| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/00384/И |
| Дугаар | 309/ШШ2025/00586 |
| Огноо | 2025-05-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 309/ШШ2025/00586
| 2025 оны 05 сарын 22 өдөр | Дугаар 309/ШШ2025/00586 | ******* аймаг |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,
Нэхэмжлэгч: ******* ******* ******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* овогтой ******* холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Сургалтын төлбөр 8 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* сургууль нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* ******* сургуульд суралцагч *******, нар нь 2023-2024 оны хичээлийн жилд суралцаж байгаад 2024-2025 оны хичээлийн жилд шилжсэн. Суралцагч нарын эцэг, эх, асран, хамгаалагчийг төлөөлж нь манай сургуультай Сургалтын гэрээг 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр тус тус байгуулсан. Суралцагч *******гийн сургалтын төлбөрийн үлдэгдэл 5 200 000 төгрөг, ын сургалтын төлбөрийн үлдэгдэл 5 200 000 нийт 10 400 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан. Сургуулиас хариуцагч 3.******* сургалтын төлбөрийн үлдэгдлийг барагдуулах тухай мэдэгдлийг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр мэдэгдэж гардуулсан бөгөөд "Сургалтын төлбөрийн үлдэгдлийг барагдуулах график"-ийг байгуулсан. Тус хуваарийн дагуу 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 2 000 000 төгрөг, үүнээс хойш 2025 оны 6 дугаар сар хүртэл сар бүрийн 06-ны өдөр 1 000 000 төгрөгийг төлж байхаар тохирсон. Гэтэл эхний төлөлт болох 2 000 000 төгрөгийг төлснөөс хойш огт төлөлт хийгээгүй байна. Хариуцагч д төлбөрийн үлдэгдлийг хуваарийн дагуу төлөхийг 2025 оны 01 дүгээр сараас хойш утсаар мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл огт төлөлт хийгээгүй байх тул сургалтын гэрээний дагуу нийт 8 400 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч З.Саруулзул нь шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Миний охидууд З.Гандирс, ******* нар нь ******* сургуульд 2023-2024 онд суралцаж байсан нь үнэн. Сургалтын төлбөр болох 10 400 000 байснаас 2 000 000 төгрөгийг өгч, үлдэгдэл 8 400 000 төгрөгөнд харилцан гэрээ байгуулсан. График гаргасан боловч би өөрийн ахуй амьдралаас болж үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулаагүй байгаа. миний зүгээс үлдэгдэл төлбөрийг 9 сар хүртэл сунгах хүсэлтэй байгаа ба энэхүү хугацаандаа бүрэн төлж дуусгана. Иймд миний хүсэлтийг харгалзан үзэж гэрээгээ шинээр байгуулан график гаргаж өгөхийг хүсье гэжээ.
Зохигчид шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэг.Энэхүү гэрээг нэг талаас ******* ******* Хэрлэн сумын ******* ******* ******* сургууль, түүнийг төлөөлж төлөөлөгч , нөгөө талаас тус ******* суралцагч , ******* нарын эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг төлөөлж *******ын Саруулзул нар нь суралцагч , ******* нар ******* ******* ******* ******* ******* сургуульд 2023-2024 оны хичээлийн жилд суралцсан болохыг тэмдэглэн; Сургалтын төлбөрийн үлдэгдэл нийт 8 400 000 төгрөг болохыг тэмдэглэн; 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр "Сургалтын төлбөрийн үлдэгдлийг барагдуулах график" байгуулж байсан болохыг тэмдэглэн, Сургалтын төлбөрийн үлдэгдлийг нь хүлээн зөвшөөрч, хуваарийн дагуу төлж барагдуулахыг илэрхийлсэн болохыг тус тус тэмдэглэн дараах нөхцлөөр энэхүү гэрээг байгуулав. Хоёр. Төлбөр төлөх хуваарь 2.1. Нийт төлбөрийн үлдэгдэл болох 8 400 000 төгрөгийн 50 хувь буву 4 200 000 төгрөгийг хариуцагч нь 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө ******* Хаан банк: /******* ******* ******* ******* ******* сургууль/ дансанд шилжүүлнэ. 2.2. Үлдсэн 4 200 000 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлж дуусгана. Төлөх хуваарь: 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр төлөх дүн 1. 1 100 000 төгрөг, 2. 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1 100 000 төгрөг, 3. 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1 000 000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 4. 1 000 000 төгрөг төлнө гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* сургууль нь хариуцагч З.******* холбогдуулан “Сургалтын төлбөр болох 8 400 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зохигчид ... Нийт төлбөрийн үлдэгдэл болох 8 400 000 төгрөгийн 50 хувь буву 4 200 000 төгрөгийг хариуцагч нь 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө ******* Хаан банк: /******* ******* ******* ******* ******* сургууль/ дансанд шилжүүлнэ. 2.2. Үлдсэн 4 200 000 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлж дуусгана. Төлөх хуваарь: 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр төлөх дүн 1. 1 100 000 төгрөг, 2. 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1 100 000 төгрөг, 3. 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1 000 000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 4. 1 000 000 төгрөг төлнө гэж хоорондоо эвлэрсэн эвлэрлийг шүүхэд бичгээр ирүүлсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* нэхэмжилсэн 8 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч төлбөр төлөх график байгуулсан эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117 350 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, ******* ******* Хэрлэн сумын төсвийн орлогоос 58 675 төгрөгийг, хариуцагч улсын тэмдэгтийн хураамжид 58 675 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ