар сард болсон байх бөгөөд тухайн  үед мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хуулийн зохицуулалтаар зөвхөн төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанд хууль бусаар чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсан нь тогтоогдсон тохиолдолд төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр хуульчилсан байсан бөгөөд тухайн зохицуулалтаар төрийн албан хаагчийг хууль бусаар томилсон буруутай шийдвэрийн үр дагавар буюу төрд учирсан хохирлыг буцаан шаардах эрх зүйн үндэслэлийг хуульчлаагүй байжээ. 

            Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар орсон өөрчлөлт буюу Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон...” гэх нэмэлт өөрчлөлт нь тухайн хуулийг дагаж мөрдөж эхэлсэн хугацаанаас хойш буюу 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс хойш төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон үйл баримтад үйлчилнэ.           

            Иймд нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлийг 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр шинээр батлагдсан хуулийн зохицуулалтыг баримтлан тухайн хууль хүчин төгөлдөр болохоос өмнөх буюу 2020 оны 12 дугаар сар, 2021 оны 2 дугаар сар, 2021 оны 5 дугаар сард болсон үйл баримтын үр дагаврыг арилгуулахаар шаардлага гаргах эрхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

8. Иймд дээрх нөхцөл байдлаас дүгнэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Г.Б-ээс хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 23,269,380 төгрөг гаргуулж Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 131,833,558 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

9. Иргэдийн төлөөлөгч А.М шүүх хуралдаанд “Хариуцагч Г.Б-ийгбуруутай, нэхэмжлэлийг төлөх үндэслэлтэй гэж үзэж байна. Тэр хүмүүсийн хохиролыг арилгаж өгмөөр юм биш үү” гэх дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн үндэслэлтэй гэж үзсэн болно.

10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээ буюу 23,269,380 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 274,297 төгрөгийг хариуцагч Г.Б-ээс гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.  

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Г.Б-ээс хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 23,269,380 төгрөг гаргуулж Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 131,833,558 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Б-ээс 274,297 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ          

                                             ШҮҮГЧ                                     Я.УРНАА

                                             ШҮҮГЧ                                     П.БОЛОР