Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 309/ШШ2025/00589

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 309/ШШ2025/00589

Дорнод аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,

Нэхэмжлэгч: “Голомт банк” ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* овогтой ******* холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 9 297 983.68 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Голомт банк” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ гэжээ.

Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа:  ******* миний бие Голомт банкны нэхэмжлэлтэй танилцлаа. 9 297 983.68 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Голомт банк” ХК нь хариуцагч Б.******* холбогдуулан “9 297 983.68 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 9 297 983.68 төгрөг гаргуулах тухай шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа талаар тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “Голомт банк” ******* нэхэмжилсэн 9 297 983.68 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь биелүүүлэхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163 717 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 81 858 төгрөгийг, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 81 858 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                                                      Х.ОТГОНЖАРГАЛ