Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 309/ШШ2025/00590

 

 

 

 

 

 

 

  05            05            3                                          309/ШШ05/00590

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,

Нэхэмжлэгч: ******* ******* нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: ******* ******* холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэр дээрээ гаргуулахыг хариуцагчид даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, “7 778 98 төгрөг гаргуулах тухай” сөрөг шаардлагатай иргэний хэргийг 0 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******

Хариуцагч: *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* би иргэн *******тэй 019 оны 11-р сарын 0-ны өдөр орон сууц захиалгаар бариулах тухай 1 тоот гэрээ байгуулсан. Гэрээгээр худалдагч тал буюу орон сууцны гүйцэтгэгч нь 1мкв-ын үнэ 1680000 төгрөг гээд нийт 79.7 мкв талбай бүхий орон сууцыг 133896000 төгрөгөөр худалдах болсон. Гэрээгээ эргэн төлөлтийн хувиартай зохицуулж өгсөн юм. Би гэрээний дагуу байрны төлбөрөө төлсөн бөгөөд одоогоор 3.77,0 7 үлдэгдэлтэй хэдий ч байрны хувьд нилээд доголдолтой байсан тул түүнийг нь засуулах сэргээлэхээр иргэн ******* болон гүйцэтгэгч компанид мэдэгдсэн. Өөр өр төлбөр байхгүй. Бид орон сууцандаа 01 оны -р сард байрандаа нүүж орсон боловч одоог хүртэл бидэнд орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулж чадаагүй. Манай байрны гэрчилгээг ******* өөрийнхөө нэр дээр гаргаад авсан. Гэхдээ энэ байранд Амартүвшин биш бид л амьдардаг. Үл хөдлөх эд хөрөнгөө худалдан аваад бодитоор өөрсдөө амьдарч байгаа хэрнээ үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ байхгүй болохоор бид зээл авах боломжгүй байна, мөн үндсэн оршин суугаа хаягтаа шилжин ирж суурьшиж чадахгүй хохирч байна. Ковидын үед улсаас зээл алданги тооцохгүй гэж байхад хугацаандаа мөнгөө шилжүүлээгүй гээд 5 сая төгрөг биднээс тооцоод нэхсэн. Бид төлөхгүй гэсэн. Учир нь Дэлхий нийтэд тохиолдсон ковидын үеийн нөхцөл байдалд төлбөр төлөх үүрэгт алданги тооцохгүй гэж байсан учраас бид өгөхгүй гэсэн. Үүгээр далимдуулан бидний гэрчилгээг гаргаж өгөхгүй байна. Уг нь гэрээндээ гүйцэтгэгч тал нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг байрилгыг улсын комисс хүлээн аваад ашиглалтанд ороход захиалагчид гаргаж өгөх үүрэгтэй байхад үүргээ биелүүлэхгүй байна. Эд хөрөнгийн доголдолд гадна дотно хана цууралттай, цонх нь суултаас болж хагарсан, блоконы хаалга хаагдахгүй, гажаатай, гаднаас орох хаалга эвдэрхий, ОО тосгуурыг далий суулгасан тул ус гоожихгүй, банныг далий суулгасанаас болж ханаар нь ус гүйж доод айл руу ус нэвтэрдэг, паркет нь гажсан гэхчлэн шинэ байранд орсон гэхэд хэцүү байгаа. Энэ бүхнээ засч өгөхийг шаардсан боловч өнөөг хүртэл засаж янзалж өгөөгүй.

Иймд худалдах худалдан авах гэрээний төлбөрөө шилжүүлээд үл хөдлөх эд хөрөнгөө шилжүүлж авч чадахгүй байх тул манай орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг захиалагч Ц.******* нэр дээр яаралтай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулахаар А.******* даалгаж өгнө үү гэжээ.

            Хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ******* нь А.******* холбогдуулан тус шүүхэд хандан гаргасан “орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг захиалагч Ц.******* нэр дээр гаргуулахыг А.******* даалгах” тухай нэхэмжлэлтэй хамтатган шийдвэрлүүлэхээр энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Талуудын хооронд "Орон сууц захиалгаар бариулах тухай" гэрээг 019 оны 11 дүгээр сарын 0-ний өдөр байгуулсан ба уг гэрээгээр захиалагч нь Дорнод аймгийн сумын баг, Нутгийн буян төслийн айлын орон сууцны давхрын 79.7 м.кв талбай бүхий орон сууцыг 1 мкв үнэ 1 680 000 төгрөг буюу нийт 133 896 000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Тус гэрээний хавсралтаар орон сууцны төлбөр төлөлтийн хуваарийг дараах байдлаар баталсан. Гэвч захиалагчийн зүгээс 019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 0 168 000 төгрөгийг төлж гэрэ байгуулснаас хойшхи төлбөрийг байнга хугацаа хоцроож төлсөн буюу гэрээний үүргээ зөрчиж байсан. Захиалагч нь хугацаандаа гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг хоног тутамд төлөх талаарх зохицуулалтыг талууд харилцан хүлээн зөвшөөрч гэрээнд тусгаж баталгаажуулсан бөгөөд төлбөрөө төлөхгүй хугацаа хэтрэх бүрт өөртэй нь уулзахдаа хэлж байсан ба энэ талаар холбогдох нотлох баримт байгаа болно. Мөн гэрээний үндсэн төлбөрөөс 3 77 00 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд дээрх мөнгийг хамтад нь нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлага маань хариуцагч *******оос 019 оны 11 дүгээр сарын 0-ний өдөр байгуулсан "Орон сууц захиалгаар бариулах тухай" гэрээний алданги болох 051 78 төгрөг, үндсэн төлбөрийн үлдэгдэл 3 77 00 төгрөг нийт 7 778 98 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчид шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч талаас иргэн Ц.******* итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч ******* нар нь 05 оны 05 дугаар сарын 3-ны өдөр Дорнод аймгийн сумын 0 дугаар байрны 3 тоотод уулзаж тохиролцов. Иргэн ******* миний бие Дорнод аймгийн сумын дүгээр баг, , 08/1 байрны тоотын 79,7 мкв /Y061095/ дугаартай орон сууцны эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг сарын хугацаанд гэрчилгээг гаргаж өгөхөөр тохиролцсон болно. Иймд иргэн *******, иргэн ******* нарын хооронд ямар нэгэн маргаан төлбөр тооцоо байхгүйг үүгээр мэдэгдэж байна. Нэхэмжлэгч Ц.******* гаргасан 0 оны 08 дугаар сарын 9-ний өдөр гаргасан нэхэмжлэл нь хэрэгсэхгүй болгож эвлэрлийн гэрээ байгуулсан болно гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Бид харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. ******* нь манай байрны гэрчилгээг сарын дотор гаргаж өгөхөөр тохиролцсон тул эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү гэв.

Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би Пүрэвдорж ахын бие нь тааруу байгааг ойлголоо. Гэрчилгээг нь гаргаж өгөхөөр тохниролцсон. Гаргасан сөрөг шаардлагаасаа татгалзаж байна. Тээврийн хөлс гэх мэт зүйлийг бид нягтлангаасаа тодруулаад хоорондоо учраа олохоор боллоо. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.      

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч А.******* холбогдуулан “Орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэр дээрээ гаргуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг гаргаж, хариуцагч А.Амартүвшигийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Солонго нэхэмжлэгч *******ид холбогдуулан “7 778 98 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага бүхэлд нь хүлээн зөвшөөрч, сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж талууд хоорондоо эвлэрч эвлэрлийн гэрээг бичгээр үйлдэж шүүхэд ирүүлсэн байна. Талуудын хооронд байгуулсан эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.-т зааснаар Зохигч эвлэрэхдээ шүүхийн зардлыг өөрөөр хуваарилахаар тохиролцоогүй бол шүүх энэ зүйлд заасан журмаар шийдвэрлэнэ гэж хуульчилсан.

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нийт 70 00 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж төлсөн ба үүнийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35 0 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 396 8 төгрөгийн 50 хувь болох 198 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагчид олгох  нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар хариуцагч ******* нь Дорнод аймгийн сумын дүгээр баг, , 08/1 байрны тоотын 79,7 мкв /Y061095/ дугаартай орон сууцны эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг сарын хугацаанд нэхэмжлэгчийн нэр дээр гаргаж өгөхийг зөвшөөрсөн, хариуцагч нь сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж талууд  эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35 0 төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгчид олгохоор, хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 396 8 төгрөгийн тавин хувь болох 198 төгрөгийг Дорнод аймгийн сумын төсвийн орлогоос  гаргуулж хариуцагч А.******* олгосугай.

3. Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх боломжтой болохыг дурдсугай.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.ОТГОНЖАРГАЛ