Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 137/ШШ2025/00184

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч А.к ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.Н-д холбогдох 469,021.02 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 сарын 11-ний өдөр хүлээн авч, 2025 оны 04 сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ...... тоотод байрлах, А.к ББСБ ХХК /ХХД: ..., РД: ....., утас: ....../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7108839114 тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 238,756.41 төгрөг, 710841313 тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 219,264.61 төгрөг, нотариатын төлбөрт 11,000 төгрөг, нийт 469,021.02 төгрөгийг хариуцагч О.Н-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.З сумын ...-р баг, ...... тоотод оршин суух, О.Н /РД: ......, утас:....../ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: А.к ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. 2024 онд эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа гарч эмчилгээ хийлгээд төлөлтөө хийж чадаагүй. Энэ оны 02 сард ажилд орсон. Байгаа. Одоогоор туршилтын хугацаандаа явж байна. ББСБ-аас нэхэмжилсэн 469,021.02 төгрөгийг 2025 оны 05 сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулах хүсэлтэй байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч А.к ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: А.к ББСБ ХХК нь иргэн О.Н-д холбогдуулан 469,021.02 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь зээлийн 469,021.02 төгрөгийг 2025 оны 05 сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т миний бие хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.к ББСБ ХХК нь хариуцагч О.Н-д холбогдуулан 469,021.02 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Н нь нэхэмжлэлийн шаардлага 469,021.02 төгрөгийг 2025 оны 05 сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тайлбараа ирүүлснийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Т нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч А.к ББСБ ХХК нь хариуцагч О.Н холбогдуулан 469,021.02 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч О.Н нь нэхэмжлэлийн шаардлага 469,021.02 төгрөгийг 2025 оны 05 сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,722 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 7,361 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 7,361 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч О.Н нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                   ШҮҮГЧ                                      Э.Б