Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 309/ШШ2025/00566

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 309/ШШ2025/00566

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,

Нэхэмжлэгч: Дорнод аймаг “*******”ХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Дорнод аймаг “*******”ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Талуудын байгуулсан 2*******7 оны 06 сарын 28-ны өдрийн ******* тоот хамтран ажиллах гэрээний хэрэгжилтийн явцад уг гэрээний 5 дугаар зүйлийн 5.4-д заасан гэрээг цуцлах үндэслэл, бодит нөхцөл байдал бий болоогүй болохыг тогтоолгох, Хамтран ажиллах гэрээний явцад борлуулахад бэлэн болсон, ******* ХК-д хуваарилагдах хөрөнгө, олох байсан ашиг, биет байдлаар үлдсэн үр шимд 1 449 694 141 төгрөг, ******* ХХК нь гэрээнээс татгалзсан, гэрээнээс гарсан, саад учруулсан, цуцалснаас учирсан хохирол, үндэслэлгүй хөрөнгөжсөн, хөрс хуулалтад зарцуулсан зардал болох 1 716 700 000 төгрөг нийт 3 166 394 141 төгрөг гаргуулах тухай үндсэн шаардалагтай”

Сөрөг шаардлага:  Хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол болох 330 746 *******4 төгрөг гаргуулах, 2*******7 оны 06 сарын 28-ны өдрийн ******* дугаартай ******* нүүрсний ордын ******* тусгай зөвшөөрлийн талбайд хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол мөнгөн хэлбэрээр өгөхийг ******* ХК-д даалгах тухай сөрөг шаардлагатай иргэний хэргийг 2024 оны 11 дүгээр сарын *******-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “*******” ХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Манай "*******” ХК-ийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалтыг үндэслэн Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ******* тоот хариуцагч "*******” ХХК-д холбогдох "2*******7 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаартай "******* нүүрсний ордын ******* тусгай зөвшөөрлийн талбайд хамтран ажиллах гэрээ”-ээс татгалзсанаас учирсан хохирол болох 2*******7 оны хөрс хуулалтын зардалд гарсан 1 716 700 000 (нэг тэрбум долоон зуун арван зургаан сая долоон зуун мянга) төгрөгийг "*******” ХХК-аас гаргуулах" нэхэмжлэлийн шаардлага болон манай итгэмжлэгдсэн төлөөлөгч тус шүүхэд гаргасан 2021.10.30-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх тухай хүсэлт, 2021.11.08-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх тухай хүсэлтүүдээс бүхэлд нь татгалзаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1 дэх хэсэгт заасны дагуу тус компанийн нэхэмжлэлээс татгалзах өргөдлийг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зогсоохыг хүсэж байна. Талууд эвлэрч, ойлголцсон бөгөөд манай гаргасан нэхэмжлэлтэй холбоотойгоор дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг ойлгож, мэдсэн болно гэжээ.

            Хариуцагч “*******” ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: "*******” ХК-ийн зүгээс хариуцагч "*******" ХХК-ийн хэрэгт холбогдох Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 25/******* дугаартай "Нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах тухай" албан бичиг хүргүүлсэн байна. Талууд эвлэрсэн тул "*******” ХХК-ийн зүгээс “*******” ХК-тай холбоотой дараах "Сөрөг нэхэмжлэл гаргах тухай" болон "Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагуудаас бүхэлд нь татгалзаж байна. Үүнд: "*******" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан "2*******7 оны 6-р сарын 28-ны өдрийн ******* дугаартай *******ы нүүрсний ордын ******* тусгай зөвшөөрлийн талбайд хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол болох 330 746 *******4 /гурван зуун гучин сая долоон зуун дөчин зургаан мянга арван дөрөв/ төгрөгийг "*******” ХК-аас гаргуулж "*******” ХХК-д олгох" шаардлага бүхий "Сөрөг нэхэмжлэл гаргах тухай" "*******" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2021.11.29-ний өдрийн "2*******7 оны 6-р сарын 28-ны өдрийн ******* дугаартай *******ы

нүүрсний ордын ******* тусгай зөвшөөрлийн талбайд хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол мөнгөн хэлбэрээр өгөхийг "*******” ХК-д даалгаж өгнө үү” гэсэн шаардлага бүхий "Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх тухай". Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1 дэх хэсэгт заасны дагуу тус компанийн сөрөг нэхэмжлэлээс татгалзах өргөдлийг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан “Талуудын байгуулсан 2*******7 оны 06 сарын 28-ны өдрийн ******* тоот хамтран ажиллах гэрээний хэрэгжилтийн явцад уг гэрээний 5 дугаар зүйлийн 5.4-д заасан гэрээг цуцлах үндэслэл, бодит нөхцөл байдал бий болоогүй болохыг тогтоолгох, Хамтран ажиллах гэрээний явцад борлуулахад бэлэн болсон, ******* ХК-д хуваарилагдах хөрөнгө, олох байсан ашиг, биет байдлаар үлдсэн үр шимд 1 449 694 141 төгрөг, ******* ХХК нь гэрээнээс татгалзсан, гэрээнээс гарсан, саад учруулсан, цуцалснаас учирсан хохирол, үндэслэлгүй хөрөнгөжсөн, хөрс хуулалтад зарцуулсан зардал болох 1 716 700 000 төгрөг нийт 3 166 394 141 төгрөг гаргуулах”  тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

          Хариуцагч ******* ХХК нь “Хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол болох 330 746 *******4 төгрөг гаргуулах, 2*******7 оны 06 сарын 28-ны өдрийн ******* дугаартай ******* нүүрсний ордын ******* тусгай зөвшөөрлийн талбайд хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол мөнгөн хэлбэрээр өгөхийг ******* ХК-д даалгах тухай” сөрөг шаардлагыг тус тус гаргасан байжээ.

          Нэхэмжлэгч “*******” ХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг, хариуцагч “*******” ХХК нь ... талууд эвлэрсэн тул “*******” ХХК-ийн зүгээс хариуцагч “*******”ХК-тай холбоотой дараах сөрөг нэхэмжлэл гаргах тухай болон нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагуудаас бүхэлд нь татгалзаж байна гэсэн тайлбар хүсэлтүүдийг  тус тус шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “... нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах эрхтэй” гэж заасан ба энэ эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзжээ.

Иймд нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч “*******” ХК-нд холбогдуулан гаргасан 1 716 700 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлээсээ татгалзаж, хариуцагч “*******” ХХК нь нэхэмжлэгч “*******” ХХК-д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэл тус тус татгалзсан тайлбаруудыг бичгээр шүүхэд ирүүлж байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.5-т Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзвал хариуцагч шүүхийн зардлыг нөхөн төлөхгүй. Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан бол хариуцагчийн төлөх шүүхийн зардлыг тавин хувиар хөнгөлнө гэж, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д 7Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж тус тус хуульчилсан.

Иймд нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нийт 16 218 071 төгрөгийг төлсөн ба үүний 50 хувь болох 8 109 035 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д улсын, хариуцагчийн сөрөг шаардлагат төлсөн  1 811 680.07 төгрөгийн 50 хувь болох 905 840 төгрөгийг мөн улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагчид олгохоор шийдвэрлэлээ.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч “*******” ХК-нд холбогдуулан гаргасан Талуудын байгуулсан 2*******7 оны 06 сарын 28-ны өдрийн ******* тоот хамтран ажиллах гэрээний хэрэгжилтийн явцад уг гэрээний 5 дугаар зүйлийн 5.4-д заасан гэрээг цуцлах үндэслэл, бодит нөхцөл байдал бий болоогүй болохыг тогтоолгох, Хамтран ажиллах гэрээний явцад борлуулахад бэлэн болсон, ******* ХК-д хуваарилагдах хөрөнгө, олох байсан ашиг, биет байдлаар үлдсэн үр шимд 1 449 694 141 төгрөг, ******* ХХК нь гэрээнээс татгалзсан, гэрээнээс гарсан, саад учруулсан, цуцалснаас учирсан хохирол, үндэслэлгүй хөрөнгөжсөн, хөрс хуулалтад зарцуулсан зардал болох 1 716 700 000 төгрөг нийт 3 166 394 141 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хариуцагч “*******” ХХК-ийн нэхэмжлэгч “*******” ХХК-д холбогдуулан гаргасан “Хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол болох 330 746 *******4 төгрөг гаргуулах, 2*******7 оны 06 сарын 28-ны өдрийн ******* дугаартай ******* нүүрсний ордын ******* тусгай зөвшөөрлийн талбайд хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол мөнгөн хэлбэрээр өгөхийг ******* ХК-д даалгах тухай сөрөг шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэрэгсэхгүй болгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16 218 071 төгрөгөөс 8 109 035 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д улсын, хариуцагчийн сөрөг шаардлагат төлсөн  1 811 680.07 төгрөгийн 50 хувь болох 905 840 төгрөгийг  улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагч ******* ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                                           Х.ОТГОНЖАРГАЛ