Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2024/ДШМ/07

 

 

П.Б*******од холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Б******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Ариунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Д.Азжаргал, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Прокурор: М.Сайнзаяа

Шүүгдэгч: П.Б*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Эрдэнэб******* нарыг оролцуулан

Б******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 0******* дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/*******0 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Б*******ын гаргасан давж заалдах гомдлоор П.Б*******од холбогдох 23*******5003920273 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 0******* дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Азжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, П*******ийн Б*******

 

П.Б******* нь Б******* аймгийн Х******* сумын ******* дүгээр багийн нутаг “Х*******” гэх газраас *******0 ширхэг босоо мод хөрөөдөж, 9.9 м3 хэрэглээний зориулалттай хуурай шинэс төрлийн мод ойгоос зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж, улсын дугааргүй “Зил *******3*******” загварын тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэсний улмаас байгаль экологид 4,770,538 төгрөгийн шууд хохирол, *******4,3**************,6*******4 төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Б******* аймгийн Прокурорын газраас: П.Б*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Б******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч П*******ийн Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б*******ыг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Д.Б*******ыг Б******* аймгийн Х*******, С******* сумдын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, хэрэв хориглосон бүсээс гарахаар бол эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих үүргийг хүлээлгэж,

Шүүгдэгч Д.Б******* нь  зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хонр тооцож, хорих ялаар солихыг сануулж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.******* , 5*******0 дугаар зүйлийн 5*******0.******* дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн ******* дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар байгаль экологид учруулсан *******0.3**************.6*******4 /арван сая гурван зуун арван нэгэн мянга зургаан зуун арван дөрөв/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь *******009000*******3040 тоот дансанд оруулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.Б*******ын гэмт хэрэг үйлдэж олсон 37 ширхэг буюу 9.9 метр куб шинэс мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч П.Б*******ын эзэмшлийн улсын дугааргүй  “Зил *******3*******” маркийн 6.000.000 /зургаан сая/ төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгсэл, Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэгдсэн 80.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөөг тус тус хурааж, улсын орлого болгох албадлагын арга хэмжээ хэрэглэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 27 ширхэг шинэс модыг битүүмжилсэн мөрдөгчийн 2023 оны ************** дүгээр сарын 0*******-ний өдрийн дугааргүй тогтоол, П.Б*******ын өмчлөлийн улсын дугааргүй “ЗИЛ-*******3*******” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2023 оны ************** дүгээр сарын 0*******-ний өдрийн дугааргүй тогтоолыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  хүчингүй болгож,

Шүүгдэгч П.Б******* нь энэ хэрэгт баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч П.Б******* нь давж заалдах гомдолдоо “...Б******* аймгийн Х******* сумын *******-р багийн нутаг Х******* гэх газраас 2023 оны *******0 дугаар сарын 4-ний өдөр *******0 ширхэг босоо мод хөрөөдөж 9.9 м3 хэрэглээний зориулалттай хуурай шинэс төрлийн мод ойгоос зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж байгаль экологид 4,770,538 төгрөгийн шууд хохирол, *******4,3**************,6*******4 төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдож Б******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 0******* дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/*******0 дугаартай шийтгэл тогтоолоор 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн. Уг ялыг би хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би тухайн шүүх хуралд орохдоо шүүгчийн асуусан асуултад хариулахдаа төлбөрийн чадваргүй гэж сандарч хариулснаас уг ялыг авсан байх гэж ойлгож байна. Миний бие Б******* аймгийн Х******* суманд мал маллан амьдардаг. Торгуулийн ял шийтгэл авахад төлөх чадвартай учир надад торгуулийн ял оноож өгнө үү гэж хүсч байна. Анхан шатны шийтгэх тогтоолоос бусад шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгааг харгалзан үзнэ үү. Гомдолд өөрийн малын А дансыг хавсаргасан болно” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Шүүгдэгч П.Б******* нь Б******* аймгийн Х******* сумын ******* дүгээр багийн нутаг “Х*******” гэх газраас *******0 ширхэг босоо мод хөрөөдөж, 9.9 метр куб хэрэглээний зориулалттай хуурай шинэс төрлийн мод ойгоос зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж, улсын дугааргүй “Зил *******3*******” загварын тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэсний улмаас байгаль экологид *******4,3**************,6*******4 төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн бөгөөд уг гэмт хэрэгт ял оногдуулахдаа анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан ялын төрлүүдээс зорчих эрхийг хязгаарлах ялын төрлийг сонгон авч 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн. Ингэж зорчих эрхийг хязгаарлахдаа шүүгдэгч П.Б*******ын Б******* аймгийн Х*******, С******* сумдуудад мал хариулдаг гэх хувийн байдлыг харгалзаж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Д.Б*******ыг Б******* аймгийн Х*******, С******* сумдын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, хэрэв хориглосон бүсээс гарахаар бол эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих үүргийг хүлээлгэж шийдвэрлэсэн байгаа. Өөрөөр хэлбэл хоёр сумын нутаг дэвсгэрийг дамнаж мал маллан амьдардаг нөхцөл байдалд тохируулан шийдсэн байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй, хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

*******. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч П.Б*******ын гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.******* дүгээр зүйлийн *******, 3 дахь хэсэгт тус тус зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянан үзэв.

 

2. Хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг х*******ттай шалгаж тодруулсан, хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд хэргийн үйл баримт болон хэрэгт ач холбогдолтой бүхий л нөхцөл байдлуудыг бүрэн тогтоосон байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүхэд хэргийг хянан шийдвэрлэх үед хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага ноцтой зөрчигдсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүх Эрүүгийн хуулийг хэргийн үйл баримтад зөв тайлбарлаж хэрэглэжээ.

 

4. Шүүгдэгч П.Б******* нь Б******* аймгийн Х******* сумын ******* дүгээр багийн нутаг “Х*******” гэх газраас *******0 ширхэг босоо мод хөрөөдөж, 9.9 метр куб  хэрэглээний зориулалттай хуурай шинэс төрлийн мод ойгоос зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж, улсын дугааргүй “Зил *******3*******” загварын тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэсний улмаас байгаль экологид 4,770,538 төгрөгийн шууд хохирол, *******4,3**************,6*******4 төгрөгийн шууд бус хохирол учруулсан болох нь:

 

Иргэний нэхэмжлэгч Ж.Б*******ийн: “П.Б******* нь тусгаарлалт хийгээгүй газраас мод бэлтгэх эрхийн бичиггүй мод бэлтгэж байгаад баригдсан байна. Экологид учирсан хохирлыг нэхэмжилж байна. Тэр хохирлыг төлчих юм бол надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг,

Гэрч Г.Б*******ын “2023 оны *******0 дугаар сарын 24-ний өглөө Х******* сумын *******-р багт байх Х******* гэх газар Б******* машин барьсан Т бас нэг залуугийн хамт манай гэрт ирээд  модонд яваад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд модонд явсан. Ууланд очоод Б******* ах цахилгаан хөрөөгөөр босоо мод унагаад яваад байсан яг хэдэн ширхэг мод унгасан талаар мэдэхгүй байна. Б******* надад хэлэхдээ асуудалгүй тусгаарлалттай газраасаа авч байна гэж хэлсэн. Тэгээд унгасан модоо доош нь цагаалаад ачих гэж байхад цагдаа нар ирсэн.” гэх мэдүүлэг,

Гэрч Э.Ты “...  Тэр амнаас Б******* өөрөө цахилгаан хөрөөгөө бариад босоо мод унагаад байсан. Б*******оос асуухад мод бэлтгэх эрхийн бичиг тусгаарлалттай талбай байгаа гэж байсан. Би мод бэлтгэх эрхийн бичиг нүдээрээ хараагүй. ...” гэх мэдүүлэг,

Гэрч П.Өийн “...Б******* ах 2023 онд нэг Зил-*******3******* маркийн тээврийн хэрэгслийг босгож асаасан. Өөрт нь хуучин машины сэлбэгүүд байдаг байсан, тэр сэлбэгүүдээ хооронд нь сэлбэж байгаад бүтэн машин болгож авсан юм шиг байна лээ. Тэр босгож унаж байгаа машинд улсын дугаар гэрчилгээ байхгүй.” гэх мэдүүлэг,

Хэргийн газарт 2023 оны *******0 дугаар сарын 25-ны өдөр нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн Хүрээлэн буй орчны шинжилгээ үнэлгээний лабораторийн шинжээчийн 2023 оны ************** дүгээр сарын *******3-ны өдрийн 3806 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн “Байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн үнэлгээнд нөхөн төлбөр тооцсон тухай 2023 оны ************** дүгээр сарын 23-ны өдрийн 25 дугаартай “...шинжээчийн дүгнэлтийг үндэслэн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн ******* дэх заалтад заасны дагуу ойн санд учруулсан хохирол болох шинэс 9.9 метр куб хуурай модны экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ 4.770.538 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлэн тооцоход *******4.3**************.6*******4  төгрөгийн нөхөн төлбөр болж байна...” гэх акт,

Цахилгаан хөрөөний үнэлгээ тогтоосон “А ” ХХК-ийн 2023 оны ************** дүгээр сарын 07-ны өдрийн ТХҮ-ОРХ/8327 дугаартай шинжээчийн дүгнэлт,

Авто машины үнэлгээ тогтоосон “А ” ХХК-ийн 2023 оны ************** дүгээр сарын 2*******-ний өдрийн ОРА:*******00*******575 дугаартай “Авто машины техникийн үнэлгээний тайлан”,

Модонд 2023 оны *******0 дугаар сарын 27-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

Тээврийн хэрэгсэлд 2023 оны *******0 дугаар сарын 3*******-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

Эд мөрийн баримтаар хөрөө хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол,

Эд хөрөнгө /27 ширхэг шинэс мод/ битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг,

Эд хөрөнгө /ЗИЛ *******3******* маркийн авто машин/ битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

5. Шүүгдэгч П.Б*******ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

 

6. Шүүгдэгч П.Б******* нь ... Торгуулийн ял шийтгэл авахад төлөх чадвартай учир надад торгуулийн ял оноож өгнө үү гэж хүсч байна. Анхан шатны шийтгэх тогтоолоос бусад шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгааг харгалзан үзнэ үү” гэх давж заалдах гомдол гаргажээ.

 

7. Анхан шатны шүүх шүүгдэгч П.Б*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хариуцлагын зорилго, хууль ёсны ба шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж хуульд заасан төрөл, хэмжээний дотор буюу 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

 

8. Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг х*******ттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Б*******ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн ******* дэх хэсгийн *******.*******, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

*******. Б******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 0******* дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/*******0 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Б*******ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.******* дүгээр зүйлийн *******, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш *******4 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Л.АРИУНЦЭЦЭГ

      

 

                                            ШҮҮГЧ                                Л.ЭРДЭНЭБАТ

 

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Д.АЗЖАРГАЛ