| Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чинбатын Мөнхболор |
| Хэргийн индекс | 126/2024/0124/З |
| Дугаар | 126/ШШ2025/0015 |
| Огноо | 2025-08-04 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 126/ШШ2025/0015
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхболор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Ш************” ХХК,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.Г************,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: О.Ч************,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.У************,
Гуравдагч этгээд: Д.Ч************,
Гуравдагч этгээд: Ц.Б************,
Гуравдагч этгээд: Ш.О************,
Гуравдагч этгээд: Б.Г************,
Гуравдагч этгээд: Д.Д************,
Гуравдагч этгээд: П.А******************,
Гуравдагч этгээд: П.Д******************,
Гуравдагч этгээд: В.О******************,
Гуравдагч этгээд: Б.Г******************,
Гуравдагч этгээд: Ш.Г******************,
Гуравдагч этгээд: М.Б******************,
Гуравдагч этгээд: П.Ш******************,
Гуравдагч этгээд: А.С******************,
Гуравдагч этгээд: Ж.Б******************,
Гуравдагч этгээд: Б.Б******************,
Гуравдагч этгээд: Г.Э******************,
Гуравдагч этгээд: Ц.Б******************,
Гуравдагч этгээд: С.Б******************,
Гуравдагч этгээд: Б.Б******************,
Гуравдагч этгээд С.Б******************, итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Б******************,
Гуравдагч этгээд Ц.Б-ийн өмгөөлөгч Б.Э******************,
Гуравдагч этгээд Б.Г-н өмгөөлөгч: Э.У****************** нарын хоорондын эд хөрөнгийн улсын бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Ч************ (цахим), хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У************, гуравдагч этгээд Б.Г******************, гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд С.Б******************, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б******************, гуравдагч этгээд Б.Г******************, өмгөөлөгч Э.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанжав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
Хоёр. Хэргийн үйл баримт, процесс, маргааны үндэслэлийн талаар
2.1. Нэхэмжлэгч “Ш************” ХХК нь Хөвсгөл аймаг, М********** сум, 8 дугаар баг, 4-************ байр, 7 давхар, 35 айлын 2121.12 м.кв талбайтай орон сууцны барилгыг барьж 75 хувийн гүйцэтгэлтэй байхад эд хөрөнгийн эрхийн Ү-************ дугаарт бүртгүүлсэн байх бөгөөд 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд гаргасан гуравдагч этгээдүүдийн хүсэлтийн дагуу уг орон сууцны тэдгээрт холбогдох хэсэгт урьдчилсан тэмдэглэгээг хийсэн байна.
2.2. Уг урьдчилсан тэмдэглэгээ хийсэн бүртгэлтэй холбоотой асуудлаар урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар нэхэмжлэгчээс 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 15 тоот албан бичгээр (2 дугаар хавтаст хэргийн 221-222 дугаар тал) гомдол гаргасан байх бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 6/6149 тоот албан бичгээр (2 дугаар хавтаст хэргийн 214-217 дугаар тал) хариуг өгчээ.
2.3. Нэхэмжлэгчээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд уг асуудлаар нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШЗ2024/05077 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
2.4. Улмаар 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгчээс тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл
3.1. Нэхэмжлэгч “Ш************” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “
Ш************” ХХК нь Хөвсгөл аймгийн М********** сум, 8 дугаар багт 49 дугаартай 7 давхар, 35 айлын 2121.12 м.кв талбайтай орон сууцны барилгыг барьж, 75 хувийн гүйцэтгэлтэй байхад эд хөрөнгийн эрхийн Ү-************ дугаарт бүртгүүлэн хууль ёсны өмчлөгч болон гэрчилгээг авсан. Улмаар барилгын ажлын цааш үргэлжлүүлэн барьж, ашиглалтад оруулан улсын комисст хүлээлгэн өгөх гэсэн боловч захиалагч нар гэрээнд заасан үүргээ зөрчсөний улмаас орон сууцны ашиглалтад орох хугацаа сунгагдаж, үүнээс үүдэн манай компани санхүүгийн хувьд хүнд нөхцөл байдалд орсон. Гэтэл үүргээ зөрчсөн захиалагч нар тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч болох манай компанийн зөвшөөрөлгүй улсын бүртгэлийн байгууллагад дээрх 4-************ байрны 1, 3, 4, 5, 8, 11, 12, 13, 14, 16, 21, 24, 25, 26, 27, 30, 31, 32, 34, 35 тоот орон сууцууд болон 3 тоот авто зогсоолд тус тус урьдчилсан тэмдэглэгээ хийсэн байна.
Цаашлаад энэхүү тэмдэглэгээг үндэслэн шүүхэд өмчлөгчөөр тогтоолгох агуулга бүхий нэхэмжлэл гарган маргаж байгаа нь компанийн хувьд тухайн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулах, худалдан борлуулах боломжгүй болгож, компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөж байгаа болно.
Түүнчлэн компанийн зүгээс Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст урьдчилан тэмдэглэгээ хийлгэсэн иргэдийн нэрс, урьдчилан тэмдэглэгээ хийлгэсэнтэй холбоотой баримтуудыг гаргуулахаар хандахад “...Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын хуулийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэхтэй холбогдуулан ирүүлсэн 1/2559 чиглэлийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн барьж дуусаагүй барилгад урьдчилсан тэмдэглэл хийх бүртгэлийг бүртгэдэг болно, Уг бүртгэлүүдийг танай компанитай байгуулсан орон сууцны захиалгын гэрээ, оруулсан хөрөнгийн хэмжээг нотлох баримт, хүсэлт зэргийг мэдүүлэгт хавсарган авч бүртгэсэн ба дээрх баримтуудын хувь танай байгууллагад байх ёстой болно” гэсэн хариуг өгсөн.
Гэтэл дээр дурдсанаар компанийн зүгээс урьдчилан тэмдэглэгээ хийлгэх зөвшөөрөл, хүсэлт, мэдүүлгийг улсын бүртгэлийн байгууллагад гаргаж өгч байгаагүй. Мөн Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга хууль тайлбарлах эрхгүй, Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг Улсын Дээд шүүх тайлбарлах эрхтэй бөгөөд хуулиас дээгүүр үйлчлэлтэй дүрэм, журам, чиглэл байх ёсгүй.
Энэхүү урьдчилсан тэмдэглэгээ хийсэн бүртгэлүүд нь эрхийн улсын бүртгэлийн үнэн зөв байх зарчим болон Иргэний хуулийн 185 дугаар зүйлийн 185.4-д Урьдчилсан тэмдэглэлийг эрх эзэмшигчийг тогтоох зорилгоор, үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшигчийн зөвшөөрлөөр хийнэ, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д Урьдчилсан тэмдэглэл хийлгэх мэдүүлгийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, эрх шилжүүлэн авагч хамтран гаргах бөгөөд мэдүүлэгт гэрээ, хэлцэл, холбогдох бусад нотлох баримтын хуулбарыг хавсаргана гэж тус тус заасныг, мөн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 397 дугаар тогтоолоор баталсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 22.1-д “Улсын бүртгэгч эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийхдээ Иргэний хуулийн 185 дугаар зүйл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийг тус тус баримтлах бөгөөд мэдүүлэгт хүсэлт, холбогдох гэрээ болон бусад баримт бичгийг тус тус хавсаргана” гэснийг тус тус зөрчсөн байна.
Энэ талаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2024 оны 04 дүгээр сарын 10- ны өдөр гомдол гаргасан боловч гомдлыг ханган шийдвэрлэх үндэслэлгүй байна гэсэн хариуг 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 6/6149 дугаартай албан бичгээр өгсөн.
Улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны 128/ШЗ2024/5077 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзсан. Ингэхдээ “...маргаантай асуудлаа шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа бол уг маргаан бүхий захиргааны актыг гаргасан Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан тухайн нутаг дэвсгэрийн захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэлээ гаргах нь зүйтэй болно” гэсэн.
Иймд Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “Ш************” ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-************ дугаартай, Хөвсгөл аймгийн М********** сум, 8 дугаар багт байрлах 4-************ байрны 1, 3, 4, 5, 8, 11, 12, 13, 14, 16, 21, 24, 25, 26, 27, 30, 31, 32, 34, 35 тоот орон сууцууд болон 3 тоот авто зогсоолд тус тус урьдчилсан тэмдэглэгээ хийсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Ч************ шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ““Ш************” ХХК нь Хөвсгөл аймгийн М********** сумын 8 дугаар багт байрлах 49 дугаартай 35 айлын 2121 м.кв талбайтай орон сууцны барилгыг барьж, 75 хувийн гүйцэтгэлтэй баригдаж байх үед нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-************ дугаарт бүртгүүлэн хууль ёсны өмчлөгч болж гэрчилгээг улсын бүртгэлийн газраас авсан байдаг. Одоо хүртэл уг гэрчилгээ хүчин төгөлдөр байна. Гэрчилгээг хүлээн авснаас хойш нэхэмжлэгч барилгын ажлыг цаашид гүйцэтгүүлэн 100 хувийн гүйцэтгэлтэй барилга улсын комисст хүлээлгэж өгөх ажил төлөвлөсөн байдаг. Үүнтэй холбоотой санхүүгийн бэрхшээл шат дараалан тулгарсан. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгчээс захиалагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага руу холбогдох албан бичгүүд болон үнийн саналд өөрчлөлт оруулах бүх баримтыг явуулсан байдаг. Гэвч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар тухайн үнийн саналыг хүлээж аваагүй учраас гуравдагч этгээд нарт шуудангаар мэдэгдэл хүргүүлсэн. Сүүлд нь 2020 оноос хойш Ковид-19 цар тахал гараад барилын үнэ өссөн. Үүнтэй холбоотойгоор БНХАУ хилээ хаасан. Барилгын үнэ тухайн үед гэрээ байгуулсан үнээс 2-3 дахин өссөн байдаг. Нэхэмжлэгч тухайн барилгыг гүйцэтгэхийн тулд холбогдох бүх арга хэрэгслийг ашиглаж, холбогдох зээл болон өөрийн үл хөдлөх хөрөнгийг банк болон банк бусын барьцаанд тавьж тухайн барилгыг гүйцэтгэж дуусгасан. Одоогоор улсын комисс арай хүлээж аваагүй байгаа. Бага зэрэг ажил дутуу байгаа. Гэтэл захиалагч нар буюу гуравдагч этгээд нар Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч болох “Ш************” ХХК-ийн хуульд заасан урьдчилан тэмдэглэгээ хийлгэх зөвшөөрөл байхгүй, хамтран мэдүүлэг гаргаагүй байхад маргаан бүхий урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн. Энэ нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн. Ийм учраас нэхэмжлэгч хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс яг ямар эрх ашиг нь зөрчигдөөд байгааг байнга тодруулдаг. Өмнөх шүүх хуралдаанд бүгдийг нь тодорхой тайлбарлаж хэлсэн. Товч тайлбарлавал нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгө, захиран зарцуулах эрх зөрчигдөж байгаа юм. Уг урьдчилсан тэмдэглэгээ хийсэн үндэслэлээр гуравдагч этгээд иргэний хэргийн шүүхэд маргаад нэхэмжлэлийн шаардлагаа хангуулаад байгаа юм. Мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д зааснаар бүртгүүлэхээр мэдүүлсэн эрх нь энэ хуулийн 30 дугаар зүйлд заасан тусгай тэмдэглэлээр хориг тавьсан учир ямар нэгэн улсын бүртгэл хийгдэхгүй байгаа. Ийм учраас зөрчигдөж байна гэж үзэж байна. Нэгэнт хууль болон журам зөрчиж хийгдсэн бүртгэлийг шүүх хүчингүй болгох ёстой. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын хуулийг нэг мөр хэрэгжүүлэхтэй холбогдуулан ирүүлсэн 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 1/20 дугаартай албан тоотыг үндэслэн урьдчилсан тэмдэглэгээ хийсэн гэж тайлбарладаг. Уг чиглэлтэй холбоотойгоор нэхэмжлэгч талаас Хууль зүйн яамнаас лавлагаа гаргуулахаар хүсэлт гаргасан. Энэ лавлагаа ирүүлэх хүсэлтийг хангаад лавлагаа ирсэн боловч уг чиглэл нь хэм хэмжээний актын нэгдсэн санд огт бүртгэлгүй буюу хүчин төгөлдөр бус акт байдаг. Бүртгэгдээгүй актыг үндэслэж хариуцагч улсын бүртгэл хийх ёсгүй. Чиглэлийг судалж үзвэл 2.1-д “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31.3-т зааснаар мэдүүлгийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, эрх шилжүүлэн авагч хамтран гаргасан эсэхийг хянах” гэсэн байгаа. Гэтэл хамтран мэдүүлэг огт гаргаагүй. 2.2-т “Урьдчилсан тэмдэглэгээ хийлгэх тохиолдолд хөрөнгө оруулсан иргэн, хуулийн этгээдийн өмчлөгчийг хамтран мэдүүлэг гаргахыг шаардахгүй байх” гэсэн заалтууд байгаа. Үүнээс харахад нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн заалттай. Үүнийг шүүх анхаарч үзнэ үү гэж хүсэж байна. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын чиглэл нь хууль тайлбарласан байгаа юм. Гэтэл хуулийг Улсын дээд шүүх тайлбарлана. Улсын бүртгэлийн ерөнхий газар хуулийг хэрэгжүүлж ажилладаг болохоос хууль тайлбарлах эрхгүй. Хуулиас дээгүүр үйлчлэлтэй журам гэж байхгүй. Ямар нэгэн улсын бүртгэл хийсэн тохиолдолд хуульд нийцүүлж хийнэ. Мөн Эд хөрөнгийн улсын бүртгэлийн журам байгаа. Тэгэхээр Улсын бүртгэлийн ерөнхий газар нь Төрийн албаны тухай хуулийн 39.1.1-д “албан тушаалтан хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах”, мөн хуулийн 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.3-т “хуульд нийцээгүй шийдвэр гаргах” гэснийг тус тус зөрчиж энэ чиглэлийг гаргасан байна. Хамгийн гол нь маргаан бүхий урьдчилсан тэмдэглэгээ хийлгэх хүсэлтүүд нь эрхийн улсын бүртгэлийн хуульд нийцэх зарчим болон Иргэний хуулийн 185 дугаар зүйлийн 185.4-т “Урьдчилсан тэмдэглэгээг эрх эзэмшигчийг тогтоох зорилгоор үл хөдлөх эд хөрөнгө эзэмшигчийн зөвшөөрлөөр хийнэ” гэж заасан. Эд хөрөнгө эзэмшигч нь “Ш************” ХХК байгаа. Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31.3-т “Урьдчилсан тэмдэглэл хийлгэх мэдүүлгийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, эрх шилжүүлэн авагч хамтран гаргах бөгөөд мэдүүлэгт гэрээ, хэлцэл, холбогдох бусад нотлох баримтын хуулбарыг хавсаргана” гэсэн байна. Бид нарт хамтран гаргасан ямар нэг мэдүүлэг байхгүй. Иргэний хуулийн 185.4-т заасан зөвшөөрөл нь байхгүй. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 397 дугаар тогтоолоор баталсан эд хөрөнгийн эрхийн бүртгэл хөтлөх журмын 22.1-д улсын бүртгэгч эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийхдээ Иргэний хуулийн 185 дугаар зүйл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийг тус тус баримтлах бөгөөд мэдүүлэгт хүсэлт, холбогдох гэрээ болон бусад баримт бичгийг тус тус хавсаргана гэснийг зөрчсөн байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д хуульд үндэслэх гэсэн зарчмыг мөн баримтлаагүй байдаг.
Улсын бүртгэгчтэй холбоотой асуудлыг товч тайлбарлая. Улсын бүртгэгч нь тухайн бүртгэлийг хийхдээ Төрийн албаны тухай 37 дугаар зүйлд төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг заасан байх бөгөөд мөн хуулийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.3-т “бүрэн эрхийн хүрээнд ажиллах”, 37.1.6-д “харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх”, 37.1.12-т “төрийн үйлчилгээг чирэгдэлгүйгээр чанартай, хүртээмжтэй, шуурхай, соёлтой хүргэх, төрийн үйлчилгээг хүргэхдээ аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байх”, 37.1.14-т “удирдлагын санаа бодолд нийцэх эсэхийг үл харгалзан тэдний гаргах шийдвэрээс үүдэн гарч болзошгүй сөрөг үр дагаврыг урьдчилан анхааруулж байх” гэсэн үүргүүдийг хэрэгжүүлж ажиллаагүй. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д Улсын бүртгэлийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ гэж заасан. Тэгэхээр иргэний хууль, эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хууль, улсын бүртгэлийн тухай хууль үйлчилнэ. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална гээд 4.1.4-т үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх, 4.1.5-т нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх гэсэн зарчим алдагдсан. Бусад хуулийн заалтуудыг өмнөх шүүх хуралдаанд тайлбарлан бичгээр гаргаж өгсөн. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримттай танилцахад, улсын бүртгэгч 0100, 26 тоот орон сууц болон 03 тоот авто зогсоолд урьдчилсан тэмдэглээг хийж бүртгэхдээ өмчлөгч, эзэмшигч болох Ш************ ХХК-иас зөвшөөрлийг хуульд нийцүүлэн шаардан гаргуулан авсан байдаг. Ийм учраас нэхэмжлэгч тухайн бүртгэлтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан. Энэ нь сая дурдаад байгаа Төрийн албаны тухай хуульд заасан ялгаварлан гадуурхах буюу ялгаварлан харьцсан байгаа юм. Тэгэхээр Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хууль, Иргэний хууль, Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг зөрчсөн хууль бус чиглэл шийдвэрийг төрийн албан хаагч болон улсын бүртгэгч биелүүлэх шаардлагагүй. Тухайн бүртгэлийг хийхээс татгалзах ёстой байсан. Тухайн урьдчилсан тэмдэглэгээ хийхээс өмнө 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр А************-ын барьцааны бүртгэлийг бүртгэсэн байгаа. Үүнийг шүүх анхаарч үзнэ үү гэж хүсэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
Дөрөв. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал
4.1. Хариуцагч Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ““Ш************” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг хүргүүлж байна. Тус компанийн барьж гүйцэтгэж буй эрхийн улсын бүртгэлийн Ү-************ дугаарт бүртгэгдсэн, 75 хувийн гүйцэтгэлийн, 8 дугаар багт байрлах 4-************ байранд нийт 22 иргэн хүсэлт гаргаж 1,3,4,5,7,8,11,12,13,14,16,21,24,25,26,27,30,31,32,34,35 тоот орон сууц, 3 тоот авто зогсоолд тус тус урьдчилсан тэмдэглэл хийх бүртгэлийг бүртгүүлсэн юм. Уг бүртгэлүүдийг бүртгэхдээ Иргэний хуулийн 185 дугаар зүйл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 22 дугаар зүйлийн 22.2, Улсын бүртгэлийн ерөнхий газраас хуулийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэхтэй холбогдож ирүүлсэн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1/2559 тоот чиглэлийг тус тус үндэслэн орон сууцны захиалгын гэрээ, оруулсан хөрөнгийн хэмжээг нотлох баримт, хүсэлт зэргийг мэдүүлэгт хавсарган авч эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн барьж дуусаагүй барилгад урьдчилсан тэмдэглэл хийх бүртгэлийг бүртгэсэн ба уг бүртгэл нь ямар нэгэн хууль тогтоомж зөрчөөгүй болно” гэжээ.
4.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У************ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч талаас хуулийн 2 зүйл заалтаар маргаж байна гэж ойлгож байна. Иргэний хуулийн 185 дугаар зүйл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийг зөрчсөн гэж маргаж байна. Үүн дээр тайлбар хэлэхэд Эд хөрөнгийн эрхийг улсын бүртгэлийн тухай хуулийн 31.2-т барьж дуусаагүй барилга эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн тохиолдолд уг барилгад хөрөнгө оруулсан иргэн хуулийн этгээд нь урьдчилсан тэмдэглэл хийлгэж болно гэсэн заалт байгаа. Энэ заалтыг үндэслэж тайлбарласан байгаа. 2.2-т заасан журам байгаа. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31.2-т заасан барьж дуусаагүй барилгад урьдчилан тэмдэглэл хийх тохиолдолд хөрөнгө оруулсан иргэн хуулийн этгээдийн өмчлөгчийн хамт хамтран гаргахыг шаардахгүй байх мэдүүлэгт хавсаргасан гэрээ хэлцлийг сайтар хянах гэсэн Улсын бүртгэлийн Ерөнхий газрын чиглэл байгаа. Уг чиглэлийн дагуу хийгдсэн бүртгэл байгаа юм. Урьдчилсан тэмдэглэл гэдэг нь ямар нэгэн давхар бүртгэл, давхар эзэмшигч тогтоогдохгүй байх өөрөөр хэлбэл тухайн компани хоёр иргэнд зарж борлуулхаас урьдчилан сэргийлсэн тэмдэглэгээ юм. Тухайн компанийн эрх ашгийг хөндсөн гээд сая яриад байна. Хөндсөн асуудал байхгүй ээ. Энэ компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа гэж ойлгож байгаа. Сая ашиглалтад оруулсан улсын комисс хүлээж аваагүй гэсэн зүйлийг нэхэмжлэгч талаас хэлж байна.
Улсын бүртгэгч бүртгэл хийхдээ тухайн захиалагч иргэдийн нэрсийг гуравдагч этгээд буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас жагсаалтаар авсан. Ийм ийм хүмүүс энэ байранд захиалга өгсөн юм байна. Тухайн хүмүүстэй байгуулсан захиалгын гэрээ мөн тодорхой хэмжээний урьдчилсан төлбөр төлсөн баримт болон холбогдох баримтуудыг бид нар шаардаж гаргуулж авсны үндсэн дээр урьдчилсан тэмдэглэл хийсэн. Энэ нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлсэн тайлбарт тайлбар хэлье. Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга хууль тайлбарладаггүй ээ. Улсын бүртгэлийн Ерөнхий газрын чиглэлийг үндэслэж тайлбарласан гэж маргаж байна. Хэрэв энэ Улсын бүртгэлийн Ерөнхий газрын чиглэлтэй холбоотой маргаж байгаа бол Хөвсгөл аймаг дахь захиргааны хэргийн шүүх шийдвэрлэхгүй. Өөрөөр хэлбэл Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд Улсын бүртгэлийн Ерөнхий газрыг хариуцагчаар татаад маргах үндэслэлтэй. Манайх босоо удирдлагатай байгууллага. Энэ чиглэл нь зөвхөн Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандаагүй. Мөн нийт монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 21 аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн байгууллагад хандсан чиглэл байсан. Маргаантай холбоотой чиглэл нь баригдаж дуусаагүй барилга. Хамгийн гол нь баригдаж дуусаагүй барилга байсан. Өөрөөр хэлбэл сая нэхэмжлэгч 75 хувийн гүйцэтгэлтэй байсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Баригдаж дууссан барилга дээр бид нар тухайн компанийн зөвшөөрлийг аваад бүртгэл хийж байгаа. 75 хувийн гүйцэтгэлтэй буюу баригдаж дуусаагүй, улсын комисс хүлээж аваагүй ийм барилга дээр заавал зөвшөөрөл авах шаардлагагүй гэж үзсэн. Энэ утгаараа тухайн урьдчилан тэмдэглэлийг хийсэн.
Нэг тодруулах юм байна. Нэхэмжлэгч тал хууль тайлбарлаад байна л даа. Иргэний хуулийн 185 дугаар зүйл, 31 дүгээр зүйл гээд тайлбарлаад байна. Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31.2-т барьж дуусаагүй барилга дээр заавал зөвшөөрөл авахыг шаардахгүй гэж заасан. Улсын бүртгэгчтэй холбоотой 37.1.6-д хуульд нийцсэн дээд шатны байгууллагын шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарлаж байна. Улсын бүртгэгч энэ үүргээ биелүүлсэн гэж үзэж байгаа. Босоо удирдлагатай байгууллага учраас дээд байгууллагаас ирүүлсэн чиглэлийн дагуу ажилласан.
Нэхэмжлэгч талаас Иргэний хуулийн 185.4-т урьдчилсан тэмдэглэлийг эрх эзэмшигчийг тогтоох зорилгоор үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшигчийн зөвшөөрлөөр хийнэ гэж маргаж байгаа. Энэ нь бүрэн ашиглалтад орсон байранд хамааралтай. 75 хувийн гүйцэтгэлтэй буюу дутуу баригдсан байранд хамааралгүй хуулийн зохицуулалт юм” гэжээ.
Тав. Гуравдагч этгээдийн хариу тайлбар, татгалзал.
5.1. Гуравдагч этгээд Ц.Б************ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ““Ш************” ХХК-ийн Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.
“Ш************” ХХК нь “Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Ш************ ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-************ дугаартай, Хөвсгөл аймгийн М********** сум, 8 дугаар багт байрлах 4-************ байрны 1, 3, 4, 5, 8, 11, 12, 13, 14, 16, 21, 24, 25, 26, 27, 30, 31, 32, 34, 35 тоот орон сууцууд болон 3 тоот авто зогсоолд тус тус урьдчилсан тэмдэглэгээ хийсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Учир нь миний бие 2019 онд “Ш************” ХХК-иас Хөвсгөл аймгийн М********** сумын 8 дугаар багт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдын орон сууц гэх барилгаас 2 өрөө 56,0 м.кв орон сууц худалдан авахаар тохиролцож төлбөрөө төлсөн ба Орон сууц захиалгын гэрээг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан. Миний зүгээс гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн боловч “Ш************” ХХК нь гэрээнд заасан хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулаагүйгээс гадна миний захиалсан 35 тоот орон сууцыг өөр хүний эзэмшилд шилжүүлсэн тул миний зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргаж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 155/ШШ2023/01005 дугаар шийдвэрээр 35 тоотын өмчлөгчөөр тогтоолгож, орон сууцны гэрчилгээг Ц.Б************ миний нэр дээр шилжүүлэхийг даалгуулж, 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 155/ШШ2024/00291 дүгээр шийдвэрээр 35 тоот орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлснээр би өөрөө өмчилж, эзэмшиж, ашиглах боломжтой болсон.
Би 2022 оны 9 дүгээр сард Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүсэлт гаргаж Хөвсгөл аймгийн М********** сум, 8 дугаар багт байрлах 4-************ байрны 35 тоотод урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн. Ингэхдээ улсын бүртгэлийн байгууллагаас шаардлагатай гэсэн бүх баримтыг бүрэн гаргаж өгсөн. Үүнд миний “Ш************” ХХК-тай байгуулсан 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 201/02 тоот гэрээг хавсаргасан бөгөөд тус гэрээ нь намайг 35 тоот орон сууцны захиалагч гэдгийг, “Ш************” ХХК нь надад 35 тоот орон сууцыг зарсан гэдгийг илтгэж байгаа юм. Тиймээс шинээр барьж байгаа орон сууцны хувьд орон сууц захиалгын гэрээ нь урьдчилсан тэмдэглэгээ хийхэд баримтлах гол баримт байх ёстой гэж үзэж байна. Нэхэмжлэлд “...Цаашлаад энэхүү тэмдэглэгээг үндэслэн шүүхэд өмчлөгчөөр тогтоолгох агуулга бүхий нэхэмжлэл гарган маргаж байгаа нь компанийн хувьд тухайн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулах, худалдан борлуулах боломжгүй болгож, компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөж байгаа болно” гэж бичсэнийг үнэхээр хүлээн зөвшөөрөх боломжгүй. “Ш************” ХХК нь нэхэмжлэлд дурдагдаад байгаа орон сууцуудыг, тухайлбал 35 тоот орон сууцыг надад худалдаж, надаас мөнгийг авч гэрээ хийчхээд одоо дахиад захиран зарцуулах, худалдах боломжгүй болгож байна гэж тайлбарлаж байгаа нь бизнесийн байгууллагын хувьд ёс зүйгүй, шударга бус, иргэдийн эрх ашгийг уландаа гишгэж буй үйлдэл гэж харж байна. Орон сууцуудад урьдчилсан тэмдэглэгээ хийснээр Ш************ компанийн ямар нэгэн эрх ашиг зөрчигдөж, байгууллагад хохирол учраагүй. Учир нь угаасаа өөрсдөө хүлээн зөвшөөрч бидэнтэй гэрээ хийсэн, биднээс мөнгө авч барилгын ажлыг гүйцэтгэсэн бөгөөд урьдчилсан тэмдэглэгээ хүчинтэй эсэхээс үл хамаараад энэ байр бол бид бүгдийн захиалсан, бидэнд ирэх учиртай байр юм. Нэгэнт бидний захиалгаар барьж, мөнгийг нь авчхаад одоо бидний урьдчилсан тэмдэглэгээнээс хамаарч барилгыг захиран зарцуулж чадахгүй байгаа гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэгээ хийлгэснээр “Ш************” ХХК-ийн ямар ч эрх ашиг зөрчигдөөгүй гэж үзэж байна.Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн тухай хуулийн 32 дугаар зүйлд урьдчилсан тэмдэглэлийг дуусгавар болгох, хүчингүй болгох талаар зохицуулсан ба “Ш************” ХХК-ийн нэхэмжлэлд дурдсан үндэслэл нь хуулийн дээрх заалтад хамаарахгүй байна.” гэжээ.
5.2. Гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд С.Б************-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б************ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би “Ш************” ХХК-тай 2019 оны 4 сард анх захирал З.Г**********-тэй утсаар холбогдож байрны талаарх ерөнхий мэдээллийг авсан. Надад хэлэхдээ уг байрны барилгын ажил дотор заслаа хийгээд айлуудаа оруулахад бараг бэлэн болчихсон. 2019 оны 9 сар гэхэд ашиглалтад бүрэн орно гэж надад хэлж байсан. Тухайн үед манайх байрны төлбөрт 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр 52.800.000 төгрөгийг компанийн дансанд нь шилжүүлж өгсөн. Компанийн зүгээс тодорхой ямар нэгэн шалтгаан тайлбар хэлэхгүйгээр ерөнхийдөө мөнгөгүй болчихсон гэдэг шалтгаанаар 1 жил барилгаа барьж дуусгахгүй хүлээлгэж байгаад 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр надтай 201/02 тоот гэрээг хийгээд надад өгч явуулсан. Захирал З.Г**********хэлэхдээ заавал энэ жил ашиглалтад оруулна, тайван хүлээцтэй байгаад чинь баярлаж байна гээд тус байрны 7 давхрын 35 тоотыг орж үзүүлсэн. Ингээд хамгийн сүүлд 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр “12 дугаар сард байр ашиглалтад орно” гэсэн утгатай чат үлдээсэн. З.Г**********захирал яг тэр үеэс хойш 3 жил орчим хугацаанд надтай нэг ч удаа утсаар яриагүй, нэг ч удаа чатад хариу бичээгүй, нүүр тулж уулзаагүй. Ингээд таг алга болчихсон. 2021 оны сүүлээр тус байрны гадаа хүмүүс мэр сэр ажиллаад байгаа нь харагдаж байсан учраас би яваад очсон. Тэгсэн чинь З.Г************-ийн ах З.Г************ гэдэг хүн зогсож байсан. Энэ жил байр асуудалгүй ашиглалтад орно оо. Хүлээж байгаарай гээд хэлчихсэн. Байр ашиглалтад орох учраас түлээ мод ч авхуулахгүй түр хүлээж байгаарай гээд хэлчихсэн. Манайх хүлээсэн. Гэтэл ажил нь ерөөсөө яваагүй зогсчихсон. Байр баригдаж дуусаагүй. 2022 оны 9 дүгээр сард дахиад З.Г************тэй уулзсан. Гэтэл хүлээж бай гэсэн. Гэхдээ энэ үеэс хүлээлт ер нь тэсэхэд хүнд болж эхэлж байгаа юм. Байр нь ашиглалтад хэзээ орох нь тодорхойгүй. З.Г************ гэдэг хүний харьцаа нь энэ байрны өмчлөгч эзэн нь би болчихсон. Тийм учраас хэнийг байрандаа оруулах, хэзээ яахаа би өөрөө мэднэ ээ гээд сонин зүйлийг хэлж эхэлсэн. Ийм учраас би 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандан ирээдүйд учирч болох эрсдэлээс сэргийлэх үүднээс компанитай хийсэн байр захиалгын гэрээ, мөнгө төлсөн баримт нотариатаар гэрчлүүлсэн өргөдөл, хураамж зэргийг төлж урьдчилсан тэмдэглэл хийлгэсэн. 2022 оны 11 дүгээр сард компанийн зүгээс байрны айлуудаа оруулаад эхэлж байгаа учраас ус, дулаан болон бусад газруудтай гэрээ хийх шаардлагатай байна гээд надтай утсаар ярьсан. Энэ үедээ 27, 35 тоотууд дээр захиалчихсан байгаа гээд овог нэр, регистрийн дугаар, утасны дугаар гэм мэт тулгах шаардлагатай мэдээллүүдээ өгөөд ер нь удахгүй байрандаа орох юм байна гээд хүлээж байсан чинь 12 дугаар сард манай байранд айл оруулаад амьдруулчихсан байсан. Байранд амьдарч байгаа тус иргэнтэй 2022 оны 12 дугаар сард надад огт мэдэгдэхгүйгээр гэрээ шинээр байгуулчихсан байсан. Компанийн зүгээс гаргасан нэхэмжлэл материалуудтай танилцаад үзэхээр 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Улсын бүртгэлийн хэлтсээс 75 хувийн гүйцэтгэлтэй барилгыг бүртгүүлэн хууль ёсны өмчлөгч нь гэрчилгээг авсан гээд дурдчихсан байна. Энэ барилгын 75 хувийн гүйцэтгэл дотор миний төлсөн мөнгө орчихсон явж байгаа. Тэгээд 35 тоотыг нь бариад босгочихсон байгаа шүү дээ. Тийм учраас би урьдчилсан тэмдэглэл хийлгэх 100 хувийн эрхтэй гэж бодож байгаа юм. Нэхэмжлэгч тал барилгаа бариад комисст өгөх гэхэд захиалагч тал гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гээд бичсэн байна. Миний зүгээс гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй нөхцөл байдал огт байхгүй ба харин ч үүргээ биелүүлээгүй тал нь “Ш************” ХХК өөрөө байхгүй юу?
Мөн нэхэмжлэгч нэхэмжлэл шаардлагатаа компани үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулах, худалдан борлуулах боломжгүй байна аа гэж бичсэн байгаа. Үүнийг яасан ч хүлээн зөвшөөрч болохооргүй зүйл байгаа. 35 тоотын байрыг надад зараад 6 жилийн өмнө төлбөрийг нь авчихсан мөртөө өнөөдөр дахиад зарж борлуулах гэсэн чинь урьдчилсан тэмдэглэл хийлгэчихсэн байгаа нь саад болоод зарж болохгүй байна аа гээд шүүхэд хандаж байгаа нь арай л дэндүү ёс зүйгүй, шударга бус үйлдэл гэж би бодож байна. Энэ компанийн ёс зүйгүй, увайгүй үйлдлүүд хэрээс хэтэрч байгаа. Зах зээлийн ханшаар байраа зарна гээд гэрээ хийгдчихсэн. Нэгэнт миний өмчийн зүйл болох нь ойлгомжтой байгаа байранд маань сая дурдсанчлан өөр айл оруулчихсан учраас би өөрийн эрхийг хамгаалахаар аргагүйн эрхэнд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатын шүүхэд 2023 оны 6 дугаар сард хандсан. Улмаар шүүхээс 2023 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр 1005 дугаартай шийдвэр гарч тус байр нь миний өмчлөх өмч мөн болохыг тогтоож өгсөн. Орон сууцны гэрчилгээг миний нэр дээр гаргаж өгөхийг “Ш************” ХХК-нд даалгасан байгаа. Энэ шийдвэрт “Ш************” ХХК санал нийлээд давж заалдах гомдол гаргаагүй. 2024 оны 01 дүгээр сарын 5-ны өдөр 192 дугаартай шүүгчийн захирамж гарсан. Энэ явдал дуусахгүй үргэлжлээд л байгаа юм. Манай байранд амьдарч байсан иргэнийг чөлөөлүүлэх хүсэлтээ би дахиад иргэний шүүхэд гаргаад 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 291 дугаартай шүүхийн шийдвэр гараад хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж байгаа юм. 2024 оны 5 дугаар сарын 7-ны өдөр шүүгчийн захирамж гарч би өөрийн байраа 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс хойш эзэмшиж, ашиглаад явж байгаа. Ер нь урьдчилсан тэмдэглэгээ хийлгэснээр байр миний өмч болоод энэ компанийг хохироож байгаа зүйл байхгүй бөгөөд байрны гэрээгээ хийгээд хийгээд мөнгөө шилжүүлсэн тэр өдрөөс хойш тухайн байр миний өмчлөлд ирэх нь ойлгомжтой зүйл шүү дээ. Миний зүгээс урьдчилсан тэмдэглэл хийлгэсэн гээд компанийн эрх ашиг хөндөгдөөгүй байгаа учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөөч гэж хүсэж байгаа юм.
Миний ээж С.Б************2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр “Ш************” ХХК-тай байр захиалгын 2019/33 тоот гэрээг байгуулсан. Тус байрны 27 тоотын 2 өрөө байрыг төлбөрийг нь бүтэн төлөөд өөрийн өмч болгоод худалдаад авсан. Нотариатаар гэрчлүүлсэн. Гэрээнд зааснаар тус байр нь 2019 оны 3 дугаар улиралд багтаж улсын комисс ажиллаж байр ашиглалтад орох ёстой байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл гэрээний үүрэг биелэгдсэн зүйлгүй явж байна. Ээж яг надтай адилхан байр баригдах явц нь удаашралтай, компани дорвитой шийдсэн зүйлгүй харилцаа холбоогүй байгааг нь тэсээд компанид итгэж өнөөдрийг болтол хүлээсээр л байгаа. Гэхдээ яг надтай адилхан 2020 оны 9 дүгээр сард Улсын бүртгэлийн хэлтэст надтай хамт очиж урьдчилсан тэмдэглэгээг хийлгэсэн. Улсын бүртгэлийн байгууллагын шаардлагатай гэсэн бүх баримтуудыг нь гаргаж өгсөн. Одоо намайг байраа бусдын хууль бус эзэмшилд алдахыг ээж харчихсан учраас байран дотроо жижүүрлэж манаж байгаад 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 75 дугаар шийдвэрээр орон сууцны өмчлөгч болохыг нь мөн тогтоолгож өгсөн. Компанийн зүгээс нэхэмжлэлд дурдсан шиг Улсын бүртгэлийн хэлтэст хандан урьдчилсан тэмдэглэл хийлгэснээрээ компанийн эрх ашгийг хөндсөн зүйл ерөөсөө байхгүй. Яагаад гэвэл энэ тэмдэглэгээг хүчингүй болголоо гэхэд компани нэгэнт хүний худалдаад авчихсан байрыг дахин зарах эрх үүсэхгүй шүү дээ. Тэгээд ч 27, 35 тоотуудыг дурдаад нэхэмжлэгч нь үүргээ зөрчсөн захиалагч нар компанийн зөвшөөрлийг авалгүй Улсын бүртгэлийн хэлтэст хандсан байна гэсэн. 27, 35 тоотын хувьд үүрэг зөрчсөн зүйл байхгүй учраас тэмдэглэгээ хийлгэх эрх нээлттэй байна гэж ойлгож байна. Компанийн зүгээс эд хөрөнгөө захиран зарцуулах хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдчихсөн байна гэж үзсэн. 27,35 тоот дээр эвлэрэх ямар ч боломжгүй. Улсын бүртгэлийн хэлтэс харин ч урьдчилсан тэмдэглэл хийснээрээ компани дур зоргоороо аашлахыг хязгаарлаж, олон иргэнд нэг байрыг зэрэгцүүлэн зарах эрсдэлээс сэргийлж чадсан байна гэж би харж байгаа. Урьдчилсан тэмдэглэгээ гэдэг зүйл нь өмчлөгч эзэмшигчийг нь тогтоогоод өгчхөж байгаа зүйл биш. Энэ байрны энэ тоотод барилга барьж байгаа компанитай гэрээ хийгээд мөнгөө өгчихсөн хүн байна аа гэдгийг дараагийн иргэнд сануулах зүйл юм байна гэж би ойлгож байгаа. Энэ тэмдэглэгээ байсаар байхад мэдсээр байж компани өөрөө 2022 оны 12 дугаар сард миний байрыг дараагийн иргэнд зараад ноцтой үйлдэл хийчихсэн. Энд өгсөн нэхэмжлэл дотор нь энэ тэмдэглэгээнд үндэслээд шүүхэд хандаад өмчлөгчөөр тогтоолгоод байна аа гэчихсэн байгаа юм. 27 тоотын хувьд урьдчилсан тэмдэглэл хийлгэсэн талаар ерөөсөө дурдаагүй. Шүүхээс ирүүлсэн нотлох баримтын хүрээнд нь шийдвэрээ гаргасан. Манай 35 тоотын хувьд урьдчилсан тэмдэглэл хийлгэсэн байгаа нь миний гаргасан шаардлагыг үгүйсгэх болон нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах хууль зүйн үндэслэл болохгүйгээр авч хэлэлцэлгүйгээр тус компанитай хийгдсэн байр захиалгын гэрээ, төлбөрөө төлсөн баримт болон бусад нотлох баримтад үндэслээд шүүх шийдвэрээ гаргасан. Энэ нь хавтаст хэргийн 232 дугаар хуудсанд байгаа. Эдгээр баримтуудаар юуг хэлэх гээд байна вэ гэхээр 27, 35 тоотод өмчлөгч тогтоож өгөхдөө ямар нэг байдлаар урьдчилсан тэмдэглэгээнд үндэслэн тогтоосон зүйл ерөөсөө байхгүй гэдгийг мэдэгдмээр байна. Дээрхээс харахад “Ш************” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй санал нийлэх боломж байхгүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөөч гэж би хүсэж байна” гэв.
5.3. Гуравдагч этгээд Б.Г************шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ““Миний бие Б.Г************нь “Ш************” ХХК-ийн Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан Улсын бүртгэлийн хэлтсийн “Ш************” ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-************ дугаартай Хөвсгөл аймгийн М********** сумын, 8 дугаар багт байрлах 4-************ байрны 1, 3, 4, 8, 11, 12, 13, 14, 16, 21, 24, 25, 26, 27, 30, 31, 32, 34, 35 тоот орон сууцны болон 3 тоот авто зогсоолд тус тус урьдчилан тэмдэглэгээ хийсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, эрх шилжүүлэн авагч, өв залгамжлагчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийж болно”, Иргэний хуулийн 185 дугаар зүйлийн 185.1-д “Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгүүлэх тухай шаардлагыг хангахын тулд улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийж болно", Эд хөрөнгийн улсын бүртгэл хөтлөх журмын 22 дугаар зүйлийн 22.2 дахь заалтуудын дагуу Хөвсгөл аймгийн М********** сумын 8 дугаарт багт байрлах 4-************ байрны 34 тоотод урьдчилсан тэмдэглэл хийлгэсэн.
Мөн “Ш************” ХХК-ийн захирал З.Г************ , Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Ж.Б********** нарын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нэмэлтээр байгуулсан “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-ний 3 дахь хэсгийн 3.13-т Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Ш************ ХХК-ны хамтран тулгаж гаргасан 35 иргэний нэрс нь энэхүү гэрээний нэг хэсэг бөгөөд хавсралтад заагдсан иргэдээс өөр хүнд орон сууц борлуулахгүй, ямар нэг маргаан гаргахгүй байхыг гүйцэтгэгч тал захиалагчийн өмнө хариуцна гэж заасан байдаг. Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс урьдчилсан тэмдэглэл хийхдээ ,талуудын хооронд байгуулсан гэрээ, төлбөр шилжүүлсэн баримт, мөн “Ш************” ХХК болон Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хооронд байгуулсан 2019 оны гэрээ зэргийг үндэслэн, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн урьдчилсан тэмдэглэгээг хийсэн гэж бодож байна. Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь урьдчилсан тэмдэглэгээг хийхдээ холбогдох хууль тогтоомж, журам зөрчөөгүй, хуулийн дагуу үнэн зөв хийсэн тул “Ш************” ХХК-ийн гаргасан дээрх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
5.4. Гуравдагч этгээд Б.Г************шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Би “Ш************” ХХК-нд байр захиалсан. Байрыг маань давхардуулан зарсан учраас орох оронгүй болж хохирч байгаа хүн байна. Манайх шиг давхардуулж зарсан тохиолдолд Улсын бүртгэлд бүртгүүлэх нь зөв гэж бодож байна. Би 2017 онд энэ компанитай байр худалдан авах гэрээ хийсэн. “Ш************” ХХК өөрсдөө хамтарч хурал хийгээд тэр нэрсийг гаргасан. Гэрээний дагуу болон хамтарсан хурлаар гаргасан нэрсэнд тулгуурлан Улсын бүртгэлд бүртгүүлсэн” гэв.
5.5. Гуравдагч этгээд С.Б************шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Ш************” ХХК-ийн Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Миний ээж Сэдсүрэнгийн Бямбасүрэн нь 2019 оны 4 дүгээр сард Ш************ ХХК-тай гэрээ байгуулан Хөвсгөл аймгийн М********** сумын 8 дугаар багийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албан хаагчдын орон сууцны байрны 6 давхрын 27 тоот 2 өрөө 56м2 байрны орон сууцыг худалдан авахаар тохиролцож, төлбөр 58.800.000 (тавин найман сая найман зуун мянга) төгрөгийг 100 хувь төлж, 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 2019/33 тоот Орон сууц захиалгын гэрээ байгуулан, гэрээг нотариатаар гэрчлүүлсэн. Гэрээнд тохиролцсоны дагуу 2019 оны 3 дугаар улиралд багтаан байрыг улсын комисст хүлээлгэн өгөхөөр заасан боловч өнөөдрийн байдлаар улсын комисс хүлээж аваагүй байна. Харин ээж С.Б************нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 155/ШШ2024/00075 дугаар шийдвэрээр тус орон сууцны өмчлөгч мөн болохоо тогтоолгосон.
С.Б************нь 2022 оны 9 дүгээр сард Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүсэлт гаргаж Хөвсгөл аймгийн М********** сум, 8 дугаар багт байрлах 4.. байрны 35 тоотод урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн. Ингэхдээ улсын бүртгэлийн байгууллагаас шаардлагатай гэсэн бүх баримтыг бүрэн гаргаж өгсөн. Үүнд: С.Б************, “Ш************” ХХК-тай байгуулсан 2019.04.26-ны өдрийн 2019/33 тоот Орон сууц захиалгын гэрээг хавсаргасан бөгөөд тус гэрээ нь С.Б************-г 27 тоот орон сууцны захиалагч гэдгийг, цаашлаад “Ш************” ХХК түүнийг захиалагч гэдгийг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан болохыг харуулж байна. Тиймээс шинээр барьж байгаа орон сууцны хувьд орон сууц захиалгын гэрээ нь урьдчилсан тэмдэглэгээ хийхэд баримтлах гол баримт байх ёстой гэж үзэж байна. С.Б************нь нэхэмжлэлд дурдсан шиг улсын бүртгэлийн байгууллагад хандаж урьдчилсан тэмдэглэгээ хийлгэснээрээ “Ш************” ХХК-ийн эрх ашгийг хохироосон зүйл байхгүй. С.Б************нь Хөвсгөл аймгийн М********** сумын 8 дугаар багт байрлах 4-************ байрны 27 тоот орон сууцыг хууль ёсоор эзэмшиж, ашиглаж, өмчлөгчөөр тогтоолгосон тул урьдчилсан тэмдэглэгээг хүчингүй болгосноор орон сууцуудыг- захиран зарцуулах боломжтой болно гэж тайлбарлаж байгаа нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
5.6. Гуравдагч этгээд Ш.О************шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2017 оны 5 дугаар сард “Ш************” ХХК-тай ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Хөвсгөл аймгийн М********** сумын 8 дугаар багт байрлах өөрийн эзэмшлийн газарт 35 айлын орон сууц барьж 2017 оны 12 дугаар сард ашиглалтад оруулах нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй тул “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тус барилгын ажлыг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гэхэд дуусгаж орон сууцыг бүрэн ашиглалтад оруулах нөхцөлтэйгөөр гэрээний хугацааг сунгасан байдаг. Энэхүү гэрээний хавсралтад орон сууцны захиалга өгч, урьдчилгаа төлбөр төлсөн алба хаагчдын нэрсийг хавсралтаар гаргаж Улсын бүртгэлийн газарт хүргүүлсэн.
Миний бие Ш.О************энэхүү 4-************ байрны 13 тоотод байрлах 57,85 кв.м орон сууцыг худалдан авах гэрээг байгуулж 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр анхны захиалгын үнэ 5,500,000 / таван сая таван зуун мянга/ төгрөг “Ш************” ХХК-ны Голомт банк дахь 491500503 дансанд, мөн 2020, 2021 онуудад орон сууцны 30 хувийг хувааж төлсөн учир “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай” хуулийн 31 дүгээр зүйл 31.2 дахь хэсэгт: “.Барьж дуусаагүй барилгын эрх эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн тохиолдолд уг барилгад хөрөнгө оруулсан иргэн, хуулийн этгээд /захиалагч/ нь урьдчилсан тэмдэглэл хийлгэж болно” гэж заасныг үндэслэн холбогдох баримтыг бүрдүүлж улсын бүртгэлийн хэлтэст урьдчилсан тэмдэглэгээг хийлгэсэн. Энэхүү урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн үйлдэл нь “Ш************” ХХК-ийн хууль ёсны эрх ашигт ноцтой хохирол учруулах, хууль зөрчсөн үйлдэл биш гэж үзэж байна. Иймд 4-************ байрны 13 тоот орон сууцанд хийлгэсэн урьдчилсан тэмдэглэгээг хэвээр үлдээж шийдвэрлэж өнгө үү” гэжээ.
5.7. Гуравдагч этгээд Д.Ч************** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ““Ш************” ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцан дараах тайлбарыг гаргаж байна. Хөвсгөл аймгийн М********** сумын 8 дугаар багт байрлах Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өмчлөлийн газарт алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2017 онд алба хаагчдын 35 айлын орон сууц барих зорилгоор гүйцэтгэх компанийг сонгоход “Ш************” ХХК нь тус байгууллагын удирдлага, алба хаагчидтай уулзан байгууллагын газар дээр алба хаагчдын орон сууцыг барьж өгөхөөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон захиалсан алба хаагч тус бүртэй 2017 оны 4 дүгээр сарын 05, 09-ний өдөр барилгын ажил гүйцэтгэх болон орон сууц захиалгын гэрээг байгуулан 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ашиглалтад хүлээлгэн өгөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан боловч, “Ш************” ХХК нь Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон хувь хүнтэй байгуулсан буюу надтай байгуулсан гэрээгээ зөрчин өнөөдрийг хүртэл улсын комисст хүлээлгэн өгөөгүй, улмаар бусад иргэдийг давхар хохироон давхардуулан худалдан борлуулж, гэрээ байгуулан мөнгө, төлбөр авснаар энэ асуудал нь хүндрэн цагдаагийн байгууллага болон шүүхэд захиалсан иргэд, давхардах худалдан авсан иргэд төлсөн мөнгөө буцаан авах боломжгүй байдал үүсэн зарим нэгэн иргэд шүүхээр өмчлөл тогтоолгох, төлсөн мөнгөө буцаан авахаар шүүхэд хандах асуудал хүртэл ихээр гарч, иргэдийг хохироож байгаа билээ.
2017 онд байгуулсан гэрээгээ зөрчиж захиалсан хугацаандаа байраа ашиглалтад оруулаагүй тул 2019 онд байр хүлээлгэн өгөх гэрээг байгууллагын зүгээс хугацааг сунгасан, байгууллагын болон “Ш************” ХХК-ийн зүгээс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2019/03 дугаар барилгын ажил гүйцэтгэх, ашиглалтад оруулах хугацаа сунгах, мөн Улсын бүртгэлийн газарт Улсын бүртгэлийн гэрчилгээ авах, гэрчилгээг ашиглах нөхцөлийг тодорхой заасан гэрээг байгуулан Улсын бүртгэлийн газарт, захиалсан иргэдийн жагсаалтын хамт хүргүүлж, бүртэл хийлгэсэн, уг бүртгэлийн дагуу улсын бүртгэлийн газар захиалсан иргэдээс урьдчилсан тэмдэглэгээ хийлгэх хүсэлт өгөх үед “Ш************” ХХК-с ирсэн захиалсан иргэдийн жагсаалт, захиалгын мэдээлэлтэй тулган, Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу холбогдох баримтыг шалган урьдчилсан тэмдэглэгээ хийлгэх хүсэлтийг бүртгэж авч байсан, “Ш************” ХХК-иас ирсэн жагсаалтад байхгүй иргэнийг шүүхээр өмчлөлөө тогтоолгох, урьдчилсан тэмдэглэгээ хийх боломжгүй гэдгийг хэлж байсан, үүний дагуу захиалсан иргэн миний захиалгын гэрээ, төлбөр төлсөн баримт, худалдан авсан гэрээ, хүсэлт зэргийг үндэслэн, “Ш************” ХХК-с ирсэн жагсаалтад нэр, тоот бүртгэгдсэн, зөрүүгүй, давхардсан мэдээлэл бүртгэгдээгүй байсан тул Хөвсгөл аймгийн М********** сумын 8 дагуур багт байрлах 4-************ байрны 24 тоот, уг байрны 3 тоот авто зогсоолд тус тус урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн. Урьдчилсан тэмдэглэгээ хийлгэж байгаа нь тухайн тэмдэглэгээ хийлгэсэн захиалсан, худалдан авсан иргэн тухайн байрны тоотыг өмчлөгч гэдгийг тогтоож буй бус тухайн тоотыг буюу 4-************ байрны 24 тоот байр, 3 тоот авто зогсоолыг гүйцэтгэгч байгууллага буюу “Ш************” ХХК нь бусдад давхардуулан худалдан борлуулах, гэрээ байгуулж бусад олон иргэдийг хохироохоос урьдчилан сэргийлж, тухайн байрны 24 тоот, 3 тоот авто зогсоол нь захиалгатай байр юм байна гэдгийг бусад иргэдэд анхааруулах, иргэдийг хохироож, давхардуулан зарж гэрээ байгуулж бусдыг залилахаас урьдчилан сэргийлэх үүднээс тухайн тэмдэглэгээг хийлгэж байх, иргэдээ хамгаалсан зохицуулалтын дагуу Улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэгээ хийлгэж байх зохицуулалт гэж бодож байна.
Нэхэмжлэл гаргагч “Ш************” ХХК нь нэхэмжлэлдээ “...75 хувийн гүйцэтгэлтэй байхад эд хөрөнгийн эрхийн Ү-************ дугаартай гэрчилгээ авч хууль ёсны өмчлөгч болсон...” гэсэн байна, захиалагч байгууллага нь тухайн улсын бүртгэлийн гэрчилгээг олгох үед захиалагч байгууллагын зүгээс нөхцөлт хугацаатай, гэрээгээр зөвшөөрөл олгож байсныг нотлох баримт Хөвсгөл аймаг дахь Улсын бүртгэлийн газарт хүргүүлж байсан, мөн уг гэрээнд захиалагч иргэдийн нэрсийн жагсаалт “Ш************” ХХК-ийн төлөөлөгч нарын гарын үсгээр баталгаажсан захиалагчийн мэдээлэл хүргэгдсэн байгаа, уг мэдээллийг Улсын бүртгэлийн газраас баталгаажуулан авч болно. /2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2019/03 дугаар гэрээ /гэрээ 3 хуудас/ болон орон сууц захиалгын гэрээ, баримт “Ш************” ХХК-с улсын бүртгэлд хүргэгдсэн/. Улсын бүртгэлийн газарт байрны урьдчилан тэмдэглэгээ хийлгэснээр давхардсан, байрны өөр нэгэн гэрээ байгуулсан иргэн гарч ирсэн тохиолдолд Улсын бүртгэлийн газрын урьдчилсан тэмдэглэгээ хийлгэж байгаа нь өмчлөгчийг тогтоож буй хэлбэр биш тул маргаан гарсан тоотын өмчлөлийг шүүхийн байгууллагаар тогтоолгодог гэж бодож байна, тэрнээс биш урьдчилсан тэмдэглэгээ нь өмчлөл тогтоож буй хэлбэр бус мөн “Ш************” ХХК нь бусад иргэдийг дахин хохироохоос урьдчилан сэргийлж байгаа хуулийн зохицуулалт гэж бодож байна, гэтэл нэхэмжлэлд Урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн байгаа нь ...компанийн хувьд тухайн ул хөдлөх хөрөнгөө захиран зарцуулах, худалдан борлуулах боломжгүй болгож компани эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөж байгаа болно.... гэсэн нь захиалж, худалдан авсан иргэдийн байрыг “Ш************” ХХК нь урьдчилсан тэмдэглэгээ хийлгэх зөвшөөрлийг огт өгөхгүйгээр дахин, дахин зарж, худалдан борлуулж, олон иргэдийг хохироосоор байх, “Ш************” ХХК-ийн нэр дээр гарсан ул хөдлөх хөрөнгө тул манайх хэдэн хүнд давхардуулан зарж, худалдах нь хамаагүй гэсэн байр сууринаас хандан бусдын эрх. хууль ёсны эрх ашгийг ул тоон Ш************ ХХК-ны нэр дээр гарсан хөрөнгийг яаж зарцуулах нь бидний эрх гэж байгаа мэт харагдаж байна. Хууль, төр нь ард түмнийхээ эд хөрөнгө, эрх ашгийг хамгаалж энэ байдлыг зогсоож иргэдээ хамгаалж, Улсын бүртгэлийн газарт байр захиалсан иргэд урьдчилан тэмдэглэгээ хийлгэх зохицуулалтыг оруулсан болов уу гэж бодож байна.
Хөвсгөл аймгийн М********** сумын 8 дугаар баг 4-************ байрны 24 тоот, 3 тоот авто зогсоолыг захиалж, худалдан авсан иргэн миний хувьд 2017 оны 5-р сарын 09-ний өдөр захиалгын гэрээ хийсэн, мөн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2019/03 тоот улсын бүртгэлийн гэрчилгээ авахад “Ш************” ХХК-с хүргүүлсэн гэрээ, орон сууц захиалгын мэдээлэлд 5 давхар 24 тоот, Д.Ч************** , өрөөний тоо 3, 72,35 м.кв гэж бичигдсэн захиалгын мэдээлэлд орсон, мөн 3 тоот авто зогсоолыг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2023/01 дугаар “Авто машины граж худалдан авах гэрээ”-г байгуулан төлбөрөө бүрэн төлж худалдан авсан тухай гэрээ, Хөвсгөл аймгийн “Ш************” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 98 дугаар албан бичгээр Улсын бүртгэлийн хэлтэст “Д.Ч************** /РХ*******/ нь М********** сумын 8 дугаар багт байрших 4-************ байрны 03 тоот авто зогсоолыг худалдан авсан тул урьдчилсан тэмдэглэгээ хийлгэх болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авахыг зөвшөөрч байна” гэх албан бичигтэй холбогдох бүх баримтыг бүрдүүлэн урьдчилсан тэмдэглэгээг хийлгэсэн болно.” гэжээ.
5.8. Гуравдагч этгээд Ц.Б********** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Хөвсгөл аймгийн М********** сумын иргэн Ц********** овогтой Б********** миний бие “Ш************” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг гардан авч танилцлаа. Нэхэмжлэлд дурдсан байгаа Хөвсгөл аймгийн М********** сумын 8 дугаар багт байрлах 4-************ байр, 7 давхар 35 айлын 44.12 м.кв талбайтай орон сууцны барилгын 1 давхрын 01 тоотын 3 өрөө орон сууцыг Улсын бүртгэлийн хэлтэст урьдчилсан тэмдэглэгээ хийлэхийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг нэг талыг барьсан, захиалгын гэрээний дагуу төлбөрөө төлөгдсөн иргэний эрхийг үл хайхарсан байгаа тул дараах мэдээллүүдийг үндэслэн нэхэмжлэлийг шаардлагыг үндэслэлгүй байна гэж үзэж байна. Миний бие анх тус барилгын ажил явагдаж эхлэх үеэс эхлэн тус “Ш************” ХХК-д болон З.Г**********З.Г************д тодорхой хэмжээний цементүүдийг бэлэн болон ихэвчлэн бэлэн бус тооцоогоор нийлүүлж ирсэн байдаг юм.
Дээрх үйл ажиллагаанаас үүдсэн тооцоо төлөгдөхгүй удсан нөхцөл байдлын улмаас 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн тойргийн нотариатч Х.П**********-р гэрчлүүлэн 1972 дугаартай хэлцлийг Хөвсгөл аймаг, М********** сумын 5 дугаар баг 12-1 тоот хаягтай оршин суух Зоригтын Галмөнх /РЭ89122576/-тэй өөрийн биеэр байгуулсан. Дээрх хэлцлийн нөхцөл шаардлагын дагуу мөн миний бие 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хэлцэлд тусгагдсан үндэслэлийн дагуу “Ш************” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Г**********-тэй утсаар удаа дараа холбогдож тус компанийн дэд захирал гэх түүний төрсөн ах З.Г************тэй орон сууц захиалгын 2022/04 тоот гэрээг байгуулж тус гэрээгээ 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн тойргийн нотариатч Х.П**********-р нотариатын бүртгэл буюу гэрчлүүлэх тухайн өдрөө Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст өөрийн биеэр З.Г**********-ийн хамтаар очиж урьдчилсан тэмдэглэгээг хийлгэсэн болно. 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс урьдчилсан тэмдэглэгээ хийх тухайд шаардлагатай ямар ямар нотлох баримт бүрдүүлж мэдүүлэг гаргах болохыг зөвлөсний дагуу улсын бүртгэлийн урьдчилсан тэмдэглэгээг хийлгэсэн бөгөөд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн холбогдох заалтууд, журамд нийцүүлэн тус компанийн төлөөллийг оролцуулан хийлгэсэн тул нэхэмжлэлийн шаардлагын хувьд надтай хамааралгүй гэж үзэж байгаа болно” гэжээ.
5.9. Гуравдагч этгээд П.Ш********** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Тус шүүхэд “Ш************” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн улсын бүртгэлийн хэлтэст холбогдох “Ш************” ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгийн улсын бүртгэлийн 1723009130 дугаартай Хөвсгөл аймгийн М********** сум, 8 дугаар багт байрлах 4-************ байрны тоот орон сууц болон, 3 тоот авто зогсоог тус тус урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2017 оны 5 дугаар сар “Ш************” ХХК-тай ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Хөвсгөл аймгийн М********** сумын 8 дугаар багт байрлах өөрийн эзэмшлийн газарт 35 айлын орон сууц барьж 2017 оны 12 дугаар сард ашиглалтад оруулах нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан боловч, гэрээний үүргээ биелүүлээгүй тул “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тус барилгын ажлыг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гэхэд дуусгаж орон сууцыг бүр ашиглалтад оруулах нөхцөлтэйгөөр гэрээний хугацааг сунгасан байдаг. Энэхүү гэрээний хавсралтад орон сууцны захиалга өгч, урьдчилгаа төлбөр төлөх алба хаагчдын нэрсийг хавсралтаар гаргаж Улсын бүртгэлийн газарт хүргүүлсэн.
Миний бие П.Ш********** энэхүү 4-************ байрны 14 тоотод байрлах 72,35 м.кв орон сууцыг худалдан авах гэрээг байгуулж 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр анх (захиалгын үнэ 5,500,000 /таван сая таван зуун мянга/ төгрөг “Ш************” ХХК-ны Голомт банк дахь 491500503 дансанд, мөн 2020, 2021, 2022, 2023, 2024 онуудад орон сууцны хувийг хувааж төлсөн учир Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйл 31.2 дахь хэсэгт “Барьж дуусаагүй барилгын эрх эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн тохиолдолд уг барилгад хөрөнгө оруулсан иргэн, хуулийн этгээд /захиалагч/ нь урьдчилсан тэмдэглэл хийлгэж болно” гэж заасныг үндэслэл холбогдох баримтыг бүрдүүлж улсын бүртгэлийн хэлтэст урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн бөгөөд, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 онд уг орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгосон болно. Иймд урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн үйлдэл нь “Ш************” ХХК-ийн хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хохирол учруулах, хууль зөрчсөн үйлдэл биш гэж үзэж байна. Иймд 4-************ байрны 14 тоот орон сууцанд хийлгэсэн урьдчилсан тэмдэглэгээг хэвээр үлдээж, шийдвэрлэж өнгө үү.” гэжээ.
5.10. Гуравдагч этгээд Г.Э********** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие Г.Э********** нь “Ш************” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй татгалзаж байна. Уг компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй удаар дараа зөрчсөн захиалагч талаас гэрээний үүргээ зөрчсөн ямар нэгэн эрх зүйн үндэслэл байхгүй болно” гэжээ.
5.11. Гуравдагч этгээд П.Д********** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2017 оны 5 дугаар сард “Ш************” ХХК-тай ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Хөвсгөл аймгийн М********** сумын 8 дугаар багт байрлах өөрийн эзэмшлийн газарт 35 айлын орон сууц барьж 2017 оны 12 дугаар сард ашиглалтад оруулах нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан боловч, гэрээний үүргээ биелүүлээгүй тул “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тус барилгын ажлыг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гэхэд дуусгаж орон сууцыг бүрэн ашиглалтад оруулах нөхцөлтэйгөөр гэрээний хугацааг сунгасан байдаг. Энэхүү гэрээний хавсралтад орон сууцны захиалга өгч, урьдчилгаа төлбөр төлсөн алба хаагчдын нэрсийг хавсралтаар гаргаж Улсын бүртгэлийн газарт хүргүүлсэн.
Миний бие П.Д********** энэхүү 4-************ байрны 5 тоотод байрлах 56.88 м.кв орон сууцыг худалдан авах гэрээг байгуулж 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр анхны захиалгын үнэ 5,500,000 /таван сая таван зуун мянга/ төлсөн учир Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт “Барьж дуусаагүй барилгыг эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн тохиолдолд уг барилгад хөрөнгө оруулсан иргэн, хуулийн этгээд /захиалагч/ нь урьдчилсан тэмдэглэл хийлгэж болно” гэж заасныг үндэслэн холбогдох баримтыг бүрдүүлж улсын бүртгэлийн хэлтэс урьдчилсан тэмдэглэгээг хийлгэсэн. Гэрээний хугацаанд байр ашиглалтад ороогүй тул үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын сарын 24-ний өдрийн 405 дугаартай шийдвэрээр уг орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгосон болно. Иймд урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн үйлдэл нь “Ш************” ХХК-ийн хууль ёсны эрх ашигт ноцтой хохирол учруулах, хууль зөрчсөн үйлдэл биш гэж үзэж байна. Иймд 4-************ байрны 5 тоот орон сууцанд хийлгэсэн урьдчилсан тэмдэглэгээг хэвээр үлдээж шийдвэрлэж өнгө үү” гэжээ.
5.12. Гуравдагч этгээд Б.Б********** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ““Ш************ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Уг нэхэмжлэлд захиалагч нар гэрээнд заасан үүргээ зөрчсөний улмаас орон сууц ашиглалтад орох хугацаа хойшилсон гэж дурдсан нь ойлгомжгүй байна. Захиалагч болох Б.Б********** миний бие гэрээний үүргээ огт зөрчөөгүй болно. Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст урьдчилсан тэмдэглэгээ хийлгэхээс өмнө “Ш************” ХХК-д байр захиалгын төлбөрт нийт 36.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “...барьж дуусаагүй барилгын эрх эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн тохиолдолд уг барилгад хөрөнгө оруулсан иргэн хуулийн этгээд /захиалагч/ нь урьдчилсан тэмдэглэгээ хийлгэж болно...” гэж заасны дагуу захиалгын гэрээ төлбөр төлсөн баримт зэрэг нотлох баримтыг үндэслэн Хөвсгөл аймгийн М********** сум, 8 дугаар багт байрлах 4-************ байрны 30 тоотод Б.Б********** би урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн нь аливаа хууль, дүрэм, журмыг зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд “Ш************” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.
5.13. Гуравдагч этгээд Д.Д********** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие Д.Д********** нь Хөвсгөл аймгийн М********** сум, 8 дугаар баг, 4-************ байрны 12 тоотод оршин суугч, уг тайлбар бичиг хүргүүлэх учир нь “Ш************” ХХК нь уг орон сууцны барилгыг барьж дуусгах хугацаанаасаа хэтэрч одоог хүртэл барилгын ажлаа дуусгаж улсын комисст хүлээлгэж өгөхгүй байгаа нь уг барилгын нийт оршин суугч нарын дургүйцлийг хүргэсээр байна. Захиалагч нар болон оршин суугч нар гэрээнд заасан үүргээ зөрчөөгүй харин урьдчилгаа төлбөр нэхэх тоолонд урьдчилгааг бүрэн төлж улсын комисст хурдан хүлээлгэж өгөх талаас нь өөрсдийн орон сууцыг тохижуулан орж маш олон зүйлсийг орон сууцанд өөрсдийн мөнгөөр тохижуулан зохицуулсаар байна. Иймээс уг “Ш************” ХХК-ийн нэхэмжлэлээс татгалзаж өгөхийг хүсэж байна” гэжээ.
5.14. Гуравдагч этгээд А.С********** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “'Ш************” ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцан дараах тайлбарыг гаргаж байна. Хөвсгөл аймгийн М********** сумын 8 дугаар багт байрлах Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өмчлөлийн газарт алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2017 онд алба хаагчдын 35 айлын орон сууц барихаар гүйцэтгэх компанийг сонгоход “Ш************” ХХК нь тус байгууллагын удирдлага, алба хаагчидтай уулзан байгууллагын газар дээр алба хаагчдын орон сууцыг барьж өгөхөөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон захиалсан алба хаагч тус бүртэй 2017 оны 4 дүгээр сарын 05, 09-ний өдөр барилгын ажил гүйцэтгэх болон орон сууц захиалгын гэрээг байгуулан 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ашиглалтад хүлээлгэн өгөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан боловч, “Ш************” ХХК нь Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон хувь хүнтэй байгуулсан буюу надтай байгуулсан гэрээгээ зөрчин өнөөдрийг хүртэл улсын комисст хүлээлгэн өгөөгүй, улмаар бусад иргэдийг давхар хохироон давхардуулан худалдан борлуулж, гэрээ байгуулан мөнгө, төлбөр авснаар энэ асуудал нь хүндрэн цагдаагийн байгууллага болон шүүхэд захиалсан иргэд, давхардах худалдан авсан иргэд төлсөн мөнгөө буцаан авах боломжгүй байдал үүсэн зарим нэгэн иргэд шүүхээр өмчлөл тогтоолгох төлсөн мөнгөө буцаан авахаар шүүхэд хандах асуудал хүртэл ихээр гарч, иргэдийг хохироож байгаа билээ.
2017 онд байгуулсан гэрээгээ зөрчиж захиалсан хугацаандаа байраа ашиглалтад оруулаагүй тул 2019 онд байр хүлээлгэн өгөх гэрээг байгууллагын зүгээс хугацааг сунгасан, байгууллагын болон “Ш************” ХХК-ийн зүгээс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2019/03 дугаар барилгын ажил гүйцэтгэх, ашиглалтад оруулах хугацаа сунгах, мөн Улсын бүртгэлийн газарт улсын бүртгэлийн гэрчилгээ авах, гэрчилгээг ашиглах нөхцөлийг тодорхой заасан гэрээг байгуулан Улсын бүртгэлийн газарт, захиалсан иргэдийн жагсаалтын хамт хүргүүлж, бүртэл хийлгэсэн, уг бүртгэлийн дагуу улсын бүртгэлийн газар захиалсан иргэдээс урьдчилсан тэмдэглэгээ хийлгэх хүсэлт өгөх үед “Ш************” ХХК-иас ирсэн захиалсан иргэдийн жагсаалт, захиалгын мэдээлэлтэй тулган, Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу холбогдох баримтыг шалган урьдчилсан тэмдэглэгээ хийлгэх хүсэлтийг бүртгэж авч байсан, “Ш************” ХХК-иас ирсэн жагсаалтад байхгүй иргэнийг шүүхээр өмчлөлөө тогтоолгох, урьдчилсан тэмдэглэгээ хийх боломжгүй гэдгийг хэлж байсан, үүний дагуу захиалсан иргэн миний захиалгын гэрээ, төлбөр төлсөн баримт, худалдан авсан гэрээ, хүсэлт зэргийг үндэслэн, “Ш************” ХХК-иас ирсэн жагсаалтад нэр, тоот бүртгэгдсэн. Зөрүүгүй, давхардсан мэдээлэл бүртгэгдээгүй байсан тул Хөвсгөл аймгийн М********** сумын 8 дугаар багт байрлах 4-************ байрны 21 тоотод урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн. Урьдчилсан тэмдэглэгээ хийлгэж байгаа нь тухайн тэмдэглэгээ хийлгэсэн захиалсан, худалдан авсан иргэн тухайн байрны тоотыг өмчлөгч гэдгийг тогтоож буй бус тухайн тоотыг буюу 4-************ байрны 21 тоот байрыг гүйцэтгэгч байгууллага буюу “Ш************” ХХК нь бусдад давхардуулан худалдан борлуулах, гэрээ байгуулж бусад олон иргэдийг хохироохоос урьдчилан сэргийлж, тухайн байрны 21 тоот нь захиалгатай байр юм байна гэдгийг бусад иргэдэд анхааруулах, иргэдийг хохироож, давхардуулан зарж гэрээ байгуулж бусдыг залилахаас урьдчилан сэргийлэх үүднээс тухайн тэмдэглэгээг хийлгэж байх, иргэдээ хамгаалсан зохицуулалтын дагуу улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэгээ хийлгэж байх зохицуулалт гэж бодож байна.
Нэхэмжлэл гаргагч “Ш************” ХХК нь нэхэмжлэлдээ “...75 хувийн гүйцэтгэлтэй байхад эд хөрөнгийн эрхийн Ү-************ дугаартай гэрчилгээ авч хууль ёсны өмчлөгч болсон...” гэсэн байна, захиалагч байгууллага нь тухайн улсын бүртгэлийн гэрчилгээг олгох үед захиалагч байгууллагын зүгээс нөхцөлт хугацаатай, гэрээгээр зөвшөөрөл олгож байсныг нотлох баримт Хөвсгөл аймаг дахь Улсын бүртгэлийн газарт хүргүүлж байсан, мөн уг гэрээнд захиалагч иргэдийн нэрсийн жагсаалт “Ш************” ХХК-ийн төлөөлөгч нарын гарын үсгээр баталгаажсан захиалагчийн мэдээлэл хүргэгдсэн байгаа, уг мэдээллийг Улсын бүртгэлийн газраас баталгаажуулан авч болно. /2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2019/03 дугаар гэрээ /гэрээ 3 хуудас/ болон орон сууц захиалгын гэрээ, баримт “Ш************” ХХК-иас улсын бүртгэлд хүргэгдсэн/. Улсын бүртгэлийн газарт байрны урьдчилан тэмдэглэгээ хийлгэснээр давхардсан, байрны өөр нэгэн гэрээ байгуулсан иргэн гарч ирсэн тохиолдолд улсын бүртгэлийн газрын урьдчилсан тэмдэглэгээ хийлгэж байгаа нь өмчлөгчийг тогтоож буй хэлбэр биш тул маргаан гарсан тоотын өмчлөлийг шүүхийн байгууллагаар тогтоолгодог гэж бодож байна, тэрнээс биш урьдчилсан тэмдэглэгээ нь өмчлөл тогтоож буй хэлбэр бус мөн “Ш************” ХХК нь бусад иргэдийг дахин хохироохоос урьдчилан сэргийлж байгаа хуулийн зохицуулалт гэж бодож байна, гэтэл нэхэмжлэлд урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн байгаа нь компани хувьд тухайн үл хөдлөх хөрөнгөө захиран зарцуулах, худалдан борлуулах боломжгүй болгож компани эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөж байгаа болно... гэсэн нь захиалж, худалдан авсан иргэдийн байрыг “Ш************” ХХК нь урьдчилсан тэмдэглэгээ хийлгэх зөвшөөрлийг огт өгөхгүйгээр дахин, дахин зарж, худалдан борлуулж, олон иргэдийг хохироосоор байх, “Ш************” ХХК-ийн нэр дээр гарсан үл хөдлөх хөрөнгө тул манайх хэдэн хунд давхардуулан зарж, худалдах нь хамаагүй гэсэн байр сууринаас хандан бусдын эрх, хууль ёсны эрх ашгийг үл тоон “Ш************” ХХК-ийн нэр дээр гарсан хөрөнгийг яаж зарцуулах нь бидний эрх гэж байгаа мэт харагдаж байна.
Хууль, төр нь ард түмнийхээ эд хөрөнгө, эрх ашгийг хамгаалж энэ байдлыг зогсоож иргэдээ хамгаалж, Улсын бүртгэлийн газарт байр захиалсан иргэд урьдчилан тэмдэглэгээ хийлгэх зохицуулалтыг оруулсан болов уу гэж бодож байна. Хөвсгөл аймгийн М********** сумын 8 дугаар баг, 4-************ байрны 21 тоот байрыг худалдан авсан иргэний хувьд 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр захиалгын гэрээ хийсэн, мөн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2019/03 тоот улсын бүртгэлийн гэрчилгээ авахад “Ш************” ХХК-иас хүргүүлсэн гэрээ, орон сууц захиалгын мэдээлэлд 5 давхар 21 тоот, Ж.Б********** / А.С********** миний нөхөр/, өрөөний тоо 3, 68,58 м.кв талбайтай гэж бичигдсэн захиалгын мэдээлэлд байсан тул урьдчилсан тэмдэглэгээ хийлгэх болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авахыг зөвшөөрч байна” гэх албан бичигтэй холбогдох бүх баримтыг бүрдүүлэн урьдчилсан тэмдэглэгээг хийлгэсэн болно” гэжээ.
5.15. Гуравдагч этгээд Б.Б********** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Тус шүүхэд “Ш************” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн улсын бүртгэлийн хэлтэст холбогдох “Ш************” ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-************ дугаартай Хөвсгөл аймгийн М********** сум, 8 дугаар багт байрлах 4-************ байрны 1,3,4,5,8,11,12,13,14,16,21,24 тоот орон сууц болон, 3 тоот авто зогсоолд тус тус урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2017 оны 5 дугаар сард “Ш************” ХХК-тай ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Хөвсгөл аймгийн М********** сумын 8 дугаар багт байрлах өөрийн эзэмшлийн газарт 35 айлын орон сууц барьж 2017 оны 12 сард ашиглалтад оруулах нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй тул “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тус барилгын ажлыг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гэхэд дуусгаж орон сууцыг бүрэн ашиглалтад оруулах нөхцөлтэйгөөр гэрээний хугацааг сунгасан байдаг. Энэхүү гэрээний хавсралтад орон сууцны захиалга өгч, урьдчилгаа төлбөр төлсөн алба хаагчдын нэрсийг хавсралтаар гаргаж Улсын бүртгэлийн газарт хүргүүлсэн. Миний бие Б.Б********** энэхүү 4-************ байрны 4 тоотод байрлах 72,35 кв.м орон сууцыг худалдан авах гэрээг байгуулж 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр анхны захиалгын үнэ 5,500,000 / таван сая таван зуун мянга/ төлсөн учир Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт “Барьж дуусаагүй барилгын эрх эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн тохиолдолд уг барилгад хөрөнгө оруулсан иргэн, хуулийн этгээд /захиалагч/ нь урьдчилсан тэмдэглэл хийлгэж болно” гэж заасныг үндэслэн холбогдох баримтыг бүрдүүлж улсын бүртгэлийн хэлтэст урьдчилсан тэмдэглэгээг хийлгэсэн. Гэрээний хугацаанд байр ашиглалтад ороогүй тул үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд уг орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа.
Иймд урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн үйлдэл нь “Ш************” ХХК-ийн хууль ёсны эрх ашигт ноцтой хохирол учруулах, хууль зөрчсөн үйлдэл биш гэж үзэж байгаа тул 4-************ байрны 4 тоот орон сууцанд хийлгэсэн урьдчилсан тэмдэглэгээг хэвээр үлдээж шийдвэрлэж өнгө үү.” гэжээ.
5.16. Гуравдагч этгээд Б.Г********** шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Хөвсгөл аймгийн М********** сумын 7 дугаар багийн 23-8 тоотод оршин суугч Б************”овогтой Г************” би Хөвсгөл аймгийн М********** сумын 8 дугаар багт байрлах 4-************ байрны 31 тоот 3 өрөө байрны захиалгыг анх “Ш************” ХХК-д урьдчилгаа өгөн гэрээ байгуулж гэрээнд заасан үүргээ биелүүлэн анх захиалсан үнийн дүнгийн 30 хувийг байр хүлээн авах хугацаанд төлж ирсэн боловч тухайн компани нь гэрээнд заасан үүргээ удаа дараа зөрчин байр ашиглалтад орох хугацаагаа удаа дараа хэтрүүлэн үүргээ биелүүлээгүйн улмаас байр захиалагч миний хувьд төлөвлөсөн бүх ажлыг үнэгүйдүүлж байр хүлээн авах хугацааг өдий олон жилээр сунгаж өнөөдрийг хүртэл шийдвэрлэж өгөөгүй иргэн намайг хохироосоор байна. Иймд “Ш************” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй улсын бүртгэлд хийсэн тэмдэглэгээг хүчингүй болгох ямар ч үндэслэлгүй гэж үзэж байна.” гэжээ.
5.17. Гуравдагч этгээд Ш.Гансүх шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Тус шүүхэд “Ш************” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн улсын бүртгэлийн хэлтэст холбогдох “Ш************” ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-************ дугаартай Хөвсгөл аймгийн М********** сум, 8 дугаар багт байрлах 49дүгээр байрны 1,3,4,5,8,11,12,13,14,16,21,24,25,26,27,30,31,32,35 тоот орон сууц болон, 3 тоот авто зогсоолд тус тус урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2017 оны 05 дугаар сард “Ш************” ХХК-тай ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Хөвсгөл аймгийн М********** сумын 8-р багт байрлах өөрийн эзэмшлийн газарт 35 айлын орон сууц барьж 2017 оны 12 сард ашиглалтад оруулах нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан боловч, гэрээний үүргээ биелүүлээгүй тул “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тус барилгын ажлыг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гэхэд дуусгаж орон сууцыг бүрэн ашиглалтад оруулах нөхцөлтэйгөөр гэрээний хугацааг сунгасан байдаг. Энэхүү гэрээний хавсралтад орон сууцны захиалга өгч, урьдчилгаа төлбөр төлсөн алба хаагчдын нэрсийг хавсралтаар гаргаж Улсын бүртгэлийн газарт хүргүүлсэн.
Миний бие Ш************” овогтой Г************”х энэхүү 4-************ байрны 16 тоотод байрлах 68,56 кв.м орон сууцыг худалдан авах гэрээг байгуулж, гэрээний дагуу 2017, 2022, 2024 онуудад орон сууцны төлбөрийг 100 хувиар нийт 60.332.800 сая төгрөгийг бүрэн төлсөн учир “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай” хуулийн 31 дүгээр зүйл 31.2 дахь хэсэгт “Барьж дуусаагүй барилгын эрх эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн тохиолдолд уг барилгад хөрөнгө оруулсан иргэн, хуулийн этгээд /захиалагч/ нь урьдчилсан тэмдэглэл хийлгэж болно" гэж заасныг үндэслэн холбогдох баримтыг бүрдүүлж улсын бүртгэлийн хэлтэст урьдчилсан тэмдэглэгээг хийлгэсэн.
Энэхүү урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн үйлдэл нь “Ш************” ХХК-ийн хууль ёсны эрх ашигт ноцтой хохирол учруулах, хууль зөрчсөн үйлдэл биш гэж үзэж байна. Иймд 4-************ байрны 16 тоот орон сууцанд хийлгэсэн урьдчилсан тэмдэглэгээг хэвээр үлдээж шийдвэрлэж өнгө үү.” гэжээ.
5.18. Гуравдагч этгээд П.А********** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь анх 2016 онд М********** сумын 8 дугаар багт байрлах хуучин конторын газар дээрээ алба хаагчдын орон сууц бариулахаар шийдвэр гаргаж, барилгын ажлыг гүйцэтгэх компанийг сонгож эхэлсэн. Тухайн үед П.А********** миний бие тус газарт шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан. “Ш************” ХХК-иар барилга барих ажлыг гүйцэтгүүлэхээр болж 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Тус гэрээний 1.5 дугаар заалтад байр захиалагч нь урьдчилгаа төлбөрийг 2017 оны 5 дугаар сарын 01-ний дотор төлбөл 5.500.000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 31-ний өдрийн хооронд төлбөл 8.000.000 төгрөгийг төлсний дараа гэрээ байгуулна гэж заасан.
Миний бие тухайн үед мөнгөний боломжоос болоод 5 дугаар сарын 01-ний дотор 5.500.000 төгрөгийг төлж чадаагүйн улмаас 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр “Ш************” ХХК-ийн захирал З.Г**********-тэй утсаар холбогдож мөнгөө тушааж гэрээ байгуулах талаар ярихад З.Г**********нь “31 тоот 3 өрөө байрыг хүн аваагүй хоосон байгаа та “Ш************” ХХК-ийн Хас банкин дахь 5000966829 тоот дансанд 8.000.000 төгрөгийг тушаахаар чинь хоёулаа гэрээгээ байгуулъя” гэж надад хэлэхээр нь тус өдөр 8.000.000 төгрөгийг тушаасан. Үүнээс хойш гэрээ байгуулах талаар олон удаа хандсан. За гэж хэлээд надтай уулзахгүй санаатайгаар хойшлуулаад гэрээ байгуулаагүй юм. Тэгтэл 31 тоотыг тус газарт ажилладаг Б.Г**********-д өгөхөөр гэрээ байгуулж надад 32 тоот 2 өрөөг өгөхөөр хуваарилсан байсан. 32 тоотыг авахаар болж гэрээгээ байгуулъя гэсэн боловч түүний ах З.Г************ /тухайн үед гэрээ байгуулах болон барилгын ажлыг бүхэлд нь хариуцаж байсан/ нь хотод байна, хөдөө байна, дүү З.Г**********-ийг Улаанбаатар хотоос тамгаа аваад ирэхээр гэрээ байгуулна гэж явсаар байгаад 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр орон сууц захиалгын гэрээг албан ёсоор байгуулсан. З.Г************ нь 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр надтай утсаар холбогдож барилгын материал захиалах гэж Улаанбаатар хотод ирсэн байна. Мөнгө дутаад болдоггүй ээ чи гэрээнийхээ дагуу 30 хувиа гүйцээгээд хийчих гэхээр нь тус өдөр 7.000.000 төгрөгийг түүний Хаан банкин дахь 58************ тоот дансанд тушаасан.
“Ш************” ХХК-ийн захирал З.Г**********нь гэрээний үүргээ биелүүлэхийн оронд ашиг олох зорилго агуулж, барилга ашиглалтад ороогүй байхад хууль бус үйлдэл хийж миний 32 тоот байрны үнийг 1 м.кв 1.350.000 төгрөгөөр тооцон өөр хүнтэй /нэрийн мэдэхгүй/ давхар гэрээ байгуулж төлбөрийг бүрэн авч худалдаж засварын ажлыг дуусгаад оруулсан байсан. Одоо тэр айл нь тус байранд амьдарч байгаа болно. Үүгээр зогсохгүй хууль бусаар давхардуулан орон сууц захиалгын гэрээг байгуулан худалдаж авсан хүний нэр дээр бүртгэл хийлгэхээр Улсын бүртгэлийн газарт хүсэлт гаргасан байсан.
Иймд П.А********** миний бие гэрээний дагуу 32 тоот 2 өрөө байрыг бусдад алдахгүйн тулд урьдчилсан бүртгэл хийлгэсэн бөгөөд “Ш************” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно” гэжээ.
5.18. Гуравдагч этгээд Ж.Б********** шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ш************” ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцан дараах тайлбарыг гаргаж байна Хөвсгөл аймгийн М********** сумын 8 дугаар багт байрлах Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өмчлөлийн газарт алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2017 онд алба хаагчдын 35 айлын орон сууц барихаар гүйцэтгэх компанийг сонгоход “Ш************” ХХК нь тус байгууллагын удирдлага, алба хаагчидтай уулзан байгууллагын газар дээр алба хаагчдын орон сууцыг барьж өгөхөөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон захиалсан алба хаагч тус бүртэй 2017 оны 4 дүгээр сарын 05, 09-ний өдөр барилгын ажил гүйцэтгэх болон орон сууц захиалгын гэрээг байгуулан 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ашиглалтад хүлээлгэн өгөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан боловч “Ш************” ХХК нь Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон хувь хүнтэй байгуулсан буюу надтай байгуулсан гэрээгээ зөрчин өнөөдрийг хүртэл улсын комисст хүлээлгэн өгөөгүй, улмаар бусад иргэдийг давхар хохироон давхардуулан худалдан борлуулж, гэрээ байгуулан мөнгө, төлбөр авснаар энэ асуудал нь хүндрэн цагдаагийн байгууллага болон шүүхэд захиалсан иргэд, давхардах худалдан авсан иргэд төлсөн мөнгөө буцаан авах боломжгүй байдал үүсэн зарим нэгэн иргэд шүүхээр өмчлөл тогтоолгох, төлсөн мөнгөө буцаан авахаар шүүхэд хандах асуудал хүртэл ихээр гарч, иргэдийг хохироож байгаа билээ.
2017 онд байгуулсан гэрээгээ зөрчиж захиалсан хугацаандаа байраа ашиглалтад оруулаагүй тул 2019 онд байр хүлээлгэн өгөх гэрээг байгууллагын зүгээс хугацааг сунгасан, байгууллагын болон “Ш************” ХХК-ийн зүгээс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2019/03 дугаар барилгын ажил гүйцэтгэх, ашиглалтад оруулах хугацаа сунгах, мөн Улсын бүртгэлийн газарт улсын бүртгэлийн гэрчилгээ авах, гэрчилгээг ашиглах нөхцөлийг тодорхой заасан гэрээг байгуулан Улсын бүртгэлийн газарт, захиалсан иргэдийн жагсаалтын хамт хүргүүлж. бүртгэл хийлгэсэн, уг бүртгэлийн дагуу улсын бүртгэлийн газар захиалсан иргэдээс урьдчилсан тэмдэглэгээ хийлгэх хүсэлт өгөх үед “Ш************” ХХК-иас ирсэн захиалсан иргэдийн жагсаалт, захиалгын мэдээлэлтэй тулган, Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу холбогдох баримтыг шалган урьдчилсан тэмдэглэгээ хийлгэх хүсэлтийг бүртгэж авч байсан, “Ш************” ХХК-иас ирсэн жагсаалтад байхгүй иргэнийг шүүхээр өмчлөлөө тогтоолгох, урьдчилсан тэмдэглэгээ хийх боломжгүй гэдгийг хэлж байсан, үүний дагуу захиалсан иргэн миний захиалгын гэрээ, төлбөр төлсөн баримт, худалдан авсан гэрээ, хүсэлт зэргийг үндэслэн, “Ш************” ХХК-иас ирсэн жагсаалтад нэр, тоот бүртгэгдсэн, зөрүүгүй, давхардсан мэдээлэл бүртгэгдээгүй байсан тул Хөвсгөл аймгийн М********** сумын 8 дугаар багт байрлах 4-************ байрны 21 тоотод урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн, урьдчилсан тэмдэглэгээ хийлгэж байгаа нь тухайн тэмдэглэгээ хийлгэсэн, захиалсан, худалдан авсан иргэн тухайн байрны тоотыг өмчлөгч гэдгийг тогтоож буй бус тухайн тоотыг буюу 4-************ байрны 21 тоот байрыг гүйцэтгэгч байгууллага буюу “Ш************” ХХК нь бусдад давхардуулан худалдан борлуулах, гэрээ байгуулж бусад олон иргэдийг хохироохоос урьдчилан сэргийлж, тухайн байрны 21 тоот нь захиалгатай байр юм байна гэдгийг бусад иргэдэд анхааруулах, иргэдийг хохироож, давхардуулан зарж гэрээ байгуулж бусдыг залилахаас урьдчилан сэргийлэх үүднээс тухайн тэмдэглэгээг хийлгэж байх, иргэдээ хамгаалсан зохицуулалтын дагуу улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэгээ хийлгэж байх зохицуулалт гэж бодож байна.
Нэхэмжлэл гаргагч “Ш************” ХХК нь нэхэмжлэлдээ “...75 хувийн гүйцэтгэлтэй байхад эд хөрөнгийн эрхийн Ү-************ дугаартай гэрчилгээ авч хууль ёсны өмчлөгч болсон....” гэсэн байна, захиалагч байгууллага нь тухайн улсын бүртгэлийн гэрчилгээг олгох үед захиалагч байгууллагын зүгээс нөхцөлт хугацаатай, гэрээгээр зөвшөөрөл олгож байсныг нотлох баримт Хөвсгөл аймаг дахь Улсын бүртгэлийн газарт хүргүүлж байсан, мөн уг гэрээнд захиалагч иргэдийн нэрсийн жагсаалт “Ш************” ХХК-ийн төлөөлөгч нарын гарын үсгээр баталгаажсан захиалагчийн мэдээлэл хүргэгдсэн байгаа, уг мэдээллийг Улсын бүртгэлийн газраас баталгаажуулан авч болно. /2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2019/03 дугаар гэрээ /гэрээ 3 хуудас/ болон орон сууц захиалгын гэрээ, баримт “Ш************” ХХК-иас улсын бүртгэлд хүргэгдсэн/
Улсын бүртгэлийн газарт байрны урьдчилан тэмдэглэгээ хийлгэснээр давхардсан, байрны өөр нэгэн гэрээ байгуулсан иргэн гарч ирсэн тохиолдолд улсын бүртгэлийн газрын урьдчилсан тэмдэглэгээ хийлгэж байгаа нь өмчлөгчийг тогтоож буй хэлбэр биш тул маргаан гарсан тоотын өмчлөлийг шүүхийн байгууллагаар тогтоолгодог гэж бодож байна, тэрнээс биш урьдчилсан тэмдэглэгээ нь өмчлөл тогтоож буй хэлбэр бус мөн “Ш************” ХХК нь бусад иргэдийг дахин хохироохоос урьдчилан сэргийлж байгаа хуулийн зохицуулалт гэж бодож байна, гэтэл нэхэмжлэлд Урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн байгаа нь “...компани хувьд тухайн үл хөдлөх хөрөнгөө захиран зарцуулах, худалдан борлуулах боломжгүй болгож компани эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөж байгаа болно....” гэсэн нь захиалж, худалдан авсан иргэдийн байрыг “Ш************” ХХК нь урьдчилсан тэмдэглэгээ хийлгэх зөвшөөрлийг огт өгөхгүйгээр дахин, дахин зарж, худалдан борлуулж, олон иргэдийг хохироосоор байх, “Ш************” ХХК-ийн нэр дээр гарсан үл хөдлөх хөрөнгө тул манайх хэдэн хүнд давхардуулан зарж, худалдах нь хамаагүй гэсэн байр сууринаас хандан бусдын эрх, хууль ёсны эрх ашгийг үл тоон “Ш************” ХХК-ийн нэр дээр гарсан хөрөнгийг яаж зарцуулах нь бидний эрх гэж байгаа мэт харагдаж байна. Хууль, төр нь ард түмнийхээ эд хөрөнгө, эрх ашгийг хамгаалж энэ байдлыг зогсоож иргэдээ хамгаалж, Улсын бүртгэлийн газарт байр захиалсан иргэд урьдчилан тэмдэглэгээ хийлгэх зохицуулалтыг оруулсан болов уу гэж бодож байна. Хөвсгөл аймгийн М********** сумын 8 дугаар баг 4-************ байрны 21 тоот байрыг худалдан авсан иргэний хувьд 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр захиалгын гэрээ хийсэн, мөн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2019/03 тоот улсын бүртгэлийн гэрчилгээ авахад “Ш************” ХХК-с хүргүүлсэн гэрээ, орон сууц захиалгын мэдээлэлд 5 давхар 21 тоот, Ж.Б********** , өрөөний тоо 3, 68,58 м.кв талбайтай гэж бичигдсэн захиалгын мэдээлэлд байсан тул урьдчилсан тэмдэглэгээ хийлгэх болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авахыг зөвшөөрч байна”, гэх албан бичигтэй холбогдох бүх баримтыг бүрдүүлэн урьдчилсан тэмдэглэгээг хийлгэсэн болно” гэжээ.
5.19. Гуравдагч этгээд Б.Б********** шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Тус шүухэд “Ш************” ХХК-ны нэхэмжлэлтэй Хөвсгөл аймгийн улсын бүртгэлийн хэлтэст холбогдох “Ш************” ХХК-ны өмчлөлийн эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү- 1723009130 дугаартай Хөвсгөл аймгийн М********** сум, 8 дугаар багт байрлах 4-************ байрны 1,3,5,8,11,12,13,14,16,21,24,25,26, 27,30,31,32,34,35 тоот орон сууц болон, 3 тоот авто зогсоолд тус тус урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2017 оны 5 дугаар сард “Ш************” ХХК-тай ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Хөвсгөл аймгийн М********** сумын 8-р багт байрлах өөрийн эзэмшлийн газарт 35 айлын орон сууц барьж 2017 оны 12 сард ашиглалтад оруулах нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан боловч, гэрээний үүргээ биелүүлээгүй тул “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”- г 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тус барилгын ажлыг 2020 оны 6 сарын 30-ны өдөр гэхэд дуусгаж орон сууцыг бүрэн ашиглалтад оруулах нөхцөлтэйгөөр гэрээний хугацааг сунгасан байдаг.
Энэхүү гэрээний хавсралтад орон сууцны захиалга өгч, урьдчилгаа төлбөр төлсөн алба хаагчдын нэрсийг хавсралтаар гаргаж Улсын бүртгэлийн газарт хүргүүлсэн. Миний бие М.Б********** энэхүү 4-************ байрны 4 тоотод байрлах 72,35 кв.м орон сууцыг худалдан авах гэрээг байгуулж 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр анхны захиалгын үнэ 5,500,000 / таван сая таван зуун мянга/ төлсөн учир “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай” хуулийн 31 дүгээр зүйл 31.2 дахь хэсэгт: “Барьж дуусаагүй барилгын эрх эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн тохиолдолд уг барилгад хөрөнгө оруулсан иргэн, хуулийн этгээд /захиалагч/ нь урьдчилсан тэмдэглэл хийлгэж болно” гэж заасныг үндэслэн холбогдох баримтыг бүрдүүлж улсын бүртгэлийн хэлтэст урьдчилсан тэмдэглэгээг хийлгэсэн. Гэрээний хугацаанд байр ашиглалтад ороогүй тул үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд уг орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа.
Иймд урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн үйлдэл нь “Ш************” ХХК-ны хууль ёсны эрх ашигт ноцтой хохирол учруулах, хууль зөрчсөн үйлдэл биш гэж үзэж байгаа тул 4-************ байрны 4 тоот орон сууцанд хийлгэсэн урьдчилсан тэмдэглэгээг хэвээр үлдээж шийдвэрлэж өнгө үү.” гэжээ.
5.20. Гуравдагч этгээд В.О********** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Тус шүүхэд “Ш************” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн улсын бүртгэлийн хэлтэст холбогдох “Ш************” ХХК-ны өмчлөлийн эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-************ дугаартай Хөвсгөл аймгийн М********** сум, 8 дугаар багг байрлах 4-************ байрны 1,3,4,5,8,11,12,13,14,16,21,24, 25,26,27,30,31,32,35 тоот орон сууц болон, 3 тоот авто зогсоолд тус тус урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2017 оны 5 дугаар сард “Ш************” ХХК-тай ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Хөвсгөл аймгийн М********** сумын 8-р багт байрлах өөрийн эзэмшлийн газарт 35 айлын орон сууц барьж 2017 оны 12 сард ашиглалтад оруулах нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан боловч, гэрээний үүргээ биелүүлээгүй тул “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тус барилгын ажлыг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гэхэд дуусгаж орон сууцыг бүрэн ашиглалтад оруулах нөхцөлтэйгөөр гэрээний хугацааг сунгасан байдаг.
Энэхүү гэрээний хавсралтад орон сууцны захиалга өгч, урьдчилгаа төлбөр төлсөн алба хаагчдын нэрсийг хавсралтаар гаргаж Улсын бүртгэлийн газарт хүргүүлсэн. Миний бие В.О********** энэхүү 4-************ байрны 11 тоотод байрлах 68,5 кв.м орон сууцыг худалдан авах гэрээг байгуулж 2020, 2021 онуудад орон сууцны 30 хувийг хувааж нийт 20 сая төгрөгийг төлсөн учир “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай” хуулийн 31 дүгээр зүйл 31.2 дахь хэсэгт: “.Барьж дуусаагүй барилгын эрх эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн тохиолдолд уг барилгад хөрөнгө оруулсан иргэн, хуулийн этгээд /захиалагч/ нь урьдчилсан тэмдэглэл хийлгэж болно” гэж заасныг үндэслэн холбогдох баримтыг бүрдүүлж урсын бүртгэлийн хэлтэст урьдчилсан тэмдэглэгээг хийлгэсэн.
Энэхүү урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн үйлдэл нь “Ш************” ХХК-ийн хууль ёсны эрх ашигт ноцтой хохирол учруулах, хууль зөрчсөн үйлдэл биш гэж үзэж байна. Иймд 4-************ байрны 11 тоот орон сууцанд хийлгэсэн урьдчилсан тэмдэглэгээг хэвээр үлдээж шийдвэрлэж өнгө үү” гэжээ.
5.21. Гуравдагч этгээд Б.Г**********-ийн өмгөөлөгч Э.У********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4.2 дахь хэсэгт хөдлөх эд хөрөнгө болон түүнтэй холбоотой эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж болох бөгөөд холбогдох журмыг Засгийн газар батална гэж заасан байдаг. Үүний дагуу Монгол улсын Засгийн газар 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Эд хөрөнгийн улсын бүртгэлийг хөтлөх журмыг баталсан байдаг. Улсын бүртгэлийн ерөнхий хуульд зааснаар Улсын бүртгэлийн ерөнхий газар нь улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, бүртгэлийн үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ авах мөн бүх шатны байгууллага улсын бүртгэгч ажиллагаа мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж үйл ажиллагаанд нь хяналт тавих чиг үүргийг олгосон байдаг. Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газар нь Улсын бүртгэлийн тухай хууль болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль бусад Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам зэргийг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хуулийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэхтэй холбоотой чиглэлийг хүргүүлсэн нь хуульд нийцэж байна гэж үзэж байгаа. Иймээс 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 1/2559 дугаартай чиглэлд зааснаар Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31.2 дахь хэсэгт заасан барьж дуусаагүй барилгад урьдчилсан тэмдэглэгээ хийх тохиолдолд хөрөнгө оруулсан иргэн хуулийн этгээдийн өмчлөгчийн хамтран гаргахыг шаардахгүй байгаа нь хууль журамд нийцэж байна аа гэж үзэж байна. Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31.2 дахь хэсэгт заасан барилгын талаарх нарийвчилсан зохицуулалт гэдгийг нэхэмжлэгч тал ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл “Ш************” ХХК-ийн барьсан 35 айлын орон сууц одоо хүртэл бүрэн ашиглалтад ороогүй. Улсын комисс хүлээж аваагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Манай тохиолдолд барьж дуусаагүй барилгын талаарх 31.2 дахь хэсэгт заасан зохицуулалт үйлчлэхээр байгааг анхаарах хэрэгтэй.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч талаас буюу 31.2, 31.3 дахь заалтууд нэг нь нэгнийгээ үгүйсгэсэн заалт гэж тайлбарлаад байгаа. Гэтэл 31.2-т барьж дуусаагүй гэж онцолж бичсэнээрээ нарийвчилсан зохицуулалт байна гэж харагдаж байна. Барилга бүрэн ашиглалтад ороогүй. Барьж дуусаагүй гэдгийг бүгд сайн мэдэж байгаа. Шүүхээр өмчлөгчөөр тогтоолгосон хүмүүс маань одоо хүртэл гэрчилгээгээ гаргаж авч чадаагүй байна. Улсын комисс хүлээж аваагүй.
Мөн нэхэмжлэгч талаас заавал зөвшөөрөл авах ёстой гээд байдаг. Үнэхээр зөвшөөрөл авсан, авах ёстой гэж үзэж байгаа бол өмнө нь манай гуравдагч этгээд Б.Г**********-тэй зөвшөөрөл аваад урьдчилсан тэмдэглэгээ хийлгэхгүй энэ байрыг зарах зөвшөөрлийг олгочихсон гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар байдаг. Тодруулбал ”Ш************” ХХК-ийн захирал З.Г**********болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга н.Батмөнх нарын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн нэмэлтээр барилгын ажил ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Үүний 3.13-т хавсралтад заасан иргэдээс өөр хүнд орон сууц борлуулахгүй. Ямар нэгэн маргаан гаргахгүй байхыг гүйцэтгэгч тал захиалагчийн өмнө хариуцна гээд заачихсан байгаа. Уг нэрсийн 34 дугаарт Б.Г************гэж нэр бичигдсэн байгаа. Тэгэхээр дээрх гэрээг нэхэмжлэгч тал Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 75 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны гэрчилгээ авахдаа гаргаж өгсөн баримт хувийн хэрэг байдаг. Энэ гэрээ, хувийн хэрэг нь хавтаст хэрэгт нотлох баримтаар хавсаргасан байгаа” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХБОЛОР